Categories
мэдээ нийгэм

Ц.Баатархүү: Одоогийн байдлаар нийслэлд 330 орчим төрийн алба хаагч ажлаасаа чөлөөлөгдөөд байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 100 хоногт хийсэн үйл ажиллагааны талаарх дүгнэлтээ сэтгүүлчдэд танилцууллаа.

Хурлын эхэнд НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид Засаг дарга С.Батболдыг эхний 100 хоногт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар санаачлагагүй ажилласан гэдгийг онцолсон юм. Мөн энэ хугацаанд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх чиглэлд “хойрго” ажилласан гэлээ.

Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү “Нийслэлийн Засаг дарга С.Батболд ажлаа хүлээн аваад том өрөөнд нүүн орж, үнэтэй засвар хийж тохижуулснаас эхлэн, харьяа агентлаг, ОНӨААТҮГ-ын дарга нарыг сольж, бүтцийн өөрчлөлт хийхэд голлон анхаарч ажилласан. Мөн 2012 оноос хойш ажил, албан тушаалд орсон хүмүүсийг судлах даалгавар өгсөн. Одоогийн байдлаар нийслэлд 330 орчим төрийн алба хаагч ажлаасаа чөлөөлөгдөөд байна. Цаашид ч олон алба хаагчдыг ажлаас нь чөлөөлнө гэсэн мэдээлэл байгаа” гэв.

Мөн тэрээр “Нийслэлийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг удаа дараа мэдэгдэж байсан ч “Улаанбаатарын намар” арга хэмжээг Сүхбаатарын талбайд 100 гаруй сая төгрөгөөр зохион байгуулж, “Face of the beauty international” олон улсын тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 20 сая төгрөг гарган ивээн тэтгэсэн” гэдгийг онцоллоо.

Харин Э.Бат-үүл томилогдоод 100 хоногт тээврийн хэрэгслийг улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулж, төв замын нэгдүгээр эгнээг автобусанд чөлөөлөн өгч, замын түгжрэлийг бууруулах, иргэдийг нийтийн тээврээр шуурхай үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн хэмээв.

Мөн хууль зөрчсөн газар олголтыг таслан зогсоох, зөрчилтэй барилга байгууламжийн үйл ажиллагааг зогсоож, цэгцлэх ажлыг эхлүүлсэн. ЕБС-ийн хүүдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд зориулж, гэрэл ойлгогч цацруулагчтай цүнхний ууттай болгож, зүүж хэвшүүлэн, алслагдсан дүүргийн сурагчдыг сургуулийн автобусаар явуулах гэх зэрэг олон ажлуудыг хийсэн гэдгийг НИТХ-ын төлөөлөгчид онцолж байлаа.

Тэд Засаг дарга С.Батболдын үйл ажиллагааг муу ажилласан дүгнэж байгаа шалтгаанаа “Э.Бат-Үүл эхний 100 хоногт 219 “А” захирамж гаргаж үүнээс ажил сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 65 захирамж гаргаж байсан бол С.Батболд нийт 119 “А” захирамж гаргаснаас ажил сайжруулах, удирдлага,зохион байгуулалтын чиглэлээр 24 захирамж гаргасан” хэмээн тайлбарлав.

Түүнчлэн хурлын төгсгөлд НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү “Чингисийн талбайг Сүхбаатарын талбай болгох шийдвэр гаргаж, 152 хороонд хэрэгжиж эхэлсэн бичил бизнесийн хөтөлбөрийг Итгэлийн зээл, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг “Урлагийн хот Улаанбаатар” болгон өөрчилж байгаа нь АН-ын үед хэрэгжүүлж байсан ажлыг үгүйсгэсэн явдал боллоо.

