Categories
мэдээ цаг-үе

Халхголд болсон эмгэнэлт явдал хулгайгаас үүдэлтэй ажээ

Дорнодын Халхгол суманд үйл ажиллагаа явуулж буй “Петро чайна дачин тамсаг”-ХХК-д ажиллаж байсан дөрвөн монгол иргэн техникийн спирт ууснаас болж нас барсан эмгэнэлт хэрэг гарсан билээ. Тэд тус компанид гэрээгээр ажиллаж байсан юм. Энэ тухай монголчууд УИХ-ын гишүүнээсээ авахуулаад цахим сүлжээгээр дор бүрнээ хийрхэж байна. “Дөрвийн дөрвөн монгол залуу алтан амиа алдчихаад байхад төр засаг хаана, юу хийж явна вэ” гэж ирээд л сүйд болж байгаа харагдах юм. Хачирхалтай нь энд нэг зүйлийг санаатай ч гэх үү, санамсаргүй ч гэмээр байдлаар огт ярихгүй байгаа нь сонин. Юу вэ гэвэл хордож амь насаа алдсан дөрвөн залуу хулгай хийгээд тэр спиртийг уучихсан шүү дээ. Тухайн байгууллагатай гэрээ хийгээд түр хугацаанд ажиллаж байхдаа складанд хадгалж байсан спиртийг хулгайлж ууснаас бүх зүйл үүдэлтэй. Тав балгасан нь тэр дороо нас барж, дөрөв балгасан нь тийчигнэж байгаад арай хийн амьд үлдсэн байгаа юм. Гэтэл тэд ажил хийж байгаа мөртлөө яагаад хулгай хийсэн юм бэ. Хэн ч тэднийг уу гээгүй, уулгаагүй. Ингэж хулгай хийсэн тухай нь өнөөдөр хэн ч ярихгүй байна. Хятадууд хууль зөрчлөө, тусгай газар хадгалах ёстой байсан гэж ирээд л орилоод байх юм. Яахав, тэд хадгалах ёстой газраа хадгалаагүй байж болно. Гэхдээ хамгийн гол нь монгол залуус хулгай хийх ёсгүй л байсан байхгүй юу. Гаднаас нь өнгөц дүгнэж байгаа хүмүүс ч гэсэн тэдний хулгай хийсэн тухай огт дурдахгүй өнгөрч байгаа нь монголчуудын хулгай хэрээс хэтэрч заншил мэт болсныг харуулах шиг боллоо. Дэлхийн аль ч улс оронд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага гэрээт ажилтантай байдаг. Нэгэнт тухайн байгууллагатай гэрээ байгуулаад ажил үүрэг гүйцэтгэж байгаа бол ноогдсон ажлаа л хийнэ үү гэхээс илүү харж билүү долоодоггүй. Өөр юунд ч анхаарлаа сарниулж өлөлздөггүй. Ажлаа хийгээд дуусахад нь байсан зүйл байрандаа үлддэг жамтай. Дэлхий нийтийн стандарт ийм. Гэтэл монгол залуус яаж байна вэ. Аль нэг газар гэрээгээр ажиллаж байгаа бол хулгай хийхгүй, мөрөөрөө явна гэж ер байхгүй. Яаж ийж байгаад аль нэг юмыг нь өөрийн болгохгүй л бол сэтгэл нь ханахгүй байна. Наанадаж аптерк, бахь халааслаад гарна. Дэл сул юмыг зүгээр байлгадаггүй монгол залуусын энэ зан арай дэндүү увайгүй, хэтэрхий хулгайч байна. Бүр нийгмээрээ ийм болчихож. Дээрээс нь архичин. Архи, спиртний хольцтой л гэвэл гахай, нохойд зориулсан байна уу хамаа алга. Юу ч байсан ууж л орхино. Архи, спирт харагдсан л бол ажлын цаг дуусаагүй эсэх ч падлийгүй. Бидний энэ муухай занг цаад ажил олгогч байгууллага яаж мэдэх вэ дээ. Дэлхийн жишгээр л ажилтнуудтайгаа харьцсан байж таараа шүү дээ. Ажлынхаа цагаар, тэгээд дээрээс нь хулгай хийж техникийн спирт уучихна чинээ санаанд нь ороогүй байж таарна. Компанийн хэрэгцээт бараагаа өөр хаана хадгалах ёстой гэж. Монголчууд өлөв долов гэсээр уучихдаг юм шүү гээд “Хортой спирт, хулгай хийж болохгүй шүү” гэж бичээд наах ёстой байсан юм уу. Ерөөсөө л монголчууд хулгай хийдэггүй байсан бол тэр дөрвөн залуу хордож үхэхгүй байсан. Дэлхийн хүн төрөлхтний жишгээр, тэдний зангаар ажиллаж амьдарвал үхэхгүй. Урагшаа л хөгжинө. Бид ажлын цагаар архи уудаг, хөдөлмөрлөхийн оронд зүгээр л хулгай хийдэг араншингаасаа болж бөөн бөөнөөрөө үхээд байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтлэлч Дашбалбарын Мөнгөндалайгийн “АН-ынхан арчаагүйдээ л Ардын намынханд гавьяагаа булаалгалаа” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Сонины өнөөдрийн дугаарт “Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна” газар дээр нь сурвалжилсан сэтгүүлч Э.Хүрэлбаатарын нийтлэл хэвлэгдлээ.Адууг хилээр гаргахгүй гэсэн Шадар сайдын шийдвэрээр орон нутгаас ачиж ирсэн адуунууд 20 гаруй хоног тэвшин дээр өнжиж өлдөж, хөлдөж үхэж байгаа талаар сурвалжилжээ. Яагаад машин дээрээс буулгахгүй олон хоногоор адгуусан амьтныг тарчлаан зовоож байсан тухай дэлгэрэнгүйг сонины 13-р нүүрээс дэлгэрүүлэн уншаарай. Дараах линкээр цахим сонинд бүртгүүлэн дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай унших боломжтой. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Улс төрийн нүүрт МАН-ын бага хурал өчигдөр болсонтой холбогдуулан Хотын дарга асан Ц.Батбаяртай хийсэн ярилцлага нийтлэгдлээ. Тухайлбал тэрээр “… Гэхдээ анзаараад байх нь ээ Засгийн газарт хурд дутаж байна. Бас зориг дутаж байгаа. Аливаа ажлыг хурдтай бөгөөд зоригтой хийж байж үр дүн гардаг. Мөн боловсон хүчний томилгоонд анхаарал хандуулах хэрэгтэй юм болов уу гэж харж байгаа. Ний нуугүй хэлэхэд зарим томилгоонууд сэтгэлд хүрэхгүй байх тохиолдол олон. ..” хэмээн ярьжээ.

