Categories
гадаад мэдээ

Хятад эмэгтэй хүүхдээ олжээ

БНХАУ-ын иргэн Чен Пенг гэх эмэгтэйг “Монгол хүүхэд хулгайлан хил давуулах гэж байна. Хүний наймаа байж болзошгүй” хэмээн цагдаагийн байгууллагаас сэжиглэн, улмаар цагдан хорьж, хүүхдийг нь “Модны хоёр”-т байрлалтай “Хүүхдийн төв сувилал”-д өгсөн талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтээр тухайн хүүхэд дээрх хятад эмэгтэйн хүү болох нь тогтоогдож, түүнийг шоронгоос сулласан байдаг.

Эх сурвалжийн мэдээллэснээр, Чен Пенг хүүхэдтэйгээ саяхан уулзжээ. Одоогийн байдлаар хүүхдийнх нь бие тааруу, яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа ч эмнэлгийн байгууллагууд хүүхдийг нь бичиг баримтгүй гэх шалтгаар хүлээн авах боломжгүйгээ мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Мөрийтэй тоглоомын газарт зэвсэгт дээрэм хийсэн гурван этгээдийг эрэн сурвалжилж байна

Сүхбаатар дүүргийн I хороонд Энэ сарын 9-10-нд шилжих шөнө ноцтой зэвсэгт дээрмийн гэмт хэрэг гарсан. Үүнийг голлон зохион байгуулсан, уриалан дуудсан гэж үзэж буй дөрвөн этгээдийг Цагдаагийн байгууллага шуурхай илрүүлж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.

Одоогийн байдлаар долоон иргэн дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэдгийг урьдчилсан мөрдөн байцаалтаар тогтоосон байна. Уг гэмт хэрэг дээр гурван хүнийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа юм байна.

Эдгээр гурван этгээдийн талаарх мэдээлэл иргэдэд байвал Цагдаагийн байгууллагад хандан, хамтран ажиллахыг хүсч байна.


ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛТЭЙ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, ХОЛБООД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДАРАМТЛАХ НЬ ДААМЖИРЧЭЭ

Сүүлийн үед үндсэрхэг үзэлтэй төрийн бус байгууллага, холбоод Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэх нь даамжирч байна. Тухайлбал, сүүлийн хоёр жилийн байдлаар авч үзвэл Даяар Монгол, Хөх Монгол, Хас Монгол, Ногоон хас, Босоо хөх Монгол зэрэг таван төрийн бус байгууллага, хөдөлгөөний 16 хүн эрүүгийн гэмт хэрэг үйлдэн Цагдаагийн байгууллагад шалгагдсан байна.

Эдгээрээс сүүлд үйлдсэн хэргүүдээс дурдвал,

  • Энэ оны тавдугаар сарын 13-ны өдөр “Чулуун цагаан” ХХК-ийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Ц-г “Босоо хөх Монгол” ТББ-ын зарим гишүүн иргэдээс гомдол ирсэн, чамайг шоронд хийнэ хэмээн айлган сүрдүүлж, 30 сая төгрөг өгөхийг шаардсан байдаг. Ингээд 30 мянган юань, 21 сая төгрөгийг бэлнээр гаргуулан авч, “Өртэй байсан тул өрөө төллөө” гэх бичгийг хүчээр бичүүлэн хохироосон. Үүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
  • Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг айлган сүрдүүлж байгаа бол сүүлийн үед Монголын бизнес эрхлэгчдийг айлган сүрдүүлдэг болсон байна. Их хэмжээний ашиг олсон тул түүнээсээ хувь өг гэж дарамталсан талаар гомдол цагдаагийн байгууллагад ирж байна. Үүний нэг жишээ нь “SB” компанийн захирал Э-г аравдугаар сарын 13-нд Хас Монгол ТББ-ын гишүүн С, Л нар нь Туул голын эрэг дээр аваачин 200 сая өг хэмээн дарамталж, зэвсгийн чанартай эд зүйлээр биед халдан, хохирогчийн биед байсан хоёр сая төгрөгийг авсан байна. Үүний дараа 18 сая төгрөг гэж заналхийлж, хохирогчоос тус мөнгийг авах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийн газрынхан тухайн этгээдүүдийг дайчлан баривчилсан. Уг этгээдүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Хорих 461 дүгээр ангид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Сүүлийн үед нутаг усаа хамгаалах чиглэлээр сайхан нэр өгсөн ч цаанаа хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудтай Цагдаагийн байгууллага цаашид хатуу тэмцэхээ Цагдаагийн байгууллагынхан мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

300 жилийн настай түүхийн үнэт олдвор “Хар сахиус”-ыг хулгайлсан эзнийг илрүүлжээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Гандандамчойлон хийдийн хосгүй үнэт олдворуудыг энэ сарын 12-13-нд шилжих шөнө хулгайлсан хэрэг гарчээ. Эл хэргийг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, гурав хоногийн дараа баривчилсан байна.

