Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнх-Оргил өнөөдөр мэдээлэл хийнэ

ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр 13:00 цагаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Түүнийг 14 тэрбумын өртэй гэх мэдээлэл сошиалаар цацагдаад байгаа. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр энэ асуудалд тайлбар хийх бололтой. Хэвлэлийн хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болох юм.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээвэрт нэг ч сайн юм алга

Өчигдөр Замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобустай холбоотой 21 зөрчил бүртгэгджээ. Үүний 11 нь зам тээврийн осолд холбогдсон байна. Харин 10 нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан түр буюу удаан зогсолт хийж замын хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулан, түгжрэл үүсгэж иргэдийг бухимдуулсан байна.

Нийтийн тээвэрт өглөө сууж ажилдаа очино гэдэг бол үнэхээр алаан болж байгааг суудаг хүмүүс нь бүгд мэднэ. Хэдий жил бүр ярьсаар хэн ч ач холбогдол өгөхөө больсон сэдэв ч гэлээ үйлчлүүлж байгаа хүмүүст нь үнэхээр зовиуртай байна. Бие биетэйгээ түлхэлцэж, хөл дээрээ гишгэх бол юу ч биш. Өглөө өмсөөд гарсан цэвэрхэн хувцас ажилруу орох хүртлээ ямар ч их зовлон туулж үрчийж хорчийж очиж байгааг тээврийн компаний удирдлагууд мэддэг ч мэдээгүй царайлсаар. Мэдээж төсөв мөнгө л хүрэлцээгүй байна гэх байх л даа. Гэхдээ л үйлчилгээ гэдэг монголд яагаад ийм доод түвшинд байсаар байна вэ, энийг хэн хариуцах вэ, микроавтобус бол бүр аймар. Хуучин микронуудыг үйлчилгээнд явуулахгүй тоог нь цөөрүүлснээс хойш цөөхөн микрод нь хүмүүс багтаж шингэх гэж аргаа бардаг болсон. Нэг нь хойд суудалруу ороход нөгөө нь өмнөх суудлыг нь өргөн зогсохдоо хажуугийнхаа хүний нүүрэн дээр бөгсөө наах шахна. Ийм л бүдүүлэг, орох гарах хаалга нь нэг, нааш цааш орж гарахад төвөгтэй ийм нийтийн тээврийн хэрэгслээр бид хэдий болтол явах вэ?

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үргэлжлүүлэн хуралдана

хууль зүйн байнгын хороо зурган илэрцүүдТөрийн ордонд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар Эрдэнэтийн асуудлыг хэлэлцсэн билээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хуралд оролцон гишүүдийн асуултад хариулсан. Мөн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авсантай холбоотой асуудлаар Засгийн газраас байгуулагдан ажилласан Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд Байнгын хороо мөн Ажлын хэсэг байгуулан ажиллах нь зүйтэй хэмээн үзэв.

УИХ дахь АН-ын бүлэг “Хувийн хэвшил нь хөрөнгөө гаргаад “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монголын мэдэлд авчирахад чухал үүрэг гүйцэтгэж ажилласан байтал асуудлыг улстөржүүлэн яллах нь буруу, эхлээд “Эрдэнэт” үйлдвэрт олон тэрбум төгрөгөөр шахаа хийж байсан асуудлаа цэгцэл, дээр нь “Жаст” компанийн Ш.Батхүүгийн “Эрдэнэт”-ийг өрөнд унагасан асуудлыг ч шалгуулах ёстой” гэх асуудлыг хөндөж тавьсан.

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой Засгийн газрын ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэх ажээ.

Өчигдөрийн хуралдаааны дүрс бичлэгийг хүргэе.




Categories
мэдээ нийгэм

Биеийн тамир, спортын хөгжлийн бодлогыг хэлэлцэнэ

Image result for спортын хөгжлийн

Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, боловсролын байгууллага дахь биеийн тамир, спортыг хөгжүүлэх хамтран ажиллах, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар “Биеийн тамир, спортын хөгжлийн бодлого, хамтын ажиллагаа, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр 15:00 цагт Спортын төв ордны дөрвөн давхарын хурлын танхимд болно.

