Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхбаяр: Т.Аюурсайхан гишүүн үзүүлсэн шахалтыг нь хүлээж аваагүй учир улс төрийн “өшөө авалт” хийж байна

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.


-Оффшорыг хориглох хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо дэмжсэнгүй, Засгийн газарт нь буцаахаар болчихлоо. Ямар үндэслэлээр уг төслийг буцаав?

-Энэ хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад гурван сар болж байгаа. Нэлээд олон удаа хойшилсон. Яг хууль нь бол нэг бичгийн цаасны тал хэмжээтэй л хууль шүү дээ. Маш тодорхой заалттай. Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагч, улстөрчдөд гадаад улсад данс нээх, мөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглосон заалттай. Ийм хориглосон заалт өмнө нь Монгол Улсад байгаагүй. 2013 онд С.Баярцогт гишүүн оффшорт нэг сая ам.доллар эзэмшдэг нь илэрлээ гэсэн дуулиан гарснаас хойш монголчууд оффшор гэж юу юм бэ гэдгийг анх сонссон. Тэр хүртэл үүнийг сайн мэддэггүй байсан. Хулгайн мөнгө, оффшор гэдэг зүйл улстөрчид, төрийн албан хаагчдад байх ёсгүй, хариуцлага тооцох ёстой гэх шүүмжлэл олон нийтийн зүгээс, улстөрчдийн зүгээс хүчтэй яригдаж байгаа, өнөөг хүртэл. Засгийн газар ч гэсэн хууль бус оффшортой тэмцэх ёстой, тэр тусмаа төрийн албан хаагчдад хориглох ёстой юм байна гэдэг утгаар энэ хуулийн төслийг өргөн барьсан. УИХ дээр хэлэлцэгдэх явцад гишүүд хэд хэдэн зарчмын асуудлыг хөндөж байгаа юм. Нэгдүгээрт, ганцхан тэр төрийн албан хаагчид биш, гэр бүл, төрөл садны хамаарал бүхий этгээдүүдийг нь энэ хуульдаа оруулж хоригло. Хариуцлага тооц, мөнгийг нь Монгол Улсад оруулж ир гэдэг зарчмын асуудлыг тавьсан. Нөгөө талаар оффшор бүс гэдэг нэр томьёог хэрэглэ. Гадаад улсад гэдэг ерөнхий нэр томьёогоор хориглохоор хэт хавтгайруулаад байна. Хэт өргөн болгочихоод байна. Үүнийг янзлаад оффшор бүсийнхээ улсыг юм уу, тэр бүсээ нэр зааж бич гээд байгаа. Гуравдугаарт, бас нэг хөндөж байгаа асуудал байна. Гэхдээ бүх гишүүд биш л дээ. Жишээ нь, Т.Аюурсайхан гишүүний зүгээс бизнес эрхэлж байгаа хүмүүсийг бас хоригло гэж байгаа.

-Томоохон бизнесмэнүүдийг л үү?

-Ерөөсөө бизнес эрхэлдэг хүмүүсийг. Төрд ажилладаггүй хүмүүсийг ч гэсэн хамааруул гэдэг ийм саналуудыг гаргаж байгаа. Тэгэхээр бид гурван саналд багцлаад тайлбар хэлж байсан. Одоо ч бас хэлье. Нэгдүгээрт, гэр бүлийн гишүүд, төрөл садангийн хүмүүсийг нь хамаатуулаад энэ хуулийн үйлчлэлд оруулчихаар ямар асуудал үүсэх гээд байгаа юм бэ гэдгийг хэлмээр байна. Энэ бол хориглосон санкц, хориглосон хэм хэмжээ. Хориглосон хэмжээний цаад талын хууль зүйн үр дагавар нь заавал хуулийн хариуцлагатай байдаг. Хуулиар хориглож байгаа бол тэр хориглолтыг давсан хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Монгол төр бол төрд ажиллаж байгаа хүмүүс оффшор данстай байх юм уу, мөнгө байршуулах хориглосон санкцийг зөрчвөл тэр хүндээ хариуцлага тооцож чадна. Тэр хүнээ ажлаас нь чөлөөлөөд, гэмт хэргийн шинжтэй бол шалгаад явчихаж чадна. Улстөрч байх юм бол түүнийг эргүүлээд татчихаж болно. Харин тэр хүний гэр бүл, төрөл саданд нь ямар хариуцлага тооцох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар гадаадад мөнгө байршуулсан, данс нээсэн, хуулийн этгээд байгуулсан энэ үйлдлүүд нь бохир мөнгөтэй холбоотой, эх үүсвэр нь гэмт хэргийн улмаас олсон орлого байх юм бол тэр мөнгө хэний нэр дээр байгаагаас үл хамаарч хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох, хариуцлага тооцох, ял шийтгэл ногдуулах боломж нь одоогийн хуулиар угаасаа зохицуулагдчихсан байгаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийг нь гэр бүл, төрөл саднаар нь бүгдийг нь шалгаж хэлмэгдүүлж байна гэж хэлээд л байгаа ш дээ. Хууль нь байгаа учраас л шалгаад байгаа хэрэг шүү дээ.

-Гишүүдийн зүгээс “Оффшорчид гэр бүл, ах дүү, танил талынхаа нэр дээр бохир мөнгөө байршуулаад байгаа шүү дээ” гээд байгаа?

