Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэт”-ийн 49 хувийн “хуйвалдаан”-д сайд Д.Ганбат оролцсон уу?

НЭШУУГИАНААР НЭГХҮНИЙ ГАРТДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙНҮЙЛДВЭР, ТӨМӨРТЭЙНОРД, “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР, “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” НЭГТГЭЛ
ЗЭРЭГУУЛ УУРХАЙНТОМООХОНБАЯЛАГТӨВЛӨРСӨННЬ ТОДОРХОЙ БОЛЛОО-

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж
“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой баримтуудыг дэлгэн, Оросын тал тус үйлдвэр болон
“Монголросцветмет” нэгдлийн 49 хувийг эзэмшиж байсан эрх мэдлээ 2016 оны УИХ-ын
сонгуулийн өмнөх өдөр буюу зургадугаар сарын 28-нд “Монголиан коппер корпораци”
нэгдэлд худалдсан үйл явцыг санхүүгийн луйвар хэмээн ил тод зарлаад байна. Худалдаа
хөгжлийн банкны тусламжтай шийдвэрлэгдсэн энэ ажиллагаанд зарцуулагдсан дүн 400
сая ам.доллар. Энэ эх үүсвэрийг нэхэн сурвалжилснаа дэлгэж байна.

Учир нь Монгол Улсад нэг
дор 400 сая ам.долларын худалдаа хийж чадах аж ахуйн нэгж байхгүй гээд хэлчихэд
буруудахгүй. Үүнийг компаниудын татвар төлөлтийн тайлан, Монголбанкны гадаад худалдааны
балансаас харж болдог гэдгийг эдийн засагчид хэлж байна. 2015 онд ашиг нь эрс буурч,
2016 он гарсаар тогтмол алдагдалтай ажиллаж ирсэн нэгэн банк жирийн нэгэн залуугийн
“х” тайлан гаргаж ирсэн түүхтэй компанид олон улсын зах зээл дээрээс санхүүжилт
босгож өгсөн гэдэг нь өөрөө эргэлзээ дагуулдаг. Энэ залуу 2010 онд МУИС-ийн хуулийн
анги төгсч, тус банкны хуулийн хэлтэст ажиллаж байсан гэдгээс харвал хуримтлуулсан
туршлага тийм ч арвин бус. Энэ бол олон нийтийн анхаарлыг татаж буй эхний асуулт.

2016 оны Монгол Улсын “Үндэсний
шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн гэрэгэ”-г хүртсэн Сэлэнгэ аймгийн
Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг энэ
оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр нээж, анхны тээвэрлэлтээ хийж байсныг уншигч та
санаж байгаа байх. Мөн оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор
тус төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшилд
шилжүүлэхээр шийдвэрлэснээр “Эрдэнэт” үйлдвэрийг худалдаж авах мөнгөний эхний хэсэг
боссон бололтой. Дархан-Сэлэнгийн бүс нутагт Уул уурхай, металлургийн цогцолбор
байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2014 оны 69 дүгээр тогтоолын дагуу
“Кью Эс Си” ХХК нь Эдийн засгийн хөгжлийн яамтай Концессын гэрээ байгуулж, тээврийн
асуудлыг шийдвэрлэх дэд төслийн хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт баригдах шууд
ангижруулсан төмрийн үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх энэхүү төмөр замыг барьсан
байдаг. Төрөөс төмөр замын тээвэрт баримтлах бодлогын бичиг баримтад тусаагүй, Монголын
төмөр замын хөгжлийн зураглалд багтаагүй, ач холбогдол багатай энэхүү жижиг төмөр
замыг төрд 112 сая ам.доллараар худалдан авсан нь хэний захиалга, сонирхол, гүйцэтгэл
байсан бэ? гэдэг хоёр дахь асуудал зүй ёсоор урган гарч буй юм.

