Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр

хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр зурган илэрцүүдНҮБ 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг анх Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ерөнхий ассамблейгаас анх 2006 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах тухай конвенцийг баталж, уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэхийг уриалах болжээ. Монгол Улс 2008 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн иргэдийг хамгаалах тухай конвенцид нэгджээ. Энэ үеэс эхлэн жил бүрийн энэ өдрийг угтан тэмдэглэх болсон байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдаас энэ жил “Ирээдүйнхээ төлөө бид 17 зорилтуудыг хэрэгжүүлэхийг хүсч байна” гэсэн уриаг дэвшүүлсэн байна. Энэхүү уриа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдаас дэвшүүлж буй Тогтвортой хөгжлийн хүрээнд дэвшүүлсэн 17 зорилттой уялдаж гаргаж ирсэн ажээ. Иргэдэд зориулсан илүү хүртээмжтэй, тэгш ертөнцийг бий болгоход эдгээр зорилтын гол үүрэг оршиж байгаа юм. Түүнчлэн энэ жилийн онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцийг баталсан 10 жилийн ой мөн тохиож байна. 2016 оны аравдугаар сарын байдлаар дэлхийн хүн амын 15 хувь буюу ойролцоогоор 1 тэрбум хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна гэсэн тооцоо байдаг.

Categories
мэдээ эдийн-засаг

“Оюутолгой” зэсийн баяжмалын экспортоо зогсоолоо

Холбоотой Зураг

“Оюутолгой” компани зэсийн баяжмалын экспортын ачилтаа тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. Энэ нь Хятадын талаас шинэ шаардлага тавьж эхэлсэнтэй холбоотой аж. Тус улсын зүгээс Хятад-Монголын хилээр нүүрс, зэсийн баяжмалыг нэгтгэж нэг шугамаар гаргах шаардлагыг нүүрс, зэc экспортлогчдод тавьжээ.

Нүүрс, зэсийг нэгтгэж хилээр нэвтрүүлэхэд тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангахад амаргүй аж. Цаг хугацаа нэлээд зарцуулж байж, аюулгүй байдлыг бүрэн хангах боломж бүрддэг байна. Эл асуудлаар “Оюутолгой” компанийн зүгээс Монгол, Хятадын хилийн удирдлагуудтай уулзаж, үүссэн нөхцөл байдлыг тодорхой болгохоор ажиллаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрөөр амтат “Борш” хийцгээе

Духны хөлс асгартал сайхан шөл хийж идмээр үе хүн бүхэнд л байдаг шүү дээ. Тэгвэл гарын доорх хүнсний бүтээгдэхүүн ашиглан ганцхан цагийн дотор амтат борш шөл хийх жорыг та бүхэндээ танилцуулж байна.

Холбоотой Зураг

Борш шөлөнд та бидний өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд орно. Хүнсний ногоонуудыг хүйтэн усанд сайтар угааж хальслаад аль болох урт нарийн хэрчинэ. Нарийн хэрчих тусам шөл маань хурдан болно. Харин өөхгүй үхрийн цул махыг үмхэх хэмжээтэй хэрчиж хүйтэн усанд хийж давслаад чанаж эхлэнэ. Битүү чанагчинд ч чанаж болно. 40 минутаас 1 цаг чанаарай. Шөлний дээр тунасан тос, цусыг шүүж авна.

ХҮрэн манжин зурган илэрцүүд

Ингээд тогоонд хэрчсэн хүрэн манжинг хийж дээрээс нь давс, 4 хоолны халбага ургамлын тос хийж 5 минут орчим хууна. Хүсвэл 1 хоолны халбага цагаан цуу хийж улам сайхан амт нэмээрэй.

Дараа нь 1 хоолны халбага элсэн чихэр, 2 хоолны халбага томатны сүмс хийж зөөлөн гал дээр хуурна.

Хайруулын тавганд маслыг хийж хайлуулаад жижиглэн хэрчсэн сонгиныг хийж 3-5 минут хуурна.

Дараа нь хэрчсэн лууванг хийнэ.

Лууванг зөөлөртөл 5 минут орчим хуураарай.

Төмсийг хэрчиж буцлаж буй шөлөндөө хийнэ. Төмс нь хатуу ногоо бөгөөд арай удаан болдог тул халуун шөлөнд түрүүлж хийж буцалгаарай.

Байцааг мөн адил урт нарийн хэрчинэ.

Төмсийг шөлөнд хийж 10-12 минут буцалсны дараа бусад хэрчсэн ногоонуудаа хийнэ.

Ингээд 10 минут орчим буцалгах ба энэ хугацаанд бүх ногоо маань зөөлөрч болох болно. Ингээд давс, хар перц, лаврын навс болон өөрийн дуртай амтлагчаараа амтлаарай.\

Шөл буцлаж эхэлмэгц жижиглэн хэрчсэн сармис, яншуйг хийж 1 минут орчим буцалгаад галаас гаргаарай.

