Categories
мэдээ нийгэм

Баатруудын хүндэтгэлийн цогцолборыг нээлээ

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Батлан Хамгаалахын Их Сургуулийн 95 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан тус сургуулийн талбайд Монгол улсын баатруудын хүндэтгэлийн цогцолборыг байгуулсан байна. Тус цогцолборын нээлт өнөөдөр боллоо.

Батлан Хамгаалах Их Сургууль нь морин цэрэг, артилерийн богино хугацааны дамжаанаас их сургууль болон хөгжсөн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд 100 гаруй мэргэжлээр 70 гаруй мянган мэргэжлийн боловсон хүчнийг сурган бэлтгэжээ. Төгсөгчдийн дундаас Монгол улсын маршал, өрлөг жанжин Г.Дэмид, Монгол улсын баатар М.Экей, Л.Гэлэгбаатар, Ц.Олзвой, Д.Хаянхярваа, Д.Данзанваанчиг, Монгол улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, Ж.Ёндон, дэслэгч генерал Д.Ёндондүйчир, Л.Моломжамц, Ц.Тогоо нарын хүмүүсийн гэрэл зургийг цогцолборт байршуулжээ.

БХИС төгсөгч болон ажиллагсдын дундаас Монгол улсын маршал 1, Монгол улсык баатар б, Монгол улсын төрийн соёрхолт 2, Монгол улсын гавьяат цолтон 16, төр, цэргийн зүтгэлтэн 23, Цэргийн дээд алдар цолтон 68, Шинжлэх ухааны доктор, профессор 3, Доктор, профессор 21, БХИС-ийн Хүндэт доктор 10, Хүндэт профессор 7 төрсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс “Оюутолгой” төслөөс 10 жил ногдол ашиг хүртэхгүй гэв

“Рио Тинто” групп “5.3 тэрбум долларын өртөг бүхий далд уурхайн бүтээн байгуулалтыг эн тэргүүнд тавин ажиллаж байгаа Монгол Улс “Оюутолгой” төслөөс 10 жилийн хугацаанд ногдол ашиг хүртэхгүй” гэж мэдэгдсэнийг “Вloomberg”уламжлав.

Тус компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак хэлэхдээ “Оюутолгой” бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлмэгц дэлхийн хамгийн том таван зэсийн уурхайн нэг болно. Монголын уул уурхайн түүхэн дэх хамгийн том энэ орд тус улсын ДНБ-ий гуравны нэгийг дангаараа бүрдүүлэх боломжтой. “Оюутолгой” бол урт хугацааны төсөл гэдгийг бид мартаж болохгүй. Ордын дэд бүтцийг бий болгоход таван жил, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд 7-9 жилийн хугацаа хэрэгтэй” гэж ярьжээ.

Мөн тэрээр “Бидний ажил дуусах хүртэл буюу ирэх 10 жилийн хугацаанд хэнд ч ногдол ашиг төлөхгүй. Энэ оны эхний хагаст манай компани “Оюутолгой” ордоос 53 сая долларын цэвэр орлого олсон” гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил урагштай, одоогийн байдлаар 1600 хүн уг төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд оны эцэст ажилчдын тоо 2400-д хүрэх аж.

Categories
мэдээ улс-төр

Оффшор бүсэд хадгаламж эзэмшихийг хориглох хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.10.07/ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүлэв.

Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд компаний хувьцаа эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурчээ. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд оффшор бүс буюу гадаад улсад данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа аж.

Иймд Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ, эсхүл нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үед гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох асуудлыг тодорхой зохицуулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ёс зүйн хэм хэмжээг баримтлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эдгээр албан тушаалтныг гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай зохицуулалтыг шинээр тусгажээ. Түүнчлэн уг хориглосон зохицуулалттай холбогдуулан нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээд болон албан тушаалтан урьдчилан мэдүүлэх үүрэгтэй байх, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг тодорхой тусгасан байна.

Нийтийн албан тушаалтаны гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хөндөхгүй байх, бусад хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суух, зорчих зэрэг хэрэгцээ шаардлагыг харгалзан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах асуудлыг хориглохгүй байхаар зохицуулсан аж. Хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн албан тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Украйны “амьд барби” нүүр будалтаа ингэж хийдэг /видео/

