Categories
мэдээ улс-төр

Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт болно

Төрийн албаны зөвлөлөөс яамдын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа билээ. Тодруулбал “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, , Эрүүл мэндийн яамдын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан.

Сонгон шалгаруулалтын болзол хангасан горилогчид орох эрхтэй бөгөөд ирэх есдүгээр сарын 9-ний өдрөөс өмнө материалаа бүрдүүлж өгөх шаардлагтай аж. Харин шалгаруулалт есдүгээр сарын 12-ны албан ёсоор явагдах юм.

Нэр бүхий яамдын сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байх журамтай ажээ.

Categories
мэдээ нийгэм

“SMART 2016” маркетеруудын чуулган болно

Монголын маркетигийн хобооноос “Smart 2016” маркетеруудын чуулганыг ирэх есдүгээр сарын 14-нд хоёр дахь жилдээ “BlueSky”-д зохион байгуулах гэж байна. Маркетеруудын чуулганы гол зорилго нь бизнесийн ба төрийн болон төрийн бус байгууллагуудын маркетинг, олон нийтийн харилцаа хариуцсан менежер, ажилтнуудад өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаа маркетингийн шинжлэх ухааны талаарх хамгийн сүүлийн үеийн ойлголт, арга, техник, чиг хандлага, бүтээгдэхүүнүүдийг тайлбарлан, танилцуулах замаар маркетингийн үйл ажиллагаагаа илүү хямд зардлаар, илүү олон хүнд хүргэх боломжийг олгох аж.

Үүнтэй уялдан, бизнесийн байгууллагуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчиддээ мэдээлэх, санал болгох, тэдэнтэй харилцаа үүсгэх шинэ арга хэрэгтэй болж байна. Хэрэглэгчид уламжлалт маркетингийн арга, бүтээгдэхүүнүүдээс илүү ухаалаг, бүтээлч байдлыг эрэлхийлэх юм.

Иймд ММХ-ны дэлхийн орчин цагийн маркетингийн шинэ мэдлэг мэдээлэл хийгээд бодит туршлагыг эх орондоо нэвтрүүлэх, Монголын шилдэг маркетерууд нэгэн дор хуран чуулж, хоорондоо болон бусаддаа мэдлэг туршлагаа хуваалцах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор чуулах ажээ.

Categories
мэдээ улс-төр

Чехийн бизнесийн групп Улаанбаатар хотод айлчилна

Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яамны эдийн засгийн зөвлөх Ладислав Хораакыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тухайлбал БНЧУ-ын Элчин сайдын яамны эдийн засгийн зөвлөх Ладислав Хораак “Юуны өмнө хотын даргын орлогчийн албан тушаал томилогдсонд баяр хүргэе. Өнгөрсөн онд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачек Улаанбаатар хотод албан айлчлал хийсэн. Мөн өмнөх хотын даргатай уулзаж байсан. Айлчлалын хүрээнд Улаанбаатар хотын ус хангамж, гэрэлтүүлгийг сайжруулах, битүү стадион барих төслийг хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм. Та бүхнийг энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. Түүнчлэн ирэх сарын дундуур Чехийн Гадаад хэргийн дэд сайдаар ахлуулсан бизнесийн групп нийслэлд айлчилна. Энэ үеэр болох бизнесийн форумд оролцохыг урьж байна” гэлээ.

Харин Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “ Хоёр талын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад таатай байна. Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлэхээр хэлэлцсэн төслүүдийг үргэлжлүүлэхийн төлөө ажиллах болно. Тэр тусмаа нийслэлийн ус хангамжийг сайжруулахад анхаарал хандуулж ажиллана” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай улс энэ жил 501 мянган тонн үр тариаг хураан авна

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Лүн, Аргалант, Эрдэнэсант сум, Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин сумын тариаланчидтай уулзаж, ургацын төлөв байдалтай танилцлаа.

Өвөрхангай аймгийн хувьд тариалангийн зонхилох хэсэг нь Хархорин суманд байдаг, газар тариалангийн 60 жилийн түүхтэй сум. ХХААХҮ-ийн сайдын Хархорин сумын тариаланчидтай хийсэн уулзалтын үеэр хэд хэдэн асуудлыг хөндөж байсан. Малчин, тариаланчдын хоорондын зөрчил нэлээн байдаг тухай тэд ярьж, үүнийг Төрөөс болон орон нутгаас хэрхэн анхаарч ажиллах вэ гэдгийг асууж байсан. Энэ үеэр ХХААХҮ-ийн Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун “Шинээр батлагдсан Тариалангийн тухай хуульд энэ асуудлыг нэлээн сайн тусгаж өгсөн байгаа. Тийм учраас энэ хуулийг орон нутагт сурталчилж, малчид тариаланчдад тайлбарлаж өгөх шаардлагатай байна. Яагаад гэвэл Хархорин сумын хувьд тариалалт сүүлийн үед нэлээн тэлж байгаа учраас зөрчлийн асуудал нэлээн хүчтэй байна. Харин Сэлэнгэ, Төв аймгийн хувьд ийм зөрчил сүүлийн хэдэн жил байсан хэдий ч Тариалангийн тухай хууль батлагдсантай холбогдуулаад тухайн орон нутгийнхаа онцлогт тохирсон журам боловсруулаад зохицуулалтаа хийгээд явж байгаа” гэлээ.

