Categories
мэдээ нийгэм

Академич Д.Рэгдэл ШУА-ийн ерөнхийлөгчөөр сонгогджээ

Монгол улсын Шинжлэх
ухааны Академийн ээлжит Их чуулган 10 дугаар сарын 13-ны өдөр болж ШУА-ийн
Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулав. Сонгуулийн дүнд нийт
гишүүдийн олонхийн саналаар ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл
ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрбээр 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр
суманд төржээ. 1976 онд ЗХУ-ын Харьковын их сургуулийг биохимич мэргэжлээр
төгсөж, 1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд
“Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны
доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ. Улмаар 2002 онд Монгол улсын Шинжлэх
ухааны академийн гишүүнээр сонгогдсон байна. Тэрээр ШУА-ийн Хими болон Физикийн
хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хими, хими технологийн хүрээлэнд
лабораторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2001-2009
онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009 оноос ШУА-ийн Тэргүүн дэд
ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм. Академич Д.Рэгдэл 1996 онд Монгол
улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн
цол хүртжээ.

Categories
мэдээ нийгэм

Цементийн үнэ буурч, арматурын үнэ өсчээ

Цемент

Хөтөл, Эрэл болон Хятад улсын цементүүдийг харьцуулбал дараахь байдалтай байна. 2015 оны нэгдүгээр сард эдгээр цементийн үнэ харилцан ялгаатай байсан бол 2016 оны есдүгээр сарын байдлаар ойролцоо түвшинд хүрч тогтворжих хандлагатай байна. Цаашид үндэсний цементийн үйлдвэрүүд ашиглалтад орсноор импортын цемент буурах төлөвтэй байна. Задгай цементийн хувьд савласан цементийн үнийг дагаж хэлбэлздэг, 10 хувиар илүү хямд байна.

Арматур

2015 оны нэгдүгээр сард ойролцоо байсан импортын болон дотоодын үйлдвэрийн арматур нь ялгавартай үнийг тогтоогоод байна. Тухайлбал, үндэсний үйлдвэрийн арматур нь Хятад, Оросын арматураас 15 хувиар өндөр байна.

Дөрвөн метртэй палк

2015 онд палкны үнэ тогтвортой байсан бол 2016 онд ОХУ-ын модны татвартай холбоотойгоор 5-7 дугаар сард буурсан бол наймдугаар сараас дахин өссөн. Иймд модны үнэ нь эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалж ихээхэн хэлбэлздэг болох нь харагдаж байна.

Categories
гадаад мэдээ

Энэ сарын 31-нд Хятадтай хиллэдэг боомтууд амарна

Image result for Энэ сарын 31-нд Хятадтай хиллэдэг боомтууд амарна

Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд аравдугаар сарын 31-ний өдөр амрах болсныг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдэгдлээ. Энэ өдөр Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй юм.

Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар тусгасан. Энэ дагуу тус өдөр БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцож, автозамын боомтуудыг амраахаар болсон байна.

Харин орон нутгийн сонгуультай холбогдуулан ирэх лхагва гаригт буюу 2016 оны аравдугаар сарын 19-ний өдөр хилийн боомтууд амрахгүй, цагийн хуваарийн дагуу ажиллана.

Categories
гадаад мэдээ

Оросын хилчид Хойд Солонгосын хөлгийн эсрэг гал нээжээ

Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 15-ны өдөр Оросын хилчид Япон тэнгис дэх Оросын эзэмшлийн бүсэд орж ирсэн Хойд Солонгосын загасчдын “Дае Янг 10” хөлгийг саатуулан шалгажээ. Энэ үед хөлгийн багийнхан эсэргүүцэл үзүүлж, үзлэг хийж байсан ажилтнуудад халдсан тул Оросын хилчид аргагүйн эрхэнд гал нээхэд хүрсэн талаар “World News” мэдээллэв. Оросын хилчдээс нэг нь толгойдоо шархадсан бол Солонгосын хөлөг дээр байсан 48 хүнээс ес нь шархдаж, нэг нь нас баржээ. Шалгалтын үеэр эсэргүүцэл үзүүлсэн, шархадсан загасчдыг ОХУ-ын Приморт хүргэсэн байна.

