Categories
мэдээ нийгэм

Хан-Уул, Баянгол дүүргийн иргэд зарим хувийн эмнэлгүүдээс яаралтай тусламж авах боломжтой

Эрүүл мэндийн даатгалтай иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд “Грандмед” эмнэлэг Хан-Уул дүүргийн иргэдэд, “Ачтан” эмнэлэг Баянгол дүүргийн иргэдэд мэс заслын яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхээр боллоо.

“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-д зааснаар даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хуульд заасны дагуу тухайн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллага үзүүлэх бөгөөд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлаас давсан, эсхүл өндөр технологи бүхий эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаар гүйцэтгүүлж болно, гэж заасан байдаг байна.

Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээнд дотрын өвчний, мэдрэлийн тогтолцооны өвчний, нүд, чих, арьс ба халимын, яс, булчин, холбох нэхдэсийн өвчний, яаралтай бус гэмтэл, мэс заслын өвчний тусламж үйлчилгээ хамаардаг.

Categories
мэдээ спорт

“Азийн хүүхдүүд” ОУ-ын спортын наадмыг зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Дмитрий Евгеньевичийг хүлээн авч уулзлаа.

Энэхүү наадмыг 1996 оноос эхлэн 4 жилд нэг удаа ОХУ-ын Якут улсад зохион байгуулж ирсэн байна. Хорин жилийн түүхтэй энэ наадамд 40 гаруй орны 4500 гаруй өсвөрийн тамирчин, багш дасгалжуулагчид оролцож, спортын 20 төрлөөр 10 өдрийн турш өрсөлддөг гэж Дмитрий Евгеньевич хэллээ. Мөн энэ наадамд Монголын баг тамирчид тогтмол оролцож, 6 дахь удаагийн наадамд багаараа 5 дугаар байрт шалгарсныг дуулгав. Олон улсын хэмжээний энэхүү томоохон наадмыг эх орондоо зохион байгуулахаар Азийн олон орноос хүсэлт тавьж шалгаруулалтад оролцсон ч , газарзүйн байршил, зохион байгуулах хугацаа, цаг уурын хувьд хамгийн тохиромжтой гэж үзэн Улаанбаатар хотыг сонгож, 2020 оны наадмыг зохион байгуулах эрх олгохоор болсныг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд олон улсын хэмжээний томоохон наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулах эрх олгосонд талархаж байгаагаа илэрхийлээд, энэхүү наадмыг өндөр дээд хэмжээнд, амжилттай зохион байгуулж, бэлтгэл ажлаа одооноос эхлэнэ гэлээ. Мөн наадмыг зохион байгуулах Үндэсний хороо байгуулж, тус хорооны бүрэлдэхүүнд орж ажиллана гэсэн юм. Олон улсын наадамд зориулан спорт байгууламж барих ажлыг 2017 оноос эхлүүлж, 2020 оноос өмнө ашиглалтад оруулахаа ч хэллээ.

Азийн хүүхдүүд олон улсын хүүхдийн спортын их наадмаас Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Олимп, дэлхийн аварга Н.Бадар-Ууган, Олимпийн хүрэл медальт дэлхийн аварга Х.Цагаанбаатар зэрэг тив дэлхийд алдартай олон шилдэг тамирчин төрөн гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хэлэлцүүлэг хийнэ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа билээ. Хуулийн төсөлд гэр бүл хүчирхийлэх асуудлыг Эрүүгийн хуулиар шийтгэхээр өөрчлөлт оруулжээ.

Энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төсөл тусгагдсан. Тиймээс маргааш Хууль зүйн байнгын хорооноос Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг Төрийн ордны А танхимд зохион байгуулах юм байна.

Categories
гадаад мэдээ

Оросууд цөмийн дайнд бэлтгэж эхэлжээ

ОХУ плутони устгах талаар АНУ-тай хийсэн хэлэлцээрээс гарсныхаа дараагаар Оросын Онцгой байдлын яам улс орон даяараа иргэний хамгаалалт, цацраг идэвхит бодисын хөнөөлийг арилгах талаар өргөн хэмжээний сургуулилт хийж эхэлсэн байна. Энэ өргөн хэмжээний сургуулилтад нийтдээ 40 сая хүнийг хамруулж байгаа юм. Шинжээчид үүнийг цөмийн дайн бодитой болж байна хэмээн дүгнэж байна.