Нийслэлчүүдэд өнөөдөр нэр хаягийг өөрчлөх нь ач холбогдолтой бус, бодит ажил, үр дүн чухал байна.Нийслэлийн иргэдийн дэмжлэгийг хүлээж байсан бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, “Монгол наадам цогцолбор”, түрээсийн орон сууц, ахмадын орон сууц, цахим газар өмчлөл зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Төрийн бодлогын залгамж чанар алдагдаж, эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх суурь шинэчлэлийн бодлого, зорилгоо тодорхойлоогүй, хүрэх үр дүн, хэмжих нэгж нь ойлгомжгүй, шинэ санал санаачлагагүй ажиллаж байна. Улаанбаатар хотын ирээдүй бүрхэг байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Дипломат паспорттой иргэд Япон руу 30 хоногийн дотор визгүй зорчихоор боллоо

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү нар Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ноот бичиг солилцов. Уг ноот бичгийн дагуу хоёр улсын дипломат паспорт эзэмшигчид 30 хоногийн дотор визгүй зорчихоор боллоо.

Манай улсын иргэдэд Япон Улсын виз олгох нөхцлийг шат дараатай хөнгөвчилж байгаа бөгөөд хувийн хэргээр тус улс руу зорчих энгийн паспорт бүхий Монгол Улсын иргэдэд гурван жилийн хугацаатай, нэг удаа 15 хүртэлх хоног зорчих “богино хугацааны олон удаагийн виз” виз олгож байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөрийтэй тоглоомын 45 сая төгрөг, 2000 ам.доллар, 1.2 кг алт аваад зугтсан сэжигтэн олдоогүй байгаа гэнэ

хэрэг гарсан байр

Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” хотхонд байр түрээсэлдэг залуу хэдэн хүний хамт мөрийтэй тоглож байхад нь гаднаас АКМ маркийн буу, хутгаар зэвсэглэсэн, зургаан хүн дайран орж ирж үймээн тарьсан хэрэг гарсан билээ. Зэвсэглэсэн хүмүүс тус байранд буун дуу гаргаж, эмх замбараагүй байдал үүсгэснээр оршин суугчид цагдаагийн байгууллагад энэ хэргийн талаар мэдээлсэн байдаг. Үүний улмаас мөрийтэй тоглож байсан хүмүүсийн хоёр нь хүнд, найм нь хөнгөн гэмтэл авч, мөрийнд тавьж байсан 45 сая төгрөг, 2000 ам.доллар, 1.2 кг алт нь алга болжээ. Цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжилсны дүнд уг хэргийн гол холбогдогч болох “Шош” хочит Н.Ариунгэрэлийг III хороололд нэгэн байранд бүгж байхад нь 06:00 цагийн үед, “Ландага” хочит Ё.Батцэнгэлийг 08:00 цагийн үед баривчилсан тухайманай сонин өмнө нь мэдээлж байсан. Харин Ё.Батцэнгэл, Н.Ариунгэрэл нартай хамт зэвсэглэж дээрх хэргийг үйлдсэн дөрвөн хүнийг эрэн сурвалжилж байсан билээ. Тэдний гурвыг нь буюу Ука очит Алтанхуяагийг хоёр залуугийн хамт энэ сарын 10-11-нд шилжих шөнө баривчилсан байна. 45 сая төгрөг, 2000 ам.доллар 1.2 кг алт аваад зугтсан гэх 25 настай Н.Билэгбаатарыг үргэлжлүүлэн эрэн сурвалжилж байгаа юм байна. Бидэнд олдсон мэдээллээр хэрэг гардаг өдөр мөрийтэй тоглож байсан хүмүүс дунд сэжигтнүүдийн нэгийг өмнө нь хэвтэрт ортол нь зодож байсан нэгэн байсан аж. Тэр хүнийг Ё.Батцэнгэл тэргүүтнүүд хариугаа авахаар анаж байсан бололтой. Гэтэл нэг танил нь тэр өдөр хайж байсан хүнтэй нь хамт мөрийтэй тоглож байна хэмээн мэдээлж, байгаа газраа зааж өгсөн аж. Мэдээллийн дагуу ирсэн хүмүүс байрных нь үүдэнд ирснээ мэдэгдмэгц өнөө залуу “Мөнгө дуусчихлаа, гарч

