Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтлэлч Д.Оюунтуяагийн “Монгол ба америк тамирчны ялгаа” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Ингээд Өдрийн сонин-ы баасан гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.

Р.Нямдорж зурган илэрцүүдӨдрийн сонины нэгдүгээр нүүрнээс Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой хийсэн ярилцлагыг унших боломжтой. А.Сүхбат аварга, Х.Баянмөнх аварга тэргүүтэй хэдэн хүн Монголын үндэснйи бөхийн холбоог шинэчлэх цаг болсон гэж нэлээд бухимдаж, өнгөрсөн мягмар гаригт хэвлэлийн хурал хийсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж “А.Сүхбат тэргүүтэй нөхөд Бөхийн өргөөг булаан авч хувьцаат компани болгохоор улайрч байна” хэмээн онцлон хэлжээ.

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ зурган илэрцүүдУИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр эхлэв. Уг хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хэлэлцээд дэмжсэн байна. Мөн Оффшор дансны хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. УИХ-ын пүрэв гаригийн чуулганы хуралдааныг манай сонин улс төрийн хоёрдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Оюунтуяагийн “Монгол ба америк тамирчны ялгаа” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

с.жавхлан зурган илэрцүүдУлс төрийн тавдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн С.Жавхлангийн ярилцлагыг унших боломжтой. Тэрбээр “Би 2007 оноос хойш үндэсний ёс заншил, эх оронч үзлээ сэргээе гэж үлгэрлэсээр ирсэн. Энэ бол Монголоо аврах хамгийн том тулгуур бодлого” хэмээн хэлжээ.

Хүчирхийлэл зурган илэрцүүдХүчирхийллийн улмаас жилд 1000 гаруй хүн гэмтэж, 20 гаруй хүн амиа алдаж байна. Дэлхий дахины санааг зовоогоод буй зүйл бол хүчирхийлэл. Хүчирхийлэл ил болон далд хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд хамгийн аюултай нь далд хэлбэрийн хүчирхийлэл юм. Хэн, хаана, ямар байдлаар хүчирхийлэлд өртөж байгаа, хэнд ямар тусламж хэрэгтэй байгаа нь тодорхой бус нуугдмал байдаг учраас далд хэлбэрийн хүчирхийлэл хамгийн аюултайд тооцогддог ажээ. Энэхүү мэдээллийг баримт, үйл явдлын зургаадугаар нүүрнээс сонирхон хараарай.

Өдрийн сонин далай лам зурган илэрцүүдXIV Далай ламын айлчлал өнгөрсөн сард болсон. Энэ айлчлалын эргэн тойронд эрх баригчдаасаа авахуулаад нийгэм даяараа л багагүй шуугьсан. Бүр сүүлдээ “Далай ламд виз олгоогүй бол ийм асуудал гарахгүй. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас С үнэлгээ авлаа”, “Гадаад харилцааны яамнаас нэг ч мэдэгдэл хийсэнгүй”, “Далай лам Монголд ирэхэд Засгийн газрын оролцоо их байсан. Учир нь Засгийн газрын яам, агентлагууд Далай ламд виз олгосон, хил гаалиар нэвтрэх зөвшөөрөл олгосон” хэмээн шүүмжлэх хүмүүс ч байсан. Тэгвэл энэ талаар нэгэн дипломат албан тушаалтантай цөөн хором ярилцлаа. Энэхүү ярилцлагыг манай сонин баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Амьдралын нахиа зурган илэрцүүдАрдын жүжигчин Самбуугийн Сарантуяатай ярилцлаа. Тэрээр “Зүрхнээс зүрхэнд” цэнгүүнээ хийх гэж байгаа билээ. Тэрбээр “Бодит амьдралаас сэдэвлэсэн болохоор “Амьдралын нахиа” кино хүмүүст илүү хүрсэн” хэмээн хуучилсан байна. Энэхүү сонирхолтой ярилцлагыг өдрийн сонины арванхоёрдугаар нүүрнээс унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ганга нуурыг хамгаалах ажлын төлөвлөгөөг боловсруулжээ

Ганга нуурыг хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийлээ.

Уг хуралдаанаар Ганга нуурыг хамгаалах, экосистемийг нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Ганга нуурыг хамгаалах, экосистемийн нөхөн сэргээх тал дээр хийсэн дорвитой судалгаа байдаггүй учир нууртай холбоотой асуудлууд тодорхой үр дүнд хүрдэггүй байжээ.

Харин ажлын хэсэг энэ удаа эрдэмтэд судлаачидтай хамтран судалгаа шинжилгээ хийж түүндээ тулгуурлан бодит үр дүнтэй ажлууд хийхээр төлөвлөөд байна.

Ганга нуурыг хамгаалах төлөвлөгөөний хүрээнд Ганга нуур, Оргих, Баян булгийн хамт хашиж, хамгаалан малын хөлөөс тусгаарлах, Ганга, Дуут нуурын сав газрын гадна талд Хур борооны болон цасны усыг хуримтлуулах, хөв цөөрөм байгуулах, булгуудын тэжээлийн бүсийг тогтоож, хамгаалалтад авах зэрэг ажлыг хийхээр болжээ.

Сүүлийн жилүүдэд Ганга нуурын ойр орчмын Холбоо, Зүүн холбоо, Цагаан, Улаан тойром зэрэг нуурууд ширгэжээ.

Мөн нуурыг тойрон нүүдэллэж малаа ундаалсан малчид, иргэдийн зүй зохисгүй байдлаас болж нуур ширгэх аюулд хүрээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан Ганга нуурыг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг боловсруулах, үйл ажиллагааг зохион байгуулж, тайлагнах дээрх ажлын хэсгийг байгуулжээ.

Уг ажлын хэсэгийг БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа ахлан ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сүхбаатар аймгийн БОАЖГ, Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Ганга нуурыг хамгаалах сан, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн албаны хүмүүс багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчдын орон сууц ашиглалтад орлоо

“Цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчдын 24 айлын орон сууц ашиглалтад орлоо.Энэхүү орон сууцны нээлт өнөөдөр боллоо. Үүнд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, санхүү хангамжийн газрын дарга, дэд комиссар Д.Амарсайхан, ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа П.Батбаатар нар оролцлоо. Энэ үеэр цагдаагийн байгууллагын зүгээс хөнгөлөлттэй нөхцөлөөр оршин суугчдын тав тухыг хангасан байрыг барьж, ашиглалтад оруулсан компанийн хамт олонд талархал илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барина

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэн дөрвөн эгнээтэй, тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөж, нэгдүгээр ангиллын гол зам болгон шинэчлэхээр болжээ. Мөн 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барих, 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барих зэрэг ажил хийхээр төлөвлөсөн байна.

Тус замаар хоногт л гэхэд 2600 тээврийн хэрэгсэл өнгөрдөг гэх судалгаа гарчээ.

Үүнээс гадна тус замд 2000, 2015 онд хэсэгчилсэн засвар хийжээ. Бүрэн засвар шинэчлэл хийгээгүйгээс өдгөө энэ зам ачаа, тээврийн өсөлт, хөдөлгөөний ачааллыг дааж чадахгүйд хүрсэн байна. Мөн огцом эргэлт, тойруу ихтэй, үзэгдэх орчин хангалтгүй, өгсүүр, уруу ихтэй учир осол их гардаг хэмээн албаныхан мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Төсөв, мөнгийг зарцуулахад хатуу шаардлага, хяналт тавьж ажиллахыг хүслээ

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн VI их хурал Төрийн ордонд болж байна. Тус институт нь 4000 орчим мэргэшсэн нягтлан бодогч, 140 орчим аудитын компани, 25 салбарыг нэгтгэсэн үндэсний мэргэжлийн байгууллага бөгөөд энэ өдрүүдэд 20 жилийн ой нь тохиож буй ажээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус хуралд оролцож, мэндчилгээ дэвшүүлэн, ажлын амжилт хүслээ.

Тэрээр, “Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институт үүсч байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын санхүү, нягтлан бодох бүртгэл, аудитын салбарын нийт ажилтан, мэргэжилтнүүд, Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институтийн нийт хамт олон Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчид, аудиторууд нь компанийн сайн засаглалыг төлөвшүүлэх, санхүүгийн мэдээллийн ил тод, нээлттэй, найдвартай байдлыг хангах үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Монгол Улсад нягтлан бодох бүртгэл, аудитын шинэ тогтолцоог төлөвшүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэхэд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, түүний олон мянган гишүүд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн.

Монгол Улсын эдийн засаг жилээс жилд улам бүр өргөжин тэлж, 2015 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 23,1 их наяд төгрөгт хүрсэн билээ. Харин сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт хурд саарч, улс орны маань эдийн засаг, санхүүгийн хувьд хүндрэлтэй цаг үе тулгараад байна.

Монгол Улс ийнхүү эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байгаагийн шалтгаан, нөхцөлийг гадаад орны судлаачид, олон улсын банк санхүүгийн байгууллагын мэргэжилтнүүд дүгнэж үзээд үүний нэг үндсэн шалтгааныг төсвийн хөрөнгийн оновчгүй бөгөөд үрэлгэн зарцуулалт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг чанд сахиж чадаагүйтэй холбоотой гэж үзэж байна.

Манай бүртгэл, санхүү, статитсикийн байгууллагынхан, бүхий л байгууллага, аж ахуйн нэгжийн нягтлан бодогчдын хувьд хамгийн эрхэмлэж явдаг зүйл бол хууль журмыг ямагт дээдлэн сахих, өмч хөрөнгийн бүртгэл тооцоог нарийн чанд бүртгэлтэй, эмх цэгцтэй байлгах явдал гэж үздэг.

Цаашид бид улс орныхоо эдийн засгийг хүндрэлээс гаргаж, тогтворжуулахад манай банк, санхүү, статистикийн салбарт ажиллагсад, үүний дотор бүртгэл тооцоог хөтөлж байгаа нийт нягтлан бодогчид Та бүхний бүртгэл, статистикийн зарчим, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төсөв болон мөнгөн хөрөнгийг хуулийн дагуу зарцуулах талаар хатуу шаардлага, хяналт тавьж ажиллах нь ихээхэн хувь нэмэр болно гэж үзэж байна.

Байгууллага, аж ахуйн нэгжийнхээ, аймаг, орон нутгийнхаа улмаар нийт улс орныхоо өмч хөрөнгө, мөнгөн хөрөнгийг улам арвижуулахын төлөө цаг ямагт сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн бүртгэл, санхүүгийн ажилтнууд, нягтлан бодогчид Та бүхний цаашдын ажилд ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсч, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрч, Монгол орон маань цэцэглэн мандаж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ

Categories
мэдээ нийгэм

Гүйцэтгэх Засаглалын тэргүүн МОНЦАМЭ агентлагт зочиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат МОНЦАМЭ агентлагийн хамт олны хүсэлтээр тус агентлагийн үйл ажиллагаатай танилцан, зочиллоо. “МОНЦАМЭ агентлаг бол хуучрахаар нь тайлаад хадгалчихдаг хувцас биш, харин Монголчуудын хувьд өдөр тутамдаа өмсөж эдэлдэг хувцас шиг нь тийм чухал байгууллага юм” хэмээн Ерөнхий сайд энэ үеэр онцлов.

Монгол Улсын гадаад сурталчилгаа хэмээх хариуцлагатай том ачааг үүрч яваа МОНЦАМЭ агентлаг Засгийн газрын хэмээх статусаа алдаад таван засгийн нүүр үзэж буйг дуулгаад, юуны өмнө агентлагийн статусын асуудлыг шийдэж эрхзүйн орчныг нь бүрдүүлж өгөхийг Засгийн газрын тэргүүнээс тус байгууллагын удирдлагууд хүслээ.Мөн мэдээллийн эрин зуунд дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд техникийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгараад байгааг ч дуулгав. 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” хэмээн зааснаар МОНЦАМЭ агентлагийн статус тодорхойгүй болсон юм.

Гүйцэтгэх Засаглалын тэргүүн МОНЦАМЭ агентлагт зочиллоо

Categories
мэдээ нийгэм

Жендерийн мэдрэмжийн асуудлаар эрүүл мэндийн салбарынхан чуулав

Өнөөдөр Корпорайт зочид буудлын Конвейншн төвд “Жендерийн мэдрэмжтэй эрүүл мэндийн бодлого төлөвлөлт, тусламж үйлчилгээ” сэдэвт үндэсний чуулган боллоо.

Тус чуулганыг ЭМЯ, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын салбарын хөгжил хөтөлбөр”- 4 төслийн хүрээнд зохион байгуулсан юм. Чуулганд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, ЭМЯ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Жендэрийн АХБ-ны төлөөлөл оролцлоо. Мөн ЭМЯ-ны харъяа төв эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүд, НЭМГ-ын харъяа байгууллагууд, аймгуудын ЭМГ, нэгдсэн эмнэлгийн төлөөллөөс бүрдсэн нийт 100 орчим төлөөлөгч ирсэн юм.

Чуулганаар “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай” Монгол Улсын хууль, жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн бодлого төлөвлөл, тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт сэдвээр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат үндсэн илтгэлийг тавьсан юм.

Улмаар жендэрийн эрх тэгш, байдлыг хангах тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлт, тусламж үйлчилгээг жендерийн мэдрэмжтэй болгох онол, арга зүйн зарим асуудал зэрэг сэдвээр үргэлжилсэн юм. Энэхүү чуулганаас эрүүл мэндийн салбарын жендерийн эрх тэгш байдлыг хангах төлөвлөгөө, зөвлөмжийг боловсруулан гаргасан юм.

Categories
мэдээ улс-төр

Т.Аюурсайхан: Б.Энхбаяр Оффшорын хуулийн төсөлд ашиг сонирхлын зөрчилтэй ажиллаж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар оффшор дансны буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийсэн.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан оффшорыг зөвшөөрсөн хуулийн төслийг буцааж, зохих ёсоор дахин боловсруулах саналыг тавьсан юм. Тэрбээр Хууль зүйн дэд сайд Б.Энхбаярыг Сү.Батболдын зөвлөх хийж байсан, удаа дараа түүний оффшор бүстэй холбоотой мэдээлэлд хамгаалах мэдэгдэл хийж байсан гэсэн юм.

Т.Аюурсайхан: Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн дэд сайд Б.Энхбаярыг ажиллах ёсгүй гэж үзэж байна. Энд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Б.Энхбаяр урьд нь олон даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Дараа нь намын бүлэгт зөвлөхөөр ажиллаж байсан. Ингэж ажиллах хугацаандаа өөрийг нь томилоход нөлөө үзүүлсэн хүн нь өөрөө оффшор бүсэд өмнө нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр данстай нь илэрсэн. Үүнийг хамгаалсан мэдэгдлүүдийг урьд нь удаа дараа хийж байсан. Үүнтэй холбогдсон урьдчилан сэргийлсэн ийм хуулийн төсөл байгаа юм. Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр оффшор бүсэд данстай гэж мэдэгдсэн ч одоо болтол албан ёсоор шүүхийн байгууллагаар явж нэрээ цэвэрлэж аваагүй. Тиймээс үндсэндээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Хоёр сарын өмнө тухайн улс төрчийн алтны компаниуд нь Багамын оффшор бүсэд байна гэж мэдээлэл гарсан. Гэхдээ Монгол Улсын мэдээллийн сангаас устгагдсан байгаа. Тиймээс Б.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй учир ажлын хэсгээс гараасай гэж хүсч байна. Эсвэл энэ хуулиа бүр татаж аваасай гэж хүсч байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын шуурхай зөвлөгөөн боллоо

Онцгой байдлын ерөнхий газрын 22 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал удирдан явуулсан. Шуурхай зөвлөгөөнд ОБЕГ-ын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, Аврах тусгай анги, Хангалт, үйлчилгээний анги, Уул уурхайн аврах анги, Давтан сургалт, сэргээн заслын төв, Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлага оролцож, өнгөрсөн 14 хоногт хийсэн ажил, цаашид хийж хэрэгжүүлэх ажлыг танилцууллаа.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, газар, хэлтэс, анги салбаруудын удирдлагад хандан, нийт албан хаагчдын дунд цэргийн дүрэм, захирах, захирагдах ёс, цэргийн сахилга, хариуцлагын талаар хичээл, сургалтуудыг тогтмол явуулах, зохион байгуулж байгаа үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар олон нийтэд ил тод мэдээлж, нийт албан хаагчдыг мэдээллээр хангаж ажиллахыг анхааруулав.

Мөн газар, хэлтэс, анги, байгууллага бүрт цаашид анхаарч ажиллах чиглэлийн талаар тодорхой үүрэг, чиглэлүүдийг өгөв.

Улсын хэмжээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, шинэ жилийн баяртай холбогдуулан аж ахуйн нэгж байгууллага, цаар, цэнгээн, үйлчилгээний газар, урлаг, соёлын байгууллагуудад гамшгаас хамгаалах хяналт, шалгалт явуулах, дүнг танилцуулах, 2016 оны ажлаа дүгнэж, ирэх оны ажлаа төлөвлөж буй энэ үед хэрэгжүүлэх ажлаа улсын төсөв, санхүүтэй уялдуулах, тооцоо судалгааг нарийн гаргахыг үүрэг болголоо.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал ирэх долоо хоногт ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Хангалт үйлчилгээний анги, Уул уурхайн аврах ангийн үйл ажиллагаатай танилцахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

МОСХ-ны оны шилдэг тамирчнаар М.Анхцэцэг тодорчээ

Монголын оюутны спортын холбоо энэ оны шилдгүүдээ тодрууллаа. МОСХ-ны шилдэг тамирчнаар Азийн аварга, оюутны дэлхийн аварга, “Рио-2016” олимпод VIII байрт шалгарсан М.Анхцэцэг тодорчээ.

Мөн шилдэг багшаар Мон-Алтиус БТДС-ийн багш, модон бөмбөг, бодибилдингийн дасгалжуулагч М.Ганболд, шилдэг сургуулиар “Говь-алтай аймгийн АШУҮИС” сургууль шалгарсан байна.