Categories
гадаад мэдээ

НҮБ-ын тэргүүн шинээр тодорлоо

НҮБ-ын шинэ тэргүүнээр Португалын Антонио Гултеррес сонгогджээ. Тэрбээр 2005-2015 он хүртэл 20 жил улс төрийн болоод нийгмийн салбарт амжилттай ажиллаж Португалын ерөнхий сайдын албыг хүртэл хашиж байжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлсэн үгэндээ “Энэхүү алба нь дэлхийн хамгийн чухал алба юм” гэдгийг тодотгоод түүний ажилд амжилт хүсчээ. Ес дэх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын баг хамт олон 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үүрэгт ажилдаа орох юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ соёл-урлаг

25 долларын зураг 26 сая доллараар үнэлэгдлээ

Английн алдарт
зураач Рафелийн 19-р зууны төгсгөл үед зурсан нэгэн зураг өөрийн анхдагч
үнэнээсээ сая дхин илүү үнээр үнэлэгдлээ. Тухайн зураг Абердиншайрын цуглуулгад
байжээ. Мэргэжлийн түүхэн бүтээл судлаач Бендор Гросвенерийн ахалсан судалгааны
баг энэхүү зургийг алдарт зураач Рафелийнх болохыг нь тогтоожээ. Зургийн эх
хувь нь 19-р зууны сүүл үед 25 доллараар үнэлэгдэж байсан бол өнөөдөр 26 сая
долларын үнэ хүрнэ гэж тооцоолсон байна.

Categories
мэдээ

Булганынхан ЕС-ыг эсэргүүцлийн лоозонтой угтжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн өдрүүдэд Орхон, Хөвсгөл, Булган аймгуудад ажилласан юм.

Булган аймагт ажиллаж, иргэдтэй уулзах үед эсэргүүцлийн лоозон угтжээ. Уулзалт болсон танхимд иргэд “Ардын хүүхдийг алагчлахаа зогсоо”, “Төрийн албыг төрлийн алба болгохоо зогсоо”, “Орон нутгийн хөгжлийн санг хэвээр үлдээхийг шаардаж байна” гэсэн бичгийг хадсан байжээ.

Мөн санал бодлоо илэрхийлэх үеэр Мэргэжлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого иргэдээ ялгаварлан гадуурхсан, аж ахуйн нэгжүүдээ ялгаварласан, сонгуульд дэвшүүлж байсан амлалтуудаасаа эрс няцсан буцсаныг сануулж, огцрохыг шаардсан байна.

Categories
гадаад мэдээ

Босфорын усан доогуурх авто замын тунель ашиглалтад оржээ

Истамбулын Ази, Европ эргийг холбох усан доогуурх авто замын тунель ашиглалтад оржээ. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, ерөнхий сайд Бинали Йидрым, тээврийн сайд Ахмед Арслан нарын хамт усан доогуурх автозамын тунелиэр зорчсон анхны зорчигчид болсон байна.

Таван км үргэлжлэх урт тунелийн барилгын ажил 2011 оны хоёрдугаар сард эхэлсэн байна. Энэхүү тунель ашиглалтад орсноор Истамбулын автозамын ачааллыг хоёр дахин багасгаж, хоёр эргийн хооронд зорчих хугацааг 100 минутаас 15 минут болгон товчилж байна. Аврася (Еврази) нэртэй тунелийг ашиглахад 4 ам.долларын татвар төлөх гэнэ.

Аврася тунелиэс гадна Истамбулд олон тооны мега төсөл хэрэгжиж буйн нэг болох гурав дахь нисэх буудал ирэх онд ашиглалтад орох аж. Шинэ нисэх буудал нь жилд 90 сая зорчигчид үйлчлэх хүчин чадалтай байх гэнэ. Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сард ашиглалд орсон Босфорын дээгүүрх гүүр дэлхийн хамгийн урт гүүрүүдийн нэгд тооцогдож байна.

