Categories
мэдээ нийгэм

Элэгний С вирустэй иргэдэд хөнгөлөлттэй зээл олгох нөхцөл

Банкны шалгуур, нөхцөлийг хангасан элэгний с вирустэй иргэдэд энэхүү өвчлөлийг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготойгоор “ХасБанк” хөнгөлөлттэй зээл олгохоор болсон юм. Зээлийн мөнгийг эмчилгээний зээлд зориулан тусгайлан гаргасан төлбөрийн картад олгох бөгөөд уг картыг одоогоор ХасБанктай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан Интермед, Гранд мед, Сонгдо эмнэлэгүүд, Хаппи Веритас, Гялс, Мед аналитик, Стандлаб, Онкоген, Итгэл, Элэгний төв лабораториуд болон Омбол, Монгол эм импекс эм ханган нийлүүлэгч байгууллагуудын карт уншигч машинд уншуулан эмчилгээ, үйлчилгээний төлбөрөө төлөх юм байна.

Зээлийн хэмжээ нь 2.5-4 сая төгрөг хүртэл байх бөгөөд 36 сарын хугацаатай хүү нь 1.2 хувь байх аж. Энэхүү зээлийг 18-аас дээш настай эрх зүйн бүрэн чадамжтай, зургаа болон түүнээс дээш сарын хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн эсвэл 12 сараас дээш хугацаагаар бизнесийн үйл ажиллагаа явуулсан иргэн авч болох юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

П.Цагаан монголч эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзав

Залуу монгол судлаачдын зуны сургуулийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн сургуульд ОХУ, Герман, Швейцари, Чех, Унгар, Итали, Финланд, БНХАУ, Япон, Австрали, АНУ тэргүүтэй дэлхийн 12 орны 18 их сургууль, судалгааны төвөөс 30 гаруй залуу судлаач, оюутан оролцож байна. Тус арга хэмжээнд оролцогчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын П.Цагаан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хүлээн авч уулзлаа.Тэрбээр залуу монгол судлаачидтай танилцаж, монгол судлалын салбарыг сонгон суралцаж буйд нь талархал илэрхийлэн, монгол хэл, соёлын талаар ярилцав. Зуны сургуулийн гол зорилго нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны орчинд сургахад оршиж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Булган аймгийн Бугат суманд газар хөдөлсөн байна

Булган аймгийн Бугат сумын төвөөс хойд зүгт 17 км-т өчигдөр 12.25 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөсөн байна. Одон орон, геофизикийн хүрээлэнгээс өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн өргөрөг 48.95 уртраг 103.45 солбилцолд бүртгэгдсэн байна. Тус хэсэг нь Булган аймгийн Бугат сумын Хан жаргалант багт харьяалагддаг бөгөөд нутаг дэвсгэрт зуншиж буй иргэд, мал одоогоор ямар нэгэн хохирол амсаагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын гурван хоригдол эх орондоо шилжих хүсэлт гаргажээ

Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийсэн билээ. Тус газраас энэ оны эхний найман сарын байдлаар бэлтгэсэн тайлан мэдээ хүргэсэн юм. Энэ онд Гадаад улсад хорих ял шийтгүүлсэн Монгол улсын иргэн ялтан шилжүүлж авах ажиллагааны хүрээнд БНХАУ-д ял эдэлж байсан нэг ялтанг шилжүүлэн авчээ. Мөн таван ялтны хүсэлтийг хянаж, дөрвөн хүсэлтийг шаардлагатай материалыг бүрдүүлэн холбогдох байгууллагад уламжилсан байна. Мөн Монгол Улсад хорих ял эдэлж буй гадаад улсын иргэдээс энэ онд гурван иргэн эх орондоо шилжих хүсэлт гаргасан байна. Тодруулбал, Бангладеш улсын 1 иргэн, БНХАУ-ын 2 иргэн байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

Зарим агентлагуудад өнөөдөр халаа, сэлгээ явагдана

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр хэд, хэдэн томилгоо хийх сураг байна. Иргэний нисэхийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэх мэт агентлагууд болон зарим яамдын зарим дарга нарыг томилох бололтой. Ямартай ч Засгийн газар томилгоо, халаа сэлгээнийхээ асуудлыг хурдан цэгцлэхийг холбогдох газрууд шаардаж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Асашёорюү Д.Дагвадорж М.Анхцэцэгийг Токиогийн олимп хүртэл ивээн тэтгэхээр болжээ

Монголын хүндийг өргөлтийн эмэгтэй тамирчин энэ жил анх удаа хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам 31 дүгээр олимпод оролцсон билээ. Тэр бол Риогийн олимпийн хүндийг өргөлтийн тэмцээний 69 кг-ийн жинд оролцсон ОУХМ М.Анхцэцэг юм. Тэрбээр энэ жил 18 настай.

