Categories
мэдээ нийгэм

Угаартах гэж байсан 49 иргэнийг аварчээ

Өчигдөр 19:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43 дугаар байрны суурийн давхараас утаа гараад байна гэсэн дуудлага Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүлгийг очиход суурийн давхарт хэрэглээний халуун ус халаах зориулалтай 1 тн багтаамжтай 4 ш халаагчийн гадна дулаалга шатаж байсныг нэмэлт дуудлагаар 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж албан хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна.
Гал түймрийн улмаас тус байрны 1-9 давхар бүхэлдээ утаанд автсан байсан тул иргэдийг утаанд хордож амь насаа алдахаас урьдчилан сэргийлж 98 иргэнийг гарган НЯТТТ-ийн эмчтэй хамтран 69 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн хордсон байж болзошгүй 4 сартайгаас 8 насны 14 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэж яаралтай үзлэгт хамруулсан байна.
Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн биеийн байдал 21:30 цагт сайжирч хэвийн болсон тул эцэг эхэд нь хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Олимпийн медальтнуудад “Хангарьд” одон гардууллаа

Бразил улсын Рио Де Жанейро хотод болж өнгөрсөн зуны олимпын 31-р наадмаас манай улсын тамирчид 1 мөнгө, 1 хүрэл медаль, паралимпийн 15 дахь удаагийн наадмаас хоёр хүрэл медаль хүртсэн. Эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж, төрийн далбаагаа олимпын тэнгэрт дөрвөнтөө мандуулсан тамирчдад өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Хангарьд” одон гардууллаа. Шагналыг НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар гардуулан өгсөн юм.
Нийслэлийн хамгийн том шагнал болох “Хангарьд” одонгоор нийт 80 гаруй хүн шагнагджээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хангарьд” одонгоор шагнагдсан тамирчиддаа баяр хүргээд цаашдын үйл хэрэгт нь өндөр амжилт хүслээ. Мөн НИТХ-ын дарга Ц.Сандуй “Хангарьд одонг бид тухайн жилийн хамгийн их амжилт гаргасан, хүндтэй хүмүүст гардуулдаг. Тамирчдаас анх 2008 оны Бээжингийн олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад гардуулж байсан. Мөн 2012 оны Лондонгийн олимпын медальт тамирчдад олгосон. Саяхан Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа ч спортын салбар, тамирчдыг дэмжих тал дээр анхаарсан” гэлээ.
РИО-2016 зуны олимпын хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай “Би 2014 оны Инчоны Азийн наадамд түрүүлээд ирэхдээ “Нийслэлийн хүндэт тэмдэг”-ээр шагнуулж байсан. Өнөөдөр энэхүү хүндтэй одонгоор шагнагдсандаа баяртай байна. Мөн 2009, 2010 онд нийслэлийн оюутны шигшээ багт хамрагдаж байсан. НИТХ болон НЗДТГ-ын хамт олонд баярласнаа илэрхийлье” гэсэн юм. Мөн Паралимпийн наадмын хүрэл медальт тамирчин Э.Содномпилжээ “Нийслэлийн хүндтэй шагналаар шагнуулсанлаа баяртай байна. Тамирчин бидэнд их урам зориг өглөө. Хөдөлмөр зүтгэл, амжилтыг маань өндрөөр үнэлсэн нийслэлийн удирдлагуудад баярлалаа” хэмээн сэтгэлээ хуваалцлаа.
Паралимпийн наадмын хүрэл медальт тамирчин Б.Ууганхүү хэлэхдээ “Юуны өмнө нийслэлийн удирдлагуудад баярласнаа илэрхийлье. Тамирчин бидний хувьд төр засгийн дэмжлэг хамгийн их хэрэгтэй байдаг. Бидний амжилтын ард маш том баг, хамт олны хүч хөдөлмөр байдаг. Нийслэлийн удирдлагууд тэдний хөдөлмөрийг давхар үнэлж байна гэж ойлгож байна.” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Малчдыг хөдөлмөр хамгааллын хувцастай болгох санал ирүүлжээ

СХД-ийн 17-р хорооны иргэд сонгогчидтой уулзах үеээр 32-р байрны иргэн өндөр настан Лувсандоржийн Санжаа гуай үнэтэй санал ирүүллээ. Малчдыг хөдөлмөр хамгааллын хувцастай болгох талаар ажил хэрэгч санал хэлж байна. Түүнийг та бүхэнтэй хуваалцаж байна.

Малчдыг хөдөлмөр хамгаалах хувцастай болгох талаар санал

Монгол эх орон минь өргөн дэлгэр нутагтай. Арвин баялаг мал сүрэгтэй баатарлаг малчид та бүхний хөдөлмөр зүтгэлийн үр дүнд мал сүрэг нь жилээс жилд өсөн үржиж, ард түмэн биднийгээ тэжээн хооллож ирсэн уламжлалтай.

Сүүлийн жилүүдэд байгаль дэлхийн араншин эрс өөрчлөгдөж, цаг уурын аюултай үзэгдэл ойр ойрхон гарч хор хохирол үлдээх боллоо. Энэ аюултай үзэгдэл нь хүчтэй цасан болон шороон шуурга, гэнэтийн их устай бороо, мөндөр орох үзэгдлүүд тохиолдож, малчин та бүхэнд хор хөнөөлөө үлдээж байгаа явдлыг сонсож, сэтгэл их зовинож байдаг.

Ийм аюултай гэнэтийн үзэгдлүүд гарахгүй гэх баталгаагүй. Үүний учир малчин та бүхэнд хот суурийн газрын бид хэрхэн туслахын тухай бодох юм аа. Малчин та бүхэн байгалийн аюултай үзэгдлээс биеэ хамгаалах хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл байнга авч явах хэрэгтэй. Хүнд үед ашиглаж занших, амь биеэ хамгаалах бололцоотой, энэ зорилгын үүднээс дараах саналыг та бүхний сонорт хүргэж байгааг хүлээн авна уу. Малчин айл бүхэн малчны үүргэвчтэй байх хэрэгтэй байна. Энэ үүргэвчинд байх зүйлсийг товч танилцуулъя.

Малчны үүргэвчинд байхзүйлсийн жагсаалт:

  1. Сайн чанарын үүргэвч
  2. Өмд, цамц, малгай үргэлж хийгдсэн (Комбинзон) 1ширхэг
  3. Нимгэн, зузаан хуруутай бээлий 2 ширхэг
  4. Жижиг транзистор 1 ширхэг
  5. Дуран 1 буюу 2 нүдний байж болно. 1 ширхэг
  6. Зүг чиг заагч (Компасс) 1 ширхэг
  7. Дохио өгөх гар чийдэн 1 ширхэг
  8. Нар, салхинаас хамгаалах нүдний шил 1 ширхэг
  9. Амны хаалт (маск )
  10. Асаагуур, шүдэнз тус тус 1 ширхэг
  11. 5 – 1 литр багтаамжтай халуун сав 1 ширхэг
  12. Хүнсний зүйлс Борц, гоймон, будаа, боорцог гэх мэт
  13. Эмийн сангийн хайрцаг (Эмүүд, боолт, иод, спирт, хөвөн гэх мэт )
  14. Сайн чанарын гар утас 1 ширхэг
  15. Дохио өгөх дарцаг 4*60 харьцаатай цагаан, улаан
  16. Жижиг майхан аяны, эсвэл хөнжил

Эдгээр зүйлсийг үүргэвчинд байнга бэлэн хийсэн байх ёстой. Цаг агаар муудсан үед алс зайтай газар малд явах, эрэлд явах, хадлан тэжээлд бэлтгэх, өвөлжөө, намаржаагаа засаж сэлбэх гээд гэрээсээ хол явах үедээ байнга авч явах хэрэгтэй. Айлд нэгээс хоёр ширхэг байхад болно.

Малчины хөдөлмөр хамгаалын хувцас хувцасны онцлогууд:

1. Салхи ус нэвтрэхгүй, буцаж хөлөргөхгүй материалтай байх

2. Бие засахад саадгүй ар тал, урд тал

3. Өмсөж тайлахад хялбар хөвөрдөг товчтой

4. Хэмжээ том учир гадуур хувцасаа тайлахгүй.

Бие жижиг хүн багасгах кнопон болон наалдах

Хасууртай. Мөн уяагаар ч богиносгоно.

5. Хувцасны материал нь хөнгөн , нимгэн, бат бөх,

Эдэлгээ даах чадвартай байна.

6. Уул хувцас нь комбинзон маяг загварт хамаарна.

Өмд, цамц, малгай бүгд үргэлж хийгдэнэ.

Өвдөг, тохой, суудал давхар оёдолтой байна.

Мөн оёдол нь бат бөх утсаар давхар, үзэмжтэй оёдолтой байна.

Хувцасны өнгө морь, мал үргэхгүй даруухан байх дээл гуталны гадуур өмсөх бололцоотой элбэг байх.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд ажлын хувцас үйлдэврлэдэг үндэсний үйлвэрлэгчид олноор бий болж байна тэд эдгээр санааг ажил болгон хамтран хэрэгжүүлж чадвал нэгдүгээрт үндэсний үйлдвэрлэгчид ажил орлого нэмэгдэнэ, хоёрдугаарт малчдын аж амьдралд ч чухал сайн үр нөлөөг авчирах нь гарцаагүй юм.

Санаачлагч: СХД-ийн 17-р хорооны 32 дугаар байрны иргэн өндөр настан Лувсандоржийн Санжаа 2016 оны 10 дугаар сарын 06. Холбоо барих утас: 89989455

Иргэдийнхээ бүтээлч санааг ажил болгохын төлөө зүтгэнэ. СХД-ийн 17 дугаар хорооны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Ш.Отгон-Өлзий

Categories
мэдээ нийгэм

Цахимаар танилцсан зургаан иргэнийг сүрдүүлжээ

Цахим орчинд хуурамч хаяг нээж бусадтай танилцаж, эргээд сүрдүүлэх тохиолдол дахин цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тухайлбал, Улаанбаатар хотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М, Б нар нь цахим орчинд бусдын зургийг зөвшөөрөлгүй байршуулан хуурамч фэйсбүүк хаяг үүсгэж иргэдтэй танилцан дотносдог аж. Улмаар хувийн мэдээлэл, бичлэгийг нь цуглуулж байгаад эргээд их хэмжээний мөнгө өг гэж сүрдүүлдэг байжээ.

Эдгээр залуус хувь хүний мэдээллийг олон нийт, найз нөхдөд нь тараана хэмээн сүрдүүлж зургаан иргэнээс их хэмжээний мөнгө авсан гэмт үйлдлийг бүлэглэн үйлдэж байсныг таслан зогсоосон байна, Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн тус тус шалгагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хятад эмэгтэй газартай болохын тулд хүүхдээ монгол эмэгтэйн нэрэн дээр бүртгүүлжээ

Өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллага хүний наймаа байж болзошгүй гэх үндэслэлээр Замын Үүдээс наймдугаар сарын 15-ны өдөр БНХУ-ын иргэн Чин Пенг болон Ли нарыг баривчлан шалгаж эхэлсэн. Ингээд есөн сарын 1 өдрөөс эхлэн тус Хятад иргэдийг Ганц худгийн 461-р хорих ангид 14 хоног хорьж, гурван сартай хүүхдийг нь асрамжийн газарт шүүхийн шийдвэргүйгээр прокурорын тогтоолоор шилжүүлсэн байна.

Хятад иргэдийн талаар тодруулбал, Чин Пенг эмэгтэй 1983 онд төрсөн, Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд 2015 онд сурахаар ирсэн байна. Түүний найз болох Ли гэх эрэгтэй МУИС-д Монгол хэл шинжлэлийн магастирын ангид сурдаг аж.

Уг хэрэг хүний наймаа байгаагүй нь тогтоогдсон бөгөөд Хятад иргэдийн авч явсан гэх хүүхэд өөрсдийнх нь хүүхэд байсан нь ДНК-ийн шинжилгээгээр есөн сарын 15-ны өдөр эцэслэн тогтоогджээ.

Өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллага хүний наймаа байж болзошгүй гэх үндэслэлээр Замын Үүдээс наймдугаар сарын 15-ны өдөр БНХУ-ын иргэн Чин Пенг болон Ли нарыг баривчлан шалгаж эхэлсэн. Ингээд есөн сарын 1 өдрөөс эхлэн тус Хятад иргэдийг Ганц худгийн 461-р хорих ангид 14 хоног хорьж, гурван сартай хүүхдийг нь асрамжийн газарт шүүхийн шийдвэргүйгээр прокурорын тогтоолоор шилжүүлсэн байна.

Хятад иргэдийн талаар тодруулбал, Чин Пенг эмэгтэй 1983 онд төрсөн, Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд 2015 онд сурахаар ирсэн байна. Түүний найз болох Ли гэх эрэгтэй МУИС-д Монгол хэл шинжлэлийн магастирын ангид сурдаг аж.

Уг хэрэг хүний наймаа байгаагүй нь тогтоогдсон бөгөөд Хятад иргэдийн авч явсан гэх хүүхэд өөрсдийнх нь хүүхэд байсан нь ДНК-ийн шинжилгээгээр есөн сарын 15-ны өдөр эцэслэн тогтоогджээ.

Тус хэргийг Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч н.Түвшинбаяр шалгаж байгаад төрөх эмнэлгийн эмч нар нэг сая төгрөг авч хүүхдийн бичиг баримтыг н.Отгонжаргалын нэр дээр гаргасан гэж үзэж авлига авсан байж болзошгүй учир хэргийг харъяаллын дагуу АТГ руу аравдугаар сарын 3-ны өдөр шилжүүлсэн байна.

Монгол асрагч гэх н.Отгонжаргал хүүхдийг өөрийн нэр дээр шилжүүлж авахдаа “Би 2-р төрөхөд 4 сарын 9-нд төрсөн” гэж хэлээд хятад хүүхдийн төрсний гэрчилгээг гаргуулан авсан байна. Үүнийг нь хятад эмэгтэй монгол хэл, бичиг мэдэхгүй учир мэдээгүй өнгөрчээ.

Хятад иргэд гэм буруугүй болох нь тогтоогдож, хорихоос суллагдсаны дараа хүүхдээ нэхэж эхэлсэн байна. Харин одоогийн байдлаар холбогдох албаныхан “Хүүхдийг хэрэг шийдэгдсэний дараа өгнө” гэх тайлбар өгчээ. Тус хятад эмэгтэй гурван сартай хөхүүл хүүхдээ аль асрамжид байгааг мэдэхгүй, хүүхдээ хайсан хэвээр уулзалгүй 1 сар 20 гаруй хонож байгаа аж. Хүүхдээ байцаагчаас асуухаар “Чамд хамаагүй, хэрэг дуусахаар бол” гэж загнадаг аж. Түүнчлэн Хятад иргэн БНХАУ-ын Элчин сайдын яамандаа өргөдөл гаргаад байгаа бөгөөд тус газар ургацын баяр болж байгаа ирэх долоо хоногийн нэгдэх өдөр нээгдэхээр энэ талаар хэвлэлийн бага хурал зарлахаар болжээ.

Хятад иргэдийн өмгөөлөгчөөр ажиллахаар болоод байгаа өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулга авлаа:

-Хүүхэд одоо болтол хаана байгаа нь тогтоогдоогүй байгаа гэсэн энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тийм ээ, олдоогүй тодорхойгүй байгаа. Хятад иргэд энэ асуудлаар надад хандаад ганц, хоёр л хонож байна. Байцаагч амарсан гэдэг шалтгаанаар утсаа авахгүй, олдохгүй байна. Хүүхэд хаана байгаа, эсэн мэнд эсэхийг нь ЦЕГ-аас асуухаар “Манайх шалгаж дуусаад, АТГ руу шилжүүлсэн прокурор л тогтоол гаргаж хүүхдийг асрамжийн газар өгсөн байна. Бид одоо ямар нэг шийдвэр гаргаж чадахгүй болсон” гэх юм. Харин АТГ-т энэ хэрэг очиж амжаагүй юм шиг байна. Хамгийн гол нь хэргийг шилжүүлэхдээ эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргаж явуулдаг шиг хүүхдийг хэрэгтэй хамт давхар, хавсаргах маягаар шилжүүлсэн нь буруу байна. Одоо хүүхэд нь аль асрах газарт байгаа нь мэдэгдэхгүй байна. Эх нь байсаар байхад хөхүүл хүүхдийг асрамжийн газарт шууд шилжүүлдэг хууль эрх зүйн зохицуулалт эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй. Энэ нь өөрөө олон улсын хүүхдийн эрхийн конвенцийг зөрчиж байгаа үйлдэл. Аль улсын иргэн байгаагаас үл хамаарч хүүхэд эхтэйгээ хамт байх, асран хамгаалуулах жам ёсны эрхтэй. Хүүхдийг хохирогч гэж үзээд гэрч хохирогчийг хамгаалах хөтөлбөрт хамруулж асран хамгаалах газарт өгсөн бол эх нь тодорхой болсноор эхийн асрамжинд хүүхдийг шилжүүлэх үүрэгтэй байхад үүнийгээ биелүүлэхгүй байна.

-Хүний наймааны гэмт хэрэг биш гэсэн нь тогтоогдсон юм бол яагаад хүүхдийг нь өгөхгүй байгаа юм бол?

-Хэргийг АТГ руу шилжүүлэхдээ “..хавтаст хэрэгт нотлох баримтаар нярай хүүхдийг хураан авч шилжүүлсэн..” мэт зүйлийг эрх бүхий этгээд хэлж байгаа. Эрүүгийн Хуулийн 49-р зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “эд хөрөнгө хураан авах” заалт байх нь байгаа гэхдээ амьд хүүхдийг эд хөрөнгө хураан авах ажиллагаанд тооцох боломжгүй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.9-д зааснаар “..хөхүүл болон жирэмсэн эмэгтэй..хүнд өвчтэй хүнийг цагдан хорьж болохгүй..”гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн 63-р зүйлд “Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсаныг.. хойшлуулах” гэж хүртэл энэрэнгүй, хүнлэг ёсны зарчимыг хангах зорилгоор оруулж өгсөн байхад албан тушаалтнууд өнөөдрийг хүртэл хууль зөрчих аргаар харгис хэрцгий, хүнд суртал гаргасан байдлаар асуудалд хандаж хүүхдийн эрхийг зөрчиж байна. Хятад Улс хүүхдэд их энэрэнгүй, зөөлөн ханддаг орон, энэ тухай мэдвэл Олон Улсад манай орон л их хэцүү байдалд орно. Манай оронд байдаг нөгөө олон хүүхдийн эрхийн байгууллага, хүний эрхийн үндэсний комиссийнхон хаачсан юм бүү мэд таг чиг л байна. Хүүхэд эхтэйгээ цуг байх нь хэргийг цаашид мөрдөн шалгахад саад болох үндэслэл болохгүй. Учир нь нярай хүүхэд эхтэйгээ үгсэн хуйвалдаж хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж чадахгүй гэж хариуллаа.

Бид хэргийн талаар ЦЕГ, Нийслэлийн Өргөө амаржих газар буюу 2-р төрөх газраас мэдээлэл авах гэсэн боловч энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Мөн хүүхдийн ээж болох Хятад эмэгтэйн хамт явсан найз гэх Ли-тэй утсаар холбогдож асуухад “Хариулт өгөхөөс айж байна” гэсэн хариу өглөө.

Бид ЦЕГ, Нийслэлийн Өргөө амаржих газар буюу 2-р төрөх газраас мэдээлэл авах гэсэн боловч “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн юм. Мөн хүүхдийн ээж болох хятад эмэгтэйн хамт явсан найз гэх Ли-тэй утсаар холбогдож тодруулахад “Яриа өгөхөөс айж байна” гэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголчуудын тухай кино “Үзэгчдийн шилдэг зохиол” шагнал хүртжээ

Монголчуудын амьдрал ахуйг харуулсан Cinelou Films-ын бүтээл “Burn Your Maps” уран сайхны кино Калгаригийн олон улсын кино наадамд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нээлтээ хийсэн юм. Киноны нээлтэнд Канад Улсын Калгари хотод суугаа Монгол Улсын өргөмжит консул П.Валлис болон кино зурганд оролцсон Алберта мужид амьдарч буй монголчууд оролцож хүрэлцэн ирсэн үзэгчдэд монгол ая дуу, үндэсний хөгжим эгшиглүүлж сонирхуулсан байна.

Жил бүр 40 гаруй орны дэлгэцийн урлагийн уран бүтээлчдийн 200 орчим кино толилуулж, шагнал гардуулах ёслолыг зохион байгуулдаг энэхүү наадамд энэ жил үзэгчдийн шилдэг шагналын төрөлд “Burn Your Maps” кино өрсөлдөж “үзэгчдийн шилдэг зохиол” шагналыг хүртлээ.

“Burn Your Maps” кино нь нэгэн америк гэр бүлийн тухай гарах бөгөөд тус гэр бүл нь зургаан сартай нэг охиноо алдчихсан, сэтгэл зүйчийн тусламж авах хүртлээ харилцаа нь хөндийрчихсэн хүмүүс аж. Харин энэхүү гэр бүлийн найман настай хүү Вэс /жүжигчин Жэйкоб Трэмблэй/ өөрийгөө харийн газар төөрж төрсөн Ганзориг хэмээх Монгол малчин гэж боддог. Үүнийгээ эцэг эхдээ хэлж, гэр бүлийнхний хамтаар Монголын уудам тал нутгаар мартахын аргагүй аялал хийсэн тухай тус кинонд өгүүлдэг байна.

Киноны зураг авалтыг Канадын Альберта мужийн хамгийн том хот болох Калгари хот болон Монгол Улсад хослуулан хийжээ. Учир нь киноны гол үйл явдал хүүгийн төрсөн нутаг гэх Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ойролцоо нутагт өрнөдөг байна.

Тус кинонд Канадын Алберта мужийн монголчууд оролцож Монгол соёл, урлаг, үндэсний хувцас, хөгжмийг чадварлаг сурталчилжээ. Мөн МУСТА жүжигчин Ц.Цэрэнболд, жүжигчин Вера Фармига, Виржиниа Мэдсэн болон Мартон Шокас, Сураж Шарма гэх алдартай жүжигчид гайхалтай дүрүүд бүтээсэн юм.

“Calgary International Film Festival” олон улсын кино урлагийн наадам нь жил бүрийн намар 12 хоногийн турш Калгари хотноо зохион байгуулагддаг. Энэ жил 9 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдсан бөгөөд Канад Улсад нэр хүнд бүхий кино наадмын нэг юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.

http://www.calgaryfilm.com/films/2016/burn-your-maps

Categories
мэдээ нийгэм

Д.Сүхбаатарын талбайн “Хонхтой цэцэрлэг”-т өнөөдөр мод тарина

Бүх нийтээр мод тарих Үндэсний өдрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер С.Гантөмөр болон холбогдох хүмүүс өнөөдөр 12.30 цагт Д.Сүхбаатарын талбайн “Хонхтой цэцэрлэг”-т мод тарина.

Хотын төвийн гол гудамжуудад нийтдээ 5 метрийн өндөртэй 200 ширхэг нарс мод тарихаас “Хонхтой цэцэрлэг”-т 56 модыг нь тарих юм.

