Categories
мэдээ нийгэм

Богд уул руу гарсан самарчдыг буулгаж эхэллээ

SAMARБогдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Богд ууланд хяналт шалгалт хийж эхэлжээ. Энэ хүрээнд наймдугаар сарын 15-нд Нүхт болон Түрэгийн амд шалгалт хийхэд 48 автомашин бүхий 300 орчим иргэдийг уулнаас буулгасан байна. Мөн өнгөрөгч долоодугаар сарын 27-ны өдөр Жаргалантын амнаас самарчдын хоёр отог нийлсэн 10 гаруй иргэдийг буулгаж, түлсэн галыг нь унтрааж, тарьсан хог хаягдлыг нь цэвэрлэжээ.

Түүнчлэн тусгай хамгаалалтийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн иргэдэд Тусгай хамгаалалттай газрын тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгалаах тухай хуулиудын талаар мэдээлэл өгч, самар цайруулах багаж хэрэгслийг нь хураан авсан байна. Иргэд олноор ууланд гарсанаар санаатай болон санамсаргүйгээр ойн түймэр гарах өндөр эрсдэлтэй юм. Тиймд цаашид Богд уулруу нэвтрэх постийг байнга ажиллуулахаар болсон талаар тус байгууллагаас анхаарууллаа.

Categories
энтертаймент-ертөнц

Г.Отгонцэцэгт Казакстанаас BMW маркийн автомашин бэлэглэжээ

“Рио-2016” олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Казахстан улсын нэрийн өмнөөс барилдсан Галбадрахын Отгонцэцэг хүрэл медаль хүртсэн билээ. Олимпийн хүрэл медаль хүртсэн Галбадрахын Отгонцэцэгт Казахстанчууд 70000$, нэг өрөө байр байр бэлэглэсэнээс гадна BMW маркын машин бэлэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалаанаас дөрвөн сая төгрөгийн дөрвөн азтан тодорлоо

104134

НӨАТ-ын сугалааны наймдугаар сарын тохирол боллоо. Уг тохиролд нийт 6.8 сая баримт оролцсон юм. Азтануудыг ангилбал 20 мянган төгрөг хожсон 6,157, нэг зуун мянган төгрөг хожсон 594, таван зуун мянган төгрөг хожсон 58, дөрвөн сая төгрөг хожсон дөрөв байна. Харин хорь, зуун саяын азтан болон супер ялагч тодорсонгүй.

АЗЫН ДУГААР: 33 15 47 38

СУПЕР СУГАЛААНЫ ДУГААР: 27 65 80 85

Дараагийн сугалааны тохирол есдүгээр сарын 18-ны өдөр болно.

Categories
гадаад мэдээ

Сомалийн Галкао хотноо халдлага болж 23 хүн амиа алдлаа

Сомалийн Галкао хотноо өчигдөр 17.00 цагийн орчимд террорист халдлага болжээ. Халдлагаар 23 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархтсан байна.

Амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг худалдааны төвийн ойролцоо дэлбэлжээ. Халдлагыг хэт даврагч “Аль Шабааб” бүлэглэл захиалсан болохоо мэдэгдсэн байна. Уг халдлагаас хэдхэн минутын өмнө нэг этгээд тус худалдааны төвийн өмнө өөрийгөө егүүтгэсэн аж. Эхний халдлагаар 16 хүн шархтжээ. Харин дараагийн халдлагаар 23 хүн амиа алдсан талаар Галкао хотын Цагдаагийн дарга Абди Хассан мэдэгджээ.

Өчигдрийн халдлагаар нэг цагдаагийн ажилтан амь үрэгдсэн байна. Ерөнхийлөгч Хассан Шейх Мохамуд амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, террористуудаас хариугаа авахаа мэдэгджээ.

