Categories
мэдээ спорт

ОУХМ Ц.Оюунчимэг мөнгөн медаль хүртжээ

Герман улсад мастерсын ДАШТ болжээ. Тус тэмцээнд манай улсын тамирчин Ц.Оюунчимэг оролцож мөнгөн медаль хүртсэн байна.

Энэхүү тэмцээнд 47 орны 987 тамирчин өрсөлджээ. Тус тэмцээнд манай улсын гурван туйванч оролцсон байна. Улмаар эмэгтэйчүүдийн +75 кг-д өрсөлдсөн Ц.Оюунчимэг огцом шахалтаар 55, түлхэлттэй өргөлтөөр 78 кг, нийлбэрээр 133 кг захиалан өргөж мөнгөн медалийн болзол хангажээ.

Түүний жинд 14 тамирчин өрсөлдсөн байна. Ц.Оюунчимэг өдгөө 54 настай тамирчин аж.

Ц.Оюунчимэг мастерсын ДАШТ, Дэлхийн цом, гран при тэмцээний хошой аварга, дэлхийн рекордыг эзэмшдэг, ОУХМ цолтой. Тэрбээр 49 настайгаасаа хойш хүндийг өргөлтөөр хичээллэж буй бөгөөд ДАШТ-ий рекордыг зургаа, Азийн рекордыг 12 удаа шинэчилсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.06/ Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ноён Элчин сайд С.Чепурнойтой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд хөгжиж байгааг тэмдэглэв. Тэрбээр хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод тус улстай худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа дурдаж, энэ тал дээр анхаарал хандуулж ажиллахыг ноён Элчин сайдаас хүсэв.

Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурной УИХ-ын даргыг парламентын тэргүүнээр сонгогдон ажиллаж буйд нь баяр хүргэв.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ЗХУ-ын үеэс эхлэлтэй бөгөөд өнөөг хүртэл идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа ноён Элчин сайд С.Чепурной хэлээд цаашид Монгол, Беларусь Улсын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлов. Мөн тэрбээр хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалуудыг тогтмолжуулах, яриа хэлэлцээрийн түвшинд байгаа төсөл хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгох тал дээр УИХ-ын даргыг дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Тухайлбал, Беларусь Улсын Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр зорчигч тээврийн автобус, зам засвар арчилгааны машин, гал унтраах машин, тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг зохион байгуулахад бэлэн байгаагаа УИХ-ын даргад уламжилсан.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол, Беларусийн харилцаа, олон талт хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд ноён Элчин сайд чухал хувь нэмэр оруулна гэж найдаж байгааг илэрхийлээд, УИХ-ын даргын хувьд болон УИХ-ын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Д.Эрдэнэбат:Багш эмч нарын нэг удаагийн тэтгэмж 36 сар байна гэсэн өгүүлбэр оруулчих

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийнтөслийн нэг дэх хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хийлээ. Өнөөдрийн хэлэлцсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлээд УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хэлсэн үгийг хүргэж байна.


– Хэдэн тоо тодруулах зайлшгүй шаардлагатай. Эмч багш нарын 36 сарын тэтгэмжийг бууруулах асуудлаар өмнө нь хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлсэн. Д.Лүндээжанцан гишүүн энэ тэтгэмж сүүлийн дөрвөн сар байхгүй болсон гэсэн гэдэг үнэн шүү дээ. Ерөнхий сайд гадуур явахаараа 2017 он хүртэл тэтгэвэрт гарахгүй тэвчээрэй гэх юм. Тийм тэвчээртэй яваад байх зүйл ч биш л дээ. Улсын төсвийн тодотгол хэлэлцэх үед энэ тэтгэмжийн хэмжээг бууруулаад 1-12 болгоод кнопдчихсон. Гэтэл өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд нэг удаагийн тэтгэмжээ авч чадаагүй хүмүүсийн асуудлыг яаж шийдэх юм бэ. Үүнд хариулт авмаар байна. Түүнчлэн 36 сарын тэтгэмжийг бууруулснаар улс төр хийгээд байгаа юм биш. Харин багш эмч нарын нэг удаагийн тэтэтгэмжийг 36 сар байх ёстой гэдэг дээр Ардчилсан намын бүлэг хатуу байр суурьтай байгаа юм. Бусад гишүүд ч гэсэн ийм байр суурьтай байгаа гэж ойлгож байна. Энэ асуудлаар нэгдсэн ойлголтонд хүрэх хэрэгтэй. Гэтэл дахиад л 2017 оны улсын төсөвт энэ асуудлыг оруулж ирэхдээ 36 хүртэл гээд оруулаад ирсэн. Хэд болгож ч бууруулж болно гэсэн тодорхойгүй зүйл оруулж ирлээ. Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор Би нэг санал оруулъя. Багш эмч нарын нэг удаагийн тэтгэмж 36 сар байна гэсэн өгүүлбэр оруулчих. Ийм хоёрын хооронд гурвын дунд тоо оруулж ирж нийгмийг багш эмч нарыг битгий бужигнуул. Зарчмын хувьд саналаа оруулна. Төсөв дээр ажиллаж байгаа хүмүүс үүнийг анхаараад авна биз. Ерөнхий сайдын хэлснээр 2017 он гараад тэтгэвэртээ гарна гээд хүлээдэг хөгшчүүл байхгүй.

Дараагийн асуудал орлогын тухай ерөөсөө ярихгүй юм уу гэдгийг тодруулмаар байна. Саяхан Ерөнхий сайд Оюутолгойгийнхонтой уулзсан гэсэн. Гадагшаа гараад байгаа мөнгөө монголын банкаар оруулж ирэх юм уу, үгүй юм уу. Монголын бүх баялгаа гадагш нь өгчихөөд нэг ширхэг цент ч Монгол Улсын банкаар дамжиж орж ирээгүй байгаа шүү. Энэ тухай өнгөрсөн дөрвөн жил хэлээд бараагүй. Одоо мөн заавал хэлэхгүй бол валютын хомсдол Оюутолгойн үйл ажиллагаанаас болж үүссэн. Далд уурхайн хөрөнгө оруулалт мөнгө орж ирж байгаа боловч манай дахиад үйл ажиллагаа үүсэхэд манай бүх зэс алт мөнгө гадагшаа гараад монголд нэг цент ч орж ирэхгүй байгаа. Энэ урсгалыг зохицуулахгүй бол хэзээ ч валютын хомсдол ханшийн савлагаанаас салахгүй. Бусад бүх аж ахуйн нэгжүүд ингэж оруулж ирж байгаа. Ганцхан Оюутолгой монополь эрхтэй баяжмалын мөнгөө гадаадад байршуулж байгаа энэ байдлыг хэзээ шийдэх юм бэ.

Categories
мэдээ нийгэм

Ж.Батсуурь: Оюутнууд сургалтын зээл авах боломжтой боллоо

Засгийн газрын /2016.10.05/-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Боловсролын зээлийн сан” байгуулж, “Оюутны хөгжлийн зээл”-ийн журмыг баталсан. Энэ хүрээнд өнөөдөр /2016.10.06/ Төрийн ордонд БСШУС-ын сайд Ж.Батсуурь мэдээлэл хийлээ.

-Засгийн газрын ээлжит хуралдаанаас хэд, хэдэн чухал шийдвэрийг гаргажээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан боловсролын салбарын зорилтуудыг хэрэгжүүлэх хэд, хэдэн чухал шийдвэрийг гаргалаа. Нэгдүгээрт, “Оюутны хөгжлийн зээл” олгох харилцааг зохицуулсан журмыг баталсан. Хоёрдугаарт, гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд суралцаж байгаа тохиолдолд нэг хүүхдийнх нь сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгохоор болсон. Ойролцоогоор улсын хэмжээнд 1500 орчим оюутанд энэхүү буцалтгүй тусламжийг олгох урдчилсан тооцоо байна. Гуравдугаарт, “Боловсролын зээлийн сан”-г байгуулж, түүгээр дамжуулан “Оюутны хөгжлийн зээл” олгох ажлыг арилжааны банк зохион байгуулна.

– Ямар нөхцөл, шалгуураар “Оюутны хөгжлийн зээл” олгох вэ?

