Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 26 согтуу жолоочийг саатуулжээ

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр өчигдөр нийт 239 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 183 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2 бүртгэгдэж 4 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

Өчигдөр ИТХ-ын сонгуулийн өдөр байсан. Энэ өдөр согтууруулах ундааны зүйл зарж борлуулахыг хориглосон байсан. Тэгвэл эл өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 26 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал, СХД-ийн нутаг Хангайн 16-р гудамжны 23 тоот хашаанд зогсож байсан “H.Porter” маркийн авто машины тэвшин дээр 05 настай эрэгтэй Э нь тоглож байх үед уг авто машин хөдөлснөөс унаж дайрагдан гэмтсэн.

БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хороолын автобусны буудлын замд T.Prius маркийн авто машины жолооч П нь Эрдэм транс ХХK-ийн “H.Aero City” маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 29 настай эмэгтэй Х нарын 2 хүн гэмтжээ.

Categories
мэдээ нийгэм

Ээж нь хар тамхи оруулж ирж хүү нь борлуулж байгаад баригджээ

Энэ сарын 12-нд Замын-Үүд боомтоор хар тамхи нэвтрүүлсэн иргэдийг саатуулжээ. Тодруулбал, Эрээнээс орж ирсэн иргэн Б нь 70 гр нунтаг цагаан бодис авчирчээ. Түүнийг нь хүү Н нь А, Д нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дахь нэгэн цэнгээний газарт борлуулж байгаад тагнуул, цагдаагийнханд баригджээ.

Одоогоор ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд ээж, хүү хоёрыг найзуудтай нь хамт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр тэд ашиг олох зорилгоор дээрх хэмжээний мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болохыг тогтоосон гэнэ.

Сэжигтэн Н нь ШШГЕГ-ын харьяа Хонхор дахь Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангид хоригдож байхдаа мансууруулах бодис хууль бусаар олж авч, хэрэглээд баривчлагдсан хүмүүстэй танилцаж, тэднээс хар тамхи хилээр оруулж ирэн борлуулбал ашигтай гэсэн ойлголттой болсон аж. Улмаар ээжийгээ явуулж авчруулсан гэх мэдээлэл бий. ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн дангаараа энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцээд хүчрэхгүй байгаа. Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Буянт-Ухаа дахь Гаалийн газрынхан өнгөрсөн сарын 23-нд хамтарсан шалгалт явуулж, Бээжингээс “мөс” оруулан ирж байсан, Улаанбаатар хотын харьяат А, Д нарыг илрүүлэн шалгаж байна. Өдгөө А, Д нарын бүлэг, Б, Н, А, Д нарыг Эрүүгийн хуулийн 188.2, 192.2-т зааснаар сэжигтэн, яллагдагчаар тооцоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч айлын гэр мөргөж хүний аминд хүрчээ

Өчигдөр орон нутагт ноцтой осол хоёр гарчээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газрын шороон замд “Sinotruk ZZ3257” маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодон гэр, цайны газар мөргөж гэрт унтаж байсан 46 настай эмэгтэй Ц-ийн амь насыг хохироож хэргийн газрыг орхиж явсан байна.

Мөн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд шороон замд улсын дугааргүй “Mустанг-200” маркийн Э жолоочтой мотоциклиос зорчигч 26 настай эрэгтэй С нь үсэрч амиа алдсан хэргийг шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймагт газар хөдөлжээ

Завхан аймгийн Идэр сумын нутагт энэ сарын 17-нд газар хөдөлжээ. Тодруулбал, Идэр сумын төвөөс зүүн урд зүгт 37 км зайд, тухайн өдрийн 03:10 цагт 4.1 магнитудын хүчтэй чичирхийлжээ. Харин газар хөдлөлт иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Цахим халдлагаас сэрэмжлээрэй

Сүүлийн үед фэйсбүүкээр хуурамч хаяг нээн, гадаад, дотоодын иргэдийг залилан мэхэлдэг, эд зүйлийг нь дээрэмддэг хэрэг ихэсч байна.

ЭЦГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Баянзүрх дүүргийн иргэн 23 настай А, 28 настай С, Сүхбаатар дүүрэгт оршин суух М нарыг бусдыг залилан мэхэлсэн, айлган сүрдүүлж, дээрэмдсэн хэрэгт сэжиглэн шалгаж байна.

Тэд фэйсбүүкийн хуурамч хаягаар дамжуулан хүмүүсийг хуурч мэхлэн, уулзахаар болзжээ. Уулзмагцаа гар утас, мөнгийг нь дээрэмдээд зогсохгүй, оршуулгын газарт аваачин хувцсыг нь тайлж, ухсан нүхэнд хийн, аминд нь халдахаар айлган, их хэмжээний мөнгө авсан аж.

Мөн Хан-Уул дүүрэгт оршин суух 20 настай Б бусдын фэйсбүүкийн нууц үгийг олж аван, 20 иргэнийг 12 удаа залилан мэхэлж, мөнгө авсан хэргийг илрүүлэн шалгаж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн хүү улс төр дэхь анхны алхмаа амжилттай хийлээ

Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ урьдчилсан дүнгээр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд ялалт байгуулсан гэх мэдээлэл байна. Түүний ялалтыг улс төрийн карерийнх нь анхны амжилттай алхам ч гэж хэлж болох юм. Одоо түүнд эх орныхоо төлөө ихийг хийж аавынхаа шийрийг хатаах л үлдлээ дээ. Ингээд түүний юу амласныг сонирхуулъя.

  • Гэр хорооллын гудамж, зам талбайг засч сайжруулах
  • Олон нийтийн гудамж талбайг гэрэлтүүлэх,
  • гэр хорооллыг барилгажуулах
    Хоггүй цэвэр орчныг бүрдүүлэх
  • Архидалттай тэмцэх, ажилгүйдлийг бууруулах
  • Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Өрхийн эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах
  • Ахмадуудынхаа чөлөөт цагийг өнгөрүүлэх төвийг байгуулах
  • Эмзэг бүлгийн иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах
  • Хороогоо аж ахуй зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх гэхчлэн цөөнгүй зүйлийг хийж, хэрэгжүүлэхэд анхаарна гэж сонгогчдод амласан аж.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн хүү хэлсэндээ хэр хүрэх эсэхийг нь сонгосон түмэн нь харах л үлдлээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

ОУВС-ын ажлын хэсэг өнөөдөр Монголд ирнэ

Олон Улсын Валютын сангийн ажлын хэсэг өнөөдөр Манай улсад айлчилна. Ажлын хэсгийн Техникийн багийн дүгнэлтийн дараа ОУВС-гаас Монгол Улсад “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх талаарх албан ёсны хариугаа өгөх юм.

Манай улсын хувьд тус хөтөлбөрийн хүрээнд 1-1.5 тэрбум ам.долларын зээл авахаар яригдаж байна. АНУ-ын Вашингтон хотноо Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад манай улсаас Сангийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгч албаны төлөөлөгчдийн хамт өнгөсөн долоо хоногт оролцсон юм. Уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн цэрэг татлагын товчооны хурал болно

Цэрэг татлага зурган илэрцүүдKempinski зочид буудалд:

08:30 цагт Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам болон “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл хамтран “Greening Business DNA” үндэсний хэмжээний форум зохион байгуулна.

Засгийн газрын 11-р байранд:

10:00 цагт ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

НЗДТГ-ын А танхимд:

10:00 цагт Нийслэлийн Цэрэг Татлагын Товчооны хурал болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд:

11:30 цагт Сонгуулийн талаар Иргэдийн Шударга Шүүх ТББ-аас мэдээлэл хийнэ.

Шангрила моллд:

12:00 цагт Шинээр нээгдэж байгаа Багачуудын Музей сэтгүүлчдэд зориулан урьдчилсан танилцуулах өдөрлөг зохион байгуулна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн 79 хороонд ням гарагт нэмэлт санал хураалт явуулна

Нийслэлийн сонгуулийн хорооноос дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирц болон дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч саналаа өгсөн байна.

Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Энэ дагуу нийслэлийн 152 хорооны 73 дээр нь сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн буюу ирц хүрсэн бол 79 хороо ирц хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр хороод дээр нэмэлт санал хураалт явагдахаар болж байгааг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд мэдэгдлээ.

Нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 23-ны Ням гарагт явуулахаар боллоо. Ингэхдээ саналаа өгсөн иргэд дахин өгөхгүй. Харин санал өгөөгүй иргэд саналаа өгч, саналын дүнг өмнөх ирцэн дээр нэмж тооцох юм.

Нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт сонгогчдын 50-аас дээш хувь нь санал өгч, сонгууль хүчин төгөлдөр болсон байна. Дээрх 2 дүүрэгт МАН ялалт байгуулжээ. Үүнээс гадна нийслэлийн хэмжээний 398 санал авах байрны 49-д нь техникийн тооллого явуулахаар боллоо гэж Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

Дүүрэг Санал авах байрны тоо Нийт сонгогчдын тоо Санал өгсөн сонгогчид
Тоо Хувь
Багануур 9 18708 9789 52.3252085
Багахангай 2 2837 2021 71.2372224
Баянгол 60 129331 65326 50.5107051
Баянзүрх 89 206437 93587 45.334412
Налайх 12 23015 14055 61.0688681
Сонгинохайрхан 90 190029 86947 45.7545954
Сүхбаатар 43 87300 44424 50.8865979
Хан-Уул 46 99424 51160 51.4563888
Чингэлтэй 47 103371 45903 44.4060713
Нийт 398 860452 413212 48.0226672
НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВАГДАХ ТОЙРОГ, ХЭСГИЙН ДҮН МЭДЭЭ
Дүүрэг Нийт тойргийн тоо Үүнээс ирц хүрсэн Ирц хүрээгүй Ирц хүрээгүй тойргийн дугаар Нэмэлт санал хураалт явуулах САБ-ны тоо
1 Сүхбаатар 20 15 5 1, 3, 9, 10, 11 9
2 Хан-Уул 16 11 5 2, 3, 4, 11, 15 14
3 Баянгол 23 15 8 1, 3-7, 10, 20 17
4 Баянзүрх 28 4 24 2-5, 7-12, 14, 16-22 71
5 Чингэлтэй 19 4 15 4,5, 7-19 39
6 Сонгинохайрхан 32 11 21 1-5, 7, 9, 11, 13, 17-19, 21-26, 28, 29, 31 61
7 Багануур 5 4 1 5 2
8 Налайх 7 7 0
9 Багахангай 2 2 0
Нийт дүн 152 73 79 213

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэнддоогийн “Иргэнээсээ ухаантай үнэмлэх” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Ингээд Өдрийн сонины пүрэв гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.

Тухайлбал, нэгдүгээр нүүрнээс сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн талаарх мэдээллийг хүлээн авч уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын дарга М.Энхболдын БНХАУ-д айлчласан тухай мэдээллийг сонирхон уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Б.Цэнддоогийн “Иргэнээсээ ухаантай үнэмлэх” гэсэн нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн тавдугаар нүүрнээс МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнбат Япон улсад хийсэн ажлын айлчлалын талаарх сурвалжлагыг хүлээн авч уншаарай.

Баримт үйл явдлын зургаадугаар нүүрнээс Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Гандандамчойлин хийдээс түүхийн үнэт өв болсон бурхад хулгайд алдагдсан хэрэг гарсан. Энэ хэрэгт шалгагдаж байсан этгээдийг баривчилсан талаарх сурвалжлагыг сонирхон хараарай

Манай сонины 11 дүгээр нүүрний “Багш” буланд Нийслэлийн Баянгол дүүргийн Сэтгэмж цогцолбор сургуулийн монгол хэл уран зохиолын багш, Боловсролын тэргүүний ажилтан С.Батхандтай ярилцлаа. Хүлээн авч уншаарай.

Өдрийн сонины 13 дугаар нүүрний “Урлаг соёл” буланд Улсын драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуутай сүүлийн үеийн уран бүтээлийнхэн талаарх сонирхолтой ярилцлагыг хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