Categories
мэдээ

Өнөөдөр Дэлхийн шууданчдын өдөр

Дэлхийн шуудангийн өдөр өнөөдөр тохиож байна. Эл баярыг тэмдэглэх шийдвэрийг Токиод болсон 1969 оны Дэлхийн шуудангийн холбооны XIV конгрессоос гаргаж байсан юм. Швейцарийн Бьерн хотноо 1874 оны аравдугаар сарын 9-нд 22 оны төлөөлөгчид Шуудангийн ерөнхий холбоог байгуулсан Бьерны гэрээнд гарын үсгээ зуржээ.

Холбоо 1978 онд нэрээ өөрчлөн Дэлхийн шуудангийн холбоо болсон ба өдгөө түүнд 189 орон нэгдээд байна.

Categories
мэдээ

МХБ-ийг 20 тэрбумаар хувьчилна

Монголын Хөрөнгийн бирж/МХБ/, “Оргил” рашаан сувилал, Төрийн банк, Монгол шуудан ТӨХК-иудыг ирэх онд хувьчлах саналыг Засгийн газар гаргасан билээ. Дээрх зургаан объектод багтсан Хөрөнгийн биржийг 20 тэрбум төгрөгөөр хувьчлах эдийн засгийн тооцооллыг Сангийн яам гаргасан байна. Учир нь тус компанийн данс тооцоонд эхний хагас жилийн үнэлгээгээр таван тэрбум 450.5 сая төгрөгийн хөрөнгийн дүнтэй гэсэн статистик гарчээ.

Үүнээс эргэлтийн хөрөнгө 913.6 сая төгрөг буй бол үндсэн хөрөнгийн үнэлгээ гурван тэрбум 956.5 сая төгрөгөөр үнэлэгдсэн аж. Ашигт ажиллагаа талаас нь харвал 2016 оны эхний хагаст МХБ 613.2 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Харин жилийн дүнгээр 2014 онд тус бирж 956 сая, 2015 онд хоёр тэрбум 236.1 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

МХБ-ийн орлого буурч, зардал, авлага, өглөг өссөн нь “MIT” системийг суурилуулсантай холбоотой гэж салбарынхан нь дүгнэсэн байна.

Төрийн өмчит компаниудын 70 хувь нь алдагдалтай ажилладаг учраас ашигт ажиллагааг сайжруулах зорилгоор хувьчлал хийхээс өөр аргагүй болсныг Сангийн дэд сайд онцолсон.

Өмнөх Засгийн газрын саналаар МХБ ТӨХК-ийн бүтцийг өөрчилж, 34 хувийг төрд үлдээхээр төсөөлж байсан юм. Харин нийт хувьцааны 66 хувийг үе шаттайгаар стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагчдад санал болгох, Монголын болон гадаадын Хөрөнгийн биржид нээлттэй арилжихаар байжээ.

Categories
мэдээ спорт

“Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг боллоо

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа.

Өдөрлөгт нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, чийрэгжүүлэх бялдаржуулах төв, клубүүд, Олон улсын сайн дурын Америк, Англи багш нарын холбоо, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ баг, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спортын клубүүд, Нийслэлийн Иргэдийн спортын V наадамд оролцогч иргэд, Нийслэлийн ЕБС-ийн сурагчид, нийслэлийн ахмадууд зэрэг 70 гаруй байгууллагын 2,000 гаруй хүн оролцсон юм.

“Спортлог Улаанбаатар” өдөрлөгийн хүрээнд гүйлтийн спортыг дэмжих зорилготой бүх нийтийн гүйлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

Categories
мэдээ улс-төр

УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын хуваарь

УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын хуваарь 2016 зурган илэрцүүд

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 10-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 10-ны Даваа гарагт:

  • Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д;
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Монгол Улсын 2017 оны төсвийн төслийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд.

10 дугаар сарын 12-ны Лхагва гарагт:

  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, цаашдын зорилт” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00-13.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Туул голын бохирдол, Түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны уулзалт 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

10 дугаар сарын 11-ний Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

10 дугаар сарын 12-ны Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 13, 14-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Categories
мэдээ

Хөвсгөлд “Загвар” бие засах газруудыг байгуулна

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Байгаль орчин, аялал жуучлалын яам хамтран 2016-2019 онд “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү төсөл нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт оршин суудаг ард иргэдийн амьжиргаа, аялал жуулчлал, хог хаягдлын менежментийн асуудлуудыг нэгдсэн байдлаар авч үзэх анхны төсөл болно.