Сургуулилт нь “агаарын болон хөдөлгөөнт байг устгах, ард иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, хүн амыг ахуй амьдралын хэрэглээгээр хангах” ажлыг хэрхэн зохион байгуулахад чиглэж байна. Энэ сургуулилтад 50 мянган аврагч, 200 мянга орчим техникийг хамруулжээ.

Төсвийн байгууллагын ажилтнууд, албан байгууллага, стратегийн үйлдвэрлэл, эдийн засгийн чухал объект нефть, хий олборлох салбарын ажилтан, ажилчдыг хамгаалах зорилготой энэ сургуулилтад цэргийн аврах ангиуд, агаарын аврагчдыг зохион байгуулж ажиллуулахад Онцгой байдал, гал унтраах байгууллагын үйл ажиллагааг зохицуулах дадлагажуулах ажиллагаа хийж байгаа юм байна.
Энд түгшүүрийн дохиогоор хэрхэн ажиллах, цацаргийн болон хими, биологийн хөнөөл аюулыг арилгах дадлага ч орсон гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны сайтад бичжээ.
“Онцгой нөхцөлд цацрагийн болон хими, биологийн ажиглалтын цэгүүд байгуулах, эмнэлэг сувиллын пост, лабораторын хяналтын сүлжээ бий болгоход бэлтгэх зорилготой” гэж яамны сайтад бичсэн байна.
Онцгой байдлын яамны ийм чиглэл 2015 онд Баруунтай харилцаа эрс хурцадсаны дараагаар ард иргэдийг бөмбөгдөлтөөс болон нэг бүрийн хамгалах хэрэгсэлтэй болгох зэргээр идэвхжээд байгаа юм.
Энэ бүхнээс үүдээд шинжээчид оросууд цөмийн дайнд бэлтгэж эхэллээ гэж үзэж байна.

“Бидний юу хүлээж байна вэ. Зарчмын хувьд нэг их онцгой зүйл байхгүй, зүгээр л нэг иргэний хамгаалалтын сургууль юм шиг харагдаж байна. Гэхдээ л айсуй дайны аюул улам нэмэгдэж, ард иргэд хүн бүр хорт хийний багтай байх ёстой, бөмбөгнөөс хоргодох байр бэлтгэх ёстой гээд байгаа юм биш үү” хэмээн Улс төрийн нийгэм судлалын хүрээлэнгийн захирал Вячеслав Смирнов хэлснийг URA.Ru дамжуулсан байна.

Түүнийхээр бол манай гаригийн бөмбөгнөөс хоргодох хамгийн том байр болсон Москвагийн метроноос худалдааны цэгүүдийг нүүлгэж зайчлан бэлтгэж эхэлсэн гэнэ.

“Хэрэглээний улс төр” сангийн ерөнхий захирал Сергей Смирнов ч шинэ үеийн хүйтэн дайн хэдийнээ эхэлчихсэн гэж байна. “АНУ-ын өмнөх “ялалт”-ын дараанаас өнөө хүртэл, цаашдаа ч зөвхөни баруунд төдийгүй дэлхий даяар ганц л удирдагч тэргүүнтэй байхыг хүсч байна. Энэ дэлхийд Оросын хувьд ганцхан л боломж, ганц л үүрэг байгаа. Тэр нь байгалийн нөөц баялаг” гэж Смирнов тэмдэглэжээ.

Эх сурвалж: www.assa.mn

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын сөрөг хүчин умардаас цагаач авахгүй гэлээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ген Хи аравдугаар сарын 1-нд тус улсын Зэвсэгт хүчний өдрөөр тохиолдуулан хэлсэн үгэндээ “Умардын иргэд Өмнөд шинэ итгэл найдвар, шинэ амьдрал олж авч болно” гэснийг парламент дахь сөрөг хүчнийхэн хүчтэй шүүмжилж байна.

