Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ

Засгийн газрын хуралдаан 2016 зурган илэрцүүдЗасгийн газрын ээлжит хуралдаан эхлээд байна. Уг хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбогдох асуудлыг хэлэлцэх юм. Засгийн газраас энэ асуудлыг судалж нягтлахаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсэг өнгөрсөн ням гаригт буюу аравдугаар сарын 2-нд хуралдаад “Сангийн сайд асан Б.Болорын гаргасан шийдвэрүүд хууль зөрчсөн” гэж үзсэн юм.

Иймээс Засгийн газраас энэ асуудалтай холбогдуулж гарах шийдвэр хамгийн их анхаарал татаж буй. Мөн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

Ноот бичиг солилцох тухай

Ц.МӨНХ-ОРГИЛ

Автобензин, дизелийн түлшний гаалийн албан татвар, онцгой албан татварын тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

“Боловсролын салбарт 2017 онд концессоор хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл*

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулууны санаачлан боловсруулсан Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

С.БЯМБАЦОГТ

Боловсролын зээлийн сан байгуулах, оюутны хөгжлийн зээлийн журам батлах тухай

Ж.БАТСУУРЬ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Н.НОМТОЙБАЯР

Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

Танилцуулах асуудал

8.

Засгийн газрын 100 хоногоос өмнө хийгдэх ажлуудын талаар*

Ж.МӨНХБАТ

9.

Шалгалтын дүнгийн талаар*

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

10.

Гадаад харилцааны сайдын айлчлалын дүнгийн талаар*

Ц.МӨНХ-ОРГИЛ

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үеийн өр одоо төлөгдөх гэж байна

УИХ дахь АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийлээ. Тус хуралдаанд АН-ын экс дарга З.Энхболд, Сангийн экс сайд Б.Болор нар оролцсон юм. Хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн байна. Хуралдааны дараагаар АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ: Бид сөрөг хүчин гээд бүх зүйл дээр сөрөг байр суурь бариагүй. Төсөв, санхүүгийн хуваарилалт дээр болохгүй байгааг нь хэлж, болж байгааг нь дэмжээд явна. Мөн орон нутгийн сурталчилгааны хугацаанд асуудал их гарч байгаа. Нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, хасах зэрэг үйлдэл их гарч байна. Сонгуулийн хороо 3:6 харьцаагаар байгуулагдаж байгаа учраас сонгуулийг луйвардах, улмаар олонхиороо хүч түрж шийдвэр гаргах зэрэг зохион байгуулалттай зүйл ажиглагдаж байна хэмээлээ.

УИХ-ын гишүүн, Зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа: 2017 оны төсвийн хууль, дагаж орж байгаа төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл бол ирэх гурван жилд улс орны эдийн засгийн энэ нөхцөл байдлаас гаргах гол бодлогын баримт бичиг байх ёстой. Гэтэл бодлогын хэмжээнд шинэчлэл хийгдэх зүйл харагдахгүй байна. Алдагдал ДНБ-ий 9.9 хувьтай буюу нийт 2.6 их наяд төгрөг байхаар орж ирсэн байна. 2016 оны төсвийн тодотголыг хийхдээ оны эцсээр 1.7 их наядын алдагдал байхаар байна гэж төсөөлж байсан. Өнөөдөр алдагдал 2.6 их наяд байхаар нэмэгдэж орж ирсэн байна. Энэ алдагдал нэмэгдсэн шалтгаанаа уул уурхайн үнийн өсөлт явагдахгүй гэсэн төсөөллөөр тооцоолсон байна. Алдагдал ирэх гурван жилд дорвитой буурахгүй юм байна. Мөн өр, зээлийн хэмжээ буурахгүй нэмэгдэхээр орж ирж. 2017 оны төсвийн хууль дээр нийт Засгийн газрын өр, баталгааны хэмжээ 2.8 их наядаар орж ирсэн байна. Энэ нь 2.6 их наядын алдагдал дээрээ нэмээд 2.8 их наядын өр тавихаар оруулж ирсэн. Энэ өрөө гадаадын болон дотоодын зах зээл дээр юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. 2016 оны төсвийн тодотголоор бодит гарахаар хүлээгдэж байгаа зарлага нь 8.5 их наяд төгрөг гэж тодотгосон. Гэтэл өнөөдөр бодит гүйцэтгэл нь 6.9 их наяд байна. Ийм зөрүүтэй тоонуудыг оруулж ирээд байна. Энэ Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ эдийн засгийг хямралаас гаргаж чадахаар байна уу гэдэгт АН-ын бүлгийн ажлын хэсэг дүгнэлт гаргаж ажиллах болно хэмээв.

