Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ эмч, мэргэжилтнүүдийнхээ хариуцлага, ёс зүйг сайжруулна

ХӨСҮТ-д үндэсний хэмжээнд халдварт өвчний тандалт, хяналт, эмчилгээ, оношилгоо, ялангуяа бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ өвчнийг бууруулах, байгууллагын удирдлагын менежмент, эмч, мэргэжилтнүүдийн хариуцлага, ёс зүйг сайжруулах зэрэг тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх талаар ажлын төлөвлөгөө гарган хоёр сарын хугацаанд шуурхай хэрэгжүүлэн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

ХСҮТ-д хавдрын урьдчилан сэргийлэлт, тандалт судалгаа, эрт илрүүлэг зэрэг нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулах, олон улсад шинээр бүртгэгдэж буй хавдрын эмийг эмчилгээнд нэвтрүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, хавдрын оношилгоо, эмчилгээний чиглэлээр бусад эмнэлэгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр ханган ажиллах чиглэл өглөө.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Г.Ундармаа “Х-түц” хамтлагийн гишүүн болжээ

“Шинэ үе” продакшнаас гарч өөрийн гэсэн кино студи байгуулан, хэд хэдэн кино шинээр бүтээсэн жүжигчин Г.Ундармаа “Х-түц” хамтлагт оржээ. Түүнтэй хамт жүжигчин Д.Хүрэлхүү нэгдэж “Бид амьдралд хайртай” цоо тоглолтоо шинэ бүрэлдэхүүнээрээ өдөр бүр Соёлын төв ордонд тоглохоор болсон байна. Харин гавъяат жүжигчин Аглуу энэ удаагийн тоглолтод оролцоогүй нь хамтлагаасаа гарсантай холбоотой гэж зарим эх сурвалжууд мэдээллэж байна.

Categories
мэдээ спорт

Таэквондогийн тамирчин П.Тэмүүжин 18-нд тоглолтоо эхлүүлнэ

“Рио-2016” олимпийн тэквондогийн тэмцээний эрэгтэйчүүдийн 68 кг-д Пүрэвжавын Тэмүүжин өрсөлдөнө. Тэрээр Монголын тэквондогийн спортын түүхэнд олимпод оролцож буй анхны тамирчин болж байгаа билээ. Манай тамирчин эхний тойрогт Мехсикийн тамирчинтай учраа таарсан бөгөөд түүний эхний тэмцээн энэ сарын 18-нд эхэлнэ.


О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Хойд Солонгосын марафон гүйлтийн ихэр тамирчид зэрэг барианд оржээ

Бразил улсад зохиогдож байгаа “Рио 2016” наадамд эмэгтэй марафон гүйлтийн төрөлд оролцсон Хойд Солонгосын эгч дүүс Ким Хе Сон болон Ким Хе Гён нар 2:28:36 цагийн замыг туулж зэрэг бариад орсон хачирхалтай тохиолдол гарчээ.

42 км замыг туулсан ихрүүдийн эгч нь 10-р байранд орж дүү нь 11-р байр эзэлжээ.

Бүхэл замын турш яг нэг хэмнэлтэй гүйсэн тэднийг ажиглагч нар “Марш хийж буй цэргүүд шиг” гэж тодорхойлсон байна.

Бас нэг сонирхолтой тохиолдол нь Германаас оролцсон ихрүүд мөн зэрэг барианд орж 81, 82-р байруудыг эзэлжээ.

Харин Эстонийн гурван ихрүүдийн хувьд нэг нь 97-р байр нөгөө нь 114-р байранд орсон ч гурав дахь нь замын дундаас уралдаанаа зогсоожээ.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн хүүхдэдээ та юу бэлдэх вэ

Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр долоо хоног үлдээд байна. Сургууль, цэцэрлэг эхлэх гэж байгаа энэ үед та цэцэрлэгийн хүүхэддээ юу бэлдэх ёстой вэ?

