Categories
мэдээ соёл-урлаг

Елена Манистина: Хамгийн их сандарч байсан дүр бол Айда дуурийн Амнерис

Монголын сонгодог урлагийн их өргөө болсон УДБЭТеатрын хамт олон 54 дахь улирлын тоглолтын нээлтээ хийх гэж байна. Энэ удаагийн онцлог нь ОХУ-ын алдарт “Большой театр”-ийн уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт юм. 2014 оны 11-р сард ОХУ-ын “Большой театр”-т монголын уран бүтээлчид очиж “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо амжилттай хийгээд ирсэн билээ. Тэгвэл энэ удаад “Большой театр”-аас манай улсад Удирдаач ОХУ-ын Гавьяат жүжигчин Александр Поляничко, Гавьяат жүжигчин Михайл Казаков, Елена Манистина, Их театрийн гоцлол дуучин Екатерина Морозова нар иржээ.

УДБЭТ-ийн хуьд 2016, 2017 оны үйл ажиллагааны бүрэн хөтөлбөр батлагдсан бөгөөд ном хэлбэрээр тоглолтын нээлтэн дээрээ үзэгчдэд түгээнэ гэлээ. Мөн сургуулийн хүүхдүүдэд сонгодог урлагийг түгээх зорилгоор хоёр долоо хоног тутамд нэг удаа хүүхдийн уран бүтээл хийхээр төлөвлөсөн байна.

Алдарт “Жизель” дуурийг Орос, Монголын хамтарсан уран бүтээлчид 10 дугаар сарын 8, 9-д тоглох юм байна. Энэхүү дуурийг анх 1979 оны 12 дугаар сарын 20-д монголын тайзнаа тавьж байжээ. Энэ удаагийн “Жизель”-д СТА Б.Саруул, Батчимэг нар тоглох аж. Харин Альбертэд СТА О.Ганцоож, Э.Эрдэнэболд нар тоглоно.

Харин “Кармень” дуурийг 10 дугаар сарын 15, 16-д тоглоно. Энэ дуурийг анх монголын тайзнаа 1985 онд тавьж байсан бөгөөд 2013 онд эх хэл болох франц дээр нь шинэчлэн тогложээ.

Ингээд хэвлэлийн хурлын дараа ОХУ-ын гавьяат жүжигчин Елена Манистинатай хийсэн бяцхан ярилцлагыг хүргэе.

-Та аль нутгийн хүн бэ, урлагийн хүн болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Би ОХУ-ын Саратова хотод төрсөн. Миний хувь заяа угаасаа урлагтай холбоотой юм. Яагаад гэвэл аав ээж хоёр маань хоёулаа дуурийн дуучин байсан. Ээж маань бүдүүн сафран хоолойтой, аав маань басс хоолойтой. Намайг дунд сургуульд байхад ээж маань дуулах ур чадварыг зааж өгсөн. Яагаад гэвэл намайг хараад дуучин болж чадах юм байна гэж бодсон хэрэг. Энэ замаас хазайх вий гэж бүр шахаж байсан удаа ч бий.

-“Большой театр”-н жүжигчин болно гэдэг гайхалтай хувь заяа байх. Анх яаж энэ театрт хөл тавьж байсан тухайгаа ярьж өгөөч?

-Таны хэлдэг зөв. Энэ театрт орохын тулд маш их өрсөлдөөн явагддаг. Анхныхаа оролдлогоор энэ театрт орж байгаагүй. Би гэхэд Чайковскийн дуулаачийн уралдаанд 2-р байр эзэлчихээд “Большой театр”-т орох уралдаант шалгалтанд орсон. Гэвч намайг аваагүй.“Станислав Немирович -Данченко”-н нэрэмжит театрт хэсэг хугацаанд ажилласан. Харин намайг ажиллаж байгааг маань хараад дараа нь “Их театр”-аас урьсан.

Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ? Уран бүтээлч хүнд хэр их чөлөөт цаг гардаг вэ?

-Зохих хэмжээний чөлөөт цаг байлгүй яахав. Ихэнх хугацаагаа охинтойгоо өнгөрүүлэхийг хичээдэг. Хамгийн сүүлд “Царица” буюу “Хатан хаан” гээд паркаар бид хоёр зугаалсан. Тэнд агуу их 2-р Екатерина хатан хааны амьдарч байсан түүхэн музей байдаг. Тэнд цагийг охинтойгоо их сайхан өнгөрөөсөн.

-ОХУ-д урлагийн ямар төрөл илүү их хөгжиж байна вэ?

-Аль нь яг түлхүү хурдан хөгжөөд байгааг хэлэхэд хэцүү юм. Гэхдээ орчин үеийн урлаг их хөгжиж байна. Тэр дундаа кино урлаг их хөгжиж байгаа.

-Танд урлагийн хичээл зааж байсан мэргэжлийн багшийнхаа талаар дурсаач?

-Би ОХУ-д хамгийн алдартай Ирина Архипова багшаараа хичээл заалгаж байсан. Манай багшийг Орост төдийгүй дэлхийд сайн мэддэг. Надаас хүмүүс хэний удирдлаган дор сурсан бэ гээд асуухаар, Ирина Архипова гэхээр “Хөөх, ямар гайхалтай юм бэ” гэж дуу алддаг. Тэгэхээр багшаараа бахархах сэтгэл бол хэмжээлшгүй юм.

-Багшийн тань хамгийн их захиж сургасан зүйл юу байдаг вэ?

-Багшийнхаа талаар их олон юмыг ярьж болж байна. Гэхдээ нэг хөгжилтэй зүйлийг дурсмаар байна. Би дөнгөж сургуулиа төгсөөд дуучин болж байсан үе. Тэр үед багшийн хүндэтгэлийн тоглолт болсон. Тэр тоглолтонд “Гилбэрийн хатан” дуурийн нэг жижигхэн хэсгийг дуулаач гэж өгсөн. “Надад яагаад ийм жижигхэн хэсэг өгч байгаа юм бэ, ердөө гуравхан минут шүү дээ” гэж багшдаа хэлтэл, “Зүгээр 3 минут байна уу хэдэн минут байх нь хамаагүй, өөрийнхөө хоолойгоор л дуул. Чиний хоолойг сонссон хүмүүс чамайг бишрэх болно” гэсэн. Ингээд яг багшийн хэлснээр би тэр богинохон хэсгийг дуулсан. Дараа нь намайг жүжигт урьсан. Тэгэхээр багшийн маань хэлсэн үг үнэн байсан.

-Хамгийн их сандарч, айж байсан дүр ямар дүр байдаг вэ?

-Дуучин хүний хувьд тайзан дээр гарахад айх зовних үе байна. Хөгжимтэйгээ бага нийлсэн, үгээ мартчих вий дээ гэж бодох тохиолдолууд зөндөө байсан. Гэхдээ хамгийн төвөгтэй бүтсэн дүр гэвэл ”Айда” дуурийн Амнерисийг л хэлнэ дээ. Яагаад гэвэл энэ дуурийн хэсэг нь миний хоолойноос арай дээд өнгөөр дуугардаг. Тиймээс жаахан айдастай байсан. Бусад дүрийн хувьд гайгүй байсан даа.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Т.Шимизүг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Т.Шимизү Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Улсын Их Хурлын сонгуульд ялалт байгуулж, парламентын тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэв. Тэрбээр Улсын Их Хурлын даргыг хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт найдаж байгаагаа дурдаад зарим асуудлын талаар санал солилцохоор ирснээ уламжлав.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү, “Миний бие Монгол Улсад Элчин сайдаар 5 жил ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө багагүй ажлыг хийсэн гэж бодож байна. Тухайлбал, Хөшигийн хөндийн Олон Улсын нисэх онгоцны буудал, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлгийн барилга, 1000 инженерийг Япон Улсад сургах зэрэг олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг хэлэхэд таатай байна” хэмээгээд хоёр улсын стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр болон ирэх онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд ноён Элчид сайд Т.Шимизүтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, итгэлцэл бэхжиж, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байдгаа онцлов. Мөн хоёр орны харилцааг хөгжүүлэхэд Элчин сайд нарын үүрэг оролцоо хамгийн чухал болохыг хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд, “Монгол, Японы харилцаа эрчимтэй хөгжиж байна. Хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж байна. Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ манай улсад өнгөрөгч 7 дугаар сард айлчилсан. 09 дүгээр сарын 27-28-ны өрүүдэд манай Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсад айлчиллаа. Удахгүй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсад айлчилна. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн гадаад улс оронд хийх анхны айлчлалаа Япон Улсаас эхлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улс, Япон Улстай харилцах асуудалд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм” гээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх дараагийн Дунд хугацааны хөтөлбөрийг хоёр тал тохирч байгуулах асуудалд Улсын Их Хурал анхаарал тавьж, бүхий л талаар дэмжиж ажиллана гэв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Валютын Сангийн хамтын ажиллагаа, “Дулааны цахилгаан станц 5” төслийн талаар болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Categories
мэдээ улс-төр

