Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөв

Image result for Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэлэлцэж байнаУИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.


-УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааныг тоймлон хүргэе-

Өнөөдөр үдээс өмнө Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулсан.

Манай улсын нийт аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь жижиг, дунд бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүд байдаг. Иймээс зарим салбарт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний татварын ачааллыг багасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломж олгох үүднээс жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар уг хуулийн төсөлд тусгасныг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байсан юм.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарыг хэт өргөжүүлж болохгүй, энэ удаад Засгийн газрын өргөн мэдүүлсэн хулилбараар дэмжээд гарах үр дагаврыг тодорхой хугацаанд харах нь зүйтэй, иймээс татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарыг нэмэх талаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгах шаардлагагүй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Татварын хөнгөлөлтөд зарим салбарыг нэмж хамруулах талаар УИХ-ын гишүүдээс гаргасан санал болон УИХ-ын гишүүн Л.Болд, З.Нарантуяа нарын гаргасан салбараар ангилах шаардлагагүй, татвар ногдох жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжүүдийг бүхэлд нь татварын хөнгөлөлтөд хамруулах нь зүйтэй гэсэн санал олонхийн дэмжлэг аваагүй юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн эсгий, эсгий эдлэл, мод, модон эдлэлийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд нэмж хамруулах зарчмын зөрүүтэй санал гаргасан нь дэмжигдэв.

Ингээд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Т.Аюурсайхан, Ц.Гарамжав, Н.Оюундарь, Л.Мөнхбаатар, М.Билэгт, Л.Энх-Амгалан нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Тэдний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариулсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Засгийн газраас оруулж ирж байгаа татварын талаарх 1 хувийн хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогыг дэмжиж байгаа. Газар тариалан, мал аж ахуй, барилгын материалын салбарууд татаас ихтэй. Тиймээс салбарыг нь сольж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хог хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн болгож байгаа үйлдвэрлэл зэргийг хамруулвал ямар вэ? Эдийн засагт шаардлагатай байгаа чухал салбаруудыг хамруулах хэрэгтэй байна. Ер нь бизнес эрхлэгчид татварыг хууль эрхзүйн орчинг тогтвортой байлгахыг эрмэлздэг. Тиймээс эдийн засгаа босгоход татварын тогтвортой орчин хэрэгтэй гэсэн Засгийн газрын бодлогыг дэмжиж байна.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Төсвийн байнгын хороонд 8 салбар нэмж оруулах санал оруулсан. Энэ нь дэмжигдээгүй. Б.Болд нар салбар харгалзахгүй бүх аж ахуй нэгжүүдийг хамруулъя гэсэн санал мөн дэмжигдээгүй. Таны санал хэлэлцүүлгийн үеэр гараагүй. Гишүүдийн бичгээр ирүүлсэн бүх саналд бид санал хураасан.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Татварын багц шинэчлэл хийх талаар Засгийн газар ямар бодлого барьж байна вэ?

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Татварыг хөдөлгөх сонирхол байхгүй. Хамгийн гол нь тогтвортой байдлыг барьж ажиллахыг хичээн байна. Хууль эрхзүйн орчин тогтвортой байх ёстой. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг судалж үзнэ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Намын мөрийн хөтөлбөрийг боловсруулах үед эдийн засгийн нөхцөл байдал өөр байсан. Гэтэл энэ оны зургадугаар сард Мазаалай бонд гээд зээл авчихсан байдаг юм билээ. Өнөөдөр төсвийн алдагдал 2.6 их наядтай, 580 сая ам.долларын бонд төлөх төлбөртэй байна. Тиймээс нөхцөл байдлыг хөнгөвчилвөл төсвийн алдагдал нэмэгдээд ,зээлээр амьдрах болно. Засгийн газар Татварын багц хуулиа эргэж харах цаг болсон юм биш үү?

