Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Хөхний даруулгагүй өдөр” тохиож байна

Image result for Өнөөдөр “Хөхний даруулгагүй өдөр” тохиож байна

Жил бүрийн аравдугаар сарын 13-нд дэлхий даяар “Хөхний даруулгагүй өдөр”-ийг тэмдэглэдэг. Энэ өдөр хөхний хорт хавдрын эсрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог өвчлөлд ордог. Олон улсын хавдар судлалын хүрээлэнгээс 2013 онд гаргасан судалгаагаар жил бүр 8.2 сая хүн хорт хавдраас үүдэн хорвоог орхидог болохыг тогтоожээ. Үүнээс хөхний хорт хавдар өвчлөлийн тоогоор хоёрт ордог нь хорт хавдраар өвчлөгсдийн дөрөвний нэгийг бүрдүүлж байна.

Өнгөрсөн таван жилд нийт 6.3 сая эмэгтэй хөхний хорт хавдраар өвчилжээ. 2012 онд 1.7 сая хүн уг өвчнөөр шинээр оношлогдсон байна. 2008 оноос хойш хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо 20 хувиар, нас барсан хүмүүсийн тоо 14 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Иймд уг өвчний талаар олон нийтэд сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 2009 оноос эхлэн энэ өдрийг “Хөхний даруулгагүй өдөр” буюу хөхний хорт хавдартай тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Украйн барби монгол удгантай уулзсан тухайгаа цахим хуудаснаа бичжээ

Дэлхий дахинд “Амьд Барби” хэмээн алдаршсан украйн бүсгүй Валерия Лукьянова манай улсад зохион байгуулагдсан “Face of beauty international 2016” тэмцээний үеэр шүүгчээр уригдан ажиллаад нутаг буцсан билээ. Тэрээр гэртээ харьсан даруйдаа өөрийн цахим хуудастаа ингэж бичжээ. Тухайлбал, “Монгол маш сайхан орон. Ёстой жинхэнэ адал явдалтай, сайхан дурсамж дүүрэн аялал байсан. Монголчуудаа би дахин зочилно” гэжээ.

Мөн Монгол гэрт авахуулсан зургаа инстеграмм хуудаснаа оруулахдаа “Хүндэт зочдын өргөө гэж надад хэлсэн. Хаана ч очсон хүндлэгдээд их сайхан байлаа. Буцаад Монголд очмоор санагдаж байна. Монголчууд их сонирхолтой улсууд” гэсэн байна.

Мөн тэрээр “Youtube хуудасныхаа статистик тоог харлаа. Миний бичлэгийг хамгийн их үздэг орны жагсаалтын 2-т Монгол байна. Ямар сайхан юм бэ. Монголын сонин, сайтууд миний талаар их сайхан зүйлс бичсэн байсан. Монгол ёстой сайхан орон. Дахиад заавал очно”.

“Монголд би цагаан хоолны ресторанд орсон. Засал чимэглэл нь гоё, үнэхээр амттай хоолтой. Маш олон төрлийн хоолтой, би бүр шоконд орсон. Хөгжим эгшиглээд, танхимын голд том Буддагийн барималтай. Тийм сайхан цагаан хоолны газар хараагүй удсан байна” гэжээ.

Мөн “Өнөөдөр монгол удгантай уулзлаа. Маргааш бас очно. Үнэндээ тэнгэр намайг Монголд гоо сайхны тэмцээн биш тэнгэр, сүнсний асуудлаар илгээсэн байж магад. Миссийн тэмцээн бол Монголд ирэх шалтаг л болсон байх. Удган бид хоёр адилхан шар шувууны сүлдтэй байлаа. Бид хоёрт нийтлэг зүйл их байсан. Тэр багаасаа асар том аалз хардаг байсан гэсэн, би ч мөн адил. Аалз бол хар хүчний тэмдэг гэж удган ярьсан. Намайг амьтан өргөлд барих ёслол хийх үү гэхэд нь би татгалзсан. Тийм ёслолыг сайн зүйл биш гэж би боддог” гэсэн байна.

