Categories
мэдээ спорт

Улсын арслан Р.Пүрэвдагва чансаагаараа тэргүүллээ

Р.Пүрэвдагва зурган илэрцүүдМонголын үндэсний бөхийн холбооноос 2016 оны бөхийн чансааг гаргалаа. Тодруулбал 2016 оны Цагаан сар, наадам, начин цолны хүндэтгэлийн барилдааныг оролцуулан 14 барилдааны дүнгээр чансааг тогтоожээ. Энэхүү чансааг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Монгол Улсын арслан Ринчинбямбын Пүрэвдагва 13207 оноогоор тэргүүллээ. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр 12518 оноогоор удаалж байна. Бөхчүүдийн дунд жижиг биетэй ч эвлэгхэн, урц дайчин, угсраа олон мэх хийдэг онцлогтой Увс аймгийн Тэс сумын харьяат Улсын харцага Төрөөгийн Баасанхүү гуравдугаар байрт жагслаа. Улсын арслан Р. Пүрэвдагвын барилдааныг хүргэе.

Чансаагаараа тэргүүлж буй шилдэг 10 бөх.

Г.Эрхэмбаяр зурган илэрцүүдМонгол Улсын аварга Г.Эрхэмбаяр

Т.Баасанхүү зурган илэрцүүдМонгол Улсын харцага Т.Баасанхүү

Содномдорж зурган илэрцүүдМонгол Улсын харцага Ц.Содномдорж

Гончигдамба гарьд зурган илэрцүүдМонгол Улсын гарьд Б.Гончигдамба

Пүрэвсайхан заан зурган илэрцүүдМонгол Улсын заан Б.Пүрэвсайхан

Улсын харцага Б.Бат-өлзий зурган илэрцүүдМонгол Улсны харцага Б.Бат-Өлзий

Санжаадамба зурган илэрцүүдМонгол Улсын аварга Ч.Санжаадамба

Батсуурь зурган илэрцүүдМонгол Улсын арслан Н.Батсуурь

Бүрэнтөгс зурган илэрцүүдМонгол Улсын арслан П.Бүрэнтөгс

Д/д

Овог

Нэр

Цол

Чансаа

1

Рэнцэнбямба

Пүрэвдагва

у.а

13207

2

Гунаажав

Эрxэмбаяр

у.ав

12518

3

Төрөө

Баасанхүү

у.х

12175

4

Цэдэв

Содномдорж

у.х

11600

5

Батнасан

Гончигдамба

у.г

11490

6

Баатархүү

Пүрэвсайхан

у.з

11330

7

Баярхүү

Бат-Өлзий

у.х

11270

8

Чимэдрэгзэн

Санжаадамба

у.ав

10977

9

Намсрайжав

Батсуурь

у.а

9677

10

Пүрэв

Бүрэнтөгс

у.а

9545

11

Энхтөгс

Оюунболд

у.а

8635

12

Сүхбаатар

Мөнхбат

у.ав

7805

13

Бадамсамбуу

Ганхуяг.Б

у.н

7462

14

Чинчулуун

Хөхчирэнгэр

у.н

7227

15

Өлзийтогтох

Бат-Орших

у.х

6907

16

Болд

Эрдэнэхүү.Б

а.х.а

6787

17

Чотон

Баянмөнх.Ч

у.н

6652

18

Хүрэл-Очир

Гантулга.Х

у.х

6390

19

Батзориг

Батмөнх.Б

у.з

6174

20

Дамдинпүрэв

Бат-Эрдэнэ.Д

у.х

5580

21

Мягмар

Бадарч

а.а

5570

22

Эрдэнэбат

Даш.Э

у.н

5490

23

Бат-Очир

Одгэрэл

у.х

5480

24

Нэгдэл

Жаргалбаяр

у.х

5474

25

Нямаа

Батзаяа

у.х

5430

26

Баттулга

Соронзонболд

у.з

5200

27

Алтанбагана

Цацавшир

у.х

5105

28

Оргих

Хангай

а.а

5100

29

Цэдэнбазар

Одбаяр

у.н

5080

30

Болдбаатар

Батжаргал.Бо

у.н

4947

31

Дамбий

Рагчаа

у.г

4840

32

Бат-Өлзий

Бат-Эрдэнэ.Б

а.а

4785

33

Эрдэнэбилэг

Энхбат

у.н

4772

34

Шар

Мөнгөнбаатар

а.х.а

4683

35

Нацагсүрэн

Золбоо

а.х.а

4568

Бөхийн барилдаан зурган илэрцүүдМөн МҮБХ намрын нээлтийн барилдаанаа хийснээс хойш дараа жилийн наадам хүртэл бүтэн жилийн хугацаанд бөхийн барилдаан зохион байгуулж, бөх сонирхогчдоо баярлуулдаг. Тухайлбал, цагаан сарын барилдаан, дөрвөн уулын хишиг барилдаан, үндэсний бөхийн цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан гээд цуврал барилдаануудыг явуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилд зохион байгуулах үндэсний бөхийн барилдааны хуваарийг Монголын үндэсний бөхийн холбооноос батлан гаргажээ. Энэхүү барилдааны хуваарийг доорх хүснэгтээс үзнэ үү.


Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

“Босоо хөх Монгол”-ын Д.Чойпүрэв АТГ-д хандана гэв

“Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Чойпүрэв хятадуудад тамлуулсан тухай мэдээлэл энэ оны наймдугаар сарын эхээр гарч байсан. Өнөөдөр энэ асуудалтай холбоотойгоор “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжинравдан, Д.Чойпүрэв, түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан нар мэдээлэл хийлээ.

2016 оны наймдугаар сарын 2-ны өдөр Д.Чойпүрэвийг “Байтад богд” хэмээх амралтын газар байхад найман согтуу залуус зодож гинжээр нь боож муужруулан, хөлийг хоёр удаа хугалж, чийгтэй даавуугаар амыг нь дарж амьсгал боогдуулж, толгойгоор нь шавар, намагтай усанд гурван удаа цээжээр нь ортол дүрж ухаан алдуулж, дөрвөн цагийн турш тамлан зовоосон гэнэ. Тус амралийн газарт “Дун-Ши” ХХК-ын ерөнхийлөгч Лүн Дү-Ши-тэй танилцахаар очсон байна. Оройн 20 цагийн үед амралийн газар очиход Лүн Дү-Ши-тэй хоёр машинд 15-17 орчим Монгол залуус 8 хятад залуус байсан бөгөөд энэ хэргийг Хятад улсын иргэн Лю Дуншинь, Өвөр Монголын иргэн Чинбаа гэгч нар захиалсан гэж тэд хурлын үеэр хэллээ. Хэргийг налайх дүүргийн цагдаагын хэлтсийн мөрдөн байцаагч, хяналтын прокурор нар нь захиалгаар танхайн сэдэлтээр хийсэн хэрэгт хамтран оролцсон гэмт бүлэглэлүүдийг 24 цагийн дотор барисан ч буцаан тавьсанд тэд гомдолтой байна. Хурлын сүүлд тэд Авлигтай тэмцэх газар хандана гэдгээ мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Төвбанкинд ипотекийн зээл олгох санхүүгийн эх үүсвэр бий юу

Монголбанкнаас арилжааны банкуудад хийсэн шалгалтаар ипотекийн зээлийн эх үүсвэрийг өөр зориулалтаар зарцуулсан болох нь тогтоогдсон. Энэ дагуу шалгалтын дүнг нэгтгэж, асуудлыг цэгцэлтэл түр хугацаанд ипотекийн зээлийн санхүүжилтийг зогсоож буйгаа Монголбанкнаас өнгөрсөн сарын эхээр мэдэгдсэн билээ. Гэвч Монголбанкнаас арилжааны банкуудад хийгдсэн шалгалтын асуудал ерөнхийдөө цэгцэрсэн гэсэн мэдээлэл өгч байгаа ч ипотекийн зээлийг олгож эхлээгүй хэвээр байгаа аж.

Ипотекийн зээл бол иргэдийн ч, банкны ч хувьд амин чухал асуудал. Үүгээр улс төрийн нам, хүчин тоглолт хийх нь дэндүү эрсдэлтэй юм. Ипотекийн зээлийн 20 хувиас найман хувийг иргэн, 12 хувийг арилжааны банкуудтай Засгийн газрын байгуулсан гэрээний дагуу төлөхөөр улсын төсөвт тусгадаг. Иргэдийн төлж буй найман хувийг эрсдэлд орсон тохиолдолд арилжааны банкууд тухайн орон сууцыг өөрийн мэдэлд шилжүүлдэг аж.

Монголбанкнаас ипотекийн зээлийн асуудлаар УИХ-ын өнгөрөгч есдүгээр сарын 7-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” өмнө УИХ-ын тогтоолыг хүчингүй болгосон.