Categories
мэдээ улс-төр

Б.Батхуяг: СЕХ-нд хандаж дахин сонгууль явуулах үндэслэлийн талаар тайлбарлана

2a461fccaecf2b0e28c7d45bcf547592.jpgӨнөөдөр буюу наймдугаар сарын 22-нд Ардчилсан намаас өөрийн байранд хэвлэлийн хурал хийлээ. Хуралд АН-ын Хяналтын ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Б.Батхуяг ирж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрээр УИХ-ын болон орон нутгийн сонгууль хууль зөрчсөн талаарх шүүхийн шийдвэрийг танилцууллаа. Мөн МАН-ын санхүүжилт босгох 60 тэрбум төгрөгийн маргааныг олон нийтэд хүргэсэн талаар мэдээлэл өгөв. Б.Батхуяг “МАН-ын дарга, Нийслэлийн намын дарга, зөвлөх гурвын ярилцсан бичлэг олон нийтэд цацагдсан байгаа. Энэ бичлэгийг МАХН-ын гишүүн Э.Эрдэнэжамъян олон нийтэд хүргэсэн. Уг асуудлын талаар АН-ын зүгээс хууль зөрчсөн хэмээн Авлигатай тэмцэх газар хандсан. Үүний дагуу 2016 оны наймдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн хяналтын прокурор уг хэргийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Ийм шийдвэр гаргасантай холбогдуулан АН-ын зүгээс гомдол гаргаж байна” гэлээ.

Намын санхүүжилт босгох 60 тэрбум төгрөгийн асуудлыг олон нийтэд хэвлэлээр цацсаны дараагаар, тухайн намынхан өөрсдийн хийсэн хэргийг намын мэдээллийг гадагш нь гаргасан хэмээн хүлээн зөвшөөрсөөр байтал Нийслэлийн прокурорын газраас хэрэг үүсгэхээс татгалзсан тул АН-ын зүгээс дээд шатны прокурорын байгууллагад гомдол хүргүүлсэн аж.

Мөн тэрээр 2016 оны УИХ болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль будилаантай болсон талаар дээд шатны шүүхээс шийдвэр гарсан тухай мэдээлэл өглөө. Тодруулбал, Орхон аймгийн хяналтын шатны шүүхээс 29 нэр дэвшигчийг дахин сонгуульд өрсөлдүүлэх шийдвэр гарчээ. Энэ дагуу АН-аас СЕХ, орон нутгийн удирдлагуудад хандаж дахин сонгууль явуулах талаар холбогдох хүмүүст тайлбарлана гэв. Мөн Дархан-Уул аймагт 15 нэр дэвшигчийг бүртгээгүй учраас АН-ын дахин сонгууль явуулах шийдвэр гарсан байна.

Мөн Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудтай холбоотой гомдлуудыг нэгтгэж Тагнуулын ерөнхий газар, Авлигатай газарт хүргүүлэх ажээ.

Э.МӨНХ

Categories
мэдээ спорт

Дэлхийн хэвлэлүүд Монголын дасгалжуулагчдын эсэргүүцлийн талаар ингэж бичиж байна

Г.Мандахнаранг хүрэл медалиа алдсаны дараа гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монголын хоёр дасгалжуулагчийн эсэргүүцлийн талаар ийн бичиж байна.

Bostonglobe.com

Рио Де Жанейрод болсон эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Узбекистаны тамирчин Иктиёор Наврузовтой Монголын бөх Г.Мандахнаран барилдаж 7:6 харьцаатай Монголын бөх ялж байтал Узбекистаны тал челленж шидэж Монголын тамирчин энэ хооронд 10 секунд дутуу байхад ялчихлаа гэж бодон дэвжээг тойрон гүйж эхэлсэн. Наврузов шидсэн челленждээ ялалт авч нэг оноо нэмүүлэн хүрэл медалийн эзэн болсон юм. Үүнийг эсэргүүцэж Монголын хоёр дасгалжуулагч нэг нь дотуур хувцаснаасаа бусдыг бүгдийг тайлж дэвжээн дээр гарч эсэргүүцлээ илэрхийлсэн бол нөгөө нь өмдтэйгөө эсэргүүцлээ илэрхийллээ.

