Categories
мэдээ нийгэм

Мялзан өвчний вакцинжуулалт өнөөдрөөс эхэлнэ

Ховд аймагт мялзан өвчний вакцинжуулалтыг өнөөдрөөс эхлэн хийхээр болжээ. Ховд аймгийн 2 сая 900 мянган малыг вакцинжуулалтад хамруулах бөгөөд энэ ажлыг сум, багт зохион байгуулах, малын эмч, хяналтын ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж буй аж. Вакцинжуулалтын бэлтгэл ажил болон Вакцинийг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан Улсын онцгой комисс, аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүн Ховд аймагт ажиллаж, яаралтай арга хэмжээг авч байгаа юм байна. Тус аймгийн хэмжээнд мялзан өвчний вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахад 495.8 сая төгрөгийг зарцуулах тооцоо гарчээ.Мялзан өвчний вакцин хийсэн малын махыг 21 хоногийн хугацаанд хүнсэнд хэрэглэдэггүй байна. Иймээс вакцинжуулалтын хугацаанд өвчлөл гараагүй эрүүл бүсээс бод малын махыг гарал үүслийн гэрчилгээ, ариун цэврийн бичигтэйгээр аймгийн төврүү оруулж, худалдаалан, хүнсний хэрэгцээг хангахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Төрөлт буурч, эндэгдэл ихэсчээ

Энэ оны эхний есөн сард улсын хэмжээнд 59,042 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 59,320 болжээ. Өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 1,472 буюу 2.4 хувиар, амьд төрсөн хүүхэд 1,529 буюу 2.5 хувиар буурсан байна.

Мөн өнгөрсөн есдүгээр сарынхаас амаржсан эх 370 буюу 5.4 хувиар, амьд төрсөн хүүхэд 384 буюу 5.5 хувиар буурчээ.

Улсын хэмжээгээр оны эхний есөн сард нялхсын эндэгдэл 1,063 болж, өмнөх оны мөн үеийнхээс 142 буюу 15.4 хувиар, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1,297 болж, өмнөх оны мөн үеийнхээс 199 буюу 18.1 хувиар өссөн байна.

Нялхсын эндэгдэл өсөхөд улаанбурхан болон амьсгалын тогтолцооны өвчлөл голлон нөлөөлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Калка голын оньсого

Маш их алдартай боловч нэн олон оньсого агуулсан тулалдаан 1223 оны тавдугаар сарын 31-нд Калка голд болжээ. Он сар нь тодорхой, оролцсон талууд нь мэдэгдэж байгаа мөртөө яг хаана болсон нь мэдэгддэггүй. Нэг талаас алдарт жанжин Зэв, Сүвээдэй нарын удирдсан монгол цэрэг, нөгөө талаас Орос-Половецын нэгдсэн хүчин байлджээ. Цэргийн тоог янз бүр хэлдэг ч ихэнх нь монголчууд 20 мянгуулаа, орос-половецүүд 100 орчим мянгуулаа байсан бололтой. Цөөхөн монголчууд өөрөөсөө олон дахин их хүчийг ердөө гурав хоногийн дотор эд бадыг нь хөтөлж бүрэн ялалт байгуулсан гэх.

Дэлхийн түүхэнд нэр нь үлдсэн олон тулалдаан байдаг. Нэн эртний алдартай нь МЭӨ 490 онд болсон Марафоны тулалдаан. Энэ тулалдаанаар Персийн довтолгооныг герегчүүд зогсоож чадсан юм. Алдаршсан гол шалтгаан нь персүүд ирж явааг нэгэн цэрэг 42 километр 195 метр гүйж ирж мэдэгдээд нас барсан гэсэн домогтой. Одоо энэ зайд марафончид гүйдэг. Хамгийн сүүлчийн аугаа тулалдаан бол хэдэн сараар үргэлжилж олон хүний аминд хүрсэн Сталинградын алдарт тулалдаан билээ. Алдартай тулалдаануудыг цэргийн түүхчид янз бүрээр жагсаадаг ч дээрх хоёроос гадна арабуудын цөмрөлтийг зогсоосон 732 оны Поитирийн тулалдаан, Испанийн Армадыг бут ниргэсэн 1588 оны тэнгисийн тулалдаан, 1709 оны Швед, Оросын Полтавын тулалдаан, 1815 оны алдарт Ватэрлоогийн тулалдаан, Америк-Японы Мидвэйн тулалдаан зэргийг заавал нэрлэдэг амой.

