Categories
мэдээ соёл-урлаг

“Маамуу нааш ир” дуу 60 нас хүрчээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын ая, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн шүлэг“Маамуу нааш ир” дуу энэ жил 60 нас хүрч байна.

Яруу найрагч Ч.Лхамсүрэн 1956 онд ОХУ-д сурч байхдаа хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт 10 гаруй шүлэгтээ ая хийлгэхээр өгчээ. Харин нэрт хөгжмийн зохиолч”Маамуу нааш ир” дууны аяыг зургаан настай охин Халиунсүрэнгийнхээ амандаа дуулсан содон аялгуугаар санаа авч бүтээсэн гэдэг.

Ингэж хагас зуун жил гаруй хугацаанд хүүхэд багачуудын дуулах хамгийн дуртай дуу байсаар ирсэн “Маамуу нааш ир” дуу бүтсэн түүхтэй. Өнөөдөр “Маамуу нааш ир” дууны 60 жилийн ойн арга хэмжээний талаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх юм байна.

Categories
гадаад мэдээ

Марк Цукербергийн туслах робот алдарт од Роберт Дауных шиг хоолойтой

“Facebook” сүлжээг үндэслэгч Марк Цукерберг гэрийн туслахтай болохоор шийджээ. Гэхдээ түүнд эгэл жирийн хүн хэрэггүй, иймээс хиймэл оюун ухаантай төмөр хүнийг бүтээж өөрийн төлөө ажиллуулах юм байна. “Төмөр хүн маань ажил дээр ч, гэрт ч надад туслах юм. Тэр миний дууг таньдаг байх ёстой, бас манай гэрийн дуу хөгжим, гэрэл, агаарын хэм зэргийг хянаж зохицуулна” гэж Цукерберг ярилаа.

Марк өөрийн төмөр туслахыг Джарвис гэж нэрлэжээ, яг нөгөө алдарт кино шиг. Тэр бүү хэл түүний төмөр хүний дуу хоолой нь Холливудын алдартай од Бага Роберт Даунийх байх ёстой гэж Марк хүсчээ.

“Төмөр хүн” киноны гол дүрээрээ дэлхий даяар алдаршсан Роберт Дауни “Би дуу оруулахад бэлэн, гэхдээ болзолтойгоор. Беттанид мөнгө төлөг, харин тэр энэ мөнгийг Камбербэтчийн сонгосон буяны санд шилжүүлэг. Тэгвэл ёстой хачин юм болох байх” гэж хариулав. Пол Беттани гэдэг нь “Төмөр хүн”-д франшизээр дуу оруулсан хүн гэдгийг та бүхэн мэдэх байх.

Categories
мэдээ нийгэм

Валютын сан ба бид

2000 оны сонгуулиар МАХН (МАН) парламентын суудлыг бараг дангаараа авлаа. Тэр үед Монгол нь ердөө ганц тэрбум долларын эдийн засагтай байсан юм. Гадаад худалдааны 95 хувь нь ЗХУ-тай хийх харилцаанд ноогддог, хөрөнгө оруулалтынхаа 70 гаруй хувийг ЗХУ-аас зээлээр авч амьдардаг улс систем задрангуут бөгсөөрөө газардлаа. 1991 онд Монголыг Олон улсын валютын санд элсүүлж 10 жилийн турш олон улсын энэ байгууллага дэмжиж тэтгэсээр шинэ зуунтай золгуулжээ.

Тэр үед шинээр бүрэлдсэн Засгийн газар ОУВС-тай хоёр талын цаашдын хамтын ажиллагаа, зээл тусламжийн талаар тохирохоор Улаанбаатарт уулзав. Мэдээж ОУВС өөрийн баримталдаг бодлого, зарчим, дүрмийн дагуу зээл тусламж олгохдоо тодорхой нөхцөлүүд тавив. Үүнд дургүйцсэн шинэ засаг чихээ бөглөн “сонсохгүй, сонсохгүй” хэмээн ярдаглав. Ингээд ерөөсөө ОУВС-тай ажиллахгүй, харин Дэлхийн банктай уулзаж тэднийг панаалдъя гэцгээн Монголын сан хөмрөгийг мэдэх болсон Улаан, Очирхүү нарын тэргүүтэй төлөөлөгчид Вашингтон зорилоо. ОУВС “дарга” нь, харин Дэлхийн банк “касс” нь юм байна гэдгийг тэнд очсон хойноо мэдэж аваад гайхсан гэж жигтэйхэн. Даргатай нь хэрэлдчихээд касснаас нь мөнгө нэхээд хэвтчихсэн хэрэг.

1944 он буюу дайнд холбоотнууд ялах нь тодорхой болсон үед АНУ-ын Брэттэн Вүүдэд анхлан байгуулагдсан Олон улсын валютын сан өдгөө 189 гишүүнтэй. Куба, Ватикан, Хойд Солонгос зэрэг хэдхэн тусгаар орон гишүүнчлэлгүй. Улс хоорондын төлбөрийн тэнцэл алдагдсанаар хямрал улмаар дайн үүсдэг гашуун туршлагаас үндэслэн энэ талаар дэлхийг хамарсан төвлөрсөн мэнэжмэнт хийж байхаар энэ байгууллагыг үүсгэжээ. Алив улс орны төлбөрийн тэнцэл хомсдоход ОУВС богино ба дунд хугацааны зээллэг олгодог, үүний тулд тухайн улсад дагаж мөрдөх тодорхой нөхцөл, шаардлага тавьж зөвлөмж өгдөг.

Энэ байгууллага бол гол нь нэрт эдийн засагч Кэйнсийн бүтээл. Буй болгоход нь ЗХУ маш идэвхитэй оролцсон авч 1949 онд коммунист орнуудаа дагуулан ОУВС-гаас гарч Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл гэдгийг сөргүүлэн байгуулжээ. Үүнд нь Монгол Улс 1962 онд нэгдсэн. ЭЗХТЗ 1990 онд татан буугдаж гишүүд нь ОУВС-д элсэхээр уралдахад Монгол хамгийн эхний эгнээнд шалгарсан.

Дэлхийн банкийг мөн л Кэйнсийн санаачилга, оролцоотойгоор Брэттэн Вүүдэд 1944 онд байгуулсан. Дайнд сүйрсэн дэлхийн эдийн засгийг аврах зорилготойгоор. 1960-аад оноос хөгжиж буй орнуудад илүү анхаарч тийш нь зээллэг ихээр олгох болсон. Банкны нийт хувьцааны бараг 20 хувийг АНУ эзэмшдэг учир Америкийн бодлого илүү давамгай. 1966 онд Азийн хөгжлийн банк байгуулагджээ. Ази Номхон далайн бүс нутагт мөн төстэй үйл ажиллагаа явуулдаг. Ази болон АлсДорнод дахь эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэн хөгжлийн хөнгөлөлттэй зээл олгоно. Хувьцааны ихэнхийг Япон улс эзэмшдэг учир тэдний бодлого давамгайлаххандлагатай. Аль аль банк ОУВС-тай хавсран бодлогоо нэгтгэж үйл ажиллагаа явуулна. Монгол Улс 1991 онд ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкинд бараг зэрэг элссэн. ОУВС-ийн бодлогоор Африк тивийг Европ, нийт Америк тивийг АНУ, Ази тивийг Япон ерөнхийд нь хариуцах хандлагатай. Иймээс коммунизмын дараахь Монголыг япончууд“халамжлан” тэрбум гаруй долларын хөнгөлөлттэй зээллэг, буцалтгүй тусламжаар авч явсан билээ. Бараг л ЗХУ-ыг орлох болсон. Ерөнхий бодлогыг ОУВС чиглүүлж байлаа. Үүний үр дүнд нийт үйлдвэрлэлийнхээ 70 гаруй хувийг ЗХУ-аар угжуулж байсан Монгол Улс 2000 он гэхэд 40 орчим хувийг гадны эдгээр байгууллагуудын зээл тусламжаар хангадаг боллоо. Монгол нь нэг хүнд ноогдох ДНБ ердөө 500 хүрэхгүй доллартай, халамж тэтгэлгээр авч явахаас өөр аргагүй ядуу тарчиг орон байсан. Иймээс “хандивлагчдын зөвлөлгөөн” -ийг Япон болон ОУВС-гаас санаачлан зохион байгуулж, олон орноос зээл болон тусламж хандив босгож байв. Франц гэхэд л тэдний гадаадад өгсөн тусламжийг хүн амд нь харьцуулахад Монголд хамгийн их хандив өгчээ.