Хандгайт чиглэлийн 33.4 км
төмөр замыг хэн, ямар өртгөөр, хэрхэн босгосон бэ? гэдгийг хэн ч сонирхолгүй “Монголчууд
төмөр зам барьж чаддаг хүмүүс шүү”, “Энэ зууны хамгийн том бүтээн байгуулалт” гэх
мэтээр дөрвөн удаа нээлт хийж 2016 оны сонгуулийн том шоу болсон энэ ажлын ард том
нууц байжээ. Энэхүү төмөр замыг барьж байгуулах үүргийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг
менежмэнтийн хувьчлалаар хүлээн авсан нэгэн банкны дэмжлэгтэй “Кью Эс Си” ХХК авсан
байдаг. Энэ шийдвэр одоогийн “Эрдэнэт” үйлдвэрийн шуугиантай шууд холбогдож эхэллээ.
Тус төмөр замын ул шорооны ажлыг улс төрийн нэгэн эрх мэдэлтний дүүгийн компани
гүйцэтгэж Хятадын хамгийн хямд бетон дэр ашиглаж, дээд суурь бүтцийг Монгол-Оросын
хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ ердөө 1.4 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан
баримт байна.

Тухайн үед дээрх төмөр замыг
төрд худалдан авах, төрөөс төмөр замын тээвэрт баримтлах бодлогын бичиг баримтыг
өөрчлүүлж чадна гэж “ам гарсан” хүн бол Д.Ганбат гэнэ. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн
гүйцэтгэх захирал асан, одоогийн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нь хувийн компанийн
30 жилийн хугацаатай ашиглах, төрд ач холбогдол огт үгүй төмөр замыг 112 сая ам.доллараар
хүлээн авч улсын төсвөөс 80%-ийг нь олгуулжээ.

Төмөр замын салбарын наад
захын мэргэжлийн хүнээс асуухад энэхүү ажлын зардлын тооцоог гаргахаар аж. Доод
бүтэц буюу ойролцоогоор 1.5 сая куб метр газар шорооны ажлыг зах зээлийн жишгээр
нэгэн эдийн засагчтай хамт үнэлж үзсэнээ доор сийрүүлье .

1. Нэг куб метр газар шорооны
ажил 8.800 төгрөг гэвэл 13.6 тэрбум төг (6.8 сая ам. доллар)

2. Нийт 63.500 орчим бетон
дэр орно гэж тооцвол нэг бетон дэрний зардал 60 ам.доллар нийт 3.8 сая ам. доллар

3. Зам төмрийг Мардайн уурхайн
хаягдал төмрийн үнээр авсан. Тонн нь 500.000 төг байжээ. Нэг км замд 132 тонн зам
төмөр орсон гэхээр 2.3 тэрбум төгрөг (1.2 сая ам. доллар)

Дүгнэж үзвэл нийт 11.8 сая
ам.долларын зардал энэхүү төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулагджээ. Бусад зардал
дохиолол холбооны өртгийг нэмбэл энэ зам 12 сая ам.доллараас нэг их хол илүү үнийн
дүнгүй баригдсан байх юм.

Тэгвэл Д.Ганбат сайд яагаад
үүнийг 112 сая ам.долларт авав. “Кью Эс Си” ХХК-ийн толгой компани болох дээрх банк
үлдсэн 100 сая ам.доллараар “Эрдэнэт” үйлдвэрийг авсныг үгүйсгэх аргагүй гэдгийг
хэлж байна.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн
гүйцэтгэх захирал асан одоогийн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат МАН-ын гишүүнчлэлтэй.
2016 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын угшилтай бүх хүмүүсийг төрийн удирдах албанаас
цомхотгож байхад Ё.Манлайбаяр, Б.Артур, Ж.Батболд нар сугарч үлдсэн байдаг аж. Тэд
Хандгайт чиглэлийн төмөр замыг төрд худалдан авах ажлыг зохион байгуулсан, хамтран
ажилласныхаа төлөөсөнд нам дамжсан улс төрийн бүлэглэлийн хамгаалалтад орсон бололтой
гэх мэдээлэл ч байна. Дээрх эрхмүүдийн албан тушаалдаа үлдэж буйгаас харахад 90
жилийн түүхтэй МАН-д төмөр замын боловсон хүчин байхгүй юу? гэдэг асуулт ч гарч
ирж байгаа аж. Мөн Б.Цогтгэрэл гэх мэргэжлийн бус хүн энэ салбарт дэд сайдаар зорин
ирсний учир шалтгаан юу байна вэ? гэх мэдээллүүд ч анхаарах сэдэв болж буй гэнэ.