Өмнөд Солонгосын сөрөг хүчний гол нам “Тобуро”-ийн дарга У Сан Хо нь Ерөнхийлөгчийн хэлсэн үг нь илэрхий Умардын дэглэмийн эсрэг агуулгатай байгаа нь сүүлийн үед ихээхэн таагүй болсон хоёр улсын харилцааг улам муутгаж болзошгүй гэжээ. Ингээд зогсохгүй “Умардын дэглэм нуран унавал цагаачдын давалгаа Өмнөдийг нөмрөн авч, одоо Европт болоод байгаатай адил зүйл болно. Умардаас ердөө 100 мянган дүрвэгч БНСУ руу нэвтрэн ороход л Сөүлийн дүүрэг болгонд орон гэргүй 4000 хүн амьдардаг болж хувирна” гээд энэ мэт шалтгааны улмаас Ерөнхийлөгчийн мэдэгдэл нь хариуцлагагүй зүйл гэлээ.

Сөрөг хүчний “Ардын нам”-ын дарга Пан Жи Вон нь мөн адил бодолтой байгаагаа хэлээд байдал яаж ч эргэсэн Өмнөд Солонгос бэлэн байх ёстой ч Хойд Солонгосыг өөрсдөө өдөөн хатгах ёсгүй гэлээ. Тэрээр “Одоогоор хоёр улсын хоорондох хямралыг шийдэх цорын ганц хувилбар нь харилцан яриа. Хэрэв бид Солонгосыг үнэхээр л энх тайван замаар нэгтгэхийг чармайж байгаа юм бол хэлэлцээ хийхээр тохиролцох ёстой. Иймд Ерөнхийлөгчийг байр сууриа эргэн харахыг хүсч байна” гэж.

Гэвч Өмнөд Солонгосын эрх баригчид байр сууриа өөрчлөх бодолгүй байгаа гэдгээ ойлгуулав. Эрх баригч “Сэнури” намын төлөөлөгч Чон Жин Сок нь Өмнөд Солонгосын Үндсэн хуулинд Хойд Солонгосын иргэдийг түр хугацаанд булаан эзлэгдсэн нутаг дээр байгаа Өмнөдийн иргэд гэж заагдсан байдгийг онцлов. Чон Жин Сок нь “Энэ бүхнээс үүдээд манай Засгийн газар нь тэдгээр иргэнийг хамгаалах, ёс төртэй амьдрах боломжоор хангах үүрэгтэй. Ерөнхийлөгч нь Өмнөд Солонгос руу дүрвэн гарагсдыг хүлээн авахад бэлэн гэдгийг хэлсэн болохоос дүрвэгсдийг хүчээр ийш нь зөөх тухай яриагүй” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт үйлдвэр” ХХК хэвлэлийн хурал зарлалаа

Сүүлийн үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой үнэн эсэх нь эргэлзээтэй мэдээллүүд түгэх болсон билээ. Энэ бүхэнд үйлдвэрийн удирдлагын зүгээс албан ёсны хариу, тайлбар өнөөг хүртэл гаргаагүй юм.

Харин өнөөдөр буюу 10 дугаар сарын 5-ны 18:00 цагт “Монголньюс” ХХК-ний Мэдээллийн төвд тус үйлдвэрээс Хэвлэлийн бага хурал хийнэ гэж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ОНХА-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Иргэдэд хөдөлмөрийн маргаан, гэр бүл, газартай холбоотой асуудлаар мэдээлэл өгнө

Монголын хуульчдийн холбоо зурган илэрцүүдСүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Монголын Хуульчдын холбоотой хамтран маргааш иргэдэд хөдөлмөрийн маргаан, гэр бүл, газартай холбоотой асуудлаар үнэгүй зөвлөгөө, мэдээлэл өгнө. Энэ арга хэмжээ дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд 13:30-17:30 хооронд болох бөгөөд 10 гаруй өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй баг Эрүү, иргэн, захиргааны чиглэлээр иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм. Тодруулбал, иргэн танд газар, гэр бүл, гэрээ, гэмт хэрэг, өв залгамжлал, гэрээслэл, хөдөлмөрийн маргаан, гэм хор зэрэг чиглэлээр хуулийн зөвлөгөө хэрэгтэй байгаа бол энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна.