-Үнэхээр тийм үйлдэл байвал Эрүүгийн хуулиар яах вэ гэвэл гэмт хэргийг хамтран үйлдэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдэх гэдэг ойлголтуудаараа хэний нэр дээр байгаагаас үл хамаарч шалгаж тогтоох, хариуцлага тооцох тогтолцоо нь одоо байгаа л байхгүй юу. Нэгэнт одоо байгаа харилцааг энэ хууль дээрээ дахиад бич гээд байгаа юм. Энэ Сонирхлын зөрчлийн хуульдаа ингэж оруулж ир гээд байгаа юм. Би ийм зохицуулалт одоо байгаа гэдгийг нь хэлээд байгаа. Хоёрдугаарт, энэ хууль бол Эрүүгийн хууль биш ээ. Ял шийтгэлийг Эрүүгийн хуулиар л ногдуулдаг юм. Ашиг сонирхлын зөрчлийн хуулиар ял ногдуулдаггүй. Ашиг сонирхлын зөрчлийн хуулиар ямар хариуцлага ногдуулдаг вэ гэхээр захиргааны хариуцлага ногдуулдаг. Ажлаас нь чөлөөлөх асуудлыг зохицуулсан байдаг. Төрийн албан хаагчдаа бид энэ хуулиар ажлаас нь чөлөөлчихнө. Төрд ажилладаг, энгийн иргэдийг бид яаж энэ хуулиар хариуцлага тооцох юм бэ. Гудамжинд алхаж яваа иргэнийг хална гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Гэмт хэрэг хийсэн бол тэр иргэн Эрүүгийн хуулиараа хариуцлагаа хүлээчихнэ. Сахилгын хариуцлага ногдуул гээд байгаа юм уу? Хэзээ төрд ажилладаггүй иргэнд сахилгын хариуцлага ногдуулж байсан юм бэ. Гэмт хэрэг, захиргааны зөрчил, сахилгын шийтгэл гэсэн эдгээр ойлголтуудаа хооронд нь холиод төөрөлдсөнөөс ийм асуудал үүсээд байна гэж ойлгож байна. Үүнийгээ УИХ-ын гишүүддээ ойлгуулж чадаагүй буруу ч надад бас байгаа байх. Бидэнд буруу байгаа байх. Нөгөө талаар ийм тайлбар, үндэслэл байгаа гэдгийг манай хууль тогтоогч сонсч харгалзаж үзэх л ёстой.

-Хууль зүйн байнгын хорооны үеэр та гэр бүлийн гишүүдэд нь оффшорын хэргийг халдаах нь Үндсэн хууль зөрчиж байна гэдгийг тайлбарласан?

-Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөө гэсэн хоёрдугаар бүлэг бий. Хэн ч халдаж болохгүй хана хэрэм, гишгэж болохгүй үнэт зүйл гэж байдаг, тэр нь Үндсэн хууль. Зарим хууль тогтоогч ярьж байна билээ. Дэд сайд Үндсэн хууль тайлбарладаг албан тушаалтан биш гэж. Үндсэн хууль зөрчиж байгаа бол тэр чигээр нь батлаад гаргана биз. Цэц нь тогтооно биз гэсэн. Гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаагаад хориглох нь Үндсэн хууль зөрчинө гэдэг итгэл үнэмшил маань хатуу байгаа. Би улс төрийн албан тушаалтныхаа хувьд, улстөрчийнхөө хувьд “Гэр бүлийнхнийг нь бүгдийг нь хориодох. Тэр төрөл садангуудыг нь бүгдийг нь шалгаад мөнгийг нь хураагаад аваадах” гэж байгаа нийгмийн сэтгэл зүйг маш сайн мэдэрч байна. Би тэдний сэтгэл зүйд таалагдахгүй гэдэг юм уу, тэдний хүсэл, эрмэлзлийн эсрэг юм яриад байгаа юм шиг тийм байдалтай байгаа гэдгээ ухамсарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, би улстөрчийнхөө хувьд хасах оноо авч байгаа гэдгээ мэдэж байна. Гэхдээ би нэмэх оноо авах гээд, нэмэх оноонд дурлаад, хүн болгонд таалагдах гээд Үндсэн хуулийг зөрчсөн хууль тогтоомжийн төслийг УИХ, Засгийн газраар хэлэлцүүлэх эрх байхгүй. Хуульчийн хувьд би ингэж чадахгүй. Ард түмэнд таалагдаж алиалагч болох гээд Үндсэн хуулиа нулимаад, гишгээд явж чадахгүй. Энэ бол миний үнэт зүйл.

Би Үндсэн хуулийн Цэцэд маш олон удаа өргөдөл гомдол гаргаж дийлэнхэд нь ялж байсан. Яах гэж явж байсан юм. Үндсэн хууль хэнд ч алагчлалгүй мөрдөгддөг байгаасай. Эрх мэдэлтнүүд нь Үндсэн хуулиа нулимж болдог, жирийн иргэдэд хатуу чанга хэрэгждэг байж болохгүй. Шударга үйлчилдэг байгаасай л гэж маш олон удаа хандаж байсан. Олон удаа ялж байсан. Түүгээрээ би бахархдаг. Тэр үнэт зүйлээсээ би одоо ухарч чадахгүй.

-Яагаад Үндсэн хуулийг зөрчөөд байна вэ гэдгийг нь тайлбарлахгүй юу?

-Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дүгээр хэсэгт “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж байгаа. 14 дүгээрт хэсэгт “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж байгаа юм. Гэр бүлийн гишүүд, хамаатан садангуудыг нь бүгдийг нь гадаадад мөнгөн хөрөнгө байршуулах, данс нээлгэхийг хориглочихлоо гэж бодъё. Тэгэхээр ямар асуудал гарах вэ. Би дээр хэлсэн хориглосон санкци заавал шийтгэлтэй байх ёстой. Ингэхээр тухайн иргэнийг шийтгэх хэрэгтэй болох нь дээ. Тэр иргэнд захиргааны ямар хариуцлага хүлээлгэх юм. Захиргааны хариуцлага ногдуулахгүй бол энд хориглоно гэж бичээд ч яах юм. Нэгэнт захиргааны хариуцлага хүлээлгэхгүй, хариуцлага байхгүй хориглосон хэм хэмжээ гэж угаасаа байдаггүй. Хууль зүйн шинжлэх ухаанд ийм юм байхгүй. Хуулийн техникт ч байхгүй. Хориглосон бол хариуцлагын хэм хэмжээ заавал дагалдах ёстой. Энэ бол нэг зоосны хоёр тал. Тэгэхээр ийм санал гаргаад байгаа гишүүдээс асуумаар байна л даа. Тэгвэл яг ямар хариуцлага ногдуулах вэ, хэлчихээч.

Та төрд ажилладаг байлаа гэж төсөөлье. Таны үеэл төрд ажилладаггүй, оюутан байлаа. Эрхүү ч юм уу, Эрээнд сурдаг байлаа. Тэндээ нэг данс нээлгэчихсэн. Аав, ээжээсээ ирсэн мөнгийг хүлээж авдаг данс нь. Данстай л байж таарна. Бүгдийг бэлэн мөнгөөр авч явдаг ойлголт байхгүй. Өнөөдөр Монгол Улсын 140 мянган иргэн гадаад улсад ажиллаж, хөдөлмөр эрхэлж байна. Тэр 140 мянган иргэнийг гадаадад данстай байхыг угтаа хязгаарлах нь байна шүү дээ. Тэр хэдэн мянган хүнийг мөнгөө бэлнээр нь авч явж бай гэсэн үг юм уу. Энэ чинь Монгол Улсад зохицуулах харилцаа биш, гадаадад хилийн цаана зохицуулах гээд байгаа хууль. Тэр хүмүүсийн харилцааг зохицуулах гээд байна шүү дээ. Тэр хүмүүсийг бэлнээр мөнгөө авч явж бай гэдэг чинь аюулгүй байдал талаасаа болж байгаа юм уу. Амь нас нь эрсдэлд орвол хэн хариуцлага хүлээх юм. Солонгост ажиллаж байгаа нэг хүн байлаа гэж бодъё. Магадгүй энд нэг ах нь төрд ажилладаг байж таарч. Ах нь энд төрд ажилласны төлөө тэр дүү нь яагаад Солонгост данс эзэмших эрхийг төр хязгаарлаад байгаа юм. Ингэж халдаан хэрэглээд байна шүү дээ. Зэмлэлийг халдаан хэрэглээд байна. Зэмлэх гэдэг чинь хориглох санкцийг хэлж байгаа юм. Зэмлэл гэдэг чинь хязгаарласан санкцийг, ёс суртахууны буруушаалтыг хэлж байна.

Нөгөө талаар өрсөлдөгч намынхаа нэг гишүүнийг татах гээд буюу сугалж авах гэсэн бохир зүйл сэдээд энэ хуулиар сугалаад авчихвал яах вэ. Болох нь байна шүү дээ. Тухайн гишүүний олон зуун хамаатнуудаас нэгийг нь олоод дөнгөж Эрээн гаргаж хил давуулангуутаа данс нээгээд л тэрний тийм хамаатнаас нь гадаадад данс илэрсэн учир хуулиар энэ гишүүн чөлөөлөгд эсвэл энэ сайд огцор гэдэг ийм бохир ажиллагаа хийх боломжийг яагаад хууль хэрэгжүүлэх байгууллагуудад өгөх гээд байгаа юм. Энэ чинь жинхнээсээ хэлмэгдүүлэлт хийх бололцоо олгоно шүү дээ. Хэн нэгний хамаатан байсных нь төлөө хэлмэгдүүлдэг, хэлмэгдүүлэх бололцоог олгох хуулийг яагаад батлах гээд байгаа юм бэ. Энэ нь хүний эрхийн асар том ухралт биш үү. Энэ Үндсэн хуулийн зарчим мөн үү. 37 онд Японы тагнуул гээд Гэндэн, Дэмид нартай хамт хорин мянган нутаг нэгтнээ хэлмэгдүүлсэн. Сэхээтний төөрөгдөл гээд эхнэр, хүүхдүүдтэй нь хамт нутаг заагаад, хөрөнгийг нь хураагаад цөлчихсөн. Ийм хэлмэгдүүлэлтийг л дахин давтахгүй гэж Үндсэн хуульд дээр хэлсэн заалт орсон гэж ойлгодог.