Төмөр замыг цэргүүдээр бариулна
гэх “Түмэн цэрэг” хөтөлбөр боловсруулсан Б.Артур Зам тээврийн хөгжлийн яамны төмөр
зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар үргэлжлэн ажиллахын
сацуу УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүнээр томилогдсон байна. Ё.Манлайбаяр сайдын зөвлөх
болж Зам тээврийн хөгжлийн яаманд эргэн иржээ. Энэ бүх томилгоо нь Зам тээврийн
хөгжлийн сайд Д.Ганбатын бодлогогүй шийдвэр огт биш нь тодорхой гэнэ.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн
хэлснээр “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн жил 284 тэрбум төгрөгийн татвар төлж байсан
бол энэ онд 20 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж
буй, адил хэмжээний олборлолт борлуулалт хийсэн “Оюу толгой” компани
244 тэрбум төгрөгийг татварт төлчихөөд байхад “Эрдэнэт” үйлдвэр 10 дахин
бага татвар төлсөн нь “Эрдэнэт”-ийн энэхүү нуусан татварын мөнгө, Хандгайт чиглэлийн
төмөр замыг төрд худалдсан үнийн дүнтэй нийлүүлж үнэ төлбөргүй хувьчлах луйвар хийсэн
байж болзошгүй гэдгийг хэлэх хүн байна. Энэ үйл явдлуудаас харвал Худалдаа хөгжлийн
банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн эзэмшилд Дарханы төмөрлөгийн
үйлдвэр, Төмөртэйн орд, “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгтгэл зэрэг уул
уурхайн томоохон баялаг төвлөрчээ.

Categories
мэдээ нийгэм

Голомт банкны эзэн Д.Баясгаланд захидал хүргүүлжээ

ГОЛОМТ БАНКНЫ ЭЗЭН Д.БАЯСГАЛАН ТАНАА

/”Алтандорнод Монгол”ХХК, “Бумбат” ХХК-уудыг шилжүүлэн өгөх тухай/

Голомт банк нь сүүлийн жил гаруй хугацаанд хууль шүүхийн байгууллагаар хүч түрэн С.В.Паушокийн үед өөрсдийн хамтран үүсгэсэн хиймэл зээлийн өр төлбөрийг төлүүлэхээр улайран зүтгэлээ.

Хэдийгээр ОУ-ын Арбитрын шүүх, Монгол Улсын шүүхээс хүчин төгөлдөр бус худалдааны болон аккредитивын гэрээний төлбөрийг манай компани хариуцан төлөх үндэслэлгүй болохыг тогтоосон боловч цаашид энэхүү хууль бус үйл ажиллагаанд оролцох, түүний золиос болох шаардлагагүй гэж үзэж байгаа тул“Алтандорнод Монгол” ХХК, “Бумбат” ХХК-иудыг 100 хувийн хувьцаа, эд хөрөнгө, тусгай зөвшөөрлүүдийг бүхэлд нь Голомт банкны өмчлөлд шилжүүлэх мэдэгдлийг 2016.09.26-нд танайд хүргүүлсэн.

Нэг. Голомт банкны нэхэмжлэлтэй С.В.Паушокийн ИТОЧУ-той байгуулсан худалдааны гэрээний төлбөрт 2007 онд нээсэн АГ0100080001-АГ0100080005 дугаартай таван аккредитивын гэрээний төлбөрийн 2’092’490’948 иен буюу 34,1 тэрбум төгрөг гаргуулах хэргийг ХУД-ийн иргэний шүүх 2016.09.23-нд хэлэлцэж, уг төлбөрийг гаргуулах илтэд хууль бус шийдвэр гарлаа.

Гэтэл дээрхи гэрээнүүд нь Япон Улсын Худалдааны Арбитрын шүүхийн 2013.10.30-ны өдрийн №12-02, №12-03 тоот шийдвэр, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014.11.05-ны өдрийн 3072/Б дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус худалдааны хэлцэлийн үндсэн дээр хийгдсэн аккредитивын хэлцэл хүчингүй болохыг, мөн уг гэрээний дагуу шилжсэн мөнгийг манайх авч ашиглаагүй ба үүний төлбөрт ямар ч машин техник орж ирээгүй болохыг шүүхийн шийдвэрт маш тодорхой дүгнэж, “Алтандорнод Монгол” ХХК нь дээрхи гэрээнээс үүссэн төлбөр тооцоог хариуцах үндэслэлгүй болохыг эцэслэн тогтоосон.