ОУВС ч тэр, дээрх хөгжлийн банкууд ч ялгаагүй зээллэг өгөхдөө хатуу шаардлага тавьдаг. Төсвөө багасга, хүнд суртлаа нимгэл, арилжааны зээл гаднаас авч болохгүй, санхүүгийн сахилга мөрд, дэмий юманд мөнгөө битгий үр, зээлээр авч буй мөнгөө юунд зарцуулахаа хамтарч ярилцаад шийднэ гэх мэт. Чухам ийм сахилга баттай явсны хүчинд л Монгол Улс 1990-2000 оны хооронд сүйрсэн эдийн засгаа хөл дээр нь арай гэж өндийлгөсөн бөлгөө.

2003 он гэхэд дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ өсч, үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх болов. Хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ ч мянга хол давсан доллар боллоо. Олсон мөнгөө дураараа зарцуулах хорхой хөдөлж эхэлмэц ОУВС-ийн үгийг тоохоо болив. Хөөж туух ч болов. “Чамтай чамгүй үүр цайна” гэх маягтай. 2004 оны сонгуулиар намууд ард түмнээ амлалтаар булж эхэллээ. Жаргаж байсан гэх социализмын халамжаас хавьгүй давж гарлаа.

Ингэсээр 10 жилийн дотор Монголын эдийн засаг 10 дахин өсч, дэлхийн дундаж орны зэрэгт хүрлээ. Мэдээж нэн ядуу орны тооноос хасагдсан учир олон улсын санхүүгийн байгууллагаас халамж хандив гээч юм үгүй болсон, тэгээд ч монголчууд тэднийг өнгийж харахаа болив. Харин ч дорд үзэн муулах маягтай. 2008 онд дэлхийг хамарсан хямрал нүүрлэлээ. Монголын далай шиг их баялаг нүдэн дээр ширгэж эхлэв. Ингээд ОУВС-д дахин хандлаа. Тэд 18 сарын хугацаатай “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Энэ нь тун амжилттай болсон. Тэгээд ч Азийг нүүрсээр хангадаг Австралийн их орд усанд авахуулснаар нүүрсний үнэ гозойх нь тэр. Ингээд монголчууд ОУВС ч, хямралыг ч, “Стэнд бай”-г ч таг мартлаа. Баярхал, асгаж цутгалт хэрээс хэтэрчээ. Энэ орон бүхий л түүхэндээ ийм баян чинээлэг байж үзээгүй. Олдсоноо дор нь идэж уугаад бардаг нүүдэлчин уламжлалтай билээ.

Австралийн орд хатлаа, ерөөс дэлхий даяар уул уурхайн бүтээгдэхүүний үнэ хавтгайдаа уналаа. Азийн тав дахь бар болж байна хэмээн “Экономист” сэтгүүл тодорхойлж байсан Монгол “гялалзтал” хямрах нь тэр. Нүүрсний үнэ хуучин хэвдээ орлоо, Эрдэнэтийн зэсийн үнэ өртгөөсөө доогуур болчихлоо. 12 тэрбум долларын эдийн засаг ангалын ирмэгт тулав. Ард түмэнтэйгээ хамтарч байгаад засаг төр, улс төрийн намууд нь ийм байдалд хүргэсэн авч бурууг биендээ чихэх их аянд нийтээр мордох нь тэр. ОУВС, “Стэнд бай” гэсэн мартагдсан үгс дахин амилж эхлэв. Голлох эдийн засагчид “Стэнд бай” хөтөлбөрийг бараг нэгэн зэрэг санал болгов. Засгийн газар ч үүнийг дэмжин төлөөлөгчдөө Вашингтон руу үдэх нь тэр. Гэтэл Дамбаочир гэх нэгэн зальжин эрхэм гишүүн “Нөхцөл шаардлага өндөртэй ОУВС-тай заавал зохицох шаардлагагүй” тухай томоохон ярилцлага үйлдэн олны сонорт хүргэв. Нэг юм л үнэрлэж дээ. Иймэрхүү зальхай хүмүүст юм үнэрлүүлээд юунд ч ашиглаж болдог. Учир юу вэ?

Өнөөдөр манай дэлхийн байдал туйлын түгшүүртэй, дайны өмнөх үеийн нөхцөлийг санагдуулам. Орос улс Өрнөдтэй яавал ч яадгаа үзэхэд бэлэн мэт. Өмнөд Хятадын тэнгист хяналтаа тогтоох гэсэн Бээжингийн улангаслал ойр орчмын улсуудынх нь уурыг хүргэж, ялангуяа Японыг их айлгах болов. Америкчууд Өмнөд Солонгост сансрын бамбай байрлуулахаар болсон нь Америк-Хятадын том зөрчлийг сэдрээлээ. Өнгөрсөн үедээ ч, магадгүй ирээдүйд ч дайсагналцах тавилантай Орос, Хятад хоёр түр зууртаа “мөнх нөхөрлөв”.

Монгол нь ХХ зууны турш Оросын болон Зөвлөлтийн хараат улс байсан. Үүнийг Латтимор “дагуул улс” гэж нэрлэсэн нь нэршил болон тогтсон. Одоо ч Монгол нь стратегийн хувьд Оросоос хамааралтай. Төмөр зам, Эрдэнэт, ашигт малтмал, шатахуун, эрчим хүч гээд стратегийн болгон хойд хөршийн хяналтад байдаг. Чухам ийм нөхцөлтэй учраас ХХ зуунд Зөвлөлтийн цэрэг арми гурван удаа Монголд орж ирэн байрлажээ. Ийм хамаарал үгүй бол тэд орж ирж чадахгүй байсан. Энэ хоёр аваргын дунд өргөс аятай шаасан Монгол Улсыг жийргэвч бүс болгохын тулд л 1946 онд хоёр хөрш тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрчээ.

Монгол бол шинэ үед хоёр хүчирхэг хөршийн тэнцвэрийн баланс дээр тусгаар тогтнолоо барьж тогтсон улс. Үүнийхээ шанд ХХ зууны турш тэжээгдэгч орон байлаа. 1990 онд коммунист систем задарснаар тэжээгчээ алдсан, харин ах дүүгийн харамгүй тусламжийн өр нь ганц тэрбум ч хүрэхгүй эдийн засагтай Монголд 17 тэрбум болсон нь тодорч, өгсөн авсны тооцоонд туллаа. Сүүлийн 25 жилд дэлхий ертөнцийн тусламж, байгалийн баялгийнхаа хүчээр Монгол орон өөрийн хөл дээрээ зогсож чадсан юм. Юутай ч гуйлгачин биш болсон.

Өнгөрсөн зуны АСЭМ-ын уулзалтын үеэр ирсэн Японы Ерөнхий сайд манайханд олон улсын нийтлэг хөгжлийн зарчмаа баримтлаад ОУВС-тай хамтран хямралаасгарах нь зөв тухай зөвлөжээ. Харин Хятадын Ерөнхий сайд хямралыг давахад ах дүүгийн тусламж үзүүлнэ, элдэв хүнд нөхцөлтэй байгууллагуудтай хамтрахад шаардлага нь хэцүү байдаг тухай ярьсан бололтой. Өдгөө “Стэнд бай” хөтөлбөрөөр 1-1.5 тэрбум долларын зээл яригдаж байна. Гэхдээ тэд тавьдаг шаардлага, санхүүгийн сахилга батаа

Өнгөрсөн зуны АСЭМ-ын уулзалтын үеэр ирсэн Японы Ерөнхий сайд манайханд олон улсын нийтлэг хөгжлийн зарчмаа баримтлаад ОУВС-тай хамтран хямралаас гарах нь зөв тухай зөвлөжээ. Харин Хятадын Ерөнхий сайд хямралыг давахад ах дүүгийн тусламж үзүүлнэ, элдэв хүнд нөхцөлтэй байгууллагуудтай хамтрахад шаардлага нь хэцүү байдаг тухай ярьсан бололтой. нэхнэ. Харин Хятадын зүгээс нөхцөл тавихгүй 3-4 тэрбум долларын зээлийн тухай сураг ажиг сонсогдох боллоо. Ах дүүгийн тусламж юм уу даа. Ингэхээр мөнөөх Дамба-очирын яриад буйн цаана Вашингтон явсан хэд ОУВС-

тай тохирч чадахгүй ирэх ба асуудал нөгөө чиглэлээр явахаар нэгэнт шийдсэн бололтой.