мөнгөндөө яваад ирье” гэж шалтаглан хаалга онгойлгож өгснөөр зэвсэглэсэн этгээдүүд дотогш нэвтэрч чадсан бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Ё.Батцэнгэлд мэдээлэл өгсөн хүн нь мөрийтэй тоглож байгаад хамаг мөнгөө алдаж шаралхсандаа дээрх мэдээллийг өгсөн байж болзошгүй гэнэ. Мөрийтэй тоглож байсан болон гаднаас зэвсэглэн орж ирсэн хүмүүс дунд Нийслэлийн татварын газрын дарга асан, мөн алтны компанитай эрхэм алтаа тушаахаар явж байгаад тоглоомчидтой нэгдсэн гэх мэдээлэл зарим нэг мэдээллийн хэрэгслээр гарсан боловч үүнийг эх сурвалж үгүйсгэв. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр мөрийтэй тоглож байсан хүмүүс олны анхаарал татахаар хүмүүс биш, жижиг гарын тоглоомчид гэж хэлж байна. Харин зэвсэглэн гаднаас орж ирсэн гэх зургаан хүний гурав нь Ё.Батцэнгэл, Н.Ариунгэрэл, н.Алтанхуягнар байсан бөгөөд тэдэнтэй хамт явж байсан гурав нь тэднийг аялдан дагагч хуурай дүү нар нь байсан хэмээж байв. Цагдаагийн эх сурвалжийн мэдээлж байгаагаар баривчлагдсан хүмүүсийн хэн нь алт, мөнгийг авсан нь тодорхойгүй байгаа аж. Мөн тэдний өгч буй мэдүүлэг зөржээ. Хэрэг дөнгөж мөрдөн байцаалтын шатанд явж байгаа болохоор сэжигтнүүдийн хэн нь үнэн ярьж байгааг мэдэх аргагүй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн цагдаагийнхан учирлаж байв. Иймд эрэн сурвалжлагдаж буй Н.Билэгбаатар гэх залууг олохоос нааш хэргийн бодит байдал тодорхой болж өгөхгүй байгаа бололтой.

Зэвсэгт дээрэм хийсэн хүмүүсийг Эрүүгийн хуулийн 147.3-т заасан “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдынбие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш 20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцож буй. Мөн хуулийн 186.2-т заасан “зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авсан” гэх үндэслэлээр буруутгаж буй гэнэ. Хохирогчдыг дээрх хуулийн 243 дугаар зүйлд заасан “Мөрийтэй тоглосон” гэх үндэслэлээр шалгаж байгаа юм байна.

Юутай ч УИХ-ын гишүүн, алдартай тамирчнаасаа авахуулаад энд тэнд мөрийтэй тоглож байгаад баригдлаа гэх мэдээлэл олон удаа гарах болсон. Мөрийтэй тоглохыг хуулиар хорьж далд хэлбэрт оруулсан нь зэвсэгт дээрэм гарах эрсдэлийг бий болгож байгаа нь нууц биш. Нөгөө талаар мөрийтэй тоглох нь хуулиас гадуур учир рецетив гэмт хэрэгтнүүд хэн нэгнээс хариугаа авахын тулд зэвсэглэн очиж байгаа нь энэ тоглоомыг хорьсноос ч илүү айдас дагуулах болов. Тэгээд ч мөрийтэй тоглоомын асуудлыг нэг мөр дэгцэлж, ил болгохгүй бол аль хэдийнэ уул овоо шиг болтлоо өндрөө авчихжээ. Тоглоом тоглохыг манай улсад хорьсон явдал нь энэ мэт олон эрсдэлийг бий болгож, гэмт хэрэг өсөх шалтгаан болж байна гэж хэлэх хүн олон бий. Мөрийтэй тоглоом гэсэн нэр томьёо өгөөд цагдаагийнхан нь хэсэг хүмүүсийг тойрч эргэлдэж “барилаа” хэмээн сүр дуулиан болгоод байгаа болохоос энэ бол ердийн л нэг хүмүүс хоорондын зугаагаа гаргадаг дэлхийн улсорнуудад байдаг л зүйл. Үнэн хэрэгтээ энэ удаагийн бүх үйл явдал Монголын мөрийтэй тоглоомын ертөнцийн өчүүхэн хэсэг, нэг үгээр мөсөн уулын оройн хэсэг гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Баригдсан нь эдгээр хүмүүс болохоос биш цаана нь хэдэн мянгаараа тоглож байгаа гэнэ.

