Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн өмчийн компанийн удирдлагуудын цалинг 30-60 хувь бууруулна

Өнөөдөр буюу найм дугаар сарын 17-нд Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар нийгэм эдийн засгийн тулгарч буй зарим асуудлаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Төрийн өмчийн компанийн удирдлагуудын цалинг 30-60 хувь бууруулна. Үүнд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин хөлс нь 5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулахаар тогтжээ.

Дараагаар Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгууллагдлаа. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банк байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан аж. Шалгалтын дүн болон цаашид авах арга хэмжээний талаарх саналаа есдүгээр сарын 10-ны дотор Засгийн газарт танилцуулахыг ажлын хэсэгт даалгалаа.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг баталлаа. Засгийн газрын хуралдаанаас баталсан үзэл баримтлалаар жилийн 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй борлуулалтын орлоготой нэр бүхий салбарын аж ахуйн нэгжид 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар хуулийн төсөлд тусгаад байгаа ажээ.

Мөн малын гаралтай бүх түүхий эдийн экспортыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулах санал гарлаа. Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд дэмжлээ. Энэ хүрээнд малын гаралтай түүхий эдийн экспортыг бүхэлд нь татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт даалгав. Хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр төсөлд тусгаад байна.

Categories
мэдээ нийгэм

Дорноговь, Төв, Говьсүмбэр аймгийн шүлхий өвчний гаралт тархалтыг зогсоогоод байна

Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд ,Онцгой байдлын ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар зэрэг байгуулагуудын холбогдох албаныхан малын гоц халдварт өвчин, хонины цэцэг болон шүлхий өвчний тархалт улсын хэмжээнд ямар түвшинд байгааг танилцуулсан байна. Тухайлбал өнгөрсөн сард өвчний голомт Дорноговь, Төв, Говьсүмбэр гэсэн гурван аймгийн заагт байсан аж. Нэг голомтод 6 малчин өрхийн 151 толгой үхэр шүлхийгээр өвчилжээ. Үүнээс 16 үхрийг зориудаар устгажээ. Ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, вакциныг тус аймгуудад хүргүүлж 145 мянган малд хоёр удаагийн вакцин тарьж уг өвчний гаралт тархалтыг зогсоогоод байгаа аж.

Б.УЯНГА

Categories
мэдээ улс-төр

Нэг удаагийн буцалтгүй тусламж, орон байрны дэмжлэг, урамшууллыг зогсоохоор болжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж баталсан асуудлаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр мэдээлэл хийлээ.

Түүний хийсэн мэдээллээр бол өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгахаар болсон байна. Шалгалтын ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байна. Ажлын хэсэг хөгжлийн банк байгуулагдсан цагаас эхлээд санхүүжилттэй холбоотой асуудлыг шалгах бололтой.

Харин төрийн өмчийн болон, төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагуудын цалинг бууруулахыг холбогдох сайд нар үүрэг болгожээ. Үүнд: нэг сарын цалин 5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 саяаас дээш төгрөгийн цалинтай бол 60 хувь бууруулахаар болжээ. Мөн төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн удирдлагын нэг удаагийн буцалтгүй тусламж, орон байрны дэмжлэг, урамшууллыг зогсоохоор болжээ. Цаашид эдгээр албан тушаалтны цалинг шинэчлэн тогтоохыг холбогдох сайдад даалгасан байна.

Түүнчлэн аж ахуй нэгжийн албан татварын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах хуулийг төслийг баталсан байна. Энэхүү үзэл баримтлалд жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй нэр бүхий албан байгууллагад нэг хувийн татвар оногдуулахаар тусгажээ. Мөн малын гаралтай бүхий л түүхий эдийн экспортыг татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулахыг Засгийн газрын хуралдаанаар даалгасан байна. Мөн түүнчлэн зарим чиглэлийн авто замын санхүүжилтийг улсын төсвөөс гаргахаар болсон байна.

Categories
гадаад мэдээ

Малайзын газрын тосны хөлөг онгоцыг Индонезийн Батам арлын ойролцоо дээрэмджээ

Малайзын газрын тос тээвэрлэж явсан хөлөг онгоц Индонезийн орчимд халдлагад өртжээ. Энэхүү хөлөг онгоц нь ойролцоогоор 400.000 ам доллараар үнэлэгдэх 900.000 литр газрын тос тээвэрлэж явсан аж. Малайзын далайн ерөнхий газрын захирал Ахмад Пузи Аб Кахарын мэдээлснээр энэхүү хөлөг онгоц нь Индонезийн Батам арлын ойролцоо явж байсан байна. Энэ бүс нутагт дээрэм булаалтыг бууруулах зохицуулалт байнга хийгдэж ирсэн бөгөөд өнгөрсөн жил л гэхэд Азийн бүс нутагт далайн дээрмийн эсрэг тэмцэх гэрээ ч хийгдэж байжээ. Ингэснээр далайн дээрэм энэ жил тодорхой бус тоогоор өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 64 хувиар буурсан дүн гарчээ. Далайн тээврийн гол бүс нутаг болох Сингапур, Малакагийн хоорондын хил Батамд хамгийн их бууралттай гарч байжээ.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор явна

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 20, 21, 27, 28-ны амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдөр гаржээ.

Захирамжийн дагуу:

•ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 20, 27-ны бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно.

•СОНДГОЙ тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 21, 28-ны ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно.

Зуны хязгаарлалтын бүсэд өглөөний 08:00 цагаас 20:00 цагийн хооронд дугаарын хязгаарлалт үйлчлэхийг захирамжид тусгасан ажээ.

Б. МӨНГӨНСОР

Categories
мэдээ соёл-урлаг

Н.Норовбанзад агсны нэрэмжит уртын дууны уралдаан болно

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын 85 насны ой энэ онд тохиож байгаа билээ. Ойг тохиолдуулан Соёл Урлагийн Их сургууль, Норовбанзад сан, Монголын уртын дууны холбоо хамтран Намжилын Норовбанзад агсны нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдааныг есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Тэмцээнд оролцогчдыг наймдугаар сарын 5-ны өдрөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд СУИС-ийн 211 тоотод бүртгэх аж. Тэмцээн А, Б гэсэн хоёр зэрэглэлээр явагдах бөгөөд тэргүүн байр зургаан сая төгрөгийн шагналын сантай юм байна.

Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзад 1961 оны Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт “Уяхан замбуутивийн наран” дуугаа дуулсан нь Монголд төдийгүй дэлхий дахинд өөрийгөө харуулж чаджээ. Тэрбээр “Уяхан замбуутивийн наран” дуугаа дуулахдаа нэгэн ер бусын гайхамшигт ертөнцөд нисэн хүрэх мэт болж, үлэмж жаргал эдэлдэг юм даа” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Уншигч та бүхэнд Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад агсны “Уяхан замбуутивийн наран” дууг хүргэе.

Categories
мэдээ спорт

Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа нөгөөдөр эх орондоо ирнэ

“Рио-2016” олимпийн гурав дахь өдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд барилдсан Доржсүрэнгийн Сумъяа Бразилын бөх Рафаэль Силвад вазари үнэлгээгээр ялагдсанаар олимпийн наадмаас мөнгөн медалийг хүртсэн. Олимпийн мөнгөн медальтнаа угтан авахаар ар гэрийнхэн, найз нөхөд, дэмжигчид нь ирэх өдрийг нь хүлээн сууна. Д.Сумъяагийн аав Н.Доржсүрэнтэй утсаар холбогдож хэзээ ирэх талаар тодрууллаа. Тэрээр “Охин маань наймдугаар сарын 19-ний өдөр ирнэ. Бид охиноо угтан авахаар хот руу явж байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын нөөцийн ангиллын олон улсын сургалт эхэллээ

“Цацраг идэвхт ашигт малтмал, нүүрс, газрын тос болон байгалийн хийн нөөцийн ангилал” сэдэвт олон улсын сургалт энэ сарын 16-нд эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн сургалтыг нээж үг хэлэв. Түүнчлэн хамтран зохион байгуулагч НҮБ-ын Европийн эдийн засгийн комиссын шинжээч, хатагтай Шарлот Грифитс, Олон улсын атомын энергийн агентлагийн мэргэжилтэн Хари Тулсидас нар үндсэн илтгэлийг тавилаа. Ази, Африк, Америк, Европын29орны50 орчим мэргэжилтэноролцож буй энэхүү сургалтаар энергийн түүхий эдийн тухай ойлголтыг тодруулж, UNFC-2009буюу “Энергийн болон хатуу ашигт малтмалын нөөц, баялгийн НҮБ-ийн хүрээнийангилал”болон олон улсын атомын энергийн агентлагаас гаргадаг “Улаан ном-2015”-ын талаар ярилцана.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын үнэлгээний төвөөс сонгон шалгаруулалт зарлажээ

Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хүсэл сонирхолтой дараах шаардлагыг хангасан сурагчдыг сонгон шалгаруулалт зарлалаа. Дээрх сургуулиудад ерөнхий боловсролын сургуулийн V, VIII ангийг төгсөж, 2016-2017 оны хичээлийн жилд VI, IX ангид суралцах сурагчид хамрагдах боломжтой ба жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 ба түүнээс дээш байх шаардлагатай аж.

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт

2. Төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ./

3. Сурагчийн хувийн хэрэг /Жилийн эцсийн хичээлүүдийн дүн тавигдсан байна/

4. Сурлагын дүн, үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн захирлын/сургалтын менежерийн/ тодорхойлолт

5. Бүртгэлийн хураамж 25,000 төгрөг байна. /Төрийн сан, Боловсролын үнэлгээний төвийн 900015083 тоот дансанд тушааж баримтыг авчрах бөгөөд гүйлгээний утга дээр сурагчийн овог нэрийг бичнэ/

6. Бүртгүүлэхдээ сурагч өөрийн биеэр ирнэ.

Бүртгэл энэ сарын 22-ноос 26-ныг дуустал 9.00-17.30 цагт Боловсролын үнэлгээний төвийн байранд зохион байгуулна. Сонгон шалгаруулалтад математикийн, IX ангийн сонгон шалгаруулалтад математик, англи хэлний шалгалтийг тестээр тус тус авах ба шалгалт зохион байгуулах удирдамжыг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудаснаас үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Гадаад паспорт олголт тойрсон хүндрэлийг шийдэх ажлын хэсэг байгууллаа

Гадаад паспортыг олгохгүй, паспорт хүссэн хүсэлтийг ирэх есдүгээр сар гартал хүлээж авахгүй байгаа талаар иргэдээс Засгийн газрын шуурхай мэдээллийн 11-11 төвд хандаж байгаа аж. Иймд гадаад паспорт олголтыг тойрсон хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад хэргийн сайдын тушаалаар байгуулахаар болжэ.

Уг нь 2016 оны улсын төсөвт 150 000 ширхэг үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийн зардалд 850 сая төгрөг төсөвлөжээ. Гэвч дээрх санхүүжилтийг 2015 онд нийлүүлсэн гадаад паспортын төлбөр болон шинээр нэвтрүүлэх чиптэй гадаад паспортын бэлдэцийн санхүүжилтийн урьдчилгаанд тус тус шилжүүлсэн байна. Ингэснээр гадаад паспортын бэлдэц үйлдвэрлэгч компанид бэлдэцийн байнгын өр төлбөр үүсч, урьд өмнөх онуудын өр төлбөрийг 2016 оны төсвийн санхүүжилтээс шилжүүлэн өгсөн юм. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын бэлдэцгүй биш, харин бэлдэц худалдан авах 2016 оны төсөв нь дууссан учраас өнөөдрийн хүндрэл үүсээд байгаа ажээ.

Дашрамд дурдахад, сүүлийн жилүүдэд гадаад паспорт авах иргэдийн тоо эрс өссөн тоон судалгаа гарсан байна. Тухайлбал ОХУ-д визгүй зорчих болсноос хойш илүү нэмэгдэж, 2015 онд 190 мянга, 2016 оны эхний долоон сарын байдлаар 120 мянган иргэн гадаад паспорт шинээр аваад байгаа талаар мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.