Улсын цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд хавсралтад заасан хэрэглэгдэхүүнүүдийг бүрэн авч цэцэрлэгтээ очих ёстой бол хувийн цэцэрлэгүүд төлбөрөөсөө хамаараад бэлдэх зүйлсийн жагсаалт өөр өөр байдаг байна.

Цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүдийн өгөх шинжилгээ:

  • Шээс,
  • Цагаанхорхой

Шинжилгээгулсын, хувийналь ч эмнэлэгтөгчболохбөгөөд бичгээесдүгээрсарын 1-нд цэцэрлэгийнзахиргаандөгөхёстойг НийслэлийнБоловсролынГазраассануулжбайгааюм.

Цэцэрлэгийнхүүхдийнэцэгэхээснэгхичээлийнжилдбэлтгүүлэх

сургалтынхэрэглэгдэхүүн, ариунцэврийнхэрэгслийнжагсаалт

Хэрэглэг

дэхүүний

нэр

Чанарын

шаардлага

Too хэмжээ

Ердийнцэцэрлэг

24 цагийнцэцэрлэг

Бага

бүлэг

Дунд

бүлэг

Ахлах,

Бэлтгэл

бүлэг

Бага

бүлэг

Дундбүлэг

Ахлах,

Бэлтгэл

бүлэг

Сургалтынхэрэглэгдэхүүн

1

Балын

харандаа

Хагас хатуу “НВ”, “ВЗ”, “НЗ”, “M2” үзүүрлэдэгбайх.

1 Ш

Зш

Зш

“НВ”

ВЗ, НЗ, M2

вз, нз,

M2

ВЗ, НЗ, M2

2

Будгийн

харандаа

Тод, зөөлен будагддаг байх.

Бал нь бүдүүн, харандааны урт 8 буюу 15 смбайх.

1 ком

1 ком

1 ком

1 ком

12 өнгөУрт 8 см

12 өнгөУрт 15 см

12 өнгөУрт 15 см

12 өнгөУрт 15 см

3

Харандаа

үзүүрлэгч

Харан дааүзүүрлэх зориулалттай байх.

1 ш

4

Фломас

тер

Элдэв хурц үнэргүй, хүүхдэд сөрөг нөлөөгүй байх

1 ком

1 ком

12 өнгө

12 өнгө

5

Тосон

харандаа

(Пастел)

Гадуураа хамгаалалт буюу гэртэй, урт 8 буюу 15 см, үзүүрлэдэггүй, эргэддэгбайх

2 ш

2 ш

1 ш

6 өнгө урт8 см

6 өнгөурт 8 см

12 өнгөтэйУрт 15 см

6 өнгөурт 8 см

6 өнгөурт 8 см

12 өнгөтэй Урт15 см

6

Зургийн

дэвтэр

Үдээс наалт нь салгаж болохуйц, цаас нь зузаан, ус даадаг байх

Зш

5 ш

12 .хуудас

20 хуудас

24 хуудас

12

хуудас

20 хуудас

24 хуудас

7

Ватом

цаас

Зузаан, гадаргуу нь гөлгөр байх.

1 ш

1 ш

8

Усан

будаг,

гуашь

Усан будгийн өнгө тус бүр нь савлагаатай, хүүхдийн биед сөрөг нөлөөгүй байх.

Гуашь савлагаатай, хэмжээнь 12мл байх.

Зш

Зш

6 өнгөгуашь

6 өнгөгуашь

12 өнгөУсанбудаг 2ш Гуашь 1 ш

6 өнгөгуашь

6 өнгөгуашь

12 өнге, усанбудаг 2ш, гуашь-1ш

9

Бийр

Бийрнь хүүхдийн гарт тохирсон. Бийрний үс нь бөөрөнхий болон дөрвөлжин хэлбэртэй, Бийрний үс нь зөөлөн, ширхэг нь нарийн, ишний урт нь 10-15 см байх.