-Бага хүүтэй, суралцагч сургуулиа төгсч, ажилтай, орлоготой болсон цагаасаа эргүүлж төлөх бололцоог хангасан, туйлын тааламжтай нөхцөлтэй, хөнгөлөлттэй зээл авах харилцааг зохицуулсан журам Засгийн газрын хуралдаанаар батлагдлаа. “Оюутны хөгжлийн зээл” нь гурван үндсэн төрөлтэй. Нэгдүгээрт нь, хүү бууруулах зээл, хоёрдугаарт богино хугацаатай зээл, гуравдугаарт урт хугацаатай зээл гэсэн гурван төрлийн хэлбэр байгаа. Арилжааны банкуудаас сургалтын төлбөрийн зориулалтаар цалин, тэтгэврийн зээл авсан оюутан, суралцагсад хүү бууруулах зээлд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, өндөр хүүтэй авсан зээлээ “Оюутны хөгжлийн зээл” рүү шилжүүлж боломж нь хангагдаж байна. Харин богино хугацаатай зээлийн хувьд нэг жил. Урт хугацаатай зээлийн хувьд 10 хүртлэх жил байхаар тооцоолсон.

Суралцагсдын сурлагын голч дүн гурав байх, нэн хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж байгаа бол голч дүн 2.5 байхаар тогтсон. Шинээр элсэгчдийн хувьд ЭЕШ-д 400-аас багагүй оноотой буюу их, дээд сургуульд элсэн суралцах босгыг хангасан байх, үргэлжлүүлэн суралцагсдын хувьд голч дүн хоёроос доошгүй байх гэсэн ерөнхий шалгууртай. Өөрөөр хэлбэл, тухайн суралцагч 50 хувийн амжилттай суралцахад л энэхүү зээлд хамрагдах эрх нь үүсэх юм. Мөн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутан байх гэсэн нэг шалгуур бий. Монгол Улсын хэмжээнд бакалаврт суралцаж буй 125 мянган оюутан бий. Нийт оюутнуудын 49 хувь буюу 74 мянга орчим нь сургалтын төлбөрөө төлж чадаагүй, сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Тиймээс ч энэ хэрэгцээн дээр үндэслэж оюутнуудад сургалтын төлбөрийн зээл зайлшгүй шаардлагатай гэж үзсэн.

-Зээлийг аравдугаар сараас олгож эхэлнэ гэсэн байсан. Арилжааны банкаар дамжуулж олгох уу?

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ Хөх сэрхийн ноён оргилд Монгол Улсын төрийн далбааг мандуулав

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/216 тоот тушаалаар Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааг орон нутагт зохион байгуулах, аврагчдыг сургаж дадлагажуулах, мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй болох зорилгоор тус дадлага сургуулийг Баруун бүсийн Онцгой байдлын газруудын албан хаагчдын дунд “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг 2016 оны 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургалтын төв, Ховд сумын нутагт орших “Хөх сэрх” ууланд батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа.

Сургагч багшаар, Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын уулын спортын мастер, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш Т.Гүррагчаа ажилласан байна.

Аврагчид сургууль дадлагын үеэр уулын авиралтын хувцас, багаж хэрэгсэлтэй хэрхэн зөв харьцах, ачаа үүрч авирах буух сургалтаар хэрхэн хатуужил тэсвэр суух, осол аваар, гамшиг тохиолдсон үед үзүүлэх эмнэлгийн анхны тусламжийг үзүүлэх, байгалийн төрөл бүрийн орчин нөхцөлд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, цаг агаарын болон авирах зам орчинд судалгаа хийх , хоол хүнс, гал тогоо, хувцас, майхан хэрхэн тохируулж авч явах” зэрэг сэдвүүдээр танхимын сургалтад хамрагджээ.

Мөн Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургалтын төвд уул, хаданд авирах, буух, багаж хэрэгсэлтэй харьцах бэлтгэл сургалтыг “Хаданд авиралтын арга техник”, “Уулын аврах олс ашиглаж сурах”, “Жумарыг олсонд холбож сурах”, “Хударга зөв зүүж сурах”, “Карбин, олс, шруфыг хооронд нь холбож сурах”, “Яаралтай үед уяануудыг уях, тайлж сурах” арга ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.

Монгол улсын гавьяат тамирчин, олон улсын уулын спортын мастер, Т.Гүррагчаагаар ахлуулсан 14 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр “Хөх сэрх” ууланд авиралт хийж Хөх сэрхийн ноён оргилд гарч Монгол Улсын төрийн далбаа болон Онцгой байдлын албаны тугийг мандуулжээ.

Авиралтын үед хүчтэй цасан шуургатай байсан бөгөөд аврагчид хоёр хэсэг болж хуваагдан нэгдүгээр хэсгийг Т.Гүррагчаа, хоёрдугаар дугаар хэсгийг онцгой байдлын ахлах дэслэгч Д.Түвшинжаргал нар ахалж явсан байна.

Хөх Сэрхийн нуруу нь Монгол Алтайн нурууны хойд салбар уул Гурван Цаст уулаас зүүн урагшаа 50 гаруй км урт, 20 км өргөн үргэлжлэн тогтсон 65920 га талбай бүхий, далайн түвшнээс дээш 4127 метрт өргөгдсөн нуруу юм. 1977 онд АИХТ-ийн 76-р зарлигаар дархалсан бөгөөд УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор ТХГН-ийн тухай хуульд нийцүүлэн дархан цаазат газраар баталгаажуулсан аж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч С.Зоригийн хэргийн талаар тайлбар хийв

Сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Зоригийн хэргийн талаар сэтгүүлчийн асуултанд хариулав.

Э.Бат-Үүлийг би үргэлж дэмжиж ирсэн. Баатар болтол нь дэмжсэн дээ. Цаашдаа ч дэмжинэ. Би түрүүнд хэлсэн. С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсэг дээр хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байхгүй. Байх ёсгүй гэдгийг Ерөнхий прокурорт би үргэлж хэлж байгаа. Ер нь улс төрөөс болоод хэн нэгнийг хардаж байна гэж бодсоор энэ хэрэг удсан байх. Би бол ингэж хардаг. Өөрийн бодол өөртөө л зөв гэдэг шүү дээ. Хүн санал бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Хууль хяналтын байгууллагын энэ хүмүүст талархаж явах хэрэгтэй. Үнэхээрийн хэцүү ажил хийж байгаа. Ерөнхийлөгч болсоор өдөр тутам анзаарч явдаг зүйл маань бол Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн алуурчиныг, ямар нөхцөл байдал тэр үед үүссэнийг монголын ард түмэнд хүргэх хэрэгтэй л гэж бодож явдаг. Энэ хуулийн байгууллагынхны үйл хэрэгт Э.Бат-Үүл талархаж явах хэрэгтэй. Монголын ард түмэн талархаж явах хэрэгтэй. Би энэ хэрэг нэлээн ахицтай явж байгаа гэж бодож байгаа. Энэ хэрэг яагаад нууцлагдмал байгаад байна гэхээр эхнээс нь Тагнуулын байгууллагад харьяалуулаад илрүүлэх үйл ажиллагаанд нь тагнуулын газрын гүйцэтгэх ажиллагааны дандаа нууцлалтай байдаг тэр зүйлүүд орчихсон учраас энэ хэргийн нууцлал гэж яриад байдаг юм. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мөрдөн шалгах сэтгүүл зүйн хүмүүс энэ хэргийн эцсийн хуудсыг нь эргүүлэх байлгүй. Энэ хэрэг илрэхгүй 18 жил боллоо. Дахиад 18 жил монголчууд энэ хэргийн эцсийн чулууг нь хүртэл эргүүлж харах байх гэж би бодож байна. Гэхдээ үүнийг илрүүлэхийн тулд эхнээс нь явсан цөөхөн хүн байдаг. Ямар хүнд гэдгийг мэднэ. Би Ерөнхийлөгч болоод Аюулгүйн зөвлөл хуралдуулаад тусад нь зөвлөмж гаргасан.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Нэг хүн мэдэгдэл хийгээд ард түмний сэтгэл зүйгээр тоглодгоо болих хэрэгтэй

