Categories
мэдээ спорт

Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв

Баянзүрх хайрхны хишиг барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба найм даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Т.Баасанхүү, Б.Одгэрэл нар үлдсэн юм.

Монголын Үндэсний бөхийн холбооноос гаргасан цуврал барилдааны хуваарийн дагуу энэ сарын 15-нд 14.00 цагаас Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойд зориулсан Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан болох юм.

Categories
мэдээ

Баруун, зүүн дөрвөн замын уулзвараар гэрлэн дохио харгалзахгүй баруун эргэнэ

Баруун, зүүн дөрвөн замын уулзвараар гэрлэн дохио харгалзахгүй баруун эргэнэ зурган илэрцүүд

“Түгжрэлгүй гудамж, бухимдалгүй хот” гэсэн нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу зарим уулзварыг тогтмол баруун гар тийш эргэдэг болгохоор зохицуулалт хийхээр болсон билээ. Тэгвэл энэ шинэ зохицуулалтыг жолооч нар өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.

Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байдгаас 48 нь баруун гар тийш тогтмол эргэх боломжтой юм. Үүнд:

Эхний ээлжинд хамгийн их машин зорчдог баруун болон зүүн дөрвөн зам, Саппоро болон Гэсэр сүмийн уулзвараар автомашинууд гэрлэн дохио харгалзахгүй эргэх журмыг хэрэгжүүлнэ. Хэрэв дээрх дөрвөн уулзварт жолооч нар чөлөөтэй баруун эргэх туршилт амжилттай болбол үлдсэн уулзваруудад ч гэрлэн дохио харгалзахгүй баруун гар тийш эргэх журмыг батлах юм байна.

Энэхүү өөрчлөлтийг хийснээр уулзваруудын нэвтрэх чадвар сайжирч, дуу чимээ, агаарын бохирдол буурна гэж албаныхан үзэж буй. Мөн эдийн засгийн хэмнэлт гарч, нийтийн тээвэр, тусгай албаны автомашины нэвтрэх чадвар нэмэгдэнэ гэж үзсэн ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралын шүүх хурал өнөөдөр болно

“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан билээ.

Түүнийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүний гэм буруутай эсэхийг өнөөдөр 13.30 цагт хэлэлцэх юм. Х.Бат-Ундралд Эрүүгийн хуулийн 192.1-д заасны дагуу ял төлөвлөсөн. Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнөөдөр болно.

Эрүүгийн хуулийн 192-р зүйл нь Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна.

Categories
мэдээ

Соёлын биет бус өвийг хамгаалах Зүүн хойд Азийн хурал болно

Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүсийн хурлыг “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэдхэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд Монгол Улс энэ сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. ЮНЕСКО нь Соёлын биет бус өвийн (СББӨ) ач холбогдлын талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо нэн чухал болохыг онцолдог.

Энх тайван, тогтвортой хөгжил, соёл хоорондын яриа хэлэлцээнд хувь нэмрээ оруулах үндсэн үүргийнхээ хүрээнд ЮНЕСКО нь мэдээлэл харилцан солилцох, түгээх асуудлыг дэмжихийн зэрэгцээ бүсийн болон дэд бүсийн төвшинд олон улсын хамтын ажиллагаа, тусламжийн үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг.

Соёлын биет бус өвийг хамгаалах 2003 оны Конвенц батлагдсанаас хойш 170 орон, түүний дотор Зүүн хойд Азийн дараах таван улс нь СББӨ-ийг хамгаалах тухай 2003 оны конвенцийг бүгд соёрхон баталсан байдаг. Үүнд, Япон (2004), Бүгд Найрамдах Хятад Ард Улс (2004), Бүгд Найрамдах Солонгос Улс (2004), Монгол Улс (2005), Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (2008). Зүүн хойд Ази нь түүхийн урт удаан хугацааны туршид соёлын асар баялаг өв уламжлалыг бүтээж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд СББӨ-ийг хамгаалах талаар хэрэгжүүлж буй бодлогоороо манлайлж байгаа. Тухайлбал, дэлхийн хэмжээнд нийт 391 СББӨ бүртгэгдсэнээс 93 нь Зүүн хойд Азиас бүртгэгдсэн байна. Үүнээс Япон Улс 22, Бүгд Найрамдах Хятад Ард Улс 38, Бүгд Найрамдах Солонгос Улс 18, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс 2,Монгол Улс 13 СББӨ-ийг тус тус бүртгүүлээд байна. Зүүн хойд Азийн орнуудын дунд СББӨ-ийн сүлжээ болон мэдээлэл солилцох мэдээллийн сүлжээг өргөжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны бүсийн хурлыг 2014 онд анх зохион байгуулсан. Хоёрдахь үйл ажиллагаа болох энэхүү бүсийн хурал нь СББӨ-ийн чиглэлээр мэдээлэл, туршлага харилцан солилцох, хамтын ажиллагааны арга замуудыг олж илрүүлэх, ялангуяа дэд бүсийн хамтын ажиллагаа болон сүлжээгээр дамжуулан СББӨ-ийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байгаа юм.

Энэ удаагийн хурлыг ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ICHCAP хамтран зохион байгуулж байна. Хурлын нээлтийн ажиллагаа 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагт Пума Империал зочид буудлын (шинэ) 2 давхрын хурлын танхимд эхэлнэ.

Categories
мэдээ улс-төр

Х.Тэмүүжин: Ард түмэндээ хайртай улстөрчдийн гай ямар аюултайг

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг түдгэлзүүлчихлээ?

-Дээд шүүх бүрэлдэхүүнээрээ маргааныг шийдэхэд олонхиороо шийдвэрээ гаргадаг. Олонхиороо шийдвэр гаргаж байгаа нөхцөлд өөр саналтай байгаа шүүгч өөрийнхөө саналыг тусгайлан бичиж, ямар үндэслэлээр яагаад энэ шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа, олонхи болсон шийдвэрийн үндэслэлийг яагаад үгүйсгэж байгаагийнхаа учир шалтгааныг тайлбарладаг. Энэ тайлбар нь өөрөө хэвлэгдэж ил болдог. Ардчилсан орнуудын шүүх хууль дээдэлж, хүний эрхийг хамгаалж ажиллаж чадаж байна уу, үгүй юу гэж харах толь нь шүүхийн шийдвэр болон шүүгчийн тусгай санал ил тод, нээлттэй байдагт оршдог. Ингэж байж шүүгч хараат бусаар, өөрийн дотоод итгэл үнэмшлээр хуулийг дээдэлж ажиллах орчин бүрддэг. Монгол Улсад хууль зүйн энэ орчин албан ёсоор бүрдээд цөөнгүй жил болж байсан. Харамсалтай нь Үндсэн хуулийн Цэцээс үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Би Үндсэн хуулийн Цэцэд шүүмжлэлтэй ханддаг. Юунд харамсч байна вэ гэхээр 1992 оны шинэ Үндсэн хуулийн үзэл санааг 1960 оны Үндсэн хуулиас ч өмнөх үеийн шүүхийн үйл ажиллагааг коммунист захиргаадалтын аргаар хэрэгжүүлж, хаалттай, нууц, цөөн дарга, удирдагчийн үгээр явдаг тогтолцоо болгон хувиргахад энэ Цэц их хувь нэмэр оруулж байна.

-Цэц энэ удаад ч буруу шийдвэр гаргачихлаа гэж үү?

-Маш том ухралт, харалган шийдвэр. Уул нь шүүх гэдэг нэг хамт олон, нэг сонирхолтой байгууллага биш. Шүүгчийг багаар бус тус тусад нь хувь хуульчийнх нь хувьд сонгон шалгаруулж томилдог. Шүүгч тус тусдаа лицензтэй хуульчид байдаг. Тийм учраас гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг тус тусдаа хүлээдэг. Түүнээс биш хамт олноороо, дундын хариуцлага хүлээх тухай ойлголт байхгүй. Харамсалтай нь шүүх, шүүгчийн бие даасан хараат бус байдлын тухай ярьж байгаад эсрэгээр нь шүүх бүрэлдэхүүний олонхид удирдагдах, цаашлаад шүүхийн удирдлагад захирагдах шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргачихлаа. Өнөөдрийн нэг шүүгчийн тусгай саналд дурдагдсан үндэслэл, тайлбар маргааш олон шүүгчийн шийдвэрийн үндэслэл тайлбар болж болно гэдгийг ойлгохгүй байх шиг байна. Цэцийн энэ мэт хааж, нууцлах, ухарч буцах хандлагатай шийдвэрүүд сүүлийн зургаа, долоон жил олон болсоон.

-Цэцийг уг нь Үндсэн хуулийн манаач гээд байдаг?

-Дэлхий нийтэд манайх шиг Үндсэн хуулийн дагнасан шүүхтэй орон, за даа бараг Дээд шүүх нь Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг улс орнууд ч мөн адил бүгдээрээ л Үндсэн хуулийн хяналт хамгийн ил тод байх ёстой, маргаан мэтгэлцээнийн үйл явц нь олны нүдэн дээр, шийдвэр, тусгай саналууд нь нийтлэгдэж хэвлэгдэх ёстой гэж үздэг. Манай Үндсэн хуулийн Цэц өөрөө хаалттай, нууцлагдмал болох гэж тэмүүлэхийн сацуу Дээд шүүхийг хаалттай болгох гэж оролдож байна.

-Намуудын шинэчлэлийн асуудал сүүлийн үед хүчтэй яригдаад байгаа. Гэтэл энэ асуудал чинь 2006 онд ч яригдаж байсан. Та улс төр рүү анх орохдоо ч улс төрийн намын хуулийг шинэчлэх, өөрчлөх ёстой гэсэн зүйл ярьдаг байсан юм билээ?

