Categories
энтертаймент-ертөнц

Х.Цагаанбаатар Г. Отгонцэцэгийн багшид шүлэг зориулжээ

“Рио-2016” олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Галбадрахын Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс зодоглон хүрэл медаль хүртсэн билээ.Түүнийг олимпийн дэвжээнд Д.Энхбаатар багш дасгалжуулсан юм.

Саяхан Д.Энхбаатар дасгалжуулагчийн төрсөн өдөр тохиосон юм. Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар түүнд зориулж шүлэг зохиожээ.

Тэрээр:

“Хүний нутагт та хоёр минь
Хөлсөө дуслуулан хөдөлмөрлөнө
Хүрэн бор охиноо дасгалжуулан
Хүссэн оргилдоо заавал гараарай
Асгаруулан урсгасан хөлс чинь
Алдрын тавцанд хөтлөх болно
Мэлмэрүүлэн урсах нулимс
Миний монголын ард түмнийх байх болно
Од шүүрч нар шиг мандах
Отгонцэцэг охин дэргэд чинь байна
Амжилт ялалтын төлөө хамтдаа
Хамтын хүч амжилт” хэмээгээд төрсөн өдрийн мэнд хүргэжээ.

https://www.facebook.com/tsagaanbaatar.khashbaatar…


Categories
мэдээ нийгэм

6 секунд тутамд нэг хүн тархины харвалтад өртөж байна

“Тархины харвалтын эсрэг дэлхийн өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр тэмдэглэдэг. Тархины харвалт нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх гол шалтгаан болдог гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Харвалт нь дэлхий дээрх нас баралтын хоёрдугаарт эрэмбэлэгддэг, аюултайд тооцогддог өвчний нэг аж.

Жилд 17 сая хүн тархины харвалттай амьдардаг бөгөөд 6 секунт тутамд нэг хүн тархины харвалтанд өртдөг гэнэ.

Энэ талаар өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Манай улсын хувьд 2009 онд харвалт судлалын нийгэмлэг байгуулагджээ. Энэ тухай Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн, Улсын нэгдүгээр эмнэлгийн мэдрэлийн зөвлөх эмч Р.Амарбаясгалан хэлэхдээ “Энэ жил долоо дахь жилдээ эл өдрийг тэмдэглэж байгаа. Энэ жил “Тархины харвалт эмчлэгддэг, мэдлэг, арга, үйл ажиллагаа чухал” уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Одоогоор манайд улсын нэг болон гуравдугаар төв эмнэлэг эмнэлэгт Тархины харвалтын төв ажиллаж байна” гэлээ.

“Тархины харвалтын дэлхийн өдөр”-ийг угтан энэ сарын 27-ны өдөр нэг болон гуравдугаар эмнэлэг нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах аж. Энэ хүрээнд иргэд олон нийтэд харвалтын эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлахаас гадна эмч, мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, үнэ төлбөргүй үзлэг хийх аж.

Мөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, нийслэлийн түргэн тусламжийн эмч нарыг сургагч багшийн сургалтанд хамруулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Дашрамд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд:

  • Иргэд шинж тэмдгийг эрт тани, түргэн тусламж дуудах
  • Анхны арга хэмжээг зөв авах
  • Харвалтын төвд 3 цагийн дотор яаралтай хандах ёстой гэж зөвлөж байна.
Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны хэрэгт 4-5 хүнийг сэжигтнээр татжээ

Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Б.Бясман нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Улсын ерөнхий прокуророос үндсэн чиг үүргийн хүрээнд 2016 оны гуравдугаар улирлын байдлаар хийсэн ажлаа танилцуулсан юм.

Мөн энэ үеэр олны анхаарлын төвд байгаа гэмт хэргүүдийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэргийн талаар тодруулахад Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Б.Бясман “Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэрэг мөрдөн байцаалтад шалгагдаж байна. Одоогоор хэргийн улмаас хэдий хэр хэмжээний хохирол үүссэн асуудал тодорхой болоогүй. Хохиролтой холбоотой шинжээч томилж шаардлагатай ажиллагаануудыг хийж байна.

Удирдлагуудтай холбоотой хэрэгт нийт 4-6 хүнийг холбогдуулан сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байгаа.Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд гэвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Нанжидын Мөнхбатыг хорьсон. Түүнийг 2016 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сэжигтнээр тооцон таслан сэргийлэх арга хэмжээг авч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар хорьсон. Шалгалтын ажиллагаа эхлээд удаагүй байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө

СҮхбаатар танхим зурган илэрцүүд

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөөд байна. Уг хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотойгоор Засгийн газраас байгуулагдан ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн юм. Энэхүү асуудлаар МАН-ын бүлэг сэтгүүлчдэд мэдээлэл хийхгүй гэв. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагт зарлагдсан байгаа бөгөөд “Эрдэнэт”-ийн асуудлыг нээлттэй хэлэлцэх ажээ.

Categories
гадаад мэдээ

Хятадад барилга нурж 10 хүн нас баржээ

Хятадын Юлин хотод хүчтэй дэлбэрэлт болж барилга цуурч нурснаас болж 10 хүн нас барж, 150 хүн шархаджээ. Даваа гаригийн үдээс хойш эмнэлгийн ойролцоох орон сууцанд энэ явдал болжээ. Синхуа агентлагийн мэдээлснээр тухайн газар дээр 70 аврагчийг илгээсэн байна. Тэрхүү хоёр хуваагдсан байшинд амьд хүн байгаа гэдэгт оршин суугчид одоо болтол итгэсээр байгаа аж.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Сангийн яамыг шүүхэд өгнө гэв

Хүний эрхийн хууль М.Ичинноров болоод бусад хуульчид нэгдэн “Тогтвортой амжиргаа III төсөл”-ийн ажилтнуудыг хоморголон халсан асуудлаар Сангийн яамыг Захиргааны хэргийн шүүхэд өгөх болжээ. Тодруулбал, Сангийн яам, Дэлхийн банк болон Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран “Тогтортой амжиргаа III төсөл”-ийг 2015 оноос хэрэгжүүлж /2018 он хүртэл/ эхэлжээ. Энэхүү төслийн хүрээнд 21 аймагт Сум дэмжих баг байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба сум дэмжих багуудад нийт 105 иргэнийг зургаан сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээгээр ажилд авсан байна. Гэрээнд зургаан сарын хугацаа дууссаны дараа ажилтнуудын мэдлэг, чадварыг үнэлж, гэрээг нэг жилээр сунгана гэж заажээ. Гэвч өнгөрсөн сарын 28-нд Сангийн яамны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Нямаагийн албан тоотоор ажлаас нь чөлөөлсөн ажээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэн, цэргийн харилцааг бэхжүүлэхэд Улаанбаатар хот салбарын яамтай хамтарч ажиллана

Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Улаанбаатар хотын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон байна. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар 2016-2020 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт нийслэлийн тохижилт, бүтээн байгуулалтын ажилд Батлан хамгаалах яам дэмжлэг үзүүлэн ажиллахаар тусгасан байна. Нийслэл хотод хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн арга хэмжээнд Батлан хамгаалах салбарын алба хаагчдыг хамруулж, нийслэл, дүүргийн бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний барилга-инженерийн ангиуд, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг оролцуулах болон хуулийн хүрээнд гүйцэтгүүлэх талаар дэмжлэг үзүүлэх юм.

Зэвсэгт хүчнийг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд талууд хамтран ажиллана. Мөн Нийслэлийн хэмжээнд Батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай хүргэх, Зэвсэгт хүчний анги, байгууллагын үйл ажиллагааг нээлттэй сурталчлах зэрэг заалтууд санамж бичигт тусгагджээ. Нийслэлийн ногоон байгууламжийг хамгаалахад мөн талууд хамтарна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд цэргийн алба хаагчдыг ногоон бүсийн ойг хамгаалах, нөхөн сэргээх ажилд оролцуулахаас гадна хуурайшилт ихтэй улиралд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэдийг татан оролцуулна. Талууд санамж бичгийн хүрээнд тухайн жилд хийх ажлаа төлөвлөн, хэрэгжилтэд нь харилцан хяналт тавьж, оны эцэст дүгнэж байх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Батлан хамгаалах яам, нийслэл хотын хооронд уламжлалт хамтын ажиллагаа байдаг. Нийслэл хот бол Монгол улсын хүн амын тал хувь нь суурьшсан хот. Тэр утгаараа батлан хамгаалахын чиглэлээр иргэдийг сургаж, дадлагажуулах, цэргийн насны хүмүүсийн дайчилгаа сургалтын чиглэлээр хамтран ажилладаг. Энэ мэтчилэн ирэх 4 жилд хэрхэн хамтарч ажиллах талаар өнөөдөр гарын үсэг зурлаа. Онцгой байдал тохиолдсон үед болон тайван цагт талууд ямар үүрэг хүлээж ажиллах вэ гэдгийг тодорхой тусгаж өгсөн байгаа” гэлээ.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Өмнө ч бид нягт хамтын ажиллагаатай байсан. Өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурснаар энэ харилцаа илүү тодорхой болох ач холбогдолтой. Батлан хамгаалах салбарын багц хуулиуд батлагдсантай холбоотойгоор салбарын үйл ажиллагаа, цар хүрээ өргөжсөн. Энэ хэрээр батлан хамгаалах салбарын бодлого, ажиллагааг сурталчлах, иргэдтэйгээ хамтарч ажиллах шаардлага бий болж байна. Тиймээс салбарын яам нийслэлтэй хамтарч, өргөн цар хүрээтэй ажиллахаар төлөвлөж байна.” гэсэн юм.

Үүний дараа Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй болон албаны бусад хүмүүс Бүх цэргийн хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар хүргэдэг боллоо

Цагдаагийн байгууллагаас жолооны үнэмлэхээ солиулах, нөхөн авахаар захиалга өгсөн иргэдэд тухайн хүний ажиллаж, амьдарч буй газарт нь хаягаар нь хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Энэ үйлчилгээг ТҮЦ машин, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, ezasag.mn сайтаар дамжуулан авах боломжтой юм байна. Жолооны үнэмлэхийг хүндрэл бэрхшээлгүй, хурдан шуурхай олгохоор Дүнжингарав үйлчилгээний төвд байрлах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан цагдаагийн байгууллагаас жолооны үнэмлэх солих, нөхөн авах, лавлагаа гаргах, цахим шалгалт авах үйлчилгээг амралтын өдрүүдэд ч үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар 6143 иргэн энэ төрлийн үйлчилгээ үзүүлсэн гэлээ.

Categories
гадаад мэдээ

Хятад улс Байгаль нуурт 11 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ

Хятадын хэд хэдэн компани, бизнесмэн ОХУ-ын Байгаль нуур дахь аялал жуулчлалын төсөлд 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо хэмээн Оросын “Гранд Байкал” аялалын компанийн хэвлэлийн албанаас уламжлав. “Гранд Байкал” компани Хятадын хөрөнгө оруулалтын томоохон корпорацийн нэг “Чунзинсинь”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Хятадын талын олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын төсөл дэлхийн цэнгэг усны нөөцийн 40 хувийг дангаараа бүрдүүл­дэг үзэсгэлэнт Байгаль нуурыг дэлхийн хэмжээ­ний, орчин үеийн аялал жуулчлалын бүс болгох эхлэлийг тавьж байгааг Оросын компанийн захирал онцолсон юм.

Төслийн хүрээнд аялал жуулчлалд зориул­сан зочид буудал, барилга байгууламж, мөн эдгээрийг холбосон зам тээвэр, дэд бүтцийг бий болгох ажээ. Байгаль нуурыг зорих аялагч, жуулчдын урсгал эрс нэмэгдэх нь баталгаатай боллоо хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага дээрх төслийг сонирхож, дэмжиж буйгаа илэрхийлсэн аж. Байгаль нуурыг дэлхийн томоохон аялал жуулчлалын төв болгох төсөлд эдийн засаг-хөрөнгө оруулалтын таатай, давуу орчинг бүрдүүлж, зохих хөнгөлөлт эдлүү­лэх боломжийг тус байгууллага судалж байгаа юм. Хятадын аялал жуулчлалын холбоо нэг жилд Байгаль нуурт зочлох хятад жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавьж буйгаа өнгөрсөн тавдугаар сард зарласан билээ. Эрхүү мужийн Аялал жуулчлалын агентлагаас гаргасан мэдээллээр, 2015 онд 180 мянган гадаадын жуулчин Байгаль нуурт ирж амарчээ. Улс орноор авч үзвэл, Хятад 42.3 хувь, Герман 19.2, Монгол 11.9, Өмнөд Солонгос 6.6, Франц 5.1, АНУ 4.4 хувьтай байна. Харин Байгаль нуурт ирж амардаг орос иргэдийн тоо жилд нэг саяыг давдаг ажээ. ОХУ дахь аялал жуулчлалын хамгийн сайхан газрыг санал асуулгаар тодруулахад Калининград мужийн Куршкийн хошуу манлайлж, Байгаль нуур удаалж байв.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар шөнийн гудамжтай болно

Засгийн газраас нийслэлд 24 цаг
тасралтгүй үйл ажиллагаа явуулах “Шөнийн гудамж”-ны төслийг эхлүүлэхээр зэхээд
байна. Улаанбаатар хотын төв цэг болох Сеүлийн гудамжийг сонгожээ.
Манай орныг зорин ирсэн жуулчид шөнийн цагаар үйлчилгээ авах, амарч зугаацах,
алжаалаа тайлах, хоол унд зооглох боломж хязгаарлагдмал байдаг зэрэг нь
жуулчдын сэтгэл ханамжийн байдалд шууд нөлөөлдөг гэдгийг судалгаагаар нотлосон
байдаг. Аялал жуулчлал өндөр хөгжсөн Нью Йорк, Токио, Сеүл, Бээжин, Банкок,
Куала-Лампур зэрэг хотод худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд олноор
байдаг бөгөөд энд жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, худалдаа
үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг байна.