Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн хэргийн шүүх хурал долоо хоногоор хойшиллоо

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг одоогоос 18 жилийн өмнө гарсан билээ. Энэ хэргийн учиг тайлагдахгүй он дамжсаар өнөөдрийг хүрсэн билээ. Тэгвэл саяхан энэ хэргийг улс төрийн захиалгат хэрэг биш гэж үзсэн. Харин энэ удаад С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн яллагдагчаар Орхон аймгийн харъяат Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг шүүх хурал хорих 461-р ангид эхэлсэн юм. Шүүгдэгчдийн ар гэрийнхэн ирсэн ч шүүх хуралд оролцуулаагүй байна.

Харин хохирогчийг төлөөлж талийгаачийн төрсөн дүү С.Оюун оролцох байсан ч хараахан ирж амжаагүй байлаа.

Гэвч дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хурлыг долоо хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэрийг гарган өнөөдрийн хурал болсонгүй.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Энэ сарын 29-нд чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно

Монгол бөхийн өргөөнд арванхоёрдугаар сард болох барилдаануудын хуваарийг танилцуулж байна.

Арванхоёрдугаар сарын 17-ны 14 цагаас
Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудад зориулсан АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,

Арванхоёрдугаар сарын 18-ны 14 цагаас
Богд хайрханы хишиг Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Арванхоёрдугаар 23-нд 14 цагаас
Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан,

Арванхоёрдугаар сарын 25-ны 14 цагаас
Архангай аймгийн бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Архангай аймгаас төрөн гарсан улсын цолтнуудад хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан,

Арванхоёрдугаар сарын 29-ний 14 цагаас
Ерөнхийлөгчийн цомын төлөөх Чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан тус тус болно.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн сурагчдын аварга эх орондоо ирлээ

ОХУ-ын Сочи хотноо болсон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон өсвөрийн шатарчид эх орондоо ирлээ. Тус тэмцээнд Н.Содбилэгт түрүүлж дэлхийн аварга болсон юм.

Дэлхийн сурагчдын аварга эх орондоо ирлээ

Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Т.Сумъяа, гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар тэднийг “Чингис хаан” нисэх онгоцны буудалд угтлаа. Азийн шатрын холбооны ерөнхийлөгч Шейх Султан Халифа Нахяан Н.Содбилэгтэд баяр хүргэж, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаярт мэндчилгээ ирүүлжээ.

Дэлхийн сурагчдын аварга эх орондоо ирлээ

Categories
мэдээ нийгэм

Х.Баттулга “Алтан од”-оор шагнуулав

Монголын Үндэсний олимпийн хороо үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярыг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Энэ хүрээнд Монголын спортын зүтгэлтнүүд болон тамирчин, дасгалжуулагчидад МҮОХ-ны удирдлагууд хүндэтгэл үзүүлж байгаа юм. Өнөөдөр МҮОХ-ны хурлын танхимд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгыг жүдо бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа хэмээн “Алтан од”-оор шагналаа.

Х.Баттулга “Алтан од”-оор шагнуулав

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан АН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдлээ

АН-ын даргад нэр дэвшигчдийг даваа гаригаас эхлэн бүртгэж эхэлсэн. Нэр дэвшигчид тодорч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Мөн тэрбээр дэмжигчдээсээ хандив цуглуулах аян эхлүүлж буйгаа зарлалаа.

АН-ын даргад нэр дэвшигчдийг даваа гаригаас эхлэн бүртгэж эхэлсэн. Нэр дэвшигчид тодорч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Мөн тэрбээр дэмжигчдээсээ хаАрдчилсан намын даргын сонгуулийн хорооноос даргад нэр дэвшигч 250 сая төгрөгийн хандивыг намдаа тушаана гэх мэдээллийг Ж.Батзандан цацаж, хэвлэлийн хурал хийн эсэргүүцэл илэрхийлсэн билээ. Тэрбээр өчигдөр 250 сая төгрөг өгч чадахгүй хэмээн мэдэгдээд байсан бол өнөөдөр дэмжигч, хандивлагчдаа найдахаар шийдсэнээ дуулгав.

АН-ын даргын нэр дэвшигчийн бүртгэл энэ сарын 17-ны өдрийн 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.ндив цуглуулах аян эхлүүлж буйгаа зарлалаа.

Categories
мэдээ нийгэм

Шинэ жилээр анхаарах зүйлс

Шинэ жилийн баяртай холбогдуулан иргэддээ зарим анхааруулах мэдээллийг багцлан хүргэж байна.

Иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ өөрсдөө дур мэдэж хэрэглэх, мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол байдаг.

Шинэ жилийн баяртай холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас Нийслэлийн Засаг даргын захирамж, нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтарсан удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг зохион байгуулж байна.

Шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай худалдааны төв, зах, үзвэр, үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс шинэ жилийн тогтоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд хамрагдах юм байна.

Иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр дур мэдэн хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол байдаг. 2010-2011 онд пиротехникийн хэрэгсэлд 11 хүн өртөж бие эрхтэнээ гэмтээжээ.

Иймд, иргэн та чанар, аюулгүйн шаардлага хангаагүй хаана, хэзээ үйлдвэрлэсэн, хэрэглэх заавар нь тодорхой бус, стандартын шаардлага хангаагүй, заавар, тайлбаргүй, баталгаагүй пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг хувь хүний гар дээрээс худалдан авахгүй байх, зарж борлуулахгүй байх,

Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа /шатамхай цаас, саа, хөвөн гэх мэт/ зүйл дээр хаяхгүй байх,

Насанд хүрээгүй хүүхдэд уг хэрэгслийг ашиглуулахгүй байх, ашиглалтын аюулгүй байдлыг хатуу сахин биелүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн хэргийг шүүх хурал эхлээгүй байна

С. Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 10 цагаас эхлүүлэхээр товлоод байсан. Одоогоор шүүх хурал эхлээгүй байгаа тухай манай сэтгүүлч мэдээллээ.

Яг одоогийн байдлаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийг цагдаагийн хамгаалалтад авсан байна. Шүүх хурал сурвалжлахаар очсон хэвлэлийнхний бичиг баримтыг шалган нэвтрүүлж байгаа аж.

Прокурорын байгууллагаас С.Зориг агсныг амь насыг хөнөөсөн хэрэгт “Төрийн нууцад хамаарах баримт материал хэрэгт авагдсан” гэх шинжээчийн дүгнэлт гарсан учраас “маш нууц”-ын зэрэглэлд хамааруулж буйг мэдэгдсэн. Иймээс хэвлэлийнхэн шүүх хурлын эхлэл хэсгийг камер бусад техник хэрэгсэлгүйгээр сурвалжлах боломжтой юм.

Түүний дараа шүүгдэгч нарыг танхимд оруулж, шүүх хурлыг эхлүүлэхээр болжээ. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн сэжигтэн, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хорих 461-р ангид ирээд байгаа юм. Тэд 2016 оны арванхоёрдугаар сарын 12-нд хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн билээ.

Categories
мэдээ нийгэм

Набаковын утга зохиолын өгүүллүүдийг С.Энхбаярын орчуулгаар унших боломжтой боллоо

Нобелийн шагналт Орос-Америкийн нэрт зохиолч В.Набаковын багшилж ахуйдаа уншсан Жойс, Кафка, Пруст, Остен, Стивенсон, Флобер, Диккенс, Сервантес нарын бүтээлд хийсэн задлан шинжилгээний найман цуврал номыг залуу судлаачид эрхлэн гаргасаар өдгөө дөрвөн цуврал нь уншигчдын гар дээр очжээ. Тэгвэл “Гадаадын утга зохиолын лекцүүд” цувралыг ес болгож, утга зохиол судлаач, шүүмжлэгч доктор, профессор С.Энхбаярын орчуулгаар урлаг, уран зохиолын судлал шинжлэлийн олон талт сонирхолтой өгүүллүүдийг нэгтгэсэн “Гадаадын утга зохиолын өгүүллүүд” номын нээлт өчигдөр “Туул” ресторанд боллоо.

Энэхүү номын нээлтэд номын ахан дүүс олноороо нэгэн дор цугларчээ. Тухайлбал, МУИС-ийН багш, доктор Д.Галбаатар, Cоёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджав, философич Ж.Отгонбаяр, Доктор, профессор С.Энхбаяр,СУИС-ийн багш, утга зохиол судлаач, доктор П.Батхуяг болон шинэ үеийн утга зохиол сонирхогч олон залуус номын нээлтэд хүрэлцэн ирсэн байлаа. СУИС-ийн оюутан, хийлч Мөнхцэцэг номын зочдын уулзалтыг нээж хийлийн уран яруу эгшгээр “Үлэмжийн чанар”-ыг тоглож өргөөний жаврыг үргээв.

Дараа нь номын редактор О.Содномпил нээж үг хэлэв.