-Ер нь бол ганц хууль биш л дээ. Монгол Улсын улс төрийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөх ёстой. Улс төрийн нам гэдэг нь намын гишүүддээ үйлчилдэг, өөрөө өөрийнхөө хатуу гишүүнчлэлд барьцаалагддаг байгууллага байж болохгүй. Намууд бол иргэдэд үйлчлэх, энэ улс оронд хэрэгтэй бодлого боловсруулж гаргах, нийтийн ашиг сонирхлыг хамгийн зохистой аргаар хангахад зорилго нь оршсон тийм институци. Гэтэл манай улс төрийн намууд юу болоод хувирчихсан юм гэхээр социализмын үеийн хатуу гишүүнчлэлтэй намын загварт орчихоод нэгдүгээрт, гишүүдийнхээ төлөө санаа зовдог байгууллага болоод хувирчихсан. Ийм болчихоор яаж гишүүдээ ажилтай болгох уу, тэдэнд яаж нийгмийн халамж, төрийн үйлчилгээг илүү хүртээх үү гэж боддог болчихно. Үр дүн нь төрийн албыг намын харьяаллаар улстөржүүлж, төрийг мөлжиж, төсвийн эх үүсвэрүүдийг танил тал, хамаатан садан, намынхаа гишүүд рүү чирдэг луйврын маягийн бүлэг, хуулиас давсан хэлхээ холбоо болоод хувирчихаж байгаа юм. Энэ тогтолцоог шинэчлэхгүйгээр улс оронд хэрэгтэй нийтийн ашиг сонирхлыг хангаж чадах эрүүл саруул улс төрийн намууд хөгжинө гэж байхгүй л дээ. Бүгд л харж байгаа биз дээ. Сонгууль боллоо, засаг солигдлоо. Тогтвортой ажиллах төрийн албан хаагчид эрсдэлд ороод бүгд айцгаасан. Нам солигдсон учраас намаар дамжиж чадалтай, чадалгүй бөөн хүн орж ирнэ гэдэг болгоомжлол бий болчихсон. Нам солигдлоо, нийгмийн халамж, төрийн үйлчилгээ мөн адилхан аль нам, хэн байх вэ гэдгээс шалтгаалаад өөрчлөгддөг. Төрийн эх үүсвэрүүд эрх баригч намын дараагийн сонгуульд ялах ялалтын гол зэвсэг болон хувирдаг. Тэгэхээр аль нэг намыг дагахгүйгээр амжилтад хүрч чадахгүй. Ямар нэг намыг санхүүжүүлж, хандив өгч байж бизнес эрхлэгчид эрсдэлгүй, аюулгүй байх жишээтэй. Тонуул дээрэмд суурилсан чөтгөрийн тойрог л гэсэн үг. Ардчилсан намын шинэчлэл гэж ярьж байгаа боловч Ардын нам байна уу, Ардчилсан нам байна уу ялгаагүй энэ нэг чөтгөрийн тойрог үүсгэсэн буруу угшил, буруу арга барилтай улс төрийн намын тогтолцоог өөрчлөх, явуургүй улс төр хийдэг, зарчимгүй байдлыг халах шаардлага байна. Энэ нь мэдээж дөнгөж одоо яригдаж байгаа шинэ зүйл биш.

1996 онд яригдаж л байсан. 2000 оны том ялагдлын дараа ярьж л байсан. Хийж чадаагүй. Одоо 2016 оны ялагдлынхаа дараа бас ярьж л байна. Ингээд яриад байгаад байх уу, үүнийг жаахан зоригтой хийх үү гэдэг л асуудал байгаа.

-Тэгээд энэ намуудыг яаж шинэчлэх вэ?

-Улс төрийн намд 50, 50 хувийн хүчтэй нөлөө байдаг юм. Намын дарга гэдэг бол улс төрийн намын 50 хувь. Зарим шинэчлэлийг хэн нэгэн манлайлж, өөрөө дагуулж үлгэрлэж байж хийдэг. Тиймээс намын дарга шинэчлэлийн уур амьсгалуудыг ойлгох чадвартай. Түүнийгээ ойлгоод зүгээр хоосон ярихаас илүүтэй бодит үйлдлээрээ бусдыг дагуулж манлайлах чадвартай байвал улс төрийн нам дахь шинэчлэлийн уур амьсгал эерэг болно.

Үлдсэн 50 хувь нь тэр намын даргыг дэмжин ажиллаж байгаа намын олон нийт болон тухайн намд үйлчилж байгаа дүрэм журам, үйл ажиллагаандаа эрхэмлэх зарчмуудаас шалтгаална. Тиймээс нэгдүгээрт, намын гишүүнчлэлийг эргэж харах ёстой. Намын гишүүнчлэл гэдэг нь зөвхөн өөрийгөө тойрон хүрээлүүлсэн, өөрийгөө магтан дуулсан хэдхэн хүнээр хэмжигдэхгүй. Бас хэн нэгнийг мөнгөний уурхай гэж хараад алхам бүрээ мөнгөөр үнэлж “Та намын дарга, та минь даргаараа байвал бол оо” хэмээн зулгуйдан, хүний мөнгөөр хувийн амьдралаа шийдэх гэж оролдож байдаг шимэгчдийн бөөгнөрөл болоод хувирчихвал аюултай. Ийм нөхцөлд манлайлагч нь нэг бол “диктатор” нөгөө бол “хулгайч, авлигач” болно. Тэгэхээр ер нь энэ намын хатуу гишүүнчлэл байх уу, үгүй юу. Байлаа гэхэд гишүүд нь намаас хувийн ашиг хүртье гэхээс илүүтэй, итгэл үнэмшил, үзэл санаа, нийгмийн өөрчлөлтийг хүлээж байдаг хүмүүс болж чадах уу үгүй юу гэдэг их чухал.

Хоёрдугаарт, гишүүнчлэлийнхээ асуудлыг ингэж эрүүл саруулаар харж байгаа бол гишүүд болон намын лидер хоёрын хоорондын эргэх холбоо болон дотоод ардчиллынхаа системийг сайжруулах ёстой. Лидерүүд нь тасраад явчихдаг, гишүүд нь гомдоод үлдчихдэг байж болохгүй. Эсвэл гишүүд гэдэг нь лидерүүдээ гол үндсэн зарчим, үнэт зүйлээсээ унах хүртэл нь хулгай, тонуул руу шахаж “Та нар бидэнд мөнгө л өгөх ёстой. Та нар биднийг албан тушаалд аваачих ёстой” гэж шаарддаг мафижсан бүтэц байж болохгүй. Ил тод ажилладаг, дотоод ардчилалтай, зарчим үзэл санаан дээрээ лидер нь ч, гишүүд нь ч уулзаж ярилцаж чаддаг ийм бүтэц болох ёстой. Ийм зөв бүтэц болъё гэх юм бол улс төрийн намууд эрх ашгийн биш бодлогын нам болж хувирах ёстой. Судалгаатай, бодлого боловсруулдаг, улс орны хөгжил ярьдаг ийм бүтэц болж хувирах хэрэгтэй. Ийм бүтэц болъё гэж бодож байгаа бол үүнд хамгийн их халгаатай байгаа одоогийн санхүүжилтийнхээ системийг өөрчлөх хэрэгтэй.

-Улс төрийн намуудын хувьд хамгийн хаалттай сэдэв нь энэ л дээ. Уг нь ил тод байх ёстой?

-Өнөөдрийн бидний намын санхүүжилтийн тухай яриа нь намыг хэн нэгэн олигархи худалдаж авдаг эсвэл төрөөс мөнгө их хулгайлж чадсан нь намаа барьцаалдаг биш, нам, намын гишүүд үзэл санааныхаа төлөө улс төрийн үйл хэрэг явуулах санхүүгийн зөв бололцоотой байх тухай юм. АН ганцаараа, дангаараа үүнийг хийж чадахгүй. Улс төрийн намын тухай хуулиа өөрчилж, намууд бүгд адилхан зохион байгуулалттай, зөв дүрмээр, ил тод санхүүждэг болох ёстой. Тиймээс АН дотор өөрсдөд нь хамаатай үзэгдэл ч байгаа, улс орон, нийт улс төрийн амьдралтай холбоотой үзэгдэл ч байгаа.

-АН-ыг шинэчлэхийн тухайд гишүүд нь өөр өөрийн санаа оноогоо хэлж байна. АН-ыг тараах ёстой гэж байгаа хэсэг байхад энэ намын толгойд байгаа хүмүүсээсээ цэвэрлэгдэж дороос шинэ хүмүүс гаргаж ирэх цаг нь болсон ч гэх юм?

-АН-ын нүүрэн дээр батга адил болчихсон, олон нийтийг энэ намаас жигшиж холдоход хүргэж байгаа тийм зан характертай юм уу, эсвэл тийм үйл явдалтай хүмүүс байгаа бол улстөрийн хариуцлага хүлээгээд арын эгнээ рүү орох ёстой. Намын болоод улс орны шийдвэрт оролцох оролцоогоо багасгах ёстой. Тэр бол аль ч сонгуулийн дараа, сонгогчдоос муу дүн авсан бол хоорондоо ярилцдаг, нам дотроо хариуцлага тооцдог, том дүр зургаараа дотоод ардчилалтай байна уу, үгүй юу гэдгээ харуулдаг л алхам. Тэрийг үгүйсгэж болохгүй. Харин АН тарах ёстой, хуваагдал задрал нь эцэстээ хүрээд хэд хэдэн нам болж салах ёстой гэж бодох хүмүүс байгаа бол аливаа зүйлийг эвдлэх хялбар, эвлүүлэх хэцүү гэдгийг мартаж болохгүй. Өдий хэмжээнд эвлэж нэгдэж, цуглаж ирсэн АН-ын түүх өөрөө 26 жилийн зовлон, жаргал. 26 жилийн үйл хэрэг. Үүнийг хоёр, гуравхан өдрийн дотор үгүй хийнэ гэдэг их л харалган яриа. Хагалж бутаргах яриаг босоо суугаа завсарт, хурдан түүхий шийдэхгүй байх аа.

