Categories
мэдээ нийгэм

“Нөхөн үржихүйн боловсрол дөнгөж дундад зууны үедээ л явж байхад юун хувьсгал” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн
дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл,
сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрт “Гемодиализын аппаратанд ордог иргэдэд зориулсан сургалт
“Улаанбаатар мед” эмнэлэгт өнөөдөр эхэлнэ” нийтлэл хэвлэгджээ.

Мөн “Гоо зүйн дээд шагнал”-ын эзнээр хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр
тодорчээ нийтлэл багтсан байна.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт сэтгүүлч Д.Гансаруулын “Нөхөн
үржихүйн боловсрол дөнгөж дундад зууны үедээ л явж байхад юун хувьсгал”
сонирхолтой нийтлэл хэвлэгдлээ.

“Дэлхийн хүн” булангаас та Нобелийн хоёр удаагийн шагналтан Мария
Кюригийн тухай сонирхолтой түүхийг уншаарай.

Уламжлалт “Нэг ангийнхан” буланд “Томчуул” нь тулхтай, “багачуул” нь
элдэвтэй нэг ангийнхан нийтлэл оржээ. Энэ удаад Баян-Өлгий аймгийн төвийн арван
жилийн дунд сургуулийг 1971 онд төгссөн 10-ын “А” ангийнханы 45 жилийн дараах
бие биенээ дурссан амтат ярианууд орсон байна.

Уламжлалт “Өд бэх” буланд МУСГЗ, сэтгүүлч, яруу найрагч Дашболхойн
Дамбадаржаагийн “Дэлхий догдлуулсан долдугаар сар” бодол эрэгцүүлэл
нийтлэгджээ.

Эдгээр
болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы бямба
гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай
сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж
авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах
боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын
үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын
үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх
сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн
сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той
холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба
захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим
хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй
мэдээллийг лавлаарай.

Categories
мэдээ улс-төр

Дипломатын албаны тухай хуулийн төслийг эргүүлэн татлаа

Дипломат албаны тухай хуулийн төслийг эргүүлэн татаж байгааг УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдлээ. Засгийн газар дээрх хуулийн төслийг эргүүлэн татаж байгаагаа мэдэгджээ.

Уг хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулж, 2016 оны хоёрдугаар сард УИХ-д өргөн барьж байсан аж.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай түүнтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэн, гишүүдийн 70.2 хувийн саналаар дэмжин, холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүдийн тэн хагас нь банкинд өртэй гэж мэдүүлжээ

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг хуулийн хугацаандаа гаргаж, олон нийтэд мэдээллээ. Тэдний тэн хагас нь арилжааны банкинд өртэй байна. Жишээ нь: УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өртэй гишүүдийг тэргүүлжээ. Тэрээр “МСS” группт 18 тэрбум төгрөгийн өртэй аж. Түүнчлэн тэрээр 299 сая 581 төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлжээ.

Дараагаар нь Б.Батзориг гишүүн орж байна. Тэрээр ХХБ-д нэг тэрбум 865 сая төгрөгийн өртэй юм байна. УИХ-ын эмэгтэй гишүүдээс М.Оюунчимэг “Хас” банкинд 382 сая төгрөгийн өртэй гэнэ. Тэрээр жилдээ 14 сая 558 төгрөгийн орлоготой. Хувьдаа хоёр орон сууцтай гэж мэдүүлжээ. Мөн Б.Саранчимэг гишүүн Капитал банкинд 369 сая 600 мянган төгрөгийн өртэй бөгөөд жилийн орлого нь 70 сая гэнэ. Гишүүдийг зах зухаас нь танилцуулахад л ийм байна. Та энэхүү мэдээллийг АТГ-ын сайтнаас дэлгэрүүлэн харж болох юм.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Япон улс гадаадын дадлагажигч ажилчдад хаалгаа нээлээ

Өнөөдөр буюу Баасан гарагт Японы парламент гадаадын дадлагажигч ажилчдыг асаргаа үйлчилгээний салбарт олноор нэвтрүүлэх хуулийг баталлаа.

Ингэхдээ хоёр хэсэг хуулийг баталсан бөгөөд нэг нь гадаадын ажилчдад зохих сургалт, дадлага олгоход зориулсан хууль, нөгөө нь тэднийг Японд нэвтрүүлэхэд чиглэсэн цагаачлалын хуулийн нэмэлт өөрчлөлт юм.

Хүн ам нь эрчимтэй хөгширч байгаа Япон улсад 2025 он гэхэд 380,000 асаргааны ажилчин шаардагдах төлөвтэй байгаа нь энэ хуулийг батлах үндэслэл болжээ.

Одоогоор Япон улс зөвхөн Индонези, Филиппин, Вьетнамаас эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хязгаарлагдмал тооны асрагч ажилчин авдаг нь хангалттай биш байдаг аж. Сүүлд Монгол, Вьетнам улсууд Японы засгийн газрыг дадлагажигч ажилчин авах хэмжээгээ нэмэгдүүлэхийг хүсэх болсон байна.

Хэлэлцүүлгийн үеэр хууль тогтоогчид гадаадын ажилчид авснаар хэлний бэрхшээлээс болж үйлчилгээний чанар муудахаас болгоомжилж байгаагаа илэрхийлж байсан гэнэ. Мөн гадаадын ажилчдын эрхийг хамгаалах баталгаа бага байгаад санаа зовж байжээ.

2014 онд гадаадаас дадлагажигч ажилчин авсан 4,000 орчим байгууллагын 70 хувь нь ажлын цаг болон хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчилтэй байсныг хөдөлмөрийн яам илрүүлж байсан гэнэ.

Энэ оны эхний хагасын байдлаар Японд 210,000 гадаадын ажилчин байгаа нь өмнөх үеэс өссөн дүн юм байна.

Эх сурвалж: Nikkei

Categories
мэдээ нийгэм

“Ноос ноолуур, хэвлэл, арьс ширэн бүтээгдэхүүн-2016” үзэсгэлэн болж байна

Ноос ноолуур, хэвлэл, арьс ширэн бүтээгдэхүүн-2016” үзэсгэлэн зурган илэрцүүдҮндэсний үйлдвэрлэгчдийн “Ноос ноолуур, хэвлэл, арьс ширэн бүтээгдэхүүн-2016” үзэсгэлэн Мишээл экспо төвд гарч байна. Энэхүү үзэсгэлэнд ноос ноолууран бүтээгдэхүүн, нэхий дээл, үслэг эдлэл, савхин хувцас, гутал цүнх, ном, сэтгүүл хэвлэл, бэлэг дурсгал, жижиг хэрэглэлийн төрөлжсөн бүтээгдэхүүний худалдаа ийнхүү эхлэж, 2016 оны 10-р сарын 20- ноос 24-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатар алтын төлөө тулалдана

Боксын олон улсын “Чингис хаан-Улаанбаатарын цом” тэмцээн гурав дахь өдрөө Спортын төв ордонд үргэлжилж байна.

Тэмцээний 60 кг-ийн мөнгөн медалийн төлөөх тулаанд “Риого 2016” олимпийн наадамд өрсөлдсөн ОУХМ Э.Цэндбаатар, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мишээлт нар учраа таарсан. Энэхүү тулаанд ОУХМ Э.Цэндбаатар яллаа.

Тэрбээр алтан медалийн төлөө ОУХМ О.Батхүүтэй тулалдана.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх комиссыг Ц.Нямдорж ахална

Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо. Энэ түүхэн үйл явдалтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдын захирамж гарч, Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх комиссыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоор ахлуулан байгуулсан билээ.

Мөн УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн захирамжаар ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Ойн арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг батлаад байна.

Ажлын хэсгийг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн ахлах юм.

Ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөнд Үндсэн хуулийн өвийн тухай хуулийн төсөл боловсруулж батлуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Ардын Их Хурлаас 1990-1992 онд батлан гаргасан хууль, тогтоомжийн эмхэтгэл гаргах, “БНМАУ-ын АИХ ба Үндсэн хууль 1990-1992” гэрэл зургийн цомог хэвлүүлэх, Үндсэн хууль хэлэлцсэн АИХ-ын чуулганы 63 өдрийн хуралдааны баримтыг цахимжуулж, DVD-д буулгах, Төрийн түүхийн музейд үзэсгэлэн гаргах, Үндсэн хуулийн үзэл баримтлал, ач холбогдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, дунд сургуулиудад хичээл заах зэрэг арга хэмжээ багтжээ.

Үндсэн хуулийн ойн хүрээнд УИХ-ын даргын ивээл дор улс орон даяар шатрын тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Эл тэмцээн сум, дүүргийн түвшинд арваннэгдүгээр сарын эхээр болох тул Ажлын хэсгээс тэмцээний удирдамжийг орон нутагт хүргүүлж эхлээд байна. Улмаар аймгийн аварга, улсын аварга шалгаруулах тэмцээн болж, ойн баярын үеэр дүнгээ гаргадаг юм.

Categories
мэдээ нийгэм

Эрэн сурвалжлагдаж байсан гурав дахь этгээдийг баривчиллаа

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нэгэн байр руу буу хутгаар зэвсэглэсэн долоон этгээд дайрч, тэнд байсан 10 залууг гэмтээсэн хэрэг энэ сарын 10-ны шөнө гарсан билээ. Гэмт этгээдүүдийн дөрвийг нь тэр даруй баривчилсан бөгөөд гурвыг нь эрэн сурвалжилж байв.

Харин хэргийн газраас оргон зайлаадхоёр этгээдийг өнгөрсөн өдрүүдэд цагдаа нар баривчилсан билээ. Тухайлбал, сэжигтэн Галбадрахыг Орхон аймгийн болон дэвсгэрээс, сэжигтэн Билэгбаатарыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.3-т заасан гэмт хэргийг үйлдэн, оргон зайлсан үндэслэлээр эрэн сурвалжилж байсан юм. Тэгвэл гурав дахь этгээдийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс сатуулан, баривчилжээ.

Ийнхүү сэжигтэн этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож, мөрдөн байцалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

Categories
мэдээ спорт

Х.Амартүвшин Азийн аваргын төлөө өнөөдөр тулалдана

Японы тулааны урлагийн “Ганрюүжима” холбооноос зохион байгуулж буй Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Токио хотод эхэллээ.

Шилдэг найман тамирчин өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж Х.Амартүвшин тулалдаж байна.Тэрээр жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө хүрэл, самбо бөхийн улсын аварга, гардын тулааны Армийн аваргын мөнгө, Азийн цомын АШТ-ий хошой хүрэл, “MGL-1” тулааны улсын аваргаас алтан медаль авсан амжилттай.

Х.Амартүвшин эхний тойрогт ОХУ-ын И.Перминтэй тоглоно.

Categories
гадаад мэдээ

Хятадын телевиз авлигаар олсон 31 сая доллараа нууж байсан этгээдийн гэрийг үзүүллээ

Хятадын Үндэсний Хөгжил, Шинэчлэлийн хорооны нүүрсний салбарын дэд захирал байсан Вэй Пэнюаний гэрээс 2.3 тонн бэлэн мөнгийг хураажээ. Тэрээр 2000-2014 онд нүүрсний уурхайн төслүүдийг үнэлэхдээ их хэмжээний авлигал авч, тоног төхөөрөмж хууль бусаар компаниудад зардаг байсан байна. Тэрээр ажилдаа ирэхдээ эвхдэг дугуй унаж ирдэг даруухан нэгэн байжээ. Гэвч үнэндээ Вэй нь цоо шинэ Ауди хөлөглөж ирээд ажлын ойролцоо зогсоолд байрлуулж, машиныхаа ачаанд хийсэн дугуйг гаргаж унан ажил руугаа ирдэг байсныг камерын бичлэгээс илрүүлсэн байна.

Түүний гэрээс 210 сая юань буюу 31 сая доллартай тэнцэх бэлэн мөнгийг хураажээ. Энэ их мөнгийг тоолохын тулд банкны ажилчин 14 цаг зарцуулсан бөгөөд таван тоолох мшин ашигласан гэнэ. Энэ үеэр нэг машин нь хэт ачааллаа даахгүй эвдэрсэн байна.

http://v.163.com/paike/VC2LLLL34/VC2TA6ACG.html

CG.htmlh

О.ӨНӨР