Categories
мэдээ улс-төр

Давхар татварын хэлэлцээр байгуулах сонирхлоо илэрхийлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд айлчлалын хоёр дахь өдрөө Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхлаа.Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгаа дахин сэргээж чадна гэдэгт ноён

Т.Оошима итгэлтэй байгаагаа илэрхийлээд Японы нэр нөлөө, хүчтэй улстөрчид Монгол Улсыг бүх талаар дэмждэг гэв. Мөн “Манай хоёр улс ардчилсан засаглалтай, чөлөөт зах зээлтэй, ижил үнэт зүйлтэй. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад гурван удаа айлчилсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ямар өндөр түвшинд байгаагийн илэрхийлэл” гэж тодотголоо.Хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал, тогтвортой байдлаас тогтмол үр дүн гарч, итгэлцэл бэхжинэ гэдгийг Т.Оошима онцоллоо. Мэргэжилтэн бэлтгэх, техник технологи нутагшуулах, харилцан ашигтай ажиллах нь Японы хөрөнгө оруулалтын үндсэн зарчим бөгөөд ийм харилцаанд суурилсан хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг амжилттай үргэлжлүүлэх улс төрийн орчин Монгол Улсад бий болсон гэж ойлгож тэрээр хэллээ.Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжлаад Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урив. Ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болох бөгөөд энэ хугацаанд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Монгол Улсад албан ёсоор айлчилж байгаагүй юм байна.

Сүүлийн жилүүдэд Монгол, Японы өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж ойртож, энэ хэрээр харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг улс төрийн харилцааны адил өндөр түвшинд хүргэх нь Монгол Улсын Засгийн газрын зорилго байх болно гэж Ерөнхий сайд хэллээ.Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлж, худалдааны эргэлтийн хэмжээг дорвитой нэмэгдүүлэх шаардлага байгааг Ерөнхий сайд онцлоод юуны өмнө Давхар татварын хэлэлцээрийг байгуулах асуудлыг ойрын хугацаанд шийдэх эрмэлзлээ илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаан-Үд хоттой хамтран бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын дарга Александр Михайлович Голковыг хүлээн авч уулзлаа. Энэ нь хотуудын дарга нарын 2 дахь удаагийн албан уулзалт бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард болсон Улаан-Үд хотын түүхт 350 жилийн ойн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга С.Батболд хүндэт зочноор уригдан оролцож байсан юм. Энэ үеэр хотууд эдийн засгийн харилцаагаа улам өргөжүүлэхийн тулд “Бизнес эрхлэгчдийн дугуй ширээ”-ний уулзалт хийхээр тохиролцсон. Энэ уулзалтыг зохион байгуулах талаар санал солилцохоор ирснээ Улаан-Үд хотын дарга Александр Михайлович Голков хэллээ.

Тэрээр Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хуралд оролцож байгаа бөгөөд “Торгоны зам” төсөл нь хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэхэд маш чухал болохыг онцолж байлаа. Хоёр хотын иргэд харилцан визгүй зорчдог болсноор талуудын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч аялал жуулчлал, худалдааны салбарт дэвшил гарч гарч байгааг хэлээд, цаашид бизнес эрхлэгчдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллахын тулд хоёр хотын хэмжээнд нэгдсэн “Дуудлага мэдээллийн төв” нээн ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд, түүний санал санаачилгыг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлээд, бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахад бэлэн байгаагаа хэллээ. Мөн хотуудын хоорондох зорчигч, жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед иргэдийнхээ аюулгүй байдлын хангах ялангуяа зорчигч тээврийн аюулгүй байдлыг хангахад хотууд анхаарч ажиллах хэрэгтэй байгааг онцлов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд өмнөд хөршийг зорилоо

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр өмнөд хөршийг зорилоо. Тэрээр БНХАУ-д энэ сарын 14-17-ний хооронд зохион байгуулагдах Олон улсын улс төрийн намуудын чуулга уулзалтад оролцохоор ийнхүү морджээ.

Энэ уулзалтад МАН-ыг төлөөлж оролцож байгаа бөгөөд мөн уг уулзалтын үеэр Хятадын албаны хүмүүстэй уулзах аж.

Categories
мэдээ улс-төр

Зөвлөхүүдийн танхимын даргад бараалхлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэд бараалхлаа.

