Categories
мэдээ нийгэм

“Алтан Харилцаа” ХХК хагас тэрбум төгрөг залилсан гэв

орж ирсэн машин зурган илэрцүүдГадаад худалдаа, автомашин импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх “Алтан харилцаа” ХХК 100 орчим хүнийг луйвардаж 520 сая төгрөгийг залилсан гэх асуудлаар хохирогчид өнөөөдөр буюу наймдугаар сарын 24-нд хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн хурлаар “хохирогч” гэх иргэд дараах мэдээллийг хүргэсэн юм.

“Алтан Харилцаа” ХХК-ий захирал С.Цэвэлмаа, түүний ах С.Мягмардаш нар уг залиланг үйлдсэн. Мөн цаашлаад бусад хүмүүс ч холбогдох үндэслэлтэй гэж хохирогчид үзэж байна.

Эдгээр этгээдүүд нь “Dreamcar” гэх хаягийн дор Япон болон бусад орноос автомашин худалдан авч импортоор оруулж ирэх гэрээг хохирогчидтой байгуулан урьдчилгаа 30-100 хувийн төлбөрийг авдаг байсан нь баримтаар ногтлогдсон. Гэвч Японоос захиалсан гэх автомашин Монгол улсын хилээр огт орж ирээгүй төдийгүй автомашинаа хүлээсэн иргэдэд “гааль дээр асуудал гарсан”, “ замдаа яваа” гэх зэргээр хүлээлгэсээр хагас жилийн нүүрийг үзжээ.

Өнгөрөгч тавдугаар сард эхний хохирогч цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан, тухайн үед хохирогсдын тоо харьцангуй цөөн, хугацаандаа ирээгүй машин асууж сураглах хүмүүсийн тоо 10 гаруй байсан талаар хохирогчид хэлж байгаа юм. Гэвч хэрэг хариуцсан холбогдох албаныхан ажилдаа хайхрамжгүй хандсаны улмаас гэмт этгээдүүд дахин 60 хүнийг сарын дотор залилсан байна.

Хохирсон иргэд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандсан боловч, хууль хяналтынхан үүргээ үл ухамсарлан уг үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас хохирлын хэмжээ үлэмж нэмэгдэн өнөөдөр хагас тэрбум төгрөгийг даваад байгаа юм.

Тиймээс Хууль зүйн яам болон цагдаа, прокурорын байгууллагууд дээрх хэрэгт анхаарлаа хандуулж хэргийг үйлдсэн этгээдүүд хуулийн дагуу хариуцлагаа хүлээлгээсэй хэмээн хохирогчид мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзлаа

Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр буюу наймдугаар сарын 24-нд НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагчийн орлогч Даниела Гаспарикова нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтыг тууштай дэмжиж, туслалцаа дэмжлэг үзүүлэн хамтарч ажилладагт НҮБ болоод түүний харъяа байгууллагуудад талархаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалж, тогтвортой хөгжлийг дэмжих, хөгжлийн төлөвлөлтийг бий болгох зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хувь нэмэр их байгааг онцоллоо.

НҮБ-ын гишүүн орнуудын баталсан “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар тууштай дэмжин ажиллаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж байгаа энэ үед эдгээр зорилтыг уялдуулж, хэрэгжилтийг хангахад анхаарахаа Шадар сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман У.Хүрэлсүхийг Шадар сайдаар дахин томилогдсонд баяр хүргээд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015, 2016 онд Онцгой байдлын ерөнхий газартай НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтарч ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн. Энэ чиглэлд цаашдаа ч хамтарч ажиллах боломжтойг хэлэв. НҮБ-ын зүгээс олон улсын туршлага, мэдлэгийг Монгол Улсад нэвтрүүлэх, нутагшуулахад хамтарч ажиллахад таатай байх болно гэдгийг суурин төлөөлөгч Биата Транкман онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд ээлжит бус чуулган товлон зарлах тухай захирамж гаргалаа

УИХ-ын дарга М.Энхболд наймдугаар сарын 24-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай захирамж гаргалаа. Захирамжид УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 25-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. Тухайлбал, Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолын төсөл, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг нийт 23 асуудлаар хэлэлцэхээр заажээ. Мөн УИХ-ын ээлжит бус чуулганыг маргааш буюу наймдугаар сарын 25-ны өдөр 10:00 цагт эхлэхээр товлосон ажээ.