USATODAY.com

Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, туслах дасгалжуулагч Б.Баяраа нар өөрийн тамирчин Г.Мандахнаранг хожигдсоны дараа бүх хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийлэв.

Тэмцээний сүүлчийн мөчид Г.Мандахнаран ялсан юм шиг харагдсан. Ингээд хоёр шүүгч ялалтаа тэмдэглэж төрийн далбаагаа барин гүйсэн. Гэтэл секундын дараа Наврузов яллаа гэж түүний дасгалжуулагч мөн баяраа тэмдэглэж эхэлсэн. Монголын хоёр шүүгч челленж шидсэн боловч тэд амжилтанд хүрсэнгүй, энэ үед Г.Мандахнаран өвдөг дээрээ сөхрөн унасан юм. Шүүгчид бүх хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийллээ. Орчуулагчаар дамжуулан дасгалжуулагч Б.Баяраагаас асуухад “Монголын гурван сая ард түмэн энэ медалийг хүлээж байсан. Шүүгчид үнэхээр муу байна. Энд манай цөөхөн тамирчин ирсэн” гэв. Стадионд байсан бүх хүмүүс “Монгол, Монгол” гэж орилж байлаа. Мөн Б.Баяраа шүүгч нэмж “100 хувь Монгол ялсан” гэв. Үүний дараа хамгаалалтын ажилтнууд дасгалжуулагчийг тэмцээний талбайгаас гаргалаа.

People.com

Монголын дасгалжуулагчид 65 кг-ын хүрэл медалийн барилдаан дээр ялагдаж эсэргүүцлээ илэрхийлэн хоёр дасгалжуулагч нь хувцсаа тайлан шидлээ. Дасгалжуулагч Б.Баяраа хэлэхдээ “Бид эсэргүүцэж байна. Шүүгчдэд ямар нэг асуудал байна” гэлээ. Монголын бөх үүнээс болж 7:6 харьцаагаар ялагдсан юм. Энэ бол чөлөөт бөхийн түүхэн дэх онооны шийтгэл байлаа гэв.

Nationalpost.com

Монголын тамирчин Г.Мандахнаран болон дасгалжуулагч нар эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд эцсийн мөчид 7:6 харьцаагаар хожиж байсан. Харин Узбекстаны талаас челленж шидэж оноог 7:7 болгосон. Узбекстаны тамирчин дасгалжуулагч нь баяраа тэмдэглэж эхэлсэн. Монголын дасгалжуулагчид мөн челленж шидсэн. Гэвч шүүгчид шийдвэрээ өөрчлөөгүй. Монголын дасгалжуулагчид уурлаж хувцсаа тайлж шидэж эхэлсэн бөгөөд дотуур хувцастайгаа л үлдсэн юм. Монголын тамирчин шийдвэрийг хүлээж авахгүй дэвжээг тойрон алхсан бөгөөд шүүгч Наврузовын гарыг өргөж ялалтыг өглөө.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Аймаг, нийслэлийн удирдлагуудын семинар эхэллээ

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт ирэх дөрвөн жилд Засгийн газраас баримтлах бодлого, чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх сургалт семинар Төрийн ордонд эхэллээ. Сургалт семинарыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нээж, сургалт семинарын үйл ажиллагаанд Засаг дарга нарыг амжилттай оролцохыг хүслээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрыг байгуулсан. Энэ газрын ажилтнууд нутгийн удирдлагын чиглэлээр бүхий л асуудлыг хариуцаж, орон нутгийн удирдлагуудтай байнга холбоотой ажиллана гэдгийг хэллээ.

Тус газраас зохион байгуулж буй энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцож, өөрсдийн эрхэлсэн салбар, хүрээний асуудлаар 2016-2020 онд баримтлах бодлого, зорилтын талаар орон нутгийн удирдлагуудад мэдээлэл өгч, ярилцах юм. Мөн зарим хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар салбарын эрдэмтэн судлаачид хичээл заана.