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Аж ахуй нэгжүүд ашигтай ажилласан тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлж байгаа. Ашгаасаа шалтгаалаад орон тоо нэмэгдэнэ гэж харахгүй байгаа. Хуулийн өөрчлөлт 2021 оны нэгдүгээр сар хүртэл байгаа учир тодорхой хэмжээний ажлын байр бий болгоно гэж үзэж байна гэсэн юм.

Асуулт, хариултын дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулав. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад зарчмын зөрүүтэй 6, найруулгын 3 санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ. Ингэснээр татварын хөнгөлөлтөд хамрагдахаар төсөлд тусгасан салбарын ангиллын “Барилгын материалын үйлдвэрлэл” гэсэн ангилалд “мод, модон эдлэлийн үйлдвэрлэл”, “Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа” гэсэн ангилалд “эсгий үйлдвэрлэл”-ийг нэмж тусгахаар боллоо. Мөн хуулиар хориглосноос бусад чиглэлээр алслагдсан аймгуудад үйл ажиллагаа эрхэлж байгаа зарим аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд хамруулахаар УИХ-аас өмнө гаргасан шийдвэрийг энэ төсөлд хүчингүй болгохоор тусгасныг дэмжих боломжгүй тул төслийн 2 дугаар зүйлийг хасах санал дэмжигдсэнээр алслагдсан аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгж татварын хөнгөлөлтөл хамрагдах боломж бүрдэв.

Дараа нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй 9 саналын томьёоллоор санал хураалт явуулахад 5 санал нь чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй. Иймээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Сарангэрэл, М.Билэгт, Ц.Цогзолмаа, Д.Ганболд, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Л.Оюун-Эрдэнэ нар “нийтийн хоолны үйлчилгээ, ахуйн үйлчилгээ”, “эрүүл мэндийн салбарын үйлчилгээ”, УИХ-ын гишүүн Г.Занданшатар “мэдээллийн технологийн үйлчилгээ”, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Амарзаяа, Л.Оюун-Эрдэнэ нар “программ хангамжийн үйлдвэрлэл, интернэт худалдаа”, УИХ-ын гишүүн О.Батнасан “мод, жимс, жимсгэнэ үржүүлэх” аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд нэмж хамруулахаар гаргасан саналууд дэмжигдлээ.

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.

Харин чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 15:00 цагаас эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.


Ингээд үдээс өмнөх хуралдаанаар зарим гишүүдийн хэлсэн үгийг дүрс бичлэгээр хүргэе.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Дөрвөн салбарын чиглэлийг өөрчлөөд оруулж болох уу?

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Орлогоос нь хамаарч татварын хөнгөлөлт үзүүлж болно


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Үйлчилгээний байгууллагыг яагаад оруулаагүй вэ?


УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: “Эрдэнэт”-ийн 49 хувийг эргүүлж улс авах юм уу?


УИХ-ын гишүүн Н.Учрал: Экспортын үйлдвэрлэлийг дэмжих нь эдийн засгаа аварна


УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Засгийн газар татварын асуудлаа татаад дахин нягтлаад оруулж ирэх хэрэгтэй


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Эдийн засгийг хүндрэлээс гаргах хамгийн зөв гарц нь программ хангамжийн үйлдвэрлэл


УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Үнэхээр хууль зөрчсөн юм бол Хууль зөрчсөн заалтуудыг гаргаад ир, ил болго


УИХ-ын гишүүн Л.Болд: Ямар нөхцөлөөр, ямар баталгаагаар, ямар барьцаагаар зээл авах гэж байгаагаа ил болго


УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Мод үржүүлгийг дэмжих нь тал бүртээ үр дүнгээ өгнө

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Б.Мөнгөнтуяагийн хоригдсон хугацааны хохирлыг барагдуулахаар болов

Б.Мөнгөнтуяа зурган илэрцүүдШинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгөөд байсан.

