Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна

МАН-ын бүлэг 2016 зурган илэрцүүдУИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар олон
нийтэд мэдээлэл хийхгүй гэж тус бүлгээс мэдэгдлээ. АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудал болон 2017 оны төсвийн төслийг хэлэлцсэн
гэх мэдээлэл байна. Монгол Ардын намын бүлгийн хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн уулзвараар дохио харгалзахгүй баруун эргэнэ

замын цагдаагийн газар зурган илэрцүүдУлаанбаатар хотын Замын цагдаагийн газраас хамгийн их машин зорчдог дөрвөн уулзвараар жолооч нар гэрлэн дохио харгалзахгүй, баруун гар тийш чөлөөтэй эргэх журмыг боловсруулж, ирэх Даваа гаригаас туршихаар боллоо. Жолооч нарын дунд явуулсан санал асуулгад 95 хувь нь гэрлэн дохио хүлээхгүй шууд баруун гар тийш эргэхийг дэмжжээ. Эдгээр уулзвар нь Баруун болон Зүүн дөрвөн зам, Саппоро болон Гэсэр сүмийн уулзвар юм. Энэ дөрвөн уулзвараар жолооч улаан гэрэл үл хамааран эргэх нь түгжрэл бууруулахад бодитой нөлөөлвөл цаашлаад тогтмол баримтлаад явах аж. Ингэхдээ жолооч баруун гар тийш эргэхдээ эсрэг урсгалаас ногоон гэрлээр ирж буй автомашинд болон зам гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөх ёстой. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын судалгаагаар уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, тухайн уулзварт үүссэн түгжрэлийг 20 хувь багасгах юм. Мөн авто машины дуу чимээ, агаарын бохирдлыг багасгахад эергээр нөлөөлнө гэж тооцжээ.

Саппорогийн уулзвар зурган илэрцүүдСаппорогийн уулзвар

Гэсэр сүмийн уулзвар зурган илэрцүүдГэсэр сүмийн уулзвар

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хөрөнгө оруулалгчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/690 дүгээр захирамжаар нийслэлийн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах Зөвлөл байгуулж, ажиллах журмыг баталлаа.

Зөвлөл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах замаар хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй ажиллах юм.

Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх даргалаж, гишүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга, Улаанбаатар хотын xөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч (тохиролцсоноор) болон аж ахуй нэгжийн төлөөллүүд багтжээ. Зөвлөлийн ажиллах журмыг хавсралт хэсгээс татаж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын гарам дээр гардаг осол зөрчлийг бууруулах зорилгоор зөвлөгөөн зохион байгуулав

Төмөр замын гарман дээр гарч буй осол зөрчлийн тоог бууруулах, урьдчилан сэргийлэх иргэд зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах, жолооч нарын хариуцлагыг сайжруулах зорилгоор “Төмөр замын гарам-Аюултай бүс” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 133 төмөр замын гарам байдаг бөгөөд үүний зохицуулалттай гарам -28, дохиололгүй гарам -8 байдаг бол хамгаалалтгүй гарам 9 байдаг байна. Өнөөдрийн байдлаар Төмөр замын гармыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн 42 чиглэлийн 365 тээврийн хэрэгсэл нийслэлийн иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм. Төмөр замын гармууд дээр гарсан зөрчлийн судалгаанаас харахад 2015 оны зөрчлийн тоо 2016 оны 9 дүгээр сарын байдлаар нэмэгдсэн бөгөөд жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай нь харагдаж байна. Тиймээс тус зөвлөгөөний үр дүнд сая гаран хүн амтай нийслэлчүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж буй жолооч, инженер, техникийн ажилтнуудад зориулан хамтарсан сургалтуудыг удирдах байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар болов. Мөн “Гармын мэдлэгийг дээшлүүлэх олон улсын өдөрлөг”-т нийтийн тээврийн аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулж мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, “Гарам-Аюултай бүс” зөвлөгөөнийг жил бүр уламжлан болгон зохион байгуулах, төмөр замын гарам нэвтрэх талаар олон нийтэд мэдээлэл өгөх, хэвлэл мэдээллээр сурталчлах зэрэг ажлыг тогтмолжуулан хамтран ажиллахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурхны эсрэг вакцин хийж эхэллээ

Өнөөдрөөс зургаан сар хүрсэн хүүхдүүдэд улаанбурхны эсрэг вакцин хийж эхэллээ.
Тодруулбал, зургаан сартай хүүхдийн ванцинжуулалтыг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймаг
болон нийслэлийн есөн дүүргийн харьяа дүүргийн эмнэлгүүдэд хийх юм. Өмнө нь улаанбурхны вакцинжуулалтын эхний тунг есөн сартайд,
хоёр дахь тунг хоёр настайд хийдэг байсан бол өнгөрсөн жилээс
улаанбурхны дэгдэлт гарсны улмаас эрт хийж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Чикагод монгол залуус нэгнээ хутгалсан хэрэг гарчээ

АНУ-ын Чикаго хотын Нортуэстсайт хотын телевизээр монгол залуус нэгнээ хутгалсан хэрэг гарсан тухай мэдээлжээ. Тус хотын Цагдаагийн газраас “Сэжигтэн, Монгол Улсын иргэн Б, 35 настай, баруун Палмер гудамжны 4000 тоотод оршин суудаг. Хэрэг гарах үед нутаг нэгтнээ хутгалсан. Одоогоор сэжигтнийг саатуулан шалгаж байна” хэмээн мэдээлсэн байна.

Тодруулбал, өнгөрсөн ням гаригийн орой 23:50 цагийн орчим Монгол Улсын иргэн Б нэг өрөөнд хамт амьдардаг 23 настай залуутай ням гаригийн орой муудалцаж, үл ойлголцсоны улмаас хэвлийн тус газар нь хутгалж, хүнд гэмтээжээ. Хутгалуулсан залуу гэрээсээ гарч зугтан, тусламж эрэн хашгирч яваа цагдаа нартай таарсан байна. Хохирогч залууг даваа гаригийн үүрээр Иллинойс дахь Масоны эрүүл мэндийн төвд аваачиж, яаралтай хагалгаанд оруулжээ. Эх сурвалжид мэдээлснээр, сэжигтэн Б-д холбогдох хэргийн шүүх хурал мягмар гаригийн үдээс хойш болох аж.

Categories
мэдээ нийгэм

Тусгай дугаар луу хуурамч дуудлага хийвэл торгуультай

ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв зурган илэрцүүдЦагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай
удирдлагын төв гал түймэр,
гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 101, 105, гэмт
хэрэг, зөрчил, зам тээврийн ослын
дуудлага, мэдээллийг 102, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг
103 тусгай дугаарын утсаар хүлээн авч, иргэдэд үйлчилдэг.

Эдгээр тусгай дугаарууд руу хүүхдүүд залгаж
тоглох, мөн иргэд утсаа шалгах зэргээр шаардлагагүй дуудлага их хийдэг байна. Ингэх нь тус дугаарт ачаалал үүсгэж, тухайн
үед яаралтай тусламж шаардлагатай байгаа иргэдэд хүндрэл учруулдаг ажээ.

Хэрэв эдгээр дугаар луу гурваас олон удаа тоглож
залгасан, эсвэл шалтгаангүйгээр залгасан дуудлагыг Захиргааны хариуцлагын тухай
хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг үндэслэн хүүхэд бол эцэг эх, асран
хамгаалагчдад нь, иргэдэд цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцож байхаар
болжээ. Та цагдаагийн алба хаагч, туслах ажилтны хууль ёсны шаардлагыг
биелүүлэхгүй, эсэргүүцвэл 5-20 мянган төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн
хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулах юм байна.

ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв зурган илэрцүүд

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

Өнөө маргаашдаа зарим газраар, 4-5-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа гулгаа үүсэх, ил задгай хүнсний ногоо хайрагдаж, хөлдөж болзошгүйг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын 4-нд ихэнх нутгаар, 5, 6-нд зарим газраар, 7-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орж, салхи 4-нд ихэнх нутгаар, 5-6-нд говь талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Багануур дүүрэгт айл шатаж есөн настай хүү амиа алджээ

Өнгөрсөн баасан гарагт буюу есдүгээр сарын 30-ны өдөр Багануур дуургийн IV хороонд оршин суух иргэн Б-гийн гэр шатаж байна гэх дуудлага Онцгой байдлын хэлтэс иржээ. Улмаар дуудлагын Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн албан хаагчдыг очиход гэрт есөн настай хүүхэд амиа алдсан байжээ.

Хүүгийн цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд галын шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

УИХ дахь АН-ын бүлэг зурган илэрцүүдУИХ-ын чуулган өнөөдөр 10:00 цагт нээлтээ хийлээ. Яг одоо Төрийн ордны “Сүхбаатар” танхимд УИХ дахь МАН-ын бүлэг, “Чингис” танхимд УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгүүд энэ долоо хоногт УИХ-ын чуулган болоод байнгын хороогоор хэлэлцэх асуудалтай холбогдуулж саналаа нэгтгэх аж.

Энэ долоо хоногт УИХ-ын чуулган болоод байнгын хороогоор Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн 2017 оны төсвийн төсөл УИХ-ын гишүүдийн анхаарлын төвд байна. Дээрх асуудалтай холбогдуулж намын бүлгүүд саналаа нэгтгэх аж.