Энэ бүсгүй 2002
оноос олон нийтийн сүлжээнд зургаа байрлуулснаар алдаршиж Амьд Барби гэгдэх
болсон. Түүний бэлхүүс нь 48 см, өндөр нь 170 см, цээжний тойрог нь 86 см, 42
кг жинтэй гэнэ. Амьд барби нь олон нийтийн сүлжээнд Аматеу нэртэй. Нарны бурхан
гэсэн утгатай энэ нэрэндээ маш дуртай гэнэ. Тэрээр одоо Одесс хотноо нөхрийнхөө
хамт амьдардаг. Гэр бүлийн хүн нь бизнес эрхэлдэг. Хааяа найз нар нь гэрт нь
зочлоход зураг авахыг зөвшөөрдөггүй гэнэ. Өөрийнх нь ярьснаар сайхан бие, зүс
царай нь бурхны хишиг аж. Тэрээр Перуд бөөгийн мөргөлд оролцож байхдаа зургаан
метр урт, гэрэл цацруулсан сонин биетийг харсан гэнэ. Түүний Барби шиг
харагддаг бас нэгэн нууц нь нүүр будалтанд байдаг. Тэрээр мэргэжлийн нүүр
будагчаас дутахгүй макияж хийж нүднийхээ солонгон бүрхэвчийг том харадуулахын
тулд тусгай линз зүүдэг гэнэ.

Categories
энтертаймент-ертөнц

“Face of Beauty International 2016” тэмцээний ТЭРГҮҮН титмийн эзэн маргааш тодорно

“Face of Beauty International 2016” олон улсын миссийн тэмцээн есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 09-ний хооронд манай улсад болж байгаа

билээ.

Тэргүүн титмийн төлөө өрсөлдөхөөр 60 орны гоо бүсгүй хүрэлцэн ирээд байгаа юм.

Тэмцээний шүүгчээр хөтлөгч П.Анужин, Украйны “АМЬД БАРБИ” Валерия Лукьянова, “Face of Beauty International” тэмцээнийг үүсгэн байгуулагч Мила Мануэль нар ажиллаж байна.

Урьдчилсан шалгаруулалтын хамгийн сүүлийнх нь болох “Үдшийн гоёлын даашинз”-тай гоо бүсгүйчүүдийг шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 5-нд АСЕМ Вилла-д боллоо.

Энэхүү шалгаруулалтаас шилдэг 15 бүсгүйг тодруулжээ. Үүнд:

  • Португаль
  • Алтайн Бүгд Найрамдах улс
  • Словак
  • Парагвай
  • Мьянмар
  • Тайланд
  • Хятад
  • Унгар
  • Филиппин
  • ОХУ
  • Солонгос
  • Монако
  • Гондурас
  • Монгол
  • Шри-Ланк улсын бүсгүйчүүд багтлаа.

“Face of Beauty International 2016” олон улсын гоо бүсгүйчүүдийн тэргүүн титэмийн эзнийг шалгаруулах ёслол КОРПОРЭЙТ зочид буудлын концертийн их танхимд аравдугаар сарын 08 ны Бямба гаригт 19:00 цагаас болно.

Тасалбарыг 1900-1800, 8080-7070 буюу https://www.ticket.mn/event/131/-ээс захиалах боломжтойг зохион байгуулагчид хэллээ.

Эх сурвалж: “Face of Beauty International 2016” тэмцээнийг зохион байгуулах комисс

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар агнасан 216 шонхор, 5 угалзын хохирлыг барагдуулахыг шаардлаа

Шонхор шувуу болон бусад ан амьтны хууль бус агнуурын асуудлаар Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, “Ногоон Парламент”-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар асуудлын талаар МБОИЗ-ийн дэргэдэх “Ногоон Парламент”-ын тэргүүн Д.Гэрэл “Хууль бус ан агнуурын асуудлаар өнгөрсөн онд 310 шонхорын 5.4 тэрбум төгрөгийн хохирлыг Монгол Улсад барагдуулж байсан.

Гэвч энэ жил дахин ан агнуурын хууль бус наймааны нууц тогтоол энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр гарсан байна.

Монгол Сафари ХХК-ийн эзэн У.Буяндэлгэр, “Луук Монголия” ХХК, “Степ Номад” ХХК компаниудын эзэн Г.Баттулга Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Д.Даваасамбатай хуйвалдаж, сайдын тушаалыг зөрчиж, хуваарилаагүй байхад угалзын ан хийх зөвшөөрөл олгосон байгаа юм. Ингээд таван угалз хууль бусаар агнасан байна.

Мөн бид хууль бус агнуурын асуудлаар хэлэлцээ хийж,
• Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав,
• Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар,
• Хууль Зүйн Яам,
• Байгаль Орчны Яаманд энэ асуудлаар хариулт авахаар бичиг явуулсан боловч сар болж байхад одоог хүртэл хариу хэлээгүй байна.

Нэг шонхор шувуунаас 11,760 ам.доллар улс авах ёстой байдаг. Энэ жил бидний мэдэж байгаагаар 200 шонхор гарчихсан байна. Үүнээс гадна өнгөрсөн онд Арабуудад 13 шонхор Хөвсгөлд, 3 шонхор Дорнодод бариулахаар зөвшөөрөл өгчихсөн байсан. Нийлээд 216 шонхорын хохирлыг барагдуулах ёстой.

Тийм учраас хот, хөдөө байгаа ард иргэд өөрсдөө энэ байдлаа хянах хэрэгтэй байна.Монголчууд хараа гүйцэх газраа хамгаалж ирсэн юм шүү. Бид эдгээр хулгайн ан агнуурын талаарх асуудлыг АНУ-ын импорт, экпортод хяналт тавьдаг байгууллагад хүсэлт, мэдэгдэл явуулсан.

Удахгүй Европын Холбоонд мэдэгдэл хүргээлнэ. Ийм байдлаар бид өөрсдөө тэмцэх ёстой. Газар шороог нь ухаж байна. Одоо ан амьтныг нь зөөгөөд дууслаа. Гөрөөчин биднийг хулгайн анчин гэж нэрлэчихээд өөрсдөө ангийн хулгай хийгээд явж байна” хэмээн тайлбарлалаа.

Мөн энэ тухай МБОИЗ-ийн гишүүн, “Ногоон Парламент”-ын гишүүн Б.Батболд“Бид ан амьтнаа өөрсдөө өсгөж, үржүүлэх, хамгаалах ёстой. Гадныхан ямар ч зөвшөөрөлгүй ан амьтан агнаж, тоглоом хийж байна.

Хэрвээ жирийн нэг малчин эргэн зээр агнаад идчихсэн бол өнөөдөр тэр хүнд эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байхыг та бүхэн харах л байх. Ийм баримт нотолгоо байхад, Байгаль орчны эрүүгийн хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн энэ хэрэгтэй яагаад тэмцэхгүй байгаа юм. Үүнийг шалгах хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр төрөхийн амаржих өрөөний тааз нуржээ

Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын мэс заслын өрөөний тааз энэ сарын 5-ны өдөр нуржээ. Энэ асуудлаар тус эмнэлгийн удирдлагууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Эмнэлгийн өргөтгөлийн хэсгийг 2013 оны хоёрдугаар сарын 28-нд Улсын комисс хүлээн авчээ. Эмнэлэгийнхэн тохижилтын ажил хийгээд тухайн оны зургаадугаар сарын 18-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлсэн байна. Энэ барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Цаст консракшн” компани ажиллажээ.

-Өдөрт дунджаар таван хүнд хагалгаа хийдэг. Тааз нурснаас болж агааржуулалтын системээр дамжин бусад гурван өрөө бохирдсон. Тийм учраас төлөвлөгөөт болон яаралтай хагалгаа бүрэн зогссон. Төлөвлөгөөт мэс заслуудыг хойшлуулж, яаралтай хагалгааг ЭХЭМҮТ-д хийхээр Эрүүл мэндийн газраас зохицуулсан.

Энэ эмнэлэгт эмэгтэйчүүдийн бүх төрлийн хагалгаа хийдэг. Өндгөвчний хортой, хоргүй хавдар, үргүйдэл, шээс задгайрах гэх мэт өвчнүүдэд хагалгаа хийдэг. Гэхдээ энэ тасагт жирэмсэн ээжүүдэд хагалгаа хийдэггүй гэнэ. Жирэмсэн ээжүүд маань айдаст автах вий гэж эмч нар хамгийн их санаа зовж байгаа юм байна.

Харин нөгөө гурван өрөө нь энэ өрөөтэй яг адилхан зураг төсөл, технологиор хийгдсэн. Тийм болохоорнурахгүй гэх баталгаа байхгүй гэж эмч нар ярьж байна.

Энэ өрөөнд байсан тоног төхөөрөмжийн үнийг тооцож үзэхэд 69.5 сая төгрөгийн хохирол учирсэн байна. Жишээлбэл, унтуулгын аппарат 44 сая төгрөгийн үнэтэй, таазны гэрэл 23.5 сая төгрөг гээд ойролцоогоор 69.5 сая төгрөгийн бодит хохирол үүсчээ. Тааз нурсан даруйд Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналт, цагдаа болон Нийслэлийн холбогдох албаныханд хандаж, нөхцөл байдлыг танилцуулсан байна.

Мэргэжлийн хяналтын байцаагч эхний байдлаар албан бусаар “Тааз нурсан нь стандартын бус бэхэлгээ, барилгын материал ашигласантай холбоотой” гэх мэдээллийг эмнэлгийн удирдлагуудад өгчээ.

