Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн сурагчид “Ирээдүйн хилчин” тойрон аялал хийжээ

Сүхбаатар аймгийн Онгон суман дахь Монгол улсын баатар Чойн Дугаржавын нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0184-р ангиас Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын 2-р Бүрэн дунд сургууль, Онгон сумын Бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Ирээдүйн хилчин” тойрон аялалыг 2016 оны 10 сарын 14-16 өдрүүдэд зохион байгуулсан байна.

Хил хамгаалах бодлого, хилийн цэргийн үйл ажиллагааг өсвөр насны хүүхэд, залуучуудад сурталчлах, цэрэг эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх зорилготой уг аялалд 11-12-р ангийн нийт 31 сурагч хамрагджээ.

Тус сурагчид Хилийн цэргийн 0184 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, цэрэг эрсийн жирийн амьдралаар амьдарч, Хилийн заставын харуулд гарч цагийн манаанд зогсон жинхэнэ цэргийн амьдралаар 3 хоногийг өнгөрүүлжээ. Хүүхдүүд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн хурандаа Х.Гантулга захирагчтай 0184-р ангийн хамт олонд талархал илэрхийлж байлаа.

Categories
гадаад мэдээ

Оросын шашны тэргүүн “Терроризмын эсрэг дайн нь ариун дайн” гэв

Терроризмын эсрэг
дайн нь ариун дайн юм. Тиймээс зөвхөн Орос улс биш бүх дэлхий даяар үүнийг
жигших ёстой. Гэхдээ миний үгийг гуйвуулж, буруу замаар ашиглаж байгаад би
харамсаж байна. Би хэзээ ч Сири дэхь дайн нь ариун дайн гэж хэлээгүй. Би
терроризмын эсрэг дайныг л ярьсан. Европд маш олон терроризмын хохирогчид бий
боллоо. Эдгээр Франц, Бельгид болсон алан хядлага нь миний үгийг буруугаар
ашигласнаас болсон гэж бодож байна хэмээн Лондонд болсон конференц дээр тэрбээр үгээ
хэлжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Сонгуулийн ерөнхий хорооноос
орон нутгийн сонгуулийн ирцийн мэдээг танилцууллаа. Ирцийн мэдээг 12.00 цагийн байдлаар гаргажээ. Аймгуудын хэмжээнд
сонгогчийн ирцийн мэдээ 19.8 хувь байгаа бол нийслэлийн хэмжээнд 12.9 хувь.
Улсын нийт дүнгээр 16.8 хувь байна. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн улсын хэмжээнд
сонгогчийн ирц тааруу байгааг хэллээ.

Зөөврийн хайрцгаар өчигдөр зарим сонгогчдоос санал авсан.
Зөөврийн хайрцгаар санал авахад улсын хэмжээнд 94.9 хувь нь саналаа өгсөн
байна. Тодруулбал, зөөврийн хайрцгаар саналаа өгөх ёстой иргэдээс аймгийн
хэмжээнд 95 хувь нь, нийслэлийн хэмжээнд 93 хувь нь саналаа өгчээ.

Орон нутагт:

Аймаг

Хувь

1

Архангай

19,5

2

Баян-Өлгий

13,2

3

Баянхонгор

21,1

4

Булган

18,5

5

Говь-Алтай

22,8

6

Говьсүмбэр

20,7

7

Дорноговь

22

8

Дорнод

20,8

9

Дундговь

17,8

10

Завхан

25,5

11

Өвөрхангай

23,8

12

Өмнөговь

23,8

13

Сүхбаатар

32,7

14

Сэлэнгэ

17,7

15

Төв

22

16

Увс

18,9

17

Ховд

25,1

18

Хөвсгөл

15,8

19

Хэнтий

23,1

20

Дархан-Уул

13

21

Орхон

12,2

Нийслэлийн хэмжээнд:

Дүүрэг

Хувь

1

Багануур

16,5

2

Багахангай

24

3

Баянгол

14,3

4

Баянзүрх

11

5

Налайх

19,4

6

Сонгинохайрхан

11,7

7

Сүхбаатар

14,1

8

Хан-Уул

14,9

9

Чингэлтэй

12

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд саналаа өглөө

Төрийн өндөрлөгүүд сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд саналаа өгч байна. УИХ-ын дарга М.Энхболд 13:00 цагт Чингэлтэй дүүргийн сонгуулийн нэгдүгээр тойргийн 2,036-р хэсгийн санал авах байранд буюу Нийслэлийн 23-р дунд сургууль дээр очиж саналаа өглөө. Одоогийн байдлаар улсын хэмжээнд сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн ирц 16,5 хувьтай байна. Сонгуулийн эцсийн мэдээллийг тав хоногийн дараа хүргэдэг билээ.

