Categories
мэдээ улс-төр

С.Батболд: Цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 26-нд сугалаагаар явуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2016-2017 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл, өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захирлуудын хооронд 2016 онд байгуулсан контракт гэрээний хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүн зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар тогтоолын дагуу нийслэлд концессоор хэрэгжиж байгаа, гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй төслүүдийг зогсоохоор шийдвэрлэлээ.

Хуралдаанд Цэцэрлэгийн бүртгэлийн асуудлаар Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцуулга хийлээ. Тэрээр “Цэцэрлэгийн бүртгэлийн элсэлтийн тасалбарыг 08 сарын 22-ноос эхлэн тарааж байгаа. Тараагдсан тасалбараар энэ сарын 26-нд сугалаа явуулна. Сугалгааг явуулахдаа ил тод, шилэн байх шаардлагыг Нийслэлийн засаг даргын захирамжаар хэрэгжүүлнэ гэдгээ хэллээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу инженер хангамжийн байгууллагууд болон холбогдох дүүргүүдтэй хамтран өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажил график төлөвлөгөөний дагуу явж байна. АСЕМ-тай холбогдуулж, зарим газрын шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил хойшилж, хичээлийн шинэ жилтэй давхацсанаас автозамын ачаалал, иргэдийн аюулгүй байдалд хүндрэл гарч байгаа. Гэхдээ бид ажлаа аль болох хурдан амжуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс шөнийн цагаар ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нөөцөд цас хайлуулах 400 тонн давс, тусгай бодис байгаа, дүүргүүдэд нөөц байхгүй. Хамгийн багадаа 1000 орчим тонн тусгай бодис бэлдэхгүй бол өвлийн хальтиргаа гулгааг давахад бэрх болно. Тиймээс төсвийн өөрчлөлт хийхдээ энэ талаар анхаарахыг зөвлөлийн гишүүдэд дуулгалаа.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Францын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Саркози өрсөлдөхөө мэдэгдэв

Францын Ерөнхийлөгчийн сонгууль 2017 оны дөрөвдүгээр сард болно. Уг сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргаснаа тус улсын төрийн тэргүүн асан Н.Саркози мэдэгджээ. Түүний бичсэн “Бүхнийг Францын төлөө” хэмээх нэртэй ном өнөөдрөөс номын лангуунуудаар борлуулах болсон талаар “Le Figaro” сонин онцлов. Тэрээр “Би 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргалаа. Франц улс үүнийг шаардаж байна. Тайван бус байгаа энэ үед улс орноо байлдан дагуулах хүч надад байна” хэмээн нүүр номондоо онцолжээ. Н.Саркози номдоо мөрийн хөтөлбөр болгож таван “том” асуудлыг хөнджээ. Юуны өмнө шударга ёс, өрсөлдөх чадвар, эдийн засгийн их гүрэн болох, ард түмнийхээ итгэлийг сэргээх, эрх чөлөөний талаар дэлгэрэнгүйгээр тайлбарласан аж.

Урьдчилсан таамгаар Францын Ерөнхийлөгчийн сонгуульд 50 орчим улстөрч өрсөлдөх магадлалтай байна. Н.Саркози нь 1955 оны нэгдүгээр сарын 28-нд төрсөн өдгөө 61 настай юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

ГХЯ-наас Тайланд руу зорчихгүй байхыг сэрэмжлүүлжээ

ГХЯ-наас Тайланд руу зорчихгүй байхыг сэрэмжлүүлжээ зурган илэрцүүд

Тайландын өмнөд хэсэгт орших Паттани мужид энэ сарын 23-нд хоёр удаа дэлбэрэлт болж нэг хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн шархтжээ. Мөн Прачуап Кири Кан, Пукет, Сури Тани, Тран зэрэг дөрвөн мужид энэ сарын 12-ний өдөр есөн удаа дэлбэрэлт болсны улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 36 хүн бэртэж гэмтсэн хэрэг гараад байсан юм. Дэлбэрэлт болсонтой холбогдуулан гадаад, дотоодын жуулчид олноор зорчдог Тайландын өмнөд хэсгийн зарим мужид онц байдал зарлаж, харуул хамгаалалтыг чангатгаад байгаа тул манай улсын иргэд Тайландад зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Монголын нийт хүүхдүүдийн 40 орчим хувь нь боловсролын түвшин доогуур байна

НҮБ-ын Хүүхдийн сангийн захиалгаар хийсэн “Монгол Улсын хүүхдийн орлогын болон олон хэмжээст ядуурал” судалгааны дүнг өнөөдөр танилцуулав. Уг судалгааг хийхдээ, олон хэмжээст буюу өрхийн орлогын ядуурлаас гадна хүүхдэд дутагдаж буй сургууль, цэцэрлэгийн хүртээмж, эрүүл ахуй, хүнсний хомсдол, ундны усны хүртээмж зэргийг хамруулсан бөгөөд Үндэсний Статистикын Хорооны өрхийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг ашиглажээ. Судалгааны дүнгээр, манай улсын нийт хүүхдийн 30.1-36,5 хувь нь ядуурлын шугамнаас доогуур орлоготой өрхөд амьдарч байгаа ба ядуу өрхийн хүүхдүүд өндөр орлоготой айлын хүүхдүүдтэй харьцуулахад цэвэр ундны эх үүсвэрийн хангамж 10-11 хувиар бага, боловсролын түвшин доогуур, бусад өөрийгөө хөгжүүлэх үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Мөн хүүхдийн сургуульд хамрагдах тоо нь бусад оронтой харьцуулахад харьцангуй сайн байгаа хэдий ч сургалтын орчин, чанар зэрэг нь дутагдалтай байгааг онцолжээ. Мөн 0-23 сартай хүүхдийг эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнээр хооллох тохиолдол их байгаа ба нярай үедээ эхийн сүүгээр дагнан хооллоогүй хүүхэд бие бялдар, суралцах чадвар удаашралтай байдаг гэжээ. Тиймээс нярай хүүхдүүдийн 12 хувь нь өсөлтийн хоцрогдолтой гэсэн дүн гарчээ. Түүнчлэн нийт хүүхдийн 60-66 хувь нь гурваас доошгүй гачигдалд өртөж байгаа ба ихэвчлэн хөдөө орон нутагт, тэр дундаа баруун болон хангайн бүсэд байгааг онцоллоо. Тиймээс Засгийн газар болон холбогдох төрийн байгууллагуудыг өрхүүдийг зөвхөн орлогын ядуурлаас хамгаалах, олон хэмжээст гачигдлаас сэргийлэх чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулахыгНҮБ-ын Хүүхдийн сан, Эдийн засгийн бодлогын судалгааны хүрээлэнгээс зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн замуудад зөөврийн хурд хэмжигчийг ажиллуулж байна

Амралт зугаалгын улирал дуусч зуслан болон хөдөө орон нутгаас Улаанбаатар хотруу чиглэх хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор зуслангийн замд тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх зөрчил ихэсч зам тээврийн осол хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу зөөврийн хурд хэмжигчийг байршуулан урьдчилан сэргийлэн ажиллаж байна. ХБНГУ-ын “Vitronic” үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмж нь лазер сканерийн хэмжилтийн техник дээр тулгуурладаг ба хурд хэмжих техникийн шинэ үеийнх. Тус систем нь олон эгнээгээр яваа олон машины хурдыг тус бүр хэмждэгээрээ давуу талтай. Түүнчлэн зам барилгын ажлын үед, тойруу, түннел болон үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд ч хурдны хэмжилт

Categories
гадаад мэдээ

Усайн Болт “Пума” брэндийн нүүр царай болсноор жил бүр 10 сая доллар авна

Спортын ертөнцөд нэгэн гайхалтай түүх бүтээж байгаа тамирчдын нэг бол Ямайкын тамирчин Усэйн Болт билээ. Тэрээр 2008-2016 оны гурван олимпод ганцаарчилсан төрлөөр 6 алт, багийн амжилтаар 3 алтан медаль хүртэж эрэгтэйчүүдийн 100м, 200м-ийн гүйлтийн төрөлд дэлхийн рекордыг эзэмшдэг тамирчин юм.

Болт энэ удаагийн олимпод үзүүлсэн амжилтаараа нийт 32,5 сая ам.доллараар шагнуулах юм. Түүнчлэн Пума брэндийн нүүр царай болох гэрээгээ сунгаж 2025 он хүртэл жил бүр 10 сая ам.доллар авахаар болжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

ОХУ-ын тамирчдыг Паралимпт оруулахыг хоригложээ

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев сэргээшийн асуудлаас болоод паралимпт Оросын тамирчдыг оруулахгүй гэснийг “Увайгүй шийдвэр, хүчирхэг өрсөлдөгчдөө зайлуулах гэсэн явуургүй оролдлого” гэв. Өнгөрсөн мягмар гаригт Олон Улсын Спортын арбитрын шүүхээс ОХУ-ын тамирчдыг паралимпд оруулахыг хориглосон шийдвэр гарсан юм. “Энэ талаар ОХУ-ын Паралимпийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Андрей Строкин “Тамирчдын сэтгэл санаа маш хүнд байна. Яагаад гэвэл тэд чинь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Энэ бол тэдний өөрийгөө ухамсарлах, амьдралдаа ямар нэг юманд хүрэх ганц боломж нь юм” гэв.

