Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 40.9 хувийн санал өгчээ

Улсын хэмжээнд
40.9 хувьтай санал өгсөн гэж сонгуулийн ерөнхий хорооноос 17.00 цагт мэдээллээ.
Аймгуудын дунджаар 49.1 хувийн ирцтэй саналаа өгчээ. Архайнгай 55.3, Баян-Өлгий
56.9, Баянхонгор 54.5, Булган 48, Говь-Алтай 56,2, Говьсүмбэр 46.6, Дорноговь
45.3, Дорнот 44.3, Дундговь 46.3, Завхан 62.3, Өвөрхангай 52.9, Өмнөговь 48,7,
Сүхбаатар 61.4, Сэлэнгэ 45.4, Төв аймаг 50.4, Увс 56.6, Ховд 57.1, Хөвсгөл
44.2, Хэнтий 49.9, Дархан уул 32.8, Орхон 31.6 байна.

Categories
мэдээ нийгэм

Автобусанд суухдаа утасны сим картандаа нэмэлт чип суулгаж төлбөрөө төлнө

Авто­бусны “U Money” картын шинэчлэлийг ирэх сараас хэрэг­жүүлэхээр болж, нэн тэр­гүүнд карт уншуулахгүй автобусаар зорчих шийдэлд хүрчээ. Тодруулбал, иргэд гар утасны симдээ автобусны картын чип суулгах юм байна. Өөрөөр хэлбэл иргэд автобусанд гар утсаа уншуулаад үйлчлүүлдэг болох аж.

Эхний ээлжид “Юнител” компанитай гэрээ байгуулан чиптэй сим карт оруулж ирээд байгаа ба ирэх сард худалдаанд гаргахаар төлөвлөжээ.Харин бусад операторуудтай уулзалт хийж, мэдээлэл солил­цох шатандаа явж байгаа талаар “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээллээ.

Түүнээс гадна банкны картуу­дад чипээ суурилуулах бо­ломжийг бүрдүүлжээ. Эхний ээлжид “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан” банкны картад чип суулгахаар болжээ. Ингэснээр иргэд нэг картаараа банкны гүйлгээ болон автобусны төл­бөрөө хийх боломжтой болох аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн нийт саналын дүн 30.9 хувьтай байна

Нийслэлийн
сонгуулийн хорооноос 17.00 цагийн байдлаар сонгуулийн ирц ямар байгаа талаар
мэдээллийг өглөө. Нийслэлийн нийт дүнгээр саналын дүн 30.9 хувтай гарчээ. Үүнд:
Багануур дүүрэг 34.5, Бага-Хангай 52.7, Баянгол 39.9, Баянзүрх 29.1, Налайх
38.3, Сонгинохайрхан 27.9, Сүхбаатар дүүрэг 35.5, Хан-Уул 34.4, Чингэлтэй
дүүрэг 28.6 хувийн санал өгчээ. Дараагийн мэдээллийг 22.00 цагт өгөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

СБД-ийн 71 дүгээр сургуулийн уурын зуух ашиглах боломжгүй болжээ

СБД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 71 дүгээр сургуулийн уурын зуух ашиглах боломжгүй болсноос хүүхдүүдээ хүлээн авахад хүндрэл үүсчээ.

Тус сургуулийг анх 2007 оны 3 дугаар сард Японы буцалтгүй тусламжаар барьж ашиглалтад оруулжээ. Нийт 1360 хүүхэдтэй, 100 гаруй багштай үйл ажиллагаа явуулж байгаагаас 5 анги гуравдугаар ээлжинд хичээллэдэг байна.