Н.Ганаа

Categories
мэдээ спорт

Каратэгийн ДАШТ-ээс таван медаль хүртжээ

Олон улсын спорт каратэгийн холбооноос (ISKA) мэргэжлийн тулааны спортын ертөнцөд хамгийн нэр хүнд бүхий тэмцээнүүдийн нэг болох К-1-ийн дүрмээр зохион байгуулдаг Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээн Грек улсын Афин хотноо болж өндөрлөлөө.

Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн “Очир нударга” тулааны спортын төв болон “Challenger fight” клубийн тамирчид амжилттай оролцоод иржээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн -60кг-ын жинд спортын мастер Д.Ганболор алтан медаль эрэгтэйчүүдийн -65кг-ын жинд ОУХМ (олон улсын хэмжээний мастер) О.Лхасүрэн мөнгөн медаль, -70кг-ын жинд ОУХМ Ө.Төрбаяр мөнгөн медаль, -77кг-ын жинд ОУХМ Б.Наадам мөнгөн медаль хүртжээ. Мөн ахмадын -75кг-ын жинд ОУХМ Ө.Саруул-Од алтан медаль, ОУХМ Ч.Баатарсүрэн хүрэл медаль тус тус хүртэж , өндөр амжилт үзүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Торгоны замын аялал жуулчлалын бага хуралд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.13/ “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хуралд оролцов.

Уг хурлын нээж Улсын Их Хурлын дарга М.Энхболд, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбооны тэргүүн Донг Ян Жанг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үг хэлэв.Улсын Их Хурлын дарга М.Энхболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Даяаршиж буй өнөө үед аялал жуулчлал нь дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай өсч байгаа салбарын нэг бөгөөд олон сая ажлын байрыг бий болгож, үл үзэгдэгч экспорт, утаагүй үйлдвэрлэл хэмээн зүй ёсоор нэрлэгддэг, хөрөнгө оруулалтыг урамшуулдаг, ядуурлыг бууруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангадаг, хөгжлийн түүчээ нь болж чаддаг, хамгийн энх тайванч, аливаа бүхнээ бусадтай хуваалцдаг гайхамшигтай салбар болж байгаа билээ. Өнөөдөр нийгэм өөрөө аялал жуулчлалын хүчирхэг эрэлтийг бий болгож, өндөр хөгжилтэй орны иргэд өөрсдийн хэвшмэл ахуйгаас өвөрмөц соёл, иргэншил, онгон дагшин байгалийг зорин очихыг эрэлхийлдэг болжээ. Энэхүү хандлага нь аялал жуулчлалын зах зээлд өөрийн өвөрмөц дүр төрхөөр оролцох давуу боломжийг улс орнуудад олгож байна. Энэхүү салбарын бий болгодог эдийн засгийн өсөлт, ажлын байр, хөгжлийн боломжуудыг дагаад тогтвортой байдлын үүрэг хариуцлага ирдэг. Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2030 он хүртэл батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд уг баримт бичигт “Монгол Улс нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болно.” хэмээн цаашдын аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлсон. Цаашид бид тогтвортой хөгжлийг хангахын тулд хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, улс орны экспортыг нэмэгдүүлж, орон нутгийн иргэдэд ажлын байр олноор бий болгодог, соёл, түүх, байгалийн нөөцдөө түшиглэсэн, шавхагдашгүй нөөц бүхий аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих бодлогыг баримталж ажиллах болно хэмээн онцлон тэмдэглэв.

Энэхүү хурлыг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн гишүүн орны сайд нар, аялал жуулчлалын байгууллага зэрэг 33 орны 350 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс жилдээ 400 мянга орчим гадаадын жуулчин хүлээн авч, эдийн засагт 263 сая ам.долларын орлого оруулж байгаа нь ДНБ-ий 3.2 хувь, нийт экспортын 3.6 хувийн тус тус эзэлдэг байна. Аялал жуулчлалын салбараас 50 мянга гаруй ажлын байрыг бий болгосон нь нийт хөдөлмөр эрхлэлтийн 4.5 хувийг бүрдүүлж, аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийн 140 орноос 99 дүгээр, Ази Номхон далайн 25 орноос 19 дүгээр байранд тус тус эрэмлэгддэг байна.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг үндэсний тэргүүлэх салбарын хэмжээнд хөгжүүлж, 2020 он гэхэд Монголд ирэх гадаадын жуулчдын тоог нэг саяд хүргэн, ДНБ-ий 14 орчим хувийг бүрдүүлэх, аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг 90 дүгээр байранд хүргэх тодорхой зорилтуудыг тавьсан.

Түүнчлэн Дэлхийн аялал жуулчлалын байгуулага, түүний дэргэдэх судалгааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид эртний худалдааны зам болох Торгоны замыг аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхээр “Нүүдэлчдийн замаар аялахуй” төслийг эхлүүлэхээр болсон байна. Иймд Монгол Улс энэхүү Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрт нэгдэж, Нүүдлийн аялал жуулчлалын брэндийг бусад улс орнуудтай хамтран бий болгосноор жуулчдын урсгалыг эх орондоо татаж, дотоодын эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар тогтвортой, ногоон хөгжлийг бий болгох бүрэн боломжтой болно гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хотын төвийн гудамжнууд 5 м өндөртэй нарс модоор өнгө нэмлээ

Нийслэлийн хэмжээнд 2016-2020 онд ногоон байгууламжийн чиглэлээр баримтлах бодлогын хүрээнд хотын төвийн гудамжнуудад 5 м өндөртэй нарс модыг ногоон байгууламжийн стандартын дагуу тарих үүргийг Хотын Ерөнхий менежер мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагуудад өгсөн.

Энэ үүргийн дагуу Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт 5 м өндөртэй 59 нарс мод тарьсан бол Энхтайваны өргөн чөлөөний тусгаарлах зурвас, Засгийн газрын ордны баруун тал, Санктпетербург төвөөс Урчуудын эвлэл хүртэлх 2 талын ногоон байгууламжид нийт 61 мод нэмж тарьж хотын гудамжинд өнгө нэмлээ. Удахгүй Засгийн газрын ордны зүүн тал, Клиникийн нэгдсэн 2 эмнэлгийн өмнө нарс мод тарьж нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн банкны шинжээчид ШӨХТГ-ын удирдлагатай уулзав

Монгол Улсын Олон улсын худалдааны чадавхийг сайжруулах, худалдааг хөнгөвчлөх бодлогын хүрээнд Дэлхийн Банкны Худалдаа, өрсөлдөх чадварын багийн шинжээч Момберт Хоппе, Жулиан Клейк нар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, орон тооны гишүүн С.Цогтгэрэл, Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Б.Оюунцэцэг нартай уузлаа.

Уулзалтын үеэр ШӨХТГ-ын дарга Б.Лхагва байгууллагын бүтэц, чиг үүрэг, хэрэгжүүлж ажилладаг гол хууль, тулгамдаж буй асуудлынхаа талаар танилцуулаад тус агентлагт зах зээлийн өрсөлдөөний мэдээллийн сангийн тогтолцоог бий болгох,улсын байцаагч нарыг мэргэшүүлж чадавхижуулах, цаашлаад өрсөлдөөний бодлогын хүрээнд үндэсний зөвлөх, шинжээчдийг бэлтгэх, энэ чиглэлээр хандивлагчдаас онол аргазүйн болоод техник туслалцааны дэмжлэг туслалцааг авах хэрэгцээ шаардлага байгааг онцолсон юм.

Харин Дэлхийн банкны шинжээчдийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалт Монгол улсад орж ирэхэд дотоодын аж ахуй эрхлэгч нарын өрсөлдөх чадвар чухал төдийгүй Монгол улсын өрсөлдөөний орчин нөхцөл, зах зээлд нэвтрэх саад аль салбарт илүү байгаа, мөн төрөөс хэрэгжүүлж буй худалдан авах үйл ажиллагаатай холбоотой болон зах зээлд давамгай байдлаа буруугаар ашиглах, өрсөлдөөнд харш үйл ажиллагаа их гардаг эсэх, шүүгчид эдийн засгийн зохицуулалт болон зах зээлийн өрсөлдөөний бодлогод хэрхэн ханддаг, эдийн засаг, худалдааг төрөлжүүлэх зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох, монополийг задлах чиглэлээр ямар бодлого баримталж буй талаар харилцан санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Сюзан Торнтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Г.Занданшатар, тус бүлгийн дэд дарга Л.Оюун-Эрдэнэ, А.Ундраа нар өчигдөр /2016.10.12/ АНУ-ын Төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн товчооны Туслах төрийн нарийн бичгийн даргын тэргүүн орлогч Сюзан Торнтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар Монгол Улсын хөгжлийн олон асуудлаар, тэр дундаа төрийн байгууллагуудын үйл ажиллагааг төлөвшүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрээр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг 2012 онд зогсоох шийдвэр гаргасан байдаг. Учир нь тухайн үед Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт өндөр байсан төдийгүй бага-буурай орлоготой орны ангилалаас бага-дунд орлоготой орны ангилал рүү шилжсэн байдал нөлөөлсөн юм. Иймд эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед манай улсад ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжлийг сайжруулах, эдийн засгийн шинэчлэлтэй холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа дуулгасан юм.

Хатагтай Сюзан Торнтон Улсын Их Хурлын гишүүдийг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Ардчилал болон сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа төдийгүй Монгол Улс бусад гишүүн орнуудтай туршлага хуваалцах зорилт тавин ажиллаж байгааг сайшаав. Уулзалтын үеэр хоёр талын цаашдын хамтын ажиллагаа, өмнө нь хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүн, зорилтын талаар харилцан санал солилцов.

Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 20-нд ОУВС-гийн ажлын хэсэг ирж ажиллана

АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн долоо хоногт болсон Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч албаны төлөөлөгчдийн хамт оролцлоо. Энэ үеэр ОУВС, Дэлхийн банкны удирдах албан тушаалтнууд болон хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон байна. ОУВС-гийн ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр Монгол Улсад ирж ажиллахаар тохиролцжээ. Техникийн багийн дүгнэлтийн дараа ОУВС-гаас Монгол Улсад “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх талаарх албан ёсны хариугаа өгөх юм. Манай улсын хувьд тус хөтөлбөрийн хүрээнд 1-1.5 тэрбум ам.долларын зээл авахаар яригдаж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Шуурхай ажиллагааг хангах штабын дадлага сургууль зохион байгууллаа

Улаанбаатар хотын ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатарын шуурхай удирдлага зохицуулалтын төв хамтран, нийслэлийн гамшгаас хамгаалах алба, ОСНААУГ, УБЦТС ТӨХК, УБДС, ТӨХК, УСУГ, Хотын гэрэлтүүлэг, Хэсэгчилсэн инженерийн хангамжыг удирдах газар зэрэг байгууллагуудын гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл бэлэн байдал, чадавхийг дээшлүүлэх, шуурхай хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор нэгдсэн үзлэгийг зохион байгуулж, холбогдох албаныхан техник хэрэгсэлтэй танилцлаа. Мөн өвлийн улиралд үүсч болзошгүй хүндрэлтэй нөхцөл байдлын үед авах арга хэмжээ, шуурхай харилцан ажиллагааг зохион байгуулах штабын дадлага сургуулийг зохион байгуулсан юм гэжНийслэлийн Онцгой Байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол оюутнууд ОУ-ын программчлалын олимпиадад түрүүлжээ

Энэ сарын
5-9-ний өдрүүдэд Япон улсын Тоба хотноо олон улсын программчлалын “Прокон-2016” олимпиад
боллоо. Тус олимпиадад эх
орноо төлөөлөн ШУТИС-ийн МХТС-ийн Компьютерийн ухааны салбарын дэд профессор А.Хүдэрийн
удирдсан Программ хангамжийн оюутан Г.Чинбат, Т. Билгүүн нар амжилттай
оролцож тэргүүн байр эзэлсэн байна. Энэхүү олимпиад нь Азийн улс орнуудын их дээд сургуулийн дунд зохион
байгуулагддаг бөгөөд Монгол Улсад зохион байгуулагдсан шалгаруулалтад МХТС-ийн баг
түрүүлэн оролцох
эрхтэй болсон аж.