Ирэх 4 жилд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам хүртэл төмөр зам дагасан ойн зурвас дундуур Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8,000 улиас мод тарих ажлыг эхлүүлнэ. Ингэснээр нийслэлийн иргэд төмөр замаар зорчихдоо модон дундуур зорчдог болох юм.

Энэ ажлын хүрээнд ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг хувийн хэвшлийн байгууллагууд мод тарьж, ногоон байгууламжийн стандартад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хяналт тавина.

Мөн энэ өдрийн хүрээнд дүүрэг бүрт мод, сөөгний тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа гарч, аж ахуйн нэгжүүдийн эзэмшил талбай, айл өрхийн хашаанд мод тарих ажлыг зохион байгуулна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд шинээр тарьсан мод, сөөгөнд усалгаа хийх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлээ.

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Өдөртөө хур тунадас орохгүй

Өдөртөө хур тунадас орохгүй зурган илэрцүүд

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө шөнө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэрч хононо.

2016 оны 10 дугаар сарын 07-ны 20 цагаас 10 дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө Баян-Өлгий, Увсын зарим нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө солигдмол үүлтэй, зарим нутгаар бага зэргийн цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 11-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд Алтайн уулс, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Хугацааны эцсээр өдөртөө ихэнх нутгаар дулаарна.

Categories
гадаад мэдээ

Колумбын ерөнхийлөгч Нобелийн Энхтайвны шагнал хүртлээ

2016 оны Нобелийн энх тайвны шагналын эзнээр Колумбын
ерөнхийлөгч Жуан Мануэл Сантос тодорлоо. Тэрээр Колумб улсад хагас зууны турш
үргэлжилсэн мөргөлдөөнд цэг тавих гэрээ хэлэлцээрийг босогчдын “Фарк”
бүлэглэлийн тэргүүн Тимолеон Жименезтай 2016 оны есдүгээр сарын 24-ний өдөр
“Энхийн хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ.

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

“Мэргэжлийн Засгийн газартай болно гэсэн чинь мэргэжлээр нь ялгаварладаг Засгийн газартай болсон юм биш үү” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрээс “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ” чуулганы мэдээллийг уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УБТЗ дахь МАН-ын дайны түүх нийтлэлийг сонирхоорой.

Баримт, үзэл бодлын 3-р нүүрт “Мэргэжлийн Засгийн газартай болно гэсэн чинь мэргэжлээр нь ялгаварладаг Засгийн газартай болсон юм шүү” нийтлэл хэвлэгдлээ.

Өдрийн зочин булангаар Викториагийн их сургуулийн оны шилдэг диссертацийн шагналыг авсан анхны монгол сэхээтэн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш В.Данаасүрэнтэй танилцах боломжтой юм.

Уламжлалт “Хэлэх индэр” буланд иргэд чөлөөт үзэл бодлоо илэрхийлжээ.

Уламжлалт “Нэг ангийнхан” буланд Ховд аймгийн төвийн нэгдүгээр арван жилийн сургуулийг 1971 онд төгссөн 10б ангийнхан уригдан оролцжээ.

Долдугаар нүүрний “Энэ тухай” булангаар та СЭМҮТ-ийн зөвлөх эмч С.Дашпилжээтэй хийсэн ярилцлагыг уншаарай.

Есдүгээр нүүрээс Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Гончигийн Бирваагийн 100 жилийн ой энэ сард тохиож байгаатай холбогдуулан түүний ууган шавь Ардын жүжигчин хөгжмийн зохиолч П.Хаянхярваатай хийсэн ярилцлагыг таалан сонирхоорой.

Уранзохиолын уламжлалт “Өд бэх” булангаас Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит шагналыг бий болголоо нийтлэл хэвлэгджээ. “Бадархундага-2016” яруу найргийн XI их наадмын эргэн тойрон дахь сонин сайхныг эндээс сонирхон уншаарай.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