Төрсөн ах, дүү хоёр хүртэл тусдаа бизнестэй, Завханы сонгуульд бүр нэг тойрогт хоорондоо өрсөлдсөнийг бид мэднэ. Сайхансамбуу гадаадад данстай учраас тэгээд Батсамбууг нь шийтгэх юм уу. Түүнээс биш оффшорчдыг хамгаалаад хаацайлах гээд, уучлах гээд тэдний талд ороод байгаа юм ерөөсөө байхгүй. Хууль тогтоогч ч тэр, Засгийн газар ч тэр нэг л байр суурин дээр байгаа. Тэр нь юу вэ гэхээр оффшорыг хориглоё. Ийм л байр суурьтай байгаа. Энэ хууль буцаагдвал эсрэгээрээ оффшорчид хууль ёсных болж үлдэх гээд байна. Тэр оффшор данстай төрийн албан хаагчид хууль ёсных болж үлдэх гээд байна. Дахиад хэдэн арван жил хуулийн хариуцлагагүй явах гээд байна. Ийм байж болох юм уу.

-Яагаад “оффшор улс”, “оффшор бүс” гэж хуульдаа бичихгүй “гадаад улс” гэж хавтгайруулаад байгаа юм бэ?

-Төсөл боловсруулж байхдаа бичиж үзсэн юмаа уг нь. Хүсээгүй учраас биш хүндрэл гараад байсан юм. “Оффшор бүс, улс” гээд бичихээр заавал тайлбар шаардаад байсан юм. Яг ямар улс оронг оруулж бичих вэ гээд. Олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Олон улсын мөрдөгч сэтгүүлчдийн консорциум гээд байгууллагаас гаргасан янз бүрийн, харилцан адилгүй өөр өөр улс орныг багтаасан жагсаалт байдаг. Бид мэдэхгүй биш мэдэж байгаа. Гол гарсан бэрхшээл нь нэг ч улс орны парламент, Засгийн газар ийм жагсаалт гаргаагүй, бас гаргадаггүйд байсан. Учир нь аль нэг улс орон өөрөө өөрийгөө оффшор гэж зарлаагүй байхад тэр орныг манай улс, манай Засгийн газар, УИХ оффшор улс, бүс гээд хуульчилж зарлачих гээд байсан. Өөр нэг тусгаар улсыг манай улс “хар жагсаалт” маягтайгаар хуульчилж зарлах болчоод байсан. Хэрэв ингэвэл энэ нь гадаад харилцааны асуудлыг тун эмзэг болгох үр дагавартай байсан юм. Жишээ нь Хонгконгийг оффшор бүс гэх гэхээр урд хөршөө манай улс хуулиараа оффшор гэж зарлана гэсэн үг. Ингэвэл хөрш маань юу гэж ойлгох уу? Өө, эд чинь яаж тэнэгтэж байна аа л гэнэ ш дээ. Тийм болохоор л Орос, Хятад гээд манай хөршүүд төрийн албан хаагчдадаа “гадаад улс”-д гэсэн нэр томьёогоор данс эзэмшихийг нь хуулиараа хориглосон байсан. Тэр жишгийг л бид дагасан.

-Т.Аюурсайхан гишүүн уг хуулийн төслийн Ажлын хэсгээс таныг хасах саналыг хэлж байсан. Таныг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн шүү дээ?

-Ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ ямар үндэслэлээр хэлсэн бэ гэхээр энэ хүн урьд нь МАН-ын даргын зөвлөх байсан, МАН-ын Бүлгийн зөвлөх байсан. Тэгээд томилсон хүмүүсийнхээ даалгавраар ийм юм хийж байгаа. Тийм учраас сонирхлын зөрчилтэй гэсэн. Би ойлгоогүй. Хардаад байгаа юм уу. Эсвэл тийм харын өвчтэй болчихсон юм уу. Эсвэл шударга ёсны Фемида бурхны элч болох гээд юу ч хамаагүй ярьж, хэнийг ч хамаагүй гүтгэж болдог гээд ойлгочихсон юм уу. Бусдыг дэвсээд дэвсээд явж байвал миний л нэр хүнд өснө, ард түмэнд таалагдаж байвал хэний ч нэр хүндийг шалбаагт хутгаж, гүтгэж болно гэж ойлгоод байгаа юм уу. Уучлаарай. Би нэг зүйлийг хатуу хэлчихье. УИХ-ын гишүүн чуулган, байнгын хорооны танхимд юу ч хэлж болно гэсэн хууль байхгүй. Хэнийг ч гүтгэж доромжилж болно гэсэн хууль байхгүй. УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын чуулганы танхимд гүтгэж, доромжлохоос бусад асуудлаар хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэж байдаг юм. Гүтгэх доромжлох нь хууль зүйн хариуцлагатай. Эрүүгийн ч хариуцлагатай, иргэний ч хариуцлагатай.

МАН-ын даргын зөвлөх байсан болохоор ашиг сонирхлын зөрчилтэй гэж яриад байгаа юм. Т.Аюурсайхан гишүүн өөрөө МАН-ын даргын туслах байсан ш дээ (инээв). Юу яриад байгааг нь үнэндээ би ойлгоогүй.

-Та дараа нь уулзаж энэ талаар өөрөөс нь тодруулсан уу?

-Би асуусан. Би МАН-ын даргын зөвлөхөөр 2011-2013 онд ажилласан. Сү.Батболд, Ө.Энхтүвшин гэсэн хоёр даргын зөвлөхөөр ажилласан. Тэгсэн чинь Т.Аюурсайхан “Сү.Батболд чинь “Панама Паперс”-т оффшор данстай ш дээ. Чи тэрийг нь л хаацайлах гэж байна” гэж байна лээ. Би хэлсэн “Таны хэлээд байгаа Сү.Батболд чинь “Панама Паперс”-ийн зарлагдсан 44 хүн дотор байхгүй. “Панама Паперс” Сү.Батболдыг оффшор данстай гэж зарлаагүй ш дээ. Сү.Батболдыг оффшорчин болгож гутаахын тулд улс төрийн өрсөлдөгчид нь “Панама паперс” оффшорчдыг яг зарлахын урд өдөр нь “Панама паперс”-ээс зарлалаа гэж олон нийтэд хэвлэлээр зориуд холбон зарлаж хар пиар хийсэн. Гадаадын данс ч биш Монголд үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж байсан компанийн хувьцааг 20 саяар авсан асуудлыг нь л оффшорт илэрлээ гэж мушгин гуйвуулсан хэрэг байсан. Энэ логикоор нь үзвэл Оюу толгой ч, ММС ч оффшор гэгдэнэ. Та ч, би ч эдгээр компаны хувьцааг шударга хөдөлмөрөөр олсон орлогоороо худалдаж авах эрхтэй. Энэ бол хууль бус хэрэг ердөө ч биш. Тэгтэл хууль тогтоогч байж хэвлэлээр гарсан улс төрийн зорилготой, нэр хүндэд нь халдах зорилготой худал сураг ажгийн мэдээллээр юм яриад хүн гүтгээд сууж байдаг. Эсвэл та нотлох баримттай яриад байна уу” гэж өөрт нь хэлсэн. Тэр хүн намайг ч ганц гүтгэсэнгүй, мөр зэрэгцэн сууж байгаа УИХ-ын бас нэг гишүүнээ гүтгээд л авна лээ.

Нэр ус зарлаад л сонирхлын зөрчилтэй гээд л нэр хүнд муутгах гэсэн ямар сэдэл байгааг би мэдэхгүй. Гэхдээ хууль хяналтын хүчний байгууллагын удирдах албан тушаалд тодорхой хүнийг тавь гэдэг шахалтыг Т.Аюурсайхан гишүүн олон удаа үзүүлж байгаа. Тусгай алба бол улс төрийн томилгоо биш, улс төрийн даалгавраар хольж сольдог ч алба биш. Тэр хүслийг нь гүйцэлдүүлээгүй. Хуулийнхаа тайлбарыг л хэлсэн. Тэрэнд л их бухимдаад яваад байсан юм. Тэгээд тэр тачаалаа одоо хангаж улс төрийн “өшөө авалт” хийж байна гэж ойлгосон.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“ONE EVENT HALL”-д цэнгүүн хийснийхээ төлбөрт 80 сая төгрөг өгчээ

Хотын удирдлагуудын зохион байгуулсан гэгддэг “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг ОХУ-ын дипломат ажилтан зодсон талаар өнгөрсөн өдрүүдэд шуугив. Гэвч эх орондоо монгол хүн гадаадынханд цус нөжтэйгөө холилдтолоо зодуулчихаад байхад ар гэрийнхнээс нь өөр түүнийг хамгаалж өмгөөлж буй хүн алга. Чухам ямар учраас энэ талаар хэн ч дуугарахгүй байна вэ. Энэ талаар бид нэхэн сурвалжиллаа.

Цэнгүүн Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрийн “HOME PLAZA” худалдааны төвийн дөрвөн давхарт байрлах “ONE EVENT HALL”-д болсон юм. Тэнд БНХАУ, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, дипломат ажилтан, зочид төлөөлөгчид, нийслэлийн Засаг дарга С.Батболд болон НИТХ-ын дарга Ц.Сандуй, хотын удирдлагууд зэрэг олон хүн ирсэн байдаг. “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний фото зураг цахим ертөнцөд тавигдсан нь тэнд ямар хүмүүс ирснийг гэрчилдэг. Эх сурвалжийн мэдээллээр арваннэгдүгээр сарын 18-ны өдөр НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн туслах Ганбилэг С.Амармандахад “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд оролцож ая дуугаа өргөөд дэмжиж ажиллаач гэж дарга хэлсэн. Хямрал болоод хэцүү байна. Бидний өгч чадах мөнгө нэг сая төгрөг. Тусалж, хамтран ажиллах боломж байна уу” гэжээ. Дуучин хариуд нь “Нэг сая төгрөг үнэндээ ахынх нь ард бүжиглэдэг бүжигчдэд ч багадна. Нэмэх боломж байхгүй юу” гэсэн аж. Ц.Сандуйн туслах Ганбилэг “Дарга танаас биечлэн хүсэж байгаа юм. Бидэнд үнэндээ өөр боломж алга” гэж учирласан тул дуучин зөвшөөрсөн байна. Эрхэм уншигч та энэхүү сурвалжлагын дэлгэргүйг өнөөдрийн дугаараас хүлээн авч уншаарай.

Мөн та https://admin.dnn.mn/plugins/news/login/ линк дээр дарж манай сонины цахим сайт руу холбогдон сониноо онлайнаар захиалан уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Хатуу хог хаягдлын төслийн талаар ярилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченко болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд “Хатуу хог хаягдлын төсөл”-ийн талаар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад ногоон хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан “Ногоон хотууд” хөтөлбөрийн талаар ярилцлаа.

Хатуу хог хаягдлын төслийн хувьд банкны зүгээс ТЭЗҮ-г хийж дууссаныг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченко хэлсэн юм. Мөн “Ногоон хотууд” хөтөлбөрийн талаар танилцууллаа. Тэрээр “Бид Монгол Улсын Байгаль орчны яамны төлөөлөлтэй энэ хөтөлбөрийн талаар ярилцсан. Одоогоор хөтөлбөр маань 10 хотод хэрэгжиж байна. Хөтөлбөрт Монгол Улсын хамруулах боломжтой эсэхийг бид ТУЗ-ийн түвшинд ярилцаад шийдвэрлэсэн.” гэлээ. Хотын дарга Улаанбаатар хотод шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байгааг хэлээд “Ногоон хотууд” хөтөлбөрт багтах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өвлийн улиралд 2 ба 3 дугуйт тээврийн хэрэгслийг хориглолоо

2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд мотоцикльтой холбоотой нийт 56 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Орон нутгийн иргэд мотоциклийг ахуйн хэрэглээндээ өргөнөөр ашиглаж байгаагаас малын бэлчээрт, шороон замд хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд орж эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.

Ойрын үед цас орж, замын зорчих хэсэгт хальтиргаа, гулгаа үүсч, замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал үүсч байгаатай холбогдуулан Архангай, Булган, Дархан-Уул, Өмнөговь, Дорнод, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймаг болон нийслэлийн алслагдсан 3 дүүргийн Засаг даргын захирамжаар өвлийн улиралд мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргалаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг болно

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг буюу 25 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн билээ. Уг шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаa цалингийн хамгийн бага хэмжээ бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнөөр цалингийн дүнд өөрчлөлт орохгүй. Тиймээс дээрх шийдвэр зөвхөн цалингийн доод хэмжээгээр цалин хөлс авч байгаа ажилтнуудад хамаатай юм.

Categories
мэдээ нийгэм

ШШГБ-ыг хүний эрхийг хангах чиглэлээр сайн ажилласан гэж дүгнэлээ

Олон улсын Хүний эрхийн өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тохиодог билээ. Энэхүү өдрийг угтан ХЭҮК-оос санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа байгууллагууд болох ЦЕГ, ШШГЕГ, ЗХЖШ, ХХЕГ, МХЕГ-уудтай хамтарсан уулзалтыг зохион байгуулж, санамж бичгийн хүрээнд хамтран хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан байна.

Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Хүний эрхийг хангах чиглэлээр тэр дундаа Хорих анги, Цагдан хорих байрнуудын орчин нөхцөлийг сайжруулах, хүний жам ёсны эрхийг хангах чиглэлээр бодитой томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэдгийг онцлон хэллээ.

Мөн гадаад орнуудын Хүний эрхийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд Цагдан Хорих 461 дүгээр ангийн орчин нөхцөлтэй танилцаад олон улсын жишиг стандартад нийцэхүйц хэмжээнд хүрсэн байна гэж хэлснийг дурдаад цаашид энэхүү хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хүнийн эрхийг хангах үйлсэд хамтран зүтгэж, илүү их амжилт гарган ажиллахаа илэрхийлэв.

Хүний жам ёсны эрхийг хангах чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас санаачлага гарган, идэвхтэй үйл ажиллагаа явуулсны дүнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 26 цагдан хорих байрнаас 18 цагдан хорих байрыг шинээр барьж, 7 цагдан хорих байрыг шаардлагад нийцүүлэн засварлажээ.

Түүнчлэн 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүрьеэгийн төрөлжсөн эмнэлэг, Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байр, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1990 онд баталсан “Хоригдлуудтай харьцах үндсэн зарчмууд”-д заасан “…түүний байнга оршин суух газарт нь ойр дөт орших хорих газарт байлгана…” гэсэн зарчмын хүрээнд Улаанбаатар хотын харьяат ялтныг ар гэрээс нь холдуулахгүйгээр, хүний жам ёсны эрхийг хангасан нөхцөлд ял эдлүүлэх зорилгоор Баянзүрх дүүрэг дэх нэгдсэн хорих ангийн барилгыг үргэлжүүлэн барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

ШШГБ-ыг хүний эрхийг хангах чиглэлээр сайн ажилласан гэж дүгнэлээ

Ялтны хөдөлмөрлөх эрхийг ханган 2016 оны эхний арван сарын байдлаар 3895 ялтныг сайн дурын үндсэн дээр хөдөлмөрт хамруулж, тэдгээрт 369,5 сая төгрөгийн цалин хөлс олгож, хохирсон иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээж гэм хорын төлбөрт 71,2 сая төгрөгийг хөдөлмөрийн хөлснөөс суутган төлбөр авагчдад шилжүүлжээ.

Улсын хэмжээнд нийт ялтан, хоригдогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, ялтныг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхтэй холбогдсон нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Хорихын нэгдсэн эмнэлгийн шинэ байрыг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг жигдрүүлэн, II шатлалын эмнэлгийн түвшинд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилсэн.

2016 оны эхний арваннэгэн сарын байдлаар нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд 4995 ялтныг хамруулж, 1081 өвчтөнийг Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээнд хамруулжээ.

Ялтны сурч боловсрох эрхийг хангах ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд мэргэжлийн сургалтад 2015 онд 562 хамрагдаж, 2016 онд 857 ялтан мэргэжил эзэмшиж, чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхтэй болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 295-аар буюу 34.5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм байна.

Түүнчлэн ял эдэлж буй нийт ялтны 3,1 хувийг эзэлж буй хөгжлийн бэрхшээлтэй 140 ялтны хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, бусад хүмүүстэй ижил түвшинд амьдрах нөхцөлийг хангах, протез, ортопедийн хэрэгслээр хангах ажлуудыг зохион байгуулан “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нэгдсэн холбоо”-той хамтран ажиллах санамж бичиг байгуулан, 900.000 төгрөгийн үнэ бүхий тэргэнцэр, протез, ортопедийн хэрэгсэл олгож, хөгжлийн бэрхшээлтэй 91 ялтныг “Сэргээн засах үндэсний төв”-ийн эмч нарын үзлэг, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулжээ.

Мөн суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэх санал санаачлагыг дэмжих зорилгоор “Шинэ амьдрал” төслийг хэрэгжүүлэн, 62 иргэнд бичил бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 5 сая хүртэлх төгрөгийн мөнгөн тэтгэмж, суллагдсаны дараа оршин суух өөрийн гэр оронгүй 88 иргэний хүсэлтийг холбогдох газарт уламжлан амьжиргааг дэмжих тусламжид хамруулсан байна.

Categories
баннер нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-1

2016.12.08

Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний монгол төгрөг хилээр гаргахыг завджээ

Төмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид Монгол Улсын мөнгөн дэвсгэртүүд болон их хэмжээний хөлдөөсөн мах хил давуулахыг завдсан хэргийг илрүүлэн шалгаж байна.

Улаанбаатар хотын харьяат С, Б нар нь энэ сарын 2-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний 6, 7, 8, 9 дүгээр купены агааржуулалтын хоолойд үхэр, хонины 75 кг хөлдөөсөн мах, Монгол Улсын мөнгөн тэмдэгт 890 мянган төгрөгийн 100, 50, 20, 10-тын дэвсгэртүүдийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ.

Гэмт этгээдүүд нь мөнгөн дэвсгэртүүдийг хайрцаглаж, цүнхэлсэн хөлдөөсөн махан дотроо хийж, хил давуулахаар зэхсэн байжээ. Тэд энэ үйлдлээ “Хүний дайсан эд зүйлийг авч явсан” гэж мэдүүлж байгаа гэнэ.

Эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан иргэн С, Б нарт Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг албан эх сурвалж хэллээ.

Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2. Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны болон ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн ба палентологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт өнөөдөр ээлжит тулаанаа хийнэ

tugstsogtӨнөөдөр АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange County Fair” цогцолборт МУГТ, боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа мексик тамирчинтай хийх юм. Тодруулбал, түүний Мексикийн боксчин Герман Меразтай хийх тулаан өнөөдөр 19:00 цагт, Монголын цагаар маргааш буюу 12 сарын 9-ний өдрийн 11:00 цагт эхэлнэ. Эдүгээ 30 настай Мераз 2005 оноос мэргэжлийн боксын рингэд гарч, нийт 95 тулаан хийснээс 55 ялсан “хатуу самар” аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: АН-ын сайн муу, унаж босоход цуг байсан тийм л хүнийг даргаараа сонгоно

Ардчилсан намын VI Их хурлаас гаргасан шийдвэр, Ардчилсан намын шинэ даргыг тодруулах сунгааг хэрхэн зохион байгуулах зэрэг Их хурлаас баталсан шийдвэрийн талаар өнөөдөр АН-ын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг болон ҮЗХ намынхаа дүрмийг шинэчлэн батална гэж төлөвлөж байсан боловч батлаагүй байна. Үндсэн дүрмийн төсөл нь намаа шинэчлэх бодлогын чухал баримт бичиг учраас 1000 гаруйхан хүн хоёр өдрийн дотор батлахад учир дутагдалтай гэдэг дээр санал нэгдсэн. Хурлын төлөөлөгчид дүрмийн төслөө харьяа аймаг, сум, дүүрэгтээ очиж танилцуулан хэлэлцүүлэх нь дээр гэсэн санал гаргасныг олонхи дэмжсэн. Тиймээс долдугаар Их хурлаа ирэх хоёрдугаар сарын 12-нд хуралдуулж дүрмээ батлахаар болсон. Мөн АН-ын VI Их хурлаас эрх баригч МАН-д дараахь шаардлагыг хүргүүлсэн. Ямар шаардлага хүргүүлсэн тухай та бүхэнд товчхон хүргэе. Нэгдүгээрт, тодорхой багц хуулиудыг нэн даруй баталж, 2017 оны нэгдүгээр хагас жилд багтаан хэрэгжүүлж эхлэх шаардлагатай. Хоёрдугаарт, төрийн алба улс төрөөс ангид байх зарчмыг алдагдуулж, улс төрийн сонгуулийн үр дүнгээр төрийн албан хаагчийг хоморголон халж байгаа хууль бус бусармаг үйлдлээ нэн даруй зогсоож, эрх нь зөрчигдсөн төрийн албан хаагчдаас уучлал гуйж, хууль ёсоор эргэн татахыг шаардаж байна. Гуравдугаарт, өнгөрсөн сонгуулийн үеэр олон нийтэд ил болсон төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр худалдсан тухайгаа хуулийн байгууллагаар шалгуулж, үнэн бодитой мэдээлэл өгөхийг шаардаж байна. Мөн ахмад настан, хүүхдийн нийгмийн хамгааллын салбарт шаардлагатай байсан Нийгмийн хамгааллын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийг хойшлуулсан нь буруу. Дээрх хуулиудыг яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж байна. Тавдугаарт орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам олонхи болсон тойргуудаас ИТХ-ын төлөөлөгчөөр хууль ёсоор томилогдсон зарим дарга нарыг мөн адил яаралтай батлахыг шаардаж байна. Дүрмийн төсөлд нэлээд өөрчлөлт оруулах байсан. Гуравдугаар бүлэгт гишүүнчлэлийн бүртгэл анхан шатны үүрүүд дээр хийгддэг байсан бол одооТөв намын ажил болж байгаа. Гишүүд анхан шатны үүрүүд дээр очиж цахимаар бүртгүүлээд, төв намаас батлахаа авна. 180 мянган гишүүнээ шинэчлэн цахимаар бүртгэх журам батлагдсан. Гишүүний бүртгэлийг яагаад чухалчилж байгаа гэхээр улс төрийн намуудаас анх удаа АН намынхаа удирдлагуудыг нийт гишүүдээсээ сонгож байгаа. Нэгдүгээр сарын 29-нд намын даргын сонгууль явагдана. Цаашдаа дүүрэг, сум аймгийн сонгуулиуд үргэлжлэн явагдана. Үүнийг хоёрдугаар сарын 12-нд шийднэ” гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ажлын хэсэг, ҮЗХ-гоор хэлэлцсэн дүрмийн төсөл Их хуралд орж ирэхдээ өөрчлөгдсөн байна гэсэн шүүмжлэл гарсан. Яагаад ингэж өөрчлөгдсөн юм бол?