Categories
мэдээ нийгэм

Хилээр их хэмжээний хар тамхи нэвтрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн газрын “Хар тамхитай тэмцэх хэлтэс”-ийн алба хаагчид Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Буянт-Ухаа дахь гаалийн газартай хамтран есдүгээр сарын 23 ны өдөр хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн хоёр этгээдийг барьж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна.

Шалгалтаар Монгол улсын иргэн А, Д нар нь урьдчилан үгсэн тохиролцож БНХАУ-ын Бээжин хотоос хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу мөс гэх бодисыг их хэмжээгээр Монгол улсын хилээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хилийн боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн нь эцсийн байдлаар тогтоогджээ.

Тус этгээдүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188.2, 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Холбогдогч А, Д нар нь ашиг олох зорилгоор дээрхи мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан аж Дээрхи этгээдүүдийг ШШГЕГ-ын харья 461-р хорих ангид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц 12.9 хувьтай байна

Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд, нарийн бичгийн дарга Т.Батдорж нар 12.00 цагийн байдлаар дүүргүүдийн сонгуулийн ирцийн мэдээллийг өглөө.

Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал ажиллагааны хүрээнд нийслэлд нийт 398 санал авах байр ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 800 гаруй мянган иргэн санал өгөх бөгөөд 6 нам, 37 бие даагч нийт 682 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Өчигдөр зөөврийн хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулахад нийслэлийн хэмжээнд нийт 3948 сонгогч санал өгөхөөр бүртгүүлснээс 3713 сонгогч саналаа өгчээ.

12.00 цагийн байдлаар ирц:

Дүүрэг

Санал өгсөн сонгогчийн тоо

12.00 цаг Ирц/хувиар/

Багануур

3088

16.5

Багахангай

659

23.3

Баянгол

18476

14.3

Баянзүрх

22678

11

Налайх

4522

19.4

Сонгинохайрхан

22171

11.7

Сүхбаатар

12956

14.8

Хан-Уул

13412

13.5

Чингэлтэй

12442

12.1

Нийслэл

110404

12.9

УИХ, НИТХ-ын сонгуулийн үеэр 12.00 цагийн байдлаар ирц 23 хувьд хүрсэн байсан бол өнөөдөр 12.9 хувь байгаа нь 7-8 хувиар бага байгаа юм. Тиймээс ирц нэмэгдүүлэх, сонгогчдын идэвхийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолж байв.

Санал авах байруудад одоогоор ямар нэг зөрчил, хууль тогтоомж зөрчсөн тохиолдол гараагүй байна. Тойргуудын хувьд 2-9 мандаттай буюу сонгогчид 2-9 нэр дэвшигч дугуйлах шаардлага үүсч байгаа ч ажилчид тайлбар, танилцуулгыг сайн хийж байгаа учир маргаан үүсэхгүй байгааг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга хэлж байв. Тухайлбал Налайх дүүрэг нийт 17 мандаттай боловч хоёр хэсгийн хороонд хуваагдан санал өгч байгаа учир нэгд нь 8-9 мандат таарч байгаа аж.

Ирцийн талаарх дараагийн мэдээллийг Нийслэлийн сонгуулийн хорооноос 17.30 цагт нэгтгэн мэдээллэнэ.

Categories
мэдээ улс-төр

С.Батболд: Иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна

Нийслэлийн Засаг дарга С.Батболд сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Сүхбаатар дүүргийн 1948 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж саналаа өглөө. Тэрээр “Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох энэ сонгууль 2 онцлогтой. Нэгдүгээрт, засаг захиргааны анхан шатны нэгжийн хувьд иргэддээ хамгийн ойрхон байдаг хурлыг сонгоно. Хоёрдугаарт, Засгийн газар, аймаг, нийслэлийн бодлогыг анхан шатандаа хэрэгжүүлэх боломжийг олгох сонгууль гэдгээрээ онцлогтой юм. Тийм учраас нийслэлийн иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна” гэлээ.