Хэлэлцүүлгийн үеэр:

  • Их, дээд сургууль, ЕБС-ийн биеийн тамирын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт
  • Өсвөр үе, оюутан залуучуудын дунд зохион байгуулах биеийн тамир, спортын арга хэмжээ
  • Биеийн тамир, спортын боловсон хүчний нөөц, мэргэжил дээшлүүлэх болох давтан сургалтын талаар шийдвэрлэх асуудлууд
  • Хүн амын бие бялдарын хөгжилт, чийрэгжилтийн төвшин тогтоох сорилын хэрэгжилтийн явц зэргийг ярилцана.
Categories
мэдээ нийгэм

Хүнсний ногооны хэрэгцээнийхээ 35-55 хувийг хангах боломжтой

ХХАЯ-аас ургац хураалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ сарын 21-ний байдлаар нийтдээ 252 мянган тонн үр тариа хурааж аваад байна. Үүний 43 мянган тонн нь улаанбуудай, 150 мянган тонн нь төмс, 90 орчим мянган тонн хүнсний ногоо хураажээ. Энэ жил төмс, улаан буудайн дотоодын хэрэгцээг хангахуйц хэмжээнд ургац хурааж авсан байна. Харин хүнсний ногооны 35-55 орчим хувийг л хангана гэж тооцоолжээ. Гурил үйлдвэрлэхэд 300 гаруй мянган тонн буудай нийлүүлэгдэх ёстой. Одоогоор гурилын үйлдвэрүүд болон тариалан эрхлэлтийг дэмжих санд 190 гаруй тонн улаан буудай нийлүүлэгдээд байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Согтуу 41 жолоочийг журамлажээ

Image result for Согтуу 41 жолоочийг журамлажээ

Энэ сарын 25-ны өдөр
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 426 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн
авснаас, зам тээврийн ослын 342 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн
шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтуугаар
тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 41 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол
хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал,
Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам, 7-р хорооны баруун замд “Sonata”
маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн
үедээ тээврийн хэрэгсэл жолоодон “Kia Bongo” маркийн Г жолоочтой авто
машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй Б гэмтжээ. Түүнчлэн Сүхбаатар
дүүргийн нутаг Орбитын зам, Хилчингийн 1-р гудамжны 6 тоот хашаанд “Sonata”
маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн
үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 3 настай эрэгтэй Ө-г гэмтээсэн
байна.

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Хөрөнгийн зах зээлийг илүү хөгжүүлэх шаардлага тулгарч байна

Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос санаачлан Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, Японы олон улсын хөгжлийн агентлаг хамтран “Нэг зорилго-Нэгдсэн шийдэл” хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ.

Асуудлыг хамтран хэлэлцэн, ур ухаанаа уралдуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой, шинжлэх ухааны үндэслэлтэй, хэрэгжих боломжтой арга замыг сонгон авах нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах зөв гарц, хамгийн зөв шийдэл мөн гэж үзэж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлахаар бэлтгэж байна. Хөтөлбөрт олон тооны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тусгагдсан бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхэд сайн төлөвлөгөө, чадварлаг менежмент, төслийн санхүүжилтийн зөв тогтолцоо шаардлагатай. Хөрөнгийн зах зээлийг урьд урьдаас илүү хөгжүүлэх шаардлага тулгарч байна гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Хөрөнгө оруулагчид манай бизнес, хөрөнгө оруулалтын орчин төдийлөн тааламжтай бус, хөрөнгө оруулагчдад учирч болох эдийн засаг, улс төрийн эрсдэл байгаа талаар санал, шүүмжлэлээ илэрхийлж байна. Улс төрийн эрсдэл гэсэн хүчин зүйлийн дотор Засгийн газрын тогтворгүй байдал, төрийн албан хаагчдын чадвар чадамж, төрөөс гаргаж байгаа шийдвэрүүд ойр ойрхон өөрчлөгддөг асуудлыг авч үзсэнийг онцолсон юм.

Засгийн газар “Засгийн газрын үнэт цаасны арилжааг тогтмолжуулах, хөрөнгийн биржээр дамжуулан борлуулах, үнэт цаасны зуучлагч компаниудын оролцоог нэмэгдүүлэх” гэсэн зорилтыг тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсын өмнө тавигдаж байгаа урт, дунд хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон талын эх үүсвэртэй, санхүүжилтийн маш сайн тогтолцоо шаардагдаж байна. Энэ тогтолцоо нь зөвхөн банкны салбараас бус санхүүгийн зах зээлийн найдвартай, ирээдүйтэй тогтолцоон дээр тулгуурлах шаардлагатай. Иймээс бид арилжааны банк давамгайлсан тогтолцооноос банк, санхүүгийн зах зээлийн төрөлжсөн тогтолцоонд шилжих, аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх олон улсын шинэлэг арга зүйд суралцан, үр бүтээлтэй нэвтрүүлэх шаардлагатай болж байна гэдгийг тодотгосон юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын зүгээс санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, түүнд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлээр дамжин хэрэгжих төслийг олшруулахын төлөө шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хар морьт” сахиусыг буцаан залжээ

shuteen 2

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Гандандамчойлон хийдийн хосгүй үнэт олдворуудыг энэ сарын 12-13-нд шилжих шөнө хулгайлсан хэрэг гарсан. Энэхүү хэргийг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, энэ сарын 18-ны өдөр баривчилсан байдаг.

Хулгайд алдагдсан сахиусыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар, Орхон аймаг дахь Цагдаагийн газар, МБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид хамтран Гандандамчойлин хийдэд өчигдөр хүлээлгэн өгсөн байна.

Уг хар морь хөлөглөсөн сахиусыг 1700 оны үед Ахай бээсийн хошууны ноён Төв дархан гүн Төвдийн хөх нуураас залж авчирч байжээ.shuteen

Categories
мэдээ спорт

Урлаг, спортынхон сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Image result for Урлаг, спортынхон сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 21 аймгийн “Үндэсний супер лиг”-ийн тэмцээн ирэх сарын 4-нд эхэлнэ. Тэгвэл тус тэмцээнд оролцох урлаг, спортын алдартнуудын нэр тодорч эхэлсэн байна. Тодруулбал, спортын алдартнуудыг төлөөлөн

  • Улсын Аварга С.Мөнхбат Увс аймгийг төлөөлөн,
  • Улсын Арслан Р. Пүрэвдагва Архангай аймгаас,
  • Улсын Гарьд Б.Гончигдамба Завхан аймгаас,
  • Улсын Харцага Ц.Содномдорж Хөвсгөл аймгаас,
  • Улсын начин Ж.Чулуунбат Баянхонгор аймгаас,
  • Улсын Заан Б.Батмөнх Төв аймгаас,
  • МУГТ Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Дархан-Уул аймгаас,
  • Улсын Арслан Д.Ганхуяг, Хөдөлмөрийн баатар, Олимпын мөнгөн медальт П.Сэрдамба нар Өвөрхангай аймгаас тус тус өрсөлдөхөөр болжээ.

Харин урлагийн алдартнуудыг төлөөлөн

  • Соёлын тэргүүний ажилтан Э.Цолмонбаяр Архангай аймгаас,
  • СТА А.Өнөржаргал Сүхбаатар аймгаас,
  • СТА Э.Ууганбаяр (Авьяаслаг Монголчууд шоуны хөтлөгч) Дундговь аймгаас,
  • СТА дуучин Б.Болд Орхон аймгаас,
  • СТА дуучин Б.Батхишиг Ховд аймгийг тус тус төлөөлөн тоглох юм.

21-н аймгийн аварга шалагруулах Үндэсний лиг тэмцээн ийнхүү хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Үндэсний лиг-2016 тэмцээнд спортын алдартнуудаас шилдэг тоглогчийн шагналыг Сүхбаатар аймгийн харьяат Аймгийн арслан О.Баярхүү хүртэж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Lonely Planet 2017 оны шилдэг аялал жуулчлалын чиглэлээр Монголыг нэрлэлээ

Нэр хүндтэй Lonely Planet сэтгүүл 2017 оны дэлхийн аялал жуулчлалын топ 10 чиглэлийг өчигдөр зарлажээ.

Тэдгээрийн долдугаар байранд Монгол улс жагссан байна.

Топ 10 чиглэлийг жагсаавал:

  • Канад
  • Колумб
  • Финланд
  • Доминика
  • Балба
  • Бермуд
  • Монгол
  • Оман
  • Мьянмар
  • Этиоп

Lonely Planet-ийн Хойд Азийн чиглэлийн эрхлэгч Меган Ийвес Монголын талаар “Сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа Монгол улс ирэх жил Улаанбаатарын ойролцоо цоо шинэ нисэх буудлаа нээх гэж байгаа. Энэ нь эдийн засгийн хөгжилд нь том нэмэр болно” гээд “2017 онд олон шинэ бүтээн байгуулалт бий болохоос гадна тус улсын хөдөө нутаг нь үзэсгэлэнтэй, уламжлалт нүүдлийн соёл нь сонирхол татахгүй байхын аргагүй” гэжээ.

Эх сурвалж: Forbes