Өнгөрөч долоодугаар сар гарснаар байгаль цаг уурын өөрчлөлт, хэт халалт, гангийн улмаас 20 мянган га талбай ургац алдсан. Мөн болц дутуу байснаас 1.2 мянган га талбай тэжээлд шилжсэн гэж салбарын яамнаас мэдэгдсэн.

Манай улс энэ жил 501 мянган тонн үр тариаг хураан авахаар тооцоо гаргажээ. Тодруулбал нийт үр тарианаас 482.1 мянган тонн буудай, 174,7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32,5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал байгаа аж.

Өнгөрсөн жил хэт халж, ган болсон. Мөн цаг уурын байгууллага цаг уурын төлөв, мэдээллээ зөв өгөөгүй, үүл буудаагүй зэргээс болж тариаланчид их хэмжээний ургацаа алдсан. Харин энэ жил дээрх алдаагаа дахин давтахгүйн тулд талууд байнгын холбоотой ажиллаж байхыг салбарын сайд үүрэг болгосон юм.

Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээллээр наймдугаар сарын 22-24 ний өдрүүдэд нутгийн баруун болон төвийн нутгаар бороо орох юм. Мэдээллийг нарийвчилбал энэ сарын 22-нд нутгийн баруун, төв, зүүн хойд хэсгийн нутгуудаар, наймдугаар сарын 23-ны өдөр нутгийн ихэнх хэсгээр, сарын 24-нд нутгийн зүүн хагаст цаг агаар тогтворгүй болж, бороо орон сэрүүсэх төлөв ажиглагджээ.

Тариаланчид цаг агаарынхаа мэдээллийг тогтмол авч, ургац хураалтаа хийх шаардлагатайг цаг уурчид онцолж байна. Мөн ургац хураалтад ашиглах техникээ бэлэн байлгах шаардлагатай юм. ХХААХҮЯ-ны намрын ургац хураалтанд үр тариа хураах 1153 комбайн, 533-н ангилан хадагч, төмс хүнсний ногоо хураагч 507, үтрэмийн техник, тоног төхөөрөмж 744 ажиллах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудад бэлчээрийн даац хэтэрчээ

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ.

Тухайлбал зуншлагын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд хэвийн, 35 орчим хувьд гандуу, 5 хүрэхгүй хувьд гантай байна.

Энэ зун ихэнх нутгаар зуншлага хэвийн байсан ба долоодугаар сарын сүүлчээс эхлэн говийн нутгийн зүүн хэсэг болон зүүн зүгийн нутгаар гандуу байдалтай байгаа талаар УЦУОСМ хүрээлэнгээс мэдэгдлээ.

Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:

60% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)

20% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)

10% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

5% нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)

5% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна. Өөрөөр хэлбэл нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна.

Харин нутгийн 20 гаруй хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг санууллаа.

Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Баян-Өлгий, Ховд, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговийн аймгуудын зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.

Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгийн Өлгий, Ногооннуур, Толбо, Цэнгэл, Сагсай, Увсын Тэс, Наранбулаг, Тариалан, Малчин, Завхан, Ховдын Дөргөн, Мянгад, Зэрэг Ховд, Чандмань, Дарви, Манхан, Буянт, Говь-Алтайн Дарви, Баянхонгорын Жинст, Архангайн Өлзийт, Өгийнуур, Төвшрүүлэх, Хотонт, Хайрхан, Хашаат, Өвөрхангайн Сант, Баянгол, Гучин-Ус, Булганы Сайхан, Орхон, Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Төвийн Өндөрширээт, Эрдэнэсант, Баянхангай, Хэнтийн Дадал, Өмнөдэлгэр, Сүхбаатарын Уулбаян, Сүхбаатар, Мөнххаан, Говьсүмбэрийн Сүмбэр, Дундговийн Адаацаг, Дорноговийн Иххэт, Өмнөговийн Даланзадгад сумдын зарим баг орж байна.

Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул эртнээс зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай хэмээн холбогдох албаныхан мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Жолооны үнэмлэхийг хэвлэж байна

Өнгөрөгч долоодугаар сарын 20-ноос эхлэн жолооны үнэмлэхийг албан ёсоор хэвлэж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар зургаадугаар сард жолооны курс төгссөн төгсөгчдийн жолооны үнэмлэх хэвлэж байгаа аж. Тодруулбал жолооны үнэмлэхийг “Смарт солушин” компани хэвлэж байгаа бөгөөд иргэдийн жолооны үнэмлэхийг хэвлэх ажил хэвийн үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Замын цагдаагийн газарт жолооны үнэмлэх шинээр авах болон хаяж, үрэгдүүлсэний улмаас солиулах хүсэлтэй 40 мянга гаруй иргэний жолооны үнэмлэх хэвлэх юм. Үүнээс одоогийн байдлаар дөрөв, тавдугаар сард жолооны курс төгссөн 20 мянга орчим төгсөгчид үнэмлэхээ авсан ажээ.

Categories
мэдээ спорт

“Итгэл найдвар, Боломж-Улаанбаатар 2016” марафон болно

Ахиллис Монгол ТББ-аас жил бүр зохион байгуулдаг “Итгэл, Найдвар Боломж-Улаанбаатар – 2016” марафон гүйлт 9-р сарын 10-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна.

Энэхүү марафон нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, спортоор дамжуулан өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой хандивын гүйлт бөгөөд таны гүйлтийн хураамж 100% хандив болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдах аж.

Өнгөрсөн жил зохион байгуулагдсан “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2015” марафоны талаарх мэдээллийг дараах линкээр орж авна уу.

https://www.arigbank.mn/#!/News?lang=mn&nid=87

Categories
мэдээ нийгэм

Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ

5 давхраас унах гэж байсан 5 настай охиныг аварчээНийслэлийн онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид орон сууцны таван давхраас унах гэж байсан хүүхдийг аварчээ. Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо “Голден парк” хотхоны 101 дүгээр байрны 5 дугаар давхрын тагтан дээрээс хүүхэд унах гээд байна гэх дуудлагын дагуу аврах ангийн найман алба хаагч 5 давхраас унах гэж байсан таван настай У гэх охиныг аварч, ээж Ш-д эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна. Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй нь орхихгүй байх, эцэг эхчүүд асран хамгаалагч нар нь хүүхдэд тавих хяналтаа сайжруулж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Автобусны буудал орчмын хулгайн гэмт хэрэг ихэсчээ

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автобусны буудал орчимд халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх нь ихэсчээ. Энэ төрлийн гэмт хэрэг өчигдөр л гэхэд цагдаагийн байгууллагад хоёр бүртгэгджээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Таван шарын автобусны буудал орчимд өглөөний 09:20 цагийн үед 28 настай иргэн М-ийн “Скай Вега А900” гар утсыг, 33 настай Х гэх эрэгтэй хулгайлж байсныг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлэн баривчилсан байна.

Мөн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн 55 настай Б-г автомашиндаа сууж байхад нь 14.00 цагийн үед 35 настай Б гэх эрэгтэй согтуурсан үедээ анхаарлыг нь сарниулж, 115 мянган төгрөг бүхий гар цүнхийг нь хулгайлахыг завджээ.

Дээрх хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийг олон нийтийн үйлчилгээний газар болон хөл хөдөлгөөн ихтэй газраар явахдаа сонор сэрэмжээ дээшлүүлэхийг зөвлөлөө. Түүнчлэн хулгайд алдсан эд зүйлээ цагдаагийн байгууллагад бүртгүүлж, хамтарч ажиллахыг уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Самарчдыг хуш модыг гэмтээхгүй байхыг анхаарууллаа

БОАЖ-ын сайдын 2014 оны “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах, журам”- д хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ гэж заасан байдаг.

Гэвч иргэд наймдугаар сар гарсаар самар түүхээр ойд гарч, мунаар цохих, мөчир хугалах зэргээр буруу аргаар түүж байгаа талаар холбогдох байгаль хамгаалагчид ярьж байна.

Тухайлбал хуш модноос самар түүх гэсэн иргэд бүдүүн мунаар, буюу хүнд төмөм шидэж, мөчир, навтай нь цуг унагааж байгаа юм. Үүнээс болоод хүчтэй доргисноор модны махлаг эд эс гэмтэж, экосистем, ургалтад нь сөргөөр нөлөөлдөг ажээ.

Манай орны ойн санд ургадаг Сибир хуш ойн сангийн 5.5 хувь, ойн нөөцийн 9.3 хувийг эзэлдэг гэсэн тоон судалгаа бий. Самар нь хур, сойр, самрын шаазгай, хөтүү, жирх, хэрэм, мэрэгч баавгай, гахай зэрэг олон амьтдын гол хүнс тэжээл болдог аж. Иймд БОАЖ-ын яамнаас самар түүж буй иргэддээ байгаль эхээ хайрлаж, аль болох болц нь гүйцсэн жимс, жимсгэн түүхийг уриаллаа.