#t=45

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгийг авах эсэхээ мэдэхгүй бол онлайнаар шалгаж болно

Image result for Хүүхдийн мөнгийг авах эсэхээ мэдэхгүй бол онлайнаар шалгаж болно

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 60 хувьд нь бэлнээр олгож байгаа бол үлдсэн 40 хувьд нь 2019 оноос олгохоор УИХ-аас шийдвэрлэсэн. Одоогоор хүүхдийн мөнгө авах эрхтэй 660 мянган хүүхэд байгаа ба энэ тоонд хамрагдсан эсэхээ мэдэхгүй эцэг эхчүүп цөөнгүй бий. Тэгвэл тэдэнд зориулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас онлайнаар шалгах боломжийг олгож байгаа юм байна.

Тиймээс эцэг, эхчүүд http://check.hudulmur-halamj.gov.mn/check/checking.phpлинкээр орон хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулснаар сар бүр бэлнээр авах эсвэл 2019 оноос авах эсэхийг шалгах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 6082 иргэн азтан болжээ

НӨАТ-ын урамшууллын сугалааны 16 дахь удаагийн тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд есдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн 5 987 210 баримтыг хамруулжээ.

Сугалаанаас

• 4 сая төгрөгийн 4
• 500 мянган төгрөгийн 67
• 100 мянган төгрөгийн 548
• 20 мянган төгрөгийн 5409 баримт тохиролд таарч, нийт 6082 иргэн азтан боллоо.

Categories
мэдээ улс-төр

Н.Мөнхбат 20 гаруй тэрбум төгрөгийг хувийн банкны данс руу шилжүүлсэн гэх хэрэгт буруутгагджээ

-Хөгжлийн

банктай холбоотой асуудлаар АТГ-ынхан

Монголбанкинд шалгалтхийсэн байна-

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг Авлигатай тэмцэх газраас уржигдар орой саатуулж, цагдан хорьжээ. “Хөгжлийн банкны “но“ илэрлээ”, “Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг баривчилжээ” гэсэн мэдээлэл сарын өмнөөс үзэгдэх болсон. Хуулийнхан баривчлаагүй хэмээн мэдэгдээд байхад тэдний өмнөөс барьж хорих гэж яарч, болохгүй болохоор нь олон нийтийн сүлжээг ашиглан “баривчиллаа” гэж ташаа мэдээлэл тарааж байсан тохиолдол ч бий. Түүнийг баривчлахгүй л бол зарим нэг хүн нойртой хонож чадахгүй байгаа мэт л аягласан. Харин эцэстээ Н.Мөнхбатыг баривчилснаар асуудал өрнөж байна. Бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг санхүүжүүлэх гол эх үүсвэрийг захиран зарцуулдаг банкийг Н.Мөнхбат хэмээх залуу удирдах болсон нь анхнаасаа олны анхаарлын төвд орж эхэлсэн. Банкнаас том төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах их хэмжээний мөнгөн шилжүүлэг нь ч зарим нэгний “хорхойг” хүргэж байсан биз. Үнэндээ Н.Мөнхбат гэдэг хүнийг буруутгахаасаа илүүтэйгээр өнөөдөр албан тушаалд хүрсэн залуучуудыг төгсгөл хүлээж байдаг нь өнөөдрийн нийгмийн нэг буруу жишиг гэлтэй.