“Чингис бонд” гэх мэтчилэнгээр өөрөө дураараа зарцуулах мөнгө олохоороо бид асгаж цутган тансаглаад дор нь жорлон руу асгачихдаг. Харин ОУВС-тай хамтрахаараа эдийн засаг мөнөөх шаардлага нөхцөлд уягдаад сахилга баттай болоод ирдэг. Ийм туршлага бидэнд бий. Өнгөрсөн туршлагаасаа харахад монголчуудад мөнгө гэхээсээ сахилга бат илүү шаардлагатай нь нэгэнт нотлогдсон. 2000 онд ганц тэрбумын эдийн засагтай байсан Монгол өлсөж үхээгүй. Харин одоо Монгол 12 тэрбумын эдийн засагтай. Мөнгө дутсандаа биш санхүү эдийн засгийн замбараагүй үрэлгэн байдлаасаа болоод Монгол өнөөдөр хямраад байгаа хэрэг.

Дэлхийн шатрын аварга Каспаров 1989 онд “Плэйбой” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “ЗХУ өнөөгийн хямралыг давахын тулд Зүүн Германыг Баруун Германд, Монголыг Хятадад худалдах хэрэгтэй” гэж нааж билээ. Зүүн Германыг хэтэрхий хямдхан зарчихсан гомдол нь Путинээр дамжин дэлхийг донсолгож байна. Латтиморын нэрлэсэн “дагуул улс” овгоо солих гээд байна уу? Ах дүүгийн тусламжид дулдуйдсан буурай Монгол Улс ахынхаа өгөөмөр сэтгэлийг дуу хууртаа мөнхлөн мөн ч их талархсан даа. Одоо тэрхүү талархлын эзэн байхгүй болчихсон. Гэвч дуу нь үлдсэн. Хаягийг нь солиод л болоо.

Гэгээн …………. ОРНЫ

Найртай сайхан ТУСЫГ

Нэгэн хүүтэй ЭХИЙН

Найртай сайхан СЭТГЭЛИЙГ

Аа – аа – аа – аа

Аа ха ах ах аа аа…

2016.10.10

Categories
гадаад мэдээ

Орос-Энэтхэгийн дээд хэмжээний уулзалтаар нийт 16 гэрээ байгууллаа

Бямба гарагт Орос-Энэтхэгийн жил бүрийн хамтын ажиллагааны 17 дахь чуулга уулзалт баруун Энэтхэгийн Гоа хотод болж, батлан хамгаалахаас эрчим хүч хүртэл салбарыг хамарсан 16 гэрээ байгуулжээ.

Эдгээрийн дотор агаараас хамгаалах хамгийн орчин үеийн S-400 системийг Энэтхэгийн тал $5 тэрбум орчмоор авахаар болсон байна. Ингэснээр Энэтхэг улс Пакистантай хиллэдэг агаарын орон зайг бүрэн хяналтдаа авч чадахаар болж байгаа ажээ.

Мөн Проект 11356 загварын гурван харуулын хөлөг онгоц авахаар болжээ. Өмнө нь Энэтхэгт ийм загварын зургаан хөлөг байсан юм.

Ерөнхий сайд Нарендра Модигийн санаачилсан “Make in India” уриалгын хүрээнд хоёр улс Камов 226Т загварын нисдэг тэрэг 200 ширхэгийг Энэтхэгт хамтран үйлдвэрлэхээр гэрээ байгуулсан байна.

Батлан хамгаалах салбарын гэрээнүүдийг дүгнэж хэлэхдээ Нарендра Моди хэдийгээр Пакистаныг шууд нэрлээгүй ч “Манай бүс нутагт заналхийлж байгаа хил дамнасан терроризмтай тэмцэх үйлсийг Орос улс ойлгон дэмжиж байгаад гүнээ талархаж байна” гэжээ.

Тэр бас хэвлэлийн бага хурлын үеэр “Хоёр шинэ нөхрөөс хуучин нэг найз илүү” гэж хэлсэн нь анхаарал татаж байна.

Үүнээс гадна Орос-Энэтхэг улсууд эрчим хүч, дэд бүтцийн том гэрээнүүд байгууллаа.

Оросын газрын тосны магнат Роснефт өөрийн түншүүдийн хамтаар Энэтхэгийн Essar Oil компанийг $13 тэрбумаар худалдаж авахаар болсон байна. 100 хувь бэлэн мөнгөөр хийгдэж байгаа энэ наймаа нь Оросын түүхэндээ хийсэн хамгийн том гадаад худалдан авалт болж байгаа бол Энэтхэгийн хувьд гадаадад зарагдаж байгаа хамгийн том компани болсон байна.

Хоёр улс хамтарсан дэд бүтцийн санг Энэтхэгт үүсгэн байгуулахаар болсон нь $1 тэрбумын хөрөнгөтэй болжээ. Орос улс ийм санг Алс Дорнодод хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилгоор Хятадтай байгуулж байсан юм.

Орос-Энэтхэгийн цөмийн эрчим хүчний салбарт томоохон гэрээнүүд байгуулагдлаа. Путин “Энэтхэг улсын эрчим хүчний аюулгүй байдалд цөмийн эрчим хүч чухал үүрэгтэй” гээд ирэх 20 жилд доод тал нь 12 цөмийн реактор Энэтхэгт байгуулахад Орос улс туслана гэжээ.

Эх сурвалж: Russia Beyond The Headlines

Categories
гадаад мэдээ

Дэлхийд шинэ дэг журам тогтоохын тулд хүчээ нэгтгэхийг Си дарга Путинд санал болгов

Энэтхэг улсын Гоа мужид болж байгаа BRICS-н дээд хэмжээний уулзалтын үеэр манай хоёр хөрш уулзжээ. Энэ үеэр Хятадын тэргүүн Си Зинпинь Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг хуучны анд нөхөр гэж нэрлээд, “Олон улсын тавцан дээр хоёр орны үйл ажиллагааг зөвшилцөн нэгтгэх хэрэгтэй” хэмээв.

Си дарга “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн хувьд, мөн дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн хувьд манай хоёр орон зөвшилцөн тохирч олон талт бүтцийн хүрээнд харилцаа холбоогоо улам нэмэгдүүлье. Гол түлхүүр асуудлуудыг та бид өөрсдийн байр суурийн үүднээс шийдэх шаардлагатай. Ингэснээр хамтын хүчин чармайлтын дүнд дэлхий дээр илүү шударга, оновчтой дэг журмыг тогтоох болно” хэмээн Путинд хэлжээ.

Харин Оросын Ерөнхийлөгч Путин “Хятадын тэргүүнтэй уулзах боломж олдсонд баяртай байна. Манай хоёр орны хамтын ажиллагаа их эрчимжиж байгаа. Орос, Хятадын харилцаа холбоо улстөрийн дээд түвшинд төдийгүй Засгийн газар, яам, компаниудын түвшинд ч өргөн хүрээтэй болсон билээ” хэмээн хариуллаа.

Хятадын тэргүүн Си Зинпинь “ОХУ-д сая болж өнгөрсөн сонгуульд “Нэгдсэн Орос” нам итгэлтэйгээр ялалт байгуулсанд баяр хүргэж байна. Маш хурдан өөрчлөгдөн хувирч буй энэ дэлхий дээр Орос орны тогтвортой хөгжил нь даян дэлхийд төдийгүй Хятадад ч сайн зүйл” хэмээжээ.

