Газар тариалан эрхэлж буй бүс нутгаар 8 дугаар сарын 20-ны байдлаар газар тариалангийн бүс нутгаар улаанбуудайд сүүн бололтоос аарцан бололтын үе шат явагдаж байна. Улаанбуудайн ургалтын байдал Увс, Сэлэнгэ, Дархан-Уулын тариалан бүхий нутгаар хэвийн, Төв, Дорнодын нутгаар муу, бусад нутгаар дунд үнэлгээтэй байна. Улаанбуудайн өндөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уулын нутгаар 54-78 см, бусад тариалан бүхий нутгаар 34-42 см байна.
Мөн төмс тариалсан ихэнх нутгаар цэцэглэлтийн төгсгөл үе шат явагдаж байгаа ба ургалтын байдал сайн байна. Харин Сэлэнгийн урд сумд, Баян-Өлгий, Төвийн зарим нутгаар баг цэцгийн үүслээс цэцэглэлтийн үе шатандаа байгаа бөгөөд ургалтын байдал дунд үнэлгээтэй байна.
9 дүгээр сарын урьдчилсан мэдээгээр нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч таиалан бүхий нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст шөндөө хүйтэрнэ.
9 дүгээр сарын нэгдүгээр арав хоногийн эхээр түр зуурын бороо, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нь ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо орно. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Иймд тариа хураалтын ажлыг цаг агаарын тааламжтай үеийг ашиглан талбайн болцоос хамаарч ангилан хадалт, шууд хураалтыг хугацаа алдалгүй хийхэд анхаарна уу гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.