Categories
мэдээ нийгэм

Залуучууд аа, саналаа идэвхтэй өгөөрэй

Өнөөдөр улс орон даяар орон нутгийн сонгууль явагдаж байна. Бүх нийтээрээ сонгуульдаа идэвхтэй оролцох боломжийг хангаж энэ өдрийг төрөөс амралтын өдөр болгосон. Хүний сонгох, сонгогдох эрх бол үндсэн хуулинд заасан язгуур эрх ашиг билээ. Тиймээс та өөрсдийгөө төлөөлөх хамгийн ойрын төлөөлөл болох хүнээ сонгохдоо яараарай. Залуучууд идэвх султай оролцож байгаа мэдээ эхнээсээ гараад эхэлчихлээ. Таны төлөө төрөөс асар их хөрөнгө гарган энэхүү сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа гэдгийг санаад яг одоо та суудлаасаа босон дөрвөн жилдээ нэг оногдох иргэнийхээ үүргийг биелүүлээрэй. Хэн ч гарч ирсэн яахав дээ, эсвэл бүгдийг нь танихгүй юм чинь дээ гэж хойш суулгүй хороон дээрээ очин нэр дэвшиж байгаа хүмүүсийн материалыг уншаад ч болов өөрийн итгэл даах хүнийхээ нэрний ард ганцхан удаа үзгээр дугуйлаарай. Нэр төрөө эрхэмлэдэг сонгогч таны нэг өдрийн урагшаа алхсан алхам монголын маань сайн сайхан ирээдүйд асар их хувь нэмэр болно гэдгийг бүү мартаарай. Энэ өдрийг тэнгэр хүртэл ивээж ойрдоо хүйтэрнэ гэсэн цаг агаар дулаан өнгөө үзүүлж сонгуулиа хурдан өгөөрэй гэх шиг намрын шаргал өдөр налайж байна. Төрийн гурван тэргүүн маань ч аль хэдийн хаана өгөхөө товлож эхнээсээ өгөөд эхэлчихлээ. Монгол төрийн алтан гагнаас үеийн үед бэхжихийн тулд таны ганц санал ч гэсэн хувь нэмэр болж үр хүүхдийн тань амар амгалан нийгэмд амьдрах нь таны идэвх зүтгэлээс хамаарах юм шүү. Залуус аа, саналаа идэвхтэй өгөөрэй!

Энэ сонгуульд зориулан 13.9 тэрбум төгрөгийг төрөөс гаргажээ. ИТХ-аас гарсан аливаа шийдвэрийг өөрчлөх эрх дээд шатны ИТХ болоод УИХ-д ч байдаггүй. Тэгэхээр энэ сонгууль ямар их ач холбогдолтойг та гадарлаж байгаа биз. Энэ удаагийн сонгуульд залуучууд идэвхтэй нэр дэвшиж буйг та бүхэн гудамж талбайд хаа сайгүй тааралдах сурталчилгааны самбараас харсан биз ээ. Улс орны хөгжлийг харъя гэвэл залуус нь хэр идэвхтэй байгааг нь хар гэсэн нэгэн алдартай хүний үг бий. Тэгэхээр залуусаа хөгшин настай хүмүүсээсээ үлгэр жишээ аваад өнөөдрийн сонгуульдаа идэвхтэй оролцоцгооё!

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Image result for Цагдаагийн бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байнаӨнөөдөр орон нутгийн буюу сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгууль орон даяар явагдаж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллага сонгуулийн үед хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэж байна.

Одоогоор орон нутгийн сонгуультай холбоотой онц ноцтой гэмт хэрэг зөрчил гараагүй байгааг албаныхан мэдээллэж байна. Түүнчлэн өнөөдөр болон маргааш орон даяар архи согтууруулах ундааны зүйлс худалдаж зарж борлуулахыг хориглоод байгаа ба хэсгийн цагдаа нар архи согтууруулах ундааны худалдаанд хяналт тавин ажиллаж байна. Мөн хөдөө орон нутагт аймгуудын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн бүх багын хэмжээнд хяналт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрэн сурвалжилж байсан этгээдийг баривчилжээ

баривчилжээ зурган илэрцүүдОнц ноцтой дээрмийн хэрэг үйлдэж оргон зайлсан гурван этгээдийн нэгийг эрэн хайх ажиллагаа явуулж, Булган аймгийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.

Энэ оны аравдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд онц ноцтой зэвсэгт дээрмийн хэрэг гарсан. Хэрэгт нийт долоон иргэнийг сэжиглэн шалгаж, голлох үүрэгтэй оролцсон гэх дөрвөн этгээдийг цагдан хорих арга хэмжээ авсан юм. Харин уг хэрэгт холбогдсон гурван этгээдийг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан талаар мэдээллэсэн билээ.

Өнөөдөр Булган Аймгийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эрэн сурвалжлагдаж байсан Галбадрах гэгчийг Булган аймгийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна.

хэрэгтэнОргон зайлсан гэх С.Галбадрах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.3 заасан гэмт хэгийг үйлдэн, оргон зайлсан гэсэн үндэслэлээр мөрдөн байцалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Энэхүү заалтад “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.