Categories
мэдээ

Адуундаа яваад, сураггүй алга болсон малчны цогцсыг олжээ

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн малчин Б энэ сарын 7-ны өглөө адуунаасаа морь барьж ирэхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Өглөө гэрээсээ гараад ирээгүй учраас ар гэрийнхэн түүнийг өдөржин хайж, орой нь арга барагдаад сумынхаа ЗДТГ-ын даргад мэдэгдсэн байна.

Ингээд орон нутгийн 11 иргэн хоёр машианд хуваагдан эрэлд гарч,маргааш өдөр нь малчин Б-гийн цогцсыг 14.30 цагийн үед Хүйсийн хар овоо гэдэг газраас олж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.

Одоогоор тухайн иргэн яагаад амиа алдсан нь тодорхойгүй байна.

Н.Чимэг

Categories
мэдээ улс-төр

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-д айлчиллаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачевын урилгаар энэ сарын 5-7-ны өдрүүдэд Орост айлчиллаа.

Айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-д Монгол Улсаас суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа нар өнгөрсөн лхагва гаригт буюу энэ сарын 5-ны өдөр Москва хотноо болсон “Алтан намар-2016” Оросын хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцсон байна.

ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведев үзэсгэлэнг нээж үг хэлжээ. Уулзалтын үеэр хоёр улсын мал аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан туршлага солилцох, тэр дундаа монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар шатны ажлыг хэрэгжүүлэх, Монголын хөрс, цаг уурын нөхцөлд зохицсон сайн чанарын үрийн сорт гаргах, ОХУ руу Монголын мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцжээ. Уулзалтын төгсгөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачевыг Монгол Улсад завтай үедээ айлчлахыг урьсан юм.

Categories
мэдээ улс-төр

Намын бүлгүүд хуралдсангүй

УИХ намын бүлэг хуралдсангүй зурган илэрцүүд

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн эхэнд буюу даваа гаригт хуралддаг. Өнөөдөр АН, МАН-ын бүлгүүд хуралдах хуваарьтай. Бүлгийн хуралдаанаар тухайн долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөл болон цаг үеийн асуудлыг хэлэлцдэг.

Харин өнөөдөр намын бүлгүүдийн ээлжит хуралдаан хойшиллоо. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдахгүй гэдгээ мэдэгдсэн бол МАН-ын бүлгийн хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүйгээс хүлээгдэж байна.

Мөн орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор, ихэнх гишүүд хөдөө орон нутгуудаар яваад байгаа ажээ.

Н.Чимэг

Categories
мэдээ

Сүхбаатар дүүрэгт олон хүнийг хутгалж, буу тулган дээрэмдсэн хэрэг гарчээ

хүнийг хутгалж, буу тулган хэрэг гарчээ зурган илэрцүүд

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдүгээр эмнэлгийн ойролцоо байрлалтай “Шош” хэмээх мөрийтэй автомат тоглоомын газарт өнгөрөгч шөнө 10 гаруй хүнийг хутгалж гэмтээсэн хэрэг гарсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, өнгөрсөн шөнийн 02:00 цагийн үед мөрийтэй тоглож байсан хүмүүсийн нэг нь тоглоомд их хэмжээний мөнгөө алдсандаа уурлан, “Дахиад мөнгө авч ирье, хаалгаа онгойлго” хэмээн хашигичиж, тус тоглоомын газрын хамгаалагч нарыг сүрдүүлжээ.

Гэвч хамгаалагч залууг хаалга онгойлгоход хэсэг бүлэг залуус тус тоглоомын газар руу дайран орж, “АК” буу тулган дээрэм хийж, бусдын биед хохирол учруулжээ. Тиймээс галт зэвсэг, хүйтэн зэвсэг ашиглан танхайрсан этгээдүүдийг баривчилж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр хутгалуулсан хүмүүсээс 5-6 хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Удахгүй яг хэчнээн хүн хутгалуулж, гэмтсэн бэ зэрэг гарсан хэргийн талаарх тодорхой мэдээллийг цагдаагийнхан хийх юм байна.

Н.Чимэг

Categories
мэдээ

Товчоогоор 187 ширхэг тарваганы мах оруулахыг завджээ

TARWAGAНийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, Улаанбаатар хотын есдүгээр сарын 22-ноос энэ сарын 5-ны өдрийн нөхцөл байдлын талаар холбогдох газрууд мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбатын мэдээлснээр 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 сарын 05-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 481 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 285 нэгж буюу 2,1 хувиар, 2240 гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь 284 нэгж буюу -11,3 хувиар тус тус буурчээ. Дуудлагыг төрлөөр нь ангилж үзвэл,