1 ш

2 ш

2 ш

1 ш

2 ш

3 ш

Дөрвөл

жин

№8-10

Бөөрөнхий № 3-4, Дөрвөлжин № 8-10

Бөөрөнхий № 3-4, Дөрвөлжин № 8-10

Дөрвөлжи

н

№8-10

Бөөрөнхий № 3-4, Дөрвөлжин № 8-10

Бөөрөнхий № 3-4, Дөрвөлжин № 8-10

10

Өнгийн

цаас

А4 буюу 20*28см, 14*20см хэмжээтэйбайх.

1 ком

2 ком

3 ком

2 ком

3 ком

3 ком

6 өнгө 14*20 см

8-10 өнгө 14*20см

10-12 өнгө 20*28см

6 өнгө 14*20 см

8-10 өнгө 14*20см

10-12 өнге 20*28см

11

Барим

лын

шавар

Элдэвхурцүнэргүй, өнгөгардаггүй, гартнаалддаггүй, барьцамтгайчанарсайтай, савлагаатайбайх.

1 ком

2 ком

2 ком

1 ком

2 ком

2 ком

4-6

өнгө

4-6 өнгө

8-10 өнгө

4-6 өнгө

4-6 өнгө

8-10 өнгө

12

Хайч

Үзүүрньмохоо, тагтайхүүхдийнгарттохирсонбайна. Хайчлахуртнь 7-13 смбайх.

1 ш

1 ш

Уртнь 5-7 см

Уртнь 5-7 см

Уртнь 11-13 см

Уртнь 5-7 см

Уртнь 11-13 см

Уртнь 11-13 см

13

Цавуу

Элдэвхурцүнэргүй, сайннаалддагбайх, 8 буюу15 граммбайх.

Зш

Зш

Зш

8

грамм

8 грамм

15 грамм

8 грамм

8 грамм

15 грамм

14

Шугам

Үзүүрньмохоо, хүүхдэдаюулгүй, уянчанартай, Уртнь 15-20 см. Янзбүрийнхэлбэртэйбайх.

1 ш

1 ш

15

Дэвтэр

(Дөрвөлжин

Элемент)

12 хуудастай.

Монголулсынстандартаднийцсэнбайх.

Тусбүр 4ш

Тусбүр 4ш

Ариунцэвриинхэрэгсэл

16

Гарын

саван

Хүүхдэдзориулсан, 250 мл-ийнсавлагаатайбайх.

17

Шүдний

сойз

Тухайнхүүхдийннасандтохирсон, үсньзөөлөнбайх.

2 ш

Зш

Зш

18

Шүдний

00

Хүүхдэд

зориулагдсан, 75 мл, 99 граммаасбагагүйбайх.

Зш

Зш

Зш

19

Ариун

цэврийн

цаас

MNS 4273:1995

20

Амны

цаас

(боодол)

Боодолтусбүр 250 ширхэгээрхайрцаглажсавлагдсанбайх.

21

Саван

(хатуу)

Хүүхдийнзориулалттай, хүүхдийнбиедхаршилөгөхгүйбайх.

3 ш

4 ш

Categories
мэдээ спорт

Японы теннисчин Нишикори 96 жил тасраад байсан медалийг авчирчээ

“Рио 2016” наадмын талбайн теннисний эрэгтэйчүүдийн гарцаарчилсан ангилалд Их Британы Энди Маррей алтан медаль хүртэж, Аргентиний Хуан Мартин дел Потро, Японы Кей Ниширкори нар мөнгө, хүрэл медалийг хүртсэн юм.

Японы теннисчин олимпийн анхны медалийг хүртэж нэгэн шинэ түүхийг бичжээ.

