Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол маргааш явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 14 хоног тутамд явагдаж байгаа билээ. Ингэхдээ өмнөх сугалааны тохирлын хугацаанд авсан сугалаа хүчингүй болж шинээр авсан сугалаануудаас азтан тодорч байгаа юм. Энэ удаагийн тохирлоор өнгөрсөн сарын 01-31-ны хооронд хийсэн худалдан авалтын сугалаа хамрагдах аж.

Сугалааны тохирлын сан 675 сая 900 мянган төгрөг юм. Өнгөрсөн сард сугалааны супер азтан тодроогүй тул энэ удаад 150 сая болж өссөн байна. Тохирлыг МҮОНТ шууд дамжуулан хүргэх юм.

Улсын хэмжээнд 37 мянга 98 баримт хэвлэх цэг ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн сард 4 сая 813 мянга 189 баримт хэвлэжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Асашёорюү Д.Дагвадорж уучлал гуйжээ

Риогийн олимпод чөлөөт бөхийн тамирчид амжилт гаргахгүй байгаад Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж уучлал гуйсан байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн 57, 74 кг-ийн жинд Э.Бэхбаяр, П.Өнөрбат нар барилдсан ч бусдын л адил хариуцлагагүй барилдсан билээ. Үүнтэй холбогдуулан аварга өөрийн твиттер хуудаснаа “Үнэхээр уучлаарай” гээд Чөлөөт бөхийн холбоонд шинэчлэл эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Мөн тэрбээр “Бүх зүйлийг шинээр эхлэх ёстой юм байна. Бүгдийг нойлоос” хэмээн жиргэжээ.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван улсыг дамжсан олон улсын транзит тээвэрлэлтийг амжилттай туршлаа

Гурван улсыг дамнасан олон улсын ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа. Эхний тээвэрлэсэн ачаа пүрэв гаригт Тяньжин хотод хүрчээ. Хятадын тээврийн яамны сайд Лю Шаоминь энэхүү арга хэмжээнд зориулан үг хэлэхдээ “Туршилтын тээвэрлэлт нь манай улсын зам тээврийн чухал стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх эхлэл, Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх алхам боллоо” гэжээ.

Туршилтын тээвэрлэлтээр 2.152 км замыг долоо хоногт туулж 11 хотод түр зогсолт хийсний дотор Оросын Улаан-Үд, Монголын Улаанбаатар, Хятадын Эрээн хотууд багтжээ.

Туршилтад оролцсон Нанжин Шиньжинхан Ложистик компанийн ерөнхий менежэр Гуо Шинь “Шинэ зам Орос, Монголын зах зээлийг бидэнд нээж өгч байна. Ийм замтай болсноор өндөр өртөгтэй бараанууд, тухайлбал электроник бүтээгдэхүүнүүд, дулаан орны жимс зэргийг өмнөд Хятадаас, цаашлаад Зүүн Өмнөд Азийн орнуудаас Монгол, Оросын зах зээлд хүргэх боломж нээгдэж байна” гэж ярьж байна.

Гуогийн хэлж байгаагаар агаарын карго тээвэр өндөр өртөгтэй тул шинэ замаар хямд бараа хүргэх боломжтой болж байна гэлээ. Шинэ замын тээвэр нь агаарын тээврээс 10 дахин бага өртөгтэйг тэр бас хэллээ.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Олимпийн аварга Симон Байлис, кино од Зак Эфрон нар уулзжээ

Риогийн олимпоос алтан медаль авсан АНУ-ын эмэгтэйчүүдийн багийн гимнастикчин Симон Байлис өөрийн шүтэж явдаг дуучин, жүжигчин 28 настай Зак Эфронтойгоо уулзжээ. Энэ нь гэнэтийн сюрприз байсан бөгөөд түүнийг баярлуулахаар зохион байгуулжээ. Тэрээр түүнийг хараад итгэж өгөхгүй байсан бөгөөд “Өө бурхан минь, тэр мөн гэж үү, би маш их сандарч яахаа мэдэхгүй байна” хэмээн дуу алдсан гэнэ. Тэд хамтдаа зургаа авахуулж цагийг зугаатай өнгөрүүлжээ.

Эфрон Закерийн хувьд түүнээс хамаагүй өндөр учир түүнийг үнсэхэд нь өвдгөө нугалж доош сууж өгчээ. Тэрээр хэлэхдээ “Би эрвээхийнүүдийн нэгтэй нь зогсож байна. Тэд бол АНУ-ын баатрууд” гэжээ.



О.ӨНӨР

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Бямбасайхан: “Эрдэнэс Монгол” компани улсын төсөвт 1.8 их наяд төгрөг төвлөрүүлсэн

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан мэдээлэл хийхдээ “3.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛНЭ” гэж онцолсон юм.

“Эрдэнэс Монгол” компани нь Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын 34 хувь, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг эзэмшдэг. 2012-2015 онд нэгдэл компанийн хэмжээнд Монгол Улсын төсөвт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр нийт 1.8 их наяд төгрөгийг төвлөрүүллээ.

“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын үйл ажиллагааг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, алдагдлыг багасгаж ашигтай ажиллуулах, үйл ажиллагааны менежментийг чадавхжуулах зорилготой техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээг Азийн хөгжлийн банк (АХБ)-тай байгуулав.

Уг төслийг хэрэгжүүлснээр нэгдэл компанийн хэмжээнд нэгдсэн санхүүгийн удирдлага, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын болон төслийн менежментийг бүхэлд нь хамарсан цогц удирдлагын системийг бий болгох юм. Нэгдэл компанийн хэмжээнд ирэх 6 жилийн хугацаанд татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг хэлбэрээр нийт 3.3 их наяд төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэх аж.

Categories
мэдээ улс-төр

Чингис хотноо Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форум болж байна

Монгол,Хятадын хэвлэл мэдээллийн VII форум өчигдөр Хэнтий аймгийн Чингис хотноо эхэллээ. Нийт хоёр улсын 90 гаруй төлөөлөгч оролцож байна. Энэхүү форумыг жил болгон зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн форумд Ази, Европыг холбосон эдийн засгийн коридорыг байгуулах ямар боломж байгааг хэлэлцэж хоёр орны сэтгүүлчид энэ талаар бичих юм байна. Форумд нийтдээ 10 илтгэл тавигдаж, хэлэлцүүлэгдэх аж.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Өнөөдөр О.Үйтүмэн, Ж.Чулуунбат нар барилдана

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 86 кг-ийн жинд О.Үйтүмэн , 125 кг-ийн жинд Ж.Чулуунбат нар дэвжээнд гарна. Олимпийн наадмын сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 21-ний өдөр Гавьяат тамирчин Г.Мандахнаран 65 кг-ийн жинд, Д.Хүдэрбулга 97 кг-ийн жинд өрсөлдөнө.

Монголын баг тамирчдаас одоогоор жүдо бөхийн төрөлд Д.Сумъяа мөнгө, боксын төрөлд Д.Отгондалай хүрэл медаль аваад байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван яам дэргэдээ хүүхдийн цэцэрлэгтэй болно

Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхайн яам дэргэдээ 70-80 хүүхдийн нийт 230 хүүхдийн цэцэрлэг байгуулахаар болжээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлсэн бөгөөд “Төрийн байгууллагууд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж дотооддоо цэцэрлэг байгуулах тухай санаачилга маань ЗГ-ын хуралдаанаар дэмжигдэж, эхний ээлжинд дээрх гурван яам өөрийн байрандаа цэцэрлэг байгуулахаар боллоо. Мөн 2017 оны нэгдүгээр сараас ашиглалтанд орох орон сууцны болон офиссын зориулалттай барилгууд 1-2 давхартаа заавал хүүхдийн цэцэрлэгтэй байх шинэ стандарт нэвтрүүлэхийг Барилга хот байгуулалтын яаманд үүрэг болголоо” гэсэн юм.

Categories
мэдээ спорт

Усайн Болт олимпоос 19 дахь алтан медалаа авлаа

Ямайкийн хамгийн хурдан хүн Усайн Болт Риогийн олимпоос гурван алтан медаль авна гэсэн зорилгодоо хүрлээ. Тэрбээр Олимпийн гүйлтийн хамгийн сүүлийн төрөл болох 4х100 метрт өнөөдөр буюу наймдугаар сарын 20-нд түүхэн ялалтаа байгууллаа. Ингэснээр тэрээр энэхүү олимпийн 100метр, 200 метр, 4х100 метрийн алтан медалийг энгэртээ зүүж байгаа хамгийн азтай тамирчин болж байна.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Нурангиас олдсон бяцхан хүүгийн төрх дайны аймшигт хор уршгийг сануулж байна

Түүний нэрийг Омран Дакниш гэдэг. Тэрээр одоо дөнгөж тавхан настай. Тэрээр өнгөрсөн лхагва гаригт Сирийн Алеппо-д болсон агаарын цохилтын дараа нурангиас олдсон хүү юм. Тэрээр аав ээж, ах, эгчтэйгээ амьдарч байсан. Агаараас өгсөн цохилтонд тэдний байшин өртөж гэр бүлийнхэн нь хүнд шархдаж одоогоор хамаатныхаа байшинд хоргодож байгаа аж. Сирид өдөр бүр 4-5 хүн амиа алдаж байгаа бөгөөд нэг жилийн хугацаанд 65.000 хүн үхсэн гэсэн тоо гарчээ. Хүүг нурангиас гаргахад нэг цаг зарцуулсан бөгөөд тэрээр гүн цочролд орсон байдалтай байжээ. Түүний бяцхан гар хөл цус шороонд будагдсан байсан эмгэнэлт дүр төрх дэлхий нийтийг цочроож байна.

Алеппо нь Сирийн хойд хэсэгт байдаг хот бөгөөд иргэний дайны уршгаар нэг жил орчмын хугацаанд бүслэлтэнд ороод байгаа хот юм. Сири-д тогтсон энэхүү цэргийнхний дэглэмийг устгахаар ОХУ оролцож эхэлжээ. Нэг жилийн хугацаанд олон мянган хүн алагдсаны 4500 нь хүүхэд байна. Цаашдаа ч олон хүний амь нас эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр байна гэж CNN мэдээллээ.

О.ӨНӨР