-914 буюу 40.8 хувь нь бусдын эд хөрөнгийг хулгайлах
-376 буюу 16.8 хувь нь бусад төрлийн гэмт хэрэг
-264 буюу 11.8 хувь нь бусдын бие махбодид гэмтэл учруулах
-254 буюу 11.3 хувь нь бусдын эд зүйлийг залилан мэхлэх
-217 буюу 9.7 хувь нь танхайрах
-84 буюу 3.7 хувь нь амиа хорлосон болон золгүй явдлын улмаас
-54 буюу 2.4 хувь нь бусдын эд хөрөнгийг булаах
-49 буюу 2.2 хувь нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
-25 буюу 1.1 хувь нь хүчиндэх
-3 буюу 0.1 хувь нь хүнийг санаатай алах гэмт хэрэг бүртгэгджээ.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас өгсөн мэдээллээр 2016 оны 09 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3 947 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 161 осол, зөрчлийн шинжтэй 1 773 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 193 хүн гэмтэж, бэртжээ. Үүнээс хүүхэд гэмтсэн осол 54 байгаа нь өмнөх оны мөн үеэс 22,7 хувиар өссөн үзүүлэлт байна.
Дээрх хугацаанд нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 92 удаагийн дуудлага НОБГ-т ирснээс объектын гал түймрийн 86, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 6 удаагийн дуудлага иржээ. Онцгой байдлын аврагчид ослоос 4 хүний амь биеийг аварч, 9 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна. Харин энэ хугацаанд халдварт өвчнөөр мал өвчилсөн тохиолдол илрээгүйг НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр мэдээллээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд авто тээврийн шалган нэвтрэх товчоодоор хөдөө, орон нутгаас зорчин ирсэн нийт 10 мянга 475 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 22 мянга 802 иргэнд мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, 60 мянга 442 автомашинд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууны мэдээлснээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 268 объектод хяналт, шалгалт хийхэд 395 зөрчил илэрсэн байна. Үүнд 17,1 сая төгрөгийн торгууль, шийтгэл ноогдуулжээ. Энэ хугацаанд авто тээврийн шалган бүртгэх 7 товчоогоор Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан 187 ширхэг тарваганы мах, тулмыг илрүүлж, холбогдох 35 иргэнд 6,9 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Авто тээврийн шалган бүртгэх товчоогоор энэ хугацаанд 51 мянга 324 толгой мал амьтан, 6 мянга гаруй тонн малын мах, 111.8 мянган тонн дайвар бүтээгдэхүүн нэвтэрсэнийг бүртгэж, гарал үүсэл, ачааны дагалдах баримт бичгийг шалгаж, зөрчил гаргасан 811 иргэнд 16.3 сая төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулж, улсын төсөвт оруулжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ

Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна

Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна зурган илэрцүүд

Энэ сарын 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Тодруулбал, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Харин 13-14-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд баруун аймгуудын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

Categories
мэдээ нийгэм

10 мянга гаруй айл гэрэлгүй орчинд амьдарч байна

Улаанбаатар хотын хэмжээнд тог цахилгаангүй болон хүчдэлийн уналттай 10 мянга гаруй айл өрх байна. Иймд эхний ээлжинд 1562 өрх айлыг тог цахилгаантай болгожээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 22, 24, 26, 28, 30, 31, Баянзүрх дүүргийн 21, 27, Хан Уул дүүргийн 12, 14, Сүхбаатар дүүргийн 14,16, 17, 20, Чингэлтэй дүүргийн 17, 19-р хороо буюу нийтдээ 22 байршлыг хамруулан, айл өрхийг цахилгаанаар хангасан байна. Шугамын барилга угсралтын ажлыг энэ оны есдүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 3-ны дотор хийж гүйцэтгэсэн аж.

Эрчим хүчний яамнаас үлдсэн айл өрхүүдийг ирэх онд тог цахилгаанд холбох зорилготой байгаа бөгөөд үүнд шаардагдах 12.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2017 оны улсын төсөвт тусгуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг иргэдэд сурталчилна

Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын даргын энэ сарын 05-ны өдрийн тушаалаар Нийгмийн даатгалын бодлого, хууль тогтоомжийг иргэд, даатгуулагчдад сурталчлах ажлыг эхлүүлээд байна.

“Засгийн газрын 100 хоног” арга хэмжээг дүүргүүдийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд зохион байгуулах бөгөөд нийгмийн даатгалын үйлчилгээ, үйл ажиллагааг иргэдэд ойртуулж, сургалт, сурталчилгаа явуулан, зөвлөгөө өгч ажиллах юм. Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүдэд дүүргийн байцаагч нар ажиллаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын ач холбогдлын талаар сургалт зохион байгуулж, иргэд, даатгуулагчдад хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээ мэдээллийг өгнө.