Харин энэ намыг муухай харагдуулж, гишүүдийг нь хагаралдуулж, ардчиллын үнэт зүйлээс нь салгахын сацуу намын нэрээр авсан эрх мэдлээ хувийн ашиг сонирхол, атгаг өширхсөн бодолдоо ашиглаж, сонгуулиар амласан амлалтаа улдаж үгүй хийсэн хүмүүсийг жаахан хол бай гэж хэлэхэд гэмгүй.

-АН, МАН бол манай улс төрийн хамгийн том хоёр хүчин. Хоорондоо үзэл бодлын болоод бусад зүйлсээрээ ч ангид, ялгаатай. Гэтэл сүүлийн жилүүдэд хэт сүлбэлдэж өнөө ялгаатай зүйл нь алга болчихлоо гэж шүүмжилдэг?

-Үүнд хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт, АН өөрийн мөн чанар болсон иргэдийнхээ төлөө, жирийн хүмүүсийн төлөө дуугардаг, хүний эрх, шударга ёс, хуулийн засаглал, иргэний хувийн бизнес, хувийн өмч, аж ахуй эрхлэх таатай орчин, хөгжил дэвшил, өөрчлөлт, шинэчлэлт гэх мэтчилэн яриануудынхаа эзэн нь байж чадахгүй байгаа. Нөгөө талаас МАН мөн чанараар тийм байж чадахгүй атлаа энэ зүйлүүдээр маш сайн хэлбэрдэж, жүжиглэж чадаж байгаа нь энэ хоёр нам ялгаагүй мэт харагдахад хүргэж байгаа юм. Гэхдээ мөн чанараараа өөр л дөө. Гудамжинд ч байсан, эрх мэдэлтэй ч байсан хүний эрх, шударга ёсны тухай дуугарч чаддаг хүмүүс АН-д байдаг. Олонд таалагдахын тулд гоё ярьчихаад бодит амьдрал дээр эсрэг хийдэг хүмүүс бол МАН-ын нийтлэг төрх ш дээ.

Хоёрдугаарт, нам дамнасан эдийн засаг, санхүү, хуулийн бүлэглэл бий. Аль нь засаг авч байгаагаас үл шалтгаалаад өөрсдийнхөө бизнес санхүүгийн системийг, өөрсдийнхөө эрх мэдэлтэй байх боломжийг сонгууль дамнуулан авч үлдэж чаддаг тийм бүлэглэл байгаа. Тэр бүлэглэлээс болоод зарим талаараа аль нь ч ялсан бодит байдал дээр ялгаагүй гэж ойлгогдоход хүрээд байгаа.

-Монголд хүчтэй лидер хэрэгтэй. Хүчтэй удирдагч болж чадахаар хүн энэ хоёр намд алга гэх юм. АН-д лидер байхгүй гэж үү?

-МАН-д ямар байгааг би мэдэхгүй. Өөр намын тухай тэр дундаа өөр намын лидерүүдийн тухай яриад юу хийх вэ. Тодорхой, таагүй бөгөөд буруу бодлого, үйлдэл байгаа бол тэрийг шүүмжилж ярьж болно. Манай намын хувьд лидерүүд байгаа байгаа. Хангалттай байгаа. Улс төрийн намын хувьд хөгжлийн бодлого гаргаж ирэх, сонгогчдыг төлөөлөх, улс оронд хэрэгтэй үйл хэрэг, зарчмыг тогтоох гээд намын шинж чанар байхаас гадна нам бол өөрсдийн лидерүүдийг бойжуулж гаргаж ирдэг нийгмийн институци. Энэ чиг үүргээ АН яаж биелүүлж байна вэ гэдэг дээр асуудал байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд АН гайгүй гэсэн бүх лидерээ өөрсдөө балбаж унагаасан. Юун лидер бойжуулж, улстөрчийн инкубатор болох. Яг эсрэгээрээ төрөөс хулгайлсан мөнгөө хэвлэлд тарааж байгаад намынхаа лидерүүдийг кампаничилж балбадаг муу жишиг, муухай арга барилтай нэг, хоёр улстөрч байв шүү дээ. АН-ыг лидергүй юм шиг болтол балбалаа. Тэрнийхээ горыг сонгуулиар амслаа. Тэгэхээр лидер байхгүй биш зохиол бичиж байгаад лидерүүдээ хэвлэлээр харлуулж гүтгэдэг “киночин”, тамын тогооны үлгэр шиг намдаа хандсанаас ийм ойлголт, дүр зураг олон нийтэд үүсээд “АН-д олигтой хүн байна уу, үгүй юу” гэж асуухад хүрсэн.

-Сонгууль дөхөөд ирсэн чинь Монголын улс төрд байгаа хүмүүсийн дунд оффшор дансгүй хүн гэж байхгүй мэт л болчихсон. Бүгдийг нь л тэгж хардсан. Магадгүй таныг ч тэгж ярьсан байж мэднэ?

-Надад оффшор байхгүй л дээ (инээв). Оффшор гэж юу вэ, юу нь зөв, юу нь буруу вэ гэж эрүүл саруулаар ярилцаагүй. Гурван жилийн өмнөөс энэ сэдэв гарч ирээд бужигнасан. Тэгэхэд хэлж л байсан, худлаа оффшор гэж хэвлэлийн сэдэв үүсгэн сүржигнэж нэг нэгийгээ мөнгө төлөн балбаж байхынхаа оронд үнэхээр л улс төрийн авлигыг хязгаарлая гэж байгаа бол оффшор бүсэд улстөрчид, төрийн албан хаагчид данстай байх нөхцөлийг хаасан хуулийг санаачлаад өргөн барьчих аа. Тэгээд асуудлаа шийдчих. Тэгэхгүй, зүгээр л өрсөлдөгчөө намнах сэдэв болгож хэрүүлийн алим дэлгэх нь хэнд ашигтай гэж. Үнэнийг хэлэхэд оффшор гэдэг энэ сэдвийг зөвхөн С.Баярцогтыг намнах хэрэгсэл болгосны гороор сүүлдээ энэ оффшор гэж яг юу юм, сайн муу нь юугаар хэмжигдэх юм, оффшор данстай улстөрч, төрийн өндөр албан тушаалтнууд нь хэн хэн байгаа юм гэдгийг бодитойгоор, эрүүл саруулаар харахгүй болтлоо нийгмийг өвчлүүлсэн. Энэ өвчлөлийн горыг АН үүрээд гарсан. МАН оффшорчдоо нүүрийг нь сайхан угаагаад бүгд эрх мэдэл, албан тушаалтай үлдчихлээ. Асуудлыг ул суурьтай шийдье гэж харахаас илүүтэй энэ сэдвээр би өрсөлдөгчөө намнаж болох юм байна, тэрийг хэн ч биш болгож болох юм байна, өс хонзонгоо авч болно гэж хардаг хүмүүсийн хар гайгаар нийгмийн асуудал хоосон хийрхэл болж хувирсан даа.

-Эрүүгийн хуулийг өнгөрсөн 26 жилийн хугацаанд хийсэн маш том шинэчлэлүүдийн нэг байсан гэж тодотгодог. Өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан хуулиудыг хойшлуулсан нь шуугиан дэгдээсэн. Таны гар бие оролцон байж батлуулсан хуулиуд бараг бүгд хойшилчихсон?

-Зорилго нь их тодорхой л доо. Улс төрийн зорилготой. Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл өрсөлдөгчдөө олонхи болсон дээрээ, эрх мэдэлтэй байгаа дээрээ хууль хүчний байгууллагуудаар дамжуулж намная, улс төрд хууль хүчний байгууллагыг ашиглая, өширхлөө жаахан ч гэсэн тайлчихъя, дургүй хүргэвэл хэн дуртайдаа хуулийн үзүүр үзүүлж чадна шүү гэдгээ харуулчихъя гэж хугацаа хожиж, хойшлуулж байгаа юм. Одоо байгаа хуулийн орчинд л ингэж чадна. Шинэ Эрүүгийн хууль тогтоомж үйлчилж эхлэхэд чадахгүй. “Гахайнууд шавхайгаа л хүсдэг” гэж үг байдаг биз дээ. Зорилго нь ердөө тэр.

-Зөрчлийн тухай хууль хэрэгжсэн бол хүний амь аврах гэж байсан эмч найман жилийн ял сонсох байсан, Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн бол энэ нийгэм бүхэлдээ балрах байсан гэх мэтээр тайлбарлацгааж байгаа?

-Зөрчлийн хуулиар хүнд ял өгөхгүй. Хүний амь аврах гэж зүтгэж байгаа эмчийг найман жилээр яллах тухай зүйл хуульд огт байхгүй. Одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуульд байгаа гэмт хэрэг.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Нүдээ харахаасаа өмнө шүдээ харуулсан засаг, 100 хонож зулай нь битүүрэхээс өрсөн юу юуг хориглосон бэ?

Аливаа зүйлийг нүдээр үзэж, учир начрыг нь олж байж дараа нь асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухайгаа боддог жамтай. Энэ бол хүмүүний ертөнцийн бичигдээгүй хууль юм. Хүний хүүхэд байтугай амьтны үр төл ч нүдээ нээснийхээ дараа шүдээ үзүүлдэг. Харин нүдээ харуулахаасаа өмнө шууд шүдээ харуулж, эргэн тойрон дахь бүхнээ тасчаад эхэлнэ гэвэл аймшигтай. Тэр тухай бодохоос жихүүдэс төрж, ар нуруу руу хүйт оргино. Гэтэл “мэргэжлийн” гэх тодотголтой шинэ засаг төр байгуулагдсан цагаасаа л “араа шүдээ” хурцлан ард түмэн рүүгээ улайран дайрч, амьдралд хэрэгтэй гэсэн бүхнийг нь хориглож эхэлсэн. Чухам юу юуг хориглосныг эргэн саная.