Гэтэл эцэслэн шийдээд 2 жил өнгөрсөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад танай банк хүч түрэн хууль бусаар “Алтандорнод Монгол” ХХК-иар дээрх таван аккредитивийн мөнгийг төлүүлэх шийдвэрийг гаргуулж, Монгол Улсад шүүх нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болдог жишгийг тогтоолоо.

Хоёр. Дээрхи таван аккредитив нь хуурамч худалдааны 21 гэрээгээр дамжуулан С.В.Паушок-Голомт-ИТОЧУ-МОПС-ийн хийж байсан 7.1 тэрбум иен буюу 159.7 тэрбум төгрөгийн хууль бус санхүүгийн схемийн нэгээхэн хэсэг нь байсан.

Энэхүү схемээр дамжуулан С.В.Паушок-Голомт банк нар нь гадаад улс руу хөрөнгөө Монголын хууль, хяналтын байгууллагаас бултуулан гаргаж, Засгийн газартай шүүхдэлцэх бэлтгэлээ хангаж хиймэл хохирол бий болгосон бөгөөд тэрээр алтны 68 хувийн татварын асуудлаар Монгол Улсын Засгийн газрыг ОУ-ын арбитрын шүүхэд өгч 1 тэрбум гаруй ам.долларын хохирол нэхэмжилсэн ба манай хууль, хүчний байгууллага түүнд их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

С.В.Паушок-ИТОЧУ-ГОЛОМТ нар нь тухайн үеийн ханшаар 120 сая ам.долларын машин техник, мөнгөн хөрөнгийг ИТОЧУ-гаас авч Монгол руу оруулахгүйгээр ОХУ дахь дундын МОПС компани руу шилжүүлэн авч, харин Монгол дахь “Алтандорнод Монгол” ХХК дээр огт аваагүй бараа, техникийн хиймэл өр үүсгэсэн. Энэхүү ажиллагаанд Голомт банк нь тухайн үедээ өөрийн хөрөнгөнөөс хэт давсан үнийн дүнгээр /уг нь “Банкны тухай хууль”-иар өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй байх заалттай/ ИТОЧУ-гийн харилцагч банкинд барааны төлбөрийг төлөх аккредитивийн мэдэгдлийг хүргүүлж чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үүнийнхээ хөлсөнд нилээдгүй их мөнгө авсан билээ.

Мөн энэ аккредитивын төлбөрийн асуудлаар танай банк ИТОЧУ-тай 2013 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүхдэлцэж байсан бөгөөд ИТОЧУ ба Голомт банкны хооронд 2013.03.15-нд “Withdrawal agreement” гэрээг байгуулж, нийт 5’203’806’535 иен буюу 88,7 тэрбум төгрөгийн аккредитивийн маргаанаа 1’200’000 ам.доллароор харилцан тохирч хаасан бодит факт, нууц гэрээ тань хүчинтэй байгаа. Энэхүү гэрээ тань Голомт банк анхнаасаа гэрээний дагуу бараа нийлүүлэгдээгүй, худалдааны болон аккредитивын гэрээгээр халхавчилсан санхүүгийн схем гэдгийг мэдэж байсныг нотолдог.

Гурав. Танай банк “Бумбат” ХХК-иас таван зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шүүхэд нэхэмжилж 28’825’478’053 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцааны эд хөрөнгөөр хангахаар шийдвэрлэсэн. Гэвч энэхүү мөнгө нь үндсэндээ компанийн өмнөх удирдлага асан ОХУ-ын иргэн С.В.Паушокийн танай банктай хамтарч хийсэн хуурамч гэрээ, түүний ОХУ болон гадаад улс руу хөрөнгөө гаргах зорилгоор эзэмшилд нь байсан “Элладон” ХХК, “Кипрстар” ХХК, “Яхтон” ХХК, “Востокнефтегаз”ХХК зэрэг компаниудад үүсгэсэн хугацаа хэтэрсэн хиймэл зээлийн өрийг зээлээр хааж, шинэ зээл болгоход зориулагдсан билээ.