Нүүдэлчдийн хийсэн хэдэн том тулалдаан түүхэнд нэрлэгддэг. Баруун Ромын цэргүүд 451 онд Атиллагийн хүн нартай Каталаний хөндийд тулалджээ. Үүгээр бараг бүх Европыг эзлэх гээд байсан хүн нарын довтолгоог зогсоосон гэдэг. 1242 онд Нoрман Долтшийн нэгдсэн цэрэгтэй Бат хааны монголчууд байлдсан нь цэргийн шинжлэх ухаан судлаачдын анхаардаг нэг тулалдаан. Европчуудын огт мэдэхгүй техникийг тэнд монголчууд анх удаа үзүүлсэн гэдэг.

Маш их алдартай боловч нэн олон оньсого агуулсан тулалдаан 1223 оны тавдугаар сарын 31-нд Калка голд болжээ. Он сар нь тодорхой, оролцсон талууд нь мэдэгдэж байгаа мөртөө яг хаана болсон нь мэдэгддэггүй. Нэг талаас алдарт жанжин Зэв, Сүвээдэй нарын удирдсан монгол цэрэг, нөгөө талаас Орос-Половецын нэгдсэн хүчин байлджээ. Цэргийн тоог янз бүр хэлдэг ч ихэнх нь монголчууд 20 мянгуулаа, орос-половецүүд 100 орчим мянгуулаа байсан бололтой. Цөөхөн монголчууд өөрөөсөө олон дахин их хүчийг ердөө гурав хоногийн дотор эд бадыг нь хөтөлж бүрэн ялалт байгуулсан гэх.

Хамгийн сонирхолтой нь Калка гол хаана байсныг одоо болтол яг таг тодорхойлж чадаагүй л явна. Ихэнх нь үүнийг өнөөгийн Украины Донецк мужид гэж заах юм. Донецк бол өдгөө Украины салан тусгаарлагчдын үүр овоохой болж байгаагаараа илүү алдаршиж байх шиг.

Монголчууд Сартуулыг түйвээж Үргэнч хотыг эзэлсний дараа шах Мухамэт Каспийн тэнгисийн тийш зугтжээ. Өст дайснаа дарахаар араас нь нь Зэв, Сүвээдэй нар хөөв. Тэгж явахдаа тэд Кавказ орж, Иранд жаал цохиулчихаад, уулнаас бууж ирэхдээ половецүүдийн эзэмшдэг талд ороод ирсэн гэнэ. Половецүүд сандран оросуудаас тусламж гуйж. Монголчууд гэж ямар аймшигтай мундаг байлдаанчид болохыг дуулаагүй Киевийн Мстислав хаан “Намайг Киевт байгаа цагт Дунай эрэгт татаарын сэлэм үзэгдэх ёсгүй” гэж томорсон юм биз дээ.

Судлаачид 800 жилийн турш Калкагийн тулалдааныг сонирхон, бодит зураглалыг нь гаргах гэж хөөцөлдлөө. Тэдний гаргасан зураглал, түүхэн баримт сэлт, дүгнэлт хоорондоо хэтэрхий зөрөөтэй. Тухайн үеийн үлдээсэн баримт бичиг нь тэр болгон үнэмшилтэй биш. Дундад зууны үеийн үлдээсэн баримт гол төлөв өөрсдийгөө өмөөрсөн, дайсныхаа хүч чадлыг хэт даваадуулсан байдаг ба дараа үеийн түүхчид болохоор үүнийг нь хуулан үнэн мэтээр үргэлжлүүлсэн нь нэн их. Монголчуудын байлдан дагуулалтыг тухайн үедээ хамгийн соёл боловсролтой гэгдэж байсан Араб, Персийн түүхчид бичиж үлдээсэн байдаг. Олон үеийн судлаачид үүнийг нь шүүрч аван улам баталгаажуулсан. Гэтэл орчин үеийн шинжлэх ухаанжсан судлаачдын нүдээр харахад олон баримт логик болон эрүүл ухаантай зөрчилдөх нь нэн элбэг. Наад захын жишээ гэхэд Хүлэгү хаан Багдадыг эзлээд 800 мянган хүн алсан хэмээн араб эх сурвалжид тэмдэглэжээ. Тэр үеийн хүн ам зүйн судалгаатай мөргөлдүүлэхэд энэ нь даан ч бололцоогүй тоо. Бат хаан Рязань, Владимирыг эзлээд хүүрэн овоо болгосон гэж орос эх сурвалж мэдээлдэг. Гэтэл эдгээр хотууд тус болгондоо 15-20 мянган оршин суугчтай байжээ. 10 мянган оршин суугчтай асан Краков Бат хааны довтолсон цэргээс ч цөөхүүл байж. Киев 50 мянган хүнтэй байсан нь одоогийнхоор манай нэг аймгийн төв л гэсэн үг. Хоёрдугаарт, тухайн үйл явдлыг тэмдэглэн үлдээсэн баримтууд хоорондоо маш зөрөөтэй байх нь тун элбэг тул алинд нь итгэх итгэхгүй нь нэлээд үзэмжийн хэрэг болдог юм.