Тэгвэл Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Шүүхээс Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэл болох хоригдсон хугацааны хохирол, өмгөөллийн хөлсний мөнгийг олгохоор шийдвэрлэлээ. Харин сургалтын төлбөр болон эмчилгээний зардлыг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны болон ажилгүй байх үеийн цалингийн орлогын нэхэмжлэлийг авч хэлэлцээгүй ажээ.

Б.Мөнгөнтуяа зурган илэрцүүд

Categories
мэдээ улс-төр

“Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх“ төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүх ХБНГУ-ын Физик Техникийн Хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтран хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцов.

Монгол Улсын стандарт, хэмжил зүйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Физик Техникийн Хүрээлэн ихээхэн хичээл зүтгэл гаргаж байгаад Шадар сайд талархал илэрхийлэв.

“Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх“ төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллага болох Стандартчилал, хэмжил зүйн газрын хамтын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн Газар бүх талаар дэмжинэ гэдгээ гэдгээ Шадар сайд тодотголоо.

Энэ төслийг эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд салбарын чанарын удирдлагын дэд бүтэц /хэмжил зүйн лабораториудын үйл ажиллагаа/-ийг олон улсын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, эрчим хүчний үйлдвэрлэлд олон улсын болон Европын Холбооны Улсын нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлан нэвтрүүлэх юм.

Өмнө нь “Монголын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” Европын Холбооны төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын “Үндэсний чанарын хөтөлбөр 2016-2020” –ийг боловсруулж баталсан.

Уг хөтөлбөрт Стандартчилал, хэмжил зүйн талаарх хууль тогтоомжийг олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн шинэчилж, бараа бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг багасгахад Стандартчилал, тохирлын үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөх, хэрэглэх, ашиглах механизмыг оновчтой болгоно гэж тусгасан. Тухайлбал:

-чанарын дэд бүтцийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн бүрдүүлж хөгжүүлэх;

-чанарын дэд бүтцийн хүний нөөцийн чадавхийг сайжруулах;

-хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн чанарын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх;

-бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэх;

-экспортын тэргүүлэх салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих;

-импортыг орлох бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

– чанарын дэд бүтцийн байгууллагуудын мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, аюулгүй байдлыг хангах юм.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийг уялдуулах нь ач холбогдолтой юм. Уг төсөл нь 600.000 еврогийн өртөгтэй бөгөөд гурван жилийн хугацаанд хэрэгжих юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн түргэн тусламжийн төвд иж бүрэн тоноглосон 10 автомашин хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн түргэн тусламжийн төвд иж бүрэн тоноглосон “Kia Bongo” маркийн 10 автомашиныг хүлээлгэн өглөө. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, өвчлөлтэй уялдан дуудлагын тоо жил тутам 10-12 хувиар нэмэгддэг. Яаралтай тусламжийн баг хоногт 950-1200 дуудлага хүлээн авч, 2-75 км-ын хүрээнд үйлчилж байна. Иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг хугацаа алдалгүй хүргэхэд туулах чадвар сайтай автомашин нэн шаардлагатай байгаа юм. Өнөөдөр НЗДТГ-аас хүлээлгэн өгч байгаа энэхүү 10 автомашиныг амьсгалын аппарат, өвчтөний хяналтын монитор, сорох аппаратаар иж бүрэн тоноглосон нь нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээнд дэвшил авчирч байгааг онцоллоо. Ялангуяа алслагдсан дүүрэг, хорооны яаралтай тусламжийн үйлчилгээ зогсолтгүй ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Яаралтай тусламжийн үйлчилгээнд цоо шинэ стандарт нэвтрүүлсэн 10 автомашиныг өнөөдөр хүлээлгэн өгч байна. Олон улсын стандартад нийцсэн, анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай бүх тоног төхөөрөмж суурилуулсан автомашинууд байгаа. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт нийслэлийн иргэд хаана амьдарч байгаагаас үл хамааран яаралтай тусламжийг 20 минутад багтаан авдаг болох зорилт тавьсан. Энэ ажлын хүрээнд парк шинэчлэлт хийхээс гадна алслагдсан дүүргүүдэд түргэн тусламжийн төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Ботаникийн бичил цэцэрлэг” байгууллаа

Улаанбаатар хотноо 2015 онд зохион байгуулсан Азийн бүс нутгийн ойн менежмент, нөхөн сэргээлтийн талаарх уулзалтын үеэр Монголын байгаль орчин аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Төрийн ойн агентлаг, Ази, номхон далайн ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээх байгууллагууд хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8,4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төсөл хэрэгжүүлж эхэлсэн.

“Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдолын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, БНХАУ-ын Төрийн ойн газрын орлогчч дарга Ли Шуминг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан БНХАУ-ын Төрийн ойн агентлаг, Ази, номхон далайн ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээх байгууллага, Монгол Улсын Байгаль орчны консерциум хамтран бичил цэцэрлэгийн төсөл хэрэгжүүлж, өнөөдөр нээлтээ хийж байна. НИТХ-ын ээлжит 3-р хуралдаанаар нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрийн үндсэн чиглэл бол байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал байгаа. Өнөөдрийн төслийн үр дүн бол нийслэлчүүдийнхээ төлөө хийж байгаа ногоон хөгжлийн томоохон ажил болж байна. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм” гэлээ.

Уг бичил цэцэрлэгийг “Ази номхон далайн ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ” олон улсын төрийн бус байгууллага санхүүжүүлсэн бөгөөд нийт бүтээн байгуулалтад 1,3 сая ам.доллар зарцуулжээ. Барилга тохижилтын ажлыг “Харцат-Уул”, ойжуулалтын ажлыг “Амьд газар” компани хийж гүйцэтгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хорт хий, утаанаас хамгаалах багтай ажиллах дадлага сургууль зохион байгууллаа

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2016 онд дэвшүүлсэн “ Офицер бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадвар, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/72 “Дадлага сургууль зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангаж хорт хий, утаанаас хамгаалах багтай ажиллах дадлага сургууль зохион байгууллаа.

Дадлага сургуулийг 2016 оны 10 дугаар сар 25-ны өдөр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн спорт, сургалтын талбай, утаат камерыг түшиглэн зохион явуулсан байна. Уг дадлага сургуульд дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүдийн Гал түймэр унтраах, аврах арван дөрвөн ангийн нярав, багны засварчин, салааны захирагч, ангийн захирагч нийт 79 албан хаагч хамрагджээ.

Сургалтанд хамрагадсан албан хаагчид хорт хий, утаанаас хамгаалах багтайгаар сэтгэлзүй, бие бялдрын 9 саадыг туулан, утаат камераар орж гаран, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн дадлага сургууль зохион байгуулсан нь албан хаагчдад аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед утаат орчинд ажиллахад туршлага нэмсэн ач холбогдолтой сургууль боллоо гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзаж байна

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаж 15:00 цагаас хуралдахаар болсон. Учир нь яг одоо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон ЗГХЭГ-ын дарга, Засгийн газрын гишүүд Төрийн ордонд сэтгүүлчидтэй уулзаж байна. Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд тохиож байгаа учраас 100 хоногийн хугацаанд ямар ажлууд хийсэн талаараа мэдээлэл өгөх аж. Мөн яамдууд 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тус, тусдаа тайлагнаж байгаа юм. Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах юм. Тиймээс Ерөнхий сайдын уулзалтын дараа чуулган үргэлжлэн хуралдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн хэрэгт шалгагдаж байгаа иргэдийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ

Зориг агсны хэрэгтэй зурган илэрцүүд

Цагдаагийн Ерөнхий газраас С.Зориг агсны хэрэгт холбогдуулан хоёр иргэнийг саатуулан шалгаж байна. Шалгагдаж буй иргэдийн ар гэрийн хүмүүс болох Р.Жавзмаа, Т.Хүрэлбат, Г.Энхбаяр нар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Амарбат зурган илэрцүүдС.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт түүний эхнэр Б.Булганыг холбогдуулан шалгаж, 10 орчим сар хорих ангид цагдан хорьсны эцэст батлан даалтад гаргаад байгаа билээ. Мөн сар гаруйн өмнөөс уг хэргийн сэжигтнээр Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Хамгийн сүүлд, энэхүү хэргийн мөрдөн байцаалт дуусах шатандаа орж, хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлсэн билээ.