-Яагаад өөрчлөгдсөнийг мэдэхгүй байна. Янз бүрийн л шалтгаан байсан байх. Ер нь ийм их хэмжээний өөрчлөлтийг хоёрхон өдрийн дотор хийх боломжгүй гэдэгт бүгд санал нэгдсэн. Тиймээс дараагийнхаа Их хуралд оролцох төлөөлөгчдийнхөө тоог нэмж сум, хороо тус бүрээс хоёр хүнийг оролцуулахаар шийдсэн.

-Намын даргад хичнээн хүн өрсөлдөх вэ. Тооны хязгаар тавьсан уу?

-Тооны хязгаар тавиагүй. Мөн марафоныг хоёр шаттай зохион байгуулахаар төлөвлөж байсныг больж ганцхан шаттай болгохоор болсон.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас шалгаж байгаа. Намын Их хурал үүнд ач холбогдол өгсөн үү?

-Энэ бол Ерөнхий сайд байсан үетэй холбогдуулан шалгаж байгаа асуудал. Эрүү, Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бол асуудлыг хурдан шалгадаг болох байлаа. Энэ хуулиудыг хойшлуулснаас болоод иймэрхүү асуудлууд их гарч байна. Н.Алтанхуягийн хувьд хоёр жил үргэлжилж байгаа гэсэн үг. Ингэж удаж байгаа нь ямарч баримт нотолгоогүй асуудал болохыг нь илтгэж байгаа юм.

-Намын даргын сонгуулиасаа өмнө гишүүдээ шинэчлэн бүртгэхээр сонгуульд оролцож байгаа хүмүүс зохион байгуулалттайгаар гишүүн элсүүлэх юм биш үү?

-Ийм шүүмжлэл гарсан. Гэхдээ АН-ын шинэчлэлд оролцох хүсэлтэй хүн олон байгаа учраас ингэж шийдсэн юм.

-Намын даргаар сонгогдсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй юу?

-Намын дарга Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж болохгүй гэсэн санал гараагүй. Тийм учраас дүрмийн төсөлд ийм заалт тусгагдаагүй байх. Яг яаж тусгагдсаныг хэлж мэдэхгүй байна.

-Ардчилсан намын даргад өрсөлдөх хүнд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-18 нас хүрсэн Монгол Улсын иргэн, Ардчилсан Намын гишүүн байна.

-Нэр дэвшигчийн босго хэтэрхий нам байгаа юм бишүү?

-Ер нь бол хэдэн зуун хүн дэвшихгүй. Намын даргад нэр дэвшинэ гэсэн 5-6-хан хүн байна байсан. Тэдэн дээр нэмж чөлөөтэй бүртгэж авна. Маш олон хүн дэвшээд нэг хүний авах санад олон хуваагдах вий гэсэн шүүмжлэл хурлаар яригдсан. Би бол тэгж бодохгүй байгаа. АН-ын даргын босгыг санал өгөх гэж байгаа 180 мянга гаруй АН-ын жирийн гишүүд шийднэ. Хэдхэн хүн дээр санал төвлөрөх байх. Хэн дуртай нь нэр дэвшиж болох ч хэн дуртайг нь дарга болгохгүй байх. АН-ын сайн муу, унаж босоход цуг байсан тийм л хүмүүсийг сонгох байх.

-Намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болохгүй гэсэн заалт дүрэмд байгаа юу?

-Тэрийг оруулсан байсан. Хасъя гэдэг санал нэг их гараагүйг бодоход тэр хэвээр нь баталсан байх. Ер нь бол цагаан сарын өмнө бид даргатай болно. Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүс намын даргад өрсөлдөөгүй хүмүүс дундаас гарах болов уу гэж бодож байгаа.