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш хийж буй анхны айлчлал гэдгээрээ Ерөнхий сайдын айлчлал онцлог гэдгийг Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ тэмдэглэлээ. Мөн улс төрийн тогтвортой байдал нь хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг Монголд бий болгож, улмаар хоёр орны хөрөнгө оруулалтыг шинэ шатанд гаргахад ихээхэн дэмжлэг болохыг онцлов.

Манай хоёр орны стратегийн түншлэлийг өргөжүүлэхэд бизнесийн харилцаа, ард иргэдийн хоорондын нөхөрлөл маш чухал тулгуур гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын үеэр тэмдэглэлээ.

Ерөнхий сайд мөн өдөр Японы Либерал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Япон-Монголын эдийн засгийн хорооны удирдлага, Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага /ЖЕТРО/-ын Х.Ишигэ нартай уулзаж Монгол-Японы худалдаа, хөрөнгө оруулалтын форумд оролцож үг хэлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл: Элбэгдорж, Энхболд, Эрдэнэбат нарт жудаг, эр зориг байна уу

“Хотын танхайчууд” гэгдэх бидний үеийнхэн багаасаа, хажуугийн байрныхантайгаа ” ч у л у у г а а р б а й л д а ж ” тоглохоос эхлүүлээд дош довныхоо нэр төрийн төлөө зодолдох зэргээр “тулалдан” өсөхдөө нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө уриатай байсан. “Тулалдаан”-ы үед ийм уриатай байж л ялагдахгүй. Андууддаа итгэсэн байхад зориг орж, хоёулаа ч бай, гурвуулаа ч бай хүний олноос үл айх бөгөөд зодооны үед бие биеэ хайрлан бахдахдаа х ө ө р ч , а й м ш и г г ү й г э э р нүдэлддэгсэн. Эр зоригийг нь харсан “дайсан”-ууд маань тооход бүр онгирч өвдөхийг үл анзаарна. Хамгийн гол нь найзууд бие биедээ жудаг болоод эр зоригоо харуулах нь улам бүр хүндлэлийг олох нэр төрийн хэрэг байсан юм. Тиймээс “дайсан”-ууддаа дийлэгдэн унаад ч зэрэгцэн хэвтэхдээ сэтгэл ханамжтай байдагсан. Тэмцэл хотын хүүхдүүд биднийг ингэж л нөхөрлүүлсэн юм. Жинхэнэ анд нөхрийн тангаргаар гагнагдсан хөвгүүд хотын коммунитийг бий болгож дош, довоороо овоглогддог байсан. Тэгээд хотынхон бие биеэ дөчин мянгатынхан, микрийнхэн, зуун хорийнхон, у л а а н х у а р а н г и й н х а н , а м г а л а н г и й н х а н , я а р м а г и й н х а н , б а г а т о й р у у г и й н х а н , ч е х и й н гучин зургаагийнхан, хорин хоёрынхон гэх зэргээр дуудна.

Элбэгдорж, Энхболд, Эрдэнэбат нарыг гадаадын төрийн томчуул, үндэстэн дамнасан корпарацийн з а х и р л у у д , х ө р ө н г ө оруулагчид тоож тойглож гүйгээд байгаа шалтгаан бол одоо манай гурав, Монгол хэмээх жинхнээсээ тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын төрийн гурван “өндөр” нь учраас тэгж байгаа юм. Ерөнхий сайд Амарт байгаагүй бүрэн эрх тэдэнд байна. Хэрэв манай гурван өндөр хөөрхий Амар сайд шиг их гүрний “банага” гуайнд амьдардаг бол хэн ч тэднийг тоохгүй, Москва, эсхүл Бээжинд очиж асуудлыг шийдэх байсан нь дамжиггүй.

Нийтлэлийг бүрэн эхээр нь “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай

Categories
мэдээ нийгэм

Н.Цэвэгням Налайх дүүргийн НЭ-т диализын тасаг нээв

Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээс зодог тайлаад удаагүй байгаа Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт “Niprk Surdial 55 plus” маркийн диализын таван ширхэг аппаратыг өнгөрсөн жил хүлээлгэн өгч байсан. Эрүүл мэндийн салбарт хамгийн хүрэлцээ муутай, эрэлттэй байгаа энэхүү аппаратын хандив тусламж нь цагаа олсон ажил байлаа гэдгийг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн хэлж байна.