Энэ хүрээнд ипотекийн зээлийн шаардах эрхийн өмчлөл болон санхүүжүүлэх асуудлууд Монголбанкинд шилжээд байгаа юм. Энэ дагуу Монголбанк, засгийн газар хоорондын гэрээ болон арилжааны банкууд дахь холбогдох гэрээнд өөрчлөлт орох ажлыг эхлүүлээд байгаа гэсэн тайлбар өгсөн. Тодруулбал, энэ шинэчлэлийн ажил дуустал ипотекийн зээлийг олгох боломжгүй гэдгээ Төвбанк онцолж байна.

Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн он дуустал ипотекийн зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийг Монголбанк хариуцах боломжтой. Ирэх оноос зээлийн өөр эх үүсвэрээр санхүүжлүүлэх асуудал яригдаж буй гэж мэдэгдсэн. Албаны эх сурвалжууд Монголбанк ипотекийн зээлийг олгох санхүүгийн эх үүсвэргүй болсон гэж тодотгож байна. Засгийн газар, Монголбанк дотооддоо шинэчлэлийн ажлууд явагдаж байх хооронд гаднаас зээл авах асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа гэх мэдээлэл байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын анхны анимейшн “Жангар” 3D хүүхэлдэйн кино бүх кино театруудаар гарч байна

“Жангар” Анимейшн дэлгэцийн бүтээл есдүгээр сарын 30-аас эхлэн өдөр бүр бүх кинотеатруудаар гарч байна. Энэхүү 3D хүүхэлдэйн кино нь нийт 104 ангитай бөгөөд15-р зууны үед Монголын ойрад түмний дунд зохиогдсон Монголын эртний утга зохиолын гурван оргилын нэг “Жангар” баатарлаг туулиас сэдэвлэн бүтээсэн кино юм. Эх нутаг, улс үндсээ хамгаалж, нөхөрлөлийн чин шударга зан чанар, Монголын эрэлхэг баатрын ариун үйлсийг харуулах үндэсний баатрыг 3Ди графикаар амилуулсан монголын анхны дэлгэцийн бүтээл юм.


О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Зөөврийн хайрцгаар санал авч байна

Орон нутгийн сонгууль маргааш орон даяар эхэлнэ. Харин эрүүл мэндийн байдлаас шалтгаалан санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй, Дайчилгааны тухай хуулийн дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа иргэд болон захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдаж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон иргэд битүүмжилсэн хайрцгаар саналаа өгдөг.

Тэгвэл эдгээр иргэний саналыг өнөө өглөө 09.00 цагаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авч эхэллээ. Мөн сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн хэсгийн хорооны ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамлууд өнөөдөр саналаа өгөх юм.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах хугацаа өнөө орой 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Баянзүрх дүүргийн СХХ-нд саналаа өгнө

Маргааш бүх нийтээрээ амарна. Энэ өдөр Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд санал хураалт явагдах юм. Санал хураалтын энэ өдөр 12:30 цагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дүүргийн ИТХ-ын сонгуулийн 1834 дүгээр хэсгийн хороонд очиж саналаа өгөх аж. Тус хэсгийн хороо ЗЦГ-ын дэргэдэх “Миний хайпермаркет”-ийн баруун талд байрлах “Номноо” хотхоны 147 дугаар байранд байрладаг байна.

Харин УИХ-ын дарга М.Энхболд Чингэлтэй дүүргийн сонгуулийн I тойрог, 2036 дугаар хэсгийн санал авах байранд буюу Нийслэлийн 23 дугаар дунд сургуульд 14.00 цагт санал өгөх аж. Сум, дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгчийг сонгох санал хураалт маргааш 07.00 цагаас эхэлж, 22.00 цагт албан ёсоор дуусах ёстой. Сонгуульд 1 сая гаруй иргэн оролцож саналаа өгөх ёстой ажээ.

Categories
мэдээ нийгэм

Сургалтын зээлийг 2.0-с дээш голчтой оюутанд олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулж, Оюутны хөгжлийн зээлийн журмыг баталсан. Боловсролын сангийн нээлт өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд боллоо. Тус арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь нарын албан хүмүүс оролцов.

Оюутны хөгжлийн зээл нь Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй. Зээлийг сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн буцаан төлөх нөхцөлтэйгээр 2.0 дээш голч дүнтэй суралцаж буй оюутанд олгохоор журамд тусгажээ. Урт хугацааны зээл авбал 2.3 голчтой байх шаардлагатай аж. Харин нэгдүгээр курсын оюутнуудад голч дүн хамаарахгүй сургалтын зээлийг олгох юм байна. Сургалтын зээлд 100 орчим тэрбум төгрөг төсөвлөн УИХ-д өргөн барьсан талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь хэллээ. Зээлийн санд төвлөрсөн хөрөнгийн хэмжээгээр энэ онд нийт 70 мянган оюутанд 5 хувийн хүүтэйгээр зээл олгохоор болжээ.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь нээлтэд оролцох үеэрээ хэлсэн үгэндээ “Боловсролын зээлийн сан нь дотоодын их, дээд сургуулийн оюутан суралцагчдын үндэсний тэтгэлгийг олгох, өндөр хөгжилтэй орнуудад суралцах магистр, докторын сургалтын зээлийг олгох, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын сургалтад суралцах оюутанд зээлийг олгох зэрэг хууль тогтоомжид заасан оюутан суралцагчдын санхүүгийн дэмжлэг, зээлийн үйлчилгээг зохион байгуулна. Ингэснээр өрхийн санхүүгийн зардлыг бууруулж, амьжиргааг нь тэтгэхээс гадна дээд боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмрийг оруулах болно” хэмээв.

Засгийн газрын шийдвэрийн дагуу Боловсролын зээлийн сан энэ сараас эхлэн оюутны хөгжлийн зээлийг олгож эхэлнэ. Зээлийг Боловсролын зээлийн сан хариуцан зохион байгуулах бөгөөд арилжааны 5-6 банкаар олгох аж.

Мөн гурав ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын сургалтад суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт”-ийн асуудлыг АТГ-т шалгуулахаар албан бичиг илгээжээ

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгуулж тогтоолгохоор Авлигатай Тэмцэх Газарт холбогдох материалыг шилжүүлжээ. Энэ сарын 17-ны өдөр Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд С.Бямбацогт Авлигатай Тэмцэх Газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргалд албан тоот илгээсэн байна.

Уг албан тоотод “Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростек” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 /дөчин ес/ хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан шийдвэр гаргуулсан эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаа нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэх, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн эсэх байдлыг шалгуулж тогтоолгохоор материалыг шилжүүллээ” гэжээ. Мөн уг албан бичгийн хамт холбогдох хоёр хуудас материалыг илгээжээ.

Categories
мэдээ нийгэм

МИАТ компани “Galaxy Note7” утсыг тээвэрлэхээс татгалзлаа

Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/ компани өөрийн бүх нислэгээр зорчигч өөрийн биед болон гар тээшинд Samsung Galaxy Note7 утсыг авч явахыг хориглосон хэмээн мэдэгдлээ. Энэ нь Samsung Galaxy Note7 маркийн бүх төхөөрөмжид хамаарах юм байна.

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Тээврийн департамент, Холбооны Агаарын Тээврийн Захиргаа (FAA) болон хэд хэдэн нислэгийн компани хамтран “Самсунг” компанийн “Galaxy Note 7” гар утсыг ямар ч онгоцонд тээвэрлэхийг хориглосон билээ. “Самсунг” компани “Galaxy Note 7” гар утас үйлдвэрлэснийхээ төлөө $2.3 тэрбумын алдагдалд оржээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын шүүх 1305 хэрэг хүлээн авчээ

Image result for Улсын шүүхӨнгөрсөн долоо хоногт Шүүхийн ерөнхий зөвлөл Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргийн хөдөлгөөний хэрэгжилтийн судалгааг гаргажээ.

Монгол Улсын шүүх нийт 1305 хэрэг, нэхэмжлэл хүлээн авчээ. Үүний 1120 нь иргэний, 75 нь захиргааны, 110 нь Эрүүгийн хэрэг байгаа аж.

Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдээс Баянзүрх дүүргийн шүүх хамгийн олон буюу 168 нэхэмжлэл хүлээн авсан байна. Харин Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх таван нэхэмжлэл хүлээн авсан нь бусад дүүргийн шүүхтэй харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм.

Түүнчлэн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 86 нэхэмжлэл хүлээн авсан байна. Энэ нь орон нутаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн хувьд хамгийн өндөр дүнтэй байгаа юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хувьд хүлээн авсан нийт нэхэмжлэлийн 43 буюу талаас илүү хувь нь Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд харьяалагдаж байна.