Categories
мэдээ цаг-үе

О.Магнай: Монголын төрийг хэсэг бүлэг нөхөд мафийн тогтолцоогоор эзлээд авлаа

Иргэн О.Магнай өчигдөр “Монгол ардын нам 100” хоногт хэмээх хараат бус тайлангийнхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний хувьд МАН сонгуульд ялалт байгуулснаас хойш 100 хоногт ямар ажил амжуулсан талаар судалгаа хийж, товхимол бэлджээ. Түүнийг АН-ын хүн гэж харах ч энэ удаа тэрбээр жирийн иргэний хувиар улс төрөөс ангид байхыг илүүд үзсэн гэдгээ мэдээллийн эхэнд онцолсон юм. О.Магнай “2016 оны УИХ-ын сонгуулиар мөнгө төгрөгөөр хүн худалдаж авсан ч гэсэн ямар ч байсан нэг нам явж, нэг нам Засгийн газраа байгуулсан. Засгийн газар байгуулагдаад 100 хоноогүй байгаа ч МАН сонгуульд ялснаас хойш 100 хоног өнгөрсөн. Тэд энэ хугацаанд юу хийв. Монгол Улсыг хааш нь аваачих вэ. Иргэдийн хүлээлт их байсан нь хаашаа эргэчихэв гэдэг дээр судалгаа хийсэн юм. Улстөржсөн биш иргэний байр сууринаас гарсан хараат бус тайлан. Би тайлангаа гурван хэсгээс бүрдүүлсэн. “Эхнийх нь МАН юу амлав” гэдгийг гаргаж ирсэн юм. Амлалт эсрэгээрээ явна гэж байдаг бол 180 градус эсрэгээрээ эргэсэн. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн их явсан зүйл нь томилгоо. Миний хийсэн судалгаагаар УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд өөрийн ах дүү, хамаатан садны 20 хүнийг албан тушаалд томилсон байна. Энэ чинь улс төрийн нам мөн үү. Нэг хүн зөвхөн дарангуйлал тогтоох гээд ах дүү, амраг саднаа мофиёз байгуулж байгаа юм уу. Мофиёз гэдэг чинь цэвэр гэр бүл дээр тогтдог. Нэг гэр бүлийн улс төрийн нам болж байна уу гэдгийг бодоод үзэхээр үнэхээр бэрх байна. Мөн МАН-ын удирдах албан тушаалтнуудын томилгоо гэхэд УИХ-ын дарга М.Энхболдын хүү Анар Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирал, УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайд, МАН-ын дарга асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны Бодлогын зөвлөлийн гишүүн, Мөн Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын дарга, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Улам-Өрнөх Худалдан авах ажиллагааны газрын дарга, Сангийн сайд асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Анхбаяр Гадаад харилцааны Яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын дүү С.Тунгалагтамир Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны газрын дарга болсон. Морин спорт уяачдын холбооныхон бүгд төрийн албанд дарга болсон байгаа. Тухайлбал, ММСУХ-ны дэд ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн Барилга хот байгуулалтын дэд сайд, Нийслэлийн морин спорт уяачдын холбооны дарга н.Мөнхбаясгалан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, тэргүүлэгч Ц.Баяржаргал Хүнс хөдөө аж ахуйн яамны газрын дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн дүү Отгонбаяр Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч Саран Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Алтаннар Оюу толгой ТУЗ-ийн гишүүн гэх мэтчилэн олон хүн очсон. МАН, Засгийн газар 100 хоногийн хүрээндээ хийсэн ажил. Судалгаагаар өндөр албан тушаалд томилогдсон томилгооны 70 хувь нь МАН-ын Их хурлын гишүүн, удирдах албан тушаалтантай ямар нэгэн байдлаар ах дүү, амраг садан болж холбогдож байгаа юм. Энэ чинь Монголын төр юм уу, М.Энхболд гэдэг хүний төр юм уу. МАН-ын хэсэг бүлэг хүний ах дүү, амраг садны төр юм уу. Ийм төр өнгөрсөн 100 хоногийн хугацаанд бүрэлдэн бий болжээ. Юун шударга ёс тогтоох. Мөрийн хөтөлбөрийнх нь 4.2.7-д “Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах дүү хамаатан саднаа ажилд авахыг хориглоно” гэсэн байна л даа. Бодит амьдрал дээр ямар зүйл болж байгааг бид харж байна. Ирэх дөрвөн жил Монголыг удирдах удирдлагын баг бол МАН-ын удирдах албан тушаалтнуудын гэр бүлийн баг 2020 он хүртэл удирдах дүр зурагтай болчихлоо. МАН-д хамаатан байхгүй жирийн монгол иргэн Монгол Улсад мөрөөдлөө биелүүлэхгүй тийм нийгмийг бий болгож байна. Үүнд нь баяр хүргэх нь хаашаа юм.

Хоёрдугаарт, МАН-ын Засгийн газар 100 хоногт юу хийв. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг аваад үзэхээр бодитой зүйл юу ч хийсэнгүй. Нэг өдрийн дотор бүх зүйл сайхан болохгүй. Ядаж энэ хугацаанд зөв чигээ авах ёстой. Авлига, албан тушаалын гэмт хэрэг бүх шатандаа эх захаа алдсан. Ард түмэн авлигатай яаж тэмцэх юм бэ гэдгийг харж байлаа. Харамсалтай нь юу ч хийсэнгүй. Сонгуулиас өмнө ч тэр МАН-ынхан эдийн засаг хямарлаа гэж хамгийн их ярьсан. Энэ нөхдүүд эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө баталж чадахгүйгээр 100 хоногийг өнгөрүүллээ. Тэтгэвэр, залуучуудтай холбоотой зогсоосон, гацаасан асуудал маш их байна. Бидний тооцоогоор Засгийн газрын хуралдаан болгон дээр 2-3 асуудлыг МАН-ын шинээр байгуулагдсан Засгийн газар зогсоосон судалгаа гарсан. Энэ бол юм хийдэг биш зогсоодог Засгийн газар бий болжээ гэж харж болно.

Гуравдугаарт, бид 1990 онд оюун санааны хувьсгал хийсэн. 1992 онд Үндсэн хууль батлахдаа хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэсэн. Гэтэл коммунист удирдагчийн, коммунист дарангуйлагчийн 100 насны төрсөн өдрийг Монгол орон даяар татвар төлөгчдийн мөнгөөр МАН тэмдэглэсэн. Өнгөрсөн нийгэм буруу гээд сольчихсон байхад өнгөрсөн нийгмээ санагалзан ухарч байгаа энэ явдал оюун санааны хувьд хойш нь алхууллаа. Өмнө нь манайхан тоглоомын сайд гэж ярьдаг байсан. Гэтэл одоо бүр тоглоомын Ерөнхий сайдтай болж хувирлаа. Өөрийнхөө хүнээр Ерөнхий сайд тавиад ард нь сууж байдаг шинэ жишгийг тогтоож байна” гэдгийг онцоллоо. Ийнхүү мэдээлэл хийсний дараа түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Та төрийн өндөр албан тушаалтнуудын 70 хувь нь МАН-ын удирдлагуудын хүмүүс гэлээ. Тэр хүмүүс өмнө нь ямар ажил эрхэлж байсныг судалсан юм уу?

-Ёс зүй гэж нэг юм байна. БНСУ-д гэхэд Гадаад хэргийн сайдын охин нь аавдаа хэлэлгүйгээр шалгалт өгөөд Гадаад хэргийн яаманд ажилд орохоор болоход аав нь огцорсон. Ёс зүй гэдэг ийм байх ёстой. Улс төр хийж байгаа хүмүүс ёс зүйтэй байх ёстой. Хууль дүрэм зөрчсөн гэхээсээ илүүтэйгээр цэвэр ёс зүйн асуудал. Багаа бүрдүүлэхдээ ах дүү, амраг садныхаа хүмүүсээр багаа бүрдүүлж чадлаа.

-Та ялсан намын дарга Ерөнхий сайд болох ёстой. Буруу жишиг тогтлоо гэлээ. Гэхдээ энэ жишиг АН-ыг засаг барьж байхад тогтсон. Тэр үед та ямар байр суурьтай байсан бэ?

-Би угаасаа Ч.Сайханбилэгийн Засгийн газрын эсрэг байсан. МАН үнэхээр шударга ёс тогтооё гэж байгаа бол Сайханбилэг гэдэг хүнд хариуцлага тооцох ёстой. С.Баярцогт, Ч.Сайханбилэг гэдэг хүмүүс Монголоор яаж тоглосон бэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Зүгээр ч Засгийн газрыг огцруулаагүй юм байна. Ардаа том бүлэглэлтэй байсныг тэр үед би ойлгоогүй байсан.

-Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа. Гэхдээ “Стэнд бай” хөтөлбөр гэж хараад байх шиг байна. Эсвэл зээл авна гэж байна. Та ямар бодолтой байна вэ?

-65 суудалтай МАН засаг барьж байгаа юм бол өөрсдийн бодсон, санасан, төлөвлөсөн бүх зүйлээ хийх боломж нь байна. Гэвч харамсалтай нь энэ нөхөд морь унасан толгойгүй хүн гэдэг шиг Олон улсын валютын сангаас зөвлөхүүд авч ирээд “Стэнд бай” хөтөлбөр рүү орох нь ойрхон гарц болж харагдаад байна. Харамсалтай л байна. Өөр юу хэлэхэв дээ.

-Сонгуулийн өмнө 60 тэрбумын тухай бичлэг шуугиан тарьж байсан. Та хараат бус тайлангийнхаа төгсгөлд бас дурдсан байна л даа?

-Би дөнгөж сая Авто тээврийн үндэсний төвд ажиллаж байсан хүмүүстэй уулзлаа. Тэнд УИХ-ын найман гишүүний, найман туслах даргаар очиж байна гэж байна. Бод доо. Ердөө Монголын төрийг хэсэг бүлэг нөхөд мафийн тогтолцоогоор эзлээд авч байгаа байхгүй юу. Ураг төрлийн холбоогоороо төрийг удирдаж болдог юм уу.

-Энэ тогтолцооноос салах арга байгаа юм уу?

-Үүнээс салахын тулд Монголд байгаа улс төрийн намуудыг татан буулгаад дахин байгуулах ёстой.

-Тийм боломж байгаа юу?

-Хүн болгоны зүрх үүнийг хүсч байгаа бол биелнэ. Магнай ч гэсэн энэ хүслийг биелүүлэхийн төлөө явна.

Э.БОЛД

Categories
мэдээ цаг-үе

Ханс Холзхакер: Казахстаныг хямралаас гаргахад Засгийн газрын оролцоо өндөр байсан

асгийн газар сан байгуулж чанаргүй зээлүүдээ худалдаж авсан нь эерэг нөлөө үзүүлсэн гэж

би хувьдаад үгнэдэг-

Казахстаны эдийн засаг 2008-2009 онд манай улс шиг хүнд байдалд орсон ч Засгийн газар нь зөв бодлого барьснаар хямралаас гарч чадсан юм. Зүүн, Төв Европын болон хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан орнуудаар дагнасан эдийн засагч Ханс Холзхакертай улсынх нь хямралаас гарсан туршлага, Монголын хувьд хямралаас гарах ямар боломж байгаа талаар ярилцсан юм. Ноён Ханс Холзхакер Казакстаны Нархозийн Их Сургуулийн шинжлэх ухааны ахлах зөвлөх, АТФ банкны ахлах эдийн засагч, ЮниКредит группийн гишүүн банкинд ОХУ, Украйныг хариуцсан ахлах эдийн засагчаар ажиллаж байсан юм.-Казахстаны эдийн засгийн хямралын шалтгаанаас яриагаа эхэлье?

-Америкийн 2008 оны хямралаас өмнө дэлхий даяар мөнгөний бодлого харьцангуй хөнгөн, зээлийн хүү доогуур байсан гэдгийг та мэдэх байх. Эдийн засгийг тэлэх бодлого үргэлжилж байсан л даа. Казахстаны банкуудад гаднаас хямд эх үүсвэр татах боломж нээгдсэн нь үүнтэй холбоотой. Манай улсын банкууд хямдралтай орж ирж буй мөнгөний эх үүсвэрийг ихэвчлэн үл хөдлөх хөрөнгө рүү шилжүүлсэн. Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн хөөс үүссэн юм. Хүмүүс зөвхөн өөртөө үл хөдлөх хөрөнгө аваагүй. Нэгэнт авчихсан үл хөдлөх хөрөнгөө барьцаалж дахин үл хөдлөх хөрөнгө авч байсан нь хөөсрөлийн шалтгаан болсон. 2007 он хүртэл байдал энэ янзаар үргэлжилсэн ч 2008 онд Америкийн хямрал болж манай улс руу орж ирж байсан хямд эх үүсвэр татарсан.

-Хямд эх үүсвэртэй мөнгөний урсгал хумигдчихаар үл хөдлөх хөрөнгийн ханш унаж, чанаргүй зээл өссөн байх нь…?

-Тэгсэн. Хямд эх үүсвэр татарчихаар таны сая хэлсэншиг үл хөдлөх хөрөнгийн ханш унаж эхэлсэн л дээ. Ханш нь уначихаар банкинд барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөний үнэ унаж таарна. Өөрөөр хэлбэл зээлийн хямралд орсон гэсэн үг. 2008-2009 онд үл хөдлөх хөрөнгийн хөөс хагарсан юм. Мэдээжбанкууд хямарч эхэлсэн. Хамгийн том жишээ нь BTA банк. Чанаргүй зээлийнх нь 60 орчим хувийг үл хөдлөх хөрөнгийн зээл эзэлж байсан статистик бий. Казахстаны үл хөдлөх хөрөнгөнөөс гадна Оросын үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийгдчихсэн байсан л даа.Үл хөдлөх хөрөнгийн хөөс хагараад ирэхээр банкуудад өмнө нь нэгэнт үүсчихсэн байсан асуудлууд нь ч ил гарч ирсэн. Ер нь зээлийн эргэн төлөлт бүхэлдээ муудсан юм.

-Тэр үеийн Казахстаны эдийн засгийн нөхцөл байдлыг Монголын өнөөгийн таагүй байдалтай харьцуулаач гэвэл та юу хэлэх вэ?

-Казахстаны 2009 оны байдал Монголын өнөөдрөөс ч хэцүү, хүнд байсан. Банкны системийн хэмжээнд чанаргүй зээлийн хэмжээ 20-30 хувь хүрсэн статистик бий.

-Хямралаас амжилттай гарсан орны нэг бол танай улс. Засгийн газрын оролцоо, дэмжлэг өндөр байсан учраас хямралаас гарсан гэж шинжээчид онцолдог. Казахстаны Засгийн газар яг ямар шийдвэр гаргаж эдийн засгийн хямралаас гарсан бэ?

-2009 оны хямралаас гарахад Засгийн газрын оролцоо өндөр байсан гэдэгтэй санал нэг байна. Үүнээс гадна томоохон гурав, дөрвөн банк өмнө нь хямд эх үүсвэрээр татсан гадаад зээлүүддээ дефольт хийсэн. Засгийн газар газрын тосны орлогоос тодорхой хувийг нь хуримтлуулдаг Үндэсний баялгийн сангаасаа ДНБ-ий найман хувьтай тэнцэхээр мөнгө гаргасан юм. Энэ мөнгөөр голлох банкуудаараа дамжуулж хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн, арилжааны банкууддаа хадгаламж маягаар мөнгө байршуулсан, жижиг дунд бизнест хандсан зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бизнесийг дэмжсэн. Ер нь базаад хэлбэл гурван арга хэмжээний үр дүнд Казахстан хямралаас гарсан. Нэгдүгээрт сая хэлсэн хөтөлбөрүүдэд Үндэсний баялгийн сангаасаа ДНБ-ийнхээ найман хувьтай тэнцэхээр мөнгийг зарцуулсан. Хоёрдугаарт гадаадын зээлүүдэд дефольт зарласан. Ойролцоогоор ДНБ-ийхээ арав орчим хувьтай тэнцэхүйц хэмжээний зээлийн дахин санхүүжилтийг хийсэн юм. Гурав дахь гарцын хувьд манай улсын эдийн засаг тэр чигтээ банкуудаас хамааралтай байгаагүй. Газрын тосны үйлдвэрлэл тухайн үедээ нэмэгдэж байсан эерэг тал бий. Бас нэг эерэг тал гэвэл хүмүүс банк руу гүйлдэж мөнгөө татаж аваагүй. Хямралыг давсан бас нэг шалтгаан гэвэл энэ. Муу зээлүүдийг шийдэхэд их хугацаа орсон. Одоо ч энэ асуудлыг бүрэн шийдээгүй байгаа л даа.