Дараах линкээр цахим сонинд бүртгүүлэн дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай унших боломжтой. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Утга зохиол булангаас Хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн төрийн соёрхол хүртсэн бүтээлүүдтэй танилцаарай.

Арын нүүрэнд сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн “Манай Ерөнхийлөгч Трамп руу хэзээ ярих юм бол?” бяцхан нийтлэл хэвлэгдлээ. Энэхүү үзэл бодлын талбарт гарсан бичвэр нийгэмд гараад буй асуудлуудын талаар уншигчдад нэгийг бодуулж хоёрыг тунгаахуйц болдогоороо онцлог билээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Аваргуудын лигийн хасагдах шатны сугалааны дүн

Швейцарын Ньон хотноо Европын хөлбөмбөгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хасагдах шатны эхний давааны сугалаа явагдаж өндөрлөлөө. Хасагдах шатанд шалгарсан 16 багийг хэсгээ тэргүүлсэн, хэсэгтээ дэд байрт бичигдсэн гэдэг хувилбараар хоёр хувааж сугалахад багууд дараахь байдлаар хуваагджээ. Үүнд:

«Манчестер Сити» – «Монако»

«Реал» – «Наполи»

«Бенфика» – «Боруссиа» Дортмунд

«Бавари» – «Арсенал»

«Порту» – «Ювэнтүүс»

«Байер» – «Атлетико»

«ПСЖ» – «Барселон»

«Севилья» – «Лестер»

Хос багуудын эхэнд нь бичигдсэн нь эхний тоглолтоо өөрийнхээ талбайд зохиох эрхтэй юм билээ.