Шалгагдаж буй иргэдийн ар гэрийн хүмүүс болох иргэн Р.Жавзмаа: Хүүгийн маань утсанд 2014 оноос эхлэн гэр бүлийг чинь үгүй хийнэ, С.Зоригийн хэрэгт холбогдсоныг чинь илчилнэ гэх үгстэй захиа ирэх болсон. Судалж үзэхэд манай хажуу хашаанд амьдардаг байсан залуу бичсэн болж таарсан. Бид хуулийн байгууллагад хандсан ч хүлээж аваагүй. 2015 оны наймдугаар сарын 31-нд хүүг маань тагнуулын гэмээр хүмүүс баривчлаад 461 дүгээр хорих ангид хорьсон байсан. Хорьсон шалтгаан нь таксины жолоочийг мөчлөн амь насыг нь хөнөөн шоронд хоригдсон н.Амгаланбаатарын хэлснээр С.Зоригийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн. Миний хүү хэзээ ч тийм зүйл хийгээгүй. Хилс хэрэг хүлээлгэх гээд байна. Энгийн ногоочин иргэнийг дарамталж байгаад харамсаж байна.

Иргэн Т.Хүрэлбат: Манай дүүгийн гар утас руу Амгаланбаатар гэдэг иргэн хоёр жилийн өмнөөс мөн адил дарамталсан утга санаатай захиа бичдэг байсан. Улмаар өнгөрсөн жил Эрдэнэт хотод ажилдаа явах замд нь тагнуулын байгууллагынхан Амгаланбаатар гэгчийн гүтгэлгээр С.Зоригийн хэрэгт холбогдуулан барьж, хорьсон юм билээ. 1998 онд дүүгийн маань бага хүүхэд нь хоёр настай байсан. Тийм байтал гэмт хэрэг үйлдэх гээд явж байсан гэвэл үндэслэлгүй. Тэгэхээр хууль, хяналтын байгууллага энэ хэргийг илрүүлэх биш энгийн иргэнд хэргийг үүрүүлэх гээд байна гэж бид харж байна гэв.

Одоогоор иргэн Т.Чимгээ, н.Содномдаржаа нарыг хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд хотоор аялна

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойн хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас их дээд сургуулийн аялал жуулчлалын нэгдүгээр дамжааны 130 гаруй оюутныг хамруулсан хотын аяллыг аравдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус аяллаар оюутнуудад нийслэл хотын түүхэн хөгжил, аялал жуулчлалын болон соёлын байгууллагууд, музей үзвэрийн газрууд, үндэсний бүтээн байгуулалт, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг танилцуулах юм. Аялалд оюутнуудаас гадна Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид оролцоно.

Categories
мэдээ спорт

Ш.Даваадорж олон улсын тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртжээ

Ш.Даваадорж олон улсын тэмцээнээс хоёр хүрэл медаль авлааУсанд сэлэлтийн Мастерсын олон улсын тэмцээн Малайз улсад болжээ. 12 орны 320 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон Ш.Даваадорж хоёр хүрэл медаль авсан байна. Өдгөө 47 настай тэрээр өнгөрсөн жил болсон олон улсын тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, Монголын усанд сэлэлтийн спортод түүхэн амжилт үзүүлж байсан аж. Мастерсын олон улсын тэмцээнээс медаль авсан анхны Монгол тамирчин болсон байна.

Ш.Даваадорж олон улсын тэмцээнээс хоёр хүрэл медаль авлаа