Гадаадын, ялангуяа Оросын судлаачид үе үеийн турш Калкагийн тулалдааныг тодруулахаар ажилласаар ирсэн. Гэвч эцсийн дүгнэлт, нэгдсэн зураглал гаргаж чадаагүй л явна. Монголын эрдэмтдийн зүгээс энэ талаар тухайлан судалгаа хийсэн нь үгүй. Харин залуу судлаач А.Ариунболд энэ талаар олон жил сонирхон, өмнөх үеийн олон судлаач эрдэмтдийн бүтээлийг үзэж, тухайн цагийн үлдсэн баримт бичгийг цуглуулсаар өөрийн гэх үнэлэмж, дүгнэлтийг буй болгожээ. Дагнан сонирхож судалсан бүтээлээ олонд дэлгэж буй түүнд юутай ч баяр хүргэх хэрэгтэй. Энэ алдарт тулалдааны тухай монгол хүний хийсэн анхны судалгаа бүтээл энэ юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баабарын “Валютын сан ба бид” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрт статистикийн тоо мэдээллийг нийтэлжээ. Энэ жилийн статистикаар экспорт, импорт буурч, эдийн засгийн өсөлт саарч байна гэж гарчээ. Мөн өмнөх жилээс нялхасын эндэгдэл ихэссэн дүнтэй гарчээ. Үргэлжлэлийг 11-р нүүрээс уншаарай.

Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай хийсэн ярилцлагыг сонирхоорой. Энэхүү ярилцлагад дата төвтэй болж байгаа талаар ярьжээ. “Microsoft”, “Google” зэрэг компаниуд монголд оффисоо байгуулж байгаа тухай мэдээллийг эндээс уншаарай. Үргэлжлэл нь тавдугаар нүүрэнд нийтлэгджээ.

Хоёрдугаар нүүрээс УИХ-ын дарга М.Энхболдын Төв аймаг дахь айлчлал болон МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шүүхийн шинэтгэлийн үндсэн ойлголцлын талаар дэлгэрэнгүй нийтлэлийг уншаарай.

Гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Валютын сан ба бид” нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн зургаадугаар нүүрэнд О.Магнайгийн “МАН-ын Засгийн газар бүрдээд 100 хоногт юу хийв” сэдвийн хүрээн дэхь ярилцлага нийтлэгдлээ.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрэнд “Үл таних эмэгтэй тавдугаар ангийн хүүхдийн гар утсыг залилжээ” тодруулга ярилцлага хэвлэгджээ.

Улс төрийн 8-р нүүрт Б.Чойжилсүрэн: “Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэсэн эцсийн шийдвэр гараагүй байна” ярилцлага хэвлэгдлээ.

Дэлхийн мэдээ булангаас “Мэтью хар салхи Америкт хүрч, 32 хүний аминд хүрсэн талаарх мэдээлэл болон В.Путин, Р.Эрдоган нар уулзжээ мэдээллүүдийг сонирхоорой.

12-р нүүрээс Холливүүдийн нэрт найруулагч Гэйвин О,Коннорын ярилцлагыг сонирхон уншаарай. Түүний найруулсан “Нягтлан бодогч” кино дэлхий даяар нээлтээ хийхээс гадна монголд ч бас зэрэг нээлтээ хийхээр болжээ.