Маргааш буюу энэ сарын 23-ны 14 цагаас аймаг, нийслэлийн Засаг дарга нар Монгол Улсын Ерөнхий сайдтай байгуулах батламжид гарын үсэг зурна. Энэхүү батламжаар Засаг дарга нар Ерөнхий сайдын өмнө тодорхой үүрэг хүлээж, түүнийгээ батламжлах болно.

Мөн Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэхэд оролцож, саналаа хэлж, Монгол Улсын 2016 оны төсөвт хийх тодотголын талаар танилцуулга сонсч, улс орны төсөв, санхүүгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл авна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хээрийн түймэр гарчээ

Намар болж, өвс ногоо шарлан, хээрийн түймэр гарч эхэлжээ. Наймдугаар сарын 18-ны пүрэв гаригт Дорнод аймгийн Матад сумын Түмэнхаан багийн “Уулын-Өвөр” /сумаас баруун хойш 12 км-т/ гэдэг газар хээрийн түймэр гарсан байна. Түймрийн дуудлагын дагуу тус өдрийн наймдугаар сарын 18-ны өдрийн 17:38 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 27 хүн, 4 автомашин, нийт 39 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, түймрийг бүрэн унтраажээ.

Categories
мэдээ спорт

“Рио-2016” олимпийн наадам өндөрлөлөө

Бразил улсын Рио де Жанеро хотноо зохион байгууллагдсан Зуны Олимпийн XXXI наадам 17 өдөр үргэлжилж, тив тивийн сая сая үзэгчдийг өндөлзүүлсээр өнөөдөр хаалтаа хийж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпийн наадамд 205 орны 11544 тамирчин өрсөлдсөн юм. “Рио-2016” олимпийн наадмын хаалтын арга хэмжээ Улаанбаатарын цагаар өнөө өглөөний 08:00 цагаас эхэлсэн билээ. Энэ удаагийн олимпоос манай Монголын баг тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медалийн амжилттаар дэлхийн 205 орны 68 дугаар байрт бичигдэж байна. Харин нийт медалийн чансаа, тоогоор Америк 121 медальтай тэргүүлж, Их Британи 67, БНХАУ 70, Орос 56 медалийн тоогоор бичигдсэн байна.






Categories
мэдээ нийгэм

Ч.Мэргэн: Хувийн хэвшлийнхэн тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчныг сайжруулахыг хүсч байна

Монголын бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулга уулзалтаас гарсан саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хүргүүлжээ. Хямралын үед улс орны эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа бизнес эрхлэгчдийн үг шийдвэр гаргагчид төдийгүй олон нийтийн сонирхлыг татах буй за. Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэнээс энэ талаар тодрууллаа.

-Монголын бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулга уулзалт өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон. Сонгуулийн өмнө болсон уг уулзалтын үеэр бизнес эрхлэгчдийн гаргасан санал одоо ч хуучраагүй гэж үзээд, шийдвэр гаргагчдад хүргүүлж байна уу?

-Тийм ээ. Одоогоор шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр хараахан гараагүй байна. Түүнчлэн Ерөнхий сайд Эдийн засгийн хүндрэлээс гарах тусгай хөтөлбөрийг боловсруулна гэж зарласан. Аль алинд нь бизнес эрхлэгчдийн саналыг тусгах хэрэгтэй гэж бодож байна. ДНБ-ний 80 орчим хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр баялаг бүтээгчид болох бизнес эрхлэгчдийн дуу хоолойг төрд хүргэх учиртай. Бидний санал болгож байгаа тодорхой асуудлууд эдгээрт тусгагдана гэж найдаж байна.

-Монголын бизнесийн зөвлөлийн хэр олон гишүүнтэй вэ. Төрд хүргүүлж байгаа саналыг гаргасан чуулганд хэр олон бизнес эрхлэгч хамрагдсан бол?

-200 гаруй хүн чуулганд оролцсон. Манай зөвлөлийн гишүүдийн тоо 250 орчим байна. ОюуТолгойгоос авахуулаад томоохон компаниуд, банкууд, үйлдвэрлэл эрхлэгчид, хөрөнгө оруулагчид гээд бүх салбарынхан багтдаг.