УИХ-ын гишүүд тойрч суугаад “Зөвхөн үнэнийг хэлнэ” гэсэн тангарагийг хэлүүлэх хэрэгтэй. Тэгээд тэр нээлттэй сонсголыг орон даяар дамжуул. Нэг хүн мэдэгдэл хийгээд ард түмний сэтгэл зүйгээр тоглодог энэ юмаа болих хэрэгтэй. Над руу хүмүүс бичиж байгаа. Та үүн дээр байр сууриа илэрхийлээч. Ц.Нямдоржийн мэдэгдлийг үзээд манай аавын даралт нь ихсээд уначихлаа. Ингэж ард түмний сэтгэл зүйгээр тоглох хэрэг байна. Энэ мэдээллийг ингэж өгөх хэрэгтэй. Өмнөх Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хуйвалдсан, нуусан гээд байгаа бол тэр хуралдааны тэмдэглэлийг ил болгох хэрэгтэй. Засгийн газар их удаан байна. Байгуулагдаад маргааш нь л шийдэх ёстой байсан. Засгийн газрын хаалттай хуралдаанаар шийдээд хэвлэл мэдээлэлд ил болго. Эрдэнэтийн 49 хувьтай асуудлыг шийдэхийн тулд чулуу бүхнийг эргүүлж хар. Ийм эрх мэдэл Ц.Нямдоржид байгаа. 65 гишүүнийг төлөөлсөн УИХ-ын дэд дарга хүн шүү дээ. Сая би 5 хууль дээр хориг тавихад эд нар зүгээр дараад л буцаачихаж байгаа биз дээ. Надаас илүү эрх мэдэл Ц.Нямдоржид байгаа шүү. Та нар суудлыг нь хүртэл хараарай. Жаран таван суудлын хамгийн эхэнд нь ар тал нь өндөр сандал дээр сууж байгаа. Тэр бол зүгээр өндөр суудал дээр суулгах гэсэн юм биш. Энэ хүн бол энэ 65 хүнийг төлөөлж монголын дөрөв дэхь том албан тушаал дээр очсон хүн шүү гэдгийг харуулж байгаа юм. Бас нэг төрт ёсны тийм нэг зүйл байна. Хариуцлагатай байх ёстой. Эд нарт бүх эрх мэдэл нь байгаа. Би УИХ, Засгийн газраас Эрдэнэтийн асуудал оруулж ирвэл хориг тавихгүй. Ямар нэг шаардлага тавихгүй. Хууль бус янз бүрийн асуудал гарвал би байр сууриа илэрхийлнэ. Ер нь Эрдэнэтийн хамгийн том хяналтыг Эрдэнэтэд ажиллаж байгаа 6000 хүн хэрэгжүүлдэг юм шүү дээ. Тэрний өмнөөс Эрдэнэт үйлдвэрийг хэрүүлийн бузар болгож хэрэггүй. Тэгж байгаад Эрдэнэт үйлдвэрээ бүр тасдаж унагавал яах юм бэ. ЗХУ-ын үед Эрдэнэтийг ашиглалтанд анх оруулж байхад 30 жилийн настай гэж байсан. Одоо хоёр жилийн дараа 40 хүрэх гэж байна. Энэ үйлдвэр маань өвгөрч байна. Зэсийн баяжмалын хэмжээ нь буурч байна. Үнэхээр Эрдэнэтэд олон жил ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд хамаг хэцүүг нь үүрч яваа. Ийм өвгөрч байгаа үйлдвэрийг хойд хөрш стратегийн сонирхол гээд хадгалаад байх сонирхол байхгүй ч байж болно. Бусад шинэ төслүүд дээр хамтарч ажиллая гэж бодож байгаа байх. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр дээр төрийн дэмжлэг ч хэрэгтэй хувийн дэмжлэг ч хэрэгтэй. Тэр янз бүрийн татвар энэ тэр гээд асуудал байдаг. Би тэрийг сайн мэднэ. Манай бүх үеийн Засгийн газар мөнгө нь дутаад ирэхээр “Алив Эрдэнэтээс авъя, ирэх жил өгөх татвараа урьдчилаад өгчих, мөнгө хэрэгтэй байна, та нар үйлдвэрээ тавиад банкнаас зээл аваад өгчих” гэж ирсэн. Би хувийн 49 хувь орж ирж байгааг ямар ч хяналтаас илүү хяналт орж ирлээ л гэж бодож байгаа. Хувийн 49 хувь орж ирвэл тэр шахааны машиныг явуулах уу. Дахиад хэн нэг албан тушаалтны гарт өгмөөр байна уу. Ард түмэн бол бутархай мөнгийг тоолдог. Би ард түмний хяналтанд өгмөөр байна. Олон улсын стандартад нийцсэн засаглалтай болгох хэрэгтэй. Санхүү, худалдан авалт, нягтлан бодох бүгд шилэн болох ёстой. Яах гэж ингэж хоёр гурван сар хүлээсэн юм бэ. Ингэж ард түмний брэнд үйлдвэрээр тоглож болохгүй.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Гадны банк оруулж ирвэл Хятадын биш өөр орны банкийг оруулж ирэх нь зөв

Ерөнхийлөгч зурган илэрцүүдМанай Өмнөд хөрш банкны салбарт хамтарч ажиллаж байгаа хамгийн том улс. Бид үндэсний аюулгүй байдлын талаар өөрийн баримталдаг зарчимтай. Нэг орны хөрөнгө оруулалт ямар түвшинд байна гэдгээ боддог. Бид монголын ард түмэнд хэрэгтэй зүйл дээр бол өмнөд хөрштэйгөө хамтарч ажиллах ёстой. Миний баримталж байгаа байр суурь бол Bank of China гэдэг байгууллага манайд орж ирээд зээл өгөөд явах шаардлага алга. Аль ч орноос эдний банкны санхүүгийн оролцоо монголд өндөр байна. Харин түвшин хангачихсан, манайх руу хөрөнгө оруулалт хийгээгүй өөр орны банк байгаа бол оруулж ирэх хэрэгтэй. Иймэрхүү байдлаар тэнцвэрээ барьж явбал яасан юм бэ. Иймэрхүү асуудлуудаа шийдээд явах хэрэгтэй. Сая Ц.Нямдорж хэлж байна лээ. Бид тэр банкийг оруулж ирэх гэж байгаа. Харин ч тэр банк оруулж ирэх гэж байгаа асуудлыг Үндэсний аюулгүй байлын зөвлөл дээр ярина шүү. Өмнө нь ч ярьж байсан. Би байр сууриа тодорхой хэллээ.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Тэмүүжин: Ард түмэндээ хайртай болж жүжиглэдэг популист улстөрчдийн гай ямар аюултайг бидэнд харуулж байна

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг түдгэлзүүлчихлээ?

-Дээд шүүх бүрэлдэхүүнээрээ маргааныг шийдэхэд олонхиороо шийдвэрээ гаргадаг. Олонхиороо шийдвэр гаргаж байгаа нөхцөлд өөр саналтай байгаа шүүгч өөрийнхөө саналыг тусгайлан бичиж, ямар үндэслэлээр яагаад энэ шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа, олонхи болсон шийдвэрийн үндэслэлийг яагаад үгүйсгэж байгаагийнхаа учир шалтгааныг тайлбарладаг. Энэ тайлбар нь өөрөө хэвлэгдэж ил болдог. Ардчилсан орнуудын шүүх хууль дээдэлж, хүний эрхийг хамгаалж ажиллаж чадаж байна уу, үгүй юу гэж харах толь нь шүүхийн шийдвэр болон шүүгчийн тусгай санал ил тод, нээлттэй байдагт оршдог. Ингэж байж шүүгч хараат бусаар, өөрийн дотоод итгэл үнэмшлээр хуулийг дээдэлж ажиллах орчин бүрддэг. Монгол Улсад хууль зүйн энэ орчин албан ёсоор бүрдээд цөөнгүй жил болж байсан. Харамсалтай нь Үндсэн хуулийн Цэцээс үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Би Үндсэн хуулийн Цэцэд шүүмжлэлтэй ханддаг. Юунд харамсч байна вэ гэхээр 1992 оны шинэ Үндсэн хуулийн үзэл санааг 1960 оны Үндсэн хуулиас ч өмнөх үеийн шүүхийн үйл ажиллагааг коммунист захиргаадалтын аргаар хэрэгжүүлж, хаалттай, нууц, цөөн дарга, удирдагчийн үгээр явдаг тогтолцоо болгон хувиргахад энэ Цэц их хувь нэмэр оруулж байна.