Тэрээр хэлэхдээ “ Өрнөдийн уран зохиолын сэтгэлгээг оруулж ирэхэд энэ хоёр хүн их үүрэг гүйцэтгэжээ. Нэг нь Ш.Гаадамба гуай, нөгөө нь А.Шархүү гэж байлаа. Энэ хоёр хүн өрнийн утга зохиолын талаар хэвлэгдсэн зүйлүүдийг орчуулсан , редакторлосон байдаг. Тиймээс юуны өмнө энэ хоёр хүнийг дурсъя гэж бодсон юм. Би багшлаагүй байсан бол ер нь энэ номуудыг хийх санаа төрөхгүй ч байсан байж магад. Зүгээр өөрөө уншаад өнгөрөх байж. Багшилж байгаа учир оюутнуудын алдааг хараад санаж сэрэх юм их байлаа. цаашдаа Набаковын найман цуврал гарна” гэв.

Үүний дараа нэр бүхий зохиолчид тайзан дээр гарч ирэн зочдод уран зохиолын талаарх өөрсдийн санал бодлоосоо хуваалцлаа.

ХИС-ийн багш, зохиолч До.Цэнджав: Энд арай өөрөөр сэтгэдэг хүмүүс хүрээд ирчихсэн юм шиг санагдаж байна. Та бүхэн бол гүн ухаан, шашин, филосфи гээд аливаа зүйлийг өвөрмөц талаас нь хардаг учраас өнөөдрийн энэ уулзалтыг чимж байна гэж бодож байна. Яруу найраг, хүүрнэл зохиолууд зөндөө гарсан. Харин өрнийн алдартай зохиол, лекцүүдийг ингэж утга зохиол шүүмжийн бүтээл болгож байгаа С.Энхбаярт бусад зохиолч түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе. Энэ номын дөрөвдүгээр дэвтэрийг намайг танилцуулаарай гэсэн. Диккенсийн зохиолуудыг бид сайн мэднэ. Диккенс юугаараа онцлог юм бэ гэхээр түүний зохиолууд “амьд” байдаг. Түүний сэтгэлгээ нь гайхамшигтай юм. Энд уран сайхны мэдрэмжээ сайжруулах хэрэгтэй гэж бичжээ. Мэдрэмж бол аав ээжээс заяадаг агуу зүйл. Яруу найрагч, зохиолч нар мэдрэмжгүй бол юу ч биш гэж Набаков хэлсэн байна.

Хоёрдугаарт дүр бол өвөрмөц онцлогтой, солонгын гэрэл мэт цацарч байх ёстой гэжээ. Гуравдугаарт зохиолч нар зальжин байх ёстой. Хошин, уран гоё хэллэгтэй байх ёстой. Хамгийн гол юм бол зохиолчид мэдрэмж, ов мэх чухал. Монголын зохиолчдод ов мэх дутаад байгаа шүү. Зальтай, овтой хүнээс их юм гарна гэж би ч хэлж байна, Набаков ч хэлсэн байна. Бөхөд мэх байдаг шиг зохиолчдод ч ов мэх байх хэрэгтэй юм гэв.

Доктор Д.Галбаатар: Урлаг, зохиол, жүжиг, яруу найргийг ойлгох гэдэг билгүүн авьяастай хүний ажил бололтой. 70, 80-д оноос монголын уран зохиолын төлөө зүтгэж ирлээ. Ная, 90, 2000 оныхон монголын уран зохиолын судалгаа, шүүмж, туурвил зүйд нэлээд ажил хийж байгаа байх гэж бодож байна. Бие биенээ хөөргөхгүй, онгирохгүй, өөрсдийн чадах юмаа л хий гэж хэлмээр байна даа гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Багануур дүүрэгт нарны цахилгаан станц байгуулна

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Японы “Шарп” корпорацийн Эрчим хүчний шийдэл салбарын ерөнхий менежер Тацуяа Сатотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Багануур дүүрэгт 20 мВ бүхий хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулж, тухайн бүс дэх айл өрхүүдийг эрчим хүчээр хангах аж.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дараа нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Багануур дүүрэгт буюу нүүрсний олборлолтын бүсэд эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчээр бий болгох үүднээс уг төслийг хэрэгжүүлэх гэж байна. Монгол Улсад сүүлийн 14 жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаагаа явуулж ирсэн учраас “Шарп” корпорацитай хамтарч ажиллахаар сонгосон” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гуравдугаар бүлгийг бүхэлд нь байгаль орчин, ногоон хөгжилд зориулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, ногоон хөгжилд тулгуурласан үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн өсөлт бий болгож иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан байдаг гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ

Өнөөдөр хуваарийн дагуу дараах байнгын хороо хуралдах товтой байна. Мөн өчигдөр товлогдоод гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшилсон байнгын хороод өнөөдөр хуралдана.

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Ажлын хэсгүүд байгуулах тухай.

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.

3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэх тухай.