Социализмын үед “Дэнжийн 1000”-ын хар зах гэж байсныг санаж байгаа байх. Тэнд очсон хүнийг дамын наймаачин гэж цоллож жигшдэг. Тэр битгий хэл дамын наймаачин гээд цалингийнх нь тодорхой хувиар торгодог байсан түүх бий. Энэ хэдийгээр өнөөдөр үеэ өнгөрөөсөн нийгмийн үзэл суртал ч нийтээрээ юманд хэт авддагийн нэг жишээ. Үүн шиг өнөөдөр тоглохыг хориглоно гэдэг “Дэнжийн 1000” захын түүхтэй агаар нэг юм. Гэвч бид ах дүүсээрээ цугласан үедээ эсвэл “Цагаан сар”-ын шинийн гурванд нэгнийдээ цуглаад азаа үзэхээр тоглож л байдаг. Зуны болон өвлийн цагт уйдсан малчид нь малаа барьцаанд тавиад тоглож л байдаг. Хүүхэд байхад хэн нь дэлгүүр гарахаа хуруудаад үздэгтэй л адил тоглоом. Тэглээ гээд энэ тоглоомонд бүх малчид нь малаа алдаад, УИХ-ын гишүүд нь өрөнд ороод хувхайрчихлаа гэж сонсоогүй. Тоглоом тоглохыг хорьсон ч гэсэн өнөөдөр олон газар хүмүүс цуглаад тоглож л байдаг. Дээрх хэрэг бол нэг удаагийн л тоглоомчдын хэрэг. Тэдэн рүү зэвсэглэсэн этгээдүүд дайрсан нь дуулиан дэгдээж байгаа юм. Харин цуглаад тоглодог, цагаа өнгөрөөдөг казиногийн газартай болж монголчууд яагаад болохгүй гэж. Заавал хаа байсан БНСУ, Макао, АНУ, Япон, Сингапурт очиж монголчууд тоглож, гадаадынханд мөнгөө өгөх ёстой гэж. Тодорхой хэмжээний хууль дүрэм баталж, дүрэм журам тогтоогоод казинотой болбол юу нь болохгүй гэж. Нэгэнт далд хэлбэрээр дэлгэрсэн зүйлийг хориод ч нэмэр байхгүй гэдэг нь харагдаж байна бус уу.

Д.МАРГАД

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод ил зогсоолуудаас гадна давхар зогсоолуудыг барина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Канад Улсын “Империал паркинг” корпорацийн захирал Лен Клаф тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тус компани нь Хойд Америкийн авто зогсоолын менежментийн томоохон компани бөгөөд Америк болон Канадын 100 хотод 3,400 авто зогсоол ажиллуулдаг юм байна.

Ноён Лен Клаф, бид хотын болон байгууллагуудын авто зогсоолын менежмент, тээвэр, ачилт, камержуулалт, төлбөрийн системийн иж бүрэн шийдлийг боловсруулж үйлчилгээ үзүүлдэг. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан төлбөрийн системийг хэрэгжүүлдэг. Улаанбаатар хотын авто зогсоолуудыг сайжруулж, авто замын ачааллыг бууруулах, шийдэл олоход хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байна гэлээ. Түүнчлэн авто зогсоолыг зөв менежментээр хийж хэрэгжүүлбэл замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нөлөөлөхөөс гадна дүрэм журам мөрдүүлэх, зогсоолын төлбөрөөс олсон орлогоо хотынхоо дэд бүтцийг сайжруулахад зарцуулж болохыг ч хэллээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд“Олон улсад туршлагатай, үйл ажиллагаа нь танигдсан ийм томоохон компани хотын авто зогсоолын менежментийг сайжруулж хамтран ажиллах хүсэлт тавьж байгаад баяртай байна. Улаанбаатар хотод өдөрт 40 мянга орчим автомашин шинээр нэмэгддэг. Зогсоол хангалтгүй байгаагаас замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Улаанбаатар хотод ил зогсоолуудаас гадна давхар зогсоолуудыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Тиймээс олон улсад туршлагатай танай компанитай хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.

Тус компанийн төлөөллүүд Улаанбаатар хотод авто зогсоолыг ямар хэлбэрээр хэрхэн байгуулж болох талаар бүхий л боломж нөхцөлийг судалж холбогдох албаныханд саналаа хүргүүлэхээр тохиролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Даян Контракт Майнинг” компани Оюу толгойн гүний уурхайн гэрээг байгууллаа

“Оюу толгой” компани Хасу Мегаватт ХХК болон Редпаф-Монгол компанийн хамтарсан “Даян Контракт Майнинг”-тай гүний уурхайн бүтээн байгуулалтын болон туслах үйлчилгээний гэрээг байгууллаа.

Оюу толгойн гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс“Энэхүү гэрээ нь гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж буй үеийн нэгэн томоохон үйл явдал бөгөөд үндэсний ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөн, дотоодын чадварлаг ажиллах хүчнийг нэмэгдүүлэх хариуцлагаа бататгаж буй явдал юм. Даян нь дотоодын компаниийн нөөц бололцоо, гүний уурхайн бүтээн байгуулалтад мэргэшсэн олон улсын компанийн түншлэлд тулгуурлан, дэлхийн жишигт нийцсэн туршлага, ур чадварыг дотооддоо хөгжүүлэн нэвтрүүлсэнээр урт хугацааны үр өгөөжийг Монгол Улсад бий болгох болно” гэв.

Гүний уурхайн болон туслах үйлчилгээний гэрээнд Оюу толгой уурхайн дахь хоёр, тавдугаар босоо амуудын нэвтрэлтийг гүйцэтгэх ажил багтсан.Эдгээр босоо амын нийт гүн нь тус тус 1,284м болон 1,178м байна. Хоёрдугаар босоо ам нь 10м диаметртэй бөгөөд дэлхийн хамгийн том босоо амуудын тоонд ордог. Харин тавдугаар босоо ам нь агааржуулалтын зориулалттай ба 6.7м диаметртэй байна. Мөн энэ гэрээгээр гүний уурхайн бүтээн байгуулалтын үйлчилгээний ажил буюу хөндлөн малталт хийх, том хэмжээний ухалт, малталт болон гүний уурхайн үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэнэ. Түүнчлэн, гүний уурхайн төслийг үндэсний чадварлаг боловсон хүчнээр хангах болон мэргэшүүлэх уурхайн туслах үйлчилгээг үзүүлнэ.

“Даян Контракт Майнинг” компанийн Гүйцэтгэх захирал Брюс Данлоп“Уул уурхайн салбарын хамгийн чухал төслүүдийн нэг болох Оюу толгойн гүний уурхайн төсөлд хувь нэмрээ оруулах болсондоо баяртай байна. Бид цаашид Оюу толгойтой урт хугацаанд түншлэн ажиллаж, дэлхийн жишиг уурхайг бүтээн байгуулж, гүний уурхайд ажиллах үндэсний шилдэг ажиллах хүчнийг бэлтгэнэ” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Мөнхбат Архангай аймагт ажиллаж байна

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Архангай аймгийн Өлзийт, Хайрхан, Эрдэнэмандал суманд ажиллалаа. Тэрээр ирэх өдрүүдэд Цэцэрлэг, Батцэнгэл, Өгийнуур, Хотонт, Хашаат сумын иргэдтэй уулзаж улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулах юм.

Иргэдийн хувьд малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах болон тэтгэвэр, тэтгэмжийн талаар түлхүү тодруулж байна.

Categories
гадаад мэдээ

“Есөн луу” компанитай хамтарч 21 хүний хохирлыг барагдуулжээ

Бээжингээс Замын Үүдийн чиглэлд явж байсан автобус өнгөрөгч наймдугаар сард шатаж, дотор сууж явсан 37 монгол иргэн ачаа бараа, эд хөрөнгөөрөө хохирсон билээ. Азаар монгол иргэд автобус шатахын өмнөхөн гадагш үсэрсэн болохоор бэртэл гэмтэл аваагүй юм. Харин иргэдийн ачаа бараа, заримынх нь гадаад паспорт галд шатсан байдаг.