Тэгвэл түүнийг цаашдаа олимпод амжилт гаргах боломжийг нь хангах үүднээс мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж 2020 онд болох Токиогийн олимп хүртэлх бүх бэлтгэлийг нь ханган ивээн тэтгэж ажиллахаар болжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Х.Баттулга олимпод явсан учраас холбогдох хэргийн мөрдөн байцаалт түр зогсчээ

Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр олны анхаарал татаад буй томоохон хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Мэдээллийг УЕП-ын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат болон Нийслэлийн прокурорын газрын прокурор Г.Бясман нар мэдээлэл өгсөн юм. Ингээд олны анхаарлын төвд зүй ёсоор орж буй УИХ-ын гишүүн асан Х.Баттулга болон түүний зөвлөх асан А.Гансүх нарын төмөр замтай холбоотой хэргийн талаар дараах мэдээллийг өгөв.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газраас хамтарсан ажлын хэсэг гарч хэргийг шалгаж байгаа. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй гэв. Харин Г.Бясман А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан. Одоогоор А.Гансүх эх орондоо байна.Харин УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар олимпод оролцох бололцоо, нөхцөлийг нь хангаж хилийн хоригийг нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан гэх мэдээллийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

МАН-ын 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэг эвлүүлэг байсан гэв

Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлэл хийсэн. Энэ үеэр олны анхаарлыг татсан хэд хэдэн хэргийн талаар товч мэдээлэл өгөв. Сонгуулийн үеэр МАН-тай холбоотой 60 тэрбум төгрөгийн гэх бичлэг нэлээдгүй шуугиан дэгдээсэн. Тэгвэл энэ асуудлын талаар ирүүлсэн гомдлын дагуу шалгахад тус бичлэг шүүхийн шинжилгээгээр эвлүүлэг байсан нь тогтоогдсон байна. Тиймээс 60 тэрбумын асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.

Categories
мэдээ нийгэм

Өршөөлийн хууль гарсантай холбоотойгоор ял эдлэгсдийн тоо 50 хувиар буурчээ

Өнөөдөр Улсын Ерөнхий Прокурорын газрын дарга Э.Амарбат мэдээлэл хийж тус байгууллагын хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулав. Тэрбээр мөн 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн үеэр гарсан гэмт хэргийн шинжтэй гомдлын шийдвэрлэлт ямар явцтай байгаа талаар мэдээлэл хийлээ.

Нийт 56591 гэмт хэргийн чанартай гомдол, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3894 буюу 7 хувиар өссөн дүнтэй гарчээ. Үүнээс 31 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон 13 хүнийг прокурорын тогтоолоор суллаж, 31 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих ангиудад нийт 4000 гаруй ялтан ял эдэлж байгаа бөгөөд Өршөөлийн хуультай холбоотой өмнөх оныхтой харьцуулахад 50 хувийн бууралттай гарчээ. Түүнчлэн БНХАУ-д ял эдэлж байсан 1 ялтанг шилжүүлэн авч, 5 ялтны хүсэлтийг хянаж, 4 хүсэлтийг шаардлагатай материалыг бүрдүүлэн холбогдох байгууллагад уламжилжээ.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

Д.Дагвадорж аварга чөлөөтийнхнөө дэмжихээр Риод очжээ​

Бразилын Рио-де-Жанейро хотноо олимпийн наадам үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр “Рио 2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн барилдаан эхэлнэ. Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эхэлж, медалийн төлөөх барилдаан шөнийн 03:00 цагаас болно. Олимпийн дэвжээнд манай эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөнө. Тиймээс Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, сүмогийн их аварга Д.Дагвадорж тамирчдаа дэмжихээр Риод очоод байна.