Шинэ Засгийн газар бараг л анхны хуралдаанаараа монголчуудын талархан хүлээж авсан “Сайн хөтөлбөр”-үүдийг зогсоохоо мэдэгдсэн. “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хашаа” зэрэг хөтөлбөрүүд нь нийгмийн аль ч давхаргын иргэдийн амьдралд бодитой нөлөө үзүүлж, бусдын гар харалгүй аж төрөх нөхцөлийг бүрдүүлсэн байв. Хөдөөгийн ард иргэдэд итгэл үнэмшил төрж, Улаанбаатарын гэр хорооллынхон “сайн хашаа”-ны үр шимээр сайхан амьдрах цаг нь ирлээ гэж баяр баясгалан болж байлаа. Гэтэл энэ бүхнийг “өмнөх нам засгийн юм” гэх улс төрийн өчүүхэн дорой сэтгэхүйгээр үгүй хийж иргэдээ хорлосон. “Ардын намын нөхөд улс төрийн зорилгоор ард түмнээ хохироож болохгүй. Эдгээр хөтөлбөрүүдийг зээл авсан иргэд нь төлдөг болохоос улсын төсвөөр төлдөггүй юм” гэж Ардчилсан намын удирдлагууд арга ядахдаа хэлсэн. Гэвч эрх баригчдад өрсөлдөгч намынхаа бодлогыг няцааж л байвал ард түмний амьдрал огтхон ч хамаагүй гэдгээ баталсан.

Ийм шийдвэр гаргасныхаа дараа “Төрийн мэргэшсэн албан хаагчдыг ажлаас нь хална, цалинг нь хасна” гэж мөн л шүдээ зууж байгаад хэлсэн. Залгуулаад Сангийн сайд нь “Монгол Улсын нийт гадаад өр 23.5 тэрбум ам.доллар” гэж нүдээ бүлтгэнүүлж ирээд цочир мэдэгдэл хийх нь тэр. Мөн төв банкны ерөнхийлөгч нь “Монголын валютын нөөц -400 сая ам.доллар” гэх сүржин тайлбар өглөө. Эл бүгдийг сонсох нь ээ, харь орноос харь элгийн хүмүүс ирж монголчуудаар доог тохуу хийн, үйл тамыг нь үзээд ч байгаа юм шиг. Бүр нэг бах таваа ханган доромжилж байгаа мэт санагдахаар. “Та бүхэн биднийг сонгосон. Одоо хохь чинь ээ, өлсөж цангахын зовлонг ханатлаа амсана даа” гэж дахин дахин тавлан хэлээд байх шиг санагдаж байв.

Шинэ засаг төрийн дараалсан эдгээр цочмог тайлбар мэдэгдлийн дараа хүн бүр битүүхэндээ нэг л айдастай болчихсон. “Одоо яах бол, юу гэж мэдэгдэх бол. Энэ монгол ер нь юу болоод байна аа” гээд өөр хоорондоо шивэр авир хийхээс цаашгүй байлаа. Тэгтэл юу болсон гэж санана. Татвар нэмнэ гэх нэрээр ард түмнийхээ халаас руу аймшиггүйгээр “хар савраа” шургуулж эхэлдэг байгаа. Өнөө “мэргэжлийн” гэх засгийнх нь төсвийн алдагдлыг бууруулах “цахилгаан төлөвлөгөө” нь ердөө татвар нэмэх юм гэнэ. Дэд сайдын албан тушаалыг байхгүй болгохоос аваад ханах, танах олон боломж байсаар байтал ядарсан иргэдийнхээ халаасыг дахиад хоослохоор найман төрлийн татвар нэмэхээр болсон. Үүнд 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай бол 25 хувийн татвар авна, 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай бол хүүгээс нь мөн татвар авна. За тэгээд автомашин болон архи, тамхины онцгой албан татварыг нэмнэ, алт олборлогчид ашигт малтмалын нөөц ашиглагчдаас татвар авна гэх хуулийн төсөл боловсруулаад ард түмнийхээ өөдөөс дайрдаг юм. Гэвч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, дараа нь Их хурал нь буцааж байж уг асуудал намжсан.

Татварын шуугиан намжаагүй байтал Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр маань хөгөө чирсэн мэдэгдэл хийж, Монголоор дүүрэн инээд ханиад, эмгэнэл болсон. Хамтын тэтгэврийн тухай хуулийг зүгээр л орхичихгүй, монгол хүмүүний сэтгэлгээнд, үзэл бодол, итгэл үнэмшилд нь буухааргүй зүйл ярьж, амьтны элэг доог болж байгаа юм. Сангийн сайд нь “Монголчууд сүсэг бишрэлтэй учраас талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс би энэ тэтгэврийг авмааргүй байна гэж хэлээд байгаа” хэмээн худал хэлж, үгэндээ ороогдон нийгэм даяар онигоо болон элдэв дээдээр зүхүүлж байтал дөнгөж маргааш нь Ерөнхий сайд “Хоёр хөгшин тэтвэр авахын төлөө хоёр биенээ нухах муухай юм боддог” гэж хэлээд бүр бантанг нь хутгаж өгсөн. Ард түмэн ийм хүмүүсээр удирдуулж байгаадаа үнэндээ гутрах шиг болсон. Ингэж шинэ сайдуудын ард түмнээ доромжилсон мэдээллүүд шил шилээ дарж байсан нь аймшигтай.

Энэ засаг төрийн “араа шүд”-нд хяргуулж хэрчүүлээгүй иргэн гэж ховор. Нялх балчир үрс маань хүртэл Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чадалгүй ад үзэгдээд байж байна. Хүүхдийн мөнгийг ялгаварлан олгох нь Үндсэн хууль зөрчсөн гэж иргэд Цэцэд гомдол гаргаад буй. Бүхий л насаараа монгол түмнийхээ оюун ухаан, эрүүл энхийн төлөө үнэнчээр зүтгэсэн багш, эмч нарын тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж байхгүй болсон. Тэд “төрийн минь хайр хишиг” гээд хичнээн баяртай, сэтгэл дүүрэн тэтгэвэртээ суудаг гэж санана.

Нийслэл хотын дахин төлөвлөлт, утаатай тэмцсэн асуудал тэр бүхэн “Үүл баатрын юм чинь” гээд үлгэр болов бололтой. Эрх баригч нам “Өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийн тоог хоёр дахин нэмэгдүүлнэ. Төлбөрийн дарамтгүй оюутан хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж амласан. Гэвч өнөөдөр бодит амьдрал дээр “Сайн оюутан” хөтөлбөрийг зогсоож, оюутны тэтгэмж 70 мянгыг олгохыг болиулсан. Энэ бүхэн больдог юмаа гэтэл “Ирэх гурван жилд гадаадын их, дээд сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй” гээд тас зогсоолоо.

Ард түмний ганцхан найдвар “ипотекийн зээл үргэлжилнэ” гэх мэдээлэл юм. Гэвч уг зээлийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулж, тэр нь батлагдаагүй байгаа. Тэгэхээр бас л эргэлзээ төрүүлэх нь мэдээж. Ард түмэн Ардын намынхны сэтгэл хөвсөлзүүлсэн сайхан үгтэй муухай амлалтад одоо итгэхээ больж эхэлж байна. Түүний баталгаа дээрх бүх үйл явцаар хэмжигдэнэ. Мөн олон айл өрх, бүсгүйчүүд итгэл хүлээлгэн горьдлого тээж байсан зүйл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль. Тэгтэл эрх баригч нам нь Их хурлынхаа дэгийн тухай хуулийг, эцэг хуультайгаа хамт зөрчиж байж Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хүчингүй болгосон. Аргаа барсан олон “Ардын намын эмэгтэй гишүүд яасан хүйтэн сэтгэлтэй юм бэ” гэх цөхрөлийн үг хэлээд хоцорсон.

Эзэн Чингисийн талбайг Их жанжин Сүхбаатарын талбай болгосон, ард иргэдийн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг ганц цонх “11:11” төвийг татан буулгах болсон гээд “шүдээ үзүүлсэн” шийдвэрүүд барагдахгүй. Баар, рестораныг шөнө орой хаана , ТҮЦ-ийг нураана гэдэг ч юм уу иргэдийн амьжиргаагаа залгуулдаг ямар л суваг, судас байна тэр бүгдийг тас хэрчих гэж зүтгэцгээх болов. Бүр сүүлдээ хурааж танахын дон шүглэсэн юм шиг нохой, муурын засааг хүртэл зүгээр орхилгүй “хурааж” байна.

Удахгүй орон нутгийн сонгууль болно. Сонгуулийн дараа ахиад л ард түмнийхээ амийг чангаан дайрцгаах биз. Энэ бүхний үр дүнд Монголын банк санхүүгийн байдал, гадаад бодлого, стратеги төлөвлөлт бүхэн ямар ч дархлаагүй боллоо. Одоо болно оо, нөхөд минь. Нүдээ харахаасаа өмнө шүдээ харуулсан засаг чинь 100 хонож зулай нь битүүрч байна. Эрх биш ир бяр, ааг омог чинь дарагдаа байлгүй. Бүгдийг нь сонгоод өгсөнд өширхөж байгаа юм шиг сонгогч олон руугаа шүдээ зууж тэмцсэн тэмцлээ зогсоо. Томоохон төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлж сөхөрсөн эдийн засгаа сэргээж, монгол түмнийхээ амьдралыг өөд татах цаг чинь ирсэн байна.

