Categories
мэдээ нийгэм

Нэр дэвшигчдийн сурталчилааны самбарыг уржээ

songuuliЭнэ сарын 1-нээс Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэн. Түүнтэй холбоотойгоор орон нутагт нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг урж тасдсан хэрэг цөөнгүй гарч байгаа аж. Тухайлбал, Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын баг тус бүрд хоёр намын нэр дэвшигчдийн сурталчилгааны самбаруудыг байрлуулсан байна. Гэтэл Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын 5-р багт МАН-аас нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг байрлуулаад удаагүй байхад нь урж, сүйтгэсэн тохиолдол гарчээ. Иймд тус аймгийн сонгуулийн хорооноос сурталчилгааны үлдсэн хоногт намууд болон нэр дэвшигчид хэн хэндээ хүндэтгэлтэй хандаж, шударга өрсөлдөн, олон нийтийн цахим сүлжээгээр бие биенээ гүтгэн, доромжилж, бусдын нэр хүндэд халдахгүй байхыг анхааруулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын даргаар Н.Лхагвасайханг томиллоо

ЦЕГ-ын даргын Б\516 тоот тушаалаар Сүхбаатар аймгийн
Цагдаагийн газрын шинэ даргаар, цагдаагийн дэд хурандаа Намсрайн
Лхагвасайхан томилогдон ирж, ажлаа хүлээн авлаа. Ажлыг ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх хүлээлцэж өгчээ. Н.Лхагвасайхан нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул. 1993-2014 он хүртэл аймгийнхаа
цагдаагийн газарт эргүүлийн цагдаагаас эхлээд дэд дарга хүртэлх албан
тушаалыг хашиж байсан юм. Аймгийн Цагдаагийн газрын дэд даргаар 8 жил
ажиллаад Улаанбаатар хотруу шилжиж ЦЕГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж
байжээ.




Categories
мэдээ улс-төр

Агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалт болно

Төрийн албаны зөвлөлөөс зурган илэрцүүдИрэх долоо хоногт буюу энэ сарын 10-11-ний өдрүүдэд зарим агентлагын дарга нарын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулахаар болжээ. Үүнд:

-Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч 10 агентлагийн дарга,

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга,

-Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга,

-Нийслэлийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга,

-Ховд, Говь-Алтай аймгийн Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Энэхүү сонгон шалгаруулалтад орох иргэдийг аравдугаар сарын 7-ны өдөр бүртгэнэ. Эдгээр ажлын байранд тавигдаж шаардлагыг Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтад байрлуулжээ. Ажлын байранд тавигдаж буй шаардлагыг хангаж байгаа иргэд энэхүү сонгон шалгаруулалтад орох боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Самарчид зурган илэрцүүд

Булган аймгийн Хангал сумын “Бүрэнгийн нуруу” гэдэг газар иргэн Б энэ сарын 4-ний өдөр самранд явж байгаад модон дунд төөрч сураггүй болсон тухай мэдээлэл Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, төөрсөн иргэнийг өчигдөр “Сөрт” хэмээх газраас эсэн мэнд олжээ.

Мөн тус аймгийн Сэлэнгэ сумын “Хантайн
баруун бэлсэг” гэдэг газар иргэн Б жимс түүж явж байгаад модон дунд
төөрч сураггүй болсон тухай мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын
газрын албан хаагчид, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг зохион
байгуулан ажиллаж эсэн мэнд олсон байна.

Сүүлийн үед иргэд самар, жимс түүх, найз
нөхөд, анги, хамт олноороо ууланд алхаж явах үедээ газар орны баримжаа
алдсаны улмаас төөрөх тохиолдлууд гарсаар байна. Иймд, иргэд уул, модонд
батлагдсан зам, маршрутаар бүлэг, багийн зохион байгуулалтад орж явах,
зам, маршрутаас хазайж гарахгүй байх, холбоо, мэдээлэл, зүг чиг
баримжаалах хэрэгсэлтэй явахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж
байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Ард иргэд сонгуулийн дараа амьдрал нь дээрдэв үү, дордов уу гэдгээ бодох хэрэгтэй