Эмнэлгийнхний зүгээс “Цаст констракшн” компанид эдгээр өрөөнүүдийг шинээр тохижуулан засварлаж өгнө үү гэдэг шаардлага тавьчихаад, хариу хүлээж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Спортлог Улаанбаатар” өдөрлөгийн үеэр зам хаана

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойд зориулан “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг зохион байгуулна. Тус өдөрлөг энэ сарын 08-ны өдрийн 10:00-17:00 цагт Сүхбаатарын талбайд болно.

Үүнтэй холбогдуулан 08-ны өдөр 08:30-16:00 цагийн хооронд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ээс – Дүнжингаравын худалдааны төвийн уулзвар-Хүннүгийн зам – “Амгалан өртөө” хүртэл замыг хаах юм байна

Categories
мэдээ улс-төр

Татварыг хөнгөлөх хуулийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн ОАТ-ын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Хуулийн төсөлд үйлчилгээ, худалдааны салбарыг нэмж оруулах хэрэгтэй.

Холбогдох байгууллагууд тооцоо судалгаагаа тооцон оруулж ирэх байх. Энэ хууль батлагдсанаар далд эдийн засаг ил болж, үйлдвэрлэл нэмэгдэх байх.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаа нь зөв. Ер нь аж ахуйн нэгжүүд бүгд дампуурчихаад ажиллахгүй байгаа юм биш. Нэг хэсэг нь улсын бүртгэлд бүртгүүлчихээд үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа. Зарим хэсэг нь үйл ажиллагаагаа түр түдгэлзүүлсэн. Мөн зарим хэсэг нь дампуурсан байгаа. Цаашдаа аж ахуй нэгжүүдээ алагчлахгүй байх хэрэгтэй. Эдийн засаг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Торгуулийн хугацааг уртасгах, хаагдсан дансыг нээх Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байна. Бидэнд бодлогын нэгдэл, судалгаа тооцоо хэрэгтэй байгаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Аж ахуйн нэгжүүдийн ОАТ-ын тухай хуулийн төслийг хоёрдмол утгаар нь дэмжих боломжгүй байна. Харилцан хамааралтай аж ахуйн нэгжүүдийн орлогын нийлбэрээс хамааран татварын хөнгөлөлтөд хамруулах эсэхээ шийднэ гэж байгаа. Энэ бол хугацаатай хууль гэдгийг аж ахуйн нэгжүүдэд сурталчлах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-Татварын орлогыг бууруулснаар үйл ажиллагааг нь өргөжүүлж байна гэж байна. Цаашдаа аж ахуйн нэгжүүдээ хэрхэн ажиллахад нь анхаарах хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийг яаж сэргээх вэ. Орон нутгийн сонгууль хаяанд тулаад ирсэн байна. “Эрдэнэт-ийн 49 хувийг гарын үсэг зураад хуйвалдаад авчихдаг юм биш. Өнөөдөр улстөр хийх цаг биш. Монголын улстөр хэзээ ч булаацалдаанаасаа салахгүй нь.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Хуулийн төслийг энэ хэлбэрээр дэмжих боломжгүй байна. ЖДҮ эрхэлж, ажлын байр бий болгож байгаа хүмүүсээ дэмжих хэрэгтэй. Харин Засгийн газар тооцоо судалгаагаа сайн боловсруулж оруулж ирмээр байна.

Ийнхүү гишүүд санал хэлсний дараагаар Аж ахуйн нэгжийн ОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны дүгнэлтээр санал хураалт явуулав.

Гишүүдийн 63 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Ингээд хуулийн төслийг эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараагаар нь ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотой Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг бүлгийг хүчингүй болгох тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.

Categories
мэдээ соёл-урлаг

“Цагаан уул” наадмын эзнээр Н.Минжинсайхан тодорлоо

Хайрын шүлгийн “Цагаан уул” наадам 18 дахь жилдээ болж өнгөрлөө. Энэ жилийн наадмын тэргүүн байранд МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Н.Минжинсайхан тодорч, залуу яруу найрагч Б.Алтанхуяг дэд байрын шагнал хүртлээ.

Наадмын шагналт гуравдугаар байрт яруу найрагч Б.Хургаа, дөрөвдүгээр байрт яруу найрагч Э.Гантулга, тавдугаар байрт А.Сүглэгмаа нар шалгарав. Дээрх наадам нь энэ жил 18 дахь удаагаа болсон бөгөөд Монголын залуучуудын холбооноос санаачлан МЗЭ, МҮОНРТ хамтран зохион байгууллаа.