13-р нүүрт өмнөх дугаарт нийтлэгдсэн “Сэрүүн сайхан Алтай буюу Сутайн цагаан салхи” аян замын тэмдэглэлийн хоёрдугаар хэсэг нийтлэгдлээ.

15-р нүүрээс “Шууданч тагтаа” нийтлэлийг уншаарай.Орчин үед ч гэсэн шууданч тагтааг ашигладаг гэр бүл байдаг тухай та эндээс сонирхоорой.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Манай дугуйчид ДАШТ-д уралдана

Манай дугуйчид ДАШТ-д уралдана зурган илэрцүүд

Катар улсын Доха хотноо засмал замын Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн таван тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний мэргэжлийн ангилалд 2016 оны улсын аварга ОУХМ Б.Мягмарсүрэн, Under-23 ангилалд 2016 оны Азийн залуучуудын аварга ОУХМ Б.Марал-Эрдэнэ, ОУХМ Э.Билгүүнжаргал, спортын мастер Э.Болор-Эрдэнэ нар уралдах юм.
Харин .Junior буюу Залуучуудын ангилалд Залуучуудын ханан тойргийн Дэлхийн аварга ОУХМ Б.Тэгшбаяр уралдана.
Тэмцээн Катар улсын Доха хотноо энэ сарын 9-16 ны хооронд болно.

Categories
мэдээ нийгэм

“Ардын үг” зөвлөлдөх аян нийслэлд үргэлжилнэ

“Монголын медиа корпораци”-аас санаачлан Монголын Зөвлөлдөх Ардчиллын хүрээлэнтэй хамтран орон даяар “Ардын үг” зөвлөлдөх аяныг нийслэлийн төвийн дүүргүүдэд зохион байгуулахаар болжээ. Аяны хүрээнд нийслэлийн иргэдийн санаа бодлыг сонсох, бодлого шийдвэрт тусгуулах зөвлөлдөх уулзалтыг нийслэлийн Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд цувралаар явуулах юм.

Ингэснээр тухайн дүүрэгтээ оршин суудаг иргэдээр тулгамдсан асуудлыг хэлэлцүүлж, санал асуулгаар тодруулдаг. Мөн иргэдээс санал авч сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудын тайланг иргэдээр хэлэлцүүлэн дүгнэх боломжийг олгодог юм.

Ингэснээр тухайн дүүрэгтээ оршин суудаг иргэдээр тулгамдсан асуудлыг хэлэлцүүлж, санал асуулгаар тодруулдаг.

Иргэд сонгуулийн үеэр сум, дүүрэгтээ өөрийг нь төлөөлөх хүнд нэг удаа санал өгснөөр “дуусгавар” болдог нөхцөл байдлыг зөвлөлдөх аян өөрчилж албан тугшаалтан иргэдийн хооронд эргэх холбоог бий болгохоор ажиллаж байгаа. Тухайлбал өнгөрсөн удаад түүврийн аргаар Дорноговь аймаг болон нийслэлийн дүүрэгт уг аяныг явуулснаар иргэд эрх баригчид юу амлаж, хэрхэн хэрэгжүүлснийг орон нутгийн иргэд төдийгүй, нийт ард түмэнд харуулж байсан билээ.

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аянд дүүрэг тус бүрээс нийт оршин суугчдыг төлөөлж чадах 150 хүртэлх хүнийг түүврийн аргаар сонгон авч ардын эксперт болгох бөгөөд тэд орон нутгийн удирдлагуудын тайланг сонсож үнэлэлт дүгнэлт өгч олон нийтийн санаа бодлыг нэгтгэн дамжуулж тулгамдсан асуудлаар тодорхой шийдэл гаргаж ирэх юм байна.

“Монголын медиа корпораци” нь өмнө нь 21 аймагт “Ардын үг” аяныг зохион байгуулахаар төлөвлөж, энэ хүрээнд Дорноговь аймагт аяныг гуравдугаар сард амжилттай зохион байгуулсан. Харин бусад аймгуудын хувьд сонгуультай цаг хугацаа давхацсан тул дараа зохион байгуулах санал тавьсан байна. Дорноговь аймагт зохион байгуулсан аяны хүрээнд аймгийн иргэдийн зүгээс ирүүлсэн санал гомдлыг холбогдох газруудад уламжилсаны дүнд нэг сум тог, цахилгаантай болж, олон жил царцаад байсан төрөх эмнэлгийн барилгын асуудал гэх мэт хэд хэдэн томоохон асуудлууд шийдвэрлэгдсэн гэдгийг “ММК”-ийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш мэдэгдлээ.