Сургуулийн уурын зуух 2007 онд ашиглалтад орсноос хойш тасралтгүй 9 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд урсгал засвар тогтмол хийж ирсэн байна. Гэвч ашиглалтын явцад 1, 2, 4 дүгээр цамц усны шүүрэлттэй, гадна ханын лист төмөр бүхэлдээ сунаж, даралт даахгүйн улмаас НМХГ, Онцгой байдлын хэлтсийн ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Энэ талаар тус сургуулийн захирал Б.Бадамсүрэн хэлэхдээ, “Манай сургууль төвийн халаалтад холбогдоогүй учир уурын зуухаар халдаг. Уурын зууханд стандартын дагуу 5 жил тутам их засвар хийх ёстой боловч манайд хийгдээгүй. Харин өөрсдөө задаргаа хийж, гагнуур засвар хийж үзсэн. Энэ жилээс уурын зуух элэгдэлд орж, гадна талдаа ус гоожин, уур савсаж, ачааллаа даахаа болиод байна. Одоо 20-30 хэмийн дулаантай ажиллаж байна. Өвлийн улиралд 60-70 хэмийн дулаантай ажиллах ёстой. Гэтэл даралт их өгвөл задарч, дэлбэрэх гээд байдаг. Энэ талаар БСШУСЯ, Нийслэлийн Засаг дарга, НБГ, дүүргийн удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн. Одоо яаралтай хөрөнгө оруулалтыг шийдэхгүй бол дулаанаар хангах боломжгүй боллоо. Энэ чигээрээ удвал манай сургууль хаагдахад хүрээд байна” хэмээн тодотгов.

Categories
гадаад мэдээ

Нобелийн 70 шагналтан Хиллари Клинтонг дэмжихээ илэрхийлжээ

Нобелийн шагналтан 70 эрхэм АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоныг дэмжихээ илэрхийлсэн захидлаа Америкийн томоохон сонин хэвлэлүүдэд нийтлүүлжээ. Тэд Америкчуудын эрх чөлөө, үндсэн хуулийг хамгаалж, үндэсний аюулгүй байдлыг хангаж, илүү сайхан ирээдүйн төлөө манай улсын бүх иргэд хамтран ажиллахын тулд Хиллари Клинтоныг сонгох нь чухал гэдгийг энэ захидалдаа тэмдэглэсэн байна.

Тэд мөн шинжлэх ухаан, технологийн хөгжлийг шийдэмгий дэмжигч, цагаачлалын болон боловсролын салбарт өөрчлөлт хийж шинжлэх ухааны боловсон хүчнийг бэхжүүлэгч хүн АНУ-ын төрийн тэргүүн болох ёстой гэж үзэж байгаагаа бичжээ. Тэдний дунд энэ жилийн Нобелын эдийн засгийн шагналт Оливер Харт, Физикч Фрейзер Стоддарт нар багтаж байна. Одоогоор Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтоны рейтинг өрсөлдөгч Дональд Трампынхаас илүү хэвээрээ байгаа юм. “Вашингтон пост” сонин, “Сурвэй Монки” компаниас хамтран зохион байгуулсан сүүлийн санал асуулгын дүнгээр Хиллари Клинтон Америкийн нийт 50 мужийн 15 д нь тэргүүлж явна.

Гэхдээ эдгээр нь Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнд нөлөөлөхүйц мужууд юм. Санал асуулгын дүнгээр Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Трамп Невада, Айова мужуудад илт давуу, харин Аризона, Охайо, Техас, Флорида мужуудад багахан хувийн саналаар илүү байгаа юм байна. Урьдчилсан байдлаар Хиллари Клинтон ялалт байгуулахад хангалттай сонгогчдын 270 төлөөллөөс ч илүү буюу 304 төлөөллийн санал авч чадна гэсэн таамаглал байна.

Categories
мэдээ нийгэм

Ажилтнууддаа чөлөө өгөөгүй албан байгууллагыг торгоно

УДБЭТ, “Ази фарм”, “Метро молл” компанийн ажилтнууд нийслэлийн Сонгуулийн хороонд гомдол ирүүлжээ. Учир нь, энэ өдөр бүх нийтээрээ амарч иргэд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульдаа саналаа өгөх ёстой байдаг.

Сонгуулийн хуулийн 92.13-т “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд хэрэв зөрчвөл нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8-гаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ. Тиймээс санал авах өдөр аливаа байгууллага үйл ажиллагаа явуулахгүй байх, зайлшгүй шалтгаанаар ажиллаж байгаа бол сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангаж, чөлөө олгохыг Нийслэлийн сонгуулийн хорооноос анхааруулав.

Мөн орон нутагт Петро Дачин Тамсаг компанийн удирдлагууд монгол ажилтнуудаа амраахгүй байгаа талаар гомдол иржээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр тохиож байна

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг 2007 оноос НҮБ-ын Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар тэмдэглэж ирсэн.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар 2007 онд Хүүхдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдлыг тодорхойлох Дэлхийн нийтийн судалгаа явуулсны дүнд хүүхдийн хүчирхийлэл нь улс орнуудад тулгамдсан асуудал болохыг тодорхойлсон байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд улс орнууд хүүхдийг хүчирхийлэл, дарамт мөлжлөгөөс хамгаалах тогтолцоогоо улам бэхжүүлэх шаардлагатай гэж НҮБ онцолсон байдагюм.

Монгол Улсын хувьд 2007 оноос тус өдөрт нэгдэж, иргэдийн хүүхдийн хүчирхийллийн талаар ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж иржээ.

Тухайлбал, өчигдөр гэхэд лГэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэг болгоё” уриатайгаар “Нэг санаачилга-Нэг ажил” үндэсний аяныг зохион байгуулахаар болоод байгаа юм. Тус аян 21 аймаг, есөн дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ерөнхий боловсролын 742 сургууль , дотуур байранд хэрэгжихээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-с хоёроос доош хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл хүсчээ

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр сонгууль өгөх үеэрээ хэвлэл мэдээллийнхэнд Хятад улсаас авах болсон зээлийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр саяхан БНХАУ-д айлчлаад ирсэн. 60 хоногийн дараа манай улс 580 сая ам.долларын зээлийг эргэн төлөх ёстой. Энэхүү их мөнгийг төлөхийн тулд зайлшгүй зээл авах ёстой болж байна. Хоёр жилийн өмнө буюу 2014 онд Хятад улс манай Засгийн газарт нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл олгохоор амласан. Тиймээс УИХ-ын дарга энэ удаагийн айлчлалаараа 2-оос доош хувийн хүүтэй, 20-оос дээж жилийн хугацаатай зээл авах хүсэлтээ тавиад иржээ. Хятадын талаас энэ талаар судалж, тодорхой хариу өгөхөө мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр “Засгийн газар ямар хэмжээгээр, ямар зориулалтаар зээл авахаа УИХ-д танилцуулж шийднэ. Ямар нэг улс төрийн зорилгоор нэгнийгээ хардаж өмнөхөө мартчихаад, улс орныг өр зээлэнд орууллаа гэж байдлаар гүтгэж, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл хийх нь зохимжгүй”хэмээн нэмж хэллээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол анимейшн дэлхийн экспертүүдийн ярианы сэдэв болж байна

Монголчуудын хийсэн анимэйшн хүүхэлдэйн киноны тухай маш сонирхолтой мэдээлэл дэлхий дахинд цацагдаж байна.

Тус мэдээлэлд, Монголчууд сүүлийн хэд хоногт анимэйшний ертөнцөд дэлхийн стандарт, форматад бүрэн нийцсэн анимэйшн бүтээж шинээр гаргахаар болж буй нь дэлхийн томоохон экспертүүдийн ярианы сэдэв болсоор байгаа аж. Уг анимэйшний тухай товчхон мэдээллэхэд Чингис хааны түүхэн амьдралаас сэдэвлэжээ. Уг анимэйшний зохиолыг дэлхийд нэрд гараагүй монгол зохиолч бичиж, найруулан хийснээрээ сонирхол татаж байна гэж дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллэж байна.

Энэ анимэйшн нь 2016 оны сүүлээр монголд нээлтээ хийх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Маргаашаас УИХ-ын чуулганы үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Орон нутгийн сонгууль болж буйтай холбогдуулан УИХ-ын намрын ээлжит чуулганыг түр завсарлуулсан.Тэгвэл маргаашнаас чуулганы хуралдаан хэвийн үргэлжлэх юм байна. УИХ дахь хоёр намын бүлэг энэ оны аравдугаар сарын 7-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг иргэдэд тайлбарлан таниулах, төсөлтэй холбоотой санал хүсэлтийг сонсох зорилготой чуулганыг аравдугаар сарын 11-18-ны хооронд завсарлуулсан. Гэхдээ одоогийн байдлаар хэлэлцэх асуудал тодорхойгүй байна.