Ингэхэд сэжигтэн А, Б нар Гандандамчойлон хийдийн вакум цонхыг хагалан орж, хар морь хөлөглөсөн сахиус, Жигжид бурхны мандал хот гэж нэрлэгддэг эртний зурмал бурхан, Авид бурхны зурмал хөрөг, нэр нь үл мэдэх шавар тогтоц бүхий бурхан, шаазан ваар, мөн 20 ширхэг шавар бурхан зэрэг түүхийн хосгүй үнэт зүйлийг хулгайлсан байжээ. Тэд 1982, 1984 oных бөгөөд Улаанбаатар хотын харъяат юм байна.

Хар морь хөлөглөсөн сахиусыг 1700 оны үед Ахай бээсийн хошууны ноён Төв дархан гүн Төвдийн хөх нуураас залж авчирч байсан гэнэ.Төвд нэр нь Таогчойжил гэх энэхүү өргөмжит сахиусанд нутгийн иргэд сүсэглэн залбирдаг байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр дээрх түүхийн хосгүй үнэт олдворыг хадгалж байсан Гандандамчойлон хийд нь хамгаалалтын дохиололгүй байсан аж. Энэ нь гэмт этгээдүүдийг хулгайн хэрэг үйлдэж, үнэт эд зүйл алдагдахад хүргэсэн байж болзошгүй гэнэ.

Тиймээс цагдаагийн байгууллагаас түүхийн үнэт олдворын хадгалалт, хамгаалалтыг сайжруулахыг холбогдох байгууллагынханд анхаарууллаа.

Хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Орхон, Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм байна. Тус ажлын хэсэг одоогоор түүхийн үнэт зүйлсийг хураан аваад байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Солонгосын парламентийн 33 гишүүнийг шалгаж эхэлжээ

Өмнөд Солонгос улсын Прокурорын газраас тус улсын Их хурлын 33 гишүүнийг сонгуулийн хууль зөрчсөн хэмээн үзэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тэдний 11 нь эрх баригч Сенүри намын гишүүд, 22 нь Добүро болон бусад намын гишүүд байгаа бол хоёр нь бие даагч болох талаар “Newsis” агентлаг мэдээллэжээ.

Тус улсын Цагдаагийн байгууллагаас хийсэн мөрдөн байцаалтын явцад гишүүдийн дийлэнх нь сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдын санал авах зорилгоор тэдэнд бэлэн мөнгө тараасан, сурталчилгааны зардалд ашиглах зорилгоор хууль бус мөнгөн хандив авсан зэрэг хэрэг үйлдсэн нь илэрчээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим нислэг хойшлогджээ

Цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан гадаад дотоодын нислэгүүд түр хугацаагаар хойшилжээ.

Тодруулбал, Чингис хаан нисэх буудлаас өнөөдөр Бээжин, Сөүл, Турк чиглэлд төлөвлөсөн нислэгүүд салхи ихтэй тул хойшилсон байна.

Мөн Сөүл рүү өглөөний 08:45 цагт нисэхээр төлөвлөсөн байсан нислэгийг 17:00 цаг хүртэл хойшлуулжээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 8-нд болно

АНУ нь 1788 онд Үндсэн хуулиа соёрхон баталснаас хойш төлөөллийн ардчилсан улс байсаар иржээ. 18 болон түүнээс дээш насны Америкийн эрэгтэй, эмэгтэй бүх иргэд сонгууль өгдөг. Энэхүү чөлөөт, шударга сонгууль нь ардчиллын тулгуур юм. Төлөөлөгчдөө сонгохдоо сонгогчид нийгмийнхээ ирээдүйг тодорхойлох удирдагчдыг сонгодог. Ийм ч учраас сонгууль нь жирийн иргэдэд эрх мэдлийг олгодог. Тэд өөрсдийн засгийн цаашдын бодлогод нөлөөлөх боломж олгосноор өөрсдийн ирээдүйд нөлөөлөх боломжийг өгдөг.