Мөн тэрээр цаашид заавал аймаг орон нутаг, дүүрэг гэж газарзүйн байрлалаар нь ялгаж “Ардын үг” аяныг зохион байгуулахгүгээр салбараар нь ангилж зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа энэ үеэр дуулгасан юм. Тухайлбал эрүүл мэндийн салбарын асуудлаар бүхэлд нь хэлэлцүүлэг өрнүүлэх, мөн “Оюутолгой”, “Тавантолгой”, “Гацууртын орд” гэх мэт олон түмний хамгийн их анхаарлыг татаж буй томоохон төслүүд дээр ардын үгийг сонсох аяныг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Olloo.mn

Categories
их-уншсан туслах-ангилал

Монголын хамгийн эмзэг цэгээр байнга оролдох нь хаанахын бодлого вэ?

Эмзэг цэг гэдгийг эхлээд хэлчихье. Энэ бол ардчиллын амин сүнс хэмээн дэлхийд хүлээн зөвшөөрсөн чөлөөт хэвлэл мэдээлэл юм. Хэвлэлийн хүрээлэн гэж олон нийтийн байгууллага Монголд байдаг. Саяхан энэ газарт Германы хоёр иргэн ирсэн юм. Хэвлэлийн хүрээлэн энэ хоёр иргэнтэй нийлж суугаад Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг судална, эздийг зарлана, ямар хүмүүс хөрөнгө оруулдагийг нийгэмд дэлгэнэ хэмээн хэвлэлийн бага хурал хийлээ. Яахаараа Германы хоёр иргэн, Германы төсвийн хөрөнгөөр Монголын чөлөөт хэвлэлийг уудална, эздийг зарлана гэдэг билээ. Түүнийг нь Монголын хэвлэлийн хүрээлэн дэмждэг билээ. Чөлөөт хэвлэл мэдээллийн эздийг гэмт бүлэглэлийн толгойлогчид шиг үзэж, болдоггүй бүхний эхлэл мэтээр нийгэмд ойлгуулах нь эдгээр газруудын гол ажил бололтой. Энэ асуудлаар Хэвлэлийн хүрээлэнд зөвлөгөөн болсон юм шиг байна. Түүнд нь“Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгч Ж.Сандагдорж оролцсон юм уу даа. Миний бие зүгээр байхгүй түүнээс асуусан. “Хэвлэл мэдээллийн байгууллагын эздийг зарлах нь ямар ач холбогдолтой юм бэ. Германы хоёр иргэн юу ярьж байна” гэж. Нөхөр хэлж байна аа, “Би бас наад асуудлыг чинь асуусан. Эздийг зарлах нь ямар үр дүнтэй вэ, хүн хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн байгаа нь буруу юм уу” гэж. Тэгсэн тэдний зүгээс нийгэм дэх бодит ач холбогдлынх нь талаар итгэл үнэмшилтэйгээр юу ч хэлж чадахгүй байна лээ” гэж хариулсан юм.

Ер нь бол “Өдрийн сонин”-ы удирдлага эздийг зарлахын тухайд гудайх юмгүй. Гэхдээ ингэж зарлуулах шаардлага байхгүй, эздийн нэрсийг өгөх ёсгүй гэж үзэж байх шиг байна. Хэрэв тэд олоод зарлах юм бол шууд шүүхдэлцэнэ гэлээ.

Байгууллагын нууцын тухай хуульд “байгууллагын нууц” гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ хэмээн тодорхойлсон

байдаг. Байгууллагын нууцад юу хамаарахыг байгууллага өөрөө тогтоодог.

Байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнт зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох мэдээллийг байгууллагын нууцад хамааруулж болно.

Байгууллагын нууцыг задруулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх ба энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байгаа.