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Такаши Осава: Донгойн ширээн бичээст Түрэгийн зүүн гарын хаан есөн татаарыг ялсан тухай дурдсан байсан

“Монголын зүүн бүс нутгийн археологийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал саяхан “Улаанбаатар” зочид буудалд болсон. Энэ үеэр манай улсад ирж илтгэл тавьсан Японы Осакагийн их сургуулийн доктор Такаши Осаватай уулзаж ярилцлаа

-Таны “Донгойн ширээн цогцолбор дурсгалын эртний Түрэгийн түүх, археологитой холбогдох” тухай илтгэл сонирхолтой санагдлаа?

-Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс Монголын зүүн бүсийн нутагт орших эртний Түрэгийн дурсгалыг малтан судлах төслийн хүрээнд 2015-2016 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт орших Донгойн ширээн цогцолбор дурсгалд малтлага судалгаа хийж, бичээсийн утгыг тайлж уншлаа. Шинэ бичээсүүдээс гадна дурсгалын ёзоор хэсгээс бичвэрүүд олдсон.

-Донгойн ширээн цогцолборын бичээст юу гэсэн утгатай үгс байсан бол?

-Эртний Түрэгийн хоёр дахь хүчирхэгжилтийн үеийн Билгэ хааны хүү болон хамаатнуудтай холбоотой бичээс байсан. Тухайн үед Түрэгийн хаант улс есөн овог аймгаас бүрдэж байж. Тэдний нэг есөн татаарууд аймгийнхантай байлдаж ялсан гэсэн утгатай бичиг байгаа. Түрэгийн хаант улс Их Монгол Улсын үетэй адил баруун, зүүн гар, төв хэсэгт хуваагддаг байж. Төв хэсэгт их хаад суудаг, зүүн гарт нь угсаа залгамжлах хаад суудаг байж. Донгойн ширээн дурсгал болохоор Түрэгийн Билгэ хааны зүүн гарын хаант улсын хаантай холбоотой дурсгал байгаа.

-Хөшөөнд бичигдсэн эртний руни бичгийг тайлж уншихад хэцүү байв уу?

-Руни үсгийн дурсгалыг анх арван есдүгээр зуунд Оросын эрдэмтэн Владимирцов хэмээх эрдэмтэн олсон. Хорьдугаар зууны эхээр Радлов, Данийн эрдэмтэн Томпсон нар уншиж тайлан, цагаан толгойг нь хэвлүүлснээр энэ бичгийг тайлж уншихад тийм ч бэрх биш болсон. Эдгээр хүмүүс шинжлэх ухааныг эргэлтэд оруулсан гавьяатай юм. Донгойн ширээд нийтдээ арван дөрвөн бичээст хөшөө байгаа. Үсгийн тоо бол тоолохын аргагүй олон. Зөвхөн нэг хөшөөний гэхэд л гурван талд бичсэн байх жишээтэй.

-Эл бичээсийг тайлж уншсаны түүхэн ач холбогдол юу байна?

-Түрэгийн үеийн зүүн гарын улс хаа байсныг тодорхойлж байгаа юм.

-Японд археологийн судалгаа хэр хөгжсөн байдаг бол?

-Дэлхийн хоёрдугаар дайны өмнөхнөөс Японд археологийн судалгаа хөгжиж эхэлсэн. Тэр үеэс Японы эрдэмтэн судлаачид Монголтой холбоотой археологийн судалгааг Өмнөд Монголоор дамжуулан хийж ирсэн. БНМАУ-ын социализмын бүтээн байгуулалтын үед япончууд Монголд ирж судалгаа хийхэд хэцүү байсан. Харин ерээд оноос улс төрийн уур амьсгал зөөлөрч, Шинто Като, археологич Цэвээндорж нар хамтарч Чингис хааны онгоныг хайх “Гурван гол” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үеэс Япон, Монголын эрдэмтэд хамтран ажиллаж ирсэн. Миний хувьд 1996 оноос Түүхийн хүрээлэнгийн захирал А.Очир гуайтай хамтарч Түрэг, Уйгар, Их Монголын үеийн бичээсийг судалж ирлээ. Гурван жил дараалж ийм судалгаан дээр ажилласан.

-“Гурван гол” төслийн үр дүн юу болсон юм бол. Чингис хааны онгон олдохооргүй болсон уу?

-“Гурван гол” төслийн үр дүн ямаршуухан байдлаар төгссөнийг би үнэндээ мэдэхгүй. Нутгийн олон түмний сэтгэлзүй ч тухайн үед “Чингис хааны онгоныг олох гэлээ” гэж их таагүй хүлээж авсан. Дэлхийн их хааныхаа булш бунханд хэн ч гэсэн гар хүргүүлэх дургүй байх нь ойлгомжтой. “Чингис хааны онгон олдохгүй” гэсэн хүмүүс ч их байсан. Гэхдээ бусад хаад ихсийн булш бунхан, тайлга оршуулгын газар, бусад дурсгалыг хайж бүртгэлжүүлснээрээ “Гурван гол” төслийн эрдэм шинжилгээний ач холбогдол тодорхойлогдоно. Энэ төсөлд ажиллаж байсан япон эрдэмтэд одоо ч Аваргын балгасанд судалгаа, шинжилгээ хийж л байна. Залуу судлаачид ч ажиллаж байгаа гэж сонссон.

-Руни бичгийн дурсгал хэр тархсан байх юм?

-Руни бичгийн дурсгалын зүүн хэсэг нь Өмнөд Монголын Шилийн гол аймаг, баруун хэсэг нь Узбекстан, Самарканд хүртэл өргөн уудам нутагт тархсан байдаг.

-Их Монгол Улсын үеийн бичгийн дурсгал их байдаг уу?

-Санкт-Петербургийн Эрмитажид хадгалагдаж байгаа “Чингисийн чулууны бичээс”-ийг, хятад галигаар бидний үед хүрч ирсэн “Монголын нууц товчоо” зэрэг түүхэн эх сурвалжуудыг та сайн мэдэж байгаа байх. Хархорины музейн урд байдаг Өгөдэй хаан, Мөнх хаан нарын байгуулсан перс хүний дурсгалыг хэлж болно. Тухайн үед Их Монгол гүрэн дэлхийд ямар хүчтэй, эдийн засаг, соёлын хувьд ямар хүчирхэг байсныг энэ бүхнээс харж болно. Японы одоогийн Күшюгийн Хакада буланд сүйрсэн Их Юань гүрний хаан Хубилайн флотын үлдэгдлээс Их Монгол Улсын үеийн дурсгалууд гарч ирдэг. Күшюгийн Фукокугийн музейд тэдгээр үзмэрүүд хадгалагдаж байгаа.

-Тэнд чухам юу юу хадгалагдаж байгаа бол. Далай тэнгисийн ёроолоос олдсон зүйлийг археологийн малтлагын олдвортой адилтгаж үздэг үү?

-Далайн археологи гэж тусдаа салбар байна. Далайн гүнд живсэн усан онгоц зэрэг зүйлийг далайн ус сайтар хадгалж чаддаг. Нар, салхины нөлөө тэгтлээ их орохгүй учраас хадгалалт сайн байдаг гэж хэлж болно. Далайн гүнээс олдсон Хубилай хааны усан онгоцны үлдэгдлүүд дотроос шаазан аяга, шавар бүтээгдэхүүнүүд их олдсон. Тухайн үедээ гадаад улс орнуудад экспортод гаргадаг байжээ гэсэн дүгнэлтийг хийж болохоор байгаа. Цэрэг дайны холбоотой зэр зэвсэг, сэлэм, тэсэрч дэлбэрэх бодисууд далайн гүнд маш сайн хадгалагдсан байсан.

-Олон улсын энэхүү эрдэм шинжилгээний хуралд сонирхолтой илтгэлүүд тавигдав уу?

-АНУ-ын Йелийн их сургуулийн эрдэмтэн Уильям Ханичёрчийн “Дэлгэрхаан уул орчимд хийгдэж буй археологийн судалгааны үр дүн”, Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн доктор Ц.Амгалантөгсийн “Дарам уулын дөрвөлжин булшны судалгаа”, БНХАУ-ын Ардын их сургуулийн Вэй Жянийн “Юань улсын Шанд балгас (Дээд нийслэл)-ын малтлага судалгаа ба хадгалалт, хамгаалалт”, МУИС-ийн багш З.Батсайханы “Дорнод Монголын дундад эртний монгол булшууд”, Японы Отани их сургуулийн Такаши Мацукавагийн “Зүүн Монголын нутагт буй кидан үсгийн хөшөө бичиг ба хадны бичээсийн тухай”, Ц.Төрбат, Д.Батсүх нарын “Таван толгойн монгол язгууртны булшны судалгаа” зэрэг олон сонирхолтой илтгэлүүд тавигдлаа.

Л.Батцэнгэл

Categories
мэдээ цаг-үе

Д.Хурцбаяр: Бөөрний архаг дутагдалтай хүмүүсийн эмчилгээний зардлыг даатгалаас гаргах хэрэгтэй байна


Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний төвийн гемодиализийн тасгийн эмч Д.Хурцбаяртай ярилцлаа.

-Танай төв хэдэн өвчтөнд үйлчилдэг вэ?

-Манай тасагт 168 өвчтөн 30 аппаратан дээр үйлчлүүлж байна.

-Хүлээгдэж байгаа өвчтөн хэр олон бол?

-Одоогоор манай тасагт хүлээгдэж байгаа 45 өвчтөн бий. Хан-Уул дүүрэгт шинэ аппарат ашиглалтад орсон. Сонгинохайрхан дүүрэгт бас аппарат ашиглалтад орох гэж байна. Тэгэхээр харьяаллын дагуу зарим өвчтөнөө тийшээ явуулчихвал бид ахин хэдэн өвчтөн авах боломжтой.

-Хан-Уул дүүрэгт гемодиализийн төв нээлтээ хийсэн. Хэдэн аппараттай вэ?

-Гурван аппарат ашиглалтад орсон. Манай аппаратанд ордог хүмүүс эмнэлэгт хэвтээд байдаггүй шүү дээ. Нэг өдөр ирээд дөрвөн цаг аппарат залгуулж эмчилгээнд орчихоод явдаг.

-Сонгинохайрханд шинээр хэдэн аппарат ашиглалтад орох вэ, аппарат хүрэлцэхгүй, хүлээгдэл ихтэй байгаа тухай гомдол их явах юм?

-Аппарат хүрэлцээгүй байна гэж олон жил ярьж байгаа. Төр засгаас энэ асуудалд анхаарал тавьж, жил болгон аппаратны тоог нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч диализэд орох хүний тоо их болохоор хүрэлцэхгүй байна.

-Хувийн эмнэлгүүд ч бөөрний архаг дутагдалтай хүмүүст үйлчилдэг. Гэхдээ өвчтэй хүмүүс төлбөрийг нь тэр бүр дийлдэггүй учраас даатгалаас хувь, хувьсгалын гэлтгүй эмчилгээний зардлын тодорхой хувийг гаргаж байж хүртээмж нэмэгдэнэ гэж ярьцгаадаг?

-Хувийн эмнэлгийн аппаратууд тодорхой хэмжээгээр сул зогсч байгаа. Хувийн эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг. Харин хүмүүс маань мөнгө төгрөгийн боломж муутай. Тэгэхээр энэ үйлчилгээг хүссэн ч авч чадахгүй байна. Цаашдаа энэ төлбөрийг улсаас даах биш даатгалд хамруулах хэрэгтэй байна. Диализийн аппаратаар нэг хүнд үйлчилдэг урсгал зардлыг даатгалын систем гаргаж өгдөг болох хэрэгтэй гэсэн үг. Түүнээс биш хүмүүс бүгд даатгалтай л байгаа. Даатгалын хуульд диализийн үйлчилгээний зардлыг даатгал хариуцна гэсэн заалт байхгүй.

-Даатгал үлдэгдэлтэй гардаг гээд байдаг, ийм өвчтэй хүмүүсийнхээ зардлыг дааж болохгүй юм байх даа?

-Бид төсөв ямар байгааг мэдэж байгаа. Жишээлбэл, манайд 160 хүнийг аппаратанд оруулах мөнгийг улс өгч байна шүү дээ. Төсөв нэмэгдвэл энэ тоог нэмж болох байх. Гэхдээ ийм байдлаар хол явахгүй. Даатгалын системээ боловсронгуй болгох хэрэгтэй. Дэлхийн бусад бүх оронд даатгалын тогтолцоо үйлчилдэг. Хэдэн хувийг нь улс, хувь хүн, даатгал хариуцах юм бэ гэдэг нь улс орны онцлогоос хамаараад өөр өөр байдаг. Дунджаар эмчилгээний зардлын 70-аад хувийг нь даатгал хариуцах жишээтэй.

-Нэг өвчтөн долоо хоногтоо хэдэн удаа аппаратанд орж байна. Нэг орохдоо хэдэн цагаар ордог вэ. Ямар нэг стандарт байдаг уу, үүнийгээ хангаж чаддаг уу?

-Нэг өвчтөн долоо хоногт гурван удаа, нэг орохдоо дөрвөн цаг орох ёстой гэсэн дэлхийн стандарт байдаг. Аппаратын хүрэлцээгүйгээс болоод манай 170-аад хүний 60-аад хувь нь долоо хоногт гурван удаа орж байгаа. Долоо хоногт нэг, хоёр удаа орж байгаа хүн ч бий. Энэ хүмүүс аппаратанд орохдоо хувиасаа мөнгө төлөхгүй байгаа ч эм тариагаа өндөр үнээр авч уудаг. Бөөр гэдэг маань зөвхөн хор шүүдэг эрхтэн биш. Маш олон үүрэгтэй. Түүний нэг нь цус төлжүүлэх үүрэг. Эрдсийн солилцоонд бас оролцдог. Энэ бүхнийг нөхөх эмийг уудаг. Өндөр үнэтэй эмүүд шүү дээ. Кальци фосфорын солилцоонд ордог эм нэг ширхэг нь 1500 төгрөгийн үнэтэй ч байна, арав гаруй мянган төгрөгийн үнэтэй ч эм байна шүү дээ. Эднийг авч уух шаардлагатай болдог. Улсаар даалгаж гемодиализийн аппаратанд орж байгаа хүмүүст хэцүү байхад энэ зардлаа хувиасаа гаргадаг өвчтөнүүдэд яаж тусах нь ойлгомжтой.

Бид ацан шалаанд орж байдаг. Нэгэнт аппаратанд орж байгаа өвчтөнийг хүн шиг амьдруулмаар байна. Гэтэл гэнэт өөр нэг хүн болохоо байгаад хүрээд ирдэг. Тэр хүний амийг аврахын тулд нэг хүн аппаратанд орох хугацаанд ахиад өөр хүн оруулах болдог. Хүмүүсийг үхсэн, амьдын хооронд байлгаж болохгүй. Гэтэл стандартаа мөрдүүлье гэхээр гадаа хүн үхэх гээд байдаг. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдэг шиг тодорхой хэмжээнд зохицуулалт хийгээд явж байна.

-Хүлээлгэнд байгаа хүн хэр удаан хүлээдэг вэ?

-Манай аппаратанд орж байгаа хүн бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох эсвэл хэвлийн диализийн эмчилгээнд орох, бурхан болсон тохиолдолд л нэг мест гарна. Ганц нэг хүн бөөр солиулах мэс засалд орж байна. Аппаратанд орж байгаа тохиолдолд нас баралт их биш. Тэгэхээр манай дараалал нэг их хурдан явахгүй.

-Танай аппаратанд хамгийн удаан орж байгаа хүн хэдэн жил болж байна?

-Дээд тал нь 16-17 жил орж байгаа хүн байна. Дунджаар 5-10 жил амьдарч байгаа хүмүүс дийлэнх нь.

-Бөөрөө солиулж байгаа тохиолдол хэр их байгаа вэ?

-Манай эмнэлэгт саяхан 120 дахь бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдсэн. Манай аппаратанд ордог хүмүүс мэс засалд ороход зовлон бий. Тэд байнга өндөр үнэтэй эм, тариа хэрэглэдэг учраас хагалгаанд орох хэмжээний мөнгө хуримтлуулж чаддаггүй. Мэс засалд ороход 20 гаруй сая төгрөг хэрэг болно. Дээр нь донор байх учиртай. Бөөр олдоц муутай. Цогцосны донор гэж байдаг ч манайд хараахан хөгжиж чадаагүй.

-Шийдвэр гаргагчдаас таны хүсэх зүйл юу вэ?

-Хамгийн их хүсч байгаа юм гэвэл манай эмчилгээг даатгалд хамруулбал олон хүний амийг аврахад тустай. Бид бас улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм хэрэглэж байна. Улсын бүртгэлд байхгүй болохоор компаниуд нь оруулж ирж чадахгүй. Манай өвчтөнүүдийн хэрэглэдэг эмүүдийг улсын бүртгэлд бас даатгалд хамруулчихвал олон хүнд тус болно.

-Ямар насныхан бөөрний өвчнөөр өвдөөд байна вэ. Юунаас шалтгаалаад хүмүүс ингэтлээ хүнд байдалд ордог юм бэ?

-Бөөрний архаг дутагдалд орсон хүмүүс аппаратанд ордог юм. Бөөр үндсэндээ ажиллахгүй болоход орлуулж байгаа эмчилгээ нь ийм. Бөөрний архаг дутагдалд орж байгаа хүмүүсийн ихэнх нь түүдгэнцрийн үрэвслээр өвдсөн байдаг. Түүдгэнцрийн үрэвсэл хөдөлмөрийн насны ид залуу хүмүүст, бүр хүүхэд наснаас эхлээд тохиолддог өвчин. Тэр дундаа эрэгтэй хүмүүс илүү өртдөг. Манай үйлчлүүлэгчид ихэнх нь хөдөлмөрийн насныхан байх жишээтэй. Гэхдээ сүүлийн үед настай хүмүүс олширч байгаа. Чихрийн шижин өвчин маш хурдацтай тархаж байна. Сахараасаа болоод бөөр нь гэмтээд, ажиллагаагүй болдог. Даралт ихсэх өвчин бас бөөрний дутагдалд хүргэнэ. Монгол эрс тэс уур амьсгалтай орон. Хүйтэнд даарч хөрснөөс бөөр их өвчилдөг. Хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол сайн олгох хэрэгтэй байна. Үрэвсэлт өвчнүүдийг үүсэхэд хоолой өвдөх, гадна орчин, хоол унд, харшил нөлөөлнө. Бөөрний өвчнөөс болоод даралт нь ихэсдэг хүмүүс байна. Түүнчлэн даралт нь их байхаар бөөрөө гэмтээх нь ч бий.

-Бөөр өвдөж байгааг яаж мэдэх вэ. Хамгийн түрүүнд өрхийн эмчид хандах ёстой юу?

-Бөөр дүлий эрхтэн. Илрэх шинж тэмдэг бага. Эхний үед зовуурь өгөхгүй. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, өрхийн эмчдээ тодорхой хугацаанд үзүүлж байх хэрэгтэй. Бид бөөрний өвчинг шинжилгээгээр л оношлодог. Шээсний шинжилгээгээр маш их юм илэрнэ. Шээсээр уураг, бага хэмжээгээр цус хаяхад хүнд мэдрэгдэхгүй. Тийм учраас шинжилгээ өгч байх хэрэгтэй. Өрхийн эмчдээ үзүүлж, шаардлагатай гэвэл дараагийн шатны эмчид хандахыг зөвлөдөг.

-Бөөрний архаг дутагдалд орсон 500 хүн байна гэсэн тоо сонсогддог. Яг нарийн судалгаа байдаг уу?

-Олон улсын жишиг бий. Нэг сая хүнд 150 орчим аппарат хэрэгтэй гэж үздэг. Бид одоо гурван саяулаа болчихлоо. Улсын хэмжээнд 120 аппарат л байдаг. Жил болгон аппаратанд орох шаардлагатай 60-70 хүн нэмэгддэг. Гэхдээ аппарат маань энэ хэмжээгээр нэмэгдэж чадахгүй байна.

Д.Аззаяа: Будаг үнэртэхэд л бид хордлогонд ордог

Бөөрний архаг дутагдалд орсон гэсэн оноштой ч гемодиализийн аппарат хүртэхгүй хүлээж байгаа хүмүүс хэрхдэг бол. Энэ тухай тодруулахаар Д.Аззаяатай ярилцлаа. Тэр 45 настай ч ихэд ядрангуй харагдах бөгөөд хөөж хавагнасан хөлөө арай ядан зөөж байлаа.

-Юунаас болоод бөөрний архаг дутагдалд орчихов?

-Энэ өвчнөөр оношлогдоод жил гаруй болж байгаа. Энэ өвчний хэцүү тал гэвэл эмчилгээ нь өртөг өндөртэй. Одоо бол аппаратандаа цаг тухайд нь орж чадахгүй хэцүү байна даа. Бөөрний архаг дутагдал янз бүрийн шалтгаантай. Би чихрийн шижин өвчнөөр арав гаруй жил өвдсөн. Өвчний хүндрэл явсаар байгаад бөөрний архаг дутагдалд орчихсон. Дутагдалд орсноо мэдэхгүй явсан. Хөл хавдахаар нь үзүүлсэн чинь “Бөөрний дутагдалд ороод, эцсийн шатандаа шилжсэн байна” гэсэн.

-Тэр болтол нь танд илэрхий шинж тэмдэг мэдэгдээгүй юу?

-Хамгийн аймшигтай санагдсан юм нь хурц өвдөлтгүй байдаг. Бас энэ өвчнөөр залуу хүмүүс их өвдөж байгаад эмзэглэж байна. Диализийн аппаратанд 20-той охин орж байна. Тэр охин бөөрний дутагдалд орсноо мэдээгүй явсан гэнэ. Аппаратанд орж чадахгүй яваад байсан чинь цус харваад, өрөөл татуу болчихжээ. Тэр охины залуу нас, анхны хайр, үр хүүхэд хаачих юм бэ. Хамгийн айшигтай нь энэ л санагдсан.

-Та нэг жилийн хугацаанд гемодиализийн аппаратанд хэд орсон бэ?

-Оношлогдсоныхоо дараа муудсан үедээ гурван удаа орлоо. Зүгээр ороогүй, таньдаг мэддэг хүмүүсээр дамжуулаад, гуйж байж эмнэлэгт хэвтсэн. Эмч олдохгүй, оочер дугаар нь ч дийлдэхгүй юм билээ. Их хүнд байсан болохоор намайг гурван удаа аппаратанд оруулсан. Саяхан бас муудаад, сэхээнд дэмийрч очоод бас хэд орсон. Оношлогдсоны дараа нэгдүгээр эмнэлэгт оочерт бүртгүүлсэн л дээ. Би 49 дугаарт бичигдсэн. Миний ойлгосноор бол өмнөх хүмүүс маань бөөрөө солиулах юм уу, ямар нэг арга хэмжээ авагдсаны дараа би аппаратанд орох юм билээ. Саяхан утасдаад “Танай 14 дүгээр төв чинь удахгүй диализийн аппараттай болох гэж байна. Тийм учраас таныг оочероос хаслаа” гэсэн. 14 дүгээр төв болохоор долдугаар сарын 1-нээс хойш аппараттай болно гээд одоо болтол болоогүй л байна.

-Хувийн эмнэлэгт аппаратанд орох боломж байгаа юу?

-Хувийн эмнэлэгт аппаратанд нэг удаа ороход 150 мянган төгрөгөөс дээш төлбөртэй гэсэн. Мөнгө нь байвал би давхиж очоод ормоор л байна. Аппаратанд орчихоор ямар сайхан болдог гээ. Бие хөнгөрөөд л эрүүл хүн шиг болно. Би одоо аалз шиг явж байгаа биз. Аппаратанд орчихвол бараг гүйнэ шүү дээ. Би хэвийн амьдрахын тулд сард хоёр сая гаруй төгрөг зарцуулах юм билээ. Аппаратанд болон авах ёстой уураг, эм тариандаа зарцуулахад л ийм мөнгө гарах юм. Хэрэв би барууны оронд байсан бол диализийн аппарат асуудал биш. Аппаратанд байнга ороод, үр хүүхэд төрүүлж, ажлаа хийх бүрэн боломжтой. Диализийн аппарат гэдэг бол бөөрийг л орлож байгаа төмөр машин шүү дээ. Таван км зам барих мөнгөөр бөөрний диализийн аппаратын хүрэлцээг нэмэгдүүлэх боломжтой гээд зарим хүмүүс тооцоо хийсэн байна лээ.

-Та эрүүл мэндийн даатгал төлдөг байсан уу?

-Төлөлгүй яахав. Би чинь улсад арав гаруй жил ажиллаж тасралтгүй даатгал төлж байсан. Одоо бол миний сарын орлого 196500 төгрөг. Үүгээрээ нэг удаа аппаратанд ороод дуусгачихаж болохгүй, амь дүйсэн үедээ л орно. Амьдрах, идэж уух хэрэгтэй.

-Бөөрний хагалгаа хийлгэхсэн гэж боддог уу, хамгийн их хүсч байгаа юм чинь юу вэ?

-Олон хүн ах дүү, амраг садан, эргэн тойрныхондоо битгий ингэж дарамттай амьдраасай. Аппаратыг нь хүртээмжтэй болгоод өгөөсэй. Надад үхэхэд айх, гомдох юм алга. Будаг үнэртэхэд эрүүл хүмүүс бол “Будаг үнэртэж байна” гээд л өнгөрнө. Бид бол шууд хордлогонд ордог. Бөөр гэдэг ийм л чухал эрхтэн юм байна. Бүх хүнд би энэ тухай заавал хэлмээр санагддаг.

Б.Янжмаа

Categories
мэдээ цаг-үе

Н.Амарзаяа: Шударга бус үйлдэл газар авч, ард түмэн хагаралдсан ийм л нийгэм бидэнд үйлчилж байна

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.

-Намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар гол хэлэлцэх асуудал нь 2017 оны төсөв. Ямархуу төсөв байх вэ?

-Намрын чуулганаар төсөв, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл, хэд хэдэн хууль шинээр батлах, нэмэлт өөрчлөлт гээд олон асуудал хэлэлцэнэ.

Одоогоор 2017 оны төсвийн талаар огт мэдээлэл аваагүй байгаа учраас энд тийм ийм гэж хэлэх тоо баримт алга. Ер нь хамгийн хүнд жил рүүгээ л орж байна даа. Ямар мэдээлэл ирэхээс шалтгаалж төсвийн талаар бодлого тодорхойлогдох байх. Нөгөө яригдаад байгаа бонд, ихээхэн өрийн асуудал энэ оноос эхлэн төлөгдөхөөр байгаа биз дээ.

-Зардал мөнгийг танахаар ярьж байгаа ч дорвитой хэмнэлт хийхгүй байх шиг байна. Ялангуяа төрийн байгууллагууд. Уг нь бодитой хэмнэлт хийх боломж байгаа биз дээ?

-2016 оны төсвийн тодотголыг өнгөрсөн ээлжит бус чуулганаар хэлэлцлээ. 2016 оны төсөв бараг таван их наяд төгрөгийн алдагдалтай, өрийн тааз 88 хувьд хүрсэн, эдийн засгийн өсөлт 1.3 хувьтай байгаа ийм л нөхцөл байдал биднийг угтсан. Ингэж угтсан ч төрийн байгууллагуудад хэмнэлт нэрээр шууд зардлыг нь бууруулбал энэ цаг үед зохимжгүй. Мэдээж ард иргэддээ үйлчилж байгаа төрийн үйлчилгээний хувьд ажлын чиг үүрэг давхардсан, нэг хүн хийчих ажлыг гурван хүн хийж байгаа гээд асуудлууд байсан байх.

Мөн цэцэрлэгийн нэг ангид байх хүүхдийн тоо нормоороо хэд билээ. Одоо бол хоёроос гурав дахин их хүүхэд байгаа ч тэнд нэг л багш ажиллаж байна. Гэтэл зарим төрийн албан хаагчдын цалин гурван сая давсан байхад багш, эмч, төрийн албан хаагч нарын цалин 300, 400 мянган төгрөгөөс эхэлж байх жишээтэй. Иймд төрийн албаны норм норматив, хэм хэмжээ, стандарт горимыг

нь нэг түвшинд оруулах, тэгэхдээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, алслагдсан хөдөө гээд олон бодит нөхцөлд тулгуурлан зөв горимд оруулах хэрэгтэй.

-Танай намын зарим гишүүд төрийн бүтэц хэтэрхий данхайж байна. Тиймээс цомхотгох ёстой гэж ярьж байгаа. Үүнийг бодитоор хэрэгжүүлэх боломж бий юу?

-Сая төсвийн тодотголоор төсвийн орлого, зарлагын тоон мэдээллийг бодитоор авч төсвийн тэнцэл түүний алдагдлаас болж төсвийн урсгал зардлыг бууруулах асуудал яригдсан нь үнэн. Гэхдээ Засгийн газрын 16 яамыг 13 болгож яамдыг нэгтгэж давхардлыг арилгахыг зорьсон.

Ер нь цаашдаа аль ч нам төрийн эрхэнд гарч ирсэн төрийн чиг үүргийг хэвээр нь үргэлжлүүлээд авч явах нэгдсэн тогтолцоо чухал. Би өөрөө төрийн албанд олон жил ажилласан. Бас ч ажлын ачаалал их байдаг гэдгийг мэднэ. Эдийн засаг хэцүүхэн байгаа. Хямралыг даван туулах ямар гарц байна вэ?

-Хямралыг даван туулах гарцын талаар Засгийн газар хэлэлцэж шийдвэрлэсэн байсан. Энэ бол маш зөв алхам. Монголын төрийн үйл ажиллагааг явуулах гол орлого, эх үүсвэрийг бүрдүүлж байгаа татвар төлөгчид, баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалж, төрөөс үзүүлэх хууль эрх зүйн орчинг нь зөв болгож, үйл ажиллагаагаа явуулах боломж нөхцөлийг бүрдүүлж байж төр хямралаас гарч чадна. Энэ талаар дорвитой арга хэмжээ авч байгаад талархаж байна. Одоо бодит үр дүн л чухал.

-Энэ удаагийн парламент хамгийн олон эмэгтэй гишүүнтэй. Тэр утгаараа ямар ажил хийх бол гэсэн хүлээлт нийгэмд байна. УИХ дахь МАН-ын бүлгийн эмэгтэйчүүд юу хийх бол?

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж байж нийгмийн дунд байгаа тулгамдсан, бэрхшээлтэй олон асуудлын гол гогцоог тайлж нийгмийн олон талын эрх ашгийг хамгаалж, тэдэнд ээлтэй, шударга төрийн үйлчилгээг бий болгох ёстой гэж би хувьдаа үздэг. Нийгэмд хүлээлт байгааг мэдэрч ойлгож байгаа. УИХ дахь эмэгтэй гишүүдийн нэгдлийг хангаж үг дуу хоолойг бүхий л түвшинд хүргэх, гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр ажиллахаар удирдлагаа сонгосон байгаа. Одоо хийх л үлдлээ.

-Нийгмийн аль ч салбарт асуудал тулгамдаж байна. Та өнөөгийн нийгмийг хэрхэн харж байна вэ?

-Сүүлийн үед шударга бус, ил тод бус үйлдэл газар авч ард түмнээ хуваасан, ангилсан, ялгасан ийм л нийгэм бидэнд үйлчилж байна. Би өөрөө хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байсан. Бүр баг, сум, аймагтаа энэ байдал илүү давамгай мэт гэж бодож байлаа. Хотын хүн болоод ирэхэд мөн л адил юм. Тэгэхээр үүнийг зогсоох хэрэгтэй. Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ иргэн бүр тэгш хүртэх хэрэгтэй. Харин тэгш хүртэхийн тулд иргэн өөрөө ижил хөдөлмөрлөж, бүтээж, сурч боловсрох хэрэгтэй. Өнөөгийн болон ирээдүйн нийгмийг илүү сайхнаар харж байна. Тулгамдаж буй олон асуудлаа олж харсан улс орон дахиж цаашаа алдахгүй нь лавтай.

-Нэн даруй шийдвэрлэх ёстой ямар асуудал байна вэ?

-Хямралаас гарах, эдийн засгаа сэргээх, ард иргэд өрх гэр бүлийн эрхэлж буй бүтээгдэхүүн нь зах зээлд нэвтрэх, бэлэн мөнгөний гачаалаас гарах, ажлын байраар хангах гэхчилэн олон асуудал бий.

-Та УИХ-ын гишүүний ажлын гараагаа ямар ажлаас эхлэв?

-УИХ-ын гишүүнээр сонгогдоод хамгийн эхний ажлын гараагаа аймгийн нийгэм, эдийн засгийн үндсэн суурь судалгааг мэргэжлийн байгууллагад хандан хийлгэж байна. Энэхүү судалгаанд үндэслэн тулгамдаж буй асуудал, суурь, гарц шийдэл гээд олон асуудал бидний өмнө гарч ирнэ. Ер нь аймгийнхаа ирээдүйн хөгжлийн талаар бие даасан хөтөлбөр боловсруулж, салбар чиглэл бүрээр хийх ажил ид өрнөж байгаа. Аймгийнхаа боловсрол, эрүүл мэндийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө зорьж байна. Мөн хөдөө аж ахуйн салбараа хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг бодож тооцоолж байгаа. Ер нь бидэнд боломж байна.

-Сая ээлжит бус чуулган завсарласны дараа тойрогтоо очиж ажилласан гэсэн. Ямар ажил амжуулаад ирэв?

-Аймгийн Засаг дарга, удирдлагуудтай хамт нутгийнхаа

ард иргэдтэй уулзлаа. Тэднийхээ амьдрал ахуйтай танилцлаа, зохих асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тойрогтоо 12 хоног ажиллаад ирсэн. Шийдвэрлэх ёстой олон нийтлэг асуудал бий. Одоо төр засгийн байгууллагадаа уламжилж ажил хэрэг болгох л үлдлээ дээ.

-Танай тойргийн сонгогч олны өмнө тулгамдаж буй асуудал юу байна вэ. Хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?

-Төсөв мөнгөний хүрэлцээ муу, төрийн сангийн тогтолцоо хүнд, хүүхдийн хувьсах зардал, норм норматив гээд олон асуудал байна. Мөн тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх, банкны зээлийн хүүг бууруулах, малчдын амьдралд бодитой нүүрлэж байгаа хямралыг зогсоох, үнэгүйдлийг арилгах шаардлага байна. Улсын хэмжээнд үйлчилж байгаа хууль, эрх зүйн орчин нөхцөл харилцан адилгүй, шударга бус байна гэж иргэд ярьж байна. Зохих түвшинд шийдвэрлүүлэхийн төлөө ард түмнээ төлөөлөн УИХ-д ажиллаж байгаа хүний хувьд асуудлаа хариуцсан яамдад нь уламжилна. Засгийн газартаа уламжилж бодлого шийдвэрт тусгуулах л чухал юм даа.

-Та шинэ парламентад орж ирсэн “битүү” гишүүдийн нэг. Хаана, ямар сургууль төгссөн бэ?

-Энэ үгийг би ер хүлээн зөвшөөрөхгүй. Хэдийгээр УИХ-д анх удаа гишүүн болсон ч гэлээ Өмнөговь аймагтаа бол өнгөрсөн хугацаанд эрхэлж буй ажил, албаараа олны танил болсон хүн. 1999 оноос хойш аймагтаа ажиллаж боловсролын салбарт гурван жил, санхүүгийн салбарт зургаан жил, улс төрийн салбарт найман жил ажилласан. Аймгийн санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад төрийн албаны тухай хуулийн дагуу 2008 онд өргөдлөө өгөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр нэр дэвшиж хоёр удаа улиран сонгогдож аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажилласан. Улс төрийн намдаа бол залуучуудын байгууллагын нарийн бичгийн дарга, аймгийн намын хороонд үүрийн дарга, аймгийн намын хорооны дэд дарга, намын даргаар ажиллаж байсан. Би МУИС-ийг төгссөн. Багш, нягтлан бодогч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр. Мэргэшсэн нягтлан бодогч. Өөрийгөө товч танилцуулахад ийм байна.

-Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гуравдугаар сургуульд физик, математикийн багшаар ажлын гараагаа эхэлсэн. Олон сайхан шавьтай.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ

“Хүү нь бага байх юм бол лүү нь хэн байсан ч яадаг юм” нийтлэл хэвлэгдлээ

Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрт “Танайд өнжье” булангаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарынд өнжжээ. Мөн З.Нарантуяа гишүүний шинэхэн ярилцлага орсон байна. Үргэлжлэлийг нь хоёрдугаар нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл, сурвалжлага нийгмийн дуу хоолой болж цаг үедээ шуугиан тарьж байдаг билээ. Тэгвэл энэ удаагийн дугаарт “Хүү нь бага байх юм бол лүү нь хэн байсан ч яадаг юм” нийтлэл хэвлэгдсэн байна.

Дөрөвдүгээр нүүрт Азийн Ойрхи Дорнод судлалын олон улсын хурал саяхан болсонтой холбогдуулан Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Цэрэннадмидтай хийсэн сонирхолтой ярилцлага оржээ.

“С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа илэрч буйн нууц юу вэ” асуудал дэвшүүлсэн нийтлэлийг өнөөдрийн сонины дугаараас тольдоорой.

Наймдугаар нүүрээс Төв цэвэрлэх байгууламжийн 500 мянга гаруй тонн лагийг цэвэрлээд зогсохгүй доллар болгох технологи боловсруулсан монгол эрдэмтэдийн сонирхолтой ярилцлагыг уншаарай. Лагийг боловсруулан шинээр гарган авсан хөрсөнд хоёр сарын дотор наранцэцэг ургасан байна.

Сонины 11 дүгээр нүүрт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаатай холбогдуулан түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлага хэвлэгджээ. Тэрбээр эмээ дээрээ өссөн бөгөөд хамтдаа хөзөрдөж, гангар гунгар хийж, цугтаа самар цөмдөг хүүхэд байжээ. Харамсалтай нь эмээ нь хорт хавдарын эцсийн шатанд орсноо мэдэхгүй явсаар нэг л өдөр тэнгэрт хальжээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