Тэгвэл өчигдөр тэрээр Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт таван ортой диализын тасаг нээжээ. Уг тасгийг Н.Цэвэгнямын санаачилгаар “Токуда сан” байгуулсан аж. Өнөөдрийн байдлаар бөөрний дутагдалд орсон иргэн диализын аппаратанд орохын тулд нийслэл Улаанбаатар хотын I эмнэлэг рүү явдаг. Ингэж явж чадахгүй,төлбөрөө төлж чадахгүйн улмаас амиа алдаж байгаа хүн ч байгааг үгүйсгэхгүй гэнэ. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн таван ширхэг аппаратандаа тулгуурлан цус шүүх тасгийг ирэх сард нээн ажиллуулахаар ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ЦССҮТөв шинэ технологий нэвтрүүлжээ

Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ) шинэ техник, технологи нэвтрүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын гэрээний дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Цусны албанд энэ он гарснаар олон шинэ технологийг нэвтрүүлж эхэлсэн байна.

Улсын II төв эмнэлгийн ард байрлах Эрүүл мэнд, спортын яамны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний шинэ төв 3-4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нээгджээ. Дээрх төслийн хүрээнд Аферезийн аргаар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, вирус идэвхгүйжүүлэх, цусан бүтээгдэхүүнийг рентген туяагаар шарах технологи зэрэг олон төхөөрөмжийг ажиллуулж байна. Дээрх төслийн хүрээнд орж ирсэн эдгээр аппаратуудыг АНУ-д үйлдвэрлэсэн ба орчин үеийн шинэлэг технологи юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Утга зохиолын нобелийн шагналтан маргааш тодорно

2016 оны утга зохиолын нобелийн шагналтан маргааш тодрох гэж байна. Хамгийн магадлалтай гэсэн гурван зохиолч тунж үлджээ. Кенийн зохиолч Нгуги Ван Тхионги, Японы зохиолч Харүки Мүраками, Сирийн яруу найрагч Адонис нар шагнал авах хамгийн өндөр магадлалтай гэгдэж байна.

Дээрх зохиолчдоос гадна Энэтхэг гаралт английн зохиолч Салман Рушди, Америкийн зохиолч Филип Рот, Жойс Карол Оутс, Солонгосын яруу найрагч Кю Юн, зөгнөлт зохиолын загалмайлсан эх гэгдэх Урсула Ле Гуйн, Америкийн зохиолч Томас Пинчон, Канадын зохиолч хатагтай Маргарет Этвүүд, Ирландын зохиолч Колм Тойбин, Аргентины зохиолч хатагтай Цезарь Айра, Английн зохиолч Жулиан Барнес гээд энэ цагийн утга зохиолын гигантууд хийгээд дэлхийн утга зохиолд гялалзан тодорч, ид уншигдаж буй зохиолчид хуран чуулжээ.

Categories
мэдээ нийгэм

“Ноён уулын” шүүх хурал маргааш болно

Маргааш “Ноён уул”-тай холбоотой Захиргааны хэргийн шүүх хурал болох гэж байна. Монголын ард түмний заяа буяныг агуулсан энэхүү хайрханы алтыг болоод хүннүгийн булш бунханыг ухах гэсэн хүмүүс их байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд “Босоо Хөх Монгол” ТББ болон нутгийн иргэд хайрханаа авч үлдэхийн төлөө уйгагүй зүтгэж ирсэн юм. Канадын үндэстэн дамнасан уул уурхайн компани болох Сэнтера Голд өөрсдийн эрх ашгийн төлөө сөрөн зогссоор байна. Хэн нь ялахыг мараашийн шүүх хурал мэдэх буй за.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн харааны бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр удахгүй тохионо

Энэ сарын 15-ны өдөр Дэлхийн харааны бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр тохиодог.

Энэ өдрийг угтаж харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар сургуулийнхан эрхийнхээ өдрийг угтаж өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Энэ хүрээнд өнөөдөр 14.00 цагт 116 дугаар сургууль дээр өөрсдөд нь тулгамдаж буй асуудал, цаашид энэ өдрийг хэрхэн тэмдэглэх талаар арга хэмжээ зохиож,олон нийтэд дуу хоолойгоо хүргэх аж.