Categories
мэдээ улс-төр

Төрийн мөнгөний бодлогын талаар хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын
талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн
хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

Төсөлтэй холбогдуулж гишүүд Монголбанкны Ерөнхийлөгч
Н.Баяртсайханаас асуулт тодруулга авч байна. Тэрээр ипотекийн зээлийг
үргэлжлүүлэх эсэх тухай гишүүдийн асуултад “Орон сууцны ипотекийн зээлийн
хөтөлбөрийг дэмжиж байна. Үргэлжлүүлэн олгоно. Энэ зээл 5 болон 8 хувь гэсэн
хоёр хувилбараар явж ирсэн. Монголбанк 5 хувийн зээлд хамрагдах хүсэлт гаргасан
1948 хүний иргэний зээлийг ханган биелүүлээд байна. Одоо 8 хувийн ипотекийн зээл дээр асуудал үүсээд
байна. Хууль эрх зүйн орчин одоогоор тодорхойгүй
. Өөрөөр хэлбэл,
өмнөх ипотекийн зээл нь үнэ тогтворжуулах хөтөлбөр дотор дэд хөтөлбөр болж
хэрэгжиж байсан. Гэтэл үнэ тогтворжуулах хөтөлбөр нь 2016 онд зогссон”
хэмээлээ.

Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн тус хөтөлбөрийг үргэлжлүүлэх
боломжийг судалж байгаа гэсэн тайлбар өгсөн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн осолд 0-14 насны хүүхэд хамгийн их өртөж байна

Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн осол, хэргийн улмаас 45 хүүхдийн амь нас хохирч, 959 хүүхэд хүнд, хөнгөн гэмтжээ.

Нийслэлийн хэмжээнд гурван хүүхдийн амь нас хохирч, 785 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн. Нийслэлд зам тээврийн ослын улмаас гэмтэж, бэртсэн хүүхдүүдийг насны байдлаар нь үзвэл 0-14 насны хүүхдүүд хамгийн их буюу 85,7%-ийг эзлэж байна.

Хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоон мэдээллээс үзэхэд нийслэлд явган зорчигч хэлбэрээр, Орон нутгийн замд тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй, хэнэггүй байдал, буруу дадал зуршил, бага насны хүүхэддээ тавих хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэдэг зэргээс шалтгаалдаг байна.

Иймд эцэг эх, жолооч та бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хараа хяналтаа сайжрууулж, замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох мэдлэг, дадлыг тогтмол хэвшүүлэхийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Харааны бэрхшээлтэй хүүхдүүд үзэсгэлэн гаргана

Монголын уран зургийн галерей, Швейцарийн хөгжлийн агентлаг, харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургууль, Клей арт керамик арт студийн хамтран хэрэгжүүлсэн “Аниргүйн мэдрэмж” тэмтрэхүйн төслийн үзэсгэлэнгийн нээлт маргааш буюу энэ сарын 21-ний 15 цагт Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэх гэж байна.

Төслийн зорилго нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд керамик урлалын сургалтыг явуулснаар сургалтад хамрагдсан 20 хүүхдэд урлагийн боловсрол олгох, цаашлаад нарийн мэргэжлийн уран бүтээлч болох, бусдад урлагийн бүтээл туурвих чадвартай, хүсэл сонирхолтой гэдгээ харуулах зорилготой аж. Дээрх төсөлд хамрагдсан 20 хүүхдийн нийт 122 ширхэг керамик гар урлалын бүтээлийг үзэсгэлэнд тавих бөгөөд үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн цэц маргааш хуралдана

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад заасан хувийн аж ахуй эрхлэх эрхийг хязгаарласан гэх мэдээлэл ирүүлсний дагуу Цэцэд маргаан үүсгэсэн байна.

Уг маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан маргааш 9.30 цагаас Цэцийн ордонд нээлттэй болно хэмээн Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шатаж амиа алдсан хүүгийн хэрэг прокурорт шилжлээ

галын машин Багануур дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух иргэн Б-гийн гэр есдүгээр сарын 30-ны өдөр шатаж, есөн настай хүү Ү гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.

Одоогийн байдлаар хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, Цагдаагийн хошууч Г.Цэрэнжамц мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дахин ба нэмэлт гэсэн хоёр сонгууль явагдана

Сонгуулийн ерөнхий хорооноос 15 цагт мэдээлэл хийлээ. Энэ удаагийн сонгуульд нэмэлт ба дахин гэсэн хоёр хэлбэрээр явагдах аж. Учир нь энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн санал тэнцэх тохиолдол гарчээ. 19 аймгийн 117 нэр дэвшигчдийн санал тэнцсэн байна. Тиймээс дахин санал хураалт явагдах ёстой болжээ. Энэ нь 10 дугаар сарын 29-д болно. Энэ санал хураалтад босго гэж байхгүй. Ирсэн хүмүүсийн тоогоор цөөхөн ч хамаагүй дүнг гаргах гэнэ. Үүнд урьд нь өгсөн хүмүүс ч саналаа өгч болох гэнэ. Аймаг сум хэсэгт хүрч ажиллах ёстой учир ийм урт хугацааг өгчээ. Харин нийслэлийн хувьд санал тэнцсэн нэр дэвшигч гараагүй учир дахин санал хураалт явагдахгүй юм байна.

Харин 10 дугаар сарын 23-ны бүтэн сайнд ирц нь хүрээгүй тойрог, хэсгүүдэд нэмэлт сонгууль явагдах аж. Нэмэлт сонгуульд өмнө нь саналаа өгсөн хүмүүс оролцохгүй. Нийслэлийн хэмжээнд долоон тойрогт нэмэлт сонгууль явагдах бол нийт 1765 хэсгийн 135-д нь нэмэлт сонгууль явагдах юм байна. 2012 онд 9 дүүргийн зургаан дүүрэгт ирц хүрээгүйн улмаас нэмэлт сонгууль явагдаж байжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Үнэ төлбөргүй хууль эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг болно

Нийслэлийн 377 жилийн ойн
баярыг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын
Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө,
туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр иргэн, хуулийн
этгээдэд хуулийн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо
хамгаалахад нь туслах, хуульзүйн ач холбогдол бүхий баримт бичгийг
боловсруулахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, хуулийн асуудлаар амаар болон
бичгээр зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм. Өдөрлөг нийслэлийн
үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон дахь салбаруудад 2016
оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10:00-19:00 цагт болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дээрмийн хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүдээс нэгийг нь бариагүй байна

Энэ оны аравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд онц ноцтой зэвсэгт дээрмийн хэрэг гарсан. Хэрэгт нийт долоон иргэнийг сэжиглэн шалгаж, голлох үүрэгтэй оролцсон гэх дөрвөн этгээдийг цагдан хорих арга хэмжээ авсан юм. Харин оргон зайлсан гурван этгээдийг эрэн хайх ажиллагаа явуулсны үр дүнд нэг этгээдийг нь баривчлаад байсан бол дахин нэгийг нь өчигдөр буюу аравдугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.

Хэрэгтэн Б-г Эрүүгийн хуулийн 147.3-т зааснаар гэмт хэрэг үйлдэн оргон зайлсан гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар хоёр этгээдийг дайчлан баривчилсан байгаа юм. Харин үлдсэн хэрэгтэнг орон даяар эрэн хайх ажиллагаа цааш үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Долларын ханш 2238 төгрөг хүрлээ

Image result for Долларын ханш 2238 төгрөг хүрлээ

Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2319 төгрөг 19 мөнгөтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2230 төгрөгөөр авч, 2234 төгрөгөөр арилжиж байна. Түүнчлэн арилжааны банкууд нэг ам.долларыг 2232-2238 төгрөгөөр арилжиж байгаа ба цаашид дээрх ханш өсөх хандлагатай байгааг эдийн засагчдын зүгээс хэлж байна. Манай улсын бусад голлох валютуудын нэг евро 2585 төгрөгтэй тэнцэж байгаа бол БНХАУ-ын юань 346 төгрөгийн ханштай байна.

Categories
мэдээ нийгэм

СЕХ мэдээлэл хийх гэж байна

Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль өчигдөр улс орон даяар явагдсан. Одоогоор Сонгуулийн ерөнхий хороо санал хураалттай холбоотой мэдээллийг нягтлах, баталгаажуулах ажил хийж байгаа юм. СЕХ-ноос сонгуулийн санал хураалтын ирцийн нэгтгэсэн мэдээг 15:00 цагаас өгөх юм байна. Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд нийт сонгогчдын 54.8 хувь нь оролцож саналаа өгчээ. Орон нутгийн хэмжээнд 62.7 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 45.2 хувьтай байна гэсэн дүн мэдээлэл гарсан байна.