-Казахстаны Засгийн газраас чанаргүй зээлийн асуудлыг шийдэхийн тулд сан байгуулсан гэж сонссон. Яг ямар сан юм бол?

-Засгийн газар чанаргүй зээлийг арилгахын тулд Чанаргүй зээлийн сан гэж үүсгэсэн. Банкуудаас чанаргүй зээлийг нь худалдаж авах сан гэж ойлгож болно. Ингэснээр муу зээлийг тодорхой хэмжээнд шийдэж, эерэг нөлөө үзүүлсэн гэж би хувьдаа дүгнэдэг. Чанаргүй зээлүүдэд тавигдах шаардлагын хувьд өндөр байсан тал бий. Наад захын жишээ гэхэд үл хөдлөх хөрөнгийн зээлүүд ороогүй. Хуулиараа банкууд барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгөө түрээслэх гэх мэт аргаар мөнгө олох боломжгүй байсан. Гэхдээ үүнээс гарах гарцыг олсон л доо. Банкууд тусгай зориулалтын хэрэгсэл үүсгэсэн. Энгийнээр хэлбэл хуулийн хүрээнд банкнаас тусдаа компани байгуулсан гэсэн үг. Тэр компанийнхаа нэр дээр муу зээлүүдээ байршуулсан. Тусгай зориулалтын компани нь барьцааны үл хөдлөх хөрөнгийг түрээслэх гэх мэт аргаар мөнгө олж эхэлсэн юм. Муу зээлийг шийдсэн бас нэг арга гэж ойлгож болно. Монголын хувьд ч иймэрхүү аргаар чанаргүй зээлүүдээ шийдэх боломж бий. Чанаргүй зээлийн сан байгуулах нь маш чухал алхам. Гэхдээ шаардлагыг нь манай улс шиг хатуу биш уян хатан байдлаар тавибал илүү үр дүнтэй байх болов уу.

Б.ИДЭРЭЭ

Categories
мэдээ цаг-үе

Б.Чинбат хээрийн салхи горхины чимээ хүртэл хөгжим

-Хамгийн сүүлийн үеийн сонин сайхан юу байна. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна бэ?

-“Никитон”-той хамтраад шинэ цомог гаргах гэж байна. Би эргээд “Никитон” хамтлагтаа орсон. Цомгийнхоо ажилд бид их ач холбогдол өгч байгаа. Энэ хамтлагийг дахин өөр түвшинд харуулна, арай өөр өнгө аясаар бүтээлээ гаргана. Мөн хятадуудтай хамтарч “Жангар”-аар бүжгийн жүжиг хийсэн. Үүний нээлт Шинжаан Уйгурт болно. Хятадын хотуудаар аялан тоглолт хийж байгаа жүжиг. Миний хувьд энэ жүжгийн хөгжмийг бичсэн. Мөн түүнчлэн Хятадын “СС” телевизтэй хамтраад кино хийсэн. Саяхан ОХУ-д болсон наадмаас “Ромео Жультта”-гийн шилдэг хөгжмийн зохиолч шагнал хүртлээ. Уран бүтээлийн ургац арвин сайхан байна.

-Сайн бүтээл төрүүлсэн, амжилт олсон, шагнал хүртэж байх үедээ та хамгийн түрүүнд ямар зүйлийг боддог вэ?

– Би ОХУ-д очиж амжаагүй учраас “Ромео Жульетта” жүжгийн шилдэг хөгжмийн зохиолчийн шагнал хүртсэнийг найруулагч Наранбаатараас гардаж авсан. Шагналаа авч байхдаа за болсон байна, гайгүй юм биччихэж, дараагийн түвшинд яаж ажиллах вэ, илүү сайн юм хийчих юмсан гэж бодож байлаа. Ямарч уран бүтээлч хүн шагнал авч байхдаа уран бүтээлээ боддог. Уран бүтээлчдийн хүсэл үргэлж л оргилж буцалж, сэтгэл өөдрөг байдаг. Мөн эх орондоо би юу хийж, бүтээж чадах вэ гэж бодож байх ёстой.

-Уран бүтээлчдэд хямрал хэр нөлөөлж байна?

-Бие даасан, чөлөөт уран бүтээлч хүний хувьд хямрал нөлөөлөлгүй яахав. Манай нийгэм их бухимдалтай байна. Агаарын бохирдол, гэр хорооллын утаа, замын түгжрэл зэрэг төвөгтэй асуудлуудад нийслэлчүүд маань живж байна шүү дээ. Үүнээс арай өөр өнцгөөр эх орноо харуулах, гоё сайхнаар сурталчлах, сайн, сайхан гайхамшигтай бүтээлүүдийг гаргаж хийе гэсэн бодол бий. Манайхан бүгдээрээ эв нэгдэлтэй, нэг санаатай байвал амжилтад хүрцгээнэ шүү дээ. Солонгосчууд айхтар хүмүүс юм. Тэдний бие биенээ гэх сэтгэл, сэтгэлгээ гайхамшигтай. Тэд 18,19 жилийн дотор дэлхийн анхаарлын төвд хүртлээ хөгжиж чадлаа. Манайхан яагаад чадахгүй байгаа юм. Бид салбар, салбартаа л үр бүтээлтэй, сэтгэлтэй ажиллаж байвал болох ёстой юм ш дээ.

-Та Америкт маш амжилттай ажиллаж амьдарч байсан. Тэндээ амжилтаа бататгаад, санаа амар амьдарч болох байх. Харин нутагтаа ирэхэд тань их өөр нийгэм угтсан, одоо ч ийм байна. Буцаад явчихмаар санагдах үе байдаг уу?

-Америкийн хэмжээнд хөгжимчин хүний байх ёстой хамгийн дээд оргилд би хүрчихсэн. Гэсэн ч тэндээ удалгүй Монголдоо ирсэн юм. Эх орон хүнийг дуудаг юм байна. Төрсөн, заяасан нутгийнхаа урлагийн салбарыг хөгжүүлье гэсэн чин зорилготой ирсэн юм. Намайг явсны дараа хамтарч ажиллаж байсан продесорууд маань их гайхсан. Тэд ийм өндөрлөгт хүрчихээд, эндээс явчихдаг Б.Чинбат мэдрэл муутай хүн юм уу гэж ярьцгааж байсан. Хүний хувь заяаг хөтлөх эрчим хүч байдаг гэж би боддог. Цаашид олон сайхан уран бүтээл туурвина. Манай урлаг дэлхийд үнэлэгдэхүйц хэмжээнд хүрчихсэн. Тиймдээ ч эх орныхоо өв соёлыг дэлхийд таниулах, илүү сурталчлах, эх орноо өөр өнцгөөс харуулахын төлөө уран бүтээлчдийн зам, гүүр болох ажил хийж эхэлж байна.

-Залуучуудыг урлагаар дамжуулж хүмүүжүүлэх боломж бий. Тухайлбал хэрхэн, ямар чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй байна?

-Би төрийн дууллаа дуулмаар санагдаж байсан. Бид дуулсан. Түүнээс хойш цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл хичээлдээ орохдоо зүрхэн дээрээ алгаа тавиад төрийн дууллаа дуулдаг болсон байна. Ийм уран бүтээл хийсэндээ огшиж явдаг. Энэ мэт уран бүтээлээр дамжуулж хийх ажил олон.

-Өндөр хөгжилтэй гадны улс орнууд урлагийн салбараа ямар бодлогоор, яаж хөгжүүлж байна вэ?

-Солонгосын рок, поп урлаг нь төрөөсөө хамааралтай. Ганнам стайл дуулаад дэлхийд хит болгосон шүү дээ. Энэ чинь төрийнх нь бодлого. Тэд ингэж эх орноо сурталчилж чадлаа. Тэр дуу дэлхийд хит болсноор дэлхийн бараг бүх хүн Солонгост очиж үзэхийг хүсч байна. Солонгосоор аялах дуртай, тэндхийн урлагийг үзэж сонирхох хүсэлтэй болсон байна. Дуу хөгжим гэдэг энэ тэнгэрийн үйл чинь ийм л далайцтай юм шүү дээ.

-Солонгос кино хүртэл хувцас, бараа, гоо сайхны бүтээгдэхүүнээ сурталчилж, улсынхаа эдийн засагт асар их хөрөнгө оруулж байх шиг байна?

-Яг тэгж байна. Би солонгос кино ерөөсөө үздэггүй л дээ. Харин Солонгост байхдаа нэг удаа “Жангум” гэж киног үзэхэд их аятайхан санагдаад, Солонгос хоолны газарт орж хоол идмээр санагддаг болсон. Тэд киногоор дамжуулаад, хоолны ёс заншил гэдэг зүйлийг дэлхийд таниулчихлаа шүү дээ. Энэ кино гарснаас хойш Монголд маш их солонгос хоолны газар бий болсон. Манайд “Тэ Жангум” гэдэг нэртэй хоолны газар хүтэл нээгдчихсэн байсан. Тэд ийм хэмжээнд хүртэл сурталчилж чадаж байна.

-Та чөлөөт цагаараа юу хийдэг, ямар хоббитой вэ?

-Монголын үнэртэй салхи гайхамшигтай. Яг Монголын үнэртэй салхи байдаг байхгүй юу. Миний Монгол үнэхээр гайхамшигтай, би чөлөөт цагаараа хөдөө гарч морь унана. Хөдөөгийн талд тоглож болох спортуудаар хичээллэдэг. Теннис тоглоно. Нэг хэсэг билльярд тоглодог байлаа. Би чинь уг нь 1996 оны Монголын рок попын билльярдын аварга байгаа юм. Одоо ч тоглож чадахгүй болчихсон байна лээ.

-Ямар хүн сайн хөгжмийн зохиолч болдог юм бэ?

-Сайн хөгжмийн зохиолч цаанаасаа төрдөг байх гэж би боддог. Мөн сургуульд нь сурч боловсорч хөгжиж байж сайн болно. Гэхдээ л төрдөг юм шиг байгаа юм.

-Урлаг танд юу өгсөн бэ.

-Урлаг надад гайхамшигтай олон зүйлийг өгсөн. Урлагийн буянаар би байгаль дэлхий, өвөг дээдэс, ээж аав, гэр бүл, найз нөхөд, эх орон гээд олон зүйлийн гайхамшгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Монгол хүн болж төрсөндөө их баярлаж, өөрийгөө хэмжээлшгүй азтайд тооцдог. Тиймдээ ч сүүлийн үед гарч байгаа уран бүтээлүүд маань язгуур урлаг тал руу чиглэж байгаа, цаашид ч ийм байна.

-Та ямар төрөл жанрын дуу сонсож, урлагийн аль салбарт илүү хайртай байдаг вэ?

-Бүх төрөл, жанрын дуунд дуртай. Заримдаа Монголын сайхан эх орон гэдэг дуу сонсмоор санагдана. Хааяа хүнд рок, үхлийн рок хөгжим сонсоно. Миний сэтгэл зүрх монголынхоо язгуур урлагт юм хийгээч гээд түлхээд байгаа юм шиг санагддаг. Тиймээс сүүлийн үед үндэсний хэв шинж агуулсан бүтээл хийж, хийхийг хүсч байна. Манай уртын дуу зүйрлэшгүй гайхамшигтай, үнэ цэнэтэй аялгуу юм шүү дээ.

-Монгол хүн болж төрснөөрөө баярлаж, бахархдаг гэж ярилаа, гэтэл зарим залуус гадны орныг шүтэх, гадаад явж амьдрах хүсэлтэй байдаг. Үүнийг та юу гэж боддог вэ. Монгол хүн болж төрсөндөө яагаад баярлах ёстой юм гэдгийн учир шалтгааныг залууст хэлж өгөөч?

-Би хэзээ ч эх орноо голох тухай бодож байгаагүй. Хүн ээж аав, эх орноо сонгоод төрчихдөггүй шүү дээ. Тэгэхээр би монгол хүн болж төрснөө маш том хувь заяа, би өөрийгөө аавынхаа, эцэг өвөг дээдсийнхээ үргэлжлэл гэж боддог. Өнөөдөр улс орны амьдрал хэцүү байна гээд зарим залуус гадаадад амьдарцгааж байна. Амьдрал, эдийн засгаа бодоод, яахав ингэж болно. Ер нь болж өгвөл гадагшаа гарч, юм үзэж, нүд тайлж бусад улс орны хөгжилтэй танилцаж, олон зүйлийг мэдрэх хэрэгтэй. Явах боломж байвал явах хэрэгтэй. Үнэхээр гадагшаа гарчихсан хүмүүс эх орноо хаячихдаг гэж би бодохгүй байна. Тэд эх орноосоо гарчихаад, магадгүй хоёр гурван сарын дараа өөрийн эрхгүй Монгол минь гэдэг. Урлагийн буянаар их олон улс орноор явахдаа, тэнд амьдарч байгаа монголчуудтай уулзаад явж байхад бүгд л эх орноо гэсэн асар их сэтгэлтэй байдаг. Залуус гадны улсаас сайныг сураад, эх орондоо ирж, өөр, өөрийн чадах мэдэх салбарыг хөгжүүлж, хувь нэмрээ оруулах хэрэгтэй.

-Ажил бүтэхгүй байх, стресстэй үеийг та хэрхэн даван туулдаг бэ?

-Хүн болгонд стресс их байна. Гараад машин бариад л стресст өртдөг. Миний духны хооронд байгаа үрчлээс Монголд ирэхээр нэмэгдчихээд байгаа шүү. Наргиан болгож хэлэхэд гадны орнуудаар яваад байхаар бараг үрчлээ маань арилаад, нүүр толийх шинжтэй байна. Бид өглөө гэрээсээ гараад л асар их стресс рүү орчихоод байх шиг байна. Гэхдээ Америкт амьдарч байгаад зургаан жилийн өмнө ирэхэд үүнээс ч илүү байсан шүү. Тэр үетэй харьцуулахад нийслэл маань хөгжиж байна. Одоо нийслэлийг удирдах дарга нар цаашид улам их анхаарах байлгүй дээ. Их юм хийгээсэй гэж горьдох л юм. Уг нь манай нийслэл хөгжиж байна. Гэтэл стресс их. Тиймээс би байгальд гарах дуртай. Байгаль тэр чигээрээ хөгжим, салхи, горхины чимээ хүртэл хөгжим. Чи 15 минут бясалгаад, голын чимээг сонсоорой, голын шоржигнох чимээ янз бүрийн өнгийг, үгийг хэлж байдаг юм шүү дээ.

-“Sweetymotion” хамтлагийн дуучин Сарнай та хоёр гэр бүл болоод олон жил өнгөрсөн байна. Танай охин том болж байна уу. Удам дагаад, урлагийн хүн болох шинж ажиглагдах юм уу?

-Манай охин таван настай. Урлагийн хүн болох байх. Дуулна, бүжиглэнэ. Заримдаа удирдана. Яг би л харагдаад байгаа юм. Би бага байхдаа оркестр удирддаг байсан. Миний охин бас л өнөөдөр телевизийн өмнө зогсоод, удирдаач болж тоглож байх жишээний. Дотроо бол 200,300 хүн суулгачихсан удирдаад байна гэж төсөөлж байгаа байх. Монголд хүүхдээ хөгжүүлэх боломж, сайн багш нар олон байна. Би хүүхдээ сайн монгол хүн байгаасай л гэж бодож байгаа юм. Монгол хэл бичиг, ёс заншлыг илүүтэй зааж байна. Гэхдээ охин маань Америкт очихоороо англиар яриад явчихдаг юм. Хүүхдийг багаас нь монгол хүн болгож төлөвшүүлэх их чухал. Уран зургийн зэрэг олон дугуйланд хичээлүүлж байгаа.

-Гэр бүл болоод амьдрахад жаргал, зовлон ээлжилж байдаг. Хамгийн гол нь яаж ойлголцож, ямар зүйлийг ухаарч, ийм үлгэр жишээ үнэ цэнэтэй гэр бүл болдог юм бэ?

-Сарнай бид хоёр 20 жил болчихсон байна. 20 жилийн дотор амьдралын уналт, өгсөлт олон байсан. Бид хоёрт мөнгөгүй үе ч байсан мөнгөтэй үе ч байсан. Бидний эрхэлж өссөн ээж, аав маань нэг нэгээрээ орхиод явсан. Ийм үед хань гэдэг чинь түшиг болж байдаг, хайрламаар хүн. Зовлон жаргал бүрт хань минь хажууд байсан. Хөгжимд дурлах, хөгжмийг хайрлах гэдэг чинь хүн байх, хүнийг хайрлах сэтгэлтэй болгодог юм байна. Бид хоёр нэг зүйлийг нэг багшаар заалгасан, хоёулаа хөгжимд дурласан, бие биедээ хайртай. Бүх л зүйлд хамтдаа байгаад 20 жил болж байна. Сар жил ямар хурдан өнгөрч байна вэ. Хүн болж төрснийх үр хүүхдэдээ, эх орондоо юу үлдээх вэ гэдэг их чухал. Хүмүүс энэ тухай бодож байх хэрэгтэй.

-Яаж ойлголцдог вэ, амьдралд ярилцах чухал уу?

-Их ярилцдаг. Хүн бие, биедээ хайртай байх, хүндлэхийн үндэс нь ярилцах, ойлголцох. Аль болох ярилцаж ойлголцож байх хэрэгтэй. Хайр гэдэг асар том агуу зүйл, бие биенээ хайрлана гэдэг их нандин.

-Байгальд гарах, байгалийн чимээг сонсох нь таны уран бүтээлийн өгөгдөл болдог уу?

-Хүн байгаль эжийгээс төрсөн. Яагаад монголчууд хайрхнаа хүндэлдэг, ус голоо хайрладаг байсан бэ гэхээр тэр болгон амьтай байхгүй юу. Энэ сайхан эх оронд хүн болж төрсөн учраас бид эх орноо, байгалиа хайрлан шүтэх ёстой.

-Хүүхдийг сайн монгол хүн болгон хүмүүжүүлэхийн тулд дуу, хөгжим сонсгох, байгальд ойрхон байлгах хэрэгтэй гэж ярьдаг. Хөгжим хүүхдийн хүмүүжилд их нөлөөтэй юу?

-Асар их нөлөөтэй. Бүүвэйн дуу сонсож өссөн хүүхэд хэзээ ч муу хүн болдоггүй, бүүвэйн дуунд асар их ид шид, эрчим хүч байдаг. Тиймээс эрчүүд эмэгтэй хүнийг хайрлах хэрэгтэй, бүхэл бүтэн хүн төрүүлж, хөхнөөсөө сүү асгаруулж, хүүхдээ өсгөхийн тулд асар их ухаан зарж байна. Тиймээс эмэгтэй хүнийг маш ихээр хайрлах л ёстой. Бүүвэй, бүүвэй гэдэг дууг том хүн хүртэл сонсоод тайвширдаг байхгүй юу. Тиймээс тал нутгийн тэр гайхамшигтай, хүчирхэг уртын дуу бол гайхамшиг шүү дээ.

-Эмэгтэй хүнийг хайрлах тусам цэцэг шиг дэлгэрдэг гэдэг?

-Адгийн тэнэг эхнэрээ магтана гэдгийг би ойлгодоггүй, яагаад хүн ханилсан ханиа магтаж чаддаггүй юм. Эмэгтэй хүнийг хайрлах тусам цэцэг шиг дэлгэрдэг гэдэг үнэн.

-Тэгвэл монгол эр хүн, хүний хань ямар байх ёстой юм бол?

-Монгол эрчүүд өрхийн тэргүүн. Монгол эр хүнийг би уртын дуутай зүйрлүүлнэ. Уртын дуу хэнд ч баригдахгүй, хэнд ч захирагдахгүйгээр тал нутгийг бүрхэн цуурайтдаг. Тиймээс манай эрчүүд дор бүрнээ л нэгийг сэтгэж, хоёрыг бодож, зүрх сэтгэлээ чангалж хөдөлмөрлөх хэрэгтэй. Хүн бүр би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж бодох хэрэгтэй. Болох зүйлийг нь барьж авч хий л дээ. Огт болохгүй зүйл гэж бас байдаг. Бүгдээрээ маш богино хугацаанд асар хүчтэй, ажиллаж хөдөлмөрлөж, эх орноо хөгжүүлмээр байна. Солонгосчууд шиг шоргоолж мэт ажиллаж босох хэрэгтэй.Яагаад бид болдоггүй юм, болно шүү дээ. Биднийг эв нэгдэл л ийм хүчтэй болгоно.

Categories
мэдээ нийгэм

Д.Оюунтуяагийн “Ажилгүйдлийг багасгах, ажлын байр нэмэгдүүлэх гэдэг тэнгэр газар шиг ялгаатай” нийтлэлийг уншаарай.

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрт Д.Эрдэнэбат: “МАН олонхийнхоо бяраар хяналтгүйгээр хамгийн муу зүг рүү явж байна” ярилцлага нийтлэгджээ. Мөн энэ нүүрт УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:”Бид Баянголоо нийслэл хотынхоо өнгө жавхаа нь болсон төвийн дүүрэг болгож чадна” ярилцлага оржээ. Үргэлжлэлийг нь 5,6-р нүүрнээс уншаарай.

Наймдугаар нүүрт “МАН-ын үед мандан бадрах Хятадын нөлөө” Р.Эмүжиний нийтлэл хэвлэгджээ.

12-р нүүрэнд уламжлалт “Танайд өнжье” булан нийтлэгдэж 14-р нүүрт “Засгийн газрын-100 хоногт” эрчим хүчний яам хийж хэрэгжүүлсэн ажлуудын тайлангаа дэлгэжээ.

18-р нүүрт монголчуудын сэтгэлийг хамгийн их зовоосон асуудал болоод байгаа Ноён уулын талаар бичжээ. Үнэхээр Ноён уул хаадын булшийг хадгалж байгаа газар мөн үү, биш үү харийн хүмүүст хараал нь яаж тусч буй талаар мэдүүштэй нийтлэлийг өнөөдрийн дугаараас сонирхоорой.

19-р нүүрт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай хийсэн ярилцлага оржээ. Тэрээр: “Эдийн засаг чөлөөт зах зээлийн тогтолцоогоор хөгжиж байна гэж ярьдаг хэр нь хууль хэрэгжүүлэх шатанд төвлөрсөн төлөвлөгөөт нийгмийн эдийн засаг хэвээр байгаа нь ажиглагддаг…” гэх мэтчилэн “Тусгай зөвшөөрлийн хуулиа 50 гаруй удаа өөрчилчихсөн улсад эдийн засаг томрох тухай ярих нь хэцүү”-даа дурджээ.

Шинэ технологийн 23-р нүүрээс Монгол эрдэмтэд нүүрснээс түлш гаргаж авах шинэ технологи боловсруулсан тухай сонирхон уншаарай.

Мөн энэ дугаарын “Дэлхийн хүн” булангаас Нобелийн утга зохиолын шагналыг дуулиантайгаар хүртсэн дууны үг зохиогч Боб Диланы тухай сонирхолтой баримтыг сонирхоорой.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчдын цалинг олголоо

“Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны 270 дугаар тогтоолын дагуу энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгодог томилолтын зардлыг НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөр болон тусгай мэргэжилтний нэмэгдлийн 70 хувиар тооцон олгож байна.

НҮБ-ын Ерөнхий ассембелийн 2014 оны А/68/918 дугаартай тогтоолоор НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөрийн хэмжээг сарын 1332 ам доллараар тогтоосон байдаг.

НҮБ-аас олгодог дээрх нөхөн төлбөр 10 дугаар сард НҮБ-аас орж ирснээс шалтгаалан 2016 оны 9 дүгээр сард эх орондоо ирсэн 3 цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад олгох энхийг дэмжих ажиллагааны томилолтын цалин түр саатаад байсан.

Тус санхүүжилт нь Монгол банкны ам долларын данснаас Сангийн яамны улсын төсвийн хөрвүүлгийн дансаар дамжин БХЯ-ны төгрөгийн данс руу шилжихдээ ажлын тодорхой шат дарааллыг дамжин хэрэгжиж байна.

Дээрх 3 цэргийн багийн цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагааны томилолтын цалинг Монгол банкны албан ханшаар буюу 1 ам долларыг 2232 төгрөг /9 дүгээр сард татагдсан ханш/, 2287 төгрөг /10 дугаар сард татагдсан ханш/-өөр тус тус тооцон 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр олгожээ.