-Шинэ Засгийн газар бүрэлдэж байгаа энэ үед бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид эрх баригчдыг юунд хамгийн их анхаарал хандуулаасай гэж хүсч байна?

– Бид хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид юу хүсч байгааг Монголын бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулга уулзалтаас гарсан санал гэсэн бичиг баримтдаа тусгахыг хичээсэн. Хамгийн гол хүсч байгаа зүйл бол нэгдүгээрт тогтвортой байдал. Монголын улс төр, эдийн засагт тогтворгүй байдал үүсэх сургаар зээлдэгчдийн хөрөнгийн өртөг нэмэгдэж, Монголын төслүүдийг дэмжих сонирхол буурч улмаар хөрөнгө оруулалт багасахад нөлөөлж байдаг шүү дээ. Хууль дүрэм өөрчлөгдөх бүрт хувийн хэвшлийнхэн тэдгээр өөрчлөлттэй танилцаж, гарах үр дагаварыг нь судлан, дүгнэлт хийхэд цаг хугацаа хэрэгтэй. Аливаа бодлого хууль эрх зүйн өөрчлөлтүүдээс улбаалан компаниуд ажилтануудын тоогоо нэмэх эсвэл бууруулах, хүн хүч болон хөрөнгийн нөөцөө дахин хуваарилах, өртөг болоод үйл ажиллагаатай холбоотой өөрчлөлт хийх шаардлагатай болдог. Тийм учраас аливаа бодлого эрх зүйн өөрчлөлт хийхдээ сайтар төлөвлөж, гарах үр дагаврыг нь тооцож, хувийн хэвшлийнхэнтэй зөвлөлдөөч гэж бизнес эрхлэгчид хэлж байна. Засгийн газар хууль тогтоомжуудыг тогтвортой тууштай мөрдөж, хуулинд гэнэтийн өөрчлөлт оруулах бус урьдчилж хэлэлцэж, төрийн байгууллагуудыг ил тод, нээлттэй бөгөөд тогтвортой ажиллуулахыг бид хүсч байна. Татвар лиценз, зөвшөөрөл, худалдан авалт гээд төрийн бүх чиг үүргийг ил тод ойлгомжтой, цэгцтэй болгох шаардлагатай. Яам, агентлагууд, хэрэгжүүлэгч нэгжүүд хувийн хэвшлийнхэнтэй шууд тулж ажилладаг болохоор байнга халаа сэлгээтэй байх нь сөрөг нөлөөтэй. Мега төслүүд болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх зохицуулах нэгжийн ажилд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Эдгээр төслүүдийг хариуцсан албан тушаалтан халагдаж солигдох нь тогтвортой бус байдал үүсгэж, зөвшөөрлүүдийг саатуулан, өртгийг нэмдэг.

-Монголын бизнесийн зөвлөлөөс гаргасан саналд тогтвортой байдал гэдэгтээ Төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд 2012 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан байна лээ?

-Бид төсвийн сахилга баттай байж чадсангүй. Ямар сайндаа төсвийн алдагдал нь орлогоосоо хоёр дахин давахаар байна гэдэг байж болшгүй үзүүлэлт. Мөнгөний ханшны уналт том асуудал болж байна. Сүүлийн таван жилд эдийн засгийн хүндрэлтэй үед оршин тогтнох гэж бизнесийнхэн сөхөрч байна. Зээлийн өндөр хүүгээ төлж байна, ажилтнуудаа цомхотгож байна. Ер нь оршин тогтнох бүх арга хэмжээг авч байна. Цуглуулсан бага хэмжээний ашгаа ханшийн зөрүүгээр алдах эрсдэл үүслээ. Мөнгөний ханшийн уналт нь айл өрхүүдэд ч хүндээр тусахаар байна.

-Энд бас Эрдэнэс Монголтой холбоотой нэг сонирхолтой санал байна лээ. Төрийн өмчит аж ахуйн нэгжээс эдийн засгийн үр өгөөжтэй холдинг компаний хэлбэрт шилжиж байгаа учраас Эрдэнэс Монгол ХХК дээр хийгдэж байгаа хүчин чармайлтыг дэмжин үргэлжлүүлэх гэсэн байна?

-Ер нь бол төрийн өмчит компаниудыг нэг бол хувьчлах эсвэл менежментийг нь дэлхийн жишгээр хувийн хэвшлийн компанийн түвшинд байлгах гэсэн санаа бий.

-Агаарын бохирдол, авилга, боловсрол гээд бүх л талыг хамарсан санал зөвлөмжүүд юм билээ?

-Маш олон хүмүүсийн үзэл бодол санал энд тусгагдсан. Манай нийт гишүүдийн дунд санал асуулга явагдсан. Чуулганы үеэр хүмүүсийн санал, салбарынхны саналыг хүлээн авсан байгаа. Тэгэхээр их олон талтай. Бид аль нэг компани, салбарын асуудлаар хязгаарлагддаггүй. Аль болох Монгол Улсдаа хэрэгтэй, нийтлэг зүйлсийг оруулахыг хичээсэн .

-Хөрөнгө оруулагчид багассан үед дотоодын хөрөнгө оруулагчийг бий болгох санал чухал санагдсан. Тухайлбал хөгжсөн орнуудын туршлагыг хэрэгжүүлэн Тэтгэврийн сан, даатгалын санг дотоод гадаадын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлэх гэсэн байна лээ?

-Дэлхий даяар хамгийн их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг институт тэтгэвэрийн сангууд, хөрөнгө оруулалтын сангууд байдаг. Энэ тогтолцоог Монголдоо бий болгох хэрэгтэй юм. Тэгэхгүй бол хөрөнгө оруулалтын эх үүсвэр гэхээр танил тал эсвэл банк гэсэн хоёр л хувилбартай болчихоод байдаг. Тэтгэврийн сангийн менежментийг зөв хийж, зөв хөрөнгө оруулж чадвал иргэдийн тэтгэврийн мөнгийг өсгөх боломжтой. Тэтгэврийн сангийн монополийг чөлөөлвөл асар том хөрөнгө оруулалтын эх үүсвэр бий болно гэсэн үг л дээ.

-Засгийн газар хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авч, эдийн засгийг сэргээхийн тулд хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг хамгаалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь чухал тухай бас дурджээ. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх гэдэгт яг юуг хамруулж байгаа вэ?

-Олон тооны төслүүд хувь хүний үзэл бодол, улстөржилтөөс болж гацаж, цуцлагдсан. Дэлхийн банк хөрөнгө оруулагчдыг хамгаалах бодлого хангалтгүй байгааг тодорхойлсон байдаг. Эдгээр хүчин зүйлд “гэрээг цуцлах, ил тод нээлттэй удирдлага үгүйлэгдэх, сөрөг, учир дутагдалтай өөрчлөлт хууль тогтоомжид оруулах, төрөөс ойлгомжгүй гэнэтийн шийдвэр гаргах, ялгаварлан гадуурхах, өмч хөрөнгийг албадан хураах, өмчийг хууль бусаар шилжүүлэх” зэргийг дурдаж болно. Дэлхийн банкны 2014 онд хийсэн судалгаанаас харахад “1,9 тэрбум ам.доллар буюу нийт хөрөнгө оруулалтын 90 хувь нь хөрөнгө оруулалтыг хамгаалах арга хэмжээ аваагүйгээс болж Монгол Улсаас гарах эрсдэлд өртөөд байна” гэжээ.Тийм учраас бид хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулагчдыг хамгаалах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд Хөрөнгө оруулагчдыг дэмжих зөвлөл байгуулагдаж байгаа юм байна. Энэ зөвлөл асар их үүрэг хариуцлагатай ажиллах боломжтой.

Санал бичгийг бүрэн эхээр нь МБЗ-ийн вэб сайтаас авах боломжтой.

(www.bcmongolia.org/knowledge-base/reports)

Б.Эгшиглэн