Дөрөв. С.В.Паушокийн эзэмшилд байсан “Востокнефтегаз” ХХК-ийн бүх хөрөнгийг одоогоос 3 жилийн өмнө 2013 онд Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоол, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар татварын өрөнд хурааж, төрийн өмчид шилжүүлсэн. Тус компанийн хөрөнгийг шилжүүлхэд танай банкны гүйцэтгэх захирал, эрсдлийн удирдлагын захирлууд тухайн үедээ бичгээр барьцааны хөрөнгийг татварт өгөхийг зөвшөөрч, оронд нь компанид орж ирсэн орлогоор банкны зээлээ мөнгөөр төлүүлж байсан билээ.

Гэтэл 3 жилийн дараа шүүхийн шийдвэрээр дампуураад татан буугдсан компани дээр 22.1 тэрбум төгрөгийн төлбөр гаргуулах, түүнийг нь төрийн өмчид өөрөө зөвшөөрөл өгч шилжүүлсэн одоо ХХААЯ-ны ТЭДС-гийн эзэмшилд байгаа 25.3 тэрбум төгрөгийн үнэтэй Нефьт хангамжийн баазаар төлүүлэх шүүхийн шийдвэрийг 2016.05.19-нд хүчээр гаргуулжээ.

Нүд улаан, мөнгө цагаан боловч Та бүхэн дампуураад татан буугдсан хувийн компанийн өрийг төрийн өмчийг дээрэмдэн авч төлүүлж байгаа энэхүү үйлдлээсээ ичих хэрэгтэй! Аргагүй олон жил худлаа тайлан мэдээ гаргаж төр олон нийтийг хуурч ирсэн үйлдлүүд чинь өөр зам үлдээгээгүй байх.

Хэдийгээр энэ компаниудын хувьцааг худалдан авсан зээлийн төлбөрт танай банкинд нийт 33.1 тэрбум төгрөг буюу тухайн үеийн ханшаар 25 сая ам.доллар төлсөн боловч бидний зүгээс цаашид ийм хууль бус үйл ажиллагаанд орооцолдож түүний золиос болох, хөрөнгө болж орж ирээгүй, хэсэг хүмүүсийн хууль бус ажиллагаагаар үүссэн хиймэл өр, төлбөрийг өмнөөс нь төлж барагдуулах ямар ч боломжгүй ба ийм шаардлага ч байхгүй тул хөрөнгөөсөө татгалзаж танай банкинд шилжүүлж байна.

Иймд Монгол улсын банк санхүүгийн салбар, эдийн засгийг хордуулахад 20 гаруй жилийн туршид голлон оролцсон Голомт банкны эрхэм удирдлага Д.Баясгалан та, “Алтандорнод Монгол” ХХК,“Бумбат” ХХК-иас 100%-ийн хувьцаа, эд хөрөнгө, тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авч тус банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байхдаа өөрөө гарын үсэг зурж C.В.Паушоктой байгуулсан аккредитивын болон зээлийн гэрээний хиймэл өр төлбөрөө өөрөө барагдуулна уу!

Жич : Голомт банкны хууль бус үйл ажиллагааны дараагийн цуврал мэдээллийгwww.adm.mn–ээс /Сайт хаагдсан тохиолдолд гадаадын хэвлэл мэдээллийн сувгаас/ үзнэ үү.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс санхүүгийн тусламж хүссэн талаар ОУВС өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ

Монгол Улс санхүүгийн тусламж хүссэн талаар ОУВС-гаас өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэнийг “Reuters”, “Bloomberg”, “Financial times” уламжилжээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон бусад төлөөлөгчтэй хийх хэлэлцээ Вашингтонд болох ОУВС, Дэлхийн банкны жилийн уулзалтын үеэр, энэ долоо хоногт эхлэх тухай дээрх байгууллагын мэдэгдэлд дурдаад, хэдий хэмжээний зээл хүсэж буй талаар тэмдэглээгүй аж.