ОХУ-ын Паралимпийн зургаа удаагийн аварга Роман Петушков энэхүү шийдвэрийг “Энэ бол хүнлэг бус явдал төдийгүй доромжлол” юм гэв. ОХУ-ын тамирчид 2014 оны Өвлийн олимпоос нийт 80 медаль авч байсны 30 нь алт байжээ.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: Цалин хасч байхаар нэг аймагт зургаан соёлын төв барих үрэлгэн зардлыг танамаар юм

О.Баасанхүү: зурган илэрцүүд

УИХ-ын гишүүн О.Баасанхүү төсвийн тодотголтой холбоотой асуудлаар өнөөдөр буюу наймдугаар сарын 24-нд Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Засгийн газраас өргөн барьсан төсөвт тодотгол хийх тогтоолын төсөлтэй танилцлаа. Энэхүү тогтоолтой санал нийлэхгүй асуудал их байна. МАХН-ын мөрийн хөтөлбөртэй ч уялдахгүй байгаа. Тиймээс энэ тодотголыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэх гэсэн юм.

Мөн Төрийн өмчийн компанийн захирлууд өндөр цалин авдаг гэсэн мэдээл байна. Тиймээс тодорхой хувиар цалингаас нь танана гэсэн бодлогыг дэмжиж байгаа. Гэвч Төрд ажиллаж байгаа ямар ч албан тушаалтан цалингаасаа хасуулах дургүй л дээ. Миний хувьд нэг сая 200 мянган төгрөгийн цалин авч амьдралаа залгуулдаг. Энэ цалингаа хасуулчихвал миний хүүхдүүд юу идэж амьдрах юм. Цалин бол тэр хүний амьжиргааны эх үүсвэр байдаг.

Цалин хас ч байхаар нэг аймагт зургаан ширхэг соёлын төв барих үрэлгэн зардлыг танамаар байна. Мөн дэд сайд хөтөлбөрийг болиулах хэрэгтэй. Дэд сайдын туслах, жолооч зөвлөх, томилолтын зардал гэх мэт маш олон зарлага гарна. Тиймээс дэд сайдуудаа авчих хэрэгтэй юм байгаам.

Харин архи, тамхины татварыг нэмэгдүүлэх асуудлыг буруу гэж харахгүй байна. Гэхдээ хуурамч архины худалдаанд хяналт тавьж чадна гэж хэлэхэд хэцүү. Мөн хувь хүний орлогын албан татварыг нэмж байгаа нь буруу бодлого. Өмнө нь МАН татвар нэмэхийг эсэргүүцэж байсан. Тэгж ярьж байсан хүмүүсийн 20 нь одоогийн парламентад байдаг атал МАН-ын ашиг сонирхлын зөрчилтэй нөхөд гарч ирээд сонгуульд зарцуулсан зардлаа нөхөх гэж байгаа мэт ийм ажил хийвэл бүтэхгүй гэж онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаан эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр наймдугаар сарын 24-нд 15.00 цагаас Засгийн газрын хуралдааны танхимд эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын санаачлан боловсруулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

Мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, таван асуудалтай танилцах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Золбин нохойны үржлийг зогсоох шинэ аргыг хэрэгжүүлнэ

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу золбин нохой, муургүй болгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр, гишүүдэд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Мал эмнэлгийн газар, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, төрийн бус байгууллагууд оролцон ажиллаж байгаа аж.

Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийж золбин нохой, муур устгалын ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцов. Одоогийн байдлаар 40 орчим анчин золбин нохойг устган ажиллаж байгаа хэдий ч нохойны тоо бууруурахгүй, хүн урах эрсдэл ихтэй байгаа юм.

Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах, золбин нохой муур устгахад мөрдөгдөх журам”-д өөрчлөлт оруулж, золбин нохой, муур устгах ажлыг өргөн хүрээнд нарийн зохион байгуулж ажиллах аж.

Үүний тулд дүүрэг, хороо, иргэн, аж ахуйн нэгж, цагдаагийн байгууллагууд ямар үүрэг оролцоотой байх талаар журамд тодорхой зааж өгөх бөгөөд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгаа золбин нохойны үржлийг зогсоох шинэ аргыг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, эм нохойны савыг боож, үржлийг зогсоох “Спэй” хэмээх аргыг хэрэглэх ажээ.