-Цэц энэ удаад ч буруу шийдвэр гаргачихлаа гэж үү?

-Маш том ухралт, харалган шийдвэр. Уул нь шүүх гэдэг нэг хамт олон, нэг сонирхолтой байгууллага биш. Шүүгчийг багаар бус тус тусад нь хувь хуульчийнх нь хувьд сонгон шалгаруулж томилдог. Шүүгч тус тусдаа лицензтэй хуульчид байдаг. Тийм учраас гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг тус тусдаа хүлээдэг. Түүнээс биш хамт олноороо, дундын хариуцлага хүлээх тухай ойлголт байхгүй. Харамсалтай нь шүүх, шүүгчийн бие даасан хараат бус байдлын тухай ярьж байгаад эсрэгээр нь шүүх бүрэлдэхүүний олонхид удирдагдах, цаашлаад шүүхийн удирдлагад захирагдах шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргачихлаа. Өнөөдрийн нэг шүүгчийн тусгай саналд дурдагдсан үндэслэл, тайлбар маргааш олон шүүгчийн шийдвэрийн үндэслэл тайлбар болж болно гэдгийг ойлгохгүй байх шиг байна. Цэцийн энэ мэт хааж, нууцлах, ухарч буцах хандлагатай шийдвэрүүд сүүлийн зургаа, долоон жил олон болсоон.

-Цэцийг уг нь Үндсэн хуулийн манаач гээд байдаг?

-Дэлхий нийтэд манайх шиг Үндсэн хуулийн дагнасан шүүхтэй орон, за даа бараг Дээд шүүх нь Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг улс орнууд ч мөн адил бүгдээрээ л Үндсэн хуулийн хяналт хамгийн ил тод байх ёстой, маргаан мэтгэлцээнийн үйл явц нь олны нүдэн дээр, шийдвэр, тусгай саналууд нь нийтлэгдэж хэвлэгдэх ёстой гэж үздэг. Манай Үндсэн хуулийн Цэц өөрөө хаалттай, нууцлагдмал болох гэж тэмүүлэхийн сацуу Дээд шүүхийг хаалттай болгох гэж оролдож байна.

-Намуудын шинэчлэлийн асуудал сүүлийн үед хүчтэй яригдаад байгаа. Гэтэл энэ асуудал чинь 2006 онд ч яригдаж байсан. Та улс төр рүү анх орохдоо ч улс төрийн намын хуулийг шинэчлэх, өөрчлөх ёстой гэсэн зүйл ярьдаг байсан юм билээ?

-Ер нь бол ганц хууль биш л дээ. Монгол Улсын улс төрийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөх ёстой. Улс төрийн нам гэдэг нь намын гишүүддээ үйлчилдэг, өөрөө өөрийнхөө хатуу гишүүнчлэлд барьцаалагддаг байгууллага байж болохгүй. Намууд бол иргэдэд үйлчлэх, энэ улс оронд хэрэгтэй бодлого боловсруулж гаргах, нийтийн ашиг сонирхлыг хамгийн зохистой аргаар хангахад зорилго нь оршсон тийм институци. Гэтэл манай улс төрийн намууд юу болоод хувирчихсан юм гэхээр социализмын үеийн хатуу гишүүнчлэлтэй намын загварт орчихоод нэгдүгээрт, гишүүдийнхээ төлөө санаа зовдог байгууллага болоод хувирчихсан. Ийм болчихоор яаж гишүүдээ ажилтай болгох уу, тэдэнд яаж нийгмийн халамж, төрийн үйлчилгээг илүү хүртээх үү гэж боддог болчихно. Үр дүн нь төрийн албыг намын харьяаллаар улстөржүүлж, төрийг мөлжиж, төсвийн эх үүсвэрүүдийг танил тал, хамаатан садан, намынхаа гишүүд рүү чирдэг луйврын маягийн бүлэг, хуулиас давсан хэлхээ холбоо болоод хувирчихаж байгаа юм. Энэ тогтолцоог шинэчлэхгүйгээр улс оронд хэрэгтэй нийтийн ашиг сонирхлыг хангаж чадах эрүүл саруул улс төрийн намууд хөгжинө гэж байхгүй л дээ. Бүгд л харж байгаа биз дээ. Сонгууль боллоо, засаг солигдлоо. Тогтвортой ажиллах төрийн албан хаагчид эрсдэлд ороод бүгд айцгаасан. Нам солигдсон учраас намаар дамжиж чадалтай, чадалгүй бөөн хүн орж ирнэ гэдэг болгоомжлол бий болчихсон. Нам солигдлоо, нийгмийн халамж, төрийн үйлчилгээ мөн адилхан аль нам, хэн байх вэ гэдгээс шалтгаалаад өөрчлөгддөг. Төрийн эх үүсвэрүүд эрх баригч намын дараагийн сонгуульд ялах ялалтын гол зэвсэг болон хувирдаг. Тэгэхээр аль нэг намыг дагахгүйгээр амжилтад хүрч чадахгүй. Ямар нэг намыг санхүүжүүлж, хандив өгч байж бизнес эрхлэгчид эрсдэлгүй, аюулгүй байх жишээтэй. Тонуул дээрэмд суурилсан чөтгөрийн тойрог л гэсэн үг. Ардчилсан намын шинэчлэл гэж ярьж байгаа боловч Ардын нам байна уу, Ардчилсан нам байна уу ялгаагүй энэ нэг чөтгөрийн тойрог үүсгэсэн буруу угшил, буруу арга барилтай улс төрийн намын тогтолцоог өөрчлөх, явуургүй улс төр хийдэг, зарчимгүй байдлыг халах шаардлага байна. Энэ нь мэдээж дөнгөж одоо яригдаж байгаа шинэ зүйл биш.

1996 онд яригдаж л байсан. 2000 оны том ялагдлын дараа ярьж л байсан. Хийж чадаагүй. Одоо 2016 оны ялагдлынхаа дараа бас ярьж л байна. Ингээд яриад байгаад байх уу, үүнийг жаахан зоригтой хийх үү гэдэг л асуудал байгаа.

Тэмүүжин зурган илэрцүүд-Тэгээд энэ намуудыг яаж шинэчлэх вэ?

-Улс төрийн намд 50, 50 хувийн хүчтэй нөлөө байдаг юм. Намын дарга гэдэг бол улс төрийн намын 50 хувь. Зарим шинэчлэлийг хэн нэгэн манлайлж, өөрөө дагуулж үлгэрлэж байж хийдэг. Тиймээс намын дарга шинэчлэлийн уур амьсгалуудыг ойлгох чадвартай. Түүнийгээ ойлгоод зүгээр хоосон ярихаас илүүтэй бодит үйлдлээрээ бусдыг дагуулж манлайлах чадвартай байвал улс төрийн нам дахь шинэчлэлийн уур амьсгал эерэг болно.

Үлдсэн 50 хувь нь тэр намын даргыг дэмжин ажиллаж байгаа намын олон нийт болон тухайн намд үйлчилж байгаа дүрэм журам, үйл ажиллагаандаа эрхэмлэх зарчмуудаас шалтгаална. Тиймээс нэгдүгээрт, намын гишүүнчлэлийг эргэж харах ёстой. Намын гишүүнчлэл гэдэг нь зөвхөн өөрийгөө тойрон хүрээлүүлсэн, өөрийгөө магтан дуулсан хэдхэн хүнээр хэмжигдэхгүй. Бас хэн нэгнийг мөнгөний уурхай гэж хараад алхам бүрээ мөнгөөр үнэлж “Та намын дарга, та минь даргаараа байвал бол оо” хэмээн зулгуйдан, хүний мөнгөөр хувийн амьдралаа шийдэх гэж оролдож байдаг шимэгчдийн бөөгнөрөл болоод хувирчихвал аюултай. Ийм нөхцөлд манлайлагч нь нэг бол “диктатор” нөгөө бол “хулгайч, авлигач” болно. Тэгэхээр ер нь энэ намын хатуу гишүүнчлэл байх уу, үгүй юу. Байлаа гэхэд гишүүд нь намаас хувийн ашиг хүртье гэхээс илүүтэй, итгэл үнэмшил, үзэл санаа, нийгмийн өөрчлөлтийг хүлээж байдаг хүмүүс болж чадах уу үгүй юу гэдэг их чухал.

Хоёрдугаарт, гишүүнчлэлийнхээ асуудлыг ингэж эрүүл саруулаар харж байгаа бол гишүүд болон намын лидер хоёрын хоорондын эргэх холбоо болон дотоод ардчиллынхаа системийг сайжруулах ёстой. Лидерүүд нь тасраад явчихдаг, гишүүд нь гомдоод үлдчихдэг байж болохгүй. Эсвэл гишүүд гэдэг нь лидерүүдээ гол үндсэн зарчим, үнэт зүйлээсээ унах хүртэл нь хулгай, тонуул руу шахаж “Та нар бидэнд мөнгө л өгөх ёстой. Та нар биднийг албан тушаалд аваачих ёстой” гэж шаарддаг мафижсан бүтэц байж болохгүй. Ил тод ажилладаг, дотоод ардчилалтай, зарчим үзэл санаан дээрээ лидер нь ч, гишүүд нь ч уулзаж ярилцаж чаддаг ийм бүтэц болох ёстой. Ийм зөв бүтэц болъё гэх юм бол улс төрийн намууд эрх ашгийн биш бодлогын нам болж хувирах ёстой. Судалгаатай, бодлого боловсруулдаг, улс орны хөгжил ярьдаг ийм бүтэц болж хувирах хэрэгтэй. Ийм бүтэц болъё гэж бодож байгаа бол үүнд хамгийн их халгаатай байгаа одоогийн санхүүжилтийнхээ системийг өөрчлөх хэрэгтэй.

-Улс төрийн намуудын хувьд хамгийн хаалттай сэдэв нь энэ л дээ. Уг нь ил тод байх ёстой?

-Өнөөдрийн бидний намын санхүүжилтийн тухай яриа нь намыг хэн нэгэн олигархи худалдаж авдаг эсвэл төрөөс мөнгө их хулгайлж чадсан нь намаа барьцаалдаг биш, нам, намын гишүүд үзэл санааныхаа төлөө улс төрийн үйл хэрэг явуулах санхүүгийн зөв бололцоотой байх тухай юм. АН ганцаараа, дангаараа үүнийг хийж чадахгүй. Улс төрийн намын тухай хуулиа өөрчилж, намууд бүгд адилхан зохион байгуулалттай, зөв дүрмээр, ил тод санхүүждэг болох ёстой. Тиймээс АН дотор өөрсдөд нь хамаатай үзэгдэл ч байгаа, улс орон, нийт улс төрийн амьдралтай холбоотой үзэгдэл ч байгаа.

-АН-ыг шинэчлэхийн тухайд гишүүд нь өөр өөрийн санаа оноогоо хэлж байна. АН-ыг тараах ёстой гэж байгаа хэсэг байхад энэ намын толгойд байгаа хүмүүсээсээ цэвэрлэгдэж дороос шинэ хүмүүс гаргаж ирэх цаг нь болсон ч гэх юм?

-АН-ын нүүрэн дээр батга адил болчихсон, олон нийтийг энэ намаас жигшиж холдоход хүргэж байгаа тийм зан характертай юм уу, эсвэл тийм үйл явдалтай хүмүүс байгаа бол улстөрийн хариуцлага хүлээгээд арын эгнээ рүү орох ёстой. Намын болоод улс орны шийдвэрт оролцох оролцоогоо багасгах ёстой. Тэр бол аль ч сонгуулийн дараа, сонгогчдоос муу дүн авсан бол хоорондоо ярилцдаг, нам дотроо хариуцлага тооцдог, том дүр зургаараа дотоод ардчилалтай байна уу, үгүй юу гэдгээ харуулдаг л алхам. Тэрийг үгүйсгэж болохгүй. Харин АН тарах ёстой, хуваагдал задрал нь эцэстээ хүрээд хэд хэдэн нам болж салах ёстой гэж бодох хүмүүс байгаа бол аливаа зүйлийг эвдлэх хялбар, эвлүүлэх хэцүү гэдгийг мартаж болохгүй. Өдий хэмжээнд эвлэж нэгдэж, цуглаж ирсэн АН-ын түүх өөрөө 26 жилийн зовлон, жаргал. 26 жилийн үйл хэрэг. Үүнийг хоёр, гуравхан өдрийн дотор үгүй хийнэ гэдэг их л харалган яриа. Хагалж бутаргах яриаг босоо суугаа завсарт, хурдан түүхий шийдэхгүй байх аа.

Харин энэ намыг муухай харагдуулж, гишүүдийг нь хагаралдуулж, ардчиллын үнэт зүйлээс нь салгахын сацуу намын нэрээр авсан эрх мэдлээ хувийн ашиг сонирхол, атгаг өширхсөн бодолдоо ашиглаж, сонгуулиар амласан амлалтаа улдаж үгүй хийсэн хүмүүсийг жаахан хол бай гэж хэлэхэд гэмгүй.

Тэмүүжин зурган илэрцүүд-АН, МАН бол манай улс төрийн хамгийн том хоёр хүчин. Хоорондоо үзэл бодлын болоод бусад зүйлсээрээ ч ангид, ялгаатай. Гэтэл сүүлийн жилүүдэд хэт сүлбэлдэж өнөө ялгаатай зүйл нь алга болчихлоо гэж шүүмжилдэг?

-Үүнд хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт, АН өөрийн мөн чанар болсон иргэдийнхээ төлөө, жирийн хүмүүсийн төлөө дуугардаг, хүний эрх, шударга ёс, хуулийн засаглал, иргэний хувийн бизнес, хувийн өмч, аж ахуй эрхлэх таатай орчин, хөгжил дэвшил, өөрчлөлт, шинэчлэлт гэх мэтчилэн яриануудынхаа эзэн нь байж чадахгүй байгаа. Нөгөө талаас МАН мөн чанараар тийм байж чадахгүй атлаа энэ зүйлүүдээр маш сайн хэлбэрдэж, жүжиглэж чадаж байгаа нь энэ хоёр нам ялгаагүй мэт харагдахад хүргэж байгаа юм. Гэхдээ мөн чанараараа өөр л дөө. Гудамжинд ч байсан, эрх мэдэлтэй ч байсан хүний эрх, шударга ёсны тухай дуугарч чаддаг хүмүүс АН-д байдаг. Олонд таалагдахын тулд гоё ярьчихаад бодит амьдрал дээр эсрэг хийдэг хүмүүс бол МАН-ын нийтлэг төрх ш дээ.

Хоёрдугаарт, нам дамнасан эдийн засаг, санхүү, хуулийн бүлэглэл бий. Аль нь засаг авч байгаагаас үл шалтгаалаад өөрсдийнхөө бизнес санхүүгийн системийг, өөрсдийнхөө эрх мэдэлтэй байх боломжийг сонгууль дамнуулан авч үлдэж чаддаг тийм бүлэглэл байгаа. Тэр бүлэглэлээс болоод зарим талаараа аль нь ч ялсан бодит байдал дээр ялгаагүй гэж ойлгогдоход хүрээд байгаа.

-Монголд хүчтэй лидер хэрэгтэй. Хүчтэй удирдагч болж чадахаар хүн энэ хоёр намд алга гэх юм. АН-д лидер байхгүй гэж үү?

-МАН-д ямар байгааг би мэдэхгүй. Өөр намын тухай тэр дундаа өөр намын лидерүүдийн тухай яриад юу хийх вэ. Тодорхой, таагүй бөгөөд буруу бодлого, үйлдэл байгаа бол тэрийг шүүмжилж ярьж болно. Манай намын хувьд лидерүүд байгаа байгаа. Хангалттай байгаа. Улс төрийн намын хувьд хөгжлийн бодлого гаргаж ирэх, сонгогчдыг төлөөлөх, улс оронд хэрэгтэй үйл хэрэг, зарчмыг тогтоох гээд намын шинж чанар байхаас гадна нам бол өөрсдийн лидерүүдийг бойжуулж гаргаж ирдэг нийгмийн институци. Энэ чиг үүргээ АН яаж биелүүлж байна вэ гэдэг дээр асуудал байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд АН гайгүй гэсэн бүх лидерээ өөрсдөө балбаж унагаасан. Юун лидер бойжуулж, улстөрчийн инкубатор болох. Яг эсрэгээрээ төрөөс хулгайлсан мөнгөө хэвлэлд тарааж байгаад намынхаа лидерүүдийг кампаничилж балбадаг муу жишиг, муухай арга барилтай нэг, хоёр улстөрч байв шүү дээ. АН-ыг лидергүй юм шиг болтол балбалаа. Тэрнийхээ горыг сонгуулиар амслаа. Тэгэхээр лидер байхгүй биш зохиол бичиж байгаад лидерүүдээ хэвлэлээр харлуулж гүтгэдэг “киночин”, тамын тогооны үлгэр шиг намдаа хандсанаас ийм ойлголт, дүр зураг олон нийтэд үүсээд “АН-д олигтой хүн байна уу, үгүй юу” гэж асуухад хүрсэн.

-Сонгууль дөхөөд ирсэн чинь Монголын улс төрд байгаа хүмүүсийн дунд оффшор дансгүй хүн гэж байхгүй мэт л болчихсон. Бүгдийг нь л тэгж хардсан. Магадгүй таныг ч тэгж ярьсан байж мэднэ?

-Надад оффшор байхгүй л дээ (инээв). Оффшор гэж юу вэ, юу нь зөв, юу нь буруу вэ гэж эрүүл саруулаар ярилцаагүй. Гурван жилийн өмнөөс энэ сэдэв гарч ирээд бужигнасан. Тэгэхэд хэлж л байсан, худлаа оффшор гэж хэвлэлийн сэдэв үүсгэн сүржигнэж нэг нэгийгээ мөнгө төлөн балбаж байхынхаа оронд үнэхээр л улс төрийн авлигыг хязгаарлая гэж байгаа бол оффшор бүсэд улстөрчид, төрийн албан хаагчид данстай байх нөхцөлийг хаасан хуулийг санаачлаад өргөн барьчих аа. Тэгээд асуудлаа шийдчих. Тэгэхгүй, зүгээр л өрсөлдөгчөө намнах сэдэв болгож хэрүүлийн алим дэлгэх нь хэнд ашигтай гэж. Үнэнийг хэлэхэд оффшор гэдэг энэ сэдвийг зөвхөн С.Баярцогтыг намнах хэрэгсэл болгосны гороор сүүлдээ энэ оффшор гэж яг юу юм, сайн муу нь юугаар хэмжигдэх юм, оффшор данстай улстөрч, төрийн өндөр албан тушаалтнууд нь хэн хэн байгаа юм гэдгийг бодитойгоор, эрүүл саруулаар харахгүй болтлоо нийгмийг өвчлүүлсэн. Энэ өвчлөлийн горыг АН үүрээд гарсан. МАН оффшорчдоо нүүрийг нь сайхан угаагаад бүгд эрх мэдэл, албан тушаалтай үлдчихлээ. Асуудлыг ул суурьтай шийдье гэж харахаас илүүтэй энэ сэдвээр би өрсөлдөгчөө намнаж болох юм байна, тэрийг хэн ч биш болгож болох юм байна, өс хонзонгоо авч болно гэж хардаг хүмүүсийн хар гайгаар нийгмийн асуудал хоосон хийрхэл болж хувирсан даа.

Тэмүүжин зурган илэрцүүд-Эрүүгийн хуулийг өнгөрсөн 26 жилийн хугацаанд хийсэн маш том шинэчлэлүүдийн нэг байсан гэж тодотгодог. Өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан хуулиудыг хойшлуулсан нь шуугиан дэгдээсэн. Таны гар бие оролцон байж батлуулсан хуулиуд бараг бүгд хойшилчихсон?

-Зорилго нь их тодорхой л доо. Улс төрийн зорилготой. Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл өрсөлдөгчдөө олонхи болсон дээрээ, эрх мэдэлтэй байгаа дээрээ хууль хүчний байгууллагуудаар дамжуулж намная, улс төрд хууль хүчний байгууллагыг ашиглая, өширхлөө жаахан ч гэсэн тайлчихъя, дургүй хүргэвэл хэн дуртайдаа хуулийн үзүүр үзүүлж чадна шүү гэдгээ харуулчихъя гэж хугацаа хожиж, хойшлуулж байгаа юм. Одоо байгаа хуулийн орчинд л ингэж чадна. Шинэ Эрүүгийн хууль тогтоомж үйлчилж эхлэхэд чадахгүй. “Гахайнууд шавхайгаа л хүсдэг” гэж үг байдаг биз дээ. Зорилго нь ердөө тэр.

-Зөрчлийн тухай хууль хэрэгжсэн бол хүний амь аврах гэж байсан эмч найман жилийн ял сонсох байсан, Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн бол энэ нийгэм бүхэлдээ балрах байсан гэх мэтээр тайлбарлацгааж

багатайгаар өрсөлдөнө гэж байхад нарийн цариг, танк орж ирнэ гэж байгаад болиулаад, нөгөө гаднаас зээлсэн бондын мөнгөөр барих гэж оролдоод, барьсан зүйлгүй нүүрсний зах зээлд Монголын эзлэх боломжийг Австрали, Орос хоёрт тавиад туучихсан. “Чалко”-гийн гэрээг хэл ам таталж өөрчлөөд 70 ам.доллар байсныг 27 ам.доллар болгоод дампууруулчихсан нөхөр бол өнөөх л эх орончдын нэг байхгүй юу. Тэгэхээр энэ бүхэн Ардын нам, Ардчилсан намдаа биш байна. Хий хоосон популизм хийдэг, эдийн засаг мэдэхгүй, улс орны эдийн засагтай холбоотой хөгжлийн бодлогыг зөв харж чадахгүй байж ард түмэндээ хайртай хүн болох гэж жүжиг тавьдаг хүмүүсийн гай ямар аюултай байдгийг бидэнд харуулж байгаа юм. Энэ бүгд Ардын намаас боллоо, Ардчилсан намаас боллоо гэдэг хэрүүл ерөөсөө биш.Эдийн засгийн алуурчин болсон популист улстөрчдөөсөө салж чадах юм уу, үгүй юм уу гэдэгтээ л байгаа.

Эдийн засгийн хүндрэлээ шийдье гэж байгаа юм бол татвар нэмье гэхээсээ өмнө эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлдэг, гаднаас валют оруулж ирдэг үйлдвэрлэлүүдээ л явуул. Нөгөө том төслүүдээ түлх. Эдийн засагчдаа, асуудлыг судалгаа тооцоотой харж байгаа мэргэжилтнүүдээ сонсдоггүй, чих нь дүлий, нүд нь харалган цээжээ дэлдсэн, худал эх оронч царайлсан улстөрчдийн гай дуусаагүй байна. АН-д ч байна, МАН-д ч байна. Бас гурав дахь хүчнүүдэд ч байна. Мэдэмхийрэгчдийг бага сонсч, мэргэжилтнүүдээ их сонсдог болчих юм бол жаахан өөрчлөлт гарна.

-УИХ-д олон сонгогдсон улстөрчид парламентад зайлшгүй хувь эзэлж байх ёстой. Аливаа орны парламентад ахмад туршлагатай улстөрчид болоод дунд үе, залуу үе нь тодорхой хувь хэмжээгээр багтсан байх нь зүйтэй байдаг гэх яриа бий?