Тодорхой хуульд заасан энэ мэт үйлдлийг германчууд, тэднээс төсөл мөнгө авдаг Хэвлэлийн хүрээлэнгийн нөхдүүд мэдэх болов уу. Энгийн жишээ хэлье. Өнөөдөр Монголын хүн амын 60 хувь ядуу ангилалд байна. Ард түмнээ доромжилж байгаа юм биш. Дэлхийн практикт ядуу пролетар ихтэй улс орнууд эздийг хууль ёсоор нууцалдаг юм. Эрсдэлийг нь тооцож тэр. Өнөөдөр манай улсад захын хүн “Муусайн олигархиуд” хэмээн муухай хардаг болсон. Хэвлэл мэдээллийн бизнес дээр харъя л даа. Чөлөөт хэвлэл мэдээллийн хоёр өөр байгууллагын хоёр өөр эзэн байг. Нэгийг нь МАН-ын гишүүн гэж цоллоно. Нөгөөг нь АН-ын гишүүн гэж цоллоно. Тэгээд ялсан нам нь нөгөөхөө дарамталдаг. Эзнээр тогтохгүй тэдний ар гэр, авгай хүүхэд, хамаатан садан, найз нөхөд… бүгдийг дарамталдаг. Монголын нийгэм ийм л байгаа. Наад захын амьдралын энэ мэт үнэнийг мэдчихээд, сэтгүүл зүйд ганц мэдээ ч болтугай бичиж үзчихээд, хуулиа ганц удаа ч болтугай гүйлгэж харчихаад дараа нь эздээ зарла, редакцийг чинь уудална гэж хуц.

Ер нь энэ Хэвлэлийн хүрээлэн гэдэг байгууллага олон жилийн өмнөөс амьдралгүй, Монголоос хол, сонин бодлого ярьж ирсэн. Эднийх бол Олон нийтийн статустай жирийн нэг байгууллага. Ямар эрх үүрэгтэйдээ, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн далан булчирхайг тоочуулах гээд байгаа юм бэ. Яагаад хэвлэл мэдээллийн бизнес эрхэлдэг хүмүүсийг гэмт этгээд мэт үзэж ирэв. Танайхны зүгээс эздийг баалж, шившиглэсний хүчинд өнөөдөр нийгмийн тодорхой хэсэг тэднийг болохгүй юм хийж явдаг, гэмт хэрэг үйлдсэн мэтээр ойлгодог боллоо. Ингэж ойлгуулан сурталчлахдаа төсөл нэртэй авсан гадныхны мөнгийг ашиглаж ирлээ. Хэвлэлийн хүрээлэнгийн хамгийн ойлгомжгүй үйл ажиллагаа энэ юм. Энэ бүхэн чинь Монголын чөлөөт хэвлэлд маш хортойгоор тусч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг удирдах, түүнд хөрөнгө оруулах нь нийгэмд шившигт үйлдэл юм бол хэн энэ салбарт хөрөнгө оруулах билээ, хэрхэн хөгжүүлэх билээ, эрх нь зөрчигдсөн иргэд хаана хандаж, улс оронд нь юу болоод байгааг хаанаас олж мэдэх билээ. Энэ бол Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мөхөл. Умард Солонгос шиг удирдагчийнхаа бичлэгээс өөрийг хардаггүй, тосгодод нь хэдэн мянган хүүхэд, хөгшид өлсгөлөнгөөр үхэж байгааг мэддэггүй, хөмөрсөн тогоонд буй мэт улс орон болно. Монголын ард түмэн үүнийг лав хүсээгүй.

Хэвлэлийн хүрээлэнгээс ихэд дэмждэг ОНМХ гээч нь үлдэх юм болов уу. Иймдээ хүрсэн бол энэ хоёрыг зэрэгцүүлж байлгах талаас нь тэр гадны байгууллагууд бодооч. Ингэж гуйж байгаа нь өөрөө шившиг л дээ. Ардчилсан Монгол гэдэг хэрнээ мөнгөтэй, ямар бодлоготой нь нууц байгууллагуудаас, тэдний гар хөл бологчдоос “Чөлөөт хэвлэлийг минь үлдээгээд өгөөч” гэж гуйж, бичиж суудаг. Энэ бүгдийн эцэст ганц л логик бий. Монголын ардчиллын амин сүнс нь чөлөөт хэвлэл, чөлөөт хэвлэл уствал ардчилал устана. Ардчилал уствал Монголын тусгаар тогтнол устана. Тусгаар тогтнол уствал Монголын нутаг дэвсгэр байхгүй болно. Ингэх нь хэнд ашигтай гэвэл магадгүй Германыг зовоосон Сирийн дүрвэгсдэд байх. Аль эсвэл Олон улсын төсөл хөтөлбөрөөр баяжаад сууж байдаг сэтгүүл зүйн хэдэн хүнд үү.