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Хүүхэд харах үйлчилгээг хойшлуулчихлаа. Үүнээс болж 6000 гаруй хүүхэд цэцэрлэггүй болж, энэ үйлчилгээг эрхлэх гээд байшин саваа барьцаанд тавьсан, зарсан хүмүүс байна. Энэ асуудалд танай намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

С.Эрдэнэ: Өнөөдөр иргэдэд хүрч байгаа сайн гэсэн нэртэй бүх хөтөлбөрийг зогсоож байна. Зорилго нь төсвийг аль болох алдагдалтай харуулах, эдийн засаг муудсан байна гэдгийг иргэдэд ойлгуулах далд санаа юм. Бодит байдал дээр 2012 оноос эдийн засаг муудсан. Тухайн үеийн олон улсын зах дээр манай улсын эдийн засгийн ганц тулгуур болсон уул уурхайн түүхий эдийн үнэ ханш 3-5 дахин огцом унасан. Үүнийг дагаад эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн.

Өргөн барьсан Төсвийн тухай хуулийг харахад ганц тулгууртай эдийн засгийг олон тулгуурт эдийн засаг руу хөрвүүлэх, түүн рүү зорьсон ямар нэгэн хөтөлбөр арга хэмжээ авах алхам хийх тухай тусгаагүй байна. Харин түүний оронд сайн гэсэн хөтөлбөрүүдийг төсвийн өр болгон харагдуулах гэж улайрч байгаа нь харагдаж байна. 6000 гаруй хүүхэд болон энэ үйлчилгээг эрхэлж байсан иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Энэ дээр ямар нэгэн нөхөн олговрын тухай яригдаагүй. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 4.8 тэрбум төгрөгийн төсөвтэй. Энэ мөнгийг хэмнэснээр эдийн засагт ямар үр өгөөж байгаа юм гэдгийг ойлгохгүй байна.

-“Эрдэнэт”-ийн асуудал яригдсан уу?

-УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, гишүүн Ж.Батзандан хоёрт энэ асуудлыг судлах үүрэг өгч ажиллуулахаар болсон. Энэ бол хувьчлал биш. Оросын талын эзэмшиж байсан хувийг худалдан авах процесс явагдсан. Энэ асуудалд хуулийн хүрээнд яаж явагдсан, хууль зөрчсөн нь үнэн үү, худал уу гэдгийг баримтаар баталгаажуулах зэрэг арга хэмжээнүүдийг авахаар болж байгаа. Засгийн газраас ажлын хэсэг гарсан. Шаардлагатай бол тэр ажлын хэсгийг бүлэг дээр дуудаж тайлбар сонсоно.

З.Нарантуяа: Төсвийн зарлагыг бууруулах тал дээр нэлээд судалсан зүйлүүдийг оруулж ирэх байх гэж найдаж байсан. Харамсалтай нь тэгсэнгүй. Зарлагыг танахдаа дарга нарын өрөөний засвар, төрийн албаны зохистой шинэчлэл зэргийг хийсэнгүй. Хамгийн хялбархан аргаар буюу төсвийн зарлагыг бууруулна гэж оруулж ирж байна. Жишээ нь, 152 тэрбум төгрөгөөр төсвийн урсгал зардлыг бууруулна гэсэн. Түүн дотор хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгосноос 61 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байна. Хүүхдээ ялгаварлаж төсвөө хэмнэх гэж байна. Их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг өгдөг байснаас болиулаад 52 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байна. Энэ бол Монгол Улсын ирээдүй болсон оюутнууддаа дэмжих төрийн бодлогын ухралт болж байна. Дээрээс нь хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн үйлчлэлийн 2021 он болгосноор 2017 ондоо 5.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байна. Тав, зургаахан тэрбум төгрөгийг хэмнэхийн тулд 1200 орчим хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байсан иргэд болон 6700 орчим хүүхдийг хохироож байна. Энэ буруу бодлогуудыг харьцуулж дүгнэж, улс орны эдийн засгийг хямралаас түргэн гаргахын төлөө АН дуу хоолойгоо тууштай хүргэж байх болно.

-Төсөв дээр зээлийн эргэн төлөлтөд 6.6 их наяд гээд төсвөөсөө давсан өр тавьчихлаа. Өрөө дарахын тулд дахиж зээл авдаг байж болох юм уу?

С.Эрдэнэ: “Чингис” бондны төлөх хугацаа болоогүй байгаа. Өнөөдөр гэнэт энэ бондын өр тулаад ирсэн юм шиг яриад байгаа. 2017 оны төсвийн төсөлд АН-ын үед авсан ямар ч зээл, бондын өр төлөгдөхгүй. Өмнөх С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үеийн бий болгосон өр авлага төлөгдөх гэж байна. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр Австралийн 1 тонн коксжих нүүрсний үнэ 220 ам.доллар хүрсэн. Гэтэл манайх өнөөдөр 30 орчим ам.доллараар гадагшаа гаргаж байна. Гэтэл үүний уг сурвалжийг судлахаар Чалкогоос 2011 онд 350 сая ам.долларын зээл аваад нийгмийн халамжид зарцуулсан. Энэ нь эргэж төлөгдөх эх үүсвэр байхгүй. Одоо энэ зээлийн үлдэгдэл 100 орчим сая ам.доллар байна. Анх гэрээ байгуулахдаа 1 тонн нүүрсний үнэ тарифыг Хятадын зах зээлийн үнэ ханштай уялдуулж тогтоосон. Зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд уг дүнгээрээ явах юм билээ. Үүнийг өөрчилвөл зээлийн алданги хүү төлөх болчихоод байгаа. Тиймээс л Тавантолгойн коксжих нүүрсний үнэ 1 тонн нь 30 ам.доллар болоод манай улсад асар их хохиролтой байна. Ер нь 2017 оны улсын төсвөөс эдийн засгийн реформ хийгдээгүй. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөрөө Ерөнхий сайд хэзээ оруулж ирэх нь тодорхойгүй. Тиймээс бидний хувьд бүрхэг асуудал хэвээр байгаа. Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзахдаа татвар нэмэх байр сууринаасаа ухраагүй гэсэн. Тиймээс түр буцаагдсан татвар нэмэх бодлого, эдийн засгийн хямралыг даван туулах онцгой хөтөлбөр зэргээ оруулж ирэхдээ ард түмний нуруун дээр үүрүүлэх ачаа дарамтаа хэд дахин өсгөж оруулж ирэх нь үү гэсэн хардлага байна. Тийм учраас орон нутгийн сонгуулийн өмнө 2017 оны төсвийн төслийг хэлэлцэхгүй байна гэсэн байр суурийг манай бүлгийн гишүүд илэрхийлсэн. Миний хувьд ч гэсэн үүнтэй санал нэгтэй байгаа.

-Багш, эмнэлгийн ажилчдын 36 сарын цалинтай тэнцэх хэмээний тэтгэмж 2017 оны төсөвт танагдахаар орж ирсэн үү. Танай бүлэг ямар байр суурьтай байгаа бол?

-Төсвийн болон төрийн албан хаагчид тэтгэвэрт гарах тохиолдолд 36 сарын цалинтай нь тэнцэх тэтгэмжийг олгоно гээд хуульчилсан байсан. Энэ хуулийг хүчингүй болгосон. Одоо орж ирж байгаа төслөөр 36 сар хүртэлх хугацаанд тэтгэмж олгоно гэж байгаа. Өнгөрсөн сард энэ хуулийг хүчингүй болгосон. Тиймээс энэ оныг дуустал хугацаанд тэтгэвэрт гарах иргэд 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг огт авахгүй. Яагаад гэвэл хууль цуцлагдсан. 2017 оноос эхлээд тэтгэврээ тогтоолгох иргэд тухайн салбарын сайд, дарга нарын үзэмжээр тэтгэмжээ авна. Үр дагавар нь хортой. Бодит байдал дээр эрх мэдэлтнүүд нэг сарын тэтгэмж ч олгож болно. Үүнийг бид төсвийг хэлэлцэх үед Ерөнхий сайдаас тодруулна.

-Хэмнэж болох зардлуудыг танасан болов уу?

-Хэмнэж болох зардал зөндөө байна. 16 дэд сайдын орон тоог байхгүй болгохоос эхлээд туслах, машин унааны зардал, тавилга гээд зардлуудыг хасахад маш олон сая төгрөгийн хэмнэлт гаргаж болно. Эдийн засгийн хямралтай энэ үед гадаадад байгаа шаардлагагүй ЭСЯ-дын орон тоог гадаад улс орнууд цомхотгож, татан буулгаж байна. Төр өөрөөсөө эхэлж хэмнэх хэрэгтэй.

З.Нарантуяа: Төсвийн ерөнхийлөгч захирагч нарын тэвчиж болох урсгал зардлуудаас зөвхөн 24 тэрбум төгрөг хэмнэхээр заажээ. Үүнээс ч олон зардлыг нэмнэж болно. 259 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр орж ирж байна. Засаг даргын Тамгын газрын конторын байр, дарга нарын байрны засвар үйлчилгээ, тохижилт энэ дотор багтжээ. Энэ жилдээ конторын байр нураад уначихгүй бол тэвчиж болно. Хүүхэд харах үйлчилгээнээсээ танаж, ахмаддаа олгох тэтгэмжийг харамлаж байгаа юм чинь Засаг даргын байрны тохижилтыг тэвчиж болно гэж харж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Оджаргал: Бодлогоороо хамтарч чадаагүй нөхцөлд нүүрсний экспортоос ашиг олж чадахгүй

Ж.Оджаргал зурган илэрцүүдЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Улаанбаатарын худалдааны танхимын болон бизнес эрхлэгчдийн CEO клубын төлөөлөл, бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа.

-Төр ганцаараа зүтгээд улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргаж чадахгүй, ард түмнээ түшиж, хувийн хэвшлээ дэмжих замаар хамтарч ажиллах хэрэгтэй. Үүний тулд Улаанбаатарын худалдааны танхим болон CEO клубын зүгээс тодорхой асуудлаар Ерөнхий сайдад танилцуулга хийж, гарц шийдэл ярихаар уулзалтад ирснээ “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл хэллээ.

Уулзалтад ирсэн бизнесийн төлөөллүүд:

-Борлуулагдаагүй байгаа орон сууцны барилгуудыг эргэлтэд оруулах,

-Зах зээл дээрх бэлэн мөнгөний урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх, боломж,

-Уул уурхайн салбарт экспортын нэг цонхны бодлого баримтлах,

-Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх арга зам,

-Буянт-Ухаад аялал жуулчлалын бүс байгуулах замаар Улаанбаатарыг бүс нутгийн хөгжлийн төв болгох талаар тус Танхимын зүгээс боловсруулсан зарим төслийг Ерөнхий сайдад товч танилцуулж ярилцлаа. Тухайлбал:

Ард санхүүгийн нэгдэл корпорацын захирал Ч.Ганхуяг:

-Бодлогын алдаа гаргаснаас болж ипотекийн зээл өнөөдөр барилгын компаниудын үйл ажиллагааг л тэтгэж, байрны үнийг хэт хөөрөгдлөө, өнөөдөр зарим хүн хоёр, гурав дахь байраа энэ зээлээр авч байна. Гэвч гэр хорооллын айлуудын тоо буурсангүй. Иймд одоо бэлэн болсон 35 мянга орчим орон сууцыг Улаанбаатар хотын баталгаатай өрийн бичгээр борлуулах хувилбарыг давхар ашиглабал борлуулалт нэмэгдэх, эдийн засагт бэлэн мөнгөний урсгал нэмэгдэх боломжтой.

Ж.Оджаргал зурган илэрцүүдMCS группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал:

-Нүүрсний салбарт жаахан гэрэл гэгээ харагдаж эхэлж байна. Энэ гэрэл хэр сайн тодрох, эсвэл хэр удаан асахыг мэдэхгүй. Энэ боломжийг бодитой ашиглахын тулд Монголын нүүрс, нүүрсний салбарынхан дотооддоо нэгдмээр байна. Тэгж байж Монголын нүүрс дэлхийд өрсөлдөнө, гадаад зах зээлд гарна, үнэ хүрнэ. Тэр хэрээр эдийн засагт өгөөжөө өгнө. Гэтэл бид дотроо л өрсөлдөөд байх юм. Монгол Улс дотооддоо нэгдэхгүйгээр нүүрсээрээ санасан эдийн засгийн ашгаа олж чадахгүй. Дэлхийн том том гангийн үйлдвэрүүдийн шаардлагад нийцэх коксжих нүүрс гаргахын тулд Монголын нүүрсний экспортод нэг стандарт хэрэгтэй, төрөөс хамгийн гол нь нүүрсээ баяжуулж гаргахыг шаардаж, түүхий нүүрсний экспортод хориг, хязгаар тогтоох хэрэгтэй. Тэгж чадвал дотоооддоо нэмүү өртөг шингээнэ, гадаад зах зээлд “Монголын нүүрс” гэх нэг хаягтай түүхий эдээр бусадтай өрсөлдөж чадна. Түүнээс бус, түүхийгээр нь зөөгөөд, түүхий нүүрсний үнээр баяжуулсан нүүрснийхээ зах зээлийг шахах замаар яваад бид амжилтад хүрэхгүй. Нүүрсний экспорт бол эдийн засгийг тэтгэх, бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх, олон аж ахуйн нэгжийг орлоготой байлгах боломжтой нэг чухал гарц юм.

Петровис компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл:

-Хөрөнгийн зах зээл, Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Жишээ нь, Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг “ММС” компани бол олон улсад, Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хамгийн анх гарсан компани. Түүнээс хойш олон хүн энэ компанийн хувьцааг худалдаж авсан. Одоо “ММС”-гийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр борлуулж, монгол хүн худалдаж авах бололцоог нээж өгөх хэрэгтэй байна.

Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг:

-Ерөнхий сайдын аливаа асуудлыг цогцоор нь шийдье гэдэгтэй санал нийлж байна. Жишээ нь, өнөөдөр банкны зээлийн хүү өндөр байна, буулгахын тулд гаднын банк оруулж ирье гэж байна. Гэтэл бодит байдал дээр зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах боломжтой. Үүний тулд минийхээр банк, санхүүгийн салбарт маш олон талын ажил хийх ёстой гэвэл тэдгээрийн зөвхөн нэг арга зам нь гаднын банк оруулж ирэх арга. Гэтэл бид асуудлаа цогцоор нь авч үзэхгүйгээр ганцхан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэвэл санасан үр дүнд хүрэхгүйн дээр эдийн засагтаа эргээд томоохон хохирол авчирч болзошгүй.

Бизнесийнхэн энэ мэтээр саналаа хэлж, Ерөнхий сайдын хэлсэнчлэн цаашдаа тодорхой нэг асуудлаар, эсвэл нэг төслөөр дагнасан уулзалт хийж үр дүнг нь үзэж байхаар тохирлоо. Мөн Ерөнхий сайдын дэргэд бизнес, хувийн хэвшлийнхэн оролцсон байнгын ажиллагаатай бүтэц байгуулах талаар ч санал солилцов. Энэ удаагийн уулзалтаар бизнесийнхний танилцуулсан Буянт-Ухаад аялал жуулчалын бүс байгуулах талаар дахин ярилцах, холбогдох судалгааг нь хийх, Засгийн газрын төвшинд хийж байгаа бодлого, судалгаатай уялдуулахаар болов.

Хөшигийн хөндийн олон улсын ниэсх буудал ашиглалтад орсны дараа Буянт-Ухаад аялал жуулчлаын бүс байгуулах, ингэснээр Улаанбаатар хот бүс нутгийнхаа хөгжлийн төв болох боломжтой талаар бизнесийнхэн төсөл боловсруулж ирсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэний боловсролын номыг бага ангийн сургалтаас хасах шүүхийн шийдвэр гарлаа

Ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн Иргэний боловсрол номыг зохиосон хоёр докторыг шүүх хурал өчигдөр болжээ. Иргэний боловсрол номыг зохиож эмхтгэн гаргасан доктор С.Батсүх, У.Туяа хоёр алдаатай ном гаргаснаа шүүхийн өмнө хүлээн зөвшөөрсөн байна.

Тиймээсдээрх ангиудын номыг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж, БСШУЯ-наас дахин шинээр боловсруулж хэвлэн гаргах ёстой гэж үзжээ.

Ийнхүү их алдаатай, чанарын шаардлага хангахгүй, хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлөх ном хэвлүүлсэн хоёр докторт хариуцлага тооцох эсэхийг шийдэх юм байна.

Дээрх хэргийг хувь хүн болон төлөвшихөд зайлшгүй шаардлагатай Иргэний боловсрол номыг зохиосон зохиогч нарыг ажилдаа хариуцлагагүй хандсан, Чанарын шаардлага хангахгүй ном гаргасан гэх үндэслэлээр “Боловсролын лавлагаа” ТББ-аас шүүхэд гомдол гаргасан билээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн С.Жавхлан нийтийн цэвэрлэгээнд оролцлоо

Улаанбаатар хотын төвд урсдаг Туул, Сэлбэ, /Дунд гол/-ын цэвэрлэгээ байгаль хамгаалах “Цэвэр орчин цэнгэг ус” намрын нэг сарын аяныг эхлүүлсэн билээ. Уг аяныг БОАЖЯ, НЗДТГ, Туул голын сав газрын захиргаа, УСУГ, Мобиком корпораци, Гандантэгчинлэн хийд, Жүр үр, Сэрүүлэг дээд сургууль, АПУ компани, Хүүхдийн ордон зэрэг төр болон хувийн хэвшлийн хамтарсан 10 гаруй байгууллага оролцсон томоохон бүтэцтэйгээр зохион байгуулж байгаа юм. Энэхүү аяанд УИХ-ын гишүүн С.Жавхлан Сэлбэ голын ойр орчмыг болоод тус дүүргийн ТҮК-ийн ажилчид, иргэдийн хамт цэвэрлэгээний ажилт оролцож байна.




Э.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

Маргааш Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзана

Маргааш Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзана зурган илэрцүүд

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс санаачлан “Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй” уулзалтыг маргааш зохион байгуулах гэж байна.

МСНЭ-ээс жилд нэгээс хоёр удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг сэтгүүлчидтэй уулзуулж, тухайн цаг үеийн асуудлуудаар ярилцуулж байх саналыг өмнө нь тавьж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү саналыг хүлээн авч, маргааш сэтгүүлчидтэй хийх эхний уулзалтыг зохион байгуулахаар боллоо. Энэхүү уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеийн сонирхол татсан олон асуултад хариулт өгөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хиймэл дагууд хөөргөхөд Засгийн газраас 150 сая төгрөг гаргана

ЗГ-ын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүхд монголын улсын анхны хиймэл дагуулын нэр, ажлын явцыг танилцууллаа

Монголын анхны хиймэл дагуулыг Монгол Улсын их сургууль 2017 оны хавар Олон улсын “Birds” төслийн хүрээнд хөөргөхөөр ажиллаж байгаа билээ. Уг хиймэл дагуулыг хөөргөхөд анх төсөвлөгдсөн зардлаас валютийн ханшийн нэмэгдлээс үүдэн 150 сая төгрөг дутаад байгаа аж. Тиймээс Хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийнхэн МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүхд хандаж Засгийн газарт уламжилж өгөхийг хүссэн байна. Шадар сайдын хувьд саналыг нь хүлээн авч ЗГ-т санал оруулсанаар ирэх оны оны төсөвт суулгахаар болжээ. Харин өнөөдөр хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийнхэн МУ-ын Шадар сайд Хүрэлсүхд баярласанаа илэрхийлж, хиймэл дагуул хөөргөх ажлын явцын талаар танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газрын санаачлага дэмжлэгээр хиймэл дагуул хөөргөх шаардлагатай зардлыг улсын төсвийн тодотголд тусган энэхүү түүхэн үйл явдлын төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Шадар сайд У.Хүрэлсүх “Манай улс хиймэл дагуултай болно гэдэг нь олон талын чухал ач холбогдолтой. Манай улс хиймэл дагуул хөөргөснөөр сансрын уудамд өөрийн гэсэн орон зайгаа эзэлж, бие даан судалгаа шинжилгээ явуулахын зэрэгцээ Монгол орны газрын зургийг сансраас авч, байгаль, цаг уурын гэнэтийн хүчин зүйл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.Энэ нь тэр дундаа улсын онцгой байдлын албанд маш чухал үр дүнтэй ажил болох юм. Тиймээс энэ чухал үйл явдлыг бид анхаарах, дэмжлэг туслалцаа үзүүлэх хэрэгтэй” хэмээн хэлж ажлын хэсгийнхэнд амжилт хүслээ.

Манай улс анхны “Мазаалай” хиймэл дагуулаа товлосон ёсоор ирэх оны хавар хөөргөхөөр боллоо. Ингэхдээ олон улсын “Birds” төслийн хүрээнд хөөргөхөөр бэлтгэл ажлаа хийж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Гана, Монгол, Бангладеш, Япон, Нигер зэрэг таван улс хамтран ажиллаж байна. Түүнчлэн Япон улсын Засгийн газраас хиймэл дагуулгүй улс орнуудыг хүний нөөц, дотоод бааз суурь, гадаад харилцаа холбоо, нано хиймэл дагуулыг хийж хөөргөх боломж нөхцөлөөр хангах зорилготойгоор олон талын хөнгөлөлт үзүүлж байгаа юм. Энэ хүрээнд хааш хаашаагаа 10 см хэмжээтэй, 1 литрийн эзлэхүүнтэй бичил хиймэл дагуул бүтээх ажлыг Японы “Кюүшү” технологийн их сургууль хариуцаж, Японд сурч байгаа Монгол оюутнууд болон МУИС-ийн багш, оюутнууд хийж байгаа юм. Товлосон ёсоор ирэх онд анхны хиймэл дагуулаа хөөргөсний дараа 2019 онд дахин нэг хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөсөн тухай Шадар сайд У.Хүрэлсүхд ажлын хэсгийнхэн хэлж байлаа.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд Архангай аймагт ажиллаж байна

УИХ-ын дарга М.Энхболд дагалдан ажиллаж буй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр Архангай аймагт ажиллаж байна.

Улсын Их Хурлын даргыг аймгийн удирдлагууд угтан авсан юм. Төлөөлөгчид Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Нэгдсэн эмнэлэгт 65 их эмч, 156 сувилагч, тусгай мэргэжилтэн, 136 туслах ажилчин, нийтдээ 357 ажиллагсадтайгаар аймгийн иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа талаар эмнэлгийн дарга Т.Ганбямба танилцууллаа. Тус эмнэлэг 14 тасаг нэгжтэй, амбулторийн эмчилгээ, үйлчилгээг жилд дунджаар 89000 гаруй иргэн авдаг бол нийт 224 ортой хэвтэн эмчлүүлэх тасгуудад жилдээ 9280 орчим үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлжээ. Архангай аймагт 2014 онд оношлогооны төв байгуулсан байна. БНХАУ-ын дэмжлэгээр “Цахим эрүүл мэнд” төсөл 2015 оноос тодорхой үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд тус эмнэлэгт зарим техник хэрэгслийг суурилуулж байгаа аж. Мөн Эрүүл мэнд, спортын яам, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цусны салбар банкны тоног төхөөрөмж шинэчлэгдсэн байна.

Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Ганбямба төрөх тасгийн барилгад сүүлийн 25 жил их засвар хийгдээгүй болохыг дуулгаад уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтээ танилцууллаа. Мөн компьютер томографтай болох шаардлагатай байгаагаа уламжилсан юм. Тус эмнэлгээс жилд 1562 иргэн 13А маягтаар гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар хот руу явдаг. Үүний 60 хувь буюу 1000 орчим иргэн ердөө компьютер томограф аппаратаар оношлогоо хийлгэхээр явдаг байна. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудыг гаднын улс орнуудад орчин үеийн эмчилгээний аргад суралцах, туршлага солилцох сургалтад хамруулах хүсэлтээ уламжилсан юм.

Архангай аймаг элэгний С вирусын өвчлөлөөрөө улсад дээгүүр бичигддэг болохыг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг онцлоод, өнөөдрийн судалгаагаар Харвони эм уух шаардлагатай 2500 гаруй иргэн байгаа талаар дуулгав. Тус аймгийн хэмжээнд ажлын хэсэг байгуулан судалгаа хийсэн бөгөөд элэгний өвчлөлийг бууруулах, С вирусыг эмчлэх эмийн хэрэглээний талаар судалгаа гарган ажиллаж, санал дүгнэлтээ холбогдох яам, Засгийн газарт хүргүүлээд байгаа аж. Харвони эмийг Архангай аймгийн 20 гаруй иргэн ууж хэрэглэсэн бөгөөд 95-98 хувийн үр дүнтэй байдаг байна. Тус аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд эмийн компанийн удирдлагуудтай уулзсан бөгөөд Монгол Улсын хэмжээнд энэ төрлийн өвчлөлөөрөө дээгүүр байгаа учир Архангай аймагт туршилтын хэлбэрээр эмчилгээ явуулах боломжтой талаар ярилцаж, санал солилцсон байна.

Түүнчлэн Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд болон аймгийн удирдлагууд хамтран төсөл боловсруулсан байна. Тусламжийн шугамаар дээрх эмийг иргэдэд үнэ төлбөргүй олгож эхлэхэд эмчилгээний үр дүнг тодорхойлох завсарын оношлогооны тоног төхөөрөмж, зардлыг тусгах шаардлага мөн үүсэх юм байна. Архангай аймагт уг төслийн хэрэгжүүлж, үр дүнг нь тооцсны дараа бусад аймагт загвар болгон хэрэгжүүлэх бололцоотой хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэлж байв.

Үүний дараа Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, албаны хүмүүсийн хамтаар нэгдсэн эмнэлгийн нэгж, тасагтай танилцсан юм.

Улсын Их Хурлын дарга Архангай аймагт ажиллах үеэрээ ШШГА-ны “Нэг цонхны үйлчилгээ” бүхий контор цагдан хорих байрны нээлтийн арга хэмжээнд оролцсон юм.

Улсын Их Хурлын даргыг Архангай аймагт ажиллах үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллаж байна. Орон нутгийн томилолтынхоо төгсгөлд Архангай аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийх юм.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-д оролцох тамирчдын нэрс тодорлоо

Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ Польш улсад энэ сарын 7-9-нд болох билээ. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн 12 бөх зодоглоно.

Монголын багийн бүрэлдэхүүн:

C-63 кг-Гэндэндоржийн Баасансүрэн /Орхон аймаг, спортын мастер, ахмадын улсын аварга/

B-125 кг-Шурагийн Баянмөнх /”Их шавь” клуб, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ний мөнгө, 7 хүрэл медальт, ахмадын улсын аварга/

B-58 кг-Төмөрбатын Батнасан /Орхон аймаг, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ний хүрэл медальт, ахмадын улсын аварга/

D-76 кг-Арслангийн Цэрэнсодном /Налайх дүүрэг, Гавьяат дасгалжуулагч, ахмадын улсын аварга/

E-69 кг-Содномдаржаагийн Баасанчулуун /”Тулгат” клуб/

A-76 кг-Шараагийн Энхбаяр /”Арслан” клуб, спортын мастер, ахмадын УАШТ-ний мөнгөн медальт/

B-85 кг-Доржготовын Ганбат /”Тулгат” клуб, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ний хүрэл медальт, ахмадын улсын аварга/

E-125 кг-Жадамбаагийн Лхагвасүрэн /Орхон аймаг/

A-69 кг-Дорлигийн Ганхуяг /Увс аймаг, ахмадын УАШТ-ний мөнгөн медальт/

F-85 кг:Өлзийбаярын Наранжаргал /Орхон аймаг/

B-69 кг-Нямжавын Баатар /”Тулгат” клуб, ахмадын улсын аварга/

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган орон нутгийн сонгуультай холбогдуулан түр завсарлана

УИХ-ын чуулган орон нутгийн сонгуультай холбогдуулан түр завсарлана зурган илэрцүүдУИХ-ын намрын чуулганыг түр завсарлуулах чиглэлийг УИХ барьж байгаа аж. Маргааш УИХ-ын чуулганыг хуралдуулаад түр завсарлуулахаар болсон тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ хэллээ. Энэ нь орон нутгийн сонгуультай холбогдуулан хойшлуулж байгаа аж. Мөн УИХ-ын чуулганыг түр завсарласан цаг хугацааг ашиглаж УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д айлчлах юм байна.