Мөн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүдтэй хамтран малчид, хөдөлмөр эрхлэгчид, бүртгэлтэй ажилгүй иргэдэд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын ач холбогдлын талаар сургалт, зөвлөгөө өгөх ажлыг дүүрэг бүрт хувиарийн зохион байгуулна. Дүүргүүдийн алслагдсан хороодын иргэд болон 1000 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад нийгмийн даатгалын үйлчилгээг ойртуулж, зөвлөгөө, мэдээлэл хүргэх юм. Түүнчлэн иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа авах цахим үйлчилгээ, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ онлайнаар төлөх боломж, мобайл банкны үйлчилгээний талаар иргэд даатгуулагч нарт мэдээ мэдээллийг шуурхай хүргэх зэрэг олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэхээр боллоо гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл буурчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, Улаанбаатар хотын 2016 оны 09 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 5-ны өдрийн нөхцөл байдлын талаар холбогдох газрууд мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбатын мэдээлснээр 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 сарын 05-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 481 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 285 нэгж буюу 2,1 хувиар, 2240 гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь 284 нэгж буюу -11,3 хувиар тус тус буурчээ. Гэмт хэргийн шинжтэй мэдээллийг дүүргээр авч үзвэл:

  • Баянгол дүүрэг – 563
  • Баянзүрх дүүрэг – 568
  • Сонгинохайрхан дүүрэг – 323
  • Сүхбаатар дүүрэг – 304
  • Хан-Уул дүүрэг – 152
  • Чингэлтэй дүүрэг – 267
  • Налайх дүүрэг – 36
  • Багахангай дүүрэгт – 3
  • Багануур дүүрэгт – 24 дуудлага бүртгэгдсэн байна.

Харин төрлөөр нь ангилбал:

  • 914 буюу 40.8 хувь нь бусдын эд хөрөнгийг хулгайлах
  • 376 буюу 16.8 хувь нь бусад төрлийн гэмт хэрэг
  • 264 буюу 11.8 хувь нь бусдын бие махбодид гэмтэл учруулах
  • 254 буюу 11.3 хувь нь бусдын эд зүйлийг залилан мэхлэх
  • 217 буюу 9.7 хувь нь танхайрах
  • 84 буюу 3.7 хувь нь амиа хорлосон болон золгүй явдлын улмаас
  • 54 буюу 2.4 хувь нь бусдын эд хөрөнгийг булаах
  • 49 буюу 2.2 хувь нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
  • 25 буюу 1.1 хувь нь хүчиндэх
  • 3 буюу 0.1 хувь нь хүнийг санаатай алах гэмт хэрэг бүртгэгджээ.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас өгсөн мэдээллээр 2016 оны 09 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3 947 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 161 осол, зөрчлийн шинжтэй 1 773 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 193 хүн гэмтэж, бэртжээ. Үүнээс хүүхэд гэмтсэн осол 54 байгаа нь өмнөх оны мөн үеэс 22,7 хувиар өссөн үзүүлэлт байна.

Дээрх хугацаанд нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 92 удаагийн дуудлага НОБГ-т ирснээс объектын гал түймрийн 86, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 6 удаагийн дуудлага иржээ. Онцгой байдлын аврагчид ослоос 4 хүний амь биеийг аварч, 9 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна. Харин энэ хугацаанд халдварт өвчнөөр мал өвчилсөн тохиолдол илрээгүйг НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр мэдээллээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд авто тээврийн шалган нэвтрэх товчоодоор хөдөө, орон нутгаас зорчин ирсэн нийт 10 мянга 475 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 22 мянга 802 иргэнд мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, 60 мянга 442 автомашинд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууны мэдээлснээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 268 объектод хяналт, шалгалт хийхэд 395 зөрчил илэрсэн байна. Үүнд 17,1 сая төгрөгийн торгууль, шийтгэл ноогдуулжээ. Энэ хугацаанд авто тээврийн шалган бүртгэх 7 товчоогоор Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан 187 ширхэг тарваганы мах, тулмыг илрүүлж, холбогдох 35 иргэнд 6,9 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Авто тээврийн шалган бүртгэх товчоогоор энэ хугацаанд 51 мянга 324 толгой мал амьтан, 6 мянга гаруй тонн малын мах, 111.8 мянган тонн дайвар бүтээгдэхүүн нэвтэрсэнийг бүртгэж, гарал үүсэл, ачааны дагалдах баримт бичгийг шалгаж, зөрчил гаргасан 811 иргэнд 16.3 сая төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулж, улсын төсөвт оруулжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Г.Мөнхбат залуучуудын дэлхийн аварга боллоо

ыйтмүРумын улсад самбо бөхийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон манай тамирчид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль авлаа.Тодруулбал, залуучуудын ангиллын 52 кг-д зодоглосон Г.Мөнхбат алтан медаль авч, дэлхийн аварга болов. Өсвөр үеийн 40 кг-д Б.Туул мөнгө, 70 кг-д Х.Оюунгэрэл, залуучуудын ангиллын 82 кг-д С.Зээбүргэд, 52 кг-д Д.Болор-Эрдэнэ нар хүрэл медаль авлаа. Мөн Б.Энэбиш, Г.Болор-Эрдэнэ, М.Даваасүрэн, Б.Алтанчимэг нар V байрт шалгарчээ.