АТГ-аас СЕХ-нд зөвлөмж хүргүүлэв

АТГ зурган илэрцүүдМонгол Улсын сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулж байгаатай
холбогдуулан АТГ-аас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн
18.1.6-д заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороонд зөвлөмж хүргүүллээ. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үеэр
Авлигатай тэмцэх газарт сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн
талаарх өргөдөл, гомдол цөөнгүй ирсэн юм. Тэдгээрийн дийлэнх нь нийтийн албан тушаалтны
сонирхлын зөрчлийн хуулиар хүлээсэн нийтлэг үүрэг болон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, албан
тушаалтнууд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн гэсэн
агуулгатай байв. Тиймээс сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийгзохион байгуулахдаа дээр дурдсан
зөрчлүүдээс урьдчилан
сэргийлэх зорилгоор хүргүүлсэн зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх,
хэрэгжилтийгхангуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс хүсэв.

СЕХ зурган илэрцүүд

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд БНТУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Карагөзийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол, Туркийн харилцааг өргөжүүлэхэд гүйцэтгэсэн түүний хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа хэлсэн юм. Ээлжит сонгуулийн үр дүнд Монгол Улсын Их Хурал байгуулагдан, Засгийн газраа шинээр эмхэлж, ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр, чиглэлээ батлаад байгааг Улсын Их Хурлын дарга онцлоод тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Турк Улстай хөгжүүлж буй Иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа тодорхой үүрэг, оролцоотой байна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэн хэлэв. Түүнчлэн хоёр талын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлж, нөөц боломжийг ашиглах нь чухал болохыг Улсын Их Хурлын дарга дурдаад буцалтгүй тусламжийн хүрээнд ТИКА-тай хамтран Монголын эдийн засагт ач холбогдол бүхий томоохон төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Карагөз Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэв. Мөн Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын даргад уламжиллаа. Турк, Монгол хоёр орны харилцаа нь олон зууны түүхтэй бөгөөд амжилттай хэрэгжиж буй өнөөгийн Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинг ахиулан Стратегийн түншлэлд хүргэх сонирхолтой байдгийг Элчин сайд М.Карагөз тэмдэглэн хэлсэн юм.
Хоёр улсын хооронд олон тооны гэрээ, хэлэлцээ байгуулагдсан ба ялангуяа 1990 оноос хойш 100 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Турк, Монгол орны улс төр, батлан хамгаалах болон боловсролын салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд үргэлжилж байгааг Элчин сайд дурдаад “Хоёр улсын эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Турк Улсын талаас шаардлагатай дараагийн алхамуудыг хэрэгжүүлэхэд бэлэн байна” хэмээлээ. Мөн тэрээр өнгөрсөн 07 дугаар сард Бүгд Найрамдах Турк Улсад хүнд үйл явдал болсон бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын дэмжиж ирсэнд талархал илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд, төр засгийн эрх нэг улс төрийн хүчнээс нөгөөд шилжсэн хэдий ч Монгол Улс гадаад бодлогын хувьд залгамж чанараа хадгалж, Бүгд Найрамдах Турк Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хэвээр үргэлжүүлнэ гэдгийг тэмдэглэн хэллээ. Элчин сайд М.Карагөз 2016 оны намрын ээлжит чуулганы нээлтийн үеэр хэлсэнчлэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд монголчууд даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Турк Улс ч үүнтэй адил хүнд нөхцөл байдлыг даван туулсан туршлагатай болохыг тэрээр онцлоод “Өнөөдөр бид эдийн засгаараа Европт 6 дугаарт, дэлхийд 17 дугаарт бичигдэж байна. Манай улсын банк санхүүгийн салбарын тогтолцоо бат бэх болсон. Турк Улс ОУВС-ийн гишүүн болоод 69 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд манай улс 19 удаа “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлж, 50 орчим тэрбум ам.долларын зээл авсан. Үүнээс 35 тэрбум ам.долларыг сүүлийн гурван Засгийн газар зээлсэн. 2016 он гэхэд Турк Улс бүгдийг эргүүлэн төлсөн төдийгүй ОУВС-д зээл өгөх улсын тоонд багтах түвшинд хүрээд байна. Энэ нь Бүгд Найрамдах Турк Улсын хувьд сайн туршлага бөгөөд Монгол Улстай хуваалцахад бэлэн байна” гэв. Үргэлжлүүлэн талууд хоёр орны эдийн засгийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, ноён Элчин сайдын цаашдын томилолт, албан ажилд нь амжилт хүслээ.
Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийлээ

УИХ-ын дарга М.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биатэ Транкман, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Габриела Спирли нар өнөөдөр“Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн баримт бичигт гарын үсэг зурсны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын Тамгын газраас НҮБХХ, ШХА-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжих энэхүү төсөл нь нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн болон институцийн харилцан уялдаатай байдал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг зохион байгуулалт болон төлөөлөгчдийн чадавхийг бэхжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд чиглэжээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын дарга М.Энхболд УИХ, орон нутгийн ИТХ-ыг бэхжүүлэхэд байнгын анхаарал тавьж мэргэжлийн болон санхүүгийн харамгүй тусламж үзүүлж ирсэн НҮБХХ, ШХА-т талархал илэрхийлэхийн сацуу Швейцарь Улсын татвар төлөгчдийн мөнгийг хариуцлагатай, үр дүнтэй зарцуулах болно гэдгийг онцлов.

Түүнчлэн тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдсанаар нутгийн удирдлагын цоо шинэ тогтолцоо бүрэлдэн тогтсоноос хойш ололт амжилт, хуримтлуулсан туршлага хангалттай бий. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Үндсэн хуулийн шинэчлэл, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажлыг УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд шат дараатай хийхээр төлөвлөөд байгаа. Энэ ажилд төслийн зүгээс дэмжлэг үзүүлэхээр тусгасныг сайшаан хүлээн авч байна” гэлээ.

Харин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биатэ Транкман Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд (ИТХ) бол орон нутагтаа үндэсний парламентын тусгал болдгийг онцолсон бөгөөд эдгээр төлөөллийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлснээр иргэдийн өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлэх, улс төрийн институциудад итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд эрс өөрчлөлт гарна гэж үзэж байгаа. Энэ зорилгод хүрэхэд төслийн бүхий л үйл ажиллагааг чиглүүлж байгааг тэмдэглэлээ.

Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Габриела Спирли “Монгол Улсад нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх эрх зүйн таатай орчинг бий болгох, сонгогдсон төлөөлөгчдийн чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход УИХ-тай хамтран ажиллах болсонд Швейцарийн хөгжлийн агентлаг өндөр ач холбогдол өгч байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

“Монгол Улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн баримт бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биатэ Транкман, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Габриела Спирли нар өнөөдөр /2016.10.03/ Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа.


Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилт дэмжлэгтэй 2017-2020 онд хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн үр дүнд нутгийн удирдлагын эрх зүйн орчин болон ИТХ-ын зохион байгуулалтын чадавхыг сайжруулах, сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан сургалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх байнгын механизм бий болгох мөн УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх чадавхыг дээшлүүлэхэд оршиж байгаа юм байна.

Гарын үсэг зурсны дараа Улсын Их Хурлын дарга М.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Б.Транкман, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Г.Спирли нар мэдээлэл хийсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хотын гэрэлтүүлгийн 97,4 хувь нь асч байна

Хотын Ерөнхий менежер нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд ажлын хэсгээс хийсэн хяналт, шинжилгээтэй танилцлаа.

2016 оны байдлаар нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 97.4 хувьтай, хотын гэрэлтүүлгийн асалт засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын ажил 88,6 хувь буюу “Хангалттай” гэж дүгнэснээ ажлын хэсгээс танилцуулав.

Мөн гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын системд холбогдоогүйгээс эрчим хүчний тарифын зөрүүгээс хэрэглээний зардал ихэсдэг зөрчил илэрсэн. Цаашид нийслэлийн хэмжээнд 397 шитийг нэгдсэн удирдлагын системд холбох замаар цаг хугацаа, хүн хүч, эрчим хүчний зардлыг хэмнэх боломжтой.

Захиалагч, гүйцэтгэгч ашиглагч, ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, гэрээ эрх зүйн зохицуулалт хийх, харилцан хүлээх эрх үүргийг тодорхой болгох асуудлаар холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлнэ гэв.

Түүнчлэн гэрэлтүүлэг хариуцсан байгууллагуудад хариуцсан зам талбайнхаа гэрэлтүүлгийн асалтын хувийг нэмэгдүүлэх, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, сэлбэг материалыг хангалттай хэмжээнд нөөцлөх, доголдол саатал гаргахгүй, гарсан гэмтлийг тухай бүрт нь шийдвэрлэж байх зэрэг зөвлөмжүүдийг өглөө.

Энэ үеэр Хотын Ерөнхий менежер ажил сайжруулах шаардлагатай гэж дүгнэгдсэн гэрэлтүүлгийн “Би Эм Жи Эл” ХХК, “Бажамандал” ХХК, “Новел Нетворк” ХХК, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг эргэн шалган танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болголоо.

Categories
мэдээ улс-төр

Гишүүдийн туслахуудад хуулийн асуудлаар сургалт явуулав

УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас УИХ-ын 65 гишүүний зөвлөх, туслахуудын дунд “Хууль тогтоомж, бодлого шийдвэрийг олон нийтэд хүргэх нь” сэдэвт сургалт зохион байгуулав.Энэ удаагийн сургалт нь бүлгийн ажлын алба, гишүүдийн зөвлөх, туслахуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үр дүнгээ өгнө гэж үзэж буйгаа УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван сургалтын эхэнд онцолж, намрын чуулганаар хэлэлцэх асуудал, бүлгийн ажлын албанаас баримтлах бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Тэрбээр “УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгчид өргөн мэдээлэл, мэдлэгтэй байх ёстой. УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлж байгаа энэ үед бид харилцан мэдээллээ солилцож, уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байна” гэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын алба нь бүтэц, зохион байгуулалтын хувьд Хууль зүй, Эдийн засаг, Нийгмийн бодлого, Хэвлэл мэдээлэл, Дотоод ажлын хэсгээс бүрддэг. Бүлгийн ажлын албаны асуудал хариуцсан зөвлөхүүд хууль тогтоомж, бодлого, шийдвэр, үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэх, сошиал маркетингийн талаар УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгчдөд сургалт хийж, харилцан мэдээлэл солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 19-нд бүх нийтээр амарна

Сонгуулийн өдөр бүх нийтээр амрна зурган илэрцүүдСум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль болохтой холбогдуулан энэ сарын 19-ний өдөр бүх нийтээр амарна. Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцож байна. Сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу 17-нд дуусгавар болох бөгөөд 19-ны өдөр сонгууль болох юм.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ өдөр бүх нийтээр амрах бөгөөд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, архи, согтууруулах ундаагаар үйлчлэх хориотой хэмээн заажээ. Мөн Сонгогчдын саналыг тухайн өдрийн 07:00 – 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авах бөгөөд энэ өдөр зайлшгүй шаардлагаар ажиллах байгууллагууд ажиллагсаддаа санал өгөх боломжоор хангах ёстой аж. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу эрхээ эдлэх гэж буй сонгогчид аливаа хэлбэрээр санаатайгаар саад учруулсан тохиолдолд тухайн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-7 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох юм.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэг, сургуулиуд хүүхдээс мөнгө нэхдэгт эцэг, эхчүүд гомдолтой байна

Цэцэрлэг, сургууль зурган илэрцүүд

Өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд 36 иргэн ханджээ. Тэдгээрийн ихэнх нь Боловсрол, соёл урлагийн газар, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргасан байна.

Тухайлбал, хичээлийн жил эхлээд удаагүй байхад багш нар сурагчдаас мөнгө нэхсэн гэх асуудал байнга гарч байгаа ба цэцэрлэгийн хүүхдээс шинэ ор хөнжлийн даавууны мөнгө нэхсэн, бага ангийн сурагчдыг биеийн тамирын хувцсаар жигдлэх нэрийдлээр хувцас зарсан, үдийн цайны аягыг нэг өнгө, хэлбэртэй байлгах, анги танхимдаа эд хэрэгсэл авч өгөхийг шаардсан зэрэг асуудлыг аймгийн Засаг даргын дэргэдэх Шуурхай хурлаар хэлэлцэж, тухайн багш нарт хариуцлага тооцохоор болжээ. Мөн үйлчлүүлэгчдэд хүнд суртал гаргасан, ёс бусаар харилцсан БОЭТ-ийн эмч, ажилчдын ёс зүйтэй холбоотой санал, гомдлын хүрээнд ажлын хэсгийг байгуулж шалгахаар болсон байна.