Н.Мөнхбатыг АТГ-аас “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор шалгаж эхэлсэн байдаг. Жил гаруйн өмнөөс л шалгаад байсан. Тэгээд “но” илрүүлсэн бололтой юм. Гэхдээ энэ “но”-г илрүүлэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гаргаж, аудитын шалгалт оруулсан байна. Энэ дүнгүүдээс шалтгаалан Хөгжлийн банкны асуудалд Авлигатай тэмцэх газрынхан яаран хөдлөөгүй бололтой юм. Ажлын хэсгийнхэн Хөгжлийн банктай холбоотой ийм зөрчил байна хэмээгээд Засгийн газарт танилцуулж, дараа нь холбогдох мэдээллийг Авлигатай тэмцэх газарт өгчээ. Саяхныг хүртэл Н.Мөнхбат нартай холбоотой хэрэгт тус газрынхан эрүүгийн хэрэг үүсгээгүй байв. Гэтэл өнгөрсөн долоо хоногт түүний хэргийг УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярын хэрэгтэй нэгтгэн шалгаж эхэлсэн тухай АТГ-ынхан мэдэгдсэн. Энэ тухай бид өмнө нь мэдээлж байв. Н.Батбаяр нь “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-т шалгагдаж эхэлсэн байдаг. Гэвч түүний биеийн байдлыг нь харгалзан үзээд Н.Мөнхбаттай хамт хорилгүй, гадуур шалгаж байгаа гэнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж. Н.Мөнхбатыг 20 гаруй тэрбум төгрөгийг хувийн банкны данс руу шилжүүлсэн гэж буруутгаж цагдан хорьсон гэдгийг эх сурвалж өглөө. Мөн таван сая иенийн хэрэг ч байгаа гэж тайлбарлаж байна. Харин учир мэдэх хүмүүс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нь аливаа бүтээн байгуулалтын санхүүжилтийг дур мэдэн ганцаараа шийдэх ямар ч боломжгүй, Засгийн газрын гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуваарилан шилжүүлдэг гэж хэлж буй юм. Ийнхүү асуудал нь Засгийн газрын түвшинд яригдаж бодлого, шийдвэр гардаг нь тодорхой атал банкны салбарт зоригтой ажил эхлүүлсэн түүнийг аль газраас шидсэн чулуу байн байн нэрмэж, өнөөдөр сэжигтэн болгоод буйг гайхах хүн ч байгаа юм. Магадгүй Н.Батбаяр сайдын хүрээлэлд хүчтэй цохилт өгөх боломж нь Н.Мөнхбат байсан ч байж болох гэнэ. Учир нь Хөгжлийн банкны дүрэмд “Монгол Улсын Хөгжлийн банк нь үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтад санхүүжилт олгохдоо улс орны хөгжилд шинэ дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй байдлыг анхаарахын сацуу үндэсний аж ахуйн нэгж байгууллагыг төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаанд татан оролцуулжчадавхийг нь нэмэгдүүлэх, ажлын байр олноор бий болгох замаар иргэдийн амьжиргааг сайжруулах бодлогыг чухалчлан, ашиг харахыг урьтал болгодоггүй” гээд заачихсан нь бий.Тэгэхээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нь аливаа бүтээн байгуулалтын санхүүжилтийг дур мэдэн ганцаараа шийдэх ямар ч боломжгүй, Засгийн газрын гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуваарилан шилжүүлдэг гэдэг нь дээр өгүүлсэнчлэн тодорхой байгаа юм. Гэвч Засгийн газраас гарсан ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкинд хийсэн шалгалтынхаа мэдээллийг дэлгэж, АТГ-ынхан түүнийг ийн саатуулаад байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг баривчлаад энэ хэрэг дуусахгүй гэдгийг эх сурвалж хэлэв. Тус банкны ТУЗ-ийн гишүүд болон зарим албан тушаалтныг нь энэ хэрэгт буруутган шалгах аж. Мөн АТГ-ынхан өчигдөр Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Монголбанкинд шалгалт хийж, зарим банк руу шилжүүлсэн мөнгөний эх сурвалж, ямар аж ахуйн нэгжүүдэд очсон зэргийг баталгаажуулан баримтжуулан авсан байна. Энэ шалгалтын хүрээ нэлээн өргөжиж зарим аж ахуйн нэгжийн эзэд рүү чиглэх хандлагатай байгаа гэнэ.

Засгийн газраас гаргасан ажлын хэсгийн шалгалтын явцад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын 2014 онд Санкт-Петербург хотод хийсэн албан томилолтын гурав хоногийн зочид буудлын төлбөрт гэхэд 11 сая 925.000, нислэгийн тийзэнд найман сая 985.000 төгрөг төсөвлөн баталсан. Мөн уг айлчлалаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон “Блүүмберг ТВ”-ийн хөтлөгч, зураглаачдын буудлын төлбөр болох нэг хүний хоногийн нэг сая 224.300 төгрөг болон замын зардлыг Хөгжлийн банкнаас гаргасан. Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын Хонгконгд чуулга уулзалтад оролцох гурав хоногийн нийт зардал найман сая 691,703 төгрөг, нэг хоногийн буудлын төлбөр гэхэд л 786 ам.доллараар төсөвлөгддөг. Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг 2013 онд БНХАУ-д Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон дагалдан явах орчуулагчийн нэг хүний хоногийн зочид буудлын төлбөрт хоёр сая 908.350 төгрөг, бусад зардалд 5000 ам. доллар төсөвлөсөн гэж байгаа аж. Үүнийг тансаг хэрэглээний үрэлгэн зардал гэж үзэж байгаа аж. 2012-2015 оны хооронд олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагад дөрвөн тэрбум орчим төгрөг зарцуулсан байх ба “Блүүмберг ТВ”-тэй гэхэд 2013 онд 816 мянган ам.доллараар зар сурталчилгааны гэрээ байгуулсан байх жишээтэй. 2016 оны эхний хагас жилд гэхэд 1.2 тэрбум төгрөг сурталчилгаандаа зарцуулжээ. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар нийтдээ 1.3 их наяд төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн нь тодорхой байгаа гэнэ.

Эргэн сануулахад, Монгол Улсын Хөгжлийн банк нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох, хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн дэд бүтэц, уул уурхайд түшиглэсэн, нэмүү өртөг шингэсэн, боловсруулах аж үйлдвэр, экспорт болон импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардагдах дунд, урт хугацаатай, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор байгуулагдсан нь тодорхой. Түүний тухайд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын хувиар 2013-2014 оны заагаар “Самурай” бондыг Монгол Улсад гаргаж, бондын зах зээлд дэлхийд хоёрдугаарт ордог Японы иенийн зах зээлийг анх удаа оруулж ирж байсан билээ. Давтамжтайгаар хэд хэдэн удаа бондоо гаргаж, эхний ээлжинд 30 тэрбум иенийг гаргаснаар Хөгжлийн банк цаашид аливаа бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлээд явах боломжтой болж монголчууд хэсэгтээ л амьсгаа авч чадахаар болж байсан нь саяхан.

Д.Маргад

Categories
мэдээ нийгэм

Хорт хий, утаанаас хамгаалах багны сургалт зохион байгуулагдаж байна

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн техник, тоног төхөөрөмж хариуцсан инженер, нярав, багны засварчдын сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд бүсчлэн, цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Сургалтаар хорт хий утаанаас хамгаалах багтай холбоотой хичээлийг голлох бөгөөд амьсгалын аппаратны ажиллагаа, ашиглалт, баганд хийх шалгалтууд, багтай ажиллах тооцоо, учирч болох эвдрэл гэмтэл, түүнийг засварлах арга зэрэг сэдвүүдээр сургалт явагдах юм.Сургалтыг онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нар нээж, Төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтсийн алба хаагчдад үүрэг чиглэл өглөө.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын төлөөлөгчтэй уулзлаа

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахаратайг хүлээн авч, уулзаж байна.

Тус уулзалтаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар Онцгой байдлын ерөнхий газар болон Үндэсний статистикийн хороо онцгой байдлын үед шаардлагатай тоо мэдээллээр хангах, харилцан мэдээлэх асуудлаар хамтран ажиллах талаар ярилцаж байгаа юм. Тэр дундаа онцгой байдлын үед эмзэг бүлгийн хүн ам, ялангуяа охид эмэгтэйчүүдийг эн тэргүүнд анхаарч, хамгаалахад чухал ач холбогдолтой тухай асуудлыг хөндөж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Доллар 2309 төгрөгтэй тэнцэж байна

Image result for Доллар 2309 төгрөгтэй тэнцэж байна

Монголбанкны өчигдрийн нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 2290 төгрөгтэй тэнцэж байв. Харин өнөөдөр “Найман шарга” валют арилжааны зах нэг ам.долларыг 2283 төгрөгөөр авч, 2287 төгрөгөөр зарж байна. Арилжааны банкуудын хувьд нэг ам.долларыг 2287-2294 төгрөгөөр авч, 2303-2309 төгрөгөөр зарж буй ханшийн үзүүлэлттэй байгаа юм.