Categories
мэдээ нийгэм

СХД-ийн Эрүүл мэндийн төв гемодиализ эмчилгээг нэвтрүүллээ

Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл хурдацтай нэмэгдэж байна. Бөөрний эмчилгээ нь өртөг зардал өндөр байдаг. Харин төрөөс гемодиализын аппаратад орох иргэдийн эмчилгээний зардлыг даахаар болсон. Энэхүү шийдвэрийн үр дүн эхнээсээ гарч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв гемодиализ эмчилгээг хийхээр болж байна. Ингэсэнээр диализийн аппаратанд өдөрт 3 оронд 2 ээлжээр 6 үйлчлүүлэгч хүлээн авах бөгөөд жилд 1900 гаруй удаагийн эмчилгээ хийх боломжтой болох юм.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв нь дотор, мэдрэл, сэхээн амьдруулах, ахмадын 200 ортой 5 тасаг, 4 салбараар дамжуулан дүүргийн нийт 307224 хүн амд эрүүл мэндийн хоёрдах шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. 26 нарийн мэргэжлийн эмч нарын кабинет, 16 нэр төрлийн лабораторийн шинжилгээ, 6 төрлийн багажийн оношлогоо хийж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Дүүргийн хүн амын дунд бөөрний өвчлөл, дутагдалын улмаас Хөдөлмөрийн чадвар алдагдсан 138 хүн байдаг бөгөөд эдгээрээс 80 гаруй нь гемодиализ буюу цус шүүх эмчилгээг хийлгэдэг. Иймд тус Эрүүл мэндийн төв нь эдгээр өвчтөнүүдийн эмчилгээний хүлээгдэлийг бага ч болов багасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор гемодиализ эмчилгээг шинээр нэвтрүүлж байна. Одоогоор дүүргийн харьяат 60 орчим өвчтөн Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Улсын 3-р төв эмнэлгээр диализ эмчилгээнд ордог. Хүлээгдэж байгаа 10 орчим үйлчлүүлэгчийг өөрийн дүүрэгт энэхүү гемодиализийн аппаратандаа эмчилгээнд хүлээн авч эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг төв, орон нутагт эрчимжүүлнэ

Төв, орон нутгийн Онцгой байдлын газруудын урьдчилан сэргийлэх тасгийн дарга, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт өнөөдөр эхэллээ.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байгаа тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын 80 гаруй албан хаагч оролцож байна.

Сургалтаар гамшгаас урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хэрхэн хамтарч ажиллах, төв, орон нутагт гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр мэдлэг олгож, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх юм.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа тус сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Махны үнэ хямдарчээ

Нийслэлийн статистикийн газраас аравдугаар сарын IV долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ.


МАХНЫ ДУНДАЖ ҮНЭ

Image result for Махны үнэ хямдарчээХонины ястай нэг килограмм мах дунджаар 3950 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5160 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5000 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.9 хувиар буюу 205 төгрөгөөр, хонины цул махны үнэ 4.4 хувиар буюу 230 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5300 төгрөгөөр худалдаалж байна.

ГУРИЛЫН ҮНЭ

Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.

Categories
мэдээ нийгэм

Хорооны хэсгийн ахлагч нар гэр бүлтэй ажиллах арга зүйд суралцлаа

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлд төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг, мэдээ мэдээлэл түгээдэг хорооны хэсгийн ахлагч нарт хүүхэд гэр бүлтэй ажиллах арга зүйн болон гэр бүлийн боловсрол олгох, мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой “ГЭР БҮЛТЭЙ АЖИЛЛАХ АРГА ЗҮЙ” сэдэвт сургалт зохион байгуулж байна.

Сургалт 11 дүгээр сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн дүүрэг тус бүрээс 30 хэсгийн ахлагч хамрагдаж байгаа юм байна. Сургалтаар хүүхэд, гэр бүлийн ойрын үеийн статистик мэдээллийг хүргэхээс гадна гэр бүлийн мөн чанар, үүрэг хариуцлага, хүүхдийн сэтгэл зүйн онцлог, өсвөр насныханд гэр бүлийн боловсрол олгох арга зүй, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга зүй, өрхийн төсвөө зөв хөтлөх арга зүй зэрэг сэдвүүдийн хүрээнд ойлголт, мэдлэг өгөх юм.

Categories
мэдээ нийгэм

Дахин санал хураалт ирэх бямба гарагт болно

Image result for Дахин санал хураалт ирэх бямба гарагт болно

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 19-ний өдөр явагдсан ч ирц хүрээгүй болон нэр дэвшигчдийн санал тэнцсэн учраас нэмэлт болон дахин санал хураалт явагдахаар болсон билээ. Үүний дагуу ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалтыг энэ сарын 23-нд явуулсан. Харин 19 аймагт 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн учраас дахин санал хураалт явуулах юм. Дахин санал хураалтыг энэ сарын 29-нд явуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол бахархлын өдөр хилийн боомтууд амарна

Image result for Монгол бахархлын өдөр хилийн боомтууд амарна

Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан байдаг билээ.

Энэ жил “Монгол бахархлын өдөр” 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тохиож байгаа. Тиймээс БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд энэ өдөр амрах юм байна. Харин ОХУ-тай хиллэдэг боомтууд хэвийн ажиллана гэдгийг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдэгдлээ.

Categories
мэдээ улс-төр

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэлэлцэж байна

Image result for Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төсөлд өөрчлөлт оруулснаар жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нэг хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгаад буй юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариулж байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Засгийн газраас оруулж ирж байгаа татварын талаарх 1 хувийн хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогыг дэмжиж байгаа. Газар тариалан, мал аж ахуй, барилгын материалын салбарууд татаас ихтэй. Тиймээс салбарыг нь сольж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хог хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн болгож байгаа үйлдвэрлэл зэргийг хамруулвал ямар вэ? Эдийн засагт шаардлагатай байгаа чухал салбаруудыг хамруулах хэрэгтэй байна. Ер нь бизнес эрхлэгчид татварыг хууль эрхзүйн орчинг тогтвортой байлгахыг эрмэлздэг. Тиймээс эдийн засгаа босгоход татварын тогтвортой орчин хэрэгтэй гэсэн Засгийн газрын бодлогыг дэмжиж байна.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Төсвийн байнгын хороонд 8 салбар нэмж оруулах санал оруулсан. Энэ нь дэмжигдээгүй. Б.Болд нар салбар харгалзахгүй бүх аж ахуй нэгжүүдийг хамруулъя гэсэн санал мөн дэмжигдээгүй. Таны санал хэлэлцүүлгийн үеэр гараагүй. Гишүүдийн бичгээр ирүүлсэн бүх саналд бид санал хураасан.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Татварын багц шинэчлэл хийх талаар Засгийн газар ямар бодлого барьж байна вэ?

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Татварыг хөдөлгөх сонирхол байхгүй. Хамгийн гол нь тогтвортой байдлыг барьж ажиллахыг хичээн байна. Хууль эрхзүйн орчин тогтвортой байх ёстой. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг судалж үзнэ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Намын мөрийн хөтөлбөрийг боловсруулах үед эдийн засгийн нөхцөл байдал өөр байсан. Гэтэл энэ оны зургадугаар сард Мазаалай бонд гээд зээл авчихсан байдаг юм билээ. Өнөөдөр төсвийн алдагдал 2.6 их наядтай, 580 сая ам.долларын бонд төлөх төлбөртэй байна. Тиймээс нөхцөл байдлыг хөнгөвчилвөл төсвийн алдагдал нэмэгдээд ,зээлээр амьдрах болно. Засгийн газар Татварын багц хуулиа эргэж харах цаг болсон юм биш үү?

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Аж ахуй нэгжүүд ашигтай ажилласан тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлж байгаа. Ашгаасаа шалтгаалаад орон тоо нэмэгдэнэ гэж харахгүй байгаа. Хуулийн өөрчлөлт 2021 оны нэгдүгээр сар хүртэл байгаа учир тодорхой хэмжээний ажлын байр бий болгоно гэж үзэж байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна

Categories
мэдээ нийгэм

Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал болж байна

munguntuyaХан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагт Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал эхэллээ. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан гэх хэрэгт холбогдож зургаан сарын турш хоригдсон Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгсөн билээ.

Тэрээр нэхэмжлэлдээ, нэгдүгээрт хилсээр зургаан сар хоригдсон, хоёрдугаарт хуулийн байгууллагынхан хэвлэл мэдээллээр өөрийнх нь тухай үндэслэлгүй мэдээлэл цацаж, орон даяар нэр төрийг нь гутаан доромжилсон, гуравдугаарт зургаан сарын хугацаанд ажилгүй орлогогүй байсан, дөрөвдүгээрт СЭЗДС-д суралцаж байсан нь завсардсан, тавдугаарт сэтгэл санааны хохирол амссан хэмээх үндэслэлүүдийг дурдсан байна.

Categories
мэдээ спорт

Д.Балжинням хүрэл медаль хүртжээ

Турк улсын Чорум хотод чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Д.Балжинням барилдаж, хүрэл медаль хүртжээ.

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70, 86, 120 кг-ын жингийн барилдаан болсон. Улмаар 61 кг-ын жинд барилдсан ҮБТДС-ийн бөх, спортын мастер Д.Балжинням нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Оросын бөх В.Рассадинд цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөө барилдаанд Молдавын бөх Георгий Статовыг 11:1 онооны харьцаагаар хожжээ.

Энэ тэмцээнд 34 орны 800 орчим оюутан бөх оролцож буй юм. Манай улсаас эрэгтэйчүүдийн 61 кг-ийн жинд Д.Балжинням, 74 кг-ийн З.Сумьяабазар, эмэгтэйчүүдийн 60 кг Э.Гантуяа, 69 кг З.Болортунгалаг, 75 кг Б.Даваацэрэн оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх даваа гаригт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Ирэх даваа гариг буюу аравдугаар сарын 31-ний өдөр тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Учир нь Их эзэн Чингис хааны мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож буй юм.

Энэ өдөр бүх нийтээр амрах бөгөөд Бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх журмын дагуу дугаараар хязгаарлахгүй аж.