Дахин хэлье. Өнөөдөр Монголын хамгийн эмзэг цэг болсон чөлөөт, хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг байн байн оролдох нь, эздийг нь Монголын хамгийн заналт дайсан, болохгүй бүгдийн эх үүсвэр хэмээн үзэх нь, үүнийгээ нийгмийн сэтгэл зүйд ойлгуулахын тулд дахин давтан оролдож байгаа нь хаанахын, хэний бодлого, бас мөнгө вэ гэдгийг хүн бүр бодох цаг болжээ. Энэ бол хийрхэл биш шүү.

П.Хашчулуун

Categories
мэдээ нийгэм

“Бүргэдчин охин” кино олон улсын кино наадамд түрүүлжээ

13 настай бүргэдчин охин Айшолланы амьдралаас сэдэвлэсэн “The Eagle Huntress” буюу “Бүргэдчин охин” кино Олон улсын Хэмптонсын кино наадамд түрүүлжээ.

Тус наадамд түрүүлснээр “Бүргэдчин охин” кино Оскарын шилдэг гадаад киноны төрөлд нэр дэвшихээр болсон талаар “NBC” телевиз мэдээлсэн байна.

Түүний зургийг анх Изралийн гэрэл зурагчин Ашер Свиденский Баян-Өлгийн хязгаарт зочлохдоо дарж, сурвалжлага хийн “BBC” агентлагийн цахим хуудаснаа гаргаж байжээ.

Удалгүй түүний талаар сурвалжлага болон зургийн цомог олны анхааралд хүрж, “The Eagle Huntress” хэмээх Н.Айшолпаны тухай баримтат киног бүтээхэд хүргэсэн түүхтэй билээ.

Categories
мэдээ нийгэм

1.5 тэрбум төгрөгийн хохиролтой “Сандэй плаза”-ын галын шүүх хурал хойшлогджээ

Өнгөрсөн оны аравдугаар сард “Сандэй плаза” ХХК галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас “Сандэй” худалдааны төвийн В1 корпусын лангуу түрээслэгч 112 хохирогчийн эд зүйлс шатаж 1.5 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг гарсан.

Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт иргэн Б.Энхбаяр нарын 3 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлээд байв. Тэгвэл эл хэргийг өчигдөрБаянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаан 11 цаг үргэлжилсэн бөгөөд шүүхээс тухайн хэргийн хохирлын хэмжээ маргаантай байгаатул хохирлыг хэмжээг нарийвчилж тогтоох шаардлагатай гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Дээрх хэргийг 2016 оны долоодугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг зарласан боловч улсын яллагчийн хүсэлт, өмгөөлөгчдийн хүсэлтүүдээр нийт 3 удаа шүүх хурал хойшлогджээ.

Categories
мэдээ нийгэм

МУГЖ Б.Сарантуяа МАН-аас даргын суудал авчээ

Шинэ Засгийн газар нэлээд халаа сэлгээ хийж, урлагийн салбарт МАН-ыг дэмждэг урлагийн залуусаа томилж байгаа билээ. Тухайлбал, Төрийн шагналт Н.Жанцанноровын хүү Ж.Дамдинцэрэн Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар, жүжигчин М.Оргил Соёлын яаманд кино урлаг хариуцах салбарт, “Номинталст” хамтлагийн ахлагч Батсүх Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга, хамтлагийн дуучин Хаянаа Хөрөнгө оруулалтын газрын дарга зэрэг албан тушаалд очицгоосон. Харин МУГЖ Б.Сарантуяа Соёлын төв өргөөний дэд дарга болжээ. Мөн мисс Ё.Нямжав Гадаад харилцааны яаманд ДБҮААГ-ын даргаар томилогдож байгаа юм байна. 2010 онд МАХН нэрээ сольж МАН нэрээ сэргээн авахад МУГЖ Б.Сарантуяа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан нар хамтдаа МАН-д элсэн орсон нь тус намын пиар болж байлаа.

Н.Ганаа