Төрийн албан хаагчид өглөө сэрэхдээ айдастай сэрж байна. Хэзээ намайг халах бол, өнөө байрны зээлээ яаж төлөх вэ гэж бодож байна. Сүүлийн үед ажлаас халах явдал “Коммунист субботник” шиг болжээ. Цэвэрлэгч, мэргэжилтэн гээд хэнийг ч голохгүй жагсааж байгаад халж байна. Заримдаа бүр тэдэн оноос хойш ажилд авсныг нь гэж байгаад зах замбараагүй халж байна. Захиргааны тухай хууль гэж байгаа. Асар үнэтэй капитал болсон хүмүүсээ хөөж явуулчихаад шахааны хүмүүсийг оруулж байна. Ц.Нямдоржийн гар хүрээгүй газар байхгүй боллоо. Түүний шахааны хүмүүс их орж ирж байна гэж хэлж байгаа хүмүүс байна. Банк санхүүгийн салбарыг бүхэлд нь барилаа гэж хүмүүс орж ирж байна. Ард иргэд сонгууль болсны дараа амьдрал нь дээрдэв үү, дордов уу гэдгийг бодох хэрэгтэй. Нэг хүн өдөрт 30 хонь зардаг байсан чинь 3 хонь зардаг боллоо гэж байна. Өнөөдөр машин зардаг хүмүүс 10 машин зардаг байсан бол нэг ч машин зарж чадахгүй байна гэж байна. Амласан зүйлээсээ бултаж чанга чанга мэдэгдэл хийгээд гүйгээд байх явдал байж болохгүй. Одоо бол мэдэгдэл хийдэг цаг биш ажил хийдэг цаг. Одоо бол бид нэгдээд нийлээд ажиллах хэрэгтэй байна. Ярих хэлэх, бие биенээ гутаах явдлаа болих хэрэгтэй.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Элэгний өвчнийг устгах гурав дахь эм худалдаанд гарна

Манай улс элэгний хорт хавдар өвчлөлийн тоогоор дэлхийд дээгүүр байрт ордог. Мөн элэгний өвчлөлөөс үүдэлтэй нас баралтын 95 гаруй хувь нь гепатит В, С, Д вирусийн архаг халдвараас үүдэлтэй ажээ.

Тиймээс Харвони эмийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-аас эхлэн хепатитын С вирусийн халдвартай, эмчилгээ шаардлагатай бүртгэгдсэн иргэдэд цахим жороор олгож эхэлсэн. Тиймээс Монголд бүртгэлтэй элэгний эмүүдийн талаар эмч мэргэжилтнүүдээс асууж тодруулсан юм.

Одоогоор иргэдийн сайн мэдэх Совалди (Софосбувир 400 мг), Харвони (Софосбувир 400 мг/, Ледипасвир 90 мг) эмийг эмчилгээнд хэрэглэж байна.

Харвони болон бусад шинэ эмийг АНУ-д бүртгэж, хэрэглээнд гаргахаас өмнө Хүнс, эмийн агентлаг маш хатуу хяналт тавьж, эмнэлзүйн өмнөх болон эмнэлзүйн судалгааны дүнг үндэслэдэг байна.

Тус агентлаг судалсан шинэ эмэнд баталгаа өгөхдөө судалгааны ажлыг хянаж, хэлэлцэх, эмнэлзүйн туршилт, хүний эд эрхтэнд үзүүлэх хор нөлөө, эрсдэлийн шалтгааныг судална. Мөн хүний бие махбодод тохиромжтой, аюулгүй эсэх талаарх мэдээлэл, шаардлага хангасан байдлыг хянаж шинжээчдийн баг эмийн үр дүн, аюулгүй байдлыг эм үйлдвэрлэгчдийн хийсэн судалгааг үнэлж дахин магадлан улсын бүртгэлд бүртгэжээ.

Одоогийн байдлаар “Харвони” эмийг АНУ-аас гадна Европын холбоо, Канад, Швейцарь, Шинэ Зеланд, Турк, Египет гэсэн 30 гаруй улсад бүртгэгдсэн, хепатит С вирусийн халдварын эмчилгээнд хэрэглэж байна. Тухайлбал, Япон улсад тус эмийн үр дүнд судалгаа хийхэд 100 хувийн амжилттай гарчээ.

АНУ-ын “Гилеад Сайнс” компани дэлхий нийтийг С вирусийн эсрэг Харвони эмийн бодисоор хангах боломжгүй учраас Ази, Африкийн орнуудын халдвар авсан хүмүүсийг эмчлэх зорилгоор Энэтхэгийн 11 үйлдвэрт лицензээ өгч, энэ лицензийн дагуу Энэтхэгийн 11 үйлдвэр элэгний С вирусийн эсрэг эмийг үйлдвэрлэж, худалдаалж байна.

Энэтхэг улсад үйлдвэрлэсэн эмүүд нь ерөнхий нэршлийн эмүүд байдаг учраас үнийн хувьд хямд орж ирж байгаа. Гол үйлчлэгч бодис нь адилхан учраас үйлчилгээний хувьд Харвони эмээс ялгаагүй ажээ.

Сүүлийн жилүүдэд 25-30 насныхан элэгний өвчлөлөөр нас барах нь ихэссэн, энэ өвчнөөр өдөрт долоон хүн хорвоог орхидог.Тиймээс хувь хувьсгалынхан нийлээд элэгний өвчнийг төгс эмчлэх эмийг өнгөрсөн жилээс оруулж ирсэн.

Монголчуудын элэгний С вирусийн өвчлөлийг устгах гурав дахь эм худалдаанд гарахад бэлэн болсныг “Элэг бүтэн Монгол’’ хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Оном” сангаас хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Вирпас эмийг “Монос” компаниар дамжуулан 300 гаруй мянган төгрөгөөр оруулж ирэх болсноо дуулгасан.

Тус сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар“Эмийг “Монос” групп Энэтхэгээс оруулж ирэх болсон бөгөөд Вирпас эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж 80 хувь хөнгөлөх боломжийгсудалж байгаа. Хэрэв хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж чадвал 30 орчим ам.доллараар авах боломжтой” гэсэн юм.

Categories
мэдээ туслах-ангилал улс-төр

Их Британийн иргэншилтэй, энэ парламентын гишүүн хэн бэ?

УИХ-ын гишүүнийг
“Панама паперс”-ийн мэдээлэлд Их Британийн иргэншилтэй гэж дурджээ. Тэр хүн
олон жил Их хуралд сонгогдож байсан. Одоо ч УИХ-ын сул гишүүн гэсэн байна.
Иргэншлээ сольсон хүн УИХ-д сууж байна гэхээр монголчуудын хэнд нь ч таатай
санагдахгүй. Олон нийтийн зарим мэдээллийн хэрэгсэлд гарснаар бол УИХ-ын гишүүн
Сү.Батболд гэсэн нэр хамгийн эхний хардах өнцөг болсон. Тэгвэл энэ талаар
дэлгэрэнгүй анализ мэдээлэл болон Тагнуулын ерөнхий газрын эх сурвалжийн ярьсан
мэдээллийг өнөөдрийн “Өдрийн сонин”-ы дугаараас уншаарай.


Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Чуулган зурган илэрцүүдУИХ-ын чуулган 52,6 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд багтсан Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Хуулийн төслийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.

Тэрбээр, “Төсвийн алдагдал төсвийн зарлага хэт давсан гэдгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд судалгаандаа дурдсан байна. Засгийн газар цаашид төсвөөс гадуурх аливаа зүйлд санхүүжилт хийхгүй байх бодлого баримтална. 2017 оны төсвийн төслийг боловсруулахдаа “Оюутолгой”, “Тавантолгой”, “Тавантолгойн цахилгаан станц” гэх мэт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдийн засгийн бодит өсөлт 3% байхаар тооцсон. Ирэх 2017 онд шинээр татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар тооцоолсон. Мөн төрийн өмчид зарим компанийг хувьчлах асуудал яригдана” гэлээ.

