Categories
мэдээ улс-төр

Туул голын бохирдлыг бууруулах Ажлын хэсгийг А.Сүхбат ахлана

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2016.10.25/ хуралдаан 15 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд тус байнгын хорооны 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулах талаарх өргөдлүүдийг хэлэлцэх ажлын бүрэлдэхүүнд орох мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат Хүнсний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх өргөдлүүдийг хэлэлцэх ажлын бүрэлдэхүүнд орох хүсэлт тус тус гаргасныг Байнгын хорооны дарга дэмжиж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд сургуулийн өмнөх боловсролыг сайжруулах, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажиллагаа хийхээс гадна тухайн асуудлын хүрээнд газар дээр нь ажиллах асуудлыг төлөвлөгөөнд оруулах саналыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг нар гаргасан юм. Ийнхүү УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, санал хэлж дууссаны дараа Өргөдлийн байнгын хорооны 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө 90.9 хувийн саналаар батлагдав.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүдийн хариуцан ажиллах салбарын хуваарийг шинэчлэн батлах тухай тус байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй тул тус Байнгын хорооны Улсын Их Хурлын гишүүдийн хариуцан ажиллах салбарын хуваарь гишүүдийн 100 хувийн саналаар батлагдлаа.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх Бусад асуудлын хүрээнд Ажлын хэсэг байгуулах тухай байсан ба Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өчигдөр /2016.10.24/ зохион байгуулагдсан нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Туул голын бохирдлыг бууруулах Ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцсэн болохыг танилцуулсан юм. Тэрээр тус Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн А.Сүхбатыг томилох горимын санал гаргав. УИХ-ын гишүүд Ажлын хэсгийн ахлагчийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу Туул голын бохирдлыг бууруулах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэйг дурдаж байсан юм.

Ингээд Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн А.Сүхбатаар ахлуулахыг олонхийн саналаар батлав.

Categories
мэдээ улс-төр

АН-аас нэр дэвшин ялалт байгуулсан зургаан хүний нэрийг хууль бусаар хасчээ

дүүргийн Сонгуулийн хорооны дарга зурган илэрцүүдӨнгөрсөн ням гаригт болсон сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд Баянзүрх дүүргийн Ардчилсан нам олонх болж, 22 суудал авсан. Гэвч дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий хууль бусаар АН-аас нэр дэвшин ялалт байгуулсан зургаан хүний нэрийг жагсаалтаас хасах тухай тогтоолыг гаргасан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Сонгуулийн тухай хууль тогтоомжид зааснаар дээрх нэр дэвшигчдийн хууль бус үйл ажиллагаа явуулсныг тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага тогтоогоогүй байхад ийнхүү дур мэдэн тогтоол гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 159.3, 3.1.7, 116.1, 116.2, 117.1, 117.2 болон 118.1 дэх заалтуудыг ноцтой зөрчжээ.

Тодруулбал, дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзийгийн тогтоолд сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан болон хорооны бусад гишүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байгаа нь уг тогтоол хүчин төгөлдөр бус байгаа ажээ.

БЗД-ийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзийгийн тогтоол

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг: Бид “Эрдэнэт”-ийг бүр мөсөн алдах эрсдлээс аварсан

Төрийн ордонд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Эрдэнэтийн асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хуралд оролцон асуултад хариулж байна.

Ч.Сайханбилэг: Би Эрдэнэтийг бүр мөсөн алдах эрсдлээс аварсан. Сонгуулийн сурталчилгаа нэгэнт эхэлчихсэн байсан учир ЗГ-ын хуралдааныг хаалттай хийсэн. Эрдэнэтийн 49 хувийг ЗГ худалдаж авах боломжгүй байсан. Харин Ц.Нямдорж үүнийг үгүйсгэх хувийн компани зээл аваад авч болж байхад төр яахаараа авч болдоггүй юм бэ гэв.

Мөн хуралд ХХБ-ы гүйцэтгэх захирал О.Орхон оролцож байна.

О.Орхон: ОХУ өмнө нь Цагаан суварга ордыг эзэмших амлалтаасаа буцаж байсан. Тэд монголын төрд итгэдэггүй. Бид ЗГ-ын баталгаагаар 500 сая ам.долларын бонд босгосон. Тэр өдрөө МБ-д тушаан мөнгөтэй болсон. Сангийн сайдын тогтоолоор Эрдэнэтийн ТУЗ-ийг томилсон. Мөн шинэ дүрмийг баталсан гэв.

Ө.Энхтүвшин: Төрийн өмчийн хороог татан буулгаснаар та нар бэлтгэлээ эртнээс базаасан гэж буруутгав. Харин Ч.Сайханбилэг, Та нар төрд олон жил ажиллачихаад хуйвалдаад байх хэрэггүй. Төрийн өмчийн хороог ЗГ биш УИХ тогтоол гарган татан буулгасан. Маргааш Б.Болор өөрөө ирж тайлбараа тавина гэв.

Харин УИХ-ын гишүүн А.Сүхбат: Чоно борооноор гэгчээр ард түмний баялгийг бид сонгуулийн үеэр алдсан гэв.

Ч.Сайханбилэг:Засгийн газрын бондын дийлэнхийг энэ банк худалдан авсан байсан. ХХБ-наас гаргасан мөнгө цэвэр үү, бохир уу гэдгийг ч асуулаа. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар ч хэлэлцсэн гэв.

УИХ-ын гишуун Ж.Батзандан: Сахал Эрдэнэбилэг үлгэрийн баатар болж тоглох ёсгүй. Одоо болсон. Ч.Сайханбилэг О.Орхоны үгээр шийдвэр гаргасан гэдэг нь Засгийн газрын хуралдааны шийдвэрт тов тодорхой бий. Надад ХХБ- тай ашиг сонирхлын зөрчил байхгүй. Яагаад Хөгжлийн банкны мөнгө энэ банкаар дамжаад байна.
Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дүрс бичлэгийг хүргэе.

Ийнхүү “Эрдэнэт”-ийн асуудлаар байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Илтгэлийн уралдаан зарлалаа

Авлигатай тэмцэх газраас
авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Авлигаас урьдчилан сэргийлэхэд олон
нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах нь: Асуудал ба шийдэл” сэдэвт илтгэлийн
уралдаан зарлалаа.

Авлигаас урьдчилан
сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог
нэмэгдүүлэх, тэдгээрээс дэвшүүлсэн асуудал, шийдвэрлэх арга зам, саналыг
нэвтрүүлэх, хөхиүлэн дэмжих зорилгоор уг уралдааныг зохион байгуулж байгаа юм
байна.

Илтгэлийн уралдаанд
хуульч, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож болох
бөгөөд оролцогчид бүтээлээ 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг
хүртэл Авлигатай тэмцэх газарт авчирч бүртгүүлэх ажээ.

Авлигаас урьдчилан
сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг хэрхэн үр дүнтэй оролцуулах,
тэдний хяналтыг сайжруулах талаар шинэлэг, дэвшилтэт санал, бодлоо дэвшүүлэх
замаар илтгэлийн уралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна.

Categories
мэдээ спорт

Волейболын өсвөрийн УАШТ орон нутагт болно

Image result for Волейболын

Монголын волейболын холбооны ээлжит тэмцээн ирэх сард Дундговь аймагт зохион байгуулагдахаар болжээ. Монгол улсын ууган гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 3-9-ний өдрүүдэд Мандалговьд болно. Тэмцээнд оролцох багуудыг арваннэгдүгээр сарын 1-ний дотор бүртгэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

ЕБ-ын сургуулийн сурагчдад цацруулагчтай ханцуйвч бэлэглэжээ

Бага насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн алба, “Porshe Улаанбаатар төв”-тэй хамтран замтай ойр байрлах, зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй эрсдэлтэй СХД-ийн 67 дугаар сургууль, БЗД-ийн 102 дугаар сургуулийн 3-5 дугаар ангийн нийт 1000 хүүхдэд цацруулагчтай ханцуйвч бэлэглэжээ.

Сурагчид тус цацруулагчтай ханцуйвчийг баруун гартаа зүүж, зам хөндлөн гарахдаа гараа өргөж жолооч нарт анхааруулга өгснөөр гарцаар аюулгүй зорчихаж.

Замын цагдаагийн албанаас сурагчдад хөдөлгөөнд зөв, аюулгүй оролцох мэдлэг олгож урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ спорт

Н.Түвшинбаяр спортын нөхөрсөг тулаанд оролцоно

Image result for Н.Түвшинбаяр спорт 2016Оросын холбооны улсын Новосибирск хотод энэ сарын 25-наас ирэх сарын 1-ний өдрүүдэд Монгол Орос улсын спортын есөн төрлийн нөхөрсөг тулаан болно. Тэмцээний жүдо бөхийн төрөлд МУГТ Н.Түвшинбаяр, ОХУ-ын тамирчин Роман Власов өрсөлдөхөөр болжээ.

Мөн таэквондогийн төрөлд Баглаев /ОХУ/ Бямбадорж /Монгол/, тай боксийн төрөлд Петров/ОХУ/, С.Батжаргал/Монгол/, самбо бөхийн төрөлд Саликов/ОХУ/, Дамдинпүрэв/Монгол/, холимог тулааны төрөлд 2014 оны аварга С.Сүхболд нар тулалдах юм байна.

Categories
гадаад мэдээ

Австралид паркийн тоглоомонд эвдрэл гарснаас болж 4 хүн амиа алдлаа

Австралийн зүүн эргийн “Мөрөөдлийн дэлхий” паркийн тоглоом эвдэрснээс үүдэн өнөөдөр хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй харамсалтайгаар амь насаа алдлаа. Паркийн ажилтан тоглоомыг яаралтай зогсоож цагдаад дуудлага өгчээ. Хохирогчдыг одоогоор хэн болохыг нь тогтоогоогүй бөгөөд 30-40 орчим насны хүмүүс байгаа гэнэ.

Энэхүү тоглооом нь агаарт тойрог замаар завин дээр суун эргэлддэг бөгөөд дэндүү хурдан эргэснээс болж зорчигчид нь гадагш шидэгдсэн гэнэ. Паркийн эрхлэгч ярихдаа: “Өнөөдрийн хувьд манай хотын хамгийн гунигтай өдөр болж байна. Урьд нь манай паркад ийм аймшигтай хэрэг гарч байгаагүй. Би үүнийг хараад шоконд орлоо” хэмээжээ. Энэхүү тоглоом нь 1986 онд анх суурилагдсан ба 45 км/ц-ийн хурдтай эргэлддэг аж. Гэр бүлийн гэсэн тодотголтой тоглоомын нэг завинд зургаан хүн суух зориулалттай байсан байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэт”-ийг хэлэлцэхэд Ч.Сайханбилэг оролцоно

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан саяхан дууслаа. Тус бүлгийн хуралдаанаар “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн юм. Харин одоо Хуульзүйн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэх юм. Хуульзүйн байнгын хорооны хуралдаан экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцоно гэсэн мэдээлэл байна.

Categories
мэдээ спорт

“Алтан бүс III” бөхийн барилдаан ирэх сарын 5-нд болно

Алтан бүс зурган илэрцүүд

ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд ирэх сарын 5-нд “Алтан бүсийн төлөөх барилдаан” болно. Энэ удаагийн наадмыг Бээжингийн “Эрин зуун” ХХК ивээн тэтгэж байгаа бөгөөд түрүүлсэн бөх нь “Алтан бүс”-ийн эзэн таван түмэн юань, үзүүр бөх гурван түмэн юань, их шөвгийн бөх нэг түмэн юань, дунд шөвөгт шалгарсан бөх 5000 юань, бага шөвөгт үлдсэн бөхчүүд 2000 юанийн шагналтай аж. Манай улсаас Монгол Услын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Ж.Батсуурь, улсын заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй бөхчүүд барилдах ажээ.

Мөн барилдсан бүх бөхчүүд урамшуулал олгох ажээ. “Алтанбүсийн төлөөх барилдаан” нь 2014 онд анх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд тус барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Улсын заан Б. Пүрэвсайхан үзүүрлэж байжээ. Энэ удаагийн барилдаанд Монгол, Америк, Казакстан, Япон зэрэг улсаас бөхчүүд хүрэлцэн очиж барилдах бөгөөд нийт 256 бөх барилдах ажээ.

Алтан бүс зурган илэрцүүд