Плей-оффын эхний тоглолтууд ирэх жилийн хоёрдугаар сарын 15-нд эхэлнэ.

Б.Хулан

Categories
гадаад мэдээ

Шиньжян-Уйгурын бүс нутагт газар хөдөлжээ

Өнгөрсөн долоо хоногт Хятадын баруун хойд нутгийн Шиньжян-Уйгурын автономит бүс нутагт 6,2 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараах аврах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилсээр байна. Өнгөрсөн пүрэв гарагт ийнхүү хүчтэй газар хөдөлсний дараа буюу өчигдөр орон нутгийн цагаар 20 цагийн үед дахин 3,9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Энэ үеэр 7 барилга бүрэн сүйдэж, 446 айл өрхөд байгалийн гамшгийн гарз хохирол тохиож, 18 хүн аюулд ороод байсныг аварсан байна.

Нутгийн иргэдэд бүгдэд нь тусламж хүргэж чадсан бөгөөд тэдний дийлэнхийг аюултай газраас нүүлгэн шилжүүлсэн болохыг аврах албаныхан уламжилж байна. Өвлийн хүйтэн цаг агаарт байгалийн гамшиг тохиосон нь иргэдийг зутруулж байгаа ч тэднийг дулаан хоргодох байрууд руу нүүлгэн шилжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэж байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

200 хүүхэд цэцэрлэгтэй боллоо

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын санаачилгаар ХСИС-ийн дэргэд 200 хүүхдийн цэцэрлэгтэй боллоо.Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн салбар болгон уг цэцэрлэг баригдсан ба өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү цэцэрлэгт ХСИС-ийн багш албан хаагчдын 105, тус дүүргийн наймдугаар хороонд оршин суугчдын 95 хүүхэд хамрагдаж, шинээр 27 хүн ажлын байртай болжээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга боллоо

Өнөөдөр хаалттай хуралдаж буй МАН-ын VII Бага хурлын төлөөлөгчид тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг томиллоо. Тэрээр өнгөрсөн зургадугаар сарын УИХ-ын сонгуулиас хойш энэ албанд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан билээ.

Дашзэгвийн Амарбаясгалан зурган илэрцүүдМонгол Ардын намын VII Бага хурлаас ЕНБД-д ганц хүний нэрийг дэвшүүлсэн юм. Дашзэгвийн Амарбаясгалан нь 1981 оны арваннэгдүгээр сарын 27-нд Говь-Алтай аймагт төрсөн. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, НИТХ-ын намын бүлгийн ахлагч, хурлын төлөөлөгч. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.

Ажилласан жил:

  • 2000 – 2007 онд “Соёмбо принтинг” ХХК –д Ерөнхий менежер, Захирал
  • 2007 – 2009 онд “Монгол Шуудан” ТӨҮГ-т Маркетинг төлөвлөлтийн газрын дарга
  • 2009 – 2012 онд МАН-ын ХМОНХХ-н дарга
  • 2008 – одоог хүртэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
  • 2012-одоог хүртэл НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хоорондын комиссын хуралдаан маргааш эхэлнэ

Орос монголын засгийн газар зурган илэрцүүдМонгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн комиссын хуралдаан маргааш Төрийн ордонд эхэлнэ. Хуралдаантай холбогдуулан Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзсан байна.

Хоёр өдөр үргэлжлэх хуралдаанаар зам, тээвэр, байгаль экологи, хүнс, хөдөө аж ахуй, техникийн харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм. Монголын хэсгийг Шадар сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын талыг Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской тус тус ахлах аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг дарга албан даалгавар гаргалаа

Нийслэлийн бүх шатны байгууллагуудад сахилга, дэг журмыг сайжруулж, хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг дарга албан даалгавар гарсан байна. Уг албан даалгаврыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр өнөөдөр танилцууллаа.