Categories
мэдээ улс-төр

П.Цагаан: Ардчилсан намыг өрсөлдөх чадвартай нам болгоно

П.Цагаан зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Маргааш Ардчилсан намын ҮЗХ-ны хурал 14 цагт болно. Үүн дээр Ардчилсан намын удирдлага болоод Төрийн нарийн бичгийн даргын талаар ярилцана. Хамгийн гол нь Ардчилсан намыг өрсөлдөх чадвартай нам л болгох хэрэгтэй гээд энэ жил Ерөнхийлөгчийн Тамгын газар үндэсний түүх соёлын арга хэмжээтэй холбоотой АСЕМ болон “Олон Улсын Монголч эрдэмтдийн хурал” гээд олон чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.

Гэхдээ өнөөдөр би Ерөнхийлөгчийн тамгын газрыг төлөөлж бус өөрийн гаргаж буй улс төрийн шийдвэрийг мэдээлэл хийх гэж урьсан юм. Өнөөдөр Монголын нийгмийг цогцлоон байгуулахад Ардчилсан намын үүрэг их байгаа. Өнөөгийн Монголын нийгмийн хүндрэлтэй нөхцөл байдал бол Монгол дахь засаглалын чадавхи сул, улс төрийн намуудын төлөвшил байдлаас улбаатай гэж үзэж байна. Монголын ард түмэн Ардчилсан намыг байнга дэмжиж байдаг. Гэвч бид тэгж ажиллаж чадахгүй байна. Энэ нь манай намын бүтэц зохион байгуулалтаас хамаарч байна. Иймээс Ардчилсан намыг шинэчилж ардчиллын суурь үнэ цэнийг дээдэлдэг, эрхэмлэдэг болгохыг залуу үе шаардаж байна. Энэхүү шинэтгэлийн эгзэгтэй цаг үед үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж Ардчилсан намаа нэгэн цул фракц болгох ёстой гэсэн байр сууриа дахин нотолж хуримтлуулсан төрийн болоод улс төрийн ажлын туршлагаараа Ардчилсан намдаа зориулах ёстой гэж шийдсэнээ та бүхэндээ сонордуулж байна. Энэхүү шинэтгэлийн амаргүй үйлийг гурван үеийн гүүр гагнаас нь болж ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна гэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөө маргаашдаа нийт нутгаар сэрүүснэ

нийт нутгаар сэрүүснэ зурган илэрцүүдӨнөө маргаашдаа төв, зүүн аймгуудын нутгаар бороо орж, нийт нутгаар сэрүүснэ. 25-28-нд ихэнх нутгаар бороо хур багатай байна. Маргааш төвийн аймгуудын хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Хугацааны эхээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан , өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө дулаарна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө сэрүүсч 20-22 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 6-8 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Одонхүү: Энэ сарын 28-аас ургац хураалтын ажил эхэлнэ

Намар болж, газар тариалангийн ажил ид явагдаж байна. ХХААХҮЯ-наас гаргасан урьдчилсан балансаар энэ жил 501 мянган тонн үр тариаг хураан авах төлөвтэй байгаа ажээ. Үр тарианы болц, ургац хураалтын бэлтгэл ажил, цаг агаарын нөхцөл байдал ургац хураалтад хэрхэн нөлөөлсөн талаар холбогдох газрын мэргэжилтнүүдээс тодрууллаа.

ХХААХҮЯ-ны Газар Тариалангийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү:

-Энэ жилийн үр тариа, ургац хураалтын баланс ямар үзүүлэлттэй гарсан бэ. Одоогийн байдлаар ургац хураалтын ажил эхэлсэн үү?

-Энэ жилийн ургац хураалт нийт нутгаар шууд эхлээгүй байгаа. Ерөнхийдөө ХХААХҮЯ-аас энэ намар 501 мянган тонн үр тариаг хураан авна гэсэн тооцоо гаргасан байгаа. Үүнээс 482 мянган тонн буудай, 174 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43 мянган тонн малын тэжээлийн ургамал байна гэсэн урьдчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Ургац хураалтын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ?

-Ургац хураалтын техник, хэрэгсэл, агуулах савны хүчин чадлыг нэмэгдүүлэх мөн засвар үйлчилгээний ажил улсын хэмжээнд 90 орчим хувьтай хангагдаж байна. Ерөнхийдөө ургац хураалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Одоогийн байдлаар ургацын болц ихэнх нутгаар хэвийн үргэлжилж байна. Зүүн талын нутаг буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаар, зун гандалттай байснаас тодорхой хэмжээний ургац алдсан. Зүүн бүсэд урьдчилсан балансаар 5-6 центнер ургац хураах тооцоо судалгаа гарсан байгаа. Харин төвийн бүс нутгаар ургац хураалт харьцангуй хэвийн түвшинд явагдаж байгаа. ХХААХҮЯ наймдугаар сарын 26-нд Монголын тариаланчдын холбоотой хамтран “Намрын ургац- 2016” сэдэвт үр, тариа, ургац хураалтын талаарх хурал болох гэж байна. Энэ хурлын үеэр намрын ургац хураалтын ажлын талаарх ерөнхий чиг үүрэг авч ажиллах байх.

-Улсын хэмжээнд ургац хураалтын ажил хэзээнээс явагдах вэ. Өнгөрсөн жилийн үлдэгдэл улаан буудай бий юу?

-Одоогийн байдлаар нийт нутгаар ургац хураалтын ажил эхлээгүй байна. Техник хэрэгслийн, агуулах байр савны бэлтгэл ажил явагдаж байна. Ерөнхийдөө энэ жилийн ургац хураалт наймдугаар сарын 28-аас явагдах юм. Цаашлаад есдүгээр сарын дундуур шууд хураалт явагдана. Өмнөх жилүүдэд хуримтлуулсан улаан буудайгаа энэ жил үйлдвэрт нийлүүлчихсэн. Харин гурилын үйлдвэрүүдэд нөөцөлсөн буудайн нарийн тоо гаргаагүй байна.

-Энэ жилийн ургац хураалт өмнөх жилийнхтэй харьцуулахад ямар байх вэ. Өнгөрсөн жил буудайн чанар муу байна гэсэн шүүмжлэл их гарсан. Харин энэ жилийн бороо хур буудайн чанарт нөлөөлсөн тал бий юу?

-Өнгөрсөн жил ихэнх нутгаар цочир хүйтэрч хяруу унаснаас болж нийт ургацынхаа 60-70 хувийг хяруунд цохиулж байсан. Ингээд гүйцэд боловсроогүй буудай хяруунд цохиулснаар цавуулаг нь муудсан тал бий. Мөн цаг уурын байгууллага цаг уурын төлөв, мэдээллээ зөв өгөөгүй, үүл буудаагүй зэргээс болж тариаланчид их хэмжээний ургацаа алдсан. Харин энэ намар дээрх алдаагаа дахин давтахгүйн тулд ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнтэй нягт хамтран ажиллаж байна.


Есдүгээр сарын дундуур нойтон цас орно

Газар тариалан эрхлэгчдээ анхааруулж ЦУОШГ-ийн судалгаа мэдээллийн хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Ч.Сарантуяагаас ирэх есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаарх тодруулгыг авлаа

Тэрээр “Есдүгээр сарын агаарын дундаж хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна. Энэ сард ордог хур тунадасны хэмжээ наймдугаар сарынхтай харьцуулахад эрс багасч баруун ба говийн ихэнх нутгаар 4-9 мм, харин баруун зүгийн нутгийн зүүн хойд хэсэг болон төв ба зүүн зүгийн ихэнх нутгаар 20-30 мм, зөвхөн Хөвсгөл, Хэнтий, Дорнодын хойд, Булганы зүүн, Сэлэнгийн баруун хэсгээр 32-43 мм, бусад нутгаар 10-20 мм хур танадас орох төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл есдүгээр сарын дунд үеэс сэрүүч, зарим газраар нойтон цас хаях хандлагатай байна. Харин есдүгээр сарын цаг агаарын нөхцөл байдал намрын ургац хураалтанд төдийлөн нөлөөлөхгүй хэмээн харж байна. Гэвч тариалан эрхлэгчид өдөр бүрийн цаг агаарын мэдээллийг хүлээн авч ажиллахыг анхааруулж байна” гэв.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн бүртгэлийг ил тод, нээлттэй болгохыг үүрэг болголоо

Цэцэрлэгийн бүртгэлийг зурган илэрцүүд

Нийслэлийн Засаг дарга “Цэцэрлэгийн бүртгэлийг ил тод, нээлттэй мэдээлэх тухай” А/612 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн талаарх мэдээллийг байгууллагынхаа мэдээллийн самбар болон дүүргийн Боловсролын хэлтэс, нийслэлийн Боловсролын газрын цахим хуудсаар иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж ажиллахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгав.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтарч ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарт үүрэг болголоо.

Цэцэрлэгийн бүртгэлийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
энтертаймент-ертөнц

Олимпийн байгууламжийг улс орнууд ямар зориулалтаар ашигладаг вэ

rio de jainero maracana зурган илэрцүүдЗуны Олимпийн 31 дүгээр XXXI наадам Бразилийн Рио Де Жанейро хотод болж өндөрлөлөө. Олимпийн наадам дууссаны дараа Олимпийн байгууламжийг улс орнууд ямар зорилгоор ашигладаг талаар Лондонгийн Эдийн засаг, улс төр судлалын сургуулиас судалжээ. Эдгээр байгууламжийг улс, орнууд төрөл бүрийн зорилгоор ашиглаж байна. Тухайлбал 2004 онд Афинд болсон Олимпийн бейсболын талбайд дүрвэгчид суурьшиж 1000 гаруй хүн амьдарч байгаа бол 2012 оны Лондонгийн Олимпийн цогцолборт их сургууль баригдсанаас гадна усан парк, загварын шоуны газар зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байна. Гэхдээ Олимпийн барилга, байгууламжийг хэвээр хадгалахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулдаг учир ихэнх бүтээн байгуулалт нь ашиглагдахгүй үлддэг төдийгүй зохион байгуулагчдын хувьд хөрөнгө, санхүүгийн тодорхой алдагдал хүлээдэг аж.

Хэдий тийм боловч улс, орнууд хүн төрөлхтний спортын их наадамд зориулсан бүтээн байгуулалтаа улам өргөжүүлсээр байна. Тухайлбал Афины Олимпийн наадамд анх долоон байгууламж л байсан бол Риогийн Олимпод зориулан 32 барилга бүтээн байгуулжээ. Судалгаанаас харахад нийт байгууламжийн 50 орчим хувийг зөвхөн Олимпод зориулж шинээр барьжээ. Үүнээс гадна Олимпийн наадмын төсвийн дийлэнх хувийг үзэгчдийн тасалбарын хураамжаас бүрдүүлдэг учир аль болох өргөн хүрээнд зохион байгуулахаас гадна улсынхаа эдийн засагт хөрөнгө татахыг эрмэлздэг билээ. Дашрамд дуулгахад, анхны Афины Олимпод спортын есөн төрөлд 241 тамирчин өрсөлдөж байсан бол өдгөө нийт 28 төрлөөр 10 мянга орчим тамирчин хурд, хүчээ сорьж байгааг Лондонгийн Эдийн засаг, улс төр судлалын сургуулийн судалгаанд дурджээ.

Эх сурвалж: http://bloombergtv.mn

Categories
мэдээ нийгэм

Яамдын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлжээ

Засгийн газрын
2016 оны наймдугаар сарын 17-ны хуралдаанаас Гадаад Харилцааны Яаманд хүүхдийн
цэцэрлэг байгуулах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэхүү шийдвэрийн хүрээнд 75
хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн байна. Улс орны эдийн засаг
хүндрэлтэй үед ГХЯ-ны удирдлага, албан хаагчдынхаа хандивийн санхүүжилтээр нийт
зардал 90 орчим сая төгрөгийн 20 орчим хувийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. ОХУ,
Казакстан, АНУ, Австрали зэрэг улсуудад төрийн албан хаагчдад зориулсан ийм
цэцэрлэг ажилладаг байна.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүнзгийрүүлэх шатны сургалт болно

Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүнзгийрүүлэх шатны сургалт болно зурган илэрцүүд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын гүнзгийрүүлэх шатны сургалт зохион байгуулах тухай” А/609 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны сургалтыг 2016 оны 09 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд дараах хэсгүүдэд хуваарилан зохион байгуулна. Үүнд:

-Нэгдүгээр хэсэгт Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд
-Хоёрдугаар хэсэгт Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд
-Гуравдугаар хэсэгт Налайх, Багануур, Багахангай дүүргүүд.

Сургалтын нэгдүгээр хэсгийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Ганбаатар, хоёрдугаар хэсгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа, гуравдугаар хэсгийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа В.Батболд нар тус тус хариуцан ажиллах юм.

Сургалтад шаардагдах зардлыг гаргахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт үүрэг болголоо.