Ийнхүү хуулийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Оффшорчидтой хатуу тэмцэхээ илэрхийлсэн МАН Сү.Батболдоо яах гэж байна?

Сүүлийн үед оффшор данстангуудыг илрүүлж, хатуу тэмцэхээ илэрхийлж байгаа МАН-ынхны тухай баримтуудыг олон улсын эрэн сурвалжлах нийгэмлэгийнхэн ил болгосоор байна. Энэ оны дөрөвдүгээр сард Панамын “Mossack Fonceka” хэмээх хууль эрх зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн 11 сая баримт бичгийг Германы “Suddeutsche Zeitung” сонины редакц олж авч, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд тарааснаар зарим улс орны төрийн тэргүүн, улстөрчид болон тэдний гэр бүлтэй холбоотой баримтууд ил болж, хэрэгт холбогдсон зарим нь энэ мэдээллээс болж албан тушаалаасаа огцорсон билээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг 1990-2016 оны хооронд Багамын арлуудад бүртгүүлсэн 175 мянган оффшор компаниудын мэдээллийг ил болголоо. Эдгээр баримтын дотор Европын холбооны комиссар асан, Дэлхийн хүчирхэг 100 эмэгтэйчүүдийн жагсаалтад таван удаа бичигдсэн Нели Кроис зэрэг дэлхийн шилдэг улсөтрчид тэдний гэр бүлийн гишүүд багтсан байна. Мөн “UBS”, “Credit Suisse”, “Deutsche Bank” зэрэг дэлхийн томоохон банкуудын удирдлагуудын нууц мэдээлэл ч байгаа аж. Панамын баримт бичиг нь ихэвчлэн хуулийн фирмтэй холбогдсон и-мэйл, гэрээ, аудио бичлэг зэрэг байсан бол энэ удаагийн Багамын баримт бичигт улстөрчид болон гэмт хэрэгтэн, аливаа удирдлагууд оффшор дансанд мөнгө байршуулахдаа банкирууд болон хуульчдаас туслалцаа авч байсныг илрүүлжээ. Эдгээрийн дотор БНХАУ, Азербайжан, ОХУ, Канад, Пакистан, Филиппин, Тайланд, Монголын улстөрчдийн 175 мянган оффшор компаниудын бүртгэл байгаа аж. Тухайлбал, Монголын дөрвөн компанийн оффшор дансны мэдээллийг ил болгожээ.


Тодруулбал, Сүхбаатар Бартболд тэргүүнтэй “Boroo Mongolia Mining Corporation” компанийн нууц мэдээлэл, “Mongolia Tolgoi Mines”, “Mongolia Gold Holdings” зэрэг компаниудын оффшор дансыг илчилсэн байна. “Boroo Mongolia Mining Corporation” нь 1997 оны гуравдугаар сард Багамын арлуудад оффшор компаниар бүртгүүлсэн бөгөөд Сүхбаатар Бартболд нь 1997-2000 оныг хүртэл тус компанийн захирлаар ажиллажээ. Сү.Батболдын энэ компани 2000 оны есдүгээр сард татан буугдсан бөгөөд нарийн бичгийн даргаар нь Эдвардс нэртэй Их Британийн иргэн ажиллаж байжээ.

Оффшорчидтой хатуу тэмцэхээ илэрхийлээд байгаа МАН-ынхан дотор нь нуугдсан оффшор данстангуудтай хэрхэн тэмцэхийг харах л үлдлээ.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний яамны дэд сайдаар Д.Очирбатыг томиллоо

Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн сарын 27-28-ны өдрүүдэд гурван яамны ТНБД болоод нийт 11 удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Шалгаруулалтад оролцсон иргэдийн дүнг төрийн албаны зөвлөл өнгөрсө долоо хоногийн баасан гаригт хэлэлцэж, томилгооны саналаа засгийн газарт хүргүүлээд байсан. Энэ дагуу өчигдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар Б.Баярсайханыг БСШУСЯ-ны, З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны, Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилсон байна.