Нишикори хагас шигшээд Энди Маррейд 6:1, 6:4-өөр ялагдсан ч хүрэл медалийн төлөөх тоглолтод Испанийн Рафаэль Надальтай тулж өрсөлдөгчөө 6:2, 6:7, 6:3 онооны харьцаагаар хожиж, медалийн тавцанд зогссож чадсан юм. Тэртээ 1920 оны олимпийн наадмын теннисний төрлөөс Японы Ичия Кумагай анхны мөнгөн медалийг хүртэж байсан бол Нишикори 96 жилийн дараа медалийн буухиаг үргэлжлүүллээ.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
мэдээ нийгэм

Булганы Тэшиг сумыг дамжин тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ

Булган аймгийн Тэшиг сум руу онц шаардлагагүй бол зорчихгүй байхыг албаныхан анхааруулжээ. Учир нь энэ сарын 13-нд орсон хур борооны улмаас Тэшиг сумын Харгал багийн нутаг Эгийн голын усны түвшин ихэсч, гүүрний хоёр талын үерийн далан сэдэрчээ. Тиймээс тээврийн хэрэгсэл, явган хүн зорчих боломжгүй болсон байна. Өчигдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч нар Эгийн голоор нийт 85 хүн завиар гаргаж ажилласан байна. Нийт нутгаар хур бороо элбэгтэй байгаа учраас гол, усны аюулаас сэрэмжлүүлж байна.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн багийн шөвгийн найм тодорлоо

Бразил улсын Рио-де-Жанейро хотноо зохиогдож буй зуны ХХХI наадмын олимпийн сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн тоглолт үргэлжилсээр байна. Өчигдөр хэсгийн тоглолтууд өндөрлөж, шөвгийн наймд өрсөлдөх багийн нэрс тодорлоо. Үлдсэн найман багийн оноолтыг танилцуулж байна.

Авсрали-Литва

Хорват-Серб

Испани-Франц

АНУ-Аргентин

Categories
мэдээ нийгэм

Мөнгөн дэвсгэрт солиулахдаа шалгаж авахыг анхаарууллаа

ЦЕГ-аас иргэддээ мөнгөн дэвсгэрт солиулахдаа баталгаатай газар хандаж, сайтар шалгаж авахыг анхааруулж байна. Тодруулбал, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор БНХАУ-ыг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Энэ үед хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд орох асуудал их гарч байгаа аж.

Гадны орнуудад 1999, 2005 онд үйлдвэрлэгдсэн 50, 100 юанийн дэвсгэрт ихээр тархсан байна. 2005 оны юаныг цаасан дээр үрэхэд будаг гардаг ба нүүрэн талын доорх ногоон өнгөөр гялалздаг ажээ. Мөн 100 гэсэн тооны өнцгийг өөрчлөөд харахад бор саарал болж хувирдаг байна.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
мэдээ спорт

ОХУ-ын тамирчин Елена Исинбаева зодог тайлна

Дэлхийн тулгууртай хариалтын домогт тамирчин Елена Исинбаева энэ долоо хоногт зодог тайлна гэж ТАСС агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Исинбаевагийн мэдэгдэл хийх хэвлэлийн бага хурал ирэх баасан гарагийн 13:00 цагт Рио-де-Жанейро хотод болох гэнэ.

Өдгөө 34 наcтай Исибаева 5.06 метрийн хариалт хийж, дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд өөрийн дээд амжилтыг 28 удаа эвдэж байсан түүхтэй аж.

Харин Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг системтэйгээр сэргээш хэрэглэсэн байсан хэмээн буруутгаж “Рио 2016” наадмаас хассан учир Исинбаева энэ удаагын наадамд оролцох боломжгүй болсон байна.

Өчигдөр буюу даваа гарагт ОУОХ-ны тамирчдын зөвлөлийн хуваарь“Рио”-д ирээд байгаа тэрээр “Намайг хассан явдалтай би хэзээ ч эвлэрэхгүй, уг явдалыг хэзээ ч уучлахгүй” гэж мэдэгджээ.

Исинбаева “Энэ удаагийн олимпийн наадамд тулгууртай хариалтаар алтан медаль хүртсэн тамирчин өөрийгөө шилдэг нь биш гэж тооцох ёстой” гэж хэлсэн байна.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР