Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д нийтлэлч П.Хашчулууны “Монголын хамгийн эмзэг цэгээр байнга оролдох нь хаанахын бодлого вэ?” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Манай сонин өнөөдрийн дугаарынхаа нэгдүгээр нүүрт УИХ-ын намрын чуулганы нээлт болон УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн ярилцлагыг онцолж байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулууны “Монголын хамгийн эмзэг цэгээр байнга оролдох нь хаанахын бодлого вэ?” нийтлэл хэвлэгдлээ.

Харин улс төрийн тав болон зургадугаар нүүрнээс Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн ярилцлагыг уншиж сонирхоорой.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс байгуулагдаад удаагүй хөрөнгө оруулалт нь хаанаас хийгддэг нь тодорхойгүй нэгэн компани сургууль, цэцэрлэгийн 72 барилгыг хоёр жилийн дотор барина хэмээн Засгийн газартай концессын гэрээ хийсэн талаар унших боломжтой. Мөн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад байгаа жирэмсэн эхийн гуяыг хөхөртөл нь базаж чимхсэн гэх мэдээллийн дагуу холбогдох албаныхан мэдээлэл хийжээ. Энэ талаар мөн энэ нүүрнээс уншаарай.

“Эмч” буланд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гемодиализийн масгийн эмч Д.Хурцбаярыг оролцуулж гемодийлизийн аппаратны хүрэлцээ болон бөөхний өвчнөөр шаналж байгаа хүмүүсийн хүндрэлтэй асуудлуудын талаар ярилцсан юм. Энэ тухай 11 дүгээр нүүрнээс уншина уу.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

УБТЗ-ын шинэ дарга ажлаа хүлээн авлаа

УБТЗ-ын Ерөнхий хороо есдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Москва хотноо хуралдаж, Ерөнхий хорооны орлогч даргаар дэд сайд Б.Цогтгэрэл, нарийн бичгийн даргаар Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ж.Батболд, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг /ХНН/-ийн даргаар Д.Жигжиднямаа нарыг томилохоор шийдвэрлэсэн байна.

Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Гантөмөр, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурлаас гаргасан шийдвэрийг тус нийгэмлэгийн удирдлагуудад танилцуулж, шинэ даргад ажлыг нь хүлээлгэн өглөө.

Д.Жигжиднямаа нь Москвагийн Зам харилцааны улсын их сургуулийг Төмөр замын тээврийн удирдлагын инженер мэргэжлээр төгсөж, 1988-1990 онд Багануурын нүүрсний уурхайн төмөр замын цехийн холбогч, найруулагч, диспетчер, албаны орлогч дарга, 1990-1992 онд Улаанбаатар төмөр замд кассир, конторын эрхлэгч, албаны инженер, ахлах инженер, 1993-1998 онд Москва хот дахь Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрын мэргэжилтэн, 2007 оноос өнөөг хүртэл “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр эрхэлсэн орлогч дарга, Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан туршлагатай төмөр замчин юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын бүртгэл эхэллээ

Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын бүртгэл өнөөдөр эхэллээ. МЗЭ нь 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн “Шувуун саарал” наадмыг анх зохион байгуулсан бол 1993 оноос “Утгын чимэг” хэмээн нэрлэж, өдгөө 23 дахь жилтэйгээ золгож байна.

Тус наадмын зорилго нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгоход оршдог юм. Мөн сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэг өрсөлддөг билээ.

Өмнөх жилийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 85 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулсан юм. Энэхүү наадамд МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаяр “Цоожны ганц шүдлэн” өгүүллэгээрээ түрүүлсэн билээ.Баастын Золбаяр түрүүллээ зурган илэрцүүд

Та бүхэнд түрүү жилийн “Утгын чимэг” наадмын тэргүүн байрын өгүүллэгийг хүргэе.



Categories
гадаад мэдээ

Маш хүчтэй хар салхи Куба руу дөхөж байна

Их хэмжээний гамшиг дагуулахуйц хүчтэй хар салхи Карибийн улс орнуудад дөхөн ирж байна. Иймд эрх баригчид ард иргэддээ хандан Матью хуй салхины уршгаар үер усны аюул нүүрлэж болзошгүйг анхааруулжээ.

Өнөөдөр Ямайкийн зүүн хэсэг болон Гаитигийн баруун өмнөд хэсгийн дайран өнгөрөх маш хүчтэй хуй салхи маргааш Кубад дөхөж очихоор байгааг АНУ-ын Миами дахь хар салхины судалгааны үндэсний төвөөс мэдээллээ.

хар салхи зурган илэрцүүдМатью хэмээх энэхүү хуй салхи Ямайк, Гаити, Кубыг дайран өнгөрч, байгалийн гамшиг дагуулах эрсдэл өндөр байна. Гаитигийг өмнөд хэсгийн хотуудад хуй салхинаас үүдэлтэй их хэмжээний усархаг бороо орж эхэлсэн бөгөөд нөхцөл байдал цаашид улам муудах төлөвтэй байгааг Асошейтэд пресс агентлаг уламжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Германы “Олсберг” компани дулаан хуримтлуулагч төхөөрөмжийг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдолын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Герман улсын “Олсберг” компанийн захирал Ралф Керстингийг хүлээн авч уулзлаа. Олсберг нь Герман улсын удам дамжсан 400 жилийн арвин их туршлагатай зуух болон халаалтын төхөөрөмж үйлдвэрлэдэг компани юм. Уулзалтын үеэр ноён Ралф Керстинг Монгол Улсын нөхцөл байдалд зохицсон, ялангуяа Монгол гэрийн онцлогт тохируулан үйлдвэрлэсэн шинэ халаалтын төхөөрөмж бүтээснээ танилцууллаа. Энэхүү төхөөрөмжийн ажиллах зарчим нь шөнийн цагаар цахилгааны хямдралтай тариф боддогддог үед хуримтлуулсан дулаанаа 24 цагийн турш барих боломжтой. Тиймээс энэ төхөөрөмжийг дэмжиж өргөн хэрэглээнд оруулснаар Улаанбаатар хотод тулгамдаад байгаа агаарын бохирдлыг бууруулахад өндөр ач холбогтой юм. Харин үүний тулд шөнийн цахилгааны тарифдаа хямдрал үзүүлэх хэрэгтэй” гэлээ.

Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Чухал үед айлчлал хийж байгаад тань талархал илэрхийлье. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх манай мөрийн хөтөлбөрийн гол суурь бол ногоон хөгжлийг дэмжих байгаа. Улаанбаатар хотод хамгийн тулгамдаж буй асуудал бол агаарын бохирдол. Үүнийг шийдэхийн тулд бид нэгдүгээрт эрхзүйн орчин бүрдүүлэх, хоёрдугаарт өндөр техник, технологийг нэвтрүүлэхийг зорьж ажиллаж байна. Танай бүтээгдэхүүнийг судалж, танилцсан. Бид агаарын бохирдлыг хэрхэн хурдан хугацаанд бууруулах талаар ажлын хэсэг байгуулан ажиллана. Уг ажлын хэсэгт танай бүтээгдэхүүнийг танилцуулж, цаашид хэрхэн ажил хэрэг болгох тал дээр ярилцах болно” гэлээ.

Ажлын хэсгийнхэн болон бусад холбогдох хүмүүсийн хамтаар дахин уулзалт зохион байгуулахаар боллоо.

Categories
гадаад мэдээ

Ван Гогийн хулгайд алдагдсан зургууд олджээ

Италийн Неаполь хотоос холгүй орших нэгэн газарт мансууруулах бодис хууль бусаар наймаалагчдын орогнодог байранд нэгжлэг явуулах үеэр Нидерландын алдарт зураач Винсент Ван Гогийн 14 жилийн өмнө хулгайд алдагдсан хоёр уран зургийг цагдаа нар олж илрүүлжээ.

Ван Гогийн 1882 онд зурсан “Схевенингений тэнгисийн үзэсгэлэн” болон “Нюэнений шинэчлэгдсэн сүмийг орхин явагчид” гэсэн хоёр бүтээлийг Италийн мөрдөн байцаагчид өнгөрсөн баасан гарагт олж илрүүлсэн байна.

Амстердам хот дахь Ван Гогийн музейн ажилтнууд эдгээр зургийг “жинхэнэ эх хувь нь мөн байна” гэж тодорхойлжээ. Энэ музейгээс уг хоёр зураг алдагдсан юм.

Одоогоор мөрдөн шалгалт явуулж байгаа учир эдгээр бүтээлийг буцааж өгөх эсэх нь тодорхойгүй байна гэж музейн ажилтнууд ярилаа.

Categories
гадаад мэдээ

Оросын нефть олборлолт өнгөрсөн сард 4 хувиар өсчээ

ОХУ-д өдөр тутам олборлож буй нефтийн хэмжээ өнгөрсөн есдүгээр сард 11.1 сая баррельд хүрч, дээд амжилт тогтоосон байна. Энэ нь сард 4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 1991 оноос хойших хугацаанд хамгийн их өсөлттэй сар байлаа гэж тус улсын Эрчим хүчний яам мэдэгдэв.

Өнгөрсөн сарын сүүлчээр ОПЕК-ын гишүүн орнуу олборлолтыг хязгаарлах талаар урьдчилсан хэлэлцээрийг байгуулсан билээ. Хэлэлцээрийн хүрээнд ОПЕК-ын гишүүн орнуудын олборлолтын хэмжээ өдөрт 32.5-33 сая баррель болж буурах юм.

“Энэ талаарх тохиролцоог ОХУ анхааралтай ажиглах болно. Бид энэ хэлэлцээрт заасан түвшинд олборлолтын хэмжээг барих байр суурьтай байгаа” гэж Оросын Нефтийн сайд Александр Новак мэдэгдэв.

Уг хэлэлцээрийг өнгөрсөн сарын 26-28-нд Алжирт болсон Олон улсын эрчим хүчний форумын хүрээнд болсон уулзалтын үеэр баталсан бөгөөд ОХУ уг уулзалтад оролцсон байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийг Д.Баттулга удирдана

Ардчилсан намын сонгуулийн төв штаб өнөөдөр хуралдаж, Нийслэлийн дүүргүүдийг хариуцсан сонгуулийн менежерээр Д.Баттулгыг томилжээ. Тэрээр өнгөрсөн дөрвөн жил Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан билээ.

Энэ хугацаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Улаанбаатар хотыг хөгжүүлэх, тулгамдаж байгааасуудлыг шийдвэрлэх хүрээнд нэлээд даацтай шийдвэрүүдийг гаргаж байсан хэмээн түүнийг ийнхүү томилсон байна.

Categories
мэдээ нийгэм

Доноруудыг бэлтгэх сургалт боллоо

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан “Донор зохион байгуулалтад сайн дурын идэвхтнүүдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна.

Энэхүү сургалт нь төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, донор зохион байгуулалтанд сайн дурын идэвхитнүүдийн оролцоог нэмэгдүүлэн, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилготой аж. Сургалтанд Монголын донорын холбооны 20 гаруй гишүүн, сайн дурын донор элсүүлэгч нар оролцон цус цуглуулах үед донорт үзүүлж буй харилцаа, хандлага, донорыг угтан үйлчлэх, талархал илэрхийлэх зэрэг асуудлаар ЦССҮТ-ийн Донор зохион байгуулалтын тасгийн эмч мэргэжилтнүүдээс арга зүйн зөвлөгөө авч, санал солилцсон байна.

Мөн донор зохион байгуулалтын тасгийн эмч нар “Донор сонгох шалгуур үзүүлэлт”, “Суурийн болон явуулын хэлбэрээр цус цуглуулах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах” зэрэг сэдвүүдээр тус тус лекц уншиж, мэдээлэл хүргэжээ. Энэхүү сургалтыг цаашдаа жил болгон зохион байгуулахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын томоохон хэвлэлүүд Монголын эдийн засгийн хямралыг онцолж байна

Монгол Улс эдийн засгийн хүндрэлд орж, Олон улсын валютын сангаас санхүүгийн тусламж хүссэн тухай “Financial Times” сонин мэдээлжээ.Уг асуудлаар ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан баг энэ сарын сүүлээр Улаанбаатар хотноо ирж, Засгийн газартай хэлэлцээ хийхээр болсон байна.

Монгол Улс ОУВС-ийн “Стэнд Бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан ч уг хөтөлбөрт хамрагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байгааюм.

Мөн Монгол Улс Хятад улсад нийлүүлдэг нүүрс, зэс, алтны экспортоор эдийн засгаа сайжруулна хэмээн горьдлого тавьж байгаа ч түүхий эдийн үнэ энэ намар хамгийн доод цэгтээ хүрээд буй. Түүнчлэн тус улсын төсвийн алдагдал, цалин тэтгэврээ тавьж чадахгүйд хүрсэн зэрэг нь эдийн засгийн хүндрэл бодитоор нүүрлэснийг илтгэх болжээ.

Цаашид Монгол Улсын төсвийн алдагдал ДНБ-ий 20 хувьд хүрч, ирэх онд тус улсын хувийн болон улсын өр хоёр тэрбум ам.долларт хүрэх хүлээлттэй байна. Улсын нийт өр нь 23.5 тэрбум ам.долларт хүрч байгаа нь 12 тэрбум ам.доллараар хэмжигддэг тус улсын эдийн засгаас хоёр дахин их үзүүлэлт юм.

Үүнээс 8.4 тэрбум ам.долларыг Засгийн газрын өр эзэлж байгаа аж. Тус улсад нүүрлэж буй эдийн засгийн хүндрэл, дотоод валютын уналтын эсрэг Монгол Банкнаас арга хэмжээ авч бодлогын хүүг 4.5 хувиар өсгөөд байгаа юм.

ОУВС-ийн хөтөлбөр ирэх долоо хоногт Вашингтон хотод эхэлнэ гэж “Financial Times” мэдээлжээ.

Эх сурвалж: Financial Times