ОУВС-гийн хэвлэлийн төлөөлөгч Герри Райс “Монгол Улсын удирдлагууд эдийн засгаа тогтворжуулах, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулахаар санхүүгийн дэмжлэг хүссэн” хэмээн и-мэйлдээ бичсэн байна. Түүнчлэн тэрбээр ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матайгийн тэргүүлсэн баг хэлэлцээг үргэлжлүүлэхээр энэ сарын эцсээр Улаанбаатарт ажиллахыг тэмдэглэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн сарын 26-нд ОУВС-гийн суурин төлөөлөгч Нейл Сакерыг хүлээн авч уулзах үеэрээ эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд тус сантай хамтран ажиллах, ажлын хэсгийнхэнтэй хэлцэл хийж эхлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн билээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр манай улс “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд 1-1.5 тэрбум ам.долларын зээл авах хүсэлтэй буй аж.

Categories
мэдээ нийгэм

Айлаас байлдааны болон цэргийн сургалтын зориулалттай их хэмжээний сум хураан авчээ

Баянзүрх дүүргийн VIII хороо буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд амьдардаг нэгэн айлаас цагдаагийнхан байлдааны болон цэргийн сургалтын зориулалттай нэлээд олон сум хураан авчээ.

Тус дүүргийн Цагдаагийн III хэлтсийн эх сурвалж “Айлд байлдааны маш их сум байна” гэсэн мэдээлэл есдүгээр сарын 29-нд ирсний дагуу манай хэлтсийнхэн цагдаагийн бусад албадтайгаа хамтран 58 настай иргэн Б-гийнд шалгалт хийсэн.

Байлдааны зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч, дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалсан хэмээн зарим хүнийг буруутган шалгаж эхэлсэн. Тэднийхээс ПМ буюу “Макаров” маркийн гар бууны сум 312, дохионы бууны сум 10, “Винтов”-ын сургалтын сум 38, АКМ бууны сургалтын сум 80, уг бууны байлдааны зориулалттай сум 763 ширхгийг эд мөрийн баримт болгон хураан авсан” гэв.

Цагдаагийн байгууллагын өөр нэг эх сурвалж “Нарантуул”-д сум зардаг хүмүүсийн нэг. Байлдааны зориулалттай сум хилээр хувь хүн оруулах боломжгүй. Дохионы бууны болон АКМ, ПМ-ын сум ашигладаг байгууллага бол цэргийн анги салбарууд. Тэндээс хууль бусаар гаргаж, наймаачдад зарсан байж болзошгүй. Тиймээс нарийвчилсан шалгалт хийж байгаа” гэсэн юм.

Цэргийн анги байгууллагынхан хээрийн сургууль хийх үеэр олон сум авч гараад буудаагүйгээ ангидаа буцааж өгөлгүй, цэргүүдээс хурааж аваад наймаачдад зардаг гэсэн мэдээлэл тагнуул, цагдаагийн байгууллагынханд удаа дараа ирж байгаа гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

С.Гантогоо Солонгос улсад зохиогдсон дуулаачийн тэмцээнд “Гранпри” хүртжээ

БНСУ-ын олон үндэстний дуулаачдын “Монтант” /Multicultural Transnational Chorus/ урлагийн байгууллагад дуучнаар ажилладаг монгол залуугийн ярилцлагыг өмнө нь нийтэлж байсан. С.Гантогоо хэмээх эл залуу өнгөрсөн амралтын өдрөөр БНСУ-ын Чанвон хотод болсон “Migrant Arirang Multiculturural festival- 2016” олон улсын дулаачдын 11 дэх удаагийн уралдааны Гранпри шагналыг хүртжээ.

Тус наадам нь Солонгос улсад оршин суугаа гадаад иргэдийн дунд зохион байгуулагддаг аж. С.Гантогоо тус улсад есөн жил амьдарч буй бөгөөд долоон жилийн өмнө энэхүү тэмцээнд оролцож байжээ. Тухайн үед амжилт гаргаагүй тухайгаа тэрбээр дурссан байна. Харин энэ удаад тэмцээний эцсийн шатанд тунан үлдэж, 3000 гаруй дуучинтай өрсөлдөж Гранпри шагнал хүртжээ.

Сонирхуулахад өнгөрсөн есдүгээр сард гаргасан түүний анхны уран бүтээл болох “Хорвоогийн төгсгөлөөс” хэмээх дуу нь БНСУ-ын хамгийн том хит парад гэгдэх “M-net”-ын шилдэг 100 видеонд багтсан юм.