Ялангуяа төслийн голлох 3 үйл ажиллагааны нэг болох Хөвсгөл нуур орчмын хог хаягдлын менежментийг сайжруулах зорилтын хүрээнд ус огт хэрэглэдэггүй, хуурай аргын, байгаль орчинд халгүй, барилга угсралт, суурилуулалт, ашиглалтын зардал багатай нийтийн болон өрхийн зориулалтаар ашиглаж болохуйц “Загвар” бие засах газрыг байгуулах юм.

Ингэхдээ Хөвсгөл нууртай байгаль цаг уурын, газар нутгийн онцлогын хувьд ижил төстэй Щвейцарь, Финланд, АНУ, Канад зэрэг орны цэвэр усны эх үүсвэр бүхий тусгай хамгаалалттай газруудад ашиглаж буй бие засах газрын дизайн, загварыг судалж Щвейцарийн мэргэжилтэнг урьж зөвлөгөө аваад байна.

Модны нөөц ихтэй Хөвсгөл аймгийн хувьд төсөлд хамрагдах сумдын ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанаас үүсдэг ихээхэн хэмжээний модны үртэсний хог, мөчир, холтос, өрхөөс гарч буй үнс зэрэг байгалийн, хуурай, шингээгч материалуудыг ашиглан жуулчид ихээр төвлөрдөг газрууд болон нийтийн отоглох цэгүүдэд хуурай аргын загвар бие засах газрыг байгуулахаар төлөвлөж судалгааны ажил явагдаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Жизель” дуурь өнөөдөр тоглогдоно

Дуурь бүжгийн эрдмийн театр шинэ улирлын тоглолтоо уламжлалт ёсоор “Жизель” бүжгэн жүжгээр өнөөдөр нээх гэж байна. Энэхүү тоглолтонд ОХУ-ын “Большой театр”-ын жүжигчид хамтран тоглож байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн “Жизель”-д ДБЭТ-ын гоцлооч Б.Саруул болон Г.Батчимэг, Альбэртэд О.Ганцоож, А.Эрдэнэболд нар тоглохоор болжээ. Б.Саруул бол Монголын балетын түүхэндэх хар, цагаан хунгийн дүрийг хоёуланг нь бүтээсэн дөрвөн бүсгүйн хамгийн “отгон” балетчин юм.

Францын алдарт хөгжмийн зохиолч А.Адан “Жизель” хайр дурлалын эмгэнэлт бүжгэн жүжгээ хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эртний домгоос сэдэвлэн бүтээжээ. Тариачин охин “Жизель”-ийн үнэнч, ариун хайрын тухай өгүүлэх энэхүү балетыг романтизмын үеийн шилдэг нь гэдэг. Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Найковский “Хунт нуур” балетаа бичихийн тулд “Жизель” хөгжмийг нарийн судалж санаа авсан гэдэг.

“Жизель”-ийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотын ‘Транд Опера” театрын тайзнаа амилуулсан туүхтэй. Дараа нь 1884 оноос эхлэн балетмейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавь- сан байдаг. Харин Мон- голын тайзнаа 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд анх “Жизель”-ийг авчирч, 36 жилийн турш нэг ч удаа өөрчлөлгүй тавьж ирсэн юм. Монголын анхны Жизелийн дүрд Зууны манлай, Ардын жүжигчин Ю.Оюун бүжиглэсэн бол “Хунт нуур”- ын анхны гоцлоочоор мөн бүжиглэж байжээ.

ДБЭТ- ын тайзнаа 37 дахь жилдээ тоглох гэж буй “Жизель” бүжгэн жүжгийн анхны тавилтыг Ардын жүжигчин, удирдаач, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа удирдаж, ДБЭТ-ын одоогийн ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх туслах удирдаачаар ажиллаж байжээ. Өнгөрсөн жил тус театрын тайзнаа тавигдсан “Жизель” балетыг ДБЭТ-ын тэргүүн гоцлооч О.Ганцоож шинэчлэн, гол дүрд нь Английн үндэсний балетын тэргүүн гоцлооч Лорета Самерскейлсийг урьж тоглуулсан юм.