Хотын даргын албан даалгаварт нийслэлийн төсөвт байгууллагууд шинэ жилийн болон бусад баярын арга хэмжээг зохион байгуулахдаа төсвийн хөрөнгө зарцуулахгүй байх, Өвөлжилтийн явцад гарч болзошгүй бусад хүндрэлтэй асуудалд онцгой анхаарч, зохих бэлтгэлийг хангаж ажиллах, нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журмыг өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулж ажиллах, баяр ёслолын үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангасан, дулаан зориулалтын тээврийн хэрэгслээр үйлчлэхэд хяналт тавьж ажиллах, аюул осолгүй, урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг зохион байгуулж ажиллахыг холбогдох газар, албадад даалгажээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан даалгаврыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Рэкет” УСК дахин тэргүүллээ

Улаанбаатар хотын кино теартруудын арванхоёрдугаар сарын 2-8-нд статистик тоолуурыг Монголын кинонуудаас “Рэкет” инээдмийн, адал явдалт кино дахин тэргүүллээ. “Бондоолой фильм”, “Оранж энтертайнмент”-ын хамтын бүтээл “Рэкет” УСК арваннэгдүгээр сарын 23-нд нээлтээ хийснээс хойш кино тоолуурыг хоёр дахь долоо хоногтоо тэргүүлж байгаа юм.

“РЭКЕТ” МУСК-НЫ ТРЕЙЛЕР:

КИНО ТООЛУУР:

#

Нэр

Нээсэн

1

Рэкет МУСК

2016-11-23

2

Хоёр гүүрний цаана МУСК

2016-11-25

3

Барьцаа 007 МУСК

2016-11-18

4

Надын аав мангар МУСК

2016-11-25

“РЭКЕТ” УСК-НЫ ХУВААРЬ:


Categories
мэдээ нийгэм

Тэнэмэл хүүхдүүдийн дөрвөн хүүхэд тутмын нэг нь 2-8 жил хараа хяналтгүй явсан байдаг

Нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, тэдний эрүүл мэнд, ариун цэвэр, хоол хүнс, хүмүүжил төлөвшлийн асуудал хүндрээд байгаа юм. Тиймээс хүйтний улиралд хараа хяналтгүй хүүхдүүдийг осгох, гэмт хэрэгт холбогдох эрсдэлээс сэргийлж, хамгаалах зорилгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан билээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага, асрамж халамжийн төвүүд болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор, Нийслэлийн болон дүүргүүдийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар хамтран 2 өдрийн турш /2016.12.8,9-нд/ ажиллав. Энэ хугацаанд нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд хараа хяналтгүй 74 хүүхдийг илрүүлж, үүнээс гэрт нь хариулах боломжтой 44 хүүхдийг асран хамгаалагчтай нь гэрээ байгуулсны үндсэн дээр хүлээлгэн өглөө.

Харин гэрт нь буцаах боломжгүй 27 хүүхдээс 9-ийг нь асрамж, халамжийн төвд, 18 хүүхдийг Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт шилжүүлэн өглөө.

НХГБХГ-ын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга С.Байгалмаа “Ирж байгаа хүүхдүүдийг харахад 4 хүүхэд тутмын нэг нь байнгын буюу 2-8 жил хараа хяналтгүй явсан хүүхдүүд байна. Насны хувьд 8-18 насны, 80 орчим хувь нь эрэгтэй хүүхэд байна.

Гэр бүлийн байдлын хувьд 100 хувь хамтарч амьдарчдаг хэн нэгнийхээ зүгээс хүчирхийлэл, дарамтанд өртдөг, байнгын түгшүүр дунд амьдардаг байгаа юм. Үүнээс болоод хамгийн тайван байх орчныг сонгож, гэрээсээ дайждаг гэсэн үг.” гэлээ.

УБХЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Золжаргал “Нийслэлийн Засаг даргын 12 дугаар сарын 2-ны өдрийн А/847 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газраас эдгээр өдрүүдэд хүүхэд илрүүлэлтийн чиглэлээр 17 хэлтсийн 20 автомашинтай 120 гаруй алба хаагч ажиллалаа. Бид ихэвчлэн РС тоглоомын газар, байрны орц хонгил, худалдаа үйлчилгээний төв, захуудаар явж, илрүүлэлт хийсэн” гэв.

Илрүүлсэн хүүхдүүдэд юун түрүүнд ариун цэврийн үйлчилгээ үзүүлж, усанд оруулж, дулаан хувцсаар хангасан байна. Үүний дараа дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийлээ.

Хараа хяналтгүй хүүхдүүдийн дунд амьсгалын замын болон арьсны өвчлөл их байсныг эмч нар хэлсэн.

Баянзүрх эрүүл мэндийн төвийн Өсвөр үеийн клиникийн эмч Д.Одончимэг хэлэхдээ “Хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг авч үзвэл ихэнх хүүхдүүд гэрээсээ дайжсан, компьютерын хамааралтай буюу дэлгэцийн донтолттой болсон байна. Мөн арьсны өвчин 7 хувьтай, бөөрний өвчлөл 5 хувьтай, амьсгалын замын өвчлөл 3 хувьтай байна”. гэсэн юм. Цаашид хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээ зайлшгүй шаардлагатайг мөн хэллээ.

Гэрт нь буцаах боломжгүй буюу бүтэн өнчин, эцэг эх нь авахаас татгалзсан, 2-оос дээш жилээр хараа хяналтгүй явсан, хараа хяналтгүй хүүхдийн бүртгэлтэй 18 хүүхдийг тусгай цогцолборт байрлуулсан байна.

ГАДУУР ХАРАА ХЯНАЛТГҮЙ ЯВЖ БАЙГАА ХҮҮХДИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭХ НЬ ИРГЭН ТАНЫ ҮҮРЭГ ГЭДГИЙГ УХАМСАРЛАХ ХЭРЭГТЭЙ

НЗД-ын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын ахлах нийгмийн ажилтан Н.Цэрэндаваа “Манай цогцолборт ирсэн хүүхдүүдийг 1 сараас 1 жилийн хугацаанд нийгэмшүүлэн төлөвшүүлэх ажлыг зохион байгуулна. Гэр бүлийн асаргаа үйлчилгээний сургалт, мужаан, барилгын өргөн мэргэжлийн сургалт болон биеийн тамир, спорт, хөгжмийн сургалтанд хамруулна. Бичиг үсэг тайлагдаагүй, сургууль завсардсан хүүхдүүдэд зориулж албан бус сургалт явуулдаг” хэмээлээ.

Илрүүлсэн хүүхдүүдийн дийлэнх нь РС тоглоомын газар хоноглодог байсан байна. Тиймээс хүүхдүүдийг хараа хяналтгүй явах нөхцөлийг бүрдүүлж байгаа РС тоглоомын газруудыг цэгцлэх шаардлага байгаа юм.

Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Хүүхдүүдийн ярианаас харахад хараа хяналтгүй хүүхдүүд өдрийн цагаар сүм хийдээр явж хооллоод орой нь РС тоглоомын газраар хонодог гэж байна. Тэгэхээр цаашид бид РС тоглоомын газруудад шалгалт хийж, ажиллах цагийн хуваарь зэрэгт онцгой анхаарч ажиллах шаардлага байна гэж үзлээ” гэсэн юм.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн “Бид энэхүү арга хэмжээг ингээд орхигдуулахгүй. Цааш нь үргэлжүүлж, Нийслэлийн болон дүүргүүдийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газарт үүрэг, чиглэл өгч ажиллана.” гэлээ.

Хүүхэдтэйгээ харгис хэрцгий харьцдаг, гэрээсээ дайжиж тэнэхэд хүргэсэн эцэг эхчүүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг мэргэжлийн байгууллагаас хэлж байна. Мөн гадуур хараа хяналтгүй явж байгаа хүүхдийн талаар мэдээлэх нь иргэн таны үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй байгаа юм.