Иргэдийн хохирлыг барагдуулах тал дээр Гадаад харилцааны яам зорчигдыш тээвэрлэж байсан “Есөн луу” компанитай хамтран ажиллаж байгаа. Хамгийн сүүлд 21 иргэний хохирлыг барагдуулсан тухай мэдээлсэн. Тэгвэл одоо “БНХАУ-ын үндэсний баярын өдрийн өмнө авсан мэдээллээр үлдсэн цөөн тооны иргэний хохирлыг барагдуулах ажил дуусах шатандаа явж байна” гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өсвөрийн тамирчид шатрын дэлхийн аваргын тэмцээнийг зорино

Гүрж улсын Батуми хотноо аравдугаар сарын 18-31-ний хооронд өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээний 8, 10, 12 насны ангилалд манай 18 шатарчин оролцох бөгөөд маргааш тус улсыг зорих ажээ.
ФИДЕ буюу Олон улсын шатрын холбоо 1951 оноос эхлэн залуучуудын ДАШТ, 1979 оноос өсвөрийн шатарчдын ДАШТ-ийг анх зохион байгуулж эхэлсэн түүхтэй.Манай өсвөрийн шатарчид 1984 оноос дэлхийн аваргад оролцож эхэлсэн бөгөөд одоогоор дэлхийн аваргын зургаан медальтан төрөөд байна. Тодруулбал, 2001 онд анхны медалийг Б.Мөнгөнтуул авчирч байсан бол Д.Номин-Эрдэнэ, Д.Мөнхзул нар дэлхийн аварга цолыг хүртээд байгаа. Мөн Б.Мөнгөлзул, Е.Төгстөмөр нар мөнгө, А.Энхтуул хүрэл медаль хүртэж байсан. Анхны медалийн эзэн их мастер Б.Мөнгөнтуул тус тэмцээнээс хос медаль /мөнгө, хүрэл/ хүртсэн цорын ганц шатарчин юм.
Батумид болох өсвөрийн ДАШТ-д өрсөлдөх Монголын багийг их мастер Б.Хатанбаатар ахлах бол шүүгчээр Э.Номин-Эрдэнэ ажиллахаар болжээ. Энэ удаагийн багт өсвөрийн дэлхийн аварга, сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга Д.Мөнхзул, өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт, сурагчдын дэлхийн аварга, Ази тивийн аварга Е.Төгстөмөр, сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга Г.Амартүвшин нарын шилдэг 18 тамирчин багтсан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Өргөө амаржих газарт ургийн монитор бэлэглэлээ

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч ХААН Банкнаас ХААН Банк Сангаараа дамжуулан улс орны ирээдүй, хүн ардын амьдралд тустай олон төсөл хөтөлбөрийг санаачлан, санхүүжүүлж ажилласаар ирсэн билээ.

Энэ удаад Монгол улсын ууган төрөх эмнэлэг болох Нийслэлийн Өргөө амаржих газарт ургийн монитор бэлэглэлээ. Нийслэлийн Өргөө амаржих газарт өнгөрсөн онд 16,000 мянган эх эсэн мэнд амаржиж өрх гэрт гэрэл гэгээ, баяр баясал нэмээд байна.

Энэхүү ургийн монитор нь ургийн зүрхний цохилтыг хянаж, бүтэлтийг эрт оношлох энгийн ажиллагаатай төхөөрөмж бөгөөд уг төхөөрөмжийн тусламжтайгаар ургийн зүрхний цохилтын өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх шаардлагатай тохиолдолд төрөлтийн товыг өөрчлөн эх хүүхдийн эсэн мэнд амаржих нөхцөлийг бүрдүүлдэг.

Орчин үеийн техник технологийн эрин зуунд Монголын үрс эндэлгүй эсэн мэнд мэндэлж, өглөө бүрийг эх орон минь шинэ нялхасын дуугаар угтаж, ирээдүйн төлөө эрдэм мэдлэгээ дайчлан ажилладаг эмч мэргэжилтнүүдийн гэгээн үйлс өөдлөн батжих болтугай.

Categories
мэдээ нийгэм

Автобус хүн мөргөж амь насыг нь хохироожээ

Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 359 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 274 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 4 бүртгэгдэж 2 хүний амь нас хохирч, 4 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 0. Зам тээврийн осолд сургуулийн насны 0 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 80 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал:СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 19-р байрны урд замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 57 настай эмэгтэй О-г мөргөж, хохирогч ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байна.

Мөн ХУД-ийн нутаг Наадамчдын гудамж, Цагдаагийн 2-р хэлтсийн урд замд T.Alphard маркийн авто машины жолооч З нь хэн болох нь тодорхойгүй 60 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ.