Categories
мэдээ нийгэм

Цахим ертөнцөөр бусдыг дарамталж байсан этгээдийг шалгаж байна

Цахим ертөнцөөр бусдыг дарамталж байсан этгээдийг шалгаж байна зурган илэрцүүдНийслэл хотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М, Б нар нь цахим орчинд бусдын зургийг зөвшөөрөлгүй байршуулан хуурамч фэйсбүүк хаяг үүсгэж иргэдтэй танилцан дотносох замаар хувийн мэдээлэл видео бичлэгийг цуглуулсан байна. Эдгээр залуус хувь хүний мэдээллийг олон нийт, найз нөхдөд нь тараана хэмээн сүрдүүлж зургаан иргэнээс их хэмжээний мөнгө авсан гэмт үйлдлийг бүлэглэн үйлдэж байсныг таслан зогсоож, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн тус тус шалгагдаж байна

Categories
мэдээ нийгэм

Охидын эрхийг хамгаалах анхдугаар чуулган болно

Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр зурган илэрцүүдУламжлал ёсоор энэ сарын
11-нд “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”
болгон тэмдэглэнэ. НҮБ-ын
Ерөнхий Ассамблей 2012 онд жил бүрийн
аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон Улсын Охидын эрхийг
хамгаалах өдөр”
болгон тунхаглаж байжээ.

Энэ жилийн олон улсын охидын эрхийг
хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын 14-ний өдөр “Биднийг сонс” II чуулганыг
зохион байгуулах гэж байгаа юм байна. Манай улсад энэхүү өдрийг тохиолдуулан
охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс санаачлан хүүхдийн эрхийн
чиглэлээр ажилладаг гурван төрийн бус байгууллагатай хамтран 2014 онд “Биднийг
сонс!” охидын эрхийн анхдугаар чуулганыг зохион байгуулж байсан юм.

Охидын эрхийг
хамгаалах өдрийг тохиолдуулан НҮБ-ын гишүүн орнууд, түүний тогтолцоон дахь
холбогдох байгууллагууд, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын
эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг
нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсаар байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Сумо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн болно

Сумо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн болно зурган илэрцүүдМэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” сумо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээн энэ жил долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд аравдугаар сарын 23-ны өдөр Спортын төв ордны “А” зааланд болно.

Тэмцээнд оролцогчид 9, 10, 11, 12, 13-15 гэсэн зургаан насны ангиллаар хасагдах журмаар өрсөлдөнө. Мөн нас, насны ангилалд медальт байр эзэлсэн болон амжилттай барилдсан хүүхдүүдийг бэлтгэлд хамруулж, 2017 оны нэгдүгээр сард Японы Токио хотноо зохиогдох “HAKUHO CUP” олон улсын тэмцээнд оролцох найман хүүхдийг сонгон шалгаруулах юм.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн улмаас гурван хүүхэд амиа алджээ

Галт түймэр орон гэр зурган илэрцүүдСүүлийн өдрүүдэд Өмнөговь аймаг болон нийслэлийн Багануур дүүрэгт 1, 5, 9 насны гурван хүүхэд гал түймрийн улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ. Гал түймрийн гол шалтгаан нь пийшин зуухны буруу галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн хэрэглээ зэргээс үүдэн гарч байгааг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь орхих, цоожилж үлдээсээр байгаа нь гал түймрийн аюулд хүүхэд өртөх эрсдэлийг бүрдүүлж буйг Онцгой байдлын газраас сануулав.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хүчирхийлсэн этгээдэд 10 жилийн хорих ял оноов

шүүх зурган илэрцүүдБулган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Т гэгч насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг үйлджээ. Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.

Дээрх хэрэгт тус аймгийн прокурорын орлогч Ж.Болорпүрэв хяналт тавин ажиллаж, яллах дүгнэлт үйлдэн, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Улмаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 10 жил 1 сар хорих ял оногдуулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Банкууд хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа зараачээ

Элбэгдорж зурган илэрцүүдХувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийг би ард түмний нэг хэсэг гэж боддог шүү. Сэтгүүлчид ч гэсэн бүгдээрээ хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс. Хувийн хэвшилд ажиллаж байгаа л бол буруу, муу гэж хардагаа болих хэрэгтэй. Бүх аж ахуй нэгж рүү ордог төрийн гар хуруу үүний ачаар багассан.

Би Б.Чойжилсүрэн сайдтай нэг л удаа уулзсан. Сонгууль болонгуут Их хурал маш хурдан ажилдаа орох ёстой гэсэн байр суурийг л би барисан. Б.Чойжилсүрэн сайд энэ буруу, тэр буруу гээд зогсоогоод байж болно. Энэ хүн барилга барихдаа сайн байж болно. Гэхдээ сайд хийж чадах уу. Магадгүй шахааны хүн байх. Иймэрхүү маягаар хуйвалдаж, цаг хүлээгээд, сэдэв хүлээгээд улс төр хийдэг явдлаа болих хэрэгтэй. Ерөнхий сайдыг санал оруулж ирэхэд 65 хүнтэй парламент нь тоохгүй байна. Уг нь энэ төрийн хамгийн чухал албан тушаал шүү дээ. Нийгмийн үйлчилгээг хасах танах бол шийдлийн ажил бишээ өөр олон арга зам байгаа гэж би түүнд хэлсэн. Ядаж өөрсдийнхөө илүү тансаглал, зардлыг хасах хэрэгтэй шүү дээ.

Банкны асуудлыг чөлөөтэй болгох хэрэгтэй. Банкууд хөрөнгийн биржээр дамжуулаад хувьцаагаа зараачээ. Олон нийтийн компани болоочээ. Үүний тулд УИХ хамаарах хуулийг нь баталъя. Тэгвэл нэг компани нэг гэр бүлийн биш арван мянган хүнийх болно шүү дээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Хууль хэрэгжвэл малчдын нийгмийн даатгалд хамрагдалт нэмэгдэнэ

Малчид зурган илэрцүүд

Засгийн газраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ. Өнгөрсөн оны байдлаар тэтгэврийн насанд хүрсэн иргэдийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа бөгөөд ийм тэтгэвэр авах болзол, шалгуурыг хангаагүй ахмад настнууд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байгаа юм байна.

Харин эдийн засгийн идэвхтэй хүн амын 30 гаруй хувийг бүрдүүлдэг малчдын нийгмийн даатгалын хамрагдалт хангалтгүй байгаа нь ирээдүйд тэтгэвэр авах эрх үүсэхгүй эрсдэлтэй болжээ. Малчид сайн дурын даатгал төлөх боломжтой хэдий ч маш бага хувь нь шимтгэл төлж, даатгуулж байна. Тухайлбал өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 189 мянга гаруй хүн даатгуулсны 42 мянга гаруй нь малчид байсан нь нийт малчдын ердөө 15 хувь нь юм.

Малчнаар ажиллах иргэдийн тоо жил бүр багасаж байгааг нэмэгдүүлэх, малчнаар ажиллах сонирхол бий болгох, малчдын нийгмийн баталгааг хангах, байгаль, цаг уураас шууд хараат нөхцөлд мал маллаж байгаа малчдын өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг өөрчлөхийг зорьж байна. Хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны болзол хангасан малчин эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэр тогтоолгох эрхтэй байхаар тусгажээ.

Төсөл батлагдвал малчдын нийгмийн баталгаа сайжирч, малчдад ирээдүйд үзүүлэх нийгмийн халамжийн зардал буурна гэж Засгийн газар үзэж байна. Мөн хууль хэрэгжсэнээр 2019 онд 20 гаруй мянган малчин шинээр тэтгэвэр тогтоолгож, тэтгэврийн зардалд 96 тэрбум, 2020 онд 22.8 мянган малчинд 112 тэрбум гаруй төгрөг шаардагдахаар байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Ганболд “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар томилогджээ

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн өчигдөр тус үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал, татвар төлөлтийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх Энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар Д.Ганболд томилогдсон тухай мэдээлэв. Д.Ганболд өмнө нь “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд сарын өмнө тус ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.

Даваадоржийн Ганболдын хувьд Москвагийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. МУИС-д багшилж байгаад дахин Москвад аспирантурт суралцжээ. 1990 онд Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүнээр сонгогдсон. 1990 онд Д.Бямбасүрэнгийн толгойлж байсан эвслийн Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар ажиллаж байв. Энэ үед цэнхэр, ягаан тасалбар тарааж, өмч хувьчлалыг эхлүүлсэн. 1992-2000 онд Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байсан билээ. Харин 2004-2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын хэрэг эрхлэх хорооны дарга болсон ажлын туршлагатай юм.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний гол нэрийн барааны үнэ ханш ийм байна

Хүнсний ногоо зурган илэрцүүдНийслэлийн статистикийн газраас аравдугаар сарын
эхний долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Хонины
ястай нэг килограмм мах дунджаар 4675 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь
дунджаар 5395 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо
хоногтой харьцуулахад 8.6 хувиар буюу 510 төгрөгөөр, үхрийн цул мах 8.6 хувиар
буюу 650 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах
“Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөг, харин “Бөмбөгөр”,
“Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой
харьцуулахад 2.6 хувиар буюу 125 төгрөгөөр, хонины цул махны үнэ 2.1 хувиар
буюу 130 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар
хонины мах “Хүчит Шонхор”, “Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 4500
төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5800
төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан
нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300
төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит
шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад
задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа”
гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний
захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000
төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210
төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний
захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар”
супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны
үнэ тогтвортой байлаа.

Categories
мэдээ нийгэм

Нэг настай хүүхэд халуун цайнд түлэгдэж амиа алджээ

түлэгдэж амиа алджээ зурган илэрцүүдНэг настай эмэгтэй хүүхэд
халуун цайнд түлэгдэж, амиа алдсан харамсалтай
хэрэг гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 23-ны өдөр
дээрх хүүхэд халуун цайнд түлэгдэж,
Гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүйлж байгаад өчигдөр
буюу аравдугаар сарын 5-ны өдөр
нас барсан байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар
хэлтэст шалгаж эхэлжээ.

Энэ намар цэцэрлэгийн хүрэлцээ муу, хүүхдэд тавих
эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байгаагаас үүдэн
хүүхэд гэртээ халуун цай болон усанд түлэгдэж, амиа алдах тохиолдол нэмэгдсээр
байгаа аж. Иймд эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг
анхааруулж байна.