Categories
мэдээ нийгэм

БНСУ-д монгол иргэдэд олон удаагийн виз олгож байх хүсэлт гаргалаа

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг урьж уулзан хоёр орны хооронд иргэд харилцан зорчих нөхцлийг шат дараалан хөнгөвчлөх, улмаар ирээдүйд харилцан визгүй зорчих боломжийг судалж үзэх асуудлаар санал солилцжээ. Мөн жилдээ 500 сая төгрөгөөс дээш татвар төлдөг Монголын аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтнуудад олон удаагийн виз олгуулж байх хүсэлт бүхий ноот гардуулсан байна.

Төрийн нарийн бичгийн дарга хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, БНСУ-д оршин суугаа болон зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тулгарч буй асуудлуудыг шйидвэрлэхэд хоёр талын консулын зөвлөлдөх уулзалт чухал үүрэгтэйг онцлон тэмдэглээд өнгөрсөн хоёр жилд тасалдаад байсан энэхүү уулзалтыг 2017 оны эхний хагаст зохион байгуулахаар зарчмын хувьд харилцан тохиролцлоо.

Консулын харилцааг өргөжүүлж, хилийн чанадад буй иргэдээ хамгаалах, тэдэнд төрийн үйлчилгээ үзүүлэх тогтолцоог шинэ түвшинд гаргах зорилт тавин ажиллаж байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уулзалтын үеэр тэмдэглээд Монголын талаас тавьсан эдгээр саналуудаа ажил хэрэг болгохын төлөө хичээнгүйлэн ажиллах болно гэв.

Энэ онд БНСУ-д ажлын айлчлал хийсэн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг дэс дараатай шийдвэрлэх, хүмүүнлэгийн шугамаар зорчих болон оюутан, бизнес эрхлэгчдэд виз олгох нөхцлийг хөнгөвчлөх санал тавьсныг хэрэгжүүлэхээр Гадаад харилцааны яам ийнхүү ажиллаж байна. Татвар төлөгч компаниудад олон удаагийн виз олгох нь төрөөс тэдний гадаад харилцаа, үйл ажиллагааг дэмжсэн ач холбогдолтой гэж үзэж буй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх 7 хоногт чуулганаар хэлэлцэх асуудлууд

Холбоотой ЗурагЧуулганы хуралдах хуваарь, хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын зөвлөлөөс баталжээ.

12 дугаар сарын 12-ны Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

12 дугаар сарын 12-ны Даваа гарагт:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүд 14.00 цагаас нийслэлийн зарим сургуульд очиж танилцах;
Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

12 дугаар сарын 13-ны Мягмар гарагт:

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэхэд бодлогын зохицуулалт хэрхэн хийх вэ?-институцийн оновчтой хувилбарууд сэдэвт Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

12 дугаар сарын 14-ний Лхагва гарагт:

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

12 дугаар сарын 13-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбоотой/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл;
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээлэл;
Бусад.

3.Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаархи ажлын хэсгийн мэдээлэл.

4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.

12 дугаар сарын 14-ний Лхагва гарагт:

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Ажлын хэсгүүд байгуулах тухай.

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.

3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэх тухай.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

12 дугаар сарын 15, 16-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбоотой/;
Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Бусад;
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.

Categories
мэдээ нийгэм

Бялуу худалдан авахдаа юуг анхаарах вэ

Бялуу зурган илэрцүүдАрванхоёрдугаар сар гарснаар албан байгууллагуудын шинэ жил, төрсөн өдрийн баяр ихэсдэг билээ. Шинэ жилийн баярын ширээний гол чимэг болсон амтат бялууг худалдан авахдаа доорхи зүйлийг анхаараарай. Үүнд:

  • Сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал. Бүтээгдэхүүний хаяг шошгонд /орц, найрлага, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах нөхцөл, хугацаа зэрэг/ үйлдвэрлэсэн мэдээлийг бүрэн тусгасан эсэх
  • Хэлбэр дүрсний бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх. Өнгө өөрчлөгдсөн эсэх /хөгцөрсөн, харласан, хатсаж өнгөн хэсэг хагарсан/
  • Ямар нэгэн гадны биетээр бохирлогдсон эсэх /хүн, амьтны үс, хялгас тоос г.м/
  • Үнэр өөрчлөгдсөн эсэхийг сайтар шалгах
  • Хадгалах болон хэрэглэж дуусах хугацааг шалгах
  • Худалдааны газарт зориулалтын тоног төхөөрөмжинд хадгалаагүй, гудамж, талбайд ил задгай худалдалдан борлуулж байвал тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг зөвлөж байна.

Тоорт зурган илэрцүүдЭрхэм уншигч та: Кремт бүтээгдэхүүнийг зөв сонгон аюулгүй хүнс хэрэглэснээр та хоол хүнсээр дамжин халдварлаж болзошгүй аливаа өвчний эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах болно.

Мөн та шаардлагатай тохиолдолд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах туай” хуульд заасны дагуу худалдан борлуулагчаас чанар аюулгүй байдлын баталгаажилт, лабораторийн шинжилгээний баримт бичгийг шаардан үзэх эрхтэй.

Categories
мэдээ нийгэм

Салют буудуулахдаа болгоомжтой байхыг анхаарууллаа

Солют буудуулахдаа зурган илэрцүүдУлс үндэстэн бүр өөр өөрийн гэсэн тэмдэглэлт баярын өдрүүдтэй. Тэр баяраа тэмдэглэх мөн л өөрийн гэсэн дэг жаяг, ёс жудагтай. Манай Улсын хувьд тэмдэглэлт баяр маш олон бий. Худал ярьсан хүнд бараг өдөр бүр нэг баяр тохиж байдаг гэлтэй. Хамгийн өргөн дэлгэр ач холбогдол өгч тэмдгэлэдэг баяр бол яах аргагүй Шинэ жилийн баяр юм.

Холбоотой ЗурагӨмнөх жилүүдэд баярын үеэр ёслолын буудлага буюу пиротехникийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглаагүйгээс иргэд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсан.

Тиймээс цагдаагийн байгууллагаас шинэ жилийн үеэр пиротехникийн хэрэгслийн ашиглалтад анхаарч, хяналт тавьж ажиллаж байна. Мөн иргэд, байгууллага шинэ жилийн баярынхаа ёслолын буудлагыг зөвшөөрөлтэй компани, мэргэжлийн операторчин, инженерүүдээр хийлгүүлж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 12 хэмийн хүйтэн байна

улаанбаатарт зурган илэрцүүд

Өнөөдөр өдөр төв болон говийн аймгуудын нутгаар цас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна. Харин маргааш буюу энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, нөгөөдөр буюу энэ сарын 13-нд говийн аймгуудын өмнөд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи 12-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 14-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

12 дугаар сарын 29-нд бүх нийтээр амарна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо зурган илэрцүүдЭнэ сарын 29-ны өдөр бүх нийтээрээ амарна. Тодруулбал нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд эл өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон билээ.

Энэ өдөр Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 105 жилийн ой тохиох юм.

Үүнээс гадна ирэх жилийн нэгдүгээр сарын 1-ний өдөр амралтын өдөр буюу ням гаригт таарч байгаа учраас бүх нийтийн амралтын өдрийг нөхөж амрах буюу энэ сарын 30-ий өдөрт шилжүүлэх эсэх санал асуулгыг Засгийн Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр өөрийн цахим хуудастаа нийтэлсэн. Хэрэв энэ асуудлыг олон нийтийн сүлжээгээр дэмжвэл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, амралтын өдрийг шилжүүлэх боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Ч.Уранчимэгийг “Хүний эрх хүндэт тэмдэг”-ээр шагнав

Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан хүний эрхийг хангах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж, амжилт гаргасан хүмүүсийг ХЭҮК-ын дээд шагнал “Хүний эрх хүндэт тэмдэг”-ийг гардуулдаг уламжлалтай. Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн даргаар олон жил үр бүтээлтэй ажиллаж буй Ч.Уранчимэгт “Хүний эрх хүндэт тэмдэг”-ийг Комиссын гишүүн Н.Ганбаяр гардуулан өглөө. Ч.Уранчимэг нь хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг эрхийг хамгаалах, тэднийг нийгэмшүүлэх үйлсийн төлөө 20 гаруй жил ажилласан учир дээрх шагналаар шагнасан байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэд “оролцох” эрхээ шаардав

Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хүний эрх хөгжил төв ТББ, Хүний эрхийн үндэсний комисстой хамтраад өнөөдөр /2016.11.10/ Сүхбаатарын талбайд “Оролцооны эрхийг баталгаажуулъя” цуглаан зохион байгууллаа.

Цуглаанаар дамжуулж хөгжлийн бодлого шийлдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах ёстой гэсэн санааг төр засгийнханд хэлэхийг зорьжээ. Төрийн бодлого шийдвэрт иргэдийн санаа бодлыг тусгаснаар илүү сайн хэрэгжих боломжтой гэж цуглаанд оролцогчид үзэж байна.

Энэхүү цуглаан 12.00-15.00 цагийн хооронд үргэлжлэв. Цуглаанд их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комисс, түүний орон нутгийн төлөөлөгчид, хүүхдийн эрхийн байгууллагууд, орон нутгийн Мөнгөн хуримтлалын Бүлгийн Холбоод зэрэг хүсэл сонирхлоороо нэгдсэн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Онцолход, “Оролцооны эрхийг баталгаажуулъя” цуглаан Дорнод, Хэнтий, Өвөрхангай аймгуудад мөн нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөлөө

2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг орон даяар тэмдэглэж энэ өдрийг “Ардчилал, хүний эрхийн өдөр” болгох Засгийн газрын тогтоол гарчээ. “Ардчилал, хүний эрхийн өдөр” буюу жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд болон анд нөхөд нь төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ж.Батмөнх агсан Монгол Улсын өөрчлөлт, шинэчлэлтийг тайван замаар хүлээн авч тухайн үед ардчиллын төлөө тэмцэж явсан залуучуудтай ойлголцож, ямар нэгэн эсэргүүцэл, тэмцэлгүйгээр ухаалаг шийдвэр гаргасан нь ардчиллын үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хэмээн хүндэтгэл үзүүлэхээр ирсэн андууд нь дурсаж байлаа. Ж.Батмөнх агсан их сургуулийн багшаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдон түүхэн цаг үед ажилласан зүтгэлтэн байв. Тэрээр 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдсон. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллаж байжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад хэлний танхимтай боллоо

Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төв Гадаад хэлний танхимтай боллоо. Тус танхимийг “Абсолют” гадаад хэл сургалтын төвийн дэмжлэгтэйгээр тохижуулжээ.

Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдыг мэргэшүүлэх ур чадварын олон сургалтыг зохион байгуулж байгаагийн нэг нь гадаад хэлний сургалт юм. Цагдаагийн алба хаагчид сургалтад хамрагдсанаараа хэлний мэдлэгээ дээшлүүлэх, гадаадад мэргэжил дээшлүүлэх курс, сургалтад хамрагдах боломж нээгдэж байна.