Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн зам гулгаатай байна

Image result for Дархан-Сүхбаатар чиглэлийн зам халтиргаатай байнаДархан-Сүхбаатар
чиглэлийн замын гадаргуу мөстсөн, гулгаа их байгааг албаныхан сануулж байна. Тиймээс
осол аваар гарч болзошгүй нөхцөл үүссэн тул Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчих
иргэд, жолооч, тээвэрчид анхаарал болгоомжтой зорчиж, аюулгүй байдлыг хангаж
явахыг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өчигдөрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Хууль санаачлагч илтгэлдээ, УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолд “Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байхаар Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлснийг дурдлаа. Түүнчлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж заасан. Эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа хэдий ч ахмад настны орлогын баталгааг сайжруулах зорилгоор 70 ба түүнээс дээш настай буурлуудад жилдээ хоёр удаа 100-300 мянган төгрөг олгохоор тооцсон. Тухайлбал, 70-79 настай ахмадуудад 100 мянга, 80-89 настанд 200 мянга, 90-100 настнуудад 300 мянган төгрөг олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан гэлээ.

Хүний хөгжил сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох юм. Иймд хүүхдийн мөнгийг улсын төсвөөс нийгмийн халамжийн сангаар дамжуулан олгох, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэх талаар Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүүхдийн мөнгөний талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус боловсруулжээ.

Мөн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн харилцааг төсвийн хүндрэлтэй холбогдуулан 2019 оны төсвийн жил хүртэл хэрэгжилтийг нь хойшлуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих хөнгөлөлт, тусгай хэрэгцээт ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн үдийн цай хөтөлбөрийг холбогдох шатны төсвөөс санхүүжүүлэхтэй холбоотой харилцаа, Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”-г шинээр байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх, Соёл урлагийг дэмжих санг шинэчлэн зохион байгуулж, зохицуулахаар холбогдох хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байв.

УИХ-ын гишүүд хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Н.Учрал, Д.Эрдэнэбат, Л.Болд, М.Оюунчимэг нарын гишүүд насны хишиг, хүүхдийн мөнгийг бүгдэд нь олгох хэрэгтэй. 2017 оны төсвийн төсөлд тэвчиж, шилжүүлж болох зарлагууд байна. Үүнийг хэлэлцүүлгийн явцад засч, ахмад настан, хүүхдийн мөнгийг ялгалгүй, шаардлагатай хөрөнгийг олох талаар судлах хэрэгтэй гэж байв. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон ажлын хэсгийнхэн насны хишиг, хүүхдийн мөнгөнд босго зааж өгсөн нь эдийн засаг хямралтай, хүнд үед хөнжлийн хэрээр хөлөө жийх шаардлагатай байгааг ойлгохыг хүсч байлаа.

Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”, “Соёл урлагийг дэмжих сан” байгуулж гурван тэрбумын зарлага нэмэх бололтой. Ингэж хууль баталж, төсвийн зарлагыг нэмэх шаардлага байна уу гэдгийг тодруулахад, Сангийн сайд төсөв хүнд байгаа ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан олон амлалтуудыг эхнээс нь хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан гэлээ.

Ингээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Г.Мөнхцэцэг, С.Чинзориг, Б.Пүрэвдорж. Н.Учрал, Т.Аюурсайхан нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Эцэст нь төсвийн төслийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

МУГЖ Б.Сарантуяа “30 жил урлагт” тоглолтоо хийнэ

Image result for б.сарантуяа 30 жилУрлагийн тайзнаа 30 жил монголчуудтайгаа хамт байж, гайхалтай сайхан уран бүтээлээр бэлэг барьдаг МУГЖ, Зууны Манлай дуучин Б.Сарантуяа “30 жил урлагт” тоглолтоо хийх гэж байна.

Тоглолтонд дараах хамтлаг дуучид дуулна:

Image result for ХарангаХаранга хамтлаг

Image result for ДолгорАрдын жүжигчин А.Долгор

Image result for МУГЖ АриунааМУГЖ Т.Ариунаа

Image result for ХУрд \Хурд хамтлаг

Image result for НикитонНикитон хамтлаг

Image result for Титэм хамтлагТитэм хамтлаг

Image result for КамертонКамертон хамтлаг

Image result for хар сарнайХар сарнай хамтлаг

Image result for НаранДуучин Наран

Image result for Чинбаа

Image result for Fire хамтлагFire хамтлаг

Image result for лимонсЛимонс хамтлаг

Image result for ДэлгэрмөрөнТ. Дэлгэрмөрөн

Тоглолт энэ сарын 29-нд 17:00 цагт “Корпорэйт” зочид буудалд байрлах дэлхийн стандартад нийцсэн Convention Centre-ийн тайзнаа болно. Ийм ч учраас түүнд XX зууны манлай дуучин хэмээх алдрыг Монголын ард түмэн хайрласан билээ. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин цол 2016 онд хүртжээ.

МУГЖ Б.Сарантуяагийн уран бүтээлээс танилцуулъя:

Нэр Гарсан жил
Зүүдний говь 1993
Инээмтгий хүн 1994
Аргагүй амраг 1996
Миний дуу (хуурцаг) 1997
Эгэл сэтгэл 1998
Хайрын зөрлөг 2000
Тэгвэл хоёулаа (хүүхдийн дууны хуурцаг) 2001
Saraa De Mооn 2002
Би жаргалтай – double цомог 2003
Шинэ жилийн аялгуу 2004
Өнөөдөр ирсэн дурлал 2007
Төрсөн өдрийн аялгуу 2009
Хайрын бэлэг 2012
Сэтгэлийн 9 цацал 2012
Categories
мэдээ нийгэм

Сум, дүүргийн ИТХ-ийн сонгуулийн нэмэлт санал хураалт маргааш эхэлнэ

Image result for сонгуульОрон
нутгийн нэмэлт санал хураалт маргааш /2016.10.23/ эхэлнэ. Сум, дүүргийн
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг энэ сарын 19-ний
өдөр зохион байгуулсан. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр 1765 тойргийн
135 тойрог дээр нэмэлт санал хураалт явагдана. Аймагт 57 тойрогт, нийслэлд 78
тойрогт нэмэлт санал хураалт явуулснаар сонгуулийн нэгдсэн дүн гарна
гэсэн албан ёсоор мэдэгдсэн юм. Тиймээс Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн
хурлын нэмэлт санал хураалт энэ сарын 23, 29-нд явуулахаар товлосон
билээ.

Нэмэлт
санал хураалтыг 2082 хэсгийн 293 хэсэг дээр зохион байгуулах бөгөөд аймгуудад
80 хэсгийн хороод дээр, нийслэлд 283 хэсэг дээр явуулна.

Categories
гадаад мэдээ

Их хэмжээний хар тамхи илрүүлжээ

Image result for хар тамхи

Японы Иокохама боомтын гаалийн албаныхан 100 кг орчим кокаин илрүүлэн хураан авчээ. Өмнөд Америкийн нэгэн улсаас тээвэрлэн авчирсан чингэлэг дотор байсан уг хар тамхийг жижиг уутнуудад хуваан хийж, хүнсний бараа гэж гаалийн мэдүүлэгт бичсэн байв. Кокаин нь хар захын үнээр зургаан тэрбум иен буюу 58 сая ам.доллар болох аж. Японы түүхэнд хамгийн их хэмжээний хар тамхи илрүүлэн хураасан тохиолдол энэ оны зургадугаар сард Окинава арлын Наха хотын боомтод гарсан юм. Тухайн үед 600 кг орчим хар тамхийг хураан авсан бөгөөд энэ нь хар захын үнээр 387 сая ам.доллар болох юм. Энэ хэрэгт холбогдуулан Тайванийн зургаан иргэнийг баривчилжээ.

Categories
мэдээ нийгэм

Ардын Их Хурлаас 1990-1992 онд батлан гаргасан хууль, тогтоомжийн эмхэтгэл гаргана

Image result for Үндсэн хуулийн өв

Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо. Энэ түүхэн үйл явдалтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдын захирамж гарч, Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх комиссыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоор ахлуулан байгуулсан билээ.

Ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөнд Үндсэн хуулийн өвийн тухай хуулийн төсөл боловсруулж батлуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Ардын Их Хурлаас 1990-1992 онд батлан гаргасан хууль, тогтоомжийн эмхэтгэл гаргах, “БНМАУ-ын АИХ ба Үндсэн хууль 1990-1992” гэрэл зургийн цомог хэвлүүлэх, Үндсэн хууль хэлэлцсэн АИХ-ын чуулганы 63 өдрийн хуралдааны баримтыг цахимжуулж, DVD-д буулгах, Төрийн түүхийн музейд үзэсгэлэн гаргах, Үндсэн хуулийн үзэл баримтлал, ач холбогдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, дунд сургуулиудад хичээл заах зэрэг арга хэмжээ багтжээ.

Үндсэн хуулийн ойн хүрээнд УИХ-ын даргын ивээл дор улс орон даяар шатрын тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай.

Эл тэмцээн сум, дүүргийн түвшинд арваннэгдүгээр сарын эхээр болох тул Ажлын хэсгээс тэмцээний удирдамжийг орон нутагт хүргүүлж эхлээд байна. Улмаар аймгийн аварга, улсын аварга шалгаруулах тэмцээн болж, ойн баярын үеэр дүнгээ гаргадаг юм.

Categories
мэдээ улс-төр

Төрийн албан тушаалтнуудын ХОМ-ийг ил болголоо

Image result for Төрийн албан тушаалтнуудын ХОМ-ийг ил болголоо

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэгт заасны дагуу Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргах төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газрын цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтийг мэдээллээр хангах нөхцөлийг бүрдүүлдэг.

Дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан үндэслэлийн дагуу 243 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын олон нийтийн цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаас 2016 оны Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн сонгуулиар шинээр сонгогдсон, томилогдсон болон албан тушаал нь өөрчлөгдөн томилогдсон 149, тухайн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа 87, нийт 236 албан тушаалтны /2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 7 албан тушаалд томилгоо хийгдээгүй болно/ мэдүүлгийгhttp://www.xacxom.iaac.mn байршуулаад байна.

Төрийн өндөр болон бусад албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө, орлогын байдалтай ЭНД ДАРЖтанилцана уу.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 5 хэм дулаан

Image result for Улаанбаатарт 5 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

2016 оны 10 дугаар сарын 23-наас 10 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар, 25-нд зүүн аймгуудын нутаг болон баруун аймгуудын баруун хэсгээр хур тунадас, цас, 26-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-26-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 24-нд баруун болон төвийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос дахин пуужин хөөргөжээ

Image result for Пуужин

БНАСАУ өчигдөр дунд зайн тусгалтай пуужин хеөргөсөн байна. Энэ тухай БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Пхеньян энэ долоо Хоногт 4000 км-ын тусгалтай “Мусудан” пуужинг хоёр удаа туршсан ч амжилтгүй болсон. БНАСАУ энэ жилд нийтдээ найман удаа пуужин туршсан аж.

Categories
мэдээ нийгэм

Маргааш, нөгөөдөр архи согтууруулах ундаа худалдахгүй

Image result for архи согтууруулах ундаа худалдахгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай А/744 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжийн дагуу сонгуулийн нэмэлт санал хураалт болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо.

Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг идэвхтэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийг 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр амарна. Тус захирамжийн хүрээнд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтын өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй юм байна.