Categories
мэдээ нийгэм

​Зуслангийн замд ноцтой осол гарчээ

Өнөөдөр өглөө 07:00 цагийн орчимд “Шарга морьт” чиглэлийн замд ноцтой осол гарчээ. Тодруулбал, жижиг оврын тээврийн хэрэгсэл зуслангийн замд хэт хурдтай явсны улмаас осолдож, машин дотор сууж явсан нэг хүн амь насаа алдсан гэж эх сурвалж мэдээлж байна. Осол болсон хэргийн газарт Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид ажиллаж, анхны үзлэгээр осол гаргасан автомашин хурд хэтрүүлсэн болох нь тогтоогджээ.

Зуслангийн замд ачаалал ихтэй байгаа энэ өдрүүдэд иргэдийг анхаарал болгоомжтой явахыг замын цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Б.УЯНГА

Categories
гадаад мэдээ

​Туркт дэлбэрэлт болж 14 хүн амиа алдав

Туркийн Анкара хотод дэлбэрэлт болж одоогийн байдлаар 14 хүн амь үрэгдэж, 220 хүн шархдаад байна. Курдын босогчид бөмбөг дэлбэлсэн гэж үзэж байгаа аж. Туркт өнгөрсөн сард ачааны машин доторх бөмбөг дэлбэрч 270 хүн амиа алдаж байсан билээ. Энэ бүхэн өнгөрсөн сард Туркт болсон цэргийнхний төрийн эргэлт хийх гэсэн санаархлыг дэмжсэн гэх Фетуллах Гулентэй холбогдож байна. Өнгөрсөн лхагва гаригт машин дотор бөмбөг дэлбэрч нэг цагдаа, хоёр иргэн нас барж, 53 энгийн иргэн, 20 цагдаагийн албан хаагч шархадсан аж.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

​Мансууруулах ургамал түүсэн этгээдийг шалгаж байна

Энэ сарын 17 буюу өнгөрсөн лхагва гаригт цагдаагийн албан хаагчид мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох “каннабис” гэх ургамлыг их хэмжээгээр түүж бэлтгэн, бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсан хэргийг илрүүлжээ. Уг үйлдлийг иргэн П хийсэн бөгөөд түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хэмээн цагдаагийн байгууллагааас мэдээлэв.

Мөн Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн долоодугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн Т, Б, С, Г нар нь бүлэглэн мансууруулах бодисын төрөлд орох “Ice” буюу мөсийг бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсныг илрүүлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Шалгалтын явцад дээрх этгээдүүдийн гурав нь давтан гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогджээ.

Эдгээр хэргүүдийн сэжигтэн П, Т, Б нарыг ШШГЕГ-ын хорих 461-р ангид сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж. Энэ оны долоо, наймдугаар сард хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 23 холбогчтой 10 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаагийн ихэнх нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг түүж, бэлтгэн, боловсруулж, бусдад зарж борлуулсан гэмт хэрэг газар авч хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.
Б. МӨНГӨНСОР

Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын зарим гишүүн Канадын парламентын төлөөлөгчидтэй уулзав

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, А.Ундраа, Б.Саранчимэг, Л.Энхболд нар өнөөдөр Канадын парламентын гишүүн Брэд Трост тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүд Канадын төлөөлөгчдийг Монгол оронд тавтай зочлохыг хүсээд хоёр орны парламент хоорондын харилцааг улам өргөжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлсэн аж.

Канадын парламентын Нийтийн танхимын гишүүн Брэд Торст Канад Монгол орон олон жилийн найрсаг харилцаатай явж ирснийг дурдаад парламент хоорондын харилцааг дэмжин ажиллах зорилгоор энэ удаад ирсэн гэлээ. Тэрбээр “Энэ удаагийн уулзалт дараа дараагийн хамтын ажиллагааны эхлэл байна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлт, экологийн хөгжил, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр байр сууриа илэрхийлж, энэ салбарт өндөр туршлагатай канад орны туршлага судлах хүсэлтэй байгаагаа онцоллоо.
Б.УЯНГА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сурагчийн дүрэмт хувцас ямар үнэтэй байгаа вэ?

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүддээ сурагчийн дүрэмт хувцас хаана, ямар үнэ ханштай байгааг хүргэж байна. БСШУСЯ-наас дүрэмт хувцас үйлдвэрлэгчдэд өндөр шаардлага тавьж бөөсөрдөггүй, хөвөн даавуун материалтай, хоёр жилийн эдэлгээ даах ёстойгоос гадна үнэ ханшаа нэмэхгүй байхыг үүрэгдсэн. Энэ жилийн дүрэмт хувцасны чанар, материал, өнгө, хийц, сайжирсан хэмээн эцэг эхчүүд онцолж байгаа юм.

Эдгээр дүрэмт хувцаснуудыг Цирк, Улсын их дэлгүүрийн урдах задгай талбай, “Алтжин” “Бөмбөгөр”, Баруун дөрвөн зам, “Голомт” хотхоны хойно буюу “Шилмэл загвар”-ын өмнөх талбай, “Нарантуул” захад тус тус борлуулж байна.

Анги

Хүйс

Төрөл

Нэгж бараа

Багц үнэ

Бага анги

/ 1-5 /

ЭР

ХҮРЭМ

62800

81300₮

ӨМД

ЦАМЦ

16000

ЗАНГИА

2500

ЭМ

САРАФАН

41000

59500

ЦАМЦ

16000

ЗАНГИА

2500

Дунд анги

/ 6-9 /

ЭР

ХҮРЭМ

78800

100300₮

ӨМД

ЦАМЦ

18000

ЗАНГИА

3500

ЭМ

ЖАКЕТ

76000

97500₮

ЮБКА

ЦАМЦ

18000

ЗАНГИА

3500

Ахлах анги

/ 10-12 /

ЭР

ХҮРЭМ

108600

133600₮

ӨМД

ЦАМЦ

20000

ЗАНГИА

5000

ЭМ

ЖАКЕТ

98700

123700₮

ЮБКА

ЦАМЦ

20000

ЗАНГИА

5000


Б.УЯНГА

Categories
мэдээ нийгэм

​Таксины жолоочийг дээрэмдэхийг завдсан хэрэг гарчээ

Өчигдөр буюу наймдугаар сарын 18-нд таксины жолооч эмэгтэйг айлган сүрдүүлж, хоолойг нь боож, дээрэмдэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хадат” гэх дэлгүүрийн орчимд уг хэрэг гарсан байна.

Сэжигтэн этгээд нь эрэгтэй, 43 настай Г гэгч байжээ. Г нь хэрэг гарах өдөр “Бөмбөгөр” худалдааны төвийн урд замын хажууд гар өргөн таксинд суусан аж. Тэрээр машины арын суудлаас жолооч эмэгтэй Б-г өмсөж явсан хувцсаар нь хоолойг нь боож эхэлсэн байна. Улмаар амь насанд нь заналхийлэн сүрдүүлж, дээрэмдэхийг завджээ.
Энэ үед тус дэлгүүрийн ойролцоо явсан иргэд цагдаагийн байгууллагад дуудлага өгч, жолооч Б-г аюулаас аварсан байна. Жолооч эмэгтэй Б нь 42 настай аж. Харин сэжигтэн этгээд хэргийн газраас зугтсан ч цагдаагийн алба хаагч нар шуурхай ажиллаж, эрэн сурвалжилсны дүнд түүнийг баривчилсан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа ажээ.
Б. МӨНГӨНСОР

Categories
мэдээ нийгэм

​“Азийн ховор цусны бүлэг” семинар Монголд боллоо

“Азийн ховор цусны бүлэг” семинар манай улсад анх удаа зохиогдож байна. “Шанхайн цусны төв” болон “Монгол цус судлалын үндэсний төв”-ийн хамтарсан семинар “Бишрэлт” зочид буудалд өнөөдөр болов. Семинарт есөн орны цусны мэргэжилтэн, докторууд оролцлоо. Энэхүү арга хэмжээний гол ач холбогдол нь ховор бүлгийн цусны донорын нөөцтэй болох цаашлаад Азийн орнуудтай хамтран ажиллах эхлэл болж байгаа аж. Дэлхийд 100 гаруй ховор бүлгийн цус байдаг талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалгаа гаргасан байна. Уулзалтын үеэр Монгол Улсад 15 орчим төрлийн ховор цус илрүүлээд байгаа талаар онцоллоо.

Дашрамд дуулгахад хүний биеийн артерийн, венийн аль ч судас хойно хойноосоо залгагдан үргэлжилж, уртын хэмжээ нь 150000 км болдог аж. Хүний цусанд агуулагдах төмрийн дундаж хэмжээ нь хумсыг 5 см зузаан будахад хүрэлцэх бөгөөд үүний гуравны хоёр нь цусны улаан бөөмөнд оршдог юм байна. Цусны улаан бөөмийг анх 1658 онд нээж, А, В, АВ, болон О гэсэн цусны дөрвөн бүлэг байдгийг тогтоожээ. Түүний дараагаар хүний “резус” эерэг, “резус” сөрөг гэж хуваадаг “резус” фактор байдгийг нээсэн ажээ.
Хамгийн өндөр эмнэлзүйн ач холбогдолтой, клиникийн ашиглагдахуун өндөртэй ховор бүлгийн цусыг “Резус” гэж нэрлэдэг. Монголын хүн амын 1% нь энэ бүлгийн цустай байдаг гэж тогтоосон юм байна. Үүн дотроо сөрөг төрлийн “резус” цусыг хамгийн өндөр ач холбогдолтой цусаар гэдэг ажээ.
Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
гадаад мэдээ

15 настай тамирчин олимпийн аварга болжээ

Хятадын 15 настай тамирчин Рен Киан алтан медаль авч Риогийн олимпийн хамгийн залуу алтан медальтан боллоо. Тэрбээр 10 метр тавцангаас усанд үсрэлтийн төрөлд түрүүлсэн ажээ. Түүний хийсэн гурван эргэлт үзүүлбэр нь шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ.

Харин энэ төрөлд мөнгөн медалийг Хятадын тамирчин Си Яажи авч, Канадын тамирчин Миган Бенфейто хүрэл медалийг хүртжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Монгол, Японы судлаачид хээрийн судалгаа хийлээ

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Япон Улсын Ногаягийн их сургууль хамтран байгуулсан Резилиенс судалгааны төвтэй хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн тавдугаар сард байгуулсан юм.

Энэхүү санамж бичиг нь уур амьсгалын өөрчлөлт, хотжилтоос үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх асуудлаар хамтран судалгаа хийх, үр дүнг нийтийн хүртээл болгоход зорилготой аж.

Энэ хүрээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Япон Улсын Ногаягийн их сургууль, ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид наймдугаар сарын 11-ээс 14-ний хооронд Булган аймгийн Могод суманд хамтарсан судалгаа хийсэн байна. Энэхүү хээрийн судалгааг тус суманд 1967 онд тохиолдсон хүчтэй газар хөдлөлтийн аюулын ул мөр, тухайн үеийн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор явуулсан ажээ.

Categories
мэдээ нийгэм

Урлагийнханы нэгдсэн хандивын тоглолт болно

Соёл урлагийн ахмад уран бүтээлчид нэгдэн “Итгэлийн гэрэл” хэмээх тоглолтыг хийхээр болжээ. Тодруулбал, 29 настай О.Баясгалан залуу, дөрвөн жилийн өмнөөс элэг нь өвдөж өвчинтэйгээ тэмцсээр ирсэн аж. О.Баясгалангийн төрсөн дүү нь ахынхаа донор болох бөгөөд элэг шилжүүлэх хагалгааг эх орондоо хийлгэхээр болсон байна. Түүний аав, ээж, найз нөхөд нь эмчилгээнд зарцуулагдах зардлыг нь бүрдүүлэхээр урлагийнхантай нэгдэж хандивын тоглолт хийхээр болжээ. Хандивын тоглолтонд МУАЖ Ч.Мөнхшүр, МУГЖ Ц.Үенч, МУГЖ Л.Чаминчулуун, МУГЖ Ж.Одмаа, МУГЖ Н. Төмөрхуяг урлагийн алдартнууд болоод бусад уран бүтээлчид нэгдэн ирэх есдүгээр сарын 3-нд “бөхийн өргөө”-нд тоглохоор болжээ.

Б.УЯНГА