Ингээд шөлийг аягалаж 1 хоолны халбага шинэхэн зөөхий болон цөцгийг хийж талхтай хачирлан идэхэд бэлэн боллоо. Та сайхан хооллоорой.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 11 хэмийн хүйтэн байна

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, маргааш төв болон говийн аймгуудын нутгаар цас, Хангайн нурууны зүүн хэсгээр ахиу орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 12-14 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Байтаг богд орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 26-31, өдөртөө 18-23 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дунговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын чуулганаар ирэх 7 хоногт юу хэлэлцэх вэ

УИХ-ын чуулганаар ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ зурган илэрцүүдУИХ-ын даргын зөвлөл өчигдөр хуралдаж, ирэх долоо хоногт Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлаад байна.

Энэхүү жагсаалтаар УИХ Авлигатай тэмцэх газарт Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгдөг албан тушаалтнууд оффшор бүсэд данс нээлгэх, хувьцаа эзэмших зэргийг хориглох хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм.

Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар төрийн өмчит болон төрийн оролцоотой компаниудын өрийг барагдуулах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллаж байгаа талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна. Төрийн өмчит компаниудын өр өнгөрсөн нэг жилийн хугацаанд огцом өсөж, 10 их наяд төгрөгт хүрсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас төрийн өмчит болон төрийн оролцоотой компаниудын өрийг барагдуулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон юм.

УИХ, Байнгын хороодоор хэлэлцэх хуулийн төслүүдийг дараах жагсаалтаас харна уу.

Байнгын хороодоор хэлэлцэх зурган илэрцүүдБАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

12 дугаар сарын 06-ны Мягмар гаригт:

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
  • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

Холбоотой Зураг2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай;
  • Бусад.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.

12 дугаар сарын 07-ны Лхагва гаригт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл;
  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээлэл;
  • Бусад.

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.

УИХ-ын чуулганаар ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ зурган илэрцүүдДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 08, 09-ний Пүрэв, Баасан гаригт 10.00 цагаас:

  • Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
  • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Бусад;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас “Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих болон төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний талуудын үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар” Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бидний яаж, юугаараа амьдрах нь Өмнөд Монголын захын нэг сумын даргын эрх мэдлийн асуудал гэж үү” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы нэгдүгээр нүүрэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хийсэн халамжийн санд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг нийтэллээ. Үргэлжлэлийг хоёрдугаар нүүрээс уншаарай.

Мөн ОУВС-гийн доллар ирэх сард орж ирэх тухай өчигдөр хийсэн Монгол Улсын хөгжлийн түншлэлүүд ба Засгийн газрын хоорондын зөвлөлдөх уулзалтаас хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг уншаарай. Дараах линк рүү орж бүртгүүлснээр дэлгэрэнгүйг унших боломжтой. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Бидний яаж, юугаараа амьдрах нь Өмнөд Монголын захын нэг сумын даргын эрх мэдлийн асуудал гэж үү” нийтлэл хэвлэгдлээ.


Долдугаар нүүрээс дуучин С.Амармандахын хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг уншаарай. Түүний ар гэрийнхэн болон найз нөхөд, хамтран зүтгэгчдийн төлөөлөл өчигдөр хэвлэлийн хурал хийж үнэн бодит мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн билээ. Түүний бие одоогоор маш тааруу байгаа бөгөөд хас тэмдэгтэй дээл өмсөн дуу дуулснаас нь болон түүнийг фашист хэмээн дипломат албаны нэгэн хүн зодсон талаар мэдээллийг уншаарай. Дэлгэрэнгүйг дараах линкээр бүртгүүлж цахим сониноос унших боломжтой. https://admin.dnn.mn/plugins/news/login/


Есдүгээр нүүрэнд “Гоёл-2017” наадмын талаарх сонирхолтой мэдээллийг нийтэллээ. Энэ жилийн шилдэг загвар өмсөгчөөр хэн хэн тодорсныг эндээс уншаарай. Дэлгэрэнгүйг дараах линкээр бүртгүүлж цахим сониноос унших боломжтой. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар Б.Нарантуяаг томиллоо

Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 30 ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Нарантуяаг томиллоо. ЭМЯ-наас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан комисс ажлыг нь хүлээлцүүлж тамга тэмдгийг нь гардуулж өгсөн юм. Дашрамд дуулгахад Б.Нарантуяа нь Уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэй, Анагаах ухааны доктор, профессор. Эрүүл мэндийн салбарт эм боогч, ЭМЯ-нд мэргэжилтэн, хэлтсийн дарга зэрэг ажлыг хийж байсан туршлагатай нэгэн юм.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Монгол Улсын хилийг монгол цэрэг манасаар, хамгаалсаар байх болно

Олон нийтийн анхаарлыг татаад байгаа асуудал бол Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болоод байна. Хилийн зурвас орчмын уул уурхайн орд газруудыг ашиглах зорилгоор хуульд өөрчлөлт оруулж байна гэх мэдээлэл ч гараад байгаа билээ. Жишээлбэл, Говь-Алтай аймгийн Талын мэлтсийн ордын асуудал үүн дээр яригдаж байгаа.