Categories
энтертаймент-ертөнц

Хоёр дахь алтан базерийн эзэн тодорлоо

Gold bazzer зурган илэрцүүд

Ням гаригийн үдэш бүр “Монгол HD” сувгаар гарч буй “Авьяаслаг монголчууд-2016” шоуны тав дахь дугаар өнгөрөгч ням гаригт үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн дугаарт “Алтан баззер”-ын хоёр дахь эзнээр” иогч залуу тодорсон юм. Тэрбээр 31 настай бөгөөд Хөвсгөл аймгаас оролцож байгаа ажээ. Энэхүү иогч залуу “Авьяаслаг монголчууд” шоуны тайзнаа дүрэлзэн асч буй галыг залгилж, иртэй хутга гэдсэн дээрээсээ унагаж, хагархай шилэн дээр хэвтэн дээрээ дөрвөн хүнийг зогсоож, хадаастай модыг гэдсэн дээрээ байрлуулан хүн зогсоосон гэх мэтчилэн аюултай үзүүлбэрийг сонирхуулсан юм. Түүний эдгээр үзүүлбэрийг үзсэн шүүгчид болон үзэгчдийг өөрийн эрхгүй уулга алдаж, харц буруулж байв. Үзэгчдийн зарим нь “Одоо болно оо” хэмээн хашгирч байлаа. Энэ эрсдэлтэй үзүүлбэрийн дараагаар шүүгч Ч.Дэлгэрцэцэг “Алтан баззер” дарсан юм.


Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг нээж үг хэллээ

УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан намрын чуулганаа нээж байна. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. 2016 онд эдийн засгийн өсөлт 0.1-0.6 хувь хүрэхээр байгааг олон улсын байгууллагууд анхааруулсан. Ажилгүйдлийн төвшин хоёр оронтой тоонд шилжлээ. Иргэдийн худалдан авах чадвар буурсны зэрэгцээ дефляци бий боллоо. Иймээс богино хугацаанд эдийн засгийн хямралыг даван туулах, Засгийн газар томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг оруулж ирэхэд УИХ нээлттэй болохыг мэдэгдэж байна. Сүүлийн үед батлагдсан хуулиуд Үндсэн хууль зөрчсөн нь Цэцээр тогтоогдох боллоо.

Засгийн газарт буцаасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өмнөх УИХ-аар хэлэлцэх шатанд зарчмын болон горимын санал 536, Хууль сахиулах тухай хуулийг хэлэлцүүлэхэд 230 гаруй горимын санал гарсан нь Засгийн газрын санал үндсэндээ байхгүй болсон гэсэн үг юм. Ийм учраас УИХ бодлогын уламжлалыг хадгалах, шинэчлэлийг нийгмийн харилцааны ямар салбарт түлхүү авч үзэх ёстойг илүү авч үзэн баримталж, шийдвэрлэнэ.

Монгол Улсын 2017 оны төсөв, эдийн засгийн бодлогын шийдвэр дээр оюун бодлоо уралдуулан асуудалд бодитой хандахыг улс орны эрх ашиг зүй ёсоор шаардаж байна. Гаргах шийдвэр олон нийтэд таалагдахгүй байж болох ч алсдаа үр дүнд хүрэх асуудал дээр ойлголцож ажиллах шаардлага бий.

УИХ намрын чуулганаараа Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна

Мөн Сонгуулийн тухай хуулийг дахин авч үзэх, өөрчлөн найруулахаар төлөвлөж байна. Сонгууль бүрийн өөр, өөрийн онцлогт таарсан хуулийг батлах шаардлага тулгарч байна.

Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурал удахгүй болно. Ажлын арвин туршлагатай, шударга, олны хүндлэл хүлээсэн хүн нь сонгогдон ажиллана гэж найдаж байна.

Өвөл хаяанд ирлээ, өмнө тохиож байсан бичин жилийн хатуухан сорилтыг байнга санаж өвлийн бэлтгэл хангаж ажиллаж байгаад эргэлзэхгүй байна.

Утааны асуудалд Засгийн газар нийслэлтэй хамтран ажиллаж бодитой үр дүн гаргахыг хүлээж байна. Намрын чуулган төлөвлөсөн ажлаа хийж, үр дүн гаргана гэдэгт найдаж байна” гэлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит уралдааны шилдгүүд тоглолтоо хийв

Өнгөрсөн бямба гариг буюу аравдугаар сарын 1-нд Дархан хотноо Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын IV уралдаан шилдгийн шилдгүүд уран бүтээлээ өргөн барьжээ. Тус уралдааныг Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын Урлагийн ажилтны холбоо, ҮДБЭЧ хамтран Дархан хотын 55 жилийн ойн баярт зориулан зохион байгуулсан аж.

Тоглолтын эхэнд Монголын урлагийн ажилтны холбооны Ерөнхийлөгч Б.Тунгалаг “Монголын урлагийн ажилтны холбооны нэг том үйл ажиллагаа бол Төрийн шагналт, АЖ Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын уралдаан юм. Энэ уралдаан нь бүжгийн урлагт цаашид хүндтэй үүргээ гүйцэтгэсээр байх болно. Бидэнтэй БСШУСЯ, Дархан-Уул аймгийн ИТХурал, ЗДТГазар, Дарханчууд маань өөрсдийн нэрийн уралдаан болгон хамтран ажиллаж ирсэн нь энэ уралдааны нэр хүндийг улам өндөрт өргөж монголын бүжгийн урлагийн хөгжлийг дэмжиж байгаад МУАХ, Бүжгийн нийгэмлэг, монголын бүжигчид сэтгэл хангалуун байдгаа илэрхийлье. Бидний хамтын ажиллагаа цаашид үргэлжилсээр байх болно” гэж хэлжээ.

Үндэснийхээ бахархал болсон бүжгийн урлагаа сэргээн хөгжүүлэх, мэргэжлийн бүжигчдийн урын санг баяжуулах, ахмад үеийнхээ авьяас чадварыг нь үргэлжлүүлэн мөнхжүүлэх зорилготой гурван жил тутам зохион байгуулдаг тус уралдаанд мэргэжлийн бүжигчид болон бүжиг дэглээчид оролцож буйгаараа онцлогтой аж.

Уралдаанд ЦДБЭЧ, СУИС, Сүлд чуулга болон Хөвсгөл, Завхан, Дундговь, Дорнод, Увс, Хэнтий, Дархан-Уул аймгийн 270 гаруй уран бүтээлч гоцлол, хоёрол, гурвал, цөөхүүл, бүжиг дэглээч гэсэн төрөлд авьяас чадвараа сорьсон байна. Уралдааны гранпри шагналын эзнээр Хэнтий аймгийн Хан хэнтий чуулгын бүжигчид шалгарчээ. Гран при шагналын эзнийг БСШУЯ-наас 5 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна.

Уралдааны шүүгчээр Монголын Урлагийн Ажилтны холбооны тэргүүн УГЗ Ч.Даваасүрэн, УГЗ, Төрийн соёрхолт, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар, МУГЖ, бүжиг дэглээч Л.Ганчимэг, ӨМӨЗО-ны Бүжгийн нийгэмлэгийн тэргүүн Жимсээ, ХБК-ийн Бүжгийн тэнхимийн эрхлэгч Н.Оюун нар ажилласан байна. Дашрамд дурьдахад, Ц.Сэвжидийн нэрэмжит улсын анхдугаар уралдаан 1996 онд болж, 100 гаруй уран бүтээлч өрсөлдөж байжэ

Categories
мэдээ нийгэм

Боомтууд маргаашаас хэвийн ажиллана

Монгол, Хятадын хилийн
боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын
Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын
хилийн боомтууд БНХАУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрийг тохиолдуулан энэ сарын
1-нээс амарсан. Хилийн боомтууд гурван өдөр амрах бөгөөд маргаашнаас цагийн
хуваарийн дагуу ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Улаанбаатарт 9 хэм дулаан байна

Улаанбаатарт зурган илэрцүүдМалчид, Тариаланчид, Хадланчид, Тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, 3-5-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа гулсаа үүсэх, ил задгай хүнсний ногоо хайрагдаж хөлдөж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2016 оны 10 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говь болон Говийн бүсийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 8-10 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатар: 7 градус дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.