Categories
мэдээ нийгэм

Өндөржүүлсэн бэлэн байдлыг 7 хоногийн хугацаатай үргэлжлүүлэхээр боллоо

Өндөржүүлсэн бэлэн байдлыг 7 хоногийн хугацаатай үргэлжлүүлэхээр боллоо зурган илэрцүүдӨндөржүүлсэн бэлэн байдлыг 7 хоногийн хугацаатай үргэлжлүүлэхээр боллоо

Ховд аймгийн Онцгой комисс 09-р сарын 30 нд хуралдаж, Улсын онцгой комисстой зөвшилцсөний эцэст хорио цээрийн дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлыг дахин 7 хоног үргэлжлүүлэхээр боллоо. Ховд аймгийн 11 сумын 45 багийн 930 орчим өрхийн 65 голомтод Олон улсын хорио цээрийн ангилалд багтах бог малын гоц халдварт мялзан өвчин оношлогдсоноос хойш 18 хоног өнгөрч байна. 2016 оны 09-р сарын 30-ны байдлаар уг өвчнөөр 73423 толгой мал өвчилж, 11840 мал хорогдож, 40 толгой малыг устгажээ. Харин 57977 толгой мал эдгэрч 3566 толгой мал өвчтэй байгаа мэдээлэл байна. Мялзан өвчний тархалт өвчлөл буурч байгаа боловч Мөст, Жаргалант, Буянт сумдад голомтын бүсдээ өвчлөл нэмэгдсээр байгаа юм. Вакцинжуулалтыг ойрын хугацаанд эхлүүлэх юм байна. Харин вакцинжуулалт эхлэхээс өмнө албан байгууллага, айл өрх бүр мах нөөцлөхөд анхаарах хэрэгтэйг мэргэжлийнхэн зөвлөж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн банк болон ОУВС-ын ээлжит уулзалт болно

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн болон манай төлөөлөгчид АНУ-ын Вашингтон хотноо болох Дэлхийн банк болон ОУВС-ын ээлжит уулзалтад оролцохоор мордлоо. Дэлхийн санхүүгийн бодлого, төлвийг хэлэлцдэг тус уулзалт энэ сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.

Уулзалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагууд, бүс нутаг хариуцсан захирлууд, мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагчидтай уулзаж, Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэгжүүлэх хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Есөн товчоогоор нэвтэрсэн 163 675 автомашинд ариутгал хийжээ

Нийслэлийн Засаг Даргын “Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/594, “ Мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай” А/628 дугаар захирамжийн хэрэгжилтийн талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын хамтарсан ажлын хэсэг хуралдлаа.

Ажлын хэсгийн хурлаар нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хил залгаа Төв аймгийн сумдад гарсан малын гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчний нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй ариутгал халдваргүйтгэлийн ажлын үр дүн, БХД, БНД, БЗД-ийн бог, бод малд хийгдэж байгаа вакцинжуулалтын ажлын гүйцэтгэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг тус тус хэлэлцлээ.

Энэ хугацаанд нийслэлийн шалган нэвтрүүлэх 9 товчоогоор нэвтэрсэн 163675 автомашиныг халдваргүйжүүлж ариутгал хийсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ч.Ганхуяг: Гадны банк орж ирээд зээлийн хүү бууруулвал Монголын мөнгөний судсыг тасдах гэсэн харийн бодлого

Сүүлийн үед гадны банк орж ирж монголын банкны салбарыг дампууруулах нь гэсэн айдас олны дотор түгээд байгаа билээ. Тэгвэл энэ талаар байр сууриа илэрхийлж байгаа нэлээдгүй банкирууд байна. Эдгээр хүмүүсийн тоонд Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нар орж байна. Тэрбээр “Өнөөдөр банкны цэвэр арилжааны буюу бизнесийн зээлийг авбал зарим бизнест долларыг 12 хувиар, зарим нь төгрөгөөр 30 хүртэл хувиар аваад байна. Өнөөдөр зээлийн төлөө 16 банк өрсөлдөж байна. Зээлийн хүүг 1990 онтой харьцуулахад буурсан нь бодит үнэн. Нөгөө талаар ОХУ-тай юу эсвэл орон сууцны ипотекийн АНУ дахь зээлтэй харьцуулаад байна уу гэдгийг бид ярих хэрэгтэй” гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард хоёр удаа бүх нийтээр амарна

Монгол бахархалын өдөр зурган илэрцүүд

“Монгол бахархлын өдөр” буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр энэ сарын 31-нд тохионо. Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоосон. “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэж, бүх нийтээр амарч байхаар болсон юм. Мөн энэ сарын 19-нд сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн өдөр тохиох тул бүх нийтээр амарна.

Сонгууль зурган илэрцүүд

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ

Хилийн боомтууд зурган илэрцүүдХилийн боомтууд өнөөдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ. Тусгаар тогтнолын баярын өдрийг тохиолдуулан Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд энэ сарын 1-3-ныг хүртэл амарсан. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу хилийн боомтуудыг 3 хоног хаагаад байсан билээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Ногоон картын сугалааны бүртгэл өчигдөр эхэллээ

Ногоон картын
сугалааны бүртгэл 2016 оны 10 дугаар сарын 4-нд эхлээд 11 дүгээр сарын 7-нд
дуусах юм байна. Өмнөх оны судалгаагаар нийт 144 монголчууд хожил авсан нь
өмнөх оныхоос 41-ээр буурсан үзүүлэлт гарчээ. АНУ жил бүр хуулиар заасан 50
мянган хожигч, түүний гэр бүлд АНУ-д байнга оршин суух эрх олгохын тулд түүнээс
2 дахин илүү тооны хожигчийг тодруулдаг байсныгаа нилээд хэмжээгээр
бууруулсантай холбоотой аж. Энэ талаар илүү их мэдээллийг манай сонины
өнөөдрийн дугаараас уншихаас гадна www.mongoliaservice.com сайтын монгол хэл дээрх мэдээллийг сонирхоорой. Утас: 318664, 99212500

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын зарим замыг засаж эхэлжээ

Гэр хорооллын зам засвар зурган илэрцүүдНамрын тохижилт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хийгдэх зам засвар, тохижилтын ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд танилцууллаа.

Энэ ажлын хүрээнд орон сууц болон гэр хорооллын дундах ус ихээр тогтдог, эвдрэл ихтэй, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг зайлшгүй засварлах шаардлагатай замуудыг засварлах юм байна. Гэр хорооллын ус ихээр тогтдог замуудыг тэгшлэх, хайрга асган нягтруулах, асфальт бетон хучилтад гарсан эвдрэлд нөхөөс хийх ажлууд хийгдэж эхлээд байна.

Categories
мэдээ улс-төр

БНИУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Гуидо Гальперти тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглээд УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлэг байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн А.Ундраа томилогдсоныг дуулгав.

Мөн Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яам Монгол Улсад шинээр нээгдсэн нь хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдолтой болсныг онцлоод хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, соёл урлаг зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг төлөөлөгчдөөс хүсэв.

Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Гуидо Гальперти УИХ-ын дэд даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Ардын Нам үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэв. Тэрбээр “2016 он бол манай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлсэн чухал үйл явдлууд болсон онцлог жил байлаа. Тухайлбал, Монгол Улс АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулж, Италийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо, Төлөөлөгчдийн танхимын Дэд Ерөнхийлөгч Марина Серена нар Монгол Улсад айлчилсан нь хоёр орны харилцааг гүнгийрүүлэхэд чухал ач холбогдол үзүүллээ. Мөн өнгөрөгч 7 дугаар сард Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яам Монгол Улсад нээгдсэн нь манай хоёр улсын харилцаа хэрхэн хөгжиж байгааг илтгэсэн үйл явдлын нэг болсон” хэмээн онцлоод Италийн Улсын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лаура Болдринигийн халуун дотно мэндчилгээг уламжлав.

Уулзалтын үеэр талууд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, соёл урлаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэгчдийг дэмжих эрх зүйн орчинг сайжруулах талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

Уг уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Гадаад харилцааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Нарантуяа, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал М.Цэнгэг, Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Паоло Петрини, Жузеппе Романини, Микеле Пелилло нар болон албаны бусад хүмүүс байлцав.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 10-наас ногоон гэрлээр баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө

Нийслэл хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ төлөвлөгөөг яг одоо Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд танилцуулж байна

Тодруулбал,авто замын уулзваруудад ногоон гэрлээр баруун гар тийш эргэхийг зөвшөөрөхөөр зохицуулалт хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэл хотын боломжит уулзваруудад энэ хувилбарыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.

Энэ өөрчлөлтийг энэ сарын 10-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэх юм байна.