-Парламентад тийм байх ёстой гэдэг дүрэм байхгүй. Сонгогчид хэнийг сонгоно, тэр л парламентыг бүрдүүлнэ. Парламент гэдэг чинь ардчилсан тогтолцооны, тэр дундаа төлөөллийн ардчиллын гол элемент учраас сонгогчдын саналаар хэмжигдэхээс биш хэн нэгэн ухаантны тийм хүмүүс төдөн хувь байдаг юм гэдэг зааварчилгаа байхгүй. Мэргэшсэн парламент гэдэг ойлголт бол парламентын гишүүдээрээ биш хууль боловсруулж баталдаг процесс хэр ухаалаг, нарийвчлан зохицуулагдсан, дээр нь тэдэнд тусалдаг мэргэжилтнүүд нь хэр чадварлаг болоод тогтвортой ажилладаг вэ гэдгээр хэмжигддэг. Дан парламентын гишүүдэд найдаж улс орны хөгжлийг харна гэдэг бол бүх боломжийнхоо 50 хувийг алдаж байна гэсэн үг. Парламентад галзуу солиотой хүн ч сонгогдоод ороод ирж болно. Галзуу солиотой хүн сонгогдоод ороод ирэхэд тэр галзуурал нь хууль болж гардаггүй хууль хэлэлцдэг журамтай л байх ёстой. Бас ямар ч популист үсрээд ороод ирж болно. Тэр популистын үг, үсэг улс орныг самраад байхааргүй судалгаа тооцоотой хууль боловсруулагддаг дүрэмтэй л байх ёстой. Энийг л хийж чадах юм бол парламентын мэргэшсэн байдал, үндэсний аюулгүй байдал гэдэг зүйл хангагдана шүү дээ. Манайд тэр нь сул байгаа. Үүнийг шийдэхийн тулд арга ядаад бид Зүүн Европын туршлагыг харж байгаад Хуулийн тухай хуулийг боловсруулж батлуулсан. Бас үйлчлэхийг нь хойшлуулаад бужигнаж л байгаа. Тэр хуулиар шөнө нь зүүдэлчихээд өглөө нь тэр зүүдээ хууль болгох гэж оролдож болохгүй, судалгаа үндэслэлтэй байх ёстой, эдийн засгийн тооцоог нь гарга, хэрэгжилтийн үнэлгээнүүдийг нь тооц, хуулиа ингэж боловсруул, ингэж хий, эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүлэг болон мэргэжилтнүүд судлаачдын санаа бодлыг ингэж ав гэхчилэн шаардлага болон процессыг нь нарийн хуульчилсан.

Тэмүүжин зурган илэрцүүд-Одоогийн Засгийн газрыг Мэргэжлийн Засгийн газар гээд байгаа шүү дээ?

-Үгүй байх аа. Хүмүүс гадуур өөр л юм яриад байх шиг байна билээ (инээв). Мэргэжлийн Засгийн газар гэхээр ямар хүн байхаар мэргэжлийнх болдгийг ярилцах ёстой байх аа. Анх Мэргэжлийн Засгийн газар гэдэг үгийг гаргаж ирээд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад тийм засагтай болчих мэт ам бардам ярьж бичсэн хүмүүс байсансан. Тэдний үгээр ч болсонгүй. Дараагийн Засгийн газар нь юун мэргэжлийн Засгийн газар болох сайд болж үзээгүй хүмүүс нь сайд болъё, манай фракцийн тэр тэр сайд болох ёстой, зарим нэг хүний амин найз нь эрх мэдэлд очих учиртай гэхчлэн нэг нэгнээ шантаажилсан сайн дурын уран сайханчдын бөөгнөрөл төдий юм болж хувирсан. Сая сонгуулийн дараа МАН-ынхан бас Мэргэжлийн Засгийн газар гэдэг үгийг их дурдсан. Бодит байдал дээрээ намдаа хэн их мөнгө төлсөн, хандив өгөв гэдгээр санхүүжүүлэгчдийнхээ Засгийн газрыг байгуулчихлаа. Мэргэжлийн Засгийн газар гэдэг энэ үг хэлсэн хийсэн нь хэрхэн зөрдөг вэ гэдгийг харуулсан, зарим талаар хийх алхмаа нуухад зориулагдсан халхавч үг төдий боллоо. Ер нь дэлхий нийтээр Мэргэжлийн Засгийн газар гэх сүртэй энэ үгийг хэрэглээд байдаггүй. Засгийн газар мэргэжлийн гэхээсээ илүүтэй бодлогын байх ёстой. Харин яам агентлагууд нь мэргэжлийн байх ёстой л гэдэг.

-Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-ын эрх мэдлийн хуваарилалтын асуудал ч анхаарал татдаг?

-Эрх мэдлийн хуваарилалт, заагийн асуудал манайд их эмзэг сэдэв. Дээр байгаа гурван хүний хувийн хэрүүл болчих гээд байдаг юм. 2004 онд Хамтарсан Засгийн газар анх байгуулагдахад кабинетын зарчмаар ажилладаг Засгийн газраа эвдчихсэн. Тэрнээс болоод Ерөнхий сайд нь өөрийн кабинетаа байгуулж, ажиллах тухай биш УИХ дахь фракц, бүлгүүд Засгийн газарт төлөөллөө суулгадаг болгоод хувиргачихсан. Энэ үнэхээр хорон. Үндсэн хуульд заасан Засгийн газрын кабинетын тогтолцоо одоо байхгүй. Харин Засгийн газрын яамд, сайдуудыг УИХ дахь бүлэг, фракцууд болоод Ерөнхийлөгч хувааж авдаг систем тогтсон. Энэ бүхнийг бодитой харах ёстой. УИХ, Ерөнхийлөгч сайн дураараа гүйцэтгэх эрх мэдлийн ажлыг булааж авч хийдгээ одоо болих хэрэгтэй. Тэгэхгүйгээр Монгол Улсын Засгийн газар ажлаа хийж чадахгүй. Өнөөдөр ч МАН үндсэндээ утсан хүүхэлдэй хэлбэрийн Засгийн газартай байна. Энэ бол Монгол Улсад л хортой. Бас нэг асуудал нь УИХ нь хууль тогтоох ажлаа л хий. Тогтоосон хууль тогтоомжоо үр дүнтэй хянах чадвараа дээшлүүл. Битгий Засгийн газрын, гүйцэтгэх эрх мэдлийн ажилд хутгалдаж ороод бай гэх асуудал. Өнгөрсөн хэдэн жилд энэ хутгалдах ажлыг манай нам маш сайн өөгшүүлсэн, МАН түүнийг нь маш сайн уламжилж байна. Намын дарга нь УИХ-ын дарга байх юм бол Засгийн газар зүгээр л хүүхэлдэй. УИХ-ын даргын албан тушаалаар Засгийн газрыг юу ч биш болгож болдгийг манай нам хангалттай харуулсан. Ерөнхий сайд нь эдийн засгийнхаа хөгжлийг хараад Таван толгойг урагшлуулна гэхэд нь УИХ-ын дарга нь намын даргын давхар сүрээр “Чи хэн ч биш шүү” гээд тас цохиод л улс орныг ийм хэмжээнд авчирчихаж байгаа юм. Энэ муу туршлага цааш үргэлжилсээр байвал аюул. Дээр нь Засгийн газраас гадна байгаа шүүх, прокурор, АТГ-ыг нэг гарт төвлөрүүлснээс гадна цэргийн Ерөнхий командлагч гэдэг ойлголтыг өргөсгөж мөрдэс зүүсэн хүн бүрийн командлагч аятай гажуудуулж Засгийн газар дотор байгаа хууль, хүчний бүх байгууллагыг Ерөнхийлөгчийн эрх мэдлийн тойрогт оруулснаар гэмт хэрэгтэй тэмцэх гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийг хэдэн талаас булаацалдахад хүргэсэн. Энэ нь сүүлдээ хэн хэнийг юугаар айлгаж чадах вэ гэдэг рүүгээ очсон.

-Монгол Улсын иргэдийн хувьд татвар гэж юу байдгийг мартчихсан байсан. Гадны улс орнууд 20, 30 хувийн татвартай. Эдийн засгийн хямралаас гарахад татвар л хамгийн зөв шийдэл гэдгийг энэ Засгийн газар мэдэгдсэн?

-Хамгийн аюултай, буруу яриа л даа. Монгол шиг бизнес нь жижигхэн, дэлхий рүү гарч өрсөлдөх чадваргүй, тэгээд хүн бүхэн баялаг бүтээх, өөрсдөө мөнгө олох гэхээс илүүтэйгээр төрийн төсөв дээр хувалз адил шимж амьдарна гэж боддог социалист арга, хандлагаасаа салаагүй ийм нөхцөлд яаж илүү олон бизнесийг бий болгож, яаж ажлын байрыг нэмэгдүүлж, аль болох олон хүнийг төрөөс хамааралгүй орлоготой болгох вэ гэж бодох ёстой шүү дээ. Татвар өндөрсөх тусам Монголын уул уурхайгаас олж байгаа орлого оффшор бүс рүү нүүнэ. Татвар өндөрсөх тутам ажлын байр хумигдаж, авлигын орлого нэмэгдэнэ. Энэ чинь урвуу хамааралтай. Магадгүй намынхаа сонгуулийн тэрбум, тэрбум төгрөгийг босгохын тулд төрийн албан тушаалыг таваар болгож, албан тушаал болгоныг үнэлж зарим гишүүдээсээ мөнгө авчихаад албан тушаалд очсон хүн болгоноо наад албан тушаалаа ашиглаад намдаа өгсөн мөнгөө олоорой гэх шахуу схем бодож олсон хүмүүсийн хувьд татвар нэмэхгүйгээр эрх мэдлийг ашигтай болгож чадахгүй байгаа байх. Түүнээс өөр хүмүүсийн хувьд энэ бол маш харалган, буруу шийдэл.

-Нийгмийн баян хэсгээс татвар аваад ядуу хэсгээ анхаарна. Нийгэм тэгш байх ёстой. Ядуусаа баячууд нь чирч явах учиртай болохоор татвар авах замаар тэгш байдлыг бий болгоно гэж ярих юм?

-Социализм яг л ингэж эхэлдэг. Эцэстээ авьяастай, хөдөлмөрч, хуримтлалтай хүмүүсээ үзэн ядаад дуусдаг. Уул нь шударга татвар, компаниудын нийгмийн хариуцлагын чөлөөт тогтолцоо баялаг бүтээгчид нь галт тэргээр бол толгой нь болж нийгмээ хөгжил дэвшил рүү чирэх боломжийг олгодог. Толгойгоо тонож дээрэмдэх, тэрийгээ шударга гэж зарлах байдлаар урагшлахгүй ээ. Үүнийхээ ялгааг ойлгох ёстой. Монгол Улсад баян хүн гэж хэн байгаа юм бэ. Цөөн тооны, уул уурхайг түшиглэсэн эсхүл томоохон банкуудыг эзэмшсэн хэсэг хүмүүс их баян харагдаж байгаа байх. 150 метр квадрат талбайтай орон сууц гэдэг чинь манай дундаж ангийн амьдрах гэж зорьж байгаа мөрөөдөл нь шүү дээ. 150 метр квадрат байна уу, 100 метр квадрат байна уу байранд амьдарч байгаа төрд ажилладаггүй иргэд чинь ипотекийн зээлд хамрагдахгүй, банкны өндөр хүүтэй арилжааны зээлээр мөнгөө хүүлүүлээд амьдарч байгаа. Зарим нэг нь байраа банкинд барьцаанд тавьчихаад бизнесийн зээл аваад хэдэн хүнийг ажилтай, цалинтай болгоод төрд татвараа төлөөд өөртөө алдаг оног ашиг хийгээд явж байгаа. Миний эргэн тойронд байгаа жижиг сажиг бизнес хийдэг хүмүүсийг харахаар амьдарч байгаа байшин, унаж байгаа машин нь банкны барьцаанд л байх. Татварыг нь нэмнэ гэхээр тэр хүмүүс бизнес, машин, байраа банкинд алдаад л дуусна. Банк нь яахав, тэр хүмүүсийн юмыг хурааж аваад тэрнээсээ олсон ашгаа шийдвэр гаргаж өгсөн улстөрчдөд хувь болгож өгөөд л дуусна. Ер нь Монголд өөдтэй, өнгөтэй бүх бизнесийг банкууд худалдаж авч байна.

-Яагаад?

-Яагаад гэвэл хамгийн ашигтай бизнес нь мөнгө хүүлэх болчихсон, нөгөө талдаа бизнес хийх гэж оролдсон хүн бүхэн банкны өндөр хүүнд ашгаа өгөөд сүүлдээ бизнесээ алдаад дампуурч байна. Энэ эрүүл тогтолцоо биш.

Би боддог юм заримдаа. Монголд байгаа банкууд монгол нэртэй байгаа болохоос биш банк мэддэггүй, мөнгөтэй, гадны эздийн Монголд мөнгө хүүлдэг систем болоод хувирчихлаа даа гэж. Тэгээд бага хүүтэй, урт хугацаатай мөнгө Монголд орж ирэхийг бүгдээрээ жадлан эсэргүүцээд хариуд нь богино хугацаатай, өндөр хүүтэй мөнгөөрөө Монголын бизнес, иргэдийг боомилон унагана. “Эрдэнэт”-ийг байна уу, Багануурыг байна уу, Улаанбаатар хотод байгаа хамгийн ашигтай газар, бизнесийн боломжийг хэн худалдаж авч байна. Банк л худалдаж авч байна. Тэнд бизнесээ хийх гэж оролдож байсан хүмүүс бүх юмаа алдаад дундаж ангиасаа ядуу анги руу шилжиж унаж байна. Ийм нөхцөлд баячуудын татварыг нэмнэ гэдэг гоё популист үгтэйгээр дундаж ангиа сүйрүүлэх бодлого хэрэгжүүлж болохгүй.

Энэ бодлого нөгөө талдаа том байртай төрийн алба хаагчдын нэхдэг авлигын дүнг л өсгөнө.

-Урьд нь хэн нэгэн дарга өөрийн гэр бүлийн хэн нэгнийг дэргэдээ авахаас зайлсхийдэг байсан бол одоо эсрэгээр болжээ. Улс төр дэх ураг садны холбоо ил цагаан болж байна?

-Үүн дээр хоёр зүйлийг ялгаж зааглах ёстой юм болов уу гэж хардаг. Хувь хүнийхээ хувьд чадвартай, боловсролтой хүмүүс хэн нэгний хүүхэд, хамаатан байгаагийнхаа төлөө өөрийнхөө авьяас, хүч боломжоор үнэлэгдэхгүй ялгаварлагдаж гадуурхагдах харамсалтай л даа. Гэхдээ ямар ч чадвар, боловсрол, туршлагагүй нэгэн зөвхөн аав ээж, ах дүү, хамаатан садан нь эрх мэдэлтэй, албан тушаалтан байгаагийн хувьд лифтээр гарч ажил, албан тушаалд очих нь шударга биш. Тэгэхээр асуудлыг бодитойгоор харах ёстой. Бодитоор хараад хэн нь хэн бэ, үнэхээр энэ салбарт ямар ч түүхгүй, туршлагагүй, хийх гэж байгаа ажлынхаа түвшинд хүрэх боловсролгүй мөртлөө зөвхөн тэрний тэр, энэний энэ гэж очиж байгаа бол боль оо гэхээс өөр аргагүй. Энэ бол авлигын нэг хэлбэр. Хахууль авах нь дан ганц авлигыг илэрхийлдэггүй. Танил тал, хамаатан саднаараа нийгмийн боломжийг хүртэх гэдэг бол непотизм гээд авлигын бас нэг хэлбэр. Ийм авлигыг өөгшүүлж болохгүй байх аа.

Categories
мэдээ нийгэм

Тав хүртэлх насныхны эрүүл мэндийн зардал үнэ төлбөргүй болно

эрүүл мэндийн даатгалын зурган илэрцүүдЗасгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн салбарт дөрвөн зорилт бүхий 22 үйл ажиллагаа, 140 гаруй ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Уг хөтөлбөрт 5 хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байхаар тусгажээ. Эрүүл мэндийн яамнаас НҮБ-ын хүүхдийн сангийн шугамаар үйлдвэрлэгч газраас нь худалдан авалт хийх хүсэлт тавьсан байна. Түүнчлэн ирэх онд түргэн тусламжийн машин дутагдалтай байгаа 151 сумыг түргэний машинаар хангах, орон нутгийн нэгдсэн эмнэлгийг рентген аппаратаар хангах зэрэгт шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлүүлж байгаа аж.