АНУ-ын Ерөнхийлөгч нь АНУ-ын төрийн тэргүүн, Холбооны засгийн газрын ерөнхий гүйцэтгэх захирал болон Зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм. АНУ нь орчин цагийн бүгд найрамдах төрийн тэргүүнээр Ерөнхийлөгчөө сонгодог анхны улс болсон юм. АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч нь АНУ-д төрж өссөн, 14-өөс доошгүй жил нутагтаа оршин суугаа 35 болон түүнээс дээш насны иргэн байна гэж заасан байдаг байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын ЭСЯ монгол гэртэй болжээ

АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтэс виза болон иргэншлийн асуудлаар хандаж буй иргэдийг угтан авахад ашиглах Монгол гэртэй болжээ.

Гэрийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 21-нд болох бөгөөд Элчин сайд Женнифер Зимдал Галт, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нар тууз хайчлах арга хэмжээнд оролцох аж.

Арга хэмжээний үеэр ЭСЯ-ны Консулын хэлтсийн ахлах албан тушаалтан визний өргөдлийн үйл явцын талаар сэтгүүлчдийн асуултад хариулах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Зургаан улсын хэлээр ярьдаг дөрвөн настай охин олныг гайхшируулж байна

ОХУ-ын “Россиа 1” телевизийн “Удивительные люди” буюу “Гайхамшигт хүмүүс” шоуны дөрөвдүгээр цуврал өчигдөр эхэлжээ.

Тус шоуны өчигдрийн дугаарт зургаан улсын хэлээр ярьдаг дөрөвхөн настай Белла Девяткина охин оролцсон байна. Тэрээр орос, англи, герман, франц, испани, хятад болон араб хэлээр ярьж чаддаг аж.

“Гайхамшигт хүмүүс” шоунд дэлхийн бүх орны хүмүүс оролцох боломжтой бөгөөд хүний оюун ухааны хэмжээ хязгааргүй гэдгийг батлан харуулдаг юм байна.

Ингээд гайхалтай авьяастай дөрөвхөн настай охины бичлэгийг хүргэе.

Categories
гадаад мэдээ

Норвеги улс амьдрахад хамгийн таатай орныг тэргүүлдэг

Улаанбаатарт Норвегийн Виз мэдүүлэх төв нээгдээд удаагүй байна. Энэхүү төв нь бүх виз мэдүүлэгчид зориулж илүү сайн, илүү үр өгөөжтэй үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдсан. Урьд нь Бээжингээр дамжуулж Норвегид виз мэдүүлдэг байсан юм.

Норвеги улс нь Газрын хилийн ихэнх нь Шведтэйбайх бөгөөд, зүүн хязгаар нь өмнө талаараа Финлянд, зүүн талаараа Оросын Холбооны Улстайхиллэдэг. Хойд тэнгисдэх усан хилээр баруун талаараа Нэгдсэн Вант Улс, Фарерын арлууд, Скагерракын хоолойгоорөмнө талаараа Даниулстай хиллэдэг. Тус улсын Атлантын далайболон Баренцын тэнгисийнэрэг нь фьордуудаарааалдартай. Хүний эрхийг дээд зэргээр дээдэлдэг, амьдрахад хамгийн таатай орноор дэлхийд шалгарсан байна. Хүүхэд, хүүхэн нохой гурвыг хамгийн ихээр эрхлүүлдэг. Засгийн газар нь 17 танхимтайгаас 10 нь эмэгтэй сайдтай. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлээд л байвал төр нь асраад байна. Үдээс өмнө нь ажилчихаад үдээс хойш нь амарна. Сайхан байгальтай болохоор амарч зугаацах газар мундахгүй. Хүн амынх нь дийлэнх хэсэг спортоор хичээллэдэг. Монголчууд моринд гарамгай бол норвегичүүд цананд сурамгай. Цана бол Норвегийн үндэсний бахархал болсон спорт нь. Тэдний хүүхдүүд багаасаа цанаар гулгаж сурдаг. Хэрвээ цанаар гулгаж чадахгүй бол тэр норвеги хүн биш. Үнэхээр ч Норвегийн байгаль гайхалтай. Өндөр уулын оройгоор сүүгэл хөх манан ороогоод далай тэнгис нь цэнхэртээд хараад ханамгүй. Нөгөө “Хатан хаан Си Си” кинонд гардаг шиг гайхамшигтай сайхан байгаль нүдний өмнө гарт баригдаж, хамарт үнэртээд сэтгэл алдуулам. Тийм сайхан байгалийн өмнө ямар ч зургийн аппарат, зураглаачийн камер утгагүй санагдах болно. Ингээд Норвегитэй холбоотой 70 баримтыг танд сонирхуулж байна.
1. Норвеги бол гайхамшигтай орон. Байгалийн бүх тогтоц, цаг агаар цогцолсон, эрчим хүчний асар их эх үүсвэртэй.
2. Норвегийн хүн ам таван сая ч хүрээгүй байгаа. 1,5 сая нь нийслэл Осло болон дагуул л хотод нь амьдардаг.
3. Хотуудынх нь хүн ам нь дунджаар 30 мянга
4. Хүн ам нь бараг 100% англиар чөлөөтөй ярьж бичиж чадна. Хүүхдүүд энэ хэлийг 5-6 настайгаасаа суралцдаг
5. Далай тэнгист их хайртай бас дуртай. Нэг гэр бүлийн хоёрдахь гэр нь тэнгисийн эрэгт байх нь элбэг
6. Цаг агаар нь эрс тэс. Өглөө болоход манантай тэгээд халуун нар, салхилаад дараа нь бороо ороод дахин манан бууна.
7. Тэд өөрсдөө цаг агаартайгаа холбоотой нэг яриа гаргасан байдаг. –Гадаа цаг агаар таагүй байна уу. Тэгвэл та ердөө 15хан минут л хүлээчих гэдэг аж.
8. Байгалийн үзэсгэлэнт тогтоцтой. Ой, уулс, гол мөрөн, далай, тэнгис…
9. Хоггүй улс гэхэд болно
10. Тэнгисийн эрэг дээр орших тул шумуулгүй
11. Зундаа тийм ч их халахгүй
12. Иргэд нь амралтаараа байгалийнхаа хаана ч амарч зугаалж болно.
13. Барааны үнэ өндөр. Дэлгүүрт ороод 200 еврогоор үйлчлүүлэхэд ч хэцүү дээ.
14. Шатахууны үнэ хоёр евро
15. Сүүн бүтээгдэхүүн маш чанартай. Зайрмаг нь бол супер л гэсэн үг
16. Европын хамгийн үнэтэй гамбургер энд л зарагддаг
17. Иргэдэд нь хулгай гэх ойлголт бараг үгүй.
18. Зөвхөн томоохон сүлжээ супермаркетууд нь хяналтын камер байрлуулах эрхтэй
19. Хүн ам нь бараг 100% өндөр хурдны интернетэд холбогдсон
20. Бусад европчуудыг бодвол тэд гадаад орнуудад мини-саятан мэт аашилдаг. Ялангуяа Азид бол хаан мэт…
21. Сарын дундаж цалин нь 5–7 мян.евро
22. Загасчлал ихтэй
23. Жимс, мөөг их түүнэ, ашиглана
24. Хатуу сархад ховор зарна. “Vinmonopolet” гэх дэлгүүрээс л авах боломжтой.
25. Нэг шил архи 70–100 евро байх нь энгийн үзэгдэл
26. Супермаркетаас 5,2 градусын л шар айраг авна
27. Уух дуртай ч даадагүй. Уухаараа дуу шуу ихтэй бас хөгжилтэй байдаг
28. Эрчүүд нь өндөр, спортлог бие хаатай, цэнхэр нүдтэй, викинг удмаа хадгалсан шар үстэй байх нь элбэг
29. Хүүхдүүд нь их царйалаг
30. Хотын төвөөр нь бүтэн өдөр явсан ч цагдаагийн машинтай таарахгүй
31. Ажлын цаг нь 10-16 цаг хүртэл…
32. Цана, сноубордоор бараг бүх хүн гулгаж чаддаг
33. Хүүхдүүд 4-5 настайгаасаа цанаар гулгаж сурдаг
34. Хөдөө тосгоны замын дэргэдүүр жимс, ногоо ургасан байдаг
35. Залуус нь зөгнөлт бүтээлд их уртай
36. ТВ-ийн ихэнх сувгийн нэвтрүүлэг нь англи хэлээр, норвеги субтитртэй явагддаг
37. Гангалах дургүй
38. RekerOst хэмээх загасны түрс маш амттай
39. Маш итгэлтэй хүмүүс
40. Хотын гаднах амьдрал нам тайван. Тэнд клуб, кино театр, шоппинг-центр байхгүй. Тэнд норвеги хүн амьдрах нь ховор
41. Нэг удаагийн аллагын хэрэг гарлаа гэхэд үндэсний ТВ сувгаараа бараг бүтэн долоо хоног мэдээлж, хэлэлцэнэ. Хулгайн хэргийг ч ялгаагүй
42. Бараг бүх орон даяарх авто зам нь нэг л стандартаар тавигдсан, чанартай байдаг
43. Норвегид сүүлийн жилүүдэд цагаач иргэд ихээр ирэх болсон. Африк, Ази гээд…
44. Хэлийг нь сурахад хэцүү. Хоёр жил уйгагүй үзвэл сая нэг юм ярихтайгаа болдог
45. Зун нь өмнөд хэсэгтээ халуун байна
46. Онгоцны үйлчилгээ хямд. Осло-Амстердам хүрэхэд 35 евро
47. Тамхиний үнэ өндөр байх нь тамхидалттай тэмцэх арга гэнэ
48. Европдоо хамгийн олон авто замын тунельтэй
49. Шведтэй хил залгаа ч гэлээ норвеги хүний заан ааш огт өөр.
50. Аль ч үйлчилгээ, худалдааны газарт үйлчлүүлэхдээ хямдралын tax-free байгаа эсэхийг асууж байгаарай. 50 евроноос 30%-ийг нь танд буцаан өгч болно
51. Нохой нь сайн хүмүүжилтэй. Хуцах нь бага, нөхөрсөг, эзэндээ огт садаа болохгүй
52. Цахилгаан өндөр үнэтэй. Таван ам бүлтэй айл сардаа мянган евро төлөх жишээтэй.
53. Хүүхэд болж төрвөл хамгийн халамж сайтай орон
54. Нефтийн бүтээгдэхүүнээс их ашиг орлого олдог
55. Халимны махыг зах, супермаркетаас авч болдог
56. Уламжлалаараа бол эрчүүд нь өөртөө хутга хийж авдаг
57. Зэрлэг ан амьтан ихтэй
58. Хундага өргөхдөө Skol! гэж хэлдэг
59. Хэрвээ гэрийн эзэн гэртээ байвал гадаанаа төрийн далбаагаа мандуулах нь элбэг
60. онлайн-покер их хөгжиж байгаа
61. бэлгэнд сайн чанарын архи өгөхөд болно
62. норвеги хүн үнэтэй машин хөлөглөх нь ховор
63. гуйлгачин үгүй, байвал тэр нь гадны л цагаач байдаг
64. Норвегид очсон л бол үнэ харамлалгүй үндэсний свитер цамцыг нь аваарай
65. Фастфуд ховор. Иргэд нь таргалахаас айдаг
66. Норвеги эхнэрүүд халамжтай, ажилсаг бас үнэнч
67. Зөвхөн Осло, Бергене хотуудад л суши ресторан ажилладаг
68. Зун нь халуун орнуудаар аялах дуртай
69. Хорват, Черногори, Итали, Испанид амрах нь диваажин мэт санагддаг байна
70. Хүн ард нь нам тайван, элэгсэг, нигүүлсэнгүй. Тэнд муу зүйл хийгчид тун ховор доо…

Categories
мэдээ нийгэм

Дарханы замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр өнөөдөр, маргаашдаа ихэнх нутгаар цас орж, шуурахыг анхааруулсан.

Яг одоо хойд чиглэлд Дархан, Орхоны замд үзэгдэх орчин хязгаарлагдсан, замын нөхцөл хүндэрсэн байдалтай байна. Тиймээс Дархан-Уул аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын шийдвэрээр тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг замын нөхцөл сайжрах хүртэл тодорхойгүй хугацаанд хязгаарлаад байна.

Иймд Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан аймгийн чиглэлд зорчихгүй байхыг анхаарна уу.