Categories
мэдээ нийгэм

Манай улсад үйл ажиллагаа явуулахаар гадны 4-5 банк хүсэлт ирүүлжээ

Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаатай холбогдуулж гаднаас банк орж ирэх нь зүйтэй гэсэн нийтлэг байр суурийг хувь хүн, ААН-үүд илэрхийлдэг. Харин нөгөө талд гадны банк орж ирснээр Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний эрсдэлтэй гэх зорилтот мессэжийг нийгэмд түгээх нь ч бий. Өмнөх засгийн газрын үед “Bank of Сhina” Монголд орж ирэх асуудал сөхөгдөж, сөрөг мэдээлэл ч нэлээд цацагдаар буй юм.

Болгоомжлол үүсгээд байгаа ерөнхий утга нь гадны банкууд иргэдийн энгийн данс, хадгаламжийн гүйлгээний харилцааг чухалчлахгүй байгаа явдал. Тодруулж хэлвэл, гадны банкууд манай улсад томоохон хэмжээний төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх замаар Засгийн газартай хамтрахыг хүсдэг. Тиймдээ “Bank of Сhina”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас шинэ парламентын гишүүдэд хамтран ажиллахыг урьсан албан бичиг илгээж, эдийн засгийн сэтгүүлчидтэй цомхон уулзалт хүртэл хийсэн гэж болно.

Засгийн газрын хүрээнд хэрэгжих том төслүүдийн барьцаанд тухайн улсын өндөр үнэлэмж бүхий орд, байгалийн баялаг тавигддагт гол асуудал байна. Гэхдээ манай улсыг дан ганц “Bank of Сhina” сонирхоод байгаа юм биш.Сангийн яамнаас тодотгохдоо манай улсад гадны 4-5 банк үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгааг уламжилсан. Нэрийг нь албаныхан хэлэхээс татгалздаг ч Германы “Дойче”, АНУ-ын “Голдман Сакс” банкуудын нэр бий.

Ямартай ч Сангийн яамнаас манай улсад үйл ажиллагаа явуулах хүсэлтэй гадны банкуудын хүсэлтийг судлаж үзээд, Монголбанкнаас санал асуухаар албан бичиг илгээсэн

Categories
мэдээ улс-төр

ЭМСЯ-ны төрийн нарийнаар УИХ-ын гишүүн асан Д.Очирбат томилогджээ

Өнгөрсөн долоо хоногт яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт явагдсан. Одоогоор таван яамны Төрийн нарийн бичгийн дарга томилогдоод буй. Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан Д.Очирбат томилогджээ.

Д.Очирбатын хувьд УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд хүний их эмч мэргэжилтэй нэгэн. Түүний өмнө С.Ламбаа уг албыг хариуцаж байсан билээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн өмчит компаниудыг хувьчилна

УИХ-ын намрын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл болон 2018-2019 оны төсвийн төсөөллийг хэлэлцэх юм. Эдийн засаг хүндрэлтэй байгаагаас шалтгаалан ирэх хоёр жилд хэмнэлтийн горимоор ажиллаж, бүсээ чангалах бодлого барихболсон талаар Засгийн газар мэдэгдээд буй.

Тэгвэл ирэх оны төсөвт зарим Төрийн өмчит компанийг хувьчлах асуудлыг тусгасан байна. Учир нь, Төрийн өмчит компаниудын 70 хувь нь алдагдалтай ажиллаж байгааг албаны хүмүүс хэлж буй.

Тиймээс ирэх жил “Оргил” рашаан сувилал, Хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг аж ахуйн нэгжүүдийг хувьчлах шийдвэрийг Засгийн газар гаргаад байгааг эх сурвалжууд хэлж байна.