Харин дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хилийн тухай асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэн жиргэлээ.

Тэрбээр “Хилийн цэрэг: Монгол мөнх оршихуй дор Монгол улсын хил оршино. Монгол улсын хилийг Монгол улсын Хилийн цэрэг манасаар, хамгаалсаар байх болно” гэсэн байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

С.Амармандахыг зодсон дипломат төлөөлөгчид хариуцлага оногдуулахыг шаардан жагсчээ

Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандах бусдад зодуулан хохирчихоод байгаа мэдээлэл нийгмийн сүлжээнд тархан монголчуудын сэтгэл зүрхийг өмлөөд байгаа билээ. Тэгвэл түүнийг өмөөрсөн хэсэг залуус монгол, орос хэлээр бичсэн лоозон барин эсэргүүцлээ илэрхийлэн ОХУ-ын Элчин сайдын яамны байрны гадаа жагсчээ.

Тэд ЭСЯ-ны ажилтныг илчлэн, хариуцлага тооцохыг шаардсан аж. Харин тэднийг удалгүй цагдаа нар авч явсан талаар эх сурвалж мэдээллээ.

Дашрамд, ОХУ-ын ЭСЯ болон дипломат төлөөлөгчид нь халдашгүй дархан эрхтэй бөгөөд зөвшөөрөлгүй төлөөлөгчид халдах, консулын байр руу хууль бусаар нэвтрэх зэрэгт хуулийн хариуцлага хүлээлгэдэг аж. Өөрөөр хэлбэл, Консулын байрыг ОХУ-ын нутаг дэвсгэр гэж үздэг байна.

Харин дээрх залуусын хувьд ОХУ-ын Элчин сайдын яам байрладаг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт биш Чингэлтэй дүүрэгт харъяалагддаг “Мөнгөн завъяа” дэлгүүрийн өмнө лоозон барин зогсч байсан аж.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

“УИХ-ын үйл ажиллагаа парламентын сэтгүүлчид” сэдэвт сургалт боллоо

УИХ-ын Тамгын газар, Монголын парламентын сэтгүүлчдийн холбоо хамтран “Улсын Их Хурлын үйл ажиллагаа парламентын сэтгүүлчид” сэдэвт сургалтыг өнөөдөр /2016.12.02/ Төрийн ордонд зохион байгуулав. Уламжлал болгон явуулдаг уг сургалтад УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар нар оролцсон юм.

Улсы Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сургалтыг нээж хэлсэн үгэндээ, 20-иод жилийн өмнөөс парламентын сэтгүүлч гэх үг монгол хэлний үгсийн санд орж ирсэн. Парламентын сэтгүүлчийг би бусдаас илүү өргөн мэдлэгтэй, торгон нарийн мэдрэмжтэй, ур чадвартай, туршлагатай нэгэн гэж боддог. Парламентын үйл ажиллагааг өдөр бүр сэтгүүл зүйн бичлэгийн олон төрөл зүйл хэлбэрээр иргэдэд хүргэж байгаа та бүхэнтэй УИХ-ын Тамгын газар харилцан ойлголцож, хамтран ажиллах болно гэдгийг онцолж байв.

Хэвлэл мэдээллийн байгууллагын парламентын сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон уг сургалтад УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар “Улсын Их Хурлын үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах талаар Тамгын газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын тухай”, Парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл “Парламентын сэтгүүлчдийн холбоо, парламентын сэтгүүлчид”, Тамгын газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга Н.Цогтсайхан “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдааны үед хэвлэл мэдээллийн ажилтнуудын анхаарах зарим асуудал”, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Х.Ариунболд “Төрийн хамгаалалт, үйлчилгээний журам, хэвлэл мэдээллийн ажилтнуудын анхаарах зарим асуудал”, Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референт Ш.Содномжамц “УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлан мэдээлэхэд хэвлэл мэдээллийн ажилтнуудын дагаж мөрдөх журам”, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үйлчилгээний хэлтсийн референт Ц.Болормаа “Гадаадын парламентын сурвалжлагчдын үйл ажиллагааны жишиг” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн юм.

Мэдээлэлтэй холбогдуулж сэтгүүлч, сурвалжлагчид сонирхсон асуултаа асуухын зэрэгцээ тэдний өмнө тулгарч байгаа асуудал, хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцлоо. Мөн энэ үеэр парламентын үйл ажиллагааг сурвалжилж байгаа хэн бүхний мэдвэл зохих мэдээлэл, дагаж мөрдөх хууль, журмыг эмхэтгэсэн “Парламентын сурвалжлагчдын гарын